Showing posts with label gavitaan. Show all posts
Showing posts with label gavitaan. Show all posts

13. Гавьтаантай ойд тохиолдсон явдал.

         Тиймээ бид усан дээр үхэлтэй тэмцэлдсээн. Маш удаан хөвсөн. Нам эрэг тааралдахгүй байсан. Элгэн хад руу авирч байгаа далайн эмгэн хумсыг л шүүрс алдан харахаас өөр юу ч хийж чадахгүй байсан. Цэргүүд: "бид арлыг бүтэн тойрчлоо, дагтан ийм хад л байгаад байшдээ" гэж уйлагнасан. Харин миний "Энэ чинь нэг сайхан мод ургамал, ан амьтантай том арал за. Нам эрэг байгаа, юу гэж ийм битаан шиг арал гэж байху дээ. Надад удахгүй бидэн дээр ирж шарагдах тарган туулайны бөгс үнэртээд байна!" гэж хэлсэн үг тэдэнд дэм өгч, бид эцсийн хүчээ шавхан урагшилснаар авираад гарчихаар налуу эрэг олж чадсан юм. Цэргүүд маань эрэг рүү үхэхийн даваан дээр л мөлхөн гарч согтуу юм шиг гуйвлан, элсэн дээр тааралдсан талаараа гулдайн унаж эхлэв. Зарим нь нүүрээрээ элс рүү шаачаад бүтэж үхэх гэж байсныг нь би хажуу тийш нь харуулж амьдрал бэлэглэж  байлаа. Тэгээд би ч ялгаагүй салбайн унасан даа. Амь тавихын наахна байсан тул нэг мэдсэн оройн сэрүү ортол унтчиж. Ухаан алдсан ч байж магад. Ямартай ч толгой сэргэлэн, бие харьцангуй хөнгөрсөн байлаа. Нөгөөдүүлээ өндийн харвал бас л сэрцгээж байгаа  бололтой яраглан хөрвөөж байхым. Энгэрээ дарж үзвэл ном маань ашгүй байна. "Бүгд бүрэн биз, жагсаад.." гэж би камаандаллаа. Одоо яаая гэхэв, хэн нь ахмад билээ дээ. Тэд салгалан босч, зарим нь бөгсөөрөө буцаж хэд хэд унаж тусан байж нэг юм босцгоож дороо овооролдов.
         Тэд над руу ширтэнэ. Тэнгэр минээ гэж, хөөрхий амьтад лав  7-8 кг жин алдсан байхаа бүгдээрээ. Хувцас хунар гэж оронцог төдий. Зарим нь ч чармай шалдан болцон байхы. Тэр муу 2 дэгээт дэгээнүүдээ даахгүй хариугүй унах нээ, гээд харсан чинь харин миний банзнаас дэгээгээ сугалж ч чадаагүй чирээд явжээсэн байхым. Амь нь гутганы ирмэг дээр ирсэн будлиу нөхөд. Би энд дайсантай тулалдахын хажуугаар эднийг авран хамгаалах шинэ үүрэг нэмэгдэж байгааг мэдэрлээ.
          Хамгийн гайгүй байгаагаар нь хариугүй туранхай Хакуняг дагуулан хоол олж ирэхээр явав. Юу ч хамаагүй, элснээс л өөр юм олж ирэхийг манайхан гуйлаа. Зэгэлтэж сааралтах хад, элсэн дундуур солбисон хөлтэй, ямар ч итгэл найдваргүй алхана... Нэг хадан хушуу тойртол 5 автуусны буудлын зайтай төгөл мод харагдлаа. Ийм газар байжээж ямар авцалдаагүй юмаар зайгаа багцаалваа гэж өөрийгөө гайхчаад тэр төгөл рүү бараг л гүйж билээ. Ямар ч чадалгүй болсон бие чинь гуйхээрээ өвдөг нь нугардаггүй юм билээ. Уначих гээд ямар хэцүү байсан гэж санана. Аймар доргиод хацар хөдлөөд байсан.
          Нойтон өвс үнэртээд л, тарган туулайн бөгс харагдаад л, цэвэр ус шоржигнож сонсогдоод л..... тэгсэн чинь зэрэглээ  байхым биш бээз гэж хардаж ч байна. Үнэхээр хашир хүн гэдэг чинь юм хараад догдлохоо ч больдым байхчүүлээ. Ингээд ойд улам ойртохын хэрээр тэр зэрэглээ биш үнэхээр ой болох нь мэдэгдлээ. Моддын шуугиан сонсогдож байна. Хакуня туранхай бас шөрмөстэй болхоор хэдхэн харайгаад л ой руу орж явчлаа. Би араас нь гүйгээд хариугүй ордгийн даваан дээр урдаас бөөн саарал юм чулуудагдаад намайг цохиод хойшоо дунгуй хадан унадаг байгаа. Босоод хартал Хакуня маань миний хажууд гэвтжаахы.
-Юу вээ, юу болвоо?
-Гавьтаанаа.... гэж тэр салганана
-Юу болсым бэ, тэнд юу байна?
-Га га гавьтаанаа... намайг шиджээнэ.
-Хэн?
-Би хараагүй, ардаас тэвэрч өргөө л гөлөг шиг шидчлээ.
-Юм хэлж байнуу?
-Үгүй, яг шидэхдээ л нэг дүлсэн.

Хэрэг ч бишдлээ шүү. Ийм эрт эхлэх гэжүү, бид тэнхээрэх ёстой шүү дээ. Моддын орой хөдлөв. Тэнд нэг юм байна. Яггүй аварга амьтан болох нь илэрхий. Зүрх түг түг цохилно. Ингээд хүлээхээс өөр байхгүй. Зугтаж чадахгүй. Энгэр дэх шидэт номоо гаргаж нээлээ. Оо тэгсэн чинь эхний хуудсан дээр нь "живж үхэв" гэсэн бичиг гараад гатчиж. Ээ халаг, ном маань живээд үхчиж. Би яагаад санасангүй вэ, усанд л байлгаад байж. Гэтэл хамгийн наатлын хэдэн модны цаанаас бахим том мөчир цухуйн гарч ирлээ. Хараад байсан долоовор хуруутай адилхан юм. Тэгснээ намайг нааш ир гэж дохиж байна. Дэмий л Хакуня руу  харлаа. Тэрээр: та л ахмад шүү дээ гэж хулчийн хэлэв. Хм, одоо л намайг санав уу гэж бодохтой зэрэг зориг ороод дуудсан мөчир лүү ойртлоо. Бахим мөчир цаашаа орон би ч дагаж орлоо. Муухай харцтай хөгшин зэгэл мод байна. Бүдүүн ч гэж ярих юм алга. Ташаагаа тулан ханхалзна.
-За хаанаас явна? гэж тэнгэрийн дуугаар тэр асуулаа
-"Дэмий асуулт бишүү" гэж би дуткуу хэгжүүн өгүүлээд, "бид 21-үүлээ, нэг ахмад, 1 боцман, 19 усан цэрэг байна. Усан порхоод маань хад мөргөн сүйрсэн. Одоо өлсөж байна. Туулай агнахаар ирлээ" гэв. Гэтэл ардаас хэн нэгэн намайг унах шахтал амбаарддийн байна. Гайхан эргэж харвал том гэгчийн 2 шүдтэй совийн солир нүдтэй тэнэг туулай "Горьд" гэснээ зугтаадаг байгаа. Гү тэр бандаганаж байгаа бөгсий нээ! Өлсөж үхлэээээээ!!!  Би мод руу харан "энэ туулайг би барихгүй бол бид цагийн дараа нүд аньлаа, чи хүлээжий модоо" гэж хэлээд туулайн араас ухасxийлээ. За ухасxийе гэж боджээснаа л санаж байна. Хөдлөхийн завгүй л нэг бүдүүн бүгтхэн архираа сонсогдоо л намайг шүүрэх шиг болсон, нэг мэдсэн ойгоос гараад тээр хол шидэгдсэн байлаа.
Газар тулан босов, өөрийн эрхгүй уур хүрээд болох биш.
-Мод гуай!
-Юу гээв өчүүхэн хүнэнцэр минь
-Чи бяртай юм байна! Чи том юм байна! Чи шалмаг юм байна! Чи мундаг юм байна!!! Мод намайг тавлан эг маггүй хөхөрлөө
-Харин надад гал байна! Мод ээрэн дуугүй болов
-Намайг оруул эсвэл... Хариу байдгүй ээ.
-Мод гуай, чи галдуулмаар байнуу? Бас л таг чиг. Гал байтугай гаагаанаасаа өөр га үсгээр эхэлсэн юм  ч гүй би орж чадахгүй халгаад л байлаа.
-За галаа асаая даа....
-За байз  хаанаа хийлээдээ...
-Аа энд байна. Гэж хэлээд би хоосон гараа атган урдаа бариад мод руу болгоомжтой дөхөв. Захад нь хүрлээ. Орж явчлаа. Түрүүний мод унтцан дүр үзүүлээд нүдээ аньчиж. "Нэрэлхүү хогов дээ энэ одоо" гэж бодох байсан байх цатгалан байсан бол. Харин өлсөж үххгээд тэгж бодох манатай л хажуугаар нь шурдхийн өнгөрч туулайны үүр хайлаа. Олдох шинж алга шүү. Тэхээр нь:
-Туулай бол дэлхийн хамгийн тэнэг амьтан гэж хашгирав. Хэхэ үнэхээр үнэн юм гээч, тэр гараад ирсэн гээд бод доо. Намайг бас амбаардах гэж байгаа байх л даа. Хараагүй дүр үзүүлээд ондойгоод зогслоо доо. Өвс шажигнуулаад ойртоод л байна. Бүр ойртхоор нь зэрэг гэнэтхэн эргэж харан барьж авав. Дэлдийсэн чихнээс нь барьж өргөөд муу мухар гараараа нэг дэлсээдэхлээ. Туулайны 2 хөл агаарт гялзаж өгчээн. Газарт буулгачуул жирийгээд алга болох нь л дээ.
-Хакуня Хакуня! энийг хараа туулай! Одоо иднэ.... гэсээр ойгоос гарахаар гүйлээ. Түрүүний модны хажуугаар гарахад өөрийн эрхгүй хулхи бууж байсан боловч тэрийгээ мэдэгдүүлкүү л хажуугаар нь гүйлээ. Тэр унтсан дүр үзүүлсээр л байна.
Хакуня намайг догдлон тосч уулзаад туулайг авмагцаа шууд хазах гэв.
-Хөөе чи чинь, наадхы чинь алаад, өвчөөд шараад идий шдээ.
-Тэгээд хурдал л даа Гавьтаанаа, би үхллллээ!
-За одоохон... гээд би гацчихлаа. Би яах вэ одоо. Туулайг яаж алдым болоо?
 

Энэ Гавьтаан янагш улам улмаар гүнзгийрэн явнаа

2009-10-10 06:59:30

12. Тамын шөнийг давсан Гавьтаан

         Тамын шөнө байлаа. Энд тэндгүй манайхны бахирах, ёолох дуу хадна. Давалгаа хадан цохиог тасралтгүй нүдэхдээ биднийг хамж аваачаад хад руу гуядаж байлаа. Гуядуулах тоолонд гартаа барьсан банзныхаа хэмхэрхийг алдаж унагавч тэрүүгээр нэг тарсан банз тул өөр нэгийг дорхноо л олоод авчихна. Зарим нэг нь андуурч нэгийгээ дороо хийн аллаа таллаа болон муудалцаж түс түсxийтэл шанаадах нь дуулдна. Харин аманд цус амтагддал хад руу шидүүлнэ гэдэг л хэцүү байсан даа. Чөлөөтийн дэлхийн аваргад ялагдаж яваа бөхчүүдэйгээ ижил зовлонг амсаж байна даа гэсэн шүү юм ч бодогдох шиг. Сүүлдээ ч сураад хад ойртонгуут гар хөлөөрөө очиж тулдаг болов. Барих юмгүй толигор хад юм.  Байзлийн толгой санагдаад болох биш. Ус тасxийм хүйтэн, бид дагжтал чичирч байв. Хөлний мэдээ ч алдарч эхэллээ. Цэргүүдээ нэг нэгээр нь дуудан бие биендээ урам өгч дуу дуугаа авалцаж байсан маань сүүлдээ дуу ч гарахаа байж дор бүрнээ чимээгүй болцгоов. Тэгсээр хаданд цохиулаад байсан банзнууд ч үйрэн жижгэрч усан дээр тогтоход ч бэрх боллоо... Живэх нь дээ. Загас чи ер нь ямар зэвүүн юм бэ!
        Амьд гарах, ер нь амьд байх тухай ч бодогдохоо байж зөвхөн рэфлээксээрээ л усан дээр тогтох гэж хичээнэ. Одоо болтол ямар хиймэл сарвуу хийлгэхээ мэдкүү байсийн. Нэг сайхан далбагар, хийлдэг гар хийлгэж авья байз.
       Тамын шөнө. ... Гэвч надад өөр нэг бодол хүч өгч байсан юм. Тиймээ бид зорьсон газартаа иржээ. Харин манан дундаас бараагий нь харалгүй байсаар шуурганд туугдан явсаар арлын нөгөө талаас ирээд хад мөргөн сүйрсэн байж. Чи минь энд л байгаа.
       Тэнгэрт сүүн цагаан зурвас татаж эхэллээ. Үүр тэмдгэрч байх нь. Тэгсээр үл мэдэг цагаан гэгээ тусахуйд өөрийн эд хогшлоо хайж эхлэв.

-Гавьтаанаа үүр цайжээнэ
-Давалгаа ч тогтоод ирлээ.
-Миний хөл байна уу үзээд өгөөч.
-Өөрийнхийгөө үзэж чадкуу байнаа
-Өлсөөдээнэ
-Бид аврагдна биз дээ Гавьтаанаа.
сүүлчийн хүчээ шавхан гонгинох цэргүүдийн дуу.
Тэднээс түр тэсч байхыг гуйгаад эрэлдээ яаравчлан орлоо. Ийш тийш сэлэн хайрцаг савтай төстэй юм болгоныг уудалсаар явлаа. Аз таархад шидэт ном маань олдож бушуухан гутлынхаа түрийнд хийж авав.
Хэдийнэ гэгээ оржээ. Шуурга ч намдан, далай сайхан мэлтийж байна. Орчны байдлыг харахад хадан цохиог тойрон явбал цаана нь эрхбиш намхан эрэг байгаам шиг санагдна.
-Цэргүүдээ нэг нэг найдвартай банз олж авцгаа
-Банзуу?
-Банзаа банз.
... ..бодлоо. Аль зүг рүү тойрох вэ, хадан хана дуусахгүй үргэлжилвэл яана, тэнхээ барагдаж бүгд загасны хоол болно...
-Гавьтаанаа, энэ банзнуудаа яахы одоо?
-Дээр нь гэвтээд хөвцгөөнөө, намайг дагаарай, фоолоу ми! Комоон!
...............
-Гавьтаанаа миний гар сэлүүрдэж болку байна яахуу?
-Хэн чамайг 2 гараа хоюуланг нь дэгээ болго гэсийн, хохь чэннннь!!! заза худла худла миний банзанд дэгээгээ зоогоод явахаас, наашаа ойрт ойрт цэрэг минь.
Гэтэл надад асуудал гарлаа. Яаж хичээгээд сэлүүрдсэн дороо эргээд урагшаа явдгүү дээ. Эээ өрөөсөн сарвууны гай гэж. Одоо бүр ардаа нэг дагуултай. Тэхээр нь банзан дээрээ хойшилж хэвтэн хөлөө усанд дүрээд өшиглөж гарлаа. Явжийшүүү. Гэнэт, -яааяаа Гавьтаанаа эрүү, яа... яаая л даа гэсэн дуу ард хадаад явчдаг байгаа. Мартчиж золигий чинь.
-Одоо чи бултаад явахаас өөр аргагүй дээ. Ойлгов уу?
-ООЛХГОЛХОООО ГАПЬТХААНАА... Хээ, тэр ярьж чадахаа байчиж.
Ийнхүү бид хадны ёроолыг даган жигдхэн хөвж эхэллээ. Нар мандан улбар туяагаараа биднийг ээн дулаацуулна...
Энэ Гавьтаан улам гүнзгийрэн явнаа.

2009-09-24 20:08:39

11. Гавьтаанд тулгарсан аюул

               Гүүдландаас гарснаас хойшхи сар гарны хугацаанд нэг ч хуурай газар олж харсангүй.  Бүр газрын зий ч байдгүй шүү. Дээрийн тулаанд цавчуулсан гар маань мухарлаад сайхан эдгэцэн байгаа. Дургүй хүргэсэн усан цэргийн духанд нь шулуун цохилт хийхэд сайхан таарчээлээ. Харин баярлан алга ташxад л жоохон тиймхэн юм даа. Гэхдээ гутлаа тайлцан суужаахад бол улаараа алга ташж болоод байгаа. Гэхдээ л гол пориблээм нь тавын дотор л тоо нэмж хасах болчоод байна. Гэж боджээнүү та нар. Үгүй дээ би чинь тооны машинтай хүн. Харин гар дахь бөгжөө алдсанаас хойш хөлгийнхнөө байнга харуулдах болсон билээ. Нуруугаараа хашлага налжаагаа л нэг нэг хөмсгөө өргөж 2 тийшээ хялайгаа л. Бүх цэргүүдийг нэг бүрчлэн харцаараа цоо ширтэх сайхан. Миний харцтай мөргөлдсөн нэг нь амаараа пишгооон... гэж дугарч дороо гулжганан ойчно. Тэгээрэй гээд тушаацан. Би л гавьтаан юм чинь одоо яаая гэхэв. Хайсан арлаа олкуу уйджийшдээ би. Тэр бөгжийг хэн туучваа. Тэр чинь Гавьтааны бөгж. Хэн тэрийг зүүнэ, би Гавьтаан гэж өөрийгөө зарлан хөлөг дээр самуун дэгдээх аюултай. Харин яагаад одоо болтол хэн ч тэгэхгүй байна вэ. Гү би бөгжөө кармаалцийн биш байгаа гээд үзтэл харин яасан гээч! Кармаалаагүй байсан. За байз хаачваа тэр бөгж!
              Ингэж уймарчаах хооронд тэнгэрт хар үүл хуралдаж эхэлсэн байлаа. Бүх цэргүүдээ дуудан цуглуулахаас өөр аргагүй боллоо. Тэд шугам шиг жагсжээ.
-Нөхөд матроосуудаа!
-Нөхөрр гавьтааны амрыг... Эрий!
-Болноо. Та нар энэ үүлийг харж байна уу?
-Харалгүй яахудээ Гавьтаан минь.
-За тэгвэл тэр хамгийн зүүн захад сааралтаад байгаа үүл юуны хэлбэртэй байна? Эхнээсээ бодлооо хэлээд яв.

-Бираанаг
-Могой
-Хихи Гавьтаанаа...
-Гутал
-Царс мод
-Мийдкүү
-Тарвага
-Загас
-Бөгс
-Таавчиг
-Гавьтаанаа би сохор
-Шүгэл
-Бариул
-Аль үүл билээ?
-Ананас
-Хонь
....... 
..........
-Болнооооооо! Та нар чинь эргүү юм ууу? Наадах чинь Майкосоофтын эмблем шиг байна ойлгоо! Гэхдээ таанрыг мунгинасаар байтал хэдийнэ Мадагаскарын усны үхрийн хамар шиг болчлоо. За тэгүүл! Тэр зүүн талд харлаад том үүл юуны хэлбэртэй байна хэл..... гэхчлэнгээр цаг гаран сайхан зугаацжээтэл мөндөртэй бороо цутгаж эхэллээ.
-Том далбаагаа буулга!
-Далбаагаа буулгоооод
-Хэн буулгахым бээ?
.......
- Жижиг далбаагаа буулга!
-Жижиг далбаагаа буулгоод
-Жижиг далбаа....өө энэ чинь өөрөө салхинд хийсээ явцан байнаа
........
-Хөөе таанар чинь хаачих нуу?
-Гавьтаанаа мөндөр ороод толгой хагалах гээд байшдээ......
         Ишш чааваас гэж. Хөлгийн тавцан дээр усан борооноор өндөг шиг том мөндөрт цохиулан ганцаараа ус түмпэнджаах ч гэж дээ. Эргэн тойрон нүсэр том хав хар давалгаанууд хэдэн мээтр өндөрт босон намайг залгих гэж ангайж байгаа аварга ам шиг харагдна. Далай миний муу бяцxан хөлгийг зомгол адил шидэлж байлаа. Хаашаа ч туугдаад байгаагаа мэдхийм алга. Чих дөжрөм чимээ шуугиан, осгом хүйтэн... Яджаахад энэ гаанс одоо болтол аманд зуулгаатай байхын. Бас яджаахад өрөөсөн сарвуутай. Бас яджаахад гоёлын бажийнктай. Бүр яджаахад дотуураа эрээн оймстой. Тэгээд бүр будаг гардаг улаан бандааштай. Болдог ч бороо юм даа чи. Гэж хэсэг бодлогошрон сууж байтал тар няр гэх шиг болоо л сууж байсан хөлгийн тавцан бут үсрэн хэмхэрч бие минь агаарт хийслээ.  Шувуунд ч атаархаад байх юмгүйм шив дээ гэж бодоод амжсым даг. Нисэхийг нээх гоёор төсөөлж байлаа энэнээс өмнө. Харин далайд пал хийтэл унан ам хамраар ус залгигдаж эхлэхэд гар өөрийн эрхгүй сарвалзан нэгэн тааралдсан юмнаас зуурсан нь хөлгийн хэмхэрсэн банз байлаа....
Энэ Гавьтаан цаашаа лавшран явнаа.

2009-09-17 06:50:17

10. Гүүдландын нутагт

        Яг санжаагаа байхгүй юу би. Аймар санжийн. Тэхэд юу болоод өнгөрснийг.
Гүүдландын нутаг дээр хоёр дахиа хөл тавьсан нь тэр билээ. Өвөрмөц сонин энэ улсад анх ирсэн хүн мэдкүү дээ ямры нь. Манайхан ч орилолдоо л үсэрч буугаа л, бүдэрч унаа л, унасангийнхаа дагзан дээр нь гишгээ л дараагийх нь гүйсэн. Кино шиг. Нөгөөх нь гомдож барьжаагаа ч юм байхгүй босоо л инээгээ л гүйх гэхээр нь дараагийх нь ирээ л бас гишгээ л байсан. Тэр хүн лав долоон удаа тэгж гишгүүлсэн дээ харсаар байтал. Бүгд гүйж өнгөрсний хойно л босч инээд алдаа л, нэг гараараа өмдөө барьж бахираад гүйж байгаа харагдсан. . Нээх муухай солгой хоолойтой.
       Би ч яахуу налуулж тавьсан банзан шатаар л аажуухан буусан даа. Тэгээд "Гүүдланд улсын албан ёсны нойл" гэсэн байшинд орсон. Эрэгтэйчүүдийн нойл руу нь ороо л гарсан, жижхэн жижхэн тосгууруудтай. Тэнд нөгөө тэнэг тээстийг бас л бөглөсөн. Та хэр том давсагтай вэ? Та энд зөвхөн шээнэ биз яг? Баачваа! гэж мэгээ л. Өөрийгөө хүндэлдэг ёсорхуу эр надад бол дэндүү том доромжлол, гээд яахуу усы нь уувал ёсы нь дагадгаас хойш, чинэсэн давсагаа барьжаагаа л, гардгүү харандааных нь үзүүрийг норгон байж тээстий нь бөглөж өгсөн дөө...
       За тээст ч яахуу гол нь энд удаж тун болкуу. Бүх юмны ургалт хурдан явагддаг энэ газар буусан гадны хүн байсан ч тэр нь халдварладаг юм. Жирийн хүн, за жишээ нь би 37-той хүн гэхэд наслах насныхаа дунд хэрд явжаах жишээтэй. Аа нэг гар миний араас хутга шаах юмуу, дагзанд тугалга зоочуул ч үгүй л дээ. Гэтэл энд хүн 10 л наслана. Гэхдээ маш хурдан өсөөд, хөгжөөд хөгширчдөг. Өчдөр төрсөн хүүхэд өнөөдөр шүд нь цухуйж, маргааш хөлд орох жишээтэй. Хүмүүс нь чигсн маш хурдан уурлаж, баярлаж, гомдож, уучилна. Бас маш хурдан хөдөлдөг. Ер нь л хурдасгацан видео шиг л улс даа эднийх. Болоогүй ээ бас сагсны лийг мийгтэй. Сагсчин болгох хүүхдээ багаас нь элсэнд өвдгий нь хүртэл зоогоод усалсаар байгаад 2 хоногийн дараа чилийсэн өндөр хүүхэд гаргаад авна.
       Эндхийн хүүхнүүд гэж бие нь бол ямар ч аавын хүүг гөлрөөхөөр сайхан. Гэтэл ам нь нэг чихнээсээ нөгөө чихээ хүрсэн урт! Ямар сайндаа биднийг анх буухад хэдэн хүүхэн цаашаа хараас явжээлаа л даа. Тэгсэн манайхан "вуаааауу"л гэжээн. Тэхснээ юу юугүй араас нь ухасгээ л хурдан хурдан алхаа л гүйцэж түрүүлээ л нүүрий нь харуутаа "аааяаяаяаяа"  гээ л хоцорсон доо.
       Харин манай Хакуня мунаг хүн тул нэгэнтэй нь танилцаад дал мод руу хөөцөлдөөд алга болсон. Тэгтэл дөрүүн минуутын дараа зугатаагаа л эргээд иржээнэ. Би ч гадарлана л даа яасны нь. Тэгээд мань эр цөхрөнгөө барсан байртай: "ёоо, юуу вээ. Нэг шаламгай хүүхэн панаалдаадахсан чинь яг нөгөө ажил дээрээ бүр туулайнаас шаламгай болчдог байшд. Диррррррр гээд..." гэж авчээсэн. Яах вээ дээ хэмнэл нь л тиймим чинь.
      За тэгээд энд хагас цаг хэрээтэй саатав уу гүй юу багийнхнаа цуглуулж, Гүүдландын эзэнд жижхэн бэлэг өгөөд  хөлөгтөө суун хөдөллөө.
      
       Улаан палаажит гүнж минь чиний хоригдсон арал хаахнуур байна даа байз?

2009-08-16 21:45:51

9. Төөрсөн Гавьтаан

Тэр арал руу ойртох тусам зүрх оволзоод болох биш. Усан цэргүүд ч онгирохоо болиод уруулаа хазлан тавцангийн ирмэгээс зууран зогсоцгооно. Зарим нь бүр харсаар байтал уруулаа хазаад, зажлаад залгиж байгаа ч харагдна. Хажууд нэг хүн ирж зогсов. Хөлгийн боцман Гелац байна. 
-Юу хүлээж байгаа бол, Гавьтаанаа?
-Харин л дээ, юутай ч цаадуулдаа зэвсгий нь тавьж өгнүү дээ.
-Тэгье дээ.
Тэр эргэж яваад, агуулхаас том гэгчийн бор ууттай юм үүрч гаргаж ирэн тавцан дээр шархийтэл хаялаа.
-Усан цэргүүд, буундаа!
Тэд гүйлдэн ирж уутны амыг онгойлгон захын нэг буу шүүрч аван бариулы нь хараа л буцааж шидэх аж. Исүүл шидэхийн оронд, Гакуня энэ чиний буу байна, Сонпачи ирж буугаа аваарай.... гэх аж. Тэгсэнээ өөр өөрсдийхөө бууг олсон нь бүсэндээ гавчуулаад босоод явчиж байа. Бариулан дээр нь нэрнүүдий нь улаан будгаар бичцийн байжээ. Том том амтай махир буунууд.
Боцманы дараагийн камаанд ирлээ.
-Усан цэргүүд, буугаа сумлаад!
Тэднүүс одоо зажилж байсан бохь, модны давирхай, цавуу, арьсныхаа хир юу тааралдсанаа бөөрөнхийлөн нухаж бууныхаа ам руу хийцгээж байна. Ийнхүү бүрэн зэвсэглэсэн 20 усан цэрэг, 2 хөлөг онгоц, нэг хашир боцман, нэг ухаалаг Гавьтаан гэсэн камаанд арал руу ойртон ирж зангуугаа хаяхад бэлэн боллоо.
- Гавьтаан минь дээ, таныг харахад тайван сайхан царайтай байхын, гэтэл зүрх чинь таныг илчлээд байхым даа.
-Аий? гээд зүрх рүү гээ харвал зүүн энгэрийн кармаа, кармааны алтан товч сэлтийн цаанаас бундан хэлбэртэй зүйл товойгоод бумабалзаж өгчээдэг байшд. Догдолсноо нуух арга надад байхгүүм гэжүү. Тиймээ би энэ арлаас сэтгэлт бүсгүйгээ хайж олох ёстой юм. Багийнхан энэ талаар гадарлах ч гүй. Энэ бол шидтэнүүдийн амьдардаг Эктипус -Цауберус хэмээх улс билээ. Ахмадын өрөө рүү орж хүзүүндээ удтал зүүж ирсэн түлхүүрээ гарган, шургуулганаас дөрүүн булангий нь алталсан бяцxан бор ном гаргаж ирлээ. Энд дэлхийн түүхэнд урьд хожид  амьдарч байсан бүх шидтэнгүүдийн хараал жатгыг хариулагч тарниуд байгаа билээ. Номтойгоо шивнэн мэндэлхэд тэр нойрноосоо сэрэн над руу харж, -цаг чинь ирсэн гэдэгт итгэлтэй байна уу гэлээ. Би дуугүй толгой дохиод түүнийг энгэрийнхээ кармаанд хийн тавцан дээр гарлаа.
Тавцан дээр гартал боцман Гелац жигтэйхэн баясгалантай царай гаргацан явжээн. Би түүнийг долоовор хуруугаараа нааш ир нааш ир гэж дуудлаа.
-Айн, яасан Гавьтаанаа?
-Чиоодоо сонин арал марал ойртжаах чинь наад царайгаа сирёозны болго л доо. Соний ен. Хөмсгөө зангид.
-Мэдлээ гүүцэтгий гээд тэр эргэн явсан боловч удалгүй тэр буцан ирж:
-Нөхөр гавьтаанд, хөлөг зангуу хаяхад бэлэн.
-Зангуугаа хая.
-Мэдлээ, зангуугаа хаёооод! гэхтэй нь зэрэг 4 булиа усан цэрэг зангуугаа дамжлан хогийн сав чиглэн тап тап алхаллаа.
Харин дараа нь боцман маань гуяа үрчин инээж, Гавьтаанаа нэг гүсэл бээн, хэхэ та миний хөмсөгийг тайлаад өгөөч гэдийм байна. Харсан чинь дураак чинь 2 хөмсөгөө татаж зангидаад уяцан, дух нь үрчийхээрээ үрчийцэн байжээдэг байгаа. Би тэхээр нь цаг алгаа гээд, шууд кармаанаасаа хайч гарган хайчлаа л хаяж билээ. Гэтэл зангилаа нь нэг талдаа гаран хайчлагдаж тэр цагаас зүүн хөмсөгнөөсөө зангилаа унжуулж явах болсон доо боцман маань.
Арал юу юугүй ойртон ирж энгэр дэх шидэт номоо дарж үзэн, гартаа буугаа чангаа атган бэлдлээ..
Гэтэл.. томоо самбар дээр "Гүүдландад тавтай морил" гэсэн үгс байхыг олж харав. Би андуурчээ. 2 өргөрөг андууран мэлхийн замын наатлаар эргэчиж! Гүүдландад ирсэн бол буугаад явахаас яахав.....

2009-08-05 17:16:38

8. Бодлогошрон суух Гавьтаан

      Истээллэрийн үнээний махтай ногоотой шөл пор пор буцална. Тавцан дээр гардаг цоорхойгоор шүдтэй шүдгүй, нүдтэй нүдгүй, чихтэй чихгүй, юм юм үзсэн олон янзын толгойнууд цухалзах нь нэн төвөгтэй. Бүр хамаргүй нь ч бий. Тэр толгойнууд зөвхөн хирээрээ л ижилснэ. Тэднийг би сарын өмнө нэг нэгээр нь барьж авч хүчээр далайн усанд толгойг нь угааснаас хойш тэд өнөө хүртэл бороо л оруул угаагдахаас нааш даг даахиндаа улам баригдсаар яваа билээ. Дунд нь пантийн про ви тавьж өгч үзлээ, хүн тус бүрд нэг удаагийн хийд энд шуулдэрс ч тарааж үзлээ. Толгойгоо угаах туйлын дургүй хэдэн эргүүг яаая даа байз. Кү тэр усанд дүрээд хөөсрүүлж байхад аллаа, живлээ, авраарай гэж муухай орилжээсний нь яаана.
      Тийнхүү дахин дахин цухуйгаад байхаар нь сүүлдээ ялааны алуур барьжаагаад цухуйсан толгой болгоныг нүүр лүү нь тасхийтэл байлган хөөж байлаа. Тэг тэгсээр тэдний хүсэн хүлээсэн цаг ирж шөл бэлэн болов. Хамгийн бяртай 2 матроос болох Аяаско, Молива 2-г дуудлаа. Тэд ирж шөл дамжлан шатаар авирч, би араас зайтайхан шиг дагана. Тавцан дээр гаран бүгдэд номхон камаанд өгөв. Пижигнэж пижигнэж арай хийн жагслаа. Гартаа зүсэн зүйлийн урт богино, хугархай, сарампай халбага сэрээ барьсан өндөр нам бүдүүн нарийн матросууд. Бүгд над руу нэг харж, савтай хоол руу ч нэг харах аж. Тэднийг ажин, уруулаа хэмлэн зогсохдоо хэлэх үү болих уу гэж шийдэж ядаад, хэлсэн нь дээр үзэв.
- За усан цэргүүдээ! Хөлөг дээр хэн нэг нь бослогод бэлдэж байна!
Бүгд дүнгэнэлдээд л явчлаа. Тиймээ, задгай далайд гарсан хөлөг онгоц дээрх бослого бол үнэхээр тоглоом биш билээ. Гэтэл уг нь шар боловч замаг наалдаад цэнхэр болсон алчууртай горзгор цэрэг, Гавьтаанд илтгэх зүйл байна гэсээр урагш нэг алхлаа. Гутал нь урдуураа онгойж хөлийнх нь хуруунууд цухуйх ажээ. Тэдгээр хуруунууд тасралтгүй хөдөлнө. Дахин урагшаа гуруу алх гэж би тушаав. Тэр алхсанд урт ургасан хумс нь тавцангийн гадаргууг зурж хяхтнан нуруу хүйт оргиулчихлаа.
-Нөхөөр Гавьтаанд, усан цэрэг Гакуня өглөө болгон хамгийн эрт босдог, бас шөнө босч шээдэг, түүнийг би бослогод бэлдэж байна гэж бодож байна, одоо хоолоо идэж болох уу?
Хм хэрэг алга......                                                                                                                                - бүгд хоолондоо! 
- Урррааааа.......

Бүгд өөр өөрийн шанагаар хоолноос хутган авч юу тааралдсан дээрээ сандайлан сууж идэцгээнэ. Бүгдийнх нь харц жаргалтайгаар гэрэлтэн, ар гэр авгай хүүхнүүдээ ч ярьжаах шиг. Харин би тэднийг ажиглан суухдаа миний Гавьтааны бөгжийг авсан байж магадгүй гэмээр хүн олж харахыг хичээлээ. Тэр муу эрээн өмдтэй бүдүүн золиг.. аа биш, тэр хоншоор нь улаан цагаан гуталт.. тэр бүр биш, тэр таягт.. бишээ, нүдний шилт... арай л биш, тэр чармай шалдан... биш байхаа... өрөөсөн чихт, нэг нүдэт, мөрөн дээрээ тотьтой.... бүр эргэж гүйцлээ, аль нь авсийм болоо. Ийнхүү бодолд дарагдан суужээтэл, ГАЗАРРРР! гэсэн шахмал сөөнгө хоолой цуурайтаад явчлаа. Би ухасxийн босч гараа хойш нь сунгатал миний гар дээр хэн ч дуран тавьсангүй. Тэхд нь өгөө гараа огцом хойш нь сунгалаа. Бас л байдгүү шүү. Болихоос гээд өврөөсөө нэг нүднийи эвхдэг дурангаа гаргаж барив. Хээ сайхан арал байна. Бөмбийсөн хөөрхөн, яг голдоо өндөөр гэгчийн дал модтой. Энэ доор байгаа зураг бол тэхэд авсан фото юм шүү. Давалгаанд хөлөг дайвалзаад фокус жоохон муутай гарцийн. Та бүхэн болгооно уу. Ийнхүү газар хөл гишгэж амсxийx болсондоо хөлгийнхөн бүгд баярлан дэвхцэж, бас л бүжиглэх гэж оролдно. Яджаахад яасан ч таазны бүжгэнд дуртай ен. Харин миний хувьд тэр арал дээр юу хүлээж байгаа бол гэхээс сэтгэл зовниж эхлэв...

Энэ Гавьтаан цаашаагаа итгэлтэйеэ явнаа.

2009-08-03 05:54:23

7. Тогооч Гавьтаан

Тиймээ агаарт бөгжөө гялалзуулан хөөрөх гараа харжаахдаа, одоо яаж алга ташна даа л гэж зовниж байлаа. Юу ч болсон гараа авааад мөстэй саванд хийх нь зөв гэж бодлоо. Бодоод зогсохгүй зоорь луу орж хийлээ. Эргээд тавцан дээр гарахад багийнхан маань ховсноосоо гарч хуучин хэвэндээ орсон байна. Нөгөөх мангасын сүнс биеэ орхин нисэхийн хамтаар ид шид нь гарсан бололтой. Харин мангас газар үхэтхийн унангуутаа өтгөн хар будаг болон далай урсан одсон билээ. Багийнхныгаа эрүүл саруул байхыг харсан би эцгийн хайраар инээмсэглэн зогсож байхад, тэд юу ч мэдээгүү царайлаад дэмий өмдөндөө гараа хийн холхицгоохым. Тэгсэн нэг нь гүйн ирэв:
-Нөхөр Гавьтаанд илтгэх нь, багийнхан өлсөөдээн!
-Мэдлээ гүйцэтгий.... өө бишээ, За анхааралдаа авлаа, хоол болтол хүлээ! Бөөрөнхий мах хийнэ!
-Мэдлээ гүйцэтгий! гээд тэр тас хийтэл ёслон эргээд тап тапхийтэл алхан одлоо. Аа тэгээ л тап тап гэж гурав л алхсан байх. Надаас жоохон холдвуу гүү юу пад фад хийтэл гүйгээ л, ура! гавьтаан хоол өгнө гэжээн гэж орилоо л. Бусад нь вааааа! гэж хөөрөө л. Бүжгэлкээ л энтэр. Хн! бүжгийн яммар ч эвсэл алгаa.
Ёооё хайртай бүсгүйгээ олоод буцахдаа эднүүстэй яаж явна даа.

Санасныг бодуул олзолж авсан шинэ хөлгийн гал тогоо нь дориун юм гээч. Тэр муу шийвгаа шүдтийн гал тогоо гэхэд итгэмээргүй санагдна. Тэндээс хэдэн сайхан хэрэгсэл олж аваад өөрийн хөлөг рүү гээ харайн гарч хоолоо эхэллээ. Энэ удаа, жишээ нь лууванг шидээд, агаар дээр сап сапхийтэл хэрчих болох нь дээ. Өрөөөсөн гартай хүн.
Миний туслах гэж нэг эргүү шопроот! Наад луувангаа барьжий гэнгүүт за гээд босоогоор нь барьдаг. Хөөеэээ! нөгөө талаар нь барь л даа гэнгүүт за гээд бөгсөн талы нь дээш харуулдаг. Түгүүл наад загасаа цэвэрлээдэх дээ гэнгүүт савандаж угаагаад хэцэнд өлгөдөг, исүүл угаалгын машинд хийчдэг. Тиймээ тэр хоолны цагаар хөлгийн тавцан дээр л гиюүрчээсэн нь надад амар.
Ингээд л би ганцаараа хоол хийх боллоо. Гоструулаа чирч ацарч халимны тос хийгээд пилээткэн дээр гарган залгав. Тэр хооронд нь 30 луууван, 20 манжин, 80 ширхэг төмс тэргүүтнийг өөртөө дөхүүлчлээ. 20 ховдог гахайтай хөлгийн камаанд шүү дээ. Гэхдээ эхлээд сонгино хийх хэрэгтэй. Ингээд хөрөгчний ёроолоос сонгино авах гэхтэй зэрэг түрүүний явдал санаанд орж дотор муухайрсныг эс тооцуул бүх юм зүгээрээ. Сонгиноо эхлээд сап сап гээд тогоондоо шидлээ, тос ч шажигналаа. Дараа нь манжингаа шидэнгүүтээ, нимгэхэн сап сап гэнгүүтээ тэрийгээ дахин нарийхан хэрчлээ.. сап сап! Дэндүү шаламгай гавьтаан юм аа би. Аргагүй шд. Тэгээ л төмсөө шидээ л сап сап. За гоструулаа сайхан тагалчий. За юуны мах хийх вээ гэж бодоод хөрөгчөө нээтэл.. цнн! ...нэг муухай хүний хөхөрцөн гар сарвайгаад гэвтжээдэг байшд. Үхтлээ цочсоон.
Миний л гар шүү дээ, гэхдээ надаас салчxаараа яасан муухай харагддийм бэ. Тэндээс "истээллэрийн үнээ" гэдэг тарган далайн амьтны нурууны махнаас охтолж аван ширээ рүү гээ шидээд хөрөгчөө хаалаа. Хаахтай зэрэгцээд тун хачин юм анзаарагдаа явчлаа. Даруй хөрөгчөө буцааж нээв. Юүүү вээээ!!! Миний гаранд байсан бөгж хаачвааа!!!

2009-07-19 19:47:56

6. Гаргүй Гавьтаан

Байдаг тэнхээгээрээ сонгины шүүсийг нүд рүү нь шахлаа......
Хэхэ би тэр сонгиныг апилсийний хальс шиг шүүс нь цацархым байх гэж бодсон л доо. Тэгдгүү хүүр байлээ. Тэр муу сонгино, гар л шүүсдээд байхаас урагшаанаа буудаад байгаа юм алга. Нөгөө балиар хог чинь тачигнатал хөхөржийшүү.
- За Гавьтаан! Яахнуу сонгинотой жонглёр үзүүлэх нүү? гэдэг байгаа. Уур шатаа л явцан. Тэгэнгүүт нэг гараараа түүний эрүүнээс бариад, нөгөө гараараа сонгиныхоо булцуунаас барьжаагаа л, ишээр нь "юу юу гэлээ гэниий?!" гээд хацар луу нь хэд хэд ороолгов. Ороолгож ороолгожаагаа л хамгийн сүүлд "май чи!" гээ л толгойн дээрээс нь хусаа хаясан. Тэр үхэтхийн ойчлоо. Би амьсгаадан, түүний дээрээс үзэн ядсан харцаар харж хэсэг зогсоод цэргүүд рүү гээ явахаар хөдөллөө. Гэтэл нөгөөх чинь гэнэт нүд нь хялалзаж нээгдээд миний хөлнөөс зуурдаг байгаа. Би ч санаандгүй байсан болохоор бүдэрч, үүдэн 4 шүдээрээ шат руу харуулдан уналаа. Аман дотор хатуу зүйлс бий болж, би түй түй түй түй хэмээн дөрүүн удаа нульмая гэж бодонгуут нэгэн уран арга зурсxийлээ. Энэ уран аргууд дандаа хэрэгтэй үед зурсxийжаахым даа. Би толгойгоо хөдөлгөж түүн рүү онилоод өөртөө "огооня минмаания пуустаа" гэсэн камаанд өглөө. Миний дөрүүн шүдний 3 нь байгаа онож нэг нь цаатлын модон ширээн дээр хэвтжээсэн муурны бөөрөнд лүгхийтэл зоогдон чарлуулж байгаа дуулдав. Муур огло харайн босож, над руу муухай харчаа яваад өглөө. Харин духандаа нэг, хацартаа нэг, өвдгөндөө нэг шүд тус тус зоолгосон мангас толгой сэгсрэн өндийлөө. Би ч ухарч эхлэв. "Гэгээн Мария Янжинлхам минь, чамдаа очxын тулд би эн мангасыг дарах ёстой". Би ухасxийн дээврийн цоорхойгоор гаран гүйв. Нөгөө хөлгийн тавцан  дээр миний буу байгаа. Мангас ч миний ардаас гэзэг даран хөөж байна. "Түрүүчийн удаа би дутуу үсэрсэн, энэ удаа тэгэх эрхгүй, амь нас, адал явдал хутганы ирмэг дээр ирлээ, ганц мөч ч алдаж болкуээ".  Ингэж өөрийнхөө зүрхэнд шивнээд хамаг хүчээ хуримтлуулан уртын харайлтын гүйлтээр гүйлээ. Нээг хоёр, нээг хоёр гэсэн хэмнэлээр гараа далайцтай саван, хол хол алхан гүйв. Ирмэг дээр ч ирлээ, үсэрлээ.. нөгөө хөлгийн давцан дээр ч амжилттай газардлаа. Газардангуутаа буугаа хайж эхлэв. Нөгөө мангас ч миний ардаас дагаж үсрэн муухай эмэгтэй хоолойгоор эхэр татан амьсгаадна. Шүдээ хавирч, ихэд занаж байгаа бололтой. Тэгнэ вайхаа чи! Миний буу ч яахуу, түрүүний гулсаж очсон газартаа шүүрэнд тээглээд байж л вайна. Харин хушуу нь хаа вайнаа. Хушуу нь байхгүй бол яаж панхийж дугарахын болжээн. Юу чигсн буугаа авч бүсэндээ гавчуулаад эргэж харлаа. Мангас сэлмээ далайн юу юугүй нүүрэнд тулаад ирлээ шүү. Би одоо хушуугүй чигсн яаая гэхэв, буудхаас даа гэж тайвнаар бодоод гох дарлаа. Мангас ч сэлмээ буулгаж, харсаар байтал миний гарыг сарвуугаар нь тас цавччих нь тэр. Буугаа атгасан чигтээ агаарт хөөрөх миний баруун гарын ядам хуруун дахь алмаазан бөгж наранд тодоос тод гялалзна. Хөлгийн тавцангаар нэг залуу хүний жас улаан цус олгойдож эхлэв. Тавцангаар тараан хаясан юмс цусанд будагдаж эхэллээ. Загасны тор, хэн нэгнийх нь хуучийн малгай, татлагын олс, зэвтэй төмөр дэгээ.....
Энэ Гавьтаан лавтайяа цааш явнаа....

2009-07-06 18:58:39

5. Нүүр тулсан гавьтаан

Сэрээд хартал нэг зузаан модон ширээний ард би суучиж. Нэг л таньдаг ширээ. Ааан! би энэ ширээг чинь урласан шд, хэзээ ч билээ.....
Мини урд тавагтай халуун шөл байжийн. Шоо шинэхэн халуун талх, цөцгий, зөгийн бал, жимсний чанамал ширээ дүүрэн өрөөстэй.  Гараар хийсэн болхидуу лаанаас харин шаргалхан сайхан туяа татаа л, тэр гэрэлд нь ганц нэг дэнгийн эрвээхэй эргэцэн энтэр. Ширээний нөгөө талд миний дурлалт гүнж, пөмбөгөр богинохон ханцуйтай улаан палаажтайгаа шанаагаа тулаад над руу инээмсэглэцэн суужээдэг байгаа. Күү нээрээ яасан сайхан орой вэ.. Би чинь баахан порхоод зүүдлээд байлуу юүүвлээ...

- Чи минь намайг их хүлээсэн үү?
Тэр чимээгүй л толгой дохино. Юутай үзэсгэлэнтэй, сэтгэл татам юм бэ.
- Хайрт нь чам руу гаа яараад л, наашаа ирэх гэж......
Үгүй би чинь наашаа яаж ирлээ. Аль хаалгаар яаж орж ирэв. Гэж өөрөөсөө асуугаад хаалгаа харчих санаатай эргээд хартал харанхуй булангаас цог шиг 2 нүд ёлтойж байх нь тэр.
Тэгмэгц би огло харайн босож түлээнийхээ сүхийг шүүрэн аваад, "гүнж минь нуугдаарай, миний ардаас битий гар..." гэж хашгирахтай зэрэг нөгөө муухай хүүхэн шиг дуутай амьтан үсрэн гарч ирж, миний сайхан модон байшин ч замхран алга боллоо. Гүнж минь гээд эргээд хартал хуучин порхоодны маань чийг даасан хөндий л бараантан харагдна. Зүүдэлжээ би.
Сайхан зүүдий минь дасалдуулдаг хэнпээээ энэ гэж бодоо л нээх сонин үзэн ядаа явцаа. Тэгээ л гаран дахь сүхээ далайх гэсэн чинь нэг ногоон сонгино барьцан байдаг байгаа. Сонгино хүртэл сүх болж зүүдлэгдэх гэж. Тэгмэгц "сэлэм!" гэсэн үг санаанд харван орж ирэв. Тэгэнгүүт "угаасаа байхгүй шд" гэсэн бас үг чихэлдэн орж ирлээ. "Одоо яахвээ би... яаж зүгээр байхав, энэ мууд гар хоосон алуулалтай биш..., гү яахав нэг сонгино ч гарт байна л даа...." гэсэн элдвийн бодол толгойд орж гарна. Гэтэл гэнэт уран арга зурсxийн орж ирдэг байгаа. Аавын хүүгийн арга дуусдгүй л юм байна! Тиймээ би түүн рүү ирвэс шиг л үсэрсэн. Одоо бодоход залуу ч байж. Агаарт явжаахдаа ногоон сонгиноо тасалж 2 гартаа нэг нэгээр нь барьж амжлаа. Тэр над руу балмагдсан, цочсон харцаар харав. Тэгээд ганцxан үсэрч хажууд нь буугаад "май чи ингээд уйл уйл уйл!" гээд 2 нүд рүү нь сонгиныхоо шүүсийг байдаг тэнхээгээрээ шахав....

2009-07-01 15:34:30

4. Цөхөрсөн гавьтаан

4-p бүлэг


Энэ бүлэг бол амралтын бүлэг. Энэ бол юм уншиж мэдрэлээ зовоож болку газар. Нэг сайхан орилчоо л, шууд гарч яваад 5-р бүлгийг уншна уу.

3. Хоёр порхоодтой гавьтаан

3-р бүлэг.
Тиймээ тэр яг л тэгж хэлсэн юм. Тэгээд тоос ч бүрэн замхарч тэр юун хүн болох нь ч тодроод ирэв. Харин хоолойг нь сонсоод хар гялгар хувцастай, өвдгөө давсан түрийтэй өндөр өсгийтэй гуталтай, нөмрөгтэй, хар маасагтай, нэг аймар илэвчин хүүхэн байгаа даа гэж бодсон маань эндүүрэл байж. Хашир гавьтаан би ингэж муухай алдах гэж ц ц ц гэж бодон мэл гайхан харсаар байлаа. Гэхдээ тэр юу байсныг би хэзээ ч таанрт хэлкүү. Хэлхээсээ ч ичжийн. Тэгээд тэр бид 2 харц мөргөлдлөө. Яахын аргагүй мөргөлдсөн харцнуудыг яаая гэхэв дээ одоо. Шидэт тарниа амандаа уншин, аль болох ховсдуулчихгүйг хичээв. Лорики морики, бамбара чуфара! би харцаа салгах ёстой, би салгах ёстой,,,,, салгах ёстой! Арайхийн харцаа салгаад шууд л "сэлэм!" гэж орилон гараа арагш нь сунгав. Тэгсэн чинь хэн ч надаа сэлэм ацарч өгдгүү байшд. Оо муу ховсдуулжаахдаа таарсан мануухайнууд л даа гэсэн бодол зурсxийн толгойд харваж билээ тэхэд. Тэгээд л нөгөө хөлгийн хуучин гавьтааны сэлмийг аван тулалдах бодол төрөн тэр порхоод руу харайх хэрэг гарсан юм. Намайг эзэлж авсан порхоодоо хажуунаасаа уячаад явж байгааг уншигч авгай нар минь анзаарчил байгаа биз дээ тээ. Авгай мавгай чихшг, соорий шоо найзуудаа. Ингээд өөрийхөө порхоод руу хайрайхаар хойшоо ухарж ухаржаагаад урагшаа гүйлээ дээ. Хоо...оооо исто! Хөп хөп гээ л том том харайгаа л, тэгээ яг порхоодны ирмэг дээр ирэнгүүт л бүх юм удаашраа л явцан. Би ч сонин бүдүүрцэн хоолойгоор ууии..аа..ооүүү..иии гэж орилоо л гар мараа сарвайлгаа л үсэрч байна. Хамаг юм хажуугаар сүнн сүнн гээ л өнгөрчээсэн байх даа хурдан байсан бол. Даанч удааширцан байсан болохоор удаан л өнгөрчээсэн. Тэхэд нэг тарган цахлай миний хажуугаар өнгөрөхдөө над руу тун нухацтай харсийм даа. Түүний нүднээс би "нөхөр гавьтаан Артгаа, та заавал ялалт байгуулж, эрлээ олох ёстой шүү" гэсэн үгс олж харсаан. Тэгсэн чинь би хариуд нь "энэ хавиар загас их байна уу" гээ асууцан, тэнэг хар хог. Яаж би ялах вэ, яавал эрлээ хурдан олох вэ гэж асууж болноо доо. Тэгээ л цаашаа үргэлжлүүлж үсрээ л яг тэр порхоодны тавцан дээр буухжээсэн чинь аруун санж дутаад шууд ус руу унах болчлоо. Порхоодныхоо ирмэгнээс арайхийн зуурав. Порхоодныхоо ирмэгнээс арайхийн зуурчхаад, цаашаа гарчих санаатай нэлээн үзсээ. Тэр хөлгийг манаж хоносон манай хэсэг залуус ч бас ховсдуулчаад хүн рүү зүгээр мэлрээд шүлсээ гоожуулаад зогсоод байдаг. -Таануус намайг тат л даa, би унакаадаагааг харкуу байна уу, би гавьтаан чинь байна, Артгаа нь байна, хүүе тэгээд таткуум биз дээ.. гээ л. Гарах гэж нэлээн чармайсан, хөмхийгөө зууж, хэлээ цухуйлгаа л дүлээд байлаа. Даанч биеэ даадгүү шүү бүр. Тэгсэн чинь нөгөө заваан амьтан чинь хүүхний дуу гаргаж тачигнатал инээгээд: -чи чинь ясан гавтгай бөгстэй гавьтаан бэ! гэж авдийн. Ёоооё энэ, үг гэж нээрээ, үнэхээр хүчтэй. Тэгж хэлэнгүүт нүүр улайгаа л ганцxан пок гээ л тавцан дээрээ үсэрж гараад порхоодны хөндий рүү гүйн орлоо. Сэлэм хайн ор дэвсгэр шүүгээ мүүгээ хамаг юмаа онгичов. Байдгүү дээ муу шалны мод чинь. Хаана тавьцын болоо гээ л бодоо сууцан. Тэхдээ ицсийцст уншигчид минь. Ер нь юмыг иш мухаргүй зүгээр нэг хайжаахаар тулгуур дохио гээч юмаар хайвал илүү хурдан олддийм шүү. Би чигсн тулгуур дохио ашиглаа л сэлэм хайсан. Ер нь сэлэм гэж юу билээ, бас би хамгийн сүүлд хэзээ юунд сэлэм ашигласнаа санах гэж оролдов. Хамгийн сүүлд .... гүэ би юунд ашигласийм бэ ицссийцсст? Тэгээ бүр цөхрөнгөө бараад гартаа барьжээсэн бүх юмаа санахыг хичээлээ.... хатсан талх, шатны бариул, лонх.. тэгээ л эрүүгээ илжээсэн, толгойгоо маажсан, юу...нөгөө хэхэ тэр мэр... гээ л хөөрхөн хөөрхөн юмнууд зөндөө барьжээжээ ер нь вол. Тэгтэл сэлэмний иш л бариагүй байхын. Тэгсэн дураак чинь ерөөсөө сэлэмгүй байлээшд би. Хэ! энд ч бас ямар ч сэлэм байхгүй. Яахаа мэдкүү гуйвж, толгой маналзна. "Ингээд өнгөрлөө гэжжүү, тэр муу үзээрийн новош! Миний хамаг цэргүүдийг эзэмдэж, намайг ч бас эзэмдэх гэнэ дээ. Хаа очиж ховсонд нь оркуу юм даа би. Багын ираакц удаантайн л ач..." Гэхчлэнгийн бодол толгойд орж гараа л байжээсэн нэг мэдсэн унтчиж....

to be continued, би лавтайяа эргэн ирж үргэлжлүүлнээ

2009-06-26 16:18:43

2. Дайсны гавьтаан

2-р бүлэг
Шийвгаа шүдэт эр яг миний дээрээс тонгойцон шүдээ хавирч, өрөөсөн гараа авдран дээр тавин хуруугаараа тог, тог тоншиж байлаа.. Цочин ухасxийтэл орныхоо дээрх шүүгээг мөргөв. Муухай зүүд вэ. Олзолж авсан хөлгийг өөрийнхөө хөлгийн бөөрнөөс уяцан чинь давалгааны аясаар тог тог хийн мөргөлдөөд байгаа юм санж. Гэхдээ нэг л сэтгэл түгшээд байх чинь. Үүр цайх арай болоогүй байна. Тэр дороо л аялалын зорилго маань санаанд харван орж, өөрийн эрхгүй сэтгэл эмтэрлээ. Хэсэг хэвтэж байгаад үүр цайхын алдад гэгээвчээр харвал хөлгийн харуул цамхаг дээрээ харагдсангүй. Яаран дээшээ гарч цамхаг руу авирлаа. Тэр алга. Неримо! гэж би түүнийг дуудан хашгирав. Шатаар яаравчлан бууж хөлгийн тавцанг нэгжив. Цэргүүдийн унтлагын танхим, гал тогоо, фитнэсийн өрөө, душ, сагсан бөмбөгийн заал, хөгжмийн бэлтгэлийн өрөө, дууны студиэр ч хайлаа. Тэр хаа ч алга. Гагцxүү цэргүүд маань л танхим даяараа өөр өөр өнгөөр хурхиралдан унтацгаах аж. Түгшүүр зарлалгүй тун болохгүй. Гэж бодоо л өрөө рүү гээ ухасxийж ноотбүүкээ асаан түгшүүр гэсэн файлыг нээж зарлах гэдэг товчин дээр еэс гэж дарлаа. Тэр дороо буугаа авах гэсэн боловч за эргэж ирээд авсан ч яахуу гэсэн бодол төрөн толинд харж үсээ самначаад гарав.
Хөлөг дүүрэн дохио хангинаж тун ч удалгүй тавцан дээгүүр хөлөө чирэн алхалах чимээ гарч эхэллээ. Хүмүүсийн нойр сэргээгүй байх нь гэж бодонгоо тавцан руу 3 харайн гарч хөмсгөө өргөөд л "цэргүүдээ.. " гэх гэсэн чинь манайхан гэж унжийсан юмнууд, зарим нь уван цуван алхалдан, зарим нь мөрөө байдгаар нь унжуулаад, таазаа урагш нь болгоод зогсч байна. Салхины аясаар ганхаа л... Царай руу нь харсан чинь бүгдээрээ унтжээдэг байгаа. -Хүе таанр чинь амьд байнуу исүүл... гээ хэлэхийн завдалгүй ардаас: -наадуул чинь миний ховсонд орцон байгаам л даа гэсэн эмэгтэй хүний дуу гарлаа... Би арагшаа ч харж чадкуу хөшцөн гээ л бод. Түй чоорт! Гар буугаа авах минь яаваа гэж бодонгоо нүдээрээ зэвсэг болчмоор юм хайлаа. Тэгтэл зүүн хөлийн доор нэг гялалзсан юм гэвтжээн. За энэ ч хэрэггүй дээ гээ л цаашаа хайсан чинь баруун хөлийн доор нэг сэлэм гэвтжээдэг байгаа. Би ч дотроо: -би зэвсэг болчмоор юм хайж байгаагаас биш зэвсэг хайгаагүй билээ, тэгээд ч энэ чинь эмэгтэй хүн.. гэж бодоо л тэрийг бас орхичоод цаашаа нүдээ бэлчээлээ. Гэтэл надаас мээтр гарангийн зайтай нэг өрөөсөн гутал гэвтжээн. Төмөр тахтай, зузаан ширэн гутал. -Аан, түрүүний гавьтааны гутал тулалдааны үеэр тайлагдцан байх нь... гэж бодохтой зэрэгцээд түүний муухай хар шүднүүд дахин нүдний өмнө харагдах шиг болов. Харин хажууд нь миний гар бууны бүрээн ам байжийншүү. Шүднүүдийг бодлоосоо авч хаяад төлөвлөгөө боловсрууллаа: "-За энэ бүрээн амыг би яаж түүний эсрэг ашиглахав. Миний бүх дайчдыг ховсдцон байхыг бодвол нэлээн муухай хүчирхэг дайсан байж таараа. Гавьтаан Артгаа, аан гэжий! чи бол юм юм үзсэн хашир хүн. Түүний нүд рүү харж болкуугээ мэджаагааз дээ. Харвал чи эднүүстэй л адилхан ингээд тааз нь урагшаа болцон зогсжаах нь байшдээ. За гавьтаан минь урагшаа, эрлийнхээ үзүүрийг ч олоогүй яваа шүү чи" гэж дотроо бодонгуут улаан палаажтай хайртай хүүхэн минь нүдэнд харагдах шиг болоод, хүч оронгуут урагшаа ганцxан ухасгээд бүрээн амыг шүүрэн авч, 180 гараадас эргүүтээ 4 алхаа л нөгөөх дайсны хажууд очоод чихэн дээр нь бүрээгээ нааж " дааааанннннн!!!" гээ л байдаг тэнхээгээрээ хашгирлаа. Миний өөрийн хамаг бие салганан чичирч, цэргүүд хуйгаараа хийсэн тавцангийн хашлага налан унаж, орчноор нэг тоос босов. Хэтэрхий өндөр дэцибаалын дуу гаргасан байшүү. Ховсдогч ч одоо өнгөрөө биз гэж боджээтэл тоос ч буулаа, тоос буухтай зэрэгцээд түүний царай харагдлаа, царай нь харагдахтай зэрэгцээд тэр хэлжээнээ: -Та юм хэлснүү гүй юу?...
.

2009-06-23 19:09:56

1. Усан порхоодны гавьтаан

1.
Усан порхоодны гавьтаан болцон байсий шд ви. Улаан царайтай, цагаан хуузтай, гаанс зууцан энтэр. Томоотой сайхан гавьтаан болжээ. Ясны л гавьтаан хүний шинжтэй харагджээн. Тэгээ сайхан далай ширтээ зогсжээтэл хөлийн хажууд нэг юм пад хийтэл унав. Гайхаа харсан чинь бөөркий том хар тугалга байхын. Тэгсэн чинь л энд тэндгүй пад пад пад гээд тийм тугалганууд унаад эхэлсээ. Юу вээ гээ л тэгсэн чинь нэг эрээн цамцтай хашир догь усан цэрэг гүйж ирж ёслоод "гавьтаанаа манай онгоц руу дээрэмчдийн порхоод довтлоод уналаа, та арагшаанаа хар даа" гэж авжийн. Тэгсэн би нөгөөхий чинь загнаад. "Чи цэрэг хүн байж яаж илтгэжийнаа ай" гэнгүүт нөгөөх чинь тапхийтэл ёслонгуутаа "Нөхөр гавьтаанд. Манай порхоодыг эзлэн авахаар далайн дээрэмчид дайрч байгааг мэдэгдье. Илтгэсэн илгээлтийн эзэн Жээк Испаароо" гэлээ. Эргээ харсан маангар том хар заваарсан нялцгай юмнуууд наалдцан бяцxаан хөлөг онгоц байжийн. Хар далбаа малбаатай. Далбаа нь салхинд хийсэнгүүт нөгөө хөлөг онгоц нь дагаж хийсчкээдээдэг. Тэр далбаан дээр нь нэг мандрийний зураг, доор нь халбага сэрээ зөрцөн ч байжаах шиг. Түрүүн тэднүүс л их буугараа буудаадээсийн байлээ л дээ. Пүн пүн гээд. Тэгээд сум нь тэр унаадаагаа баримлын шавар юмнуудним байна л даа. Тэгэнгүүт нь би "хөөе таанр чинь яасан сонийм бэ, ярий, тохирий энэ чинь. Юу хүсээд байгаан" гэж орилоод. Тэгэнгүүт тэднүүс буудхаа болиод тэдний гавьтаан нь долоовор хуруугаараа намайг наашир наашир гээд дууддийн. Очоо л "ай, юу вээ, яасан хөгшөө" гээ л шивэнсиймаа би. Тэгсэн нөгөөх чинь амандаа нэг юм бувтнаад, тэгэнгүүт би ай юүгнээ гээ ойртсон чинь харин шууд багалзуурддаг байшд намайг. Би ч хөөе чи чинь гавьтаануудын уулзалтыг яажийнаа чи гээ л мууухай орилсон. Мань эр ч би дээрэмчин хүн, намайг ойлго, намайг тайван байлгаад өг, би бол дээрэмчин байна" гээ л. Нээх муухай хар хар шүдтэй, шийвгааны үр шиг...Тэгэнгүүт нь шууд бүснээсээ махир буугаа гаргаж ирээ л шанаанд тулгах гэсэн чинь ам нь бүрээ шиг юм болхоор тээглэчээд бүснээс гардгүй дураак чинь. Тэр намайг багалзуурдаж алах гээд, би буугаа сугалах гээд бөөн юм болсоо. Тэгж тэгж тэр уртлых нь бүрээ шиг дэлбэгэр юм мултарч унангуут буугаа суга татаж гаргаж ирээ л тасxийтэл шанаанд тулгачий гэсэн чинь сандарснаасаа болоод бас алдаад унагачвоо. Порхоодны нойтон шалан дээр унасан гавьтаан хүний гар буу гэдэг чинь сум шиг шунгинаа л алголжаагаам чинь. Тэгэнгүүт л за ингээд энэ муу шийвгааны үр шиг хар шүдтэй амьтны гарт үрэгддийм байж гэж бодогдоо л явцан. Гээд бодонгуут гавьтаан хүний гар гэдэг чинь бяр ордийм байлээ дээ харин ч нэг. Шууд нэг элэгдээ л намайг багалзуурдсан гар нь сулрангуут эрүү рүү нь өлгөө л цохьцон. Тэгээ л нөгөө хар шүдтий чинь агаарт хийсээ л хойшоогоо годройтоод унахын байх гэсэн чинь миний гар зүгээр л эрүүнд нь наалдчаг байшд. Салдаг ч гүй нийлдэг ч гүй. Тэгээ нөгөөхий чинь гар нь ахиж чангараад бүр аймар багалзуурдаад. Багалзуурдуулцан, нэг гараа наацан, за би ч өнгөрлөө л гэж бодсон ний нуугүй ярихад. Ингээ л үлдсэн нэг гараа дассс зангидаж, хоолойгоо чихруулан байж арайхийн "чи ч намайг алах нь дээ," гэж түүнд заналтайгаар хэлж билээ би. Үг гэдэг ер нь баригдах бие, харагдах бараагүй ч хүнийг үнэхээр өөрчилдийм байлээ. Хэрэв тэр үгийг хэлээгүй бол яах ч байсийм билээ. Намайг ердөө тэгж хэлэнгүүт л мань шийвгааны үрэн шүдэт миний хоолойг тавьж, уучлаарай гэж хэлээд бууж өгсөн. Ингээд л тэрийг бууж өгөнгүүт харин би өөрий нь багалзуурдаж алсан даа. Тэгээд ус руу шидэж дараа нь түүний багийнхныг бүгдий нь зогсоож байгаад "гавьтааныхаа араас үсрээд" гэж тушаасан. Юу болсныг ойлгож байгаа биз дэ тээ яахав дээ одоо. Тэгээ л өнгөрөхөөс. Ингээд 2 порхоодтой болсоон би. Сонирхуулахад, тэр муу хогийн шүлс, идсэн хоол, өөр заваан балиар юмнууд нь нь сахалд нь наалдан урсаж эрүүнд тогтсоор байгаад тийм муухай зунгаарсан цавуу шиг юм болцон байсын байлээ л дээ.
Ийнхүү эхний өдрөөсөө л ширүүн юмнуудтай учирч эхлэх нь тэр. Тэр өдөр тэгсгээд өнгөрсөөн хөөрхий. Оройн хоолон дээр бүгдээрээ өдрийн болсон явдлыг ярьж инээх нь инээж, дуулах нь дуулж байлаа. Харин би тэр муу балиарын заваан эрүүнд наасан гараа бодон сэжиг хүрч, хажуугаар нь аялалынхаа зорилгыг бодон сэтгэлээ чилээж байлаа. ...Тэр арал л мөн байх ёстой доо гэж дотроо өөртэйгээ ярьсаар нэг мэдэхэд далай намайг бүүвэйлэн унтууулсан байлаа...

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл