Багшмаа нь ойрдоо асуудал ихтэй байнаа. Дахиад нэг тусламж хүсий.

Манай хүүхэд өдөрт зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь үрж дуусчихаад л гэртээ ирдэг гэмтэй. Гэхдээ зайлуул нэг найзтайгаа нийлээд өдөр бүр хоёр, хоёр зуун төгрөг цааш нь далд хийдэг юм. Бас сэргэлээн, тэр хоёр чинь янз бүрийн өрөвдөм юм ярьж байгаад заримдаа ээж, ааваасаа илүү мөнгө аваад тэрэндээ нэмчихнэ. Сургуулийн амралт эхлэхээр тэр цуглуулсан мөнгөөрөө ямар нэгэн хос зүйл авах юм гэсэн. Хос тэмдэглэлийн дэвтэр ч юм уу, хос бал ч юм уу. За тэр ч яахав.

Өчигдөр жаахан зав гараад охиндоо мөнгөө хэрхэн бүртгэх талаар, Өдөр бүр хэн нь хэдэн төгрөг нэмсэн болох, өдрийн эцэст хэдэн төгрөг хуримтлалд нь байгаа эсэх талаар зурж, хүснэгт татаж байгаад л заалаа. Сонирхоод, нүд нь гялалзаад байхаар нь улам цаашлаад долоо хоног бүр ээжээсээ авдаг мөнгөө яаж зарцуулснаа ингэж бүртгэж болно гээд л нэмэлт хичээл оров. Гэтэл энэ маань миний хувьд асуудал үүсгэж эхэлнэ гэж би яаж мэдэхэв дээ. Дамба муу туучийг даалуу үүлүүтэй байсныг би яаж мэдэхийн гэдэг шиг л юм болсон. Юу вэ гэвэл:
  • за тэгвэл ээж та хэдэн хэдэнд цалин чинь буудаг, юу юу авсан гэдгээ хаана бичдэг вэ? Тэрийг чинь үзий.
  • ээж нь бичдэггүй юм аа
  • бичиж байх хэрэгтэйн байна. За алиу хоёулаа бичий даа.

палллххх, юу болох нь энэ вэ? Би хэнд юу заагаад өгчихөв өө. Ер нь ирээдүйд намайг хянаж, цагдаж, хэрэгт унагаж мэдэхээр хүнд элдвийн юм заагаад байх дэмий юм байнаа. ёстой ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр л болжээн.

Яг үнэнээр нь бичээд харуулвал цалингийн хэдэн хувь нь пиав, бусад уух зүйлсэд зарцуулсан харагдах вэ гэдгийг бодохоос дотор хачин болжээн. Яаах вэ би?

Одоо би охиныхоо ой санамжийг арилгах уу, эсвэл өөрөө ичихгүйгээр миний хэлсэн ам, хийсэн үйлдэл зөржээдгийн гээд гүрийгээд суух уу? Яаах вээ би?

19 comments:

Za yumii omno anxan udaan negt setgegdel bichix gej bgaadaa tuiliin setgel ondor bainaa gejjj.Ter ix surxii xuuxed baina shuu. Eejiig shuud xiij baishd. Za tegexeer xariug ni ingej bolgoo gej bi amin xubidaa bodoj bainaa. Yu ya...Eej ni tarxindaa toonii mashintai l geed xelchix.

ээж нь ингэж , ингэж цалингаасаа цавчиж архиныхаа мөнгийг гаргаж уудаг байсан , миний охин ийм байж болкүү за юү гэж зоригтой хэлэх хэрэгтэй... ккк

Цалингаа дарж мэдүүл. Пяав мяавныхаа мөнгийг гасаад. Аймар бага мөнгөөр амьдралаа аятайхан аваад явчихдаг даж ээж харагдийшдээ. :)

чалва зөв өгүүллээ

Охиноо пармаатал

hahhaha yun goe goe commentuud bee? gui odoo hudal heljiihaar unengee helsen deer bailgui dee arhi, beer uusan geh ni ch haashaa yum naiz nohodteigee uulzdagiimaa geel evteihen argalsan deer bh daa.

шал тоохгүйшдэ.. ээж нь хааяа халбага пява ууна айн... тэрийг ийм том болсон хүүхэд ойлго эдр ... эциэст чиний л төлөө л би байна эдр ... далим гаргаад баахан үглээд авах ёстойм биш үү

"Ээж нь ч бас чам шиг ямар нэг юманд зориулж мөнгөө хадгалдаг юм байхгүй юу, гэхдээ том хүн болохоор том юманд зориулж хадгалдаг юм" гээд л тайлбарлаад, энэ тайлбараараа нөгөө айхтар архи пивонд үрсэн толгой эргэм тоогоо янзалж болох нэг шийдэл байж л байна :)

davhar dans gedeg yumiig kompany bolgon l hutuldug biddee

Tsalingaa darj meduuleh n l hamgiin mergen arga bolov uu...eldev tailbar hiigeed ohin chin' yaj ch huleej avah yumbilee. Burhan min' bolgoomjtoi baimaar yum bainee...
Alsaas bichiv...

chalvagiin helseneer baga tsalingaar ayataihan amidraad bna geheer iim surhii ohin iluu orlogoo eej yaj oldog talaar bas bodoh l bhdaa kk

ene surguulid buten sar garan neg ch bagsh gants ch tsagiin hicheel zaasangui ee. tatan buugdsan bol shavi nartaa helmeeriin. yadargaataiiin odor bolgon hooson haalga morgohiin.

bi bas odor bolgon orj ireel yawj bn. Orj irsenguud ni yamar neg yum heleed garaarai. Bagsh nar neg yum bodoh bailgui dee.

harley-giin zov shuu

http://gachin-goy.blogspot.com/2012/07/3.html ingej heluul yahu 3 niitlegdlee xD

Eejee, ohin n bn aa. Ta ingej yavdiim bii bii, tsalin, orlogo, zarlagiin tailangaa uneneer n heleerei :P

Орлогоо нуун дарагдуулахгүй юу хахах

кк яасан хөөрхөн адтай охин бэ? аавыгаа мад болгочиж :)))

малаа үхсжний чинь аав. ээж гэж байгаа биздээ.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл