Дэтэхтийв зохиолын орчуулга

ГҮГ ГҮҮГ! ГҮГ ГҮҮГ! ГҮГ ГҮҮҮҮҮҮГ!!!
за донгодчлоо. Гаампыг донгоджаагаан. Хахсайн
өдрийн канслтаац тасалдуулаа хаядаг вайшд. Өдийд таг мартцан тамхиа бариа суужаагаа биз чи! Байхуу чи! Дараагийн удаад кукаарийкуу гэншүү. Бүр цаашлуул гуаага гуаага айн. Энэ хүнээс болж Урмбраак болох нээ ёвжовж.

За хяналтаа гарт
аа аваад мэндлий даа энэ чинь шавь нартайгаа. Сайн байцгаануу саран гэрэлт, саруул ухаант бүсгүйчүүд минь. Та нартаа энэ өдрийн халуун мэндийг хүргэж үнсий!
Ай х
өөрхий гэж, сэтгэл сэргээ л явчлаа. За тэр хөвгүүд сайн уу, сонин юу вээн?


Өнөөдөр хэдүүлээ маш чухал хичээл орноо. Дэтэхтийв зохиолын орчуулга. Манайхан Чэйзийг үхлтээ л уншжээсэн биз дээ тээ. Одоо ч олон сайхан орчуулгын дэтэхтийв гарчийн даа.
За эхлий: Дэтэхтийв армааныг хэрхэн орчуулах вэ?

C
үүлийн үед.. сүүлийн үе ч юу байхав ирэн оноос хойш манайхан дэтэхтийв тууж армаан ихээр орчуулан хэвлүүлэх болсым. Одоо ч энэ уламжлал тасраагүй байгаа бөгөөд улам эрчээ авжээж ч магадгүй. Ингээд доорх зөвөлгөөг дэтэхтийв зохиол орчуулан борлуулах гэж байгаа болон борлуулах гээгүй чигсэн энийг уншаад хүсэл нь бадрах залуус охиддоо* зориулж байна.
Голцуу англи хэлнээс орчуулах байх гэж бодож байгаа бол тэр чинь з
өв. Орчуулгын ажлаа эхлэхийн өмнө нэг сайн хоол идэж аваад, гуруу дөрүүн лааз пиав ацарч суунаа. Алтангэрэлийн толио бас ойртуулахаа мартав. За одоо орчуулах номоо сайн эргүүлж тойруулж харна. Гар дээрээ жинлээд үз. За одоо номоо нээцгээе. Эхний хуудас.. ер нь аль ч хуудсыг сөхөж харсан ялгаагүй. Орчуулах номоор аль болох их зурагтайг сонгуул сайн шүү. Тэгээ л зургий нь сайн хархын бол үйл явдлынх нь ерөнхий гогцоо, баатруудын нүүр царай сэлт нь тодроод ирнэ. Ялангуяа гол баатрын царай зүсийг хэлжээж магадгүй мөрүүд тааралдуул шууд гавтасных нь зургийг харжаагаа л өтгөн хөмсөгтэй, өргөн эрүүтэй, шилээпэн малгайтай гэх мэтээр тааруулаал... хэхэ. Гээд хүнд хэзээ ч амар хялбар хоол олдодгүү хорвоо хойно доо. Зарим нэг газар үнэхээр орчуулкуу бол болкуэ.

За ингээд орчуулгын параахчик авч
үзий л: Одоо хэдүүлээ алдарт Ширлоок Хоолмсыг миний бие залуудаа хэрхэн орчуулж нийтийн хүртээл болгож байв гэдгээс жишээ таты: Энд нэг өгүүлбэр вайна: Both Watson and Holmes are touched by Munro's response.Эхлээд үгүүдээ ислваарднаа.

Дараах
үгүүд Алтангэрэлийнхээр бол:
Both- хоюулаа. аль аль нь
Watson- хэдийгээр ислвааран дээр байхг
үй байсан боловч, би ихээхэн ухаан зарж what+son буюу "юуун хүүхэд" гэсэн байсны нь мэдсийм. Зохиолч санамсаргүй алдсанаас зайлкуу.
and- "бас, ба, болон, хийгээд, гэвч, харин"
Holmes- энэ
үг байхгүй байна, хүний нэр байж магадгүй... гээ л өнгөрөх байсан байх даа надаас өөр, тааруухан хүн байсан бол. Гэвч би энийг орос хэлний холм буюу толгой (газрын), нэмэх нь олон тооны s дагавар болохы нь нээж чадлаа. Holmes- толгод
are-нэлээн гэзэг ороож бултуулсан байсныг х
өөсөөр байгаад "бол, байх" гэж олов (хайран цаг алааячжаагаа вайхгүй юу цъ цъ!)
touched- " touch+ed буюу х
үрэх+өнгөрсөн цаг=хүрсэн" за энийг бол цэвэр өөрийн авьяасаа шавхаж орчууллаа.
by- "дэргэд хажууд ойролцоо"
Munro's- Бас байдг
үү гэнээ. Завхарсан юм. Гэхдээ орчуулагч миний бие цэцэн хүн тул энэ мэтэд үл ажирмой. Энэ бол хүний нэр байгаа юм.
response- "хариу, хариулт"

Ёхх! ямар ч олон
үгэв. За одоо орчуулы. Үгээ зоогоо зоогоо явчна эхлээд: "Хоюулаа юуун хүүхэд хийгээд толгод бол хүрсэн хажууд Моонроогийн хариулт". Тиймээ, бид орчуулчлаа. Гэхдээ жоохон сонин харагджийн тээ. Үнээн. Гэвч eр нь аль ч цагийн мэргэдийн бүтээл, туурвилаас харжаахнээ аливаа гадаад судар номыг үгчлэн бус утгачлан буулгадаг параахчиг вайнаа. Түүнийг дагаж дээрх өгүүлбэрт утга оруулы. Энэ нь нүдээ аниад сайтар ургуулан бодож амьдралд ойртуулхын нэр юмаа. За боды. Лоогик хэрэгтэй.

Энэ юуун х
үүхэд вэ гэж асуухад толгодын хажууд бид хоёрын хийсэн хүүхэд ээ гэж Моонроо хариулсан ажгуу. Бараг л болчлоо. Эхний “гэж асуухад“ ба сүүлийн “ажгуу“ гэсэн 2 үгийг орчуулагчийн зүгээс утга оруулахын үүднээс нэмэв. Ийм тохиолдол агуу орчуулагчдад бол байдаг л зүйл. Харин ч ажгуу мажгуу гэж төгөлдөр сайхан монгол үг орууллаа. Үнэндээ энэ өгүүлбэрт юу гээд байгаа болон, юу гэх гэснийг би мэдкүү. Hомын зохиолч ямар чөтгөрөө бодож олсныг хэн мэдлээ. Хавтасных нь зурагнаас харуул зөндөө л хүний нүүр байсан. Хэн нь толгодын хажууд хийгдсийн байгаан.

Ажлын
үр дүн: (Өгүүлбэрээ жоохон яруужуулы)

Both Watson and Holmes are touched by Munro's response. -Энэ юуун х
үүхэд вэ хэмээхүйд толгодын хажууд бидэн хоёрын хийсэн хүүхэд юм шүү гэж Моонроо хариулсан ажгуу.

Яахуу жоохон сунах нь суналаа. Тэхээр санж хагасын зузаантай байсан ном 2 санж гараа явчих нь байна. Гэвч энэ бол асуудал бишээ. Дундаас нь ганц нэг б
үлэг авч хаяаа л зузааны нь хэмжээнд нь барина. Тэртэй тэргүй утгачлан орчуулхын ид шидийг харлаа шүү дээ.
За ингээд орчуулаад бай. Ирээд
үйн их ашиг орлогод тань амжилт хүсий!


*
-энэ бадардаг хүсэл бол тун олон янз хийгээд таанрын хэн нь чигсэн мушгин гуйвуулах санаа төрөхгүй гэх газаргүй билээ. Иймээс битий мушгин гуйвуулаарай, энэ бол зөвхөн эрдмийн ажил хийх хүсэл юм шүү гэж хэльяаа.

Би бол бясалгагч этгээд


Зиа сайхан сэтгэлт багш нь байнаа. Сайхан зантайгаас илүү гэдгийг хэд хэлэх вээ дээ. Зиа ингэээд сайхан зантай багшын бясалгалын хичээлийг үргэлжлүүлий дээ. Хүн ер нь бясалгалын шинжлэх ухаанаар бол бүх хэрэгцээгээ болиод зөвхөн бодоод байхад л болхын гэж үзнээ. Энэ нь аягүүү ашигтай бүүр тэгэж ярьвал санхүүгийн хямралд ч оркуу бясалгаал гараад явчина шүү дээ. Монгол орноороо бясалгаад хямралаас гарчий гэж мултраад яахуу уншдаг хэдэн шавь нар минь бясаглаал гараад явчих хэрэгтэй.

Зиа
өглөө босоод юм идкүү би цатгалан байна гэж бодоол гараад явчих. Тэгээд автуус унаанд суухгүй би даараагүй ажил дээрээ эрт очино, гадаа утаагүй байна, би хальтарч унакүү, би хурдан шаламгай бясалгагч этгээд гэж бодоол болоо. Ажил дээрээ ирээд залхуу чинь хүрээд байвал би ажилаа хийж байна, ажил хурдан бүтэж байна, би өндөр зэрэглэлийн ажил бүтээгч бясалгагч этгээд гэж бодоол суугаад бай. Үдийн цайны цаг болуул энэ хүмүүс меламинтай юм иджээнэ интровирустай ч байгаа би бол цатгалан бясалгагч этгээд тэхдээ жоохон л өлсөж байна гээл бодчих.

За
үдийн алдад бас л залхуу хүрээд байвал Надаа мисс Оюунгэрэл үхэн хатан дуралдаг, би сээгс мангас, би ажилынхаа хажуугаар хүүхэн бодож чаддаг хүчирхэг бясалгагч этгээд гээл бодоод байх хэрэгтэй. За ажлын цаг тарууут Гараал алхана Хэн нэгэн намайг ууяа гэж дуудна гэдэгт итгэлтэй байна, мөнгөгүй ч ууж чаддаг бясалгагч этгээд энэ яасан аятайхан хүүхэн бэ, би хүмүүст баян хааргдаж чаддаг бясалгагч этгээд, хүмүүс намайг биширч байна, саяны намайг зоддог гарыг яс юман дээр би жинкэнээрээ үзсэн бол баллахгүү юу, би зодоон ч бясалгагч этгээд, ямар их өлсөж байнаа үхсэн бадуусны бясалгал юм идхийсэн даанч мөнгө байхгүй би бол мөнгөгүй бясалгагч этгээд гэээл бодоод явжаах хэрэгтэй.

Орой гэртээ ороол би авгайтай байсан бол зодкуу юу
гүй ээ ядаж оймсоо угаалгахгүй юу, энэ зурагтын хөтлөгч үнэн даж юмаа, би бол авгайтай байхаар бясалгагч этгээд, зурагтын хүүхэнд дуралсан бясалгагч этгээд пиав уухысан гүй ээ ядаж 150-ын гоймон идхийсэн би бол гоймон идчүүл баллах бясалгагч этгээд гэсээр л унтана шүү дээ.

ишнийцл

Баншанд дургүй байдийн байж. Манай орос хөршийнхөн л.. заза тэр яахуу.
Одоо түгүүл ишнийцл хийе. Ер нь вол амархан эд байгаамаа, талхны үйрмэг л олчуул. Талхны үйрмэг бас явдалтай тээ. Уул нь талхны л үйрмэг шүү дээ. Хатсан талхыг л нүддэг байх даа одоо. Үртэс мааркийн үйрмэг байхын шүү том том ширхэгтэй биш.

Эхний зурагт байгаагаар гурил, өндөг, талхны үртэс гурваа гуруун саванд хийгээд ингэж тавинаа. Тэгэнгүүтээ махаа аваад..гэснээс юуны ч мах болы шүү. Гахай, тахиа. ясгүй загас, таван хушуу мал зал...
Загасныхаас бусды нь алхаар нүдэж нимгэлж тараана. Тахиаг тэхдээ хямгатай цохьхгуу  вол будаа болчно. Бусды нь вол хамаагүй ээ бяц бяц цохиод тараагаад нимгэлээд өг. Ямар эмэгтэй хүн биш. Тэгчингүүтээ эхлээд гурилд хийж гурилан бүрхүүл үүсгэлээ, дараа нь өндгөнд хийж өндгөн бүрхүүл үүсгэлээ. За одоо гурил, өндөг болсон махаа талхны үртэс болгоноо. Мах талхны үртэс болж хувирна гэж юу байхуу дээ. .."гар нэл тос болчлоо" гэжаагаам шиг хэллээ.
Үртэс наахдаа махаа үртсэн дотор хийгээд дээрээс нь бас үртэс асгаад гараараа сайн нудраад, цохиод, наагаад өг. Дараа нь эргүүлж харуулаад нөгөө талд нь бас үртэс наана. Өө пилээтгээ залгахаа мартцан махаа янзлаад байжий шд.  Хэл мэл нь цухуйцан, хичээнгүй үзжээн хэхэ. Төмс шарагчинд шарна, байхгүй бол ямар ч хамаагүй саванд их тос хийгээд боорцог шиг чанана. Сайхан доо идэхэд. Ширүүвтэр галанд сайхан шаргал улаан болтол нь байлгаа л аваншүү дээ. Авчаад дараа нь идхийн шүү.
  за нэг иймэрхүү болхын. Иймэрхүү, гэхдээ яг ийм биш. Энэ нээх гоё болоогүй ин. Царайгий нь хэлжийшүү амты нь биш.
Хажууд нь төмс тавьцийн. За юуулол юу тавийшдээ ицсийцст. Хари лимон бол байжаахад зүгээр байж магадгүй.
ps: Гэж төгссөн энэхүү жорыг шартсан тогооч бичсэн тул хамаг амтлагчий нь мартжээ. Санууулж өгсөн мэргэн уншигч нартаа талархахын ялдамд ойрхон байсан бол гөөмөн сайханаа гэж бодсоноо нуух юун. Тэгэлгүй яахвээ энд давас орно. Махаа дөнгөж цохичоод дээрээс нь дээрээс нь давас, улаан пээрц цацна. Нэг талд нь цацxад л болно доо.
2-r ps: Гэсэн энэхүү хэдэн өгүүлбэрийг шинээр нэмэв.

2009-02-18 15:50:11


ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D

Сэтгэгдэлүүд:
1. Namara | 2009-02-18 18:37:52
Ямар гоё харагдаж байнаа ёооё, ходоод хоржигнож байна шууд. Нээх гоё болоогүй нтр гээд даруухан загначих юмаа.
Хэл мэлээ гаргаал харваас мэрийсэн нь илт байноо хи хи. Баярлалаа хө.
Плиткан дээр тавьцан гурилтай шөл шууд гологдож байна ш тээ, идмээргүй санагдчихлаа тэрийг хи хи
2. 35 | 2009-02-18 19:47:07
Жинкэн хямарлын үеийн хоол вайна. Маргааш хийж өх күн олдуул хийлгэж иднээ.
3. Битмин | 2009-02-18 20:10:47
Сайхан харагджийна.
Нарийн ширийн амталгааг нь ахлах нуужээ дээ.
Жишээ нь давс сонгино хийх үү гэх мэт айн.
4. anand2008 (зочин) | 2009-02-18 21:50:42
Хатцан талхыг нөгөө лууван үрдэг үрүүлээр үрчдийншдээ.Харин гараа авчихгээд байдаг нигууртай.Тэр үртсээр бөрхөөс өмнө давс пээрц цацна те?
5. anand2008 (зочин) | 2009-02-18 21:54:30
Мартсанаас манай хүү хөөрхөн дараагийн долоо хоногт айлд очиж хоол хийх гэж байгаашд.Нэг итали ангийнхаа хүүхэдтэй эхэлж байгаа юм.Энэ талаар хийсэн хойно нь би чамд зургийг нь өгнөө.
6. tagnai | 2009-02-18 22:32:43
Намара: Ёоо чи яасан амттай бичдиймбээ баярлалаа, намайг бас өлсгөөд хаядаг байшд.
35: Зүгээр байгаарай
Битмийн: Хэхэ апдэйт хийчлээ
Ананд: Аан мэдэж авлаа. За тэр хүү тэгдэг нь их сайн болжээ. Мэйл бичээрэй.
7. iin | 2009-02-19 10:19:05
Yanz yanziin hool hiigee l baidag chi dajgui zaluu shu. Gertee tegeed l hiigeestei ain. goy yumaa.
8. nuduulmer (зочин) | 2009-02-20 22:13:30
huue mahaa amtajj tavjaagaa bur yanztai shd
9. bolor (зочин) | 2009-02-28 00:22:40
ene hooliig unuudur hiij uzne, tahiagaar, aa gehdee mahaa amtlahdaa pepper hiih yy, esvel zuvhun songino sarmis yy, za za uuruu l neg turshihaas
10. Hilde | 2009-03-01 23:24:26
ingehed xar perts l tsatsaj orhidiin shd bi lab...
11. ВАФЛЬ | 2009-03-03 14:58:40
кахрал дүү Гуруун тавд энэ хоолыг амсуулах гээд байгаан бол уу
12. togooch (зочин) | 2009-03-04 21:23:33
huuheduud hool sain hiij surtcgaa!!!
13. mr.*Тамир* | 2009-03-13 11:16:31
sain bna
14. e (зочин) | 2009-03-23 14:23:27
махаа амтлаагүй шууд бэлдэцүүдээ түрхвэл ч ямарч амтгүй хоол болно о. тэгээд ч олигтой харагдахгүй байна. ямар эмэгтэй хүн биш гэдэг үгийг нэг л сайн ойлгосонгүй э. олигтой хоол хийчээд тавь л да.
15. *САЙХАН САНАА* | 2009-03-27 13:21:16
хэзээ дээ ийм юм биччүүүүү... шинэ байрандаа оронгуутаа л шарах шүүгээ зээлээр авна даа..
16. cleapape (зочин) | 2009-04-11 21:23:09
hehe, ymar goe bichdiin be. Neg saihan onigoo unshih l shig bolloo hehe
17. Taythi | 2009-04-17 20:51:09
ene yamar suums heregeld bgaaga tailbarlaad ogooch????
18. cacharel (зочин) | 2009-04-17 20:52:16
Taythi эднийх дампуурцийштээ хө
19. leo | 2009-04-17 21:07:16
хэ хэ гоё л харагджийна

Byasalgahui

.... Өдгөөгөөс бүхэл бүтэн долоогийн долоо хоногийн өмнөх явдлыг эргэн санацгаая. (яг энэ өгүүлбэрийг хэлэх үед пийнк пантэрагийн ая явжээвүүл тээ) Тиймээ, тэр өдөр гичээл хийдүүлсэн гээд Гампыг гавын гатуу, тод томруунаар донгодсон билээ би. Гэтэл энэ хахсайнд яаав. Кансалтаац бас вайхгүй. Хэн хийх байв?!!!
Аа би вайсиймаа, яаачаав. Одоо
өөрийгөө шийтгэнэ гэхээр мазохийзм, ханнибаал энээ тэрээ юм санаанд ороод болхын биш. Тэглээ гээд одоо ямар хариуцлагаас зугтаалтай биш гээд арай гайгүй шийтгий даа өөрийгөө.

ЖИВЖИВ ЖИВЖИВ...!

За ингээд гичээл тасалдуулсан н
өхөр Артагийг олны өмнө гатуу тодоор жиргэв. Жиргэсэн Артгаа.
Болжил вайшд. Сэтгэл санаа сайхан х
өнгөрөө л явчлаа.

За гичээл орноо.
Юуны т
үрүүнд хөвийн хөөрхөн төрсөн бүх эмэгтэй шавь нарынхаа амрыг нь эрэн үнсий. Та нартаа хайртай шүү. За түрүүчийн.. аа нээрээ хөвгүүд сайн уу. За түрүүчийн удаа асуусан таван асуултанд талыг там болтол, тамыг диваажин болтол хариулсан бүх багачуудаараа бахархаж байгаагаа хэльеээ. Мэргэн хариултуудаар пиг дүүрэн байлаа тэр хичээл.
За Гаамп тэнчээ дэлг
үүрээр гэсж алтан цагаа баржаах хооронд хэдүүлээ энчээ бясалгал хийж эрүүл мэндээ сайжруулжаах жишээний байя л даа.

Бясалгахуй.
Бясалгалын тухай зарим х
үмүүс маш буруу ойлголттой байдаг. Тухайлбал хөрөгчөө уудалж ганц гатсан бяслагны ором олчоод тэрийгээ мэрээд суухыгаа бясалгаж байна гэж боддог. Үгүй шүү дээ таминь! Бясалгана гэдэг чинь шал өөр л юм байгаан уул нь.

Бясалгана гэдэг бол ариун, гэгээн
үйл шүү дээ. Бид ийм л байх ёстойм.

Тухайлбал гараа сайтар угааж ариусна, гэрлээ асааж гэгээн болно. Тэгээд завилан сууж, н
үдээ аниж, толгойгоо байнга аажуухан нар зөв жижкээн тойргоор эргүүлнэ. Нүдээ энгийн нэг анихгүй ээ. Нүдээ аних үед хөмсөг байнгын өргөөтэй байхыг санагтүн. Дух үрчийхээс бүү ай, энэ вол бясалгал. Тав орчим мөч ингэж суугаад босч явж цэвэр ус дөрүүн инч таван чий-г уух хэрэгтэй. Дараа нь долоон мөч, найман хором хагас суугаа байдлаар гүрийсний эцэст аажуухан босч яваад хөрөгчөө уудлан, сайхан том, шинэхэн бяслаг сонгож авах хэрэгтэй. Эхний удаад вол 50 гараам бяслаг л хангалттай. Дээр анхааруулж хэлсэн шүү би. Гатцан гатуу бяслагны ором бариад авав. Шинэхэн, зөөлхөн, памбагар, том том нүхтэй, шаргалтаж, тослогдсон...жинкэн сайхан башлага. Гүэ башлага гэнэ, бяслаг юм байгаан шүү.
За тэр бяслагаа авлаа буцаж суудал руу гаа явлаа. Замдаа хазкуээ. Шууд авч яваад суудал дээрээ очно. Суудал дээрээ очлоо, дээшээ
үсэрлээ, буухдаа агаар дээр завилцан байх истоо шүү. Шууд завилцан. За амьсгаагаа дарж аруун хором суучаад анхны хазалтаа хийнэ. Ммммм...! Яммар сайхан гээч. Тиймээ энэ бол амьдралд хөл тавьж ирээдүйн эх хүн боло.... юүү вэ энэ чинь, за уучлаарай, дараагийн гичээлийн параграам орж ирцэн явжийн. За анхны хазалт. Жижкэн хазы шдээ. Хазаад амаа жимийгээд уруулаараа удаавтар тойрог хөдөлгөөн хийж инээмсэглэн зажлана. Энэ үедээ үлдсэн бяслагаа элгэндээ чанга тэврэх ёстой. Аман дахь бяслаг чинь хангалттай үйрсийм шиг мэдрэмж төрүүл аажуухан залгина. За дараагийн хазам.. түүний дараагийх... та аажуухан хазаж, уруулаа жимийн инээмсэглэж, аажуухан зажлана, үе үе ммммм хэмээн аажуухан дуу алдах их зүгээр байдийн. За ахиад дараагийх.. ингээд ицсийн хазам. За манай бясалгалын гол эрчим энд хүрээд ерөнхийдөө дуусах ба ицсийн хазамыг зажлаж, залгиж дуусчаад нүдээ анин гүнзгий санаа алдан гэдсээ нар зөв гуруун удаа аажуухан илэх юм шүү. Дараа нь эрүүгээ хойшоо сайтар шахаж таван хором давхар эрүү гаргаж суунаа.
Бие чинь х
өнгөрөөд эхээс төрсөн мэт санагдаж байгаа виз. Аманд чинь сүү амтагдаа л, ариусжээ чи........ Харин ингэж санагдкуу байгаанууд нь өөртөө дүн шинжилгээ хийнэ виздэ тгээд. Энд хүртэл нүдээ анисан, уруул инээмсгэлсэн хэвээрээ л байхым ш дээ. Одоо эхлээд наруун нүдээ ажуухан нээж орчноо ажиглана. Нүүрээ хөдөлгөхгүйгээр нүдээрээ баруун талаа, дараа нь тааз руу, дараа нь зүүн, тэгээд шалаа харнаа. Одоо зүүн нүдээ нээе. Тиймээ одоо бидний 2 нүд нээгдлээ. Энэ бол бидний бясалгалын дараах орчинтойгоо танилцах эхний алхам....

Амжилт х
үсий.
бясалгалын багш, сайхан зант Артгаа.

Банш. тиймээ тэр банш!

Энэ банш энгийн л нэг банш. Бондгордуу, дотроо махтай, зан сайтай, гэзгээ 2 салаа сүлжс.. юу вэ хэхэ ном уншжээснийгаа холиод явчлаа соорий. Эзэн хааны шоронд орцон хувьсгалч гвардийн орос цэргийн 6-тай охины тухай уншжээсийн. Хөөрхий өнчин охин аавыгаа хүлээгээ л. Тэхдээ тэр аав нь өөрөө охиноо бодкуу хаа хамаагүй юм руу саваагүйтээд. Тэгсэн чинь тэр хажуу айлын Марья гэдэг авгай зайлуул.... хөөе хоолоо хийяаа. Миний энэ зан намайг нэг л алы шүү. Хэрвээ би болоогчин олон нөхөдтэйгээ уулзаж гэмээнэ энэ зангаасаа болж хамт пиав уух ганц ч хүнгүй болж хоцрохын байгаан. Дандаа архи уудаг найзуудыг олж сонгоод. За яг жинкэн хоолоо хийяа. Энэ бол жирийн л нэг банш. Баншаа сайхан хийлээ. Усанд чаналаа. Гаргалаа таваглалаа. Дуртай юмтайгаа хольж идлээ. Би бол талхан дээр маасал түрхээд цуг идэх дуртай. Туслах охин бол хажуугаар нь бууз жигнээд цуг идхийн сан гэж ярьдаг хүн байгаам даа. За ингээд манай өнөөдрийн хоол дууслаа. Хоолны нэр чанасан банш байлаа, сайхан хооллоорой баяртай!
Гэвэл тангараг тасрах ууртай хүн олон байгаа шүү энэ болоогчид дотор. Гол нь тэр шөл байгаамаа. Банш чанасан ус нь. Тэрийг амт оруулж ууна. Помьдоорны нухаш хийж жоохон өтгөлөө л, сонгино сармис, пээрцээ хийгээ л аягалаад баншаа идэж байхдаа цуг уух юм. Жор ч биш л дээ, зүгээр санаа. Зүгээр банш чанаад идвэл нэг тиймхэн санагдна даа тээ, дутуу. Тэгвэл ингээд нэг идээд үз. Сайхан болоо явчна.

За жинкэн баяртай, хийгээд үзэхтий.

Нээрээ санаснаас. Та нөхөд анд найзууд мээн! Болоогчин, уншигч хэн ч байсан гэртээ хийх дуртай, гартаа орсон, нөхөр мөхрөө панаалдаж олжээсэн нарийн нандин хооны жор байвал манай cyycapxvv@yahoo.com хаяг руу илгээгээрэй. Зураг цуг ирүүлүүл шууд тавина. Зураггүй бол эндээ хийж зургий нь аваад тавина даа.

Бас нээрээ санаснаас. Манай энд гарсан жоруудаас хийж туршсан хүн байвал сэтгэгдлээ юугаар ч хамаагүй ирүүлээрэй. Коомэнт, мэйл, офлайн мийсэж. Хийхдээ зургий нь авсан бол бүр ч гоё. Бүгдий нь сайхан нэр устай нь нийтлэнэ.

Ёхх ашгүй нэг хэллээ. Анх болоогоо нээхдээ л энийг хэлий гэж боджээсэн гэж боддоо. Ингэж мартана гэж байх уу. Туугий охин юу хийжээнаа ицсийцст.

За энэ ч яахуу банш нь.
Add caption
    Харин энэ шөл нь. Энд л хамаг учир байгаам даа.
Add caption
Сэтгэгдэлүүд:
1. Namara | 2009-02-15 09:49:24
Хи хи, Өчигдөр валентинаар нөхрөө лаг панаалдсан хоол хийсэн ш тээ би. Блог дээрээ тавьцан байгаа, орж хараарай хи хи. Чиний жороор хоол хийвэл тэр дор нь зураг хөрөгтэй мэдэгдэх болноо :-)
2. 35 | 2009-02-15 10:28:07
Хоёр салаа гэзэгтэй банш идэж үзхийсан
3. alchemist (зочин) | 2009-02-15 14:14:55
bansh neeree bodood baisan 2 salaa gezegtei gj tosoologdoj boloh um bn shdee, huushuur usee shuuchihsan, buuz usee jirtaital ni booson ch um uu keke, gert hiisen bansh g ch chanaj ideh saihan bh, bi delguur n amtgui bansh avdag bolohoor sharj ideh g erhemeldeg um, nartai saihan odor ednuudiig chin ooroo hiine dee
4. Баяраа | 2009-02-15 14:29:35
Чи минь нэг л бишээ... халаад хаячимаар МАХН гишүүнүү чи?
5. mami | 2009-02-16 02:04:50
тэгээд хажуу айлын Марияа авгай яасан?

банаш чанасан усандээрээ цайны идээ хийлээ буцалгалаа сүү хийлээ тэгээд сүүтэй цай..
6. Юки | 2009-02-16 09:20:40
вишд вишд вишд Ахлах вишд
7. cacharel | 2009-02-16 09:21:45
вишд вишд вишд Ахлах вишд
8. *САЙХАН САНАА* | 2009-02-16 09:33:09
чодооо бээнз мээнз онгоц гэжуухааар баншаараа зүрхддэг газар байсийш дээ..
9. Битмин | 2009-02-16 10:49:11
Банш чанасан усандаа мах гэрчиж хийгээд уучдын.
Зүгээр дээ тээ.
10. Юки | 2009-02-16 11:31:17
түүхийгээрнүү Битминээ?
11. Юки | 2009-02-16 11:33:01
Чейзээсээ гарцымуу?
12. tagnai | 2009-02-16 22:56:42
Намара: Харлаа, янзтай санаа байна. Чи ч авьястай юм байна. Миний эхнэр бол!
35: Заваан шд, үс аманд ороод
алхиймч: Нар нь хурдан гараасай даа
Баяраа: Чи юу ин? сөрөг хүчин үү? аль намав?
мами: Мария биш Марья. Банштай цай юу, жоохон будаа хийчих бас дажгүй тээ
Юки: виийшшш вшд.
Каач: вишү вишү
САЙХАНСАНАА: Аа банш дэмий. Бууз зүгээр. Харин тасарчаад танайхаар ороод балай юм бичцэн байлээ. Соорий.
Битмин: Шуудуу?
Юки: харин тий
Юки: Гарцан чинь харин Ала ад дин руу орчих шиг боллоо. Тэр түүнийг хүсэв.
13. e (зочин) | 2009-03-23 14:28:22
яаж хийх аргыг нь заагаагүй л байншдэ тэгээд ч усанд чанавал бага зэрэг амтгүй болдын. хятад новшнууд л ингэж их хийдэг дэ. Сибирийн банш ямар амттай яаж хийдэгийг судламаар юм тэгж л их банш хийхгээд байгам бол
14. VperV | 2009-05-26 06:44:10
Баншаа уснаасаа гаргаж иржаагаад усынэ жаахан алга болгожаагаад,хайруулын тавганд халаасан маасланд хийж жоохон шарна. Дээр нь розмарино гэж нэг өвс цацаад таваглана.Эсүүл усанд чанасан баншаа сонгино хайраад помидоорны нухашаар амталж буцалгаад хагас хавтгай хуурай хатаасан шөл хийсэн соусанд хийгээд иднэ.Эсүүл юу яана,усанд чанасан баншаа исмитаантай шууд холиод иднэ.Эсүүл мөн усанд чанасан баншан дээрээ хавтгай нэг бяслаг байдагдаа тэрүүгээр дээрээс нь хучаад бас маасландаа жаахан шарна. дээрээс нь таваг тавьчихаар нөгөө бяслаг нь хайлаад бүрээд өгнө.Эсүүл баншиндаа нөгөө пицца хийхэд хэрэглэдэг моццарела манайхаар бол ээдэм шиг юм жоохон хийгээд мөөгтэй холивол холилдоод гоё амттай болно.
15. VperV | 2009-05-26 06:53:15
Сибирийн баншыг судлах тусгай баг гаргаад Эрхүү рүү явуулъя.Төмөр замынхантай сайн ярилцаад туулайдсан ч болно.Саяхан төмөр замд хөрөнгө оруулахад өмхий муу амеерикуудаас зүгээр авах гэж байсан хэдэн сая ч билээ долларыг болиод орос ах нараасаа зээлээр зөндөө доллар авахаар болсон юм чинь орос ах нар сибирийн банш судлах багийг маань харж үзэж магадгүй.Аяа.Тэр хужаагийн банш муухай муухай.Гэхдээ гялс хар үүрээр хүнд харагдалгүй Хятад явчиж чадхийн бол арай гайгүй банш хийхийг судалж болх юм шүү

Балинтийний баярын тухай


за энэчинь балинтийний баяр болохжаагаан байна даа. Хүн бүр балинтиний бичлиг хийгээл байхад манай блог яаж дутхав дээ сайхан сэтгэлтэй багш нь нэг юм бичий даа. Нөгөө сайхан зант бол хайр дурлал мурлал харваас мэдхээргүй гар байлээ тэрийг юм бичхийг хүлээж байхаар өөрөө нэг оромдохоос.

Миний ойлголт ийм байсан. Эрт дээр үеэс Балинтийний гэж сайхан баяр хүн ардаараа сайхан тэмдэглэж иржээ. Хүмүүс баруун солгойгүй балинтийндаж зарим нь бүр хэтрүүлэн балинтийндаж өглөө босож чадхаа байдаг ч тал бий. Зарим нь дутуудуулчаад энд тэндээс юм хайж халуурах нь ч байдаг байх. За даа ер нь яг тааруулан балинтийндана гэж байхгүй юм шигээ. Тээр жил бидий хэдэн харчууул аруун хэдүүлэээ балинтийндаад 3 хоногын дараа сэрсийшд. Хамаг мөнгөө барсан байж билээ. Тэр ч гайгүй хээр очиж балинтийндаад зодоон нүдээн болоод 2 шил балинтийнаа булаацалдаад явжээсэн тухай ч хүмүүс ярьдаг л юм. Тэхдэээ балинтийндах бол архидах биш гэдгийг саяхан мэдлээ.

Түүхэнд ийм байсан байж болхын. Эрт дээр үеэс манай монголчууд сайхан балинтийндаж байжээ. Хүннүгийн хаан хатнаа миний балинтийн мээнь юу байанааа би өөр хэд хэдэн балинтийнд мэнд хүргэх хэрэгтэй тул яарч явна баяртай гэдэг байжээ. Хөөрхий хаад энэ л өдөр зовдог байж дээ. Султаан хаан өргөөндөө байдаг 300 хатнаа яадаг шүү байсын. Гүү ээ тэгсэн балинтийнаар чиклаад өгдөг гэнэ. Чиклаад гархаас өмнө яажшүү бие биенээ аргалдаг байсын. Нэг мантуу, зүсэм талх эднүүс өгөөл алив манайд очиж тогооны хүн бол гэдэг байсан байхдаа. Арай ч кинон дээр гардаг шиг амнаас чинь ууя гээд байгаагүй нь лавтай. Тэр нээрээ даварцан эрээ сээгс, архидалт 2-оо нэг дор хийчкээд байгаа байхгүй юу. Зууны завгүй шуурхай амжуулдаг эрээ.

Тэгсэн ийм юм шиг байшд. Монгол тэр аяаарааа дурлалын хэнээтнүүдээр дүүрээл. Обээкт нь тодорхойгүй байхад дуралчаал явжээдэг. Яанааа балинтийн болкээд байдаг ганцаараа, тэмдгэлкүү бол моодноос гоцрохгээд байдаг аан. Гэцүүдэнэ биздээ энэ чинь. Яртай ч хамаагүй хостой болий доо гээл мориндоо мордоол гарна биддээ. Одоо балинтийний өмнөх өдөр нь синглүүдийн адөр гэнэ. Тэгээд явжаагаад хосоо олонгуутаа маргааш нь балинтийнддаг гэнэ. Гүй эээ нээрээ баяр алгасчих вий гэсэн шиг яасан муухай шунаг хэргэв тээ. За балинтийн боллооо алив надтай хос болоотох гялс баяр тэмдэглээд салаатий аан. Тэгээл чиклаад төдийхнөөр панаалдчина гэдэг мөн амар хэрэг шүү.

за эцэст нь амьдарлаас
үүдсэн хайр дурлалын сургааль хэлий даа. Хаанаас уншчлаа даа. Алдаж болкуу сайхан хайр байдаг гэдэг худлаа гэнээ. Харин ч сайхан л хайр юм бол алдах хэрэгтэй гэнэ. Учир нь алдкуу гээл хүн тамлаад хажуудаа уяад байх биш явуулчиж сурах хэрэгтэй гэнээ. За тэгээл нохой 3 харагдтал балинтийндаарай. Би ч яахав цагаан сараа хүлээж суууна.


Щярамцаг

Манай өвөө хярамцаг гэдэг хоолыг л чанарын өндөр түвшинд хийдэг байсым. Тэрийгээ өөрөө щярамцаг гээл нээх гоё хэлнэ. Чиклаадтай хоол гэдэг нэртэй. Ер нь бодоод байсан чинь би багадаа маангар их хууртагдаж байсан байна лээшт. Бантан бол алтан медальтай хоол, миний хүү чинь бантанд дуртаймшт иииихххгааа гээл унгалдахаар нь би үхжкаам шиг дөрөв таван аяга бантан идчихнэ. Бас миний хүү чинь багадаа халуун боорцог гээл алгаа тосоол хөөрхөн байсымшт гээл ярингуут би халуун боорцог идий гээл. Энэ чиклаадтай хоолны хувьд ч адилхан. Жинкэн идий гэсэн хүсэл тэмүүллээр биш цэвэр сэтгэлийн хөөрөл, онгиргон зангийн эрчээр идэж уудаг байж дээ.

За тэр олон нялуун үгээр яахав. Шуу шуу нүдэлдээ явчий... хэнтэйвээээээ хадуурчихиймаа...
Щярамцаг хийхэд дараах зүйлс орно.
  • гурил - жижиг цайны аягаар тал
  • дотор мах - бөөр, гүзээ, уушиг, элэг, сэмж, зөрк
  • жаахаан үхрийн мах
  • цус - энэ бол зайдас, шавиа этэр л дээ. шууд цус гэцэн чэн ямар муухай санагдваа зус гэж. Цусаа арвихан хийвэл гоё өтгөн болдог юм. Хоёрын хооронд шингэн хийчихвэл чиклаадтай хоол гэдгийн утга алголнолдоо.
  • шар будаа - жижиг цайны аягаар нэг
  • ус, давс
  • сонгино
Хийх дараалал:
  1. Бэлтгэл ажил:
    • Гүзээнээс бусад дотор махуудаа дунд зэргийн баншны хэмжээтэй байхаар хэрчинэ. Бөөр, зөркний өөхнүүдийг хийнэ шүү дээ. Өөхнөөс нь салгаа мулзлаа хаячив.
    • Гүзээгээ нарийн савхан хэрчинэ. бас богино хэрчкүү бол гахийшүүдээ, нэг үзүүр нь үүдэн шүдний завсар, нөгөө үзүүр нь хоолой давчихаар хэмжээтэй л бол гахдын гэсийшүү.
    • Үхрийн махаа мөн нарийн савхан хэрчинэ.
    • Шар будаагаа угаагаад бэлдчихнэ.
    • Сонгиноо сайхан том том цагираган хэлбэртэй хэрчинэ.
  2. За хийж эхлэнэ шүү дээ базарваань. Хийхээс өмнө маань уншина даа. Яажугаан гэвэл энэ хоол өвөөгийн минь хийдэг байсан шиг амттай болоосой Өндөрхаан мээн гээл уншчих ёстойм.
  3. Хоолны савандаа хүйтэн ус хийгээд гэрчиж бэлдсэн бүх төрлийн махнуудаа, гурил, цус, ДАВС-аа хийнэ. Плиткаа залгана.
  4. Хүйтэн усандаа хийсэн зүйлсээ буцалтал нь байнга хутгана. Ер нь энэ хоолны гол учир жанцан нь хутгалтанд байгаамшт. Хутгахгүй л бол наа чэн хоол биш жинкэн валиар хярамцаг шүүдэ. Буцалтал нь хутгана. Хутгаж байгаагийн гол утга учир нь гурил, цусаа бөөгнүүлкүй гэсэн мяндсан ухаан юмшигайгаан.
  5. За нэг удаагийн сайхан буцлалтийн дараа будаа, сонгиноо хийнэ. Одоо бол байнга хутгах хэрэггүй. Үе үе харж, хутгачихаад л.
  6. За будаагаа хийснээс хойш 2 сайхан буцалгаал болоо.
Гоё хоол доо. Сайхан өтгөн щярамцаг идэхийсаа. :((

Нэг удаа шар будаа биш цагаан будаа хийж үзсий. Дэмий юм дэмийлимлээ. Шар будаа шиг сайхан нуугисан болоогүй.

Анхааруулга: энэхүү хоолыг халуун дээр нь идээл аяга, таваг, халбага, тогоогоо угааж байх хэрэгтэй шүү. Хатчихаад салкүү бол чам дээр шүү. Хэлсэн шүү гсн.. лайтай яншаа наассс... Ахлахаас энийг нь сурчкаж бас... Ц Ц Ц аая энэ бас ахлахаас сурсы. :P

2009-02-04 09:32:55


ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D
Сэтгэгдэлүүд:
1. ВАФЛЬ | 2009-02-04 11:30:36
дотор махан хол шиг " тагнайд " наалдсан амттан хаа байх вэ дээ... бог малын тэргүүнийг чанаад, жигнээд идэх ээ мөн чиг....

хөдөө явах байхад танихгүй айл хониний гэдэс чанаад ширээн доогуураа хйичихсэн байсан ч нэхэж байгаад идчихдэгийн ш дээ.

Хамаатаныдаа очих болуул, хонь гаргуулж, гол нь гэдсийг нь чануулж идэж байж, хүндэтгэлийг хүлээж авна гэжаагаа, хаха.

Хярамцагаар будаатай хуурга бас цуйван хийвэл бас л тагнай дөө, тагнай.
2. embi | 2009-02-04 11:39:43
Идэж өслөөшдээ. САйхан хоол доо. Одоо идье гээд ч хийчих хүн ховор болж
3. bi_banjig | 2009-02-04 11:47:13
манай аав ийм хярамцагаар ороомог, эсвэл залхуу бууз их гоё хийдэг байж билээ...
4. Julia_976 | 2009-02-04 11:54:43
LA-d neg Korean restaurant orson chini MENU-dee eroosoo 3 xan yanziin sholtei hooltoi. Neg ni hyaramtsagtai shol bsiim. Ih goe sanagdaj bsn. Manaihan Mongoldoo tiim hool ni elbeg bolohoor zalhchihsan bdag l daa.
5. amg@@ | 2009-02-04 11:56:47
ииийййххххгаааа үнций багын хүнэээ
6. ХЭнхэГэнДэн | 2009-02-04 11:56:50
малынхаа ходоодыг ашиглаад савалчихсан байдаг .
тэгээд л шууд цавчаад цавчаад шөлтэй хоолонд хийдэг санагдах юм.
гээ гэнэт тийм хоол идэх дур хүсэл асах юм . энэ юуных вэ
7. *САЙХАН САНАА* | 2009-02-04 12:01:59
хөдөө л мал зал гаргаал... гэдэс мэдсийг нь идэж уусны дараа үлдэгдлээр эмээ хийгээл.. бид идээл..

тогоо зайлсан усандаа уушиг чанаад л будаа хаяаал.. нохойгоо хооллоод л дуусдагсан. хэхэхэхэ
8. Namara | 2009-02-04 12:36:36
Хийж идхиймсаан. Зах гарч малын гэдэс гүзээ хайдийн билүү.
9. alchemist | 2009-02-04 12:37:22
hahahaha Yuki huuhnii jor g unshih gej baahan ineechlee, tseejleed avchiy, hiihgui ma gehed medej baiy l daa, gehdee sholondoo tsus hiideg ni joohon ontsgui maa, honinii tolgoi neeree aimar goy amttai te
10. Цогтмэргэн (зочин) | 2009-02-04 13:57:39
Щ-хөөх энэ үсгийг кийбордноосоо мангар удаан хайдаг байшд. Тээр дээр гозойж байдгийн байхчүв.
Зарим нь шал хэрэггүй үсэг гээд байсан, Щярамцаг гэсэн чинь тун зөв бичицийн биш үү. Хахаха.
11. 35 | 2009-02-04 14:13:49
Их баярлалаа.
12. tagnai | 2009-02-04 17:15:51
Saihan sharamtsag baina. Sain ch ohin bn. Odoo neg honiny eruu zaagaad togoo ruu chuluudaad orhioch.
13. lover_girl | 2009-02-04 17:20:20
Манай өвөөгийн хамгийн дуртай хоол...
14. Наргил | 2009-02-05 12:29:37
хярмаанцаг аа гэж
15. As (зочин) | 2009-02-08 09:10:29
хүүхэд байхад шаартай хоол муухай гээд иддэггүй байсан одоо харин идмээр санагдаад байдаг болчихож сануулсанд баярлав
16. Friska (зочин) | 2009-02-11 21:12:18
би шаал өөр хярамцаг мэднээггг...дотор махгүй.
17. Сувдан эрэл | 2009-02-12 16:44:00
Сонсож байснаас идэж үзээгүй бараагий нь ч хараагүй хоол байна даа
18. bayasum (зочин) | 2009-02-12 16:52:22
буцлалты нь яаж тоолдиймбээ.. порпорпоррр... гээд хорь гуч гараа явцан..
19. Lara (зочин) | 2009-02-15 21:11:36
хихи,чиклаадтай хоол...
20. itrue (зочин) | 2009-03-23 20:37:18
Хэ хэ. Өвлийн идэш хийхдээ малынхаа түүхий цусыг том тогоо эсвэл гүзээнд нь хийж байгаад дээр нь мах, дотор мах зэргийг хөшиглөөд сайн тааруулж хийж хутгаад хөлдөөчихдөг штээ одоо ч манай нутгийнхан. Тэгээд л тас хөлдөхөөр нь нэг хоолонд хэрэглэгдэх хэмжээгээр нь хуваагаад л хураачихдагсан. Хярамцагтай аарцтай бантан ч гоё шүүүүүүүүү
21. sshowtime | 2009-04-11 10:07:19
saixan xool shuu bied tustai uvul idvel daaraxgui jaaxan aduunii max nemeed xiivel goyo boldiin

За хахсайн өдрийн мэнд

За хахсайн өдрийн мэнд. Юу вайцгаан хөвгүүдээ! За тэр ч яахуу.
Харин охидууд нь.... аяа, алтан навчтай м
өнгөн модны доор аяга аягаар пиав надаа барьжаагаа үзэсгэлэнт.... за явдгүү дээ. Шүлэг баркуум байнаа. Сэтэглийхаа үгийг л хэлий. Сайхан амаржийнуу охидуудаа. Та нартаа хайртай шүү. Эмэгтэй шавь нар минь үгүй сэн бол би хэн сэн билээ. Аягүй вол сайхан сэтгэл энээ тэрээ гэсэн бүткүү юм яриа л нэг газар явжаах байсан байх даа. Сайхан сэтгэл гэсэн нэг үл үзэгдэж, эс баригдах юмаар хүмүүс их хүүдэгнэнээ гадуур хэхэ. Сайхан зантай байх шиг парахтийчний юм хаа вайхав. Ядаж л танд өдрийн чинь энээргийг өх нь байшүү дээ. За тэр яахуу, гол яриандаа оры. Гол яриа чуу вайхуу гичээлээ заая даа энчин.

Өнөөдрийн гичээл.... сэдэв нь... за гялс мээсэнжэрт ороод эхний хүнээс асуугааты, тэр хүний нэр энд цацагдах ба, түүнд уучлаарай гэж хэльеээ.
За манай Болжмор сэдэв хэлжээн. Х
үнтэй харьцах харьцаа; оймс; хаврын синдроом гэнээ. Өргөн гэхэд дэндүү өргөн сэдэв ээ.
За э
хнээс нь яваад үзий даа. Хүнтэй харьцах харьцаа. За харьцаа гэдэг маань олон янзаа. 2 хүн хоорондоо: дарга цэргийн, багш шавийн, даагч даалгагчийн, иркээтлэгч иркээтлүүлэгчийн, уйдагч уйдаа гаргагчийн, бэлгийн гэсэн үндсэн харьцаагаар голчлон цагаа өнгөрөөдөг байхым. За жишээ: Уламжлал ёсоор хамгийн сүүлд дурдагдаж байгааг алж үзий. Бэлгийн харьцаа. Энэ нь дотроо 2 янз. Гэхдээ нийтлэг тал олонтой. Ер нь бол хоюулаа л өгч авалцдаг. Хоюулаа л хүнд таалагдсаны нь өхийг, бас авхыг хичээдэг. Үнэхээр таалагдсан бол удаан хугацаагаар олон хүний дунд тэрүүгээрээ гоёхоос сийхгүй. Таалагдаагүй бол тэгсгээд орхихыг хичээх, исүүл нэг найздаа бэлэглэх. Тэгээд тэр найзад нь таалагдвал.... За энэ бэлгийн харьцааны талаар гинжин урвал болчлоо, Дуусгы даа.

Дараагийх нь ю
үгнүү: Оймс. Яасан ч сонин сэдвээр бодол болдог хүнб, манай Болжкоо. Гэхдээ яахуу багш нэр зүүсэн чуупаа чуупсан хүн байна даа би. Оролды доо. Гэснээс микэрпоонон хэлэврийг таалдаг нь тэрүүгээрээ, чуупаа чуупсыг таалдаг нь энүүгээрээ байя даа. Чихэр шиг багш шүү гэжжжж.. За гол юмандаа оры. Оймс тээ? Оймс, оймс.... За яршиг даа. Очиж очиж оймс шүү. Ядаж түрий гэж болдгүээ. За яахуу улавч гээгүй нь яамай. Оймс бол ерөнхий дөө, хүнд өмсөгдөж, элээгдээд дараа нь тэр хүнийхээ хэр юм үзсэн, хэр гашир, хэдэн настайг нь илэрхийлээд явчдаг орос ардын хэмжигдхүүн. Элээсэн оймсныхооо тоогоор уралдаа явчдаг юм үзсэн гашир гаруудын маргаанд нэг биш оржээлаа. Гүэ би..минийхээр бол.... түгүүл... гэсгээ л миний оролцоо дуусдаг байв даа. Тэхээр би хэрүүл маргаанд муу тийм ясны зантай. Сайхан л зан гаргаад байна шүү дээ тувт. За тэгээд ер нь хөөрхөн чинрээлийн ягаан өнгийн дөрүүлжин торгоор өсгийгий нь гадарласан хонины ноосон памбагар оймс л гоё доо...

За с
үүлчийх нь. Хаврын синдроом. Хм... чиний энэ 2 сэдэв чинь л чинь хаврын синдроом байхдаа бодуул Болжкоо?. Ямар ч синдроомгүй эрүүл саруул сайхан багш хүн синдроомны талаар ярихад их хүнд байна л даа. Тухайлбал би одоо пиав уужээн, гэтэл архины тухай магтуу хэлж чадкуу шүү дээ. Заза жишээ заавал онох албатай гэж хэн хэлсийн. Жишээ л бол жишээ. Морины туурайгаар жишээ татаагүй бол волоо. Синдроомны тухай ярих сонирхол ч, зав ч, орчин ч надаа одоо алга вайна.

За ингээд хахсайн
өдрийн харилцан яриа өндөрлөв. Харилцан яриаг явуулсан яаг жинкэн сайхан ааштай хүн: багш Артгаа. (PhD,,,,,,,,,,,, тосон D).


Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл