Дурсамж

Хавар болоод хамар битүүрээд, харшил хөдлөөд гэхгүү юу. Худлаа худлаа, намар болохоор нармай битүүрээд харшил хөдөлдий. Хавар болохоор хайр хүрээд синдром хөдөлдийн байхгүй юу. Гэхдээ яг одоо хавар болоогүй байгаамуу, эсвэл хайр хүркүү байгаамуу бөө мэд. Гэхдээ синдром бол хөдлөөд л байна.

Унаган багын дурсамжаа чирээд ирлээ. Санаа алдаад уншаарай :P

Би зайсан толгой руу их гардаг байлаа. Өглөө босоод л гүйсэн ч биш алхсан ч биш 2-ийн хооронд яваад л гардаг. Тэнд гарч ганцаараа сайхан салхилж байгаад л алхаад харьдаг байлаа. Гэр 120-д болохоор ойрхон ч байсийн. Нэг удаа Зайсан дээр гарсан чинь нэг ах жижигхэн охинтойгоо байжийхийн. Дажгүй гоё ах. Эхнэр нь салаад явсан бид 2 иймэрхүү л байна даа гээд л ярьж билээ. Маргаашнаас нь охингүй ах ганцаараа гарч таарсийн. Тэр өдөр хоёулаа их юм яриад л бие биедээ маш их таалагдаад л. Тэгсэн чинь ердөөсөө 3 дахь уулзалтаас эхлээд би 4 удаа бүтэлгүйтээд өөрөө ичээд зугтсан. Яасан гэсэн 3 дахь өдөр нь тэнэг муу хаврын тэнгэрээс гэнэт цас ороод. Өө яасан сайхан цас вэ, яасан сайхан зайсан толгой вэ гээд л 2-уулаа яриад л. Тэр ах намайг хөөрхөн охин гээд л. Би хөөрч энэ тэр. Тэгээд гэртээ харьсан чинь ээжэээээ. ЭЭЭЭЖЭЭЭЭ юу толинд харагдсан гээч. Сормуусны маань будаг буугааад яг шулам. Би чинь үхтлэээ ичсэн.

Тэгээд хашраагүй ээ маргааш нь дахиад л гарсан. Урьд өдрийнхөө баарыг арилгах гээд нээх лагаа орос ном бариад гарлаа. Нээх мундаг орос ном уншдаг охин болж харагдах гэжийхгүй юу. Тэгээд л гарлаа. Юмыг яаж мэдэхүү муу тэнгэр тэнэг цас гээд сормуусаа будаагүй номоо тас тэврээд л гарсан. Санниковын газар гэдэг ном. Манайд монгол нь бас байдийн. Яаджийхад тэрийг нь ч уншаагүй ээ. Нөгөө ахтайгаа таарлаа. Би урьд өдрийнх бодогдоод жаахан биеэ бариад л. Тэгсэн нөгөөх чинь өө энэ ёстой гоё ном ш дээ гэснээ л ярьж гарсан. Ээжээээ би сандраад л ээ би уншиж эхлээгүйэээ одоо л эхлэх санаатай гэчдийн. Тэгсэн чинь за тэгүүл 2-уулаа хуудас хуудсаар нь уншиж ярилций гэдийндааа. Би чинь орос хэлийг сургуульд үзсэн ч гэсэн арай л Санниковын газрыг уншаад хүнд ярихаар бишшүүдэээ. Үгүй ээ үгүй би яараад байна гээд л. Тэгсэн өнөөх чинь би чамд маргааш өөр гоё ном авчирч өгнөө. Чи наад номоо уншцан байгаарай, хоёулаа ярилций гээд л. Тэгээл би чинь харилаа. Хичээлдээ яваагүй өдөржин шөнөжин словарь барьж номоо орчуулж билээ. Ээ нүдний булай.

Үүрээр бодлоо. Би ерөөсөө өдөржин шөнөжин суугаад энэ номыг ойлгохгүй байна. Өнөөдөрөөс эхлээд ном ярихгүй ээ гээд л. Тэгээд очлоо. Ашгүй ах маань охинтойгоо ирчиж. Охинтой нь жаал тоглолоо. Тэгсэн чинь тун чиг удалгүй нөгөө ах чинь миний охин энэ эгээтэйгээ орсоор ярьж гэдэг байгаа. Охин нь ч дуржигнаад л. За би 3 дахь удаагаа уначихсан. Тэгээд нээх тэнэгэээ. Хүн чинь өнгөрснийг бодож инээдэг байтал би бүүр л ичээд байдийн. Тэр үед арай ч одоо шиг ичээгүй санагдаад байгаан.

Би нэлээд хэд хонож байгаад очмоор санагдаад болдоггүй. Нэг өглөө хичээлдээ явах гэж байснаа хазайгаад яваад оччихгүй юу? Хичээлдээ явж байгаа хүн чинь мэдээж пүүз бэлтгэлийн хувцас өмсөхгүй шүү дээ. Угаасаа л хичээлдээ л явж байгаа юм чинь. Туфли брюк өмдтэй явсийн. Зайсан толгой хэчнээн шаттай билээ алхаж алхаж дээр нь гарсан. Яаж нөгөө ах гуай байхийн. Гардаг цаг маань өнгөрсөн, бас 2 3 хоног гараагүй юм чинь. Тэгээд л дээр жаахан сууж хөлөө амраахаа мэдэхгүй туфлиэ тайлаад л хөл нүцгэн буусан. Машины зогсоолын тэнд оччоод арайч дээ бас хүн ч мэр сэр явна гэж бодоод туфлиэ өмссөн. Хөл хөөгөөд ч юм уу өмнөхөөсөө улам өвдөөд хазганаад л бууж явсан чинь агаа маань өөдөөс гараад ирдийн. Баярлаад инээд алдаад хэсэг хөлөө мартчихсан ярьж зогслоо. Тэгээд өнөөх маань хоёулаа дээшээ гарах уу гэхээр нь тэгэлгүй яахав гээд л дагаад гарав. За ээж минь би амьдралдаа тэрэн шиг өвдөж шаналж үзээгүй. Өвдөх ч яахав тэсэж тэвчиж үзээгүй юм даг. Павель Горчагин, Зояа охи, Ард Аюуш нар шиг л тэвчсэн шүү. Хүн цагаа тулуул чаддаг л юм байна лээ. Зайсан толгойн орой дээр гарсан. Зүүгдээгүй шүү нөгөө ахаасаа. Яаж дээ би чинь эмэгтэй хүн юм чинь. Бас өмнө нь зөндөө л их нэрээ сэвтүүлсэн. Энэ удаа л хичээнэ шүү гээд л. Орой дээр нь гараад суухдаа би бараг л уулга алдсан байхаа. Ээжээ суух гэдэг чинь ийм сайхан байдаг юм уу гээд л. Тэгээд л баахан юм ярьсан. Ихэнхийг нь ах яриад л би сонсоод л. Ах миний сайн сонсдог, хөөрхөн ааштай, тэвчээртэйг магтаад л яриад л. Үнэндээ тэр хүний яриа надад сонин сайхан биш. Би хамгийн гол нь хөлөө сайн амрааж авах хэрэгтэй болохоор суугаад л байлаа.

Би аягүй тэнэгэээ. Ах уг нь ажилаа таслаад ирсэнийг хэлэх үү бас өдөржингөө пялчих хүсэлтэй л байсан. Харагдаж байгаа юм чинь. Тэгсэн би нэээээх тэнэг. Нэрэлхүү. Анх уулзангуут хүүе чи чинь хичээлгүй юм уу эсвэл над шиг санаад пялчихав уу гээд асуухаар нь яг ш дээ би чинь таний төлөө хичээлээ пялахгүй шүү гэсэн царай гаргаад үгүй ээ эхний цаг цонхтой юм гэцийн. Хэлчингүүтээ би ямар ухаантай юм бээ ямар сэргэлэн бээ гээд л баярлаад байсний нь яана.

Хөлөө амраацан жаргаад суужийсан ах гэнэт ээ балраа чиний хичээлийн цаг болчиж гээд. Нөгөө муу нэрэлхүү чинь өөр тийм байна гээд л босоод. Ээээжэээ унангаа алдаж байгаа юм чинь. Ёстой 10 гишгээд ахыг түшсэн. Нөгөө эм хүний ноён нуруу тэнд бөхийсөн дөө харин. Ахыг түшээд бас нэлээд хэдэн шат явсан. Тэгээл ерөөсөө яадийн энэ муу ах ямар муухай хүн бэ дандаа л хүний мууг үзжийхийн ерөөсөө Зайсан толгой дээрээс буугаад такси бариад л авбал дахиж хэзээ ч уулзахгүй. Тийм болохоор гутлаа тайлаад бариад алхана гэж бодоод л. Хэллээ. Миний хөл өвдөөд байнаа би гутлаа тайлаад барьчий гэсэн ах үүрчий үүрчий гэжийнэ. Юу гэждээээ би чинь эмэгтэй хүншдэээ. Бас зөрүүд. шууд л гутлаа тайлсан чинь ЭЭЭЖЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ шилэн оймсны маань хуруу урагдчихсан байсан. Яаж тэсэхийнбэээээ түрүүн дээрээс хөл нүцгэн буусан юм чинь. Тэрийг ах яаж мэдэхийн би чинь цаг хүрэхгүйн өмнө л туфлитэй Зайсан авирдаг баатарлаг эмэгтэй байсан юм чинь. Угаасаа л уранхай оймс өмсдөг арчаагүй охин болоод л харагдчихсан. Өмнөх 3 бүтэлгүйтлийг нийлүүлсэнэээээээс их бүтэлгүйтэл бол энэ л байсан. Эрхий долоовор хоёр хуруугаа гозогнуулаад л алхах.

Аймар байсан шүү. Би арай гэж буугаад л такси бариад л гэртээ ирж билээ. Тэгээд нэээх тэнэгээ бүтэн өдөржингөө уйлаад. Орой нь ангийнхаа 2 найз охиныг дуудаж уйлаад. Тэр хоёр ч гэсэн дээ би одоо хэлдийн. Битгий тэнэгтээд бай чи яадийн, ямар хамаатайн гээд л намайг дуугай болгочихгүй. Нэг нь аймаар гуниг царайлж өөдөөс дуугүй ширтээд л. Нөгөөх нь нулимсаа дусаагаад чи минь ямар азгүй юм бээ гэжүүү.

Би дараа нь 2 жилийн дараа тэр ахтай таарсан. Нэг жижигхээн бондгор хүүхэнтэй явжийсан. Тэр хүүхний пальто нь суудлынхаа ормоор үрчийгээд, хар өмднийх нь оёосон завсраар шороо ороод цайчихсан байсан. Ах маань харин жаахан овор суусан байсан. Би тэгэхэд л бодсийн. Ээ миний хоёр хуруу юу байсийн бээ. Бүх үнэнээ хэлсэн л бол болчих л байсан уранхай шүү дэээ гэж. Гэснээ бас АХ онгойж явахаар умайж яв гэж үг байдаг угаасаа чи уранхай оймстой муу охин гэх ч байсан байх доо гээд л өөртөө хэлчээд л явж билээ.

хон хон дуутай нэг юм

За юу бээнаа???


Сая манай нэг найз нохой ярьсан чинь бүррр хамаг аазгай хөдөлгөө хаячлааа. Аазгай гэж юу вэ? Алтан дэлхий нэг нартайй аливаа бүхнийгг яаах чадвартайй наананна гэж дуу байдаг билүү юу билээ. Манай нэг найз нохой авчээ, тэхээр нь овооодоо хөөрхий бас амьтан хайрладаг нинжин сэтгэл байдаг л юм байна, нохойтой бол хөлийн жаргал шүү дэээ нтр гэж бодооод сонсоод байсан чинь орон дээрээ баалгаж аваад хөөгөөд явууулсан байгаамдааа. За хөөж явуулах нь юуийн нэг шөнийн дотор 4 баахаар нь дургүй , сэжиг 2 нь хүрээд бас дээрээс нь айгаад буцаагаад өгсөн гэнээ. Уг нь лаг хөөрхөн немец овчаркийн гэнээ. Амархан хувирдаг ч сэтгэл болдооо.. ХҮнтэй суухаараа тууштай хэзээ ч сэтгэлээ хувираахгүй, i swearr by the moon and the starss гээл цээжээ дэлсээд байдаг хүн байхгүй юуу. Тэгээд ганц шөнийн дотор ингэж сэтгэлээ хувиргаж байгаа хүн яаанамбэ. нэг шөнө гэдэс нь хямраад 4 удааа сэрээчүүл салах нь байшт. За тэр нь юууын кэкэ. тэхдэээ ллл.

би амьрдалдаа нийт 4 нохойтой байжээ. Хамгийн анхын нохой маань аягүй ярдаг, муухай ааштай, хэзээд хазхад бэлхэн, унтдаг дэвсгэрээ барьжаагаал авч өгнө шүү дээ (эрэгтэй нохой л доо) идээд идээд таргалдаггүй "эмээгийн" нохой байсан даа. Яс иджаахд нь хажуугаар нь өнгөрхий бол хөлнөөс ХАВВ гээл зуугаад авна. аймар ааштай нохой. Тэхдээ тэр мууг гаргана хооллоно гэж эмээ өвөө 2-т их гимнастик болжийсэн гэдгийн. Өглөө гаргана, орой гаргана. Өдөр нь би гаргадынмаа. Яг ийм нохой байсын
Photobucket
12,13 нас хүрээд нэг шөнө гараал тэр чигээрээ алга болсымдаа. Эмэгтэй нохой дагаа явснуу, хүн аваад явснуу, үхэхээ мэдээд өөр газар ясаа тавий гэж бодснуу, энэ тэнэг шар охиноос зайлий гэж бодснуу мэдкүүү.



За энэний хажуугаар бас ийм нохой байсымаа
.
Би чинь эмээ өвөө дээр өссөн, энэ нохой болохоор ээж аав дүүгийн гэрт өсөж төрсөн нохойлдоо. Хэтэрхий добрый,тайван, хааяа бүр дүндүүк ч юм шиг, зодоод байхад гаслахгүй зүгээр л зогсоодайн шүү дээ. Яаагаадчийн бүүр зодмоор санагдаад байдаг байсын. Хүлээжаагаад дүүг гараа явангуут нь шалны мод бариаал далайнгууд дүү надыг яг зодоно гэж мэдээд хаалганы цаанаас сонсож байгаал буцаад орооод ирнэ. тэгээл 2 лааа хоорондоо зодолдышт. Тэгээд бас дандаа баас идээл ороод ирдэг, гадуур танихгүй хүн дуудуул яахчгүй дагаал явчина. 2 ч удаа алга болоод зах дээр заржаахд нь олсоншт. Үнэнн дүндүүк. Эмэгтэйм байж толгойноосоо бүдүүн хүзүүтэй, хүзүүвч зүүнгүүт мултрачдаг байсын. тэээд хөөрхий хөхний хавдар болоод 11,12 билүү насалсан даа. нэг өглөө хичээлдээ явах гээд нүүр мүүрээ угаагаад зогсжийсэн чинь тэнэг чинь хоосон тавагаа долоогоод пижигнүүлээд байхаар нь аймар уур хүрээл очоол өшиглөх гэсэн чинь дэвсгэр нь шалтай хальтираад шуууддд савааал толгойгоороооо ПИДДД унадын. Нүдээ буджийсан хүн чинь ,хөөрхий чааваас харандаа нь тээр тэнд унаж мунацан


Зиаа тэгээд энэ нэг орос овчарк байна
.Photobucket
Бас манай дүүгийн талын нохой. За энэ бол бүр үнэнннн сахилгагүй, сандруу, саваагүй нохой Сарлуу хуцаал суужийндөө бараг. Дэнхийчээд аймар урлаггүй ийш тйишэээ пижигнээл гүйнэ. Хоол голохгүйээ, бүр гутлын үдээс өгсөн ч иднэ. Нохой харахааараа л худлаа нээх лаг царайлааал зодолдоно. Орой гаргачихаар зодоон хийгээд алга болж болж үүрээр албатайм шиг үүдэнд хуцаад , дурангаар харахаар үнэн баатар царайлцан суужийдаг байжүүлээ. Эмэгтэй нохойтой ойртуулах гээд уулзуулсан чинь зодолдож нтр. хаха .. Тэгээл айхаараа шатны доор толгойгоо хийчдэг байсын. Өөрийгээ харагдку байна гэж боддын. Ганцхан толгой нь л орчоод байхад чинь . Бас загнахаар худлаа айжаагаа болооод шалан дээр шорр шорр хийтэл хэдэн литр шээнэштээ.


За хамгийн сүүлийн нохой нь нэг шарваганасан эрх амьтан байж билээ. Photobucket

Хорооллоор явжийсан чинь нэг хүн гудамжинд зараад зогсжийдийн. Тэхээр нь бүр аймаррр эгдүүү хүрэээд авцан. Жирэмсэн байсан байж гөлөг авлаа гээл гэрийнхэн загнаад гүрийсээр байгаад үлдээж билээ. Тэгсэн чинь өвчтэй гөлөг байж таараад баахан эмнэлэгээр барьж гүйжийж хүн болгосон доо. хүн ч гэж нохой л доо Аймар хөөрхөн царайтаай эгдүүтэй нохой. Эмнэлэгт үзүүлэхэд нэр өгөөгүй байсан байхгүй юу. тэгээд цагаа тулсан чинь сандраад Бөмбөг гээд нэр өгөөд. яааг бөмбөг шиг.. Тэгээл өвөл гаргахааар ийш тийшээ годогнож гүйгээд ирэхгүй, ,,,би нэг том гэдэстэй хүүхэн бөмбөгөөөөө!!! бөмбөг !!! гэээд байраар дүүрэн дуудна, Сагсны шийтэн дээр байсан хүүхдүүүд надруу гайхаж харж нтр, бөмбөгөө өгч нтр, Тэхээр нь гайхаж гайхажийснаа шидсэн чинь гоол орж нтр гсн үүү. тэр нь юуийн. гайхаж харах нь ч харсаан. Тэгээд би ч төрж эмээ өвөө 2 тэр нохойг арчилж чадахгүй өөр айлд шилжигдсэн дээ. Даанч зугтаагаад алга болсон.хайгаад хайгаад олооогүйдээ ..
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

За нэг ийм түүхтэй дэээ. Нохойны тухай нэг онигоо гэсэн чинь.

Өөрт чинь хэн хамгийн хайртай гэдгийг мэдэхийн тулд эхнэр, нохой 2-ийг машины багажнд хийгээд 3 хонуулчих. Тэгээд онгойлгоход хэн нь чамайг хараад хамгийн их баярлах вэ ??
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~


1. Зиаа энэ хэд яг аймар ноотой юм ярьжаахд нь гэнэт камер гараат ирэнгүүт худлаа гэнэн хонгор царайлжийн
Photobucket
2. Тэр нүдийн нэээ. Нээх айхтар байрын нүд мөртлөө үнэн юуу ч бодооогүй ангайгаал суужийдаг.
Photobucket

3. Энэ бол одоо өөрсдийгээ хэрэг хийсэн гэж ерөөссөө бодохгүй, аймар добрый царай . Эсгүүл хэрэг хийчээд тэрийг мэдээд "Эзэн минь ийм л юм болоод байна" гэсэн царай
Photobucket

4. Манай эзэн намайг инээ суулгачхын. Ингээл суужийхаас, ёоо яджаахд баас хүрээдийн зззхммммөаөб
Photobucket

5. эээх даанч яаавдаа. Өчигдөрийн ясааа хаана булснаа санахгүй ингэж өгөр толгойлж хэвтэх ч гэждээ. Энэ эзний минь хайртай шил юм байгаан. даанч ямар ч амтгүй
Photobucket

6. Насны онигооо, пяхлуу Өөрсдөө л ингэж тэнэг царайлдийн байгааз. Худлаа үнэн камерлуу нь хархаас
Photobucket
7. Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
SO WHAT?
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket

Хөөрхөн бүсгүй өөрөө ирээд танилцая гэх магадлал

Мааслтай талх мааслаараа унах магадлал нь гурав хүрээгүй бацгаанууд гутлаа буруу харуулж өмсөхтэй бараг адилхан. Май гутлаа өмс гээд өгчүүл 10-аас нэг нь л зөв харуулах байх.
За тэр яахав, гэснээс эмэгтэйчүүдийн гэр бүлээ араар нь тавих магадлалыг эр зориг талаас нь яривал чоно хот руу дайрахтай ойролцоо бол эрчүүдийнх харин хотонд орсон хойноо бүх хонийг тасдаж хаяхаар хорхойсдогтой ойролцоо санагдахын.
Эмэгтэйчүүдийн гутал хувцны талаар чалчих магадлал нь эрчүүдийн гутал хувцны талаар чалчихгүй байх магадлалтай дүйцнэ. Түүнчлэн тэдний дэлгүүр хэсэх хүсэл төрөх магадлал нь эрчүүдийн 5 гар суух хүсэл төрөхтэй, таргалахаас айх хүсэл нь эрчүүдийн чөргөр байх дургүйтэй, гэр орноо байнга цэвэрлэдэг арчаатай эхнэр байх хүсэл нь эрчүүдийн архи сайн даадаг байх хүсэлтэй тус тус дүйцэх мэт.
За энэ эхнэр нөхрийн асуудал яахав.
Тэгвэл оросууд монголчуудыг загнадаг байх хүсэл нь захиралын авгай, нөхрийнх нь ажлын манаач өөрийнх нь үгэнд ч бас ордог байгаасай гэсэн бодолтой таархым шиг. Тэгэнгүүт хятадуудын, монголчуудыг ягтаа тулаад өөрсдөөс нь гуйгаад бөхөлзөөсэй гэсэн хүсэл нь эсрэг байрны хөөрхөн охин хэзээ нэгэн цагт өөрөө хүрч ирээд "би чамайг хүсдгийг чи мэдэх үү" гэж хэлэх байх гэсэн мөрөөдөлтэй таарна.
Харин америкчуудын монголчуудад хандах хандлага нь хөршийн залуу эр айлын хүүхдүүдийг барилдуулаад чихрээр шагнаж байхыг санагдуулах бөгөөд монголчуудын амэрикт хандах хандлага нь хотод их сургууль дүүргээд ирсэн ахыгаа бишрэн харахтай ойролцоо.
Ер нь ч тэгээд хотод их сургууль дүүргэсэн ах эргэж ирэх магадлал нь оройн хоолны үеэр гэрийнхэн бүгдээрээ гурил элдхийг хүсэх магадлалтай таарах байх.
Хүн, хүнтэй утсаар яриад дуугаар нь тэр хүнийг үнэн төсөөлж чадах магадлал нь туршлагагүй загасчны дэгээнд тэнэж явсан загас өөрөө орох магадлалтай тэнцэнэ.
Яг одоогоор манай түшмэлүүдийн албан тушаалаа урвуулан ашиглах зориг төрөх магадлал нь өлсгөлөн гөлөг эзэнгүй шарсан махтай тааралдсантай яг ижил тэнэг агаад нэн зоригтой. Харин хуулийнхаа цоорхойг нөхөөд тэрийгээ чанд барьдаг болчуул дээрх магадлал нь аймар бакь эрийн идэж байгаа хот догийг булааж авах зориг төрөхтэй ижил болох болно.
Эрт эдүгээ ирээдүй хэзээ ч байлаа гэсэн Будда мэт гэгээрчээгүй л юм бол та бид өөрийн ухамсараа дагаад өөрт эс ногдох учиртай ч сул байх олзноос татгалздаг хүмүүн байх магадлал нь шар будаа зүүний үзүүр дээр тогтох магадлалтай ижил буюу.
Надад буюу муюу гэсэн чамин үгээр бичлэгээ чимэх хүсэл төрөх магадлал нь зүгээр явжээснаа хөлбөмбөг тоглож байгаа хүүхдүүдтэй тааралдангуутаа дунд нь орж ганц гоол хийчээд замаа хөөх хүсэл төрөхтэй ижил. :D
Одоо сэтэгдлээр намайг хараах гэж байгаа хүмүүс миний бичлэгийг бүрэн уншсан, бас ойлгосон байх магадлал нь би шууд үсрээд шийдэнд тохох магадлалтай адил.
Бүрэн уншсан бас ойлгосон ч гэсэн хараах гэж байгаа тэр хүн тэрийгээ хүний нүдэн дээр ил хийх магадлал нь түүний хүний нүдэн дээр анонизм хийхтэй агаар нэг.

Ахиад нэгдэх өдрийн таталбар. by Artga

Хахаха багшаа нь сая нэг инээдтэй сэтэгдэл нэг газраас хараад. Нэг зар байсийн. "Царайлаг массажист залуу массаж хийнэ. Хүүхнүүдээ залгаарай." гээд нэг утасны дугаартай. Тэгсэн доор нь ийм сэтэгдэл байж байхын. "Массаж хийхэд царай ямар хамаа байнаа. Муу биеэ үнэлэгч!"

За нэг ийм л юм болсын байна. Гэх мэтээр амьдрал хөвөрсөөр байна. Амьдралын хүрд эргэлдсээр байна. Энэ амьдралд хүрд гэж нэг юм эргээд байдаг юм байна. Эргээд ч гэж, амьдралын эзэн болсон хүмүүс нь л өөрснөө эргүүлдэг байх. Амьдрах гээд ч юмуу, амьдарч байх үед нь ч юмуу юм эргэлдэж байвал тэр жинхэнэ амьдрал.
За жолооч хүмүүсийх бол ойлгомжтой л байна л даа. Жолооныхоо хүрдийг өдөржин эргүүлж амьдарч байна. Ёолк ахын амьдрал бас ил тод байна. Тэр агшин нэвтрүүлгийн хүрд эргүүлж аж төрж байна. Залуу хөвгүүд охин эргүүлж байна, залуу охид гутал хувц эргүүлж байна. Идэр эрчүүд архи дарс эргүүлж байна, ид насны хүүхнүүд гутал хувц эргүүлж байна. Нас тогтсон эрс даалуугаа хольж гараа эргүүлнэ, намба суусан авгайчууд аанай л гутал хувцаа эргүүлсээр байна. Нас нь явахаараа харин өвгөчүүд нь сахлаа хуруундаа өлгөн эргүүлж, эмгэчүүд нь арай гэж гутал хувцнаасаа салаад гартаа эрхи эргүүлэн суудаг сан.
Би яаж байнаа ингэхэд , миний амьдралын хүрд хаа байна? Надад эргүүлээд байх юм байна уу? Байнаа бас байна. Би хааяа бууз хуушуурын гурил таслаж гартаа бөөрөнхийлж байна, тэгээд тэрийгээ элдэж ганжинг гялалзтал эргүүлж байна. Заримдаа ороодог тамхи татна. Миний өшиглөсөн бөмбөг агаарт эрээлжтэл эргэлдэн ойн буусаар гоол орж байна. Загас орж өгдгүй дэгээгээ татан үрлээт эргүүлж байна. Орой унтах болоход хүмүүний үхэл амьдрал, эрт эдүгээ, ирээдүй 3 цагийн хэлхээсийн тухай бясалгаж нойр хүрэхгүй орондоо эргэж хөрвөөнө. Бас хааяа гүнзгий юм бодхоороо нүдээ эргэлдүүлнэ. За худлаа худлаа, юүгж солиотой юм шиг нүдээ эргэлдүүлцэн зогсжаахав. Нүдний тийм дасгал л байдаг байх. Өөр чинь одоо.... товчоо эргүүлэх зуршил байхгүй, бохь мохио хуруундаа эргүүлнэ гэж байхгүй, бөгсөө эргүүлж бүжиглэх асуудал бүр ч байхгүй. Оо нээрээ хааяа .. хааяа ч юу байхав ер нь дагтан толгой эргэж явдым байна. Тиймээ энэ л миний амьдралын хүрд юм байна!
Толгой олон юман дээр эргэж байна.
-Өнөөдөр чинь хэддэх өдөр билээ?
-Өө дураакаа би дөнгөж юу боджээлээ даа?
-Энэ яагаад кармаанд хоёр жожгоолк явжээдэг билээ?
-Өчигдөр яажаагад гэртээ ирчвээ?
Толгой их эргэнээ. Миний амьдралын хүрд эргэлдсээр байгаам байна.
Манай Гамп ч бас юм хум эргүүлээ л амьдарч байгаа мэдээж. Нусаа бөөрөнхийлнө. Ээж нь чихий нь мушгиж загнана. Дээр харахад үс нь ургаад захаасаа эргээд буржийцан харагдана лээ.
Амьдрал үргэлжилсээр амьДралын хүрд эргэлдсээр л байна даа хүмүүсээ.

Кино үзсээн.

Байтлаа бүр үзсэн киногоо бичиж халтуурддаг болох нь байшд өнөөдрөөс. Халтуурдаагүй ээ, зүгээр үнэнгээсээ бичий гээд бичжийнэ. Хамаг сүүлд үзсэн 2 киноныхоо тухай бичнээ. Анжэлина Жоли, Жони Дэп 2-н киног өглөө үзсийн. The tourist.

Гү яаху багшаа нь нээх киноноос олон юм шаардаад байдаг хүн бишээ, шаардаж мэдэх ч гүй. Тэхдээ гоё дүрслэл, гоё жүжигчдийг муухай зохиолоор алаад хаясан байна лээ үнэндээ гэж санагдаа явцаа. Нэг их юм горьдож үзээгүй байсан ч, тэр 2-н оронд шал напий 2 гар тоглосон байсан ч гэсэн кино эхлээд 10 минутын дараа үйл явдлын учир тайлагдах ба тайлагдсан ч гэсэн төгсгөлдөө тэгүүл гоё юм гарна гээд хараад байсан харамсалтай нь тэгээгүй. Үйл явдалыг чухалчлаагүй хайр майр бусад юм гаргахыг хичээсиймуу даа санаа нь. Гэхдээ үзэхэд давгүй, сэтгэл сэргэмээр гэгээн сайхан кино байлээ. Ха энэ гэгээн сайхан гэдэг үг нээх гэгээн тээ. Гэхдээ часан үнэндээ Жоли нүд хальтармаар турсан байна лээ шүү хөөрхий. Дур булаам мулаам байхаа больсон байна лээ. Тэр нөхөрт нь гэхдээ тэр нь интрээстэй байгаа байх л даа бас. Харин манай гавьтан Испаароо цулцайсан хацартай бондгор эр болж. Тэгээ л нэг навсайсан, нам дуугаар ярьсан, яах гээд ч байгаан нөгөөх л байдгаараа.
Төгсгөл нь Шрэк шиг байсан бол гоё байх байлаа гэж. Бүгдээрээ Жони Дэпийг тэр этгээд нь мөн гэж бодоод байжээтэл гэнэт биш байгаад зүвийин зүгээр жинкэн жуулчин байсан бол алкуу юу тээ.

Дараа нь дөнгөж сая үзсэн нь алдарт Сталлонэ. The expendables ай.

За нэг л оддын бөөгнөрөл, яах л бол доо гэсэн чинь харин сайхан эд болжээ. Тэндээс нууцлаг юмс хумс, уран гоё үйл явдал хүлээх хэрэггүй шд тээ. Тэр чинь тулаантай л кино шд. Тэгээ л болоо шд. Өвөө нар тэтгэвэрт гарах болоогүй байноо. Нэг удаан хөдөлгөөн, пар пар дуутай баавартай гарууд хөшилдөө л байна лээ. Сталлонэгийн бие жоохон өвгөжөөр болцон байна лээ. Аргагүй дээ 65 хүрч байгаа хүн. Манай 65 өвгөчүүд хажууд бүр эмгэжээр болцон байдаг шд. Тэр хаа очиж залуугийн сайхан тэгшxэн нуруутай ен тээ.
Тулаан бол аймар л хийсэн байна лээ. Сап сап гээ л эгшин зуур хэд гуруун эрсийг сийчээд унагааж байна мань Тээвэрлэгч (нэрий нь мартцан ха) бол. Аа жоохон бакирцан гарууд нь мэргэжлийн бөхийн мэхүүдээр л авч шидэлцдэг болж.
Стөн Голд Стив Аустин гарсан хаха. Том залуу бас зүгээр нэг зодуулаад үхчихгүй байгаа нь сайшаалтай. Галд малд шатаж энэ тэр. Өвөө нар хэн нь ч үхээгүй ээ. Тэр талаараа бас л гэгээн сайхан каадар. Гэхдээ дайснууд бол яг л ялаа шиг хиарчээлээ шд. Бөөн дэлэврэлт. Тэрий нь харвал яахын аргагүй өвгөн Рэмбогийн эргэж ирэлт мөн дөг шүү. Мань Рэмбо насанд дарагдаад ганцаараа хүчрэхээ байгаад хэдэн улсууд цуглуулчжээ.
Мийки Рүүрк бол нэг гаанс зуусан мэнгэртэй зураачийн дүрд орж. Тэр л энэ кинонд уянгын ая явж болохоор каадар оруулж байгаамуу даа.
Хаа очиж худлаа нээх янаг амрагийн явдал гарахгүй нь догь юм даа харин. Тэр хогоор яадын тээ, ямар хүмүүсийг үзээд алиачээ гэж гуйх биш ай. 2 нөхөр л гушуун дээрээ ганц удаа хальт үнсэлцэж байгаа харагдна лээ. Тэр 2 тэгээд болоо болоо.

валинтийний баярын тухай

Зиа шинэ жилийн мэнд. Бшээ валинтийний мэнд. Бүгд дотроо чиклаад миклаад авчихийсан гэчихсэн л явжээн уу аан. Ажлых нь хүн чклаад барьцан орж ирүүт надаа өх нь дээ энэ тэр гэж горьдож аан. Тэгсэн яс юман дээр ажлых нь чиклаадтай орж ирсэн хүн хүн өөрт нь чиклаад өхгүйг ааль хэдийн мэдэнгүүтээ өөртөө чиклаад аваад ороод ирцэн болж таарах нь. Зарим нь тэртээ тэргүй чиклаад авхаар нүүүр царайтай биш гэдэгтээ ааль хэдийн эвлэрцэн, эсүүл хүнд чиклаад өхөөсөө хэдэн цаасандаа таталдаж "хөөе энэ муу ёвроп үхсэн ламын баяраар яадын өнөөдөр чинь шинийн хэдэн билээ, цагаан сар дуусаагүй байхад" гэж тэнэгтэж тээ.

Зарим нээх лаг валинтийн тэмдгэлдэг хүн болж өрөөсөн гартаа чиклаад, нөгөө талдаа открийт барьцан өдөржингөө хөл дээрэ догонцож алхааад "гоё дооо гооё доо валинтийн болоод сэтгэл хөөрөөд" гэж явж явжээснээ орой хүний нүднээс далдуур өөртөө өгж бариад аан. Монгол даяраа нижгэр валинтийндаж байна даа. Манай тэндхийн нэг өвгөн эмгэндээ чиклаад аваачиж өгөөд үнссэн чинь эмгэн нь муу зөнөг гээд цохьсон ч гэх шиг. Хөдөөний нэг залуу байдын тэр урд гудамны оюутан Цэзгээг гуйж очоод нөгөөх "чамд валинтин ямар хамаатайн" гээд тас хөөгөөд явуулсан явуулахдаа "хөөе чи чаддын бол автуусны мөнгө өгчих" гэсэн ч гэх шиг. Миний нэг таньдаг ах хүү "өнөөдөр валинтин ахын төрсөн өдөр дэлхий нийтээрээ тэмдэглэж байна ах нь хөөрөөд жоохон уучлаа" гэцэн үглээд ч явжаах шиг.

зарим валинтиний донтой хүмүүст бол юм болгон хоёр болж хос болж харагдаж байна гэхийн. Энэ яасан сайхан хоёр хүн бэ гэсэн нь цагдаа хоригдол гавлаад явжээсэн ч гэж дуулдана. Бүүр аав охин 2 явжаахад манай нэг тэлвийзийн сэтгүүлч очоод "та 2 шиг сайхан хостой таарсангүй валинтийнд зориулж нэг сайхан бүжиг бүжиглэж үзүүлээч" гэж хэлээд аав нь уурлаад охин нь ичээд бөөн юм болсон гэнэ. Тэхдээ одоо ч насаар нь хосыг шинжэхэд хэцүү болсон цаг болж дээ. Гүү бүүр ээнэ юу ч биш нэг хүүхэн нууц амрагтаа нэг чиклаад өгөөд нөгөөх нь цаашаа бас нэг хүнд өгөөд тэгээд эргэж явсаар байгаад хамгийн сүүлд ээж нь аавд нь нөгөө чиклаадыг нь өгөөд зогсож байна гэжээшд. Яасан social network гээч вэ.

Энэ ч бас юу ч биш мөргэжлээрээ ялгавартай баяраа тэмдэглэж байна гэнэ дээ. Бөхчүүд эхнэрүүдээ арай бага зодож өнөөдөр баярлуулж байна гэнэ, улстөрч их хурлын гишүүд маань жинхэнээрээ байж эхнэрүүдээ баярлуулж байна гэхийн байнга бага зүүж явдаг тэд их л хэцүү зүйл сонгож авчээ зайлуул. Лам нар эхнэрийхээ төлөө ном уншиж тэр нь анх удаагаа хүний төлөө хийж буй үйл нь болж байх юм гэнэ. Байнга нүцгэн шахуу явдаг жүжигчин, дуучин хүүхнүүд маань хувцастайгаа болж хавь ойрынхноо баярлуулж байгаа гэнэ.

Зиа зиа ингээд бичээд байвал барахгүйм байна. Барбагшийн сургууль маань та бүхэндээ бэлэг болгож утасны дугаараар хайртай хүнээ олдог мэргэ орууллаа. Та бүхэн энэ бичлэгнээс доош нь гүйлгээд лайтай лайтай томчуудын утаснууд оруулаад үзээрэй. Би жэнипер анистон гээд нэлээд хэдэн хүнтэй үзлээ таарчийнаа таарчина.

Өө тийн баяр их болж түүнийхээ хажуугаар бяцхан хүүхдийн төлөө ганц мээсэж нисгэж буян болоорой. Валинтийн яахвээ бидний тус болох хүн байгаад байх шиг байна шүү.

Tуулай жилийн мэнд!

За туулай жилийн мэнд! Хөөрхий туулай. Тэгээд дээрээс нь илжиг гээд байхын, азгүй хихи.
Гэхдээ туулай жилд орцон чинь нэг л сэргэлэн ч болцийм шиг, хурдан ч болцым шиг санагдаад байхын. 2 шүд томроод, чих бас улам... юу шүү хө нээрээ нөгөө лууван ч идмээр юм шиг санагдаад байгаа ойрдоо. Лууван гэснээс багшээ нь Цитрусыг дуурайгаад диэт барьжаагаа. Юки бас барих гэж байж магадгүй.
За ингээд хүн байна даа, сонин хачнаа ярьдаг чинь хүний ёс. Багшээ нь диэтээ ярий. Аягүй хэцүү, ёстой тэвчээртэй тулдаа л барьжийна даа:
-Өглөө 1 таваг өчигдрийн хоол
-Өдөр 2 таваг будаатай хуурга муурга
-Орой 2 таваг цуйван.
Завсраар нь бас гоймон, талх малх идэх ёстой. Яаж энэ диэтийн ард гардийн билээ дэ байз.
Уух юмных нь арай арай гайгүй. Эрүү чилку өөрөө гулсаад хоолой руу орчоод аягүй амар.
-Өглөө нэг аяга цай юмуу гаазтай ус
-Өдөр караантны ч гаазтай ч юмуу ус0
-Орой 2 лааз пиав
-Хүн тааралдуул 2 шил вино мино
-Хааяадаа нэг шил водка модка

Хүмүүс намайг тэвчээрийн тэнгэр, тэсвэр хатуужлын туйл гэж шуугиж байна. Дашрамд хэлэхэд ингээд хүмүүс ийм сайхан дэглэм, дотоод ба гадаад гоо сайхныг шүтэж дэмжиж байхад манай Гаамп ганцаараа байдгүй ээ. Улам л ээрүүл шиг хэлбэртэй болоод байх нь тэр.

Ингээд л жишээ нь Артгаа хүү эрүүл бие, саруул ухаанаар бичиж байхад Гаампаа ээрүүл бие сааруу ухаанаар нэг юм бичихжаан болж байх. За тэр яахуу, зүгээр жишээ юм шүү энэ. Заза ер нь ингээ бичлэг маань дуусчлаа. Одоо Бурхан багштайгаа ярий доо. Диэт бариад эхлэхээр нээх сайхан нүд мүд онгойгоод дотор хүртэл ариусаад эхлэхийн. Нэг харахад л хажууд Шагжамуни гуай явжаахын. Нөгөө тийшээ харангуут л Гомбогүр гараа даллаад л. Ард хөлийн чимээ гарлаа, эргээд харлаа Улаан Жамсран. Урд нэг юм сүүтэгнэлээ татаад үзлээ Алтангэрэл. Бүгдээрээ л юу вайна Артгаа, ажил ном сайнуу, цаадхаа сайн харж яваарай, цаадах чинь л хэцүү шүү дээ бусад нь ч яахуу гээ л тэхийн. Цаадах гэдэг нь нөгөө манай ээрүүл.

Аа..а Арьявалллл... Би өчигдөр явжаахгүй юу нэг шороо дарсан довжооны хажуугаар. Тэгээд нүднийхээ булангаар тэр лүү хараа л, энүүний нэг ирмэгт нь уруулаа тохжаагаад хамаг хүчээрээ үлээгээд бүх тоосы нь хийсгэдэг бол сайхан аа гээ л бодлоо. Тэгэнгүүт багадаа пээджээсэн явдал санаанд харвалаа. Пэ! гээ л хэдэн зоос, бөглөө мөглөө, чихрийн цаас эднүүсийг хожоо лавдаг байсан сан. Би гэж нэг бие султай, ухаан ч султай, харин хаа очиж давсаг чангатай нэг өөдөсxөн хүү хэдхэн пээдээ л ханиад хүрээд нус нулимс болчдог сон ааа..аа Арьяавалллл гэж. Харин хожмоо арай ч багынх шиг бие султай биш ч гэсэн гар султай хүү болон торниод... аа гэхдээ бүс чангатай чангатай. Аа гэхдээ бүсний ирмээн чанга байлаа гээд түгжээгий нь мулталчуул зүгээр л шувтраад унуул уначдаг л хорвоо... арьяавалоо.
Тэгээд хөөрхий пээдсээр байгаад овоо хэдэн олзтой, олзныхоо муусайн юмнуудаа бор гартаан божийтол атгаад гэж өөрийгөө өхөөрдөөд яахав сайртай, яг уртлаараа тасарч унах шахсан муухай гартаа тэр олзоо атгаад гэртээн ордог байлаа даа. Хэрвээ тэхэд тэгээд тасраад унацан бол оронд нь би яг дэгээ хийлгэх байсан. Итгэхгүй байнуу таануус. Тэгээд би одоо арван хуруугаар биш 2 дэгээгээр энүүнээс хурдан шивэх байсан. Гээд бас дандаа дэгээгээр нарийн ширийн юм хийж болкуум чинь сольдог гарны коомтой болох байсан байх. Гал тогооны хутга, алх, дрийл, буу, чихний ухуур энтэр.
Ингэхэд би Бурхан багшаатай яриад байгаан шдээ. Таануус уншаад байнуу гүй юу. Уншцан бол хурдан босч наад нүдээ угаа.
За тэгээд Бурхан багшаа минээ. Би амьдралынхаа бүхий л үүх түүхийг тоочсоор ирлээ. Одоо тоочих явдал үлдсэнгүй. Шинэ юм бичий гэсэн ч юм хум тохиолдку ен. ААААААААААААА.. АрьяАААвалааа гэжж. (хашгирав)

Би гэгээрэлд хүрч байгаа

Зиа цагаан сараар сайхан баярлалаа. Монгол хүн амны бэлгээр юугэж таргаллаа барьлаа гээд хамаг юмаа тоочихов дээ. Энэ жил сайхан урт ёстой очиж чадахгүй айл үлдэхээргүй сайхан баяр байлаа.
Цагаан сарын өмнө хувийн бэлтгэлээ хэт сайн хангасан болоод тэрүү битүүний өглөө л хавийн айлруу давхиж орчихгээд, хөл хөнгөрөөпд, сэтгэл сэвхийгээд байдын байлээ. Уяа нь таарсан хурдан морь шиг л дүүхэлцээд юу л бол юу хага хазаж идчихгээд, хавийн хүүхнүүд барьж аваад хацар дээр нь үнсэж золгочихгээд байдаг болдын байшүү. Аа уяа мултарах гэж бас байна. Цаад жил би нэг бэлтгэлээ буруу хийгээд битүүний урьд өдөр тэсэлгүй баахан идчихээд яг шинийн нэгэнд цатгалдаад гарч чададгүй муугаа үзсийшд.
Уг нь яг битүүний оройноос гарж дараад шинийн нэгний орой гэхэд цадах шинж тэмдэг илэрч байх ёстойм. Цадхад бас учир байна. Одоо эрүү чилхийг цадхын шинж гэдэг сагсуу нөхдүүд байна. Уг нь эрүү оогт чилдэгүй идэх хоол л дуусдаг санагддаг. Гэхдээ цагаан сараар бол өөр гэдэс дүүрээд ирхээр бэлхүүсээр томроод гэдэсний булчин барьж дийлхээн болиод сунаж тэлээд эргэж жоохон удхаар шингээд гэдэсний булчин агшаад гэдэсний 6 толгойтоо дотроос нь ажиллуулсаар байгаад одоо нуль хөндүүр. Эрүү чилхийн нэр гэдэг сагсуу хүмүүс булчингаа буцаж агшихаас нь өмнө нэмж ид гээд байдын. Амьдрал дээр энэ бүтэхгүй бөгөөд айлын хооронд шингэж л таараа шүү дээ.

Сар шинийн өмнө Артгаа авгай надруу бүдүүлэгээр халдан довтолсон байлээ. Бүр бурхантай нийлж шүү дээ. Би Артгаа шиг аргаар Артгаагын тэнэгдүү гэдгийг илчлүүл илчилнэ даанч надаа тийм зан байхгүйм даа. Бүүр би түүний хичнээн том чихтэйг илжиг хэмээх туулай жилд гарж байхад хэлүүл хэлэх л байсан. Илжиг туулай хоёртой жишээд хэлүүл хэлж болно тэхдээ яахавдээ муу амьтаныг муу дээр нь тэгээд яахав би ёс зүтэй хүн шүү дээ. Бие эрхтэнээ байг гэхэд түүний боловсрол хичнээн нимгэн тухай твитер, фээсбүүк огт мэдэхгүй мэдэхч боломжгүй толгойтой гэдгийг олон түмэнд илчлээгүй өдий хүртэл нууж явжээ. Би цаашдаа ч нууна гэж бодож байгаа. Цаагуураа өчнөөн юм ярьдагыг нь би хэнд ч хэлээгүй. Шавь нараа алцайсан юмнууд гэнэ. Хүн яахаараа тэгэж шавь нараа хүртэл өөр шигээ бодож болдог байнаа. Би үүнийг хэнд ч хэлэхгүй. Цуг ажилдаг багш нараа алцгансан юмнууд гэнэ. Бас л өөр шигээ бодож байгаан. Би бас л багш нартаа хэлээгүй. Тэгэж олны дунд хов зөөөх муухай сэтгэл надаа байхгүй л дээ. Би өөдөөс нь гашуун үнэнийг нь алцайсан, алцганасан артгаа авгай минь гээд хэлэх л байсан тэхдээ хэлэхгүй ээ би. Би доромжлуулах тусам өнгө ордог хүн. Би нигүүлсэнгүй бовьсадва хүн. намайг гэгээрхэд жоохон дутуу байна гэж хажуу айлын бөө хүүхэн хэлж байна лээ. Би гэгээрнээ тэгэж артгаагын атгаг санаанд автаж нүгэл үйлдэхгүй шүү.

Илжиг хэмээх туулай жилийн мэнд шүү бурхан гаампаагын олон шавь нараа. хамаг амьтаны тусын тулд байна шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл