Хагассайны ёолк.

 Тамхигүй ч гэсэн бишгүй бүрээтэй, бишгүй уух юмтай, бас бишгүй л паппарацитай боллоо.
За эхнээс нь ярий.
Эхлээд цаг 6 болдог юм. Гэнэт хаалга онгойж, "за ор" гэсэн дуу гарав. Чих хөлдөх гэж байсан ч хөлдөх гээгүй юм шиг 2 гараа зүгээр хаялсаар орж явчлаа. Ингээ л ёолконд орчиж байгаа нь энүү гэж бодхоос л нэг юм огшоод болдгүй. Ийш тийшээ хурдан хурдан хармаар санагдаа л. Тэгсэн харахын завдалгүй нүдний урдуур цагаан манан татаад таг боллоо доо. Энэ бол багшаагийн галт шил цантсан хэрэг байлаа. Шилээ авалтай ч биш дээ одоо. Авчхаар бүр бараан манан татахын нэмэр. Тэгээд л урд "за сайнуу хө" гэсэн дуу гарахаар нь таамгаар гараа явуулаа л "сайн сайнуу хө сайхан баярлаж байнуу" гэчхээр л зориуд ийм цагаан шилээр каакарсан хүн шиг болчиж байгаа юм. Харин нэг удаа 2 хүн хоорондоо мэндэлж байсныг нь мэдэхгүй аваачаад нэг эмэгтэйн бөгсийг базаад авсан. Бантаад нөгөө тийшээ гараа явуулан атгаа л сэгсэртэл түүнтэй яригч эрийн боожгой байсныг мэдэхгүй суга татах шахсан. Яагаад ч ил гаргаад зогсож байсан юм баяр болж байхад.Үнэндээ багшаагийн размер нь тэгж таарсан нь аз. Өндөр байсан бол хүн багалзуурдаж алах юмуу баахан хөх базах байж.
Цагаан манан арилахгүй гээд яахав дээ. Арилдаг л хорвоо. Эргэн тойрноо инээмсэглэн хараад зогсож байтал гадаа хаалга онгойж байна. Гаднаас Гомбоо орж ирлээ. Бас цагаараад явчжээ. За энэ яаж халаах бол гэсэн чинь шууд кармаанаасаа өөр шил гаргаад зүүцийшд новш. Оройжин дугараа ч гүй.
Нээж үг хэлэх болдын. Индрийн зүг алхаж байхад олон юм бодогдож байлаа. Яасан ч олон шаттай юм. "За ингээд үг хэлэх гэж байдаг. Үгэн завсар үг үхэр дотор гиваа гэж байдаг. Үг олдож үхэр холдно ч гэж ярьдаг. Тэр битий хэл үгээр хүнийг алж ч болно амьдруулж ч болно. Тиймээ би одоо үг хэлэх гэж байна". Ингээ л индэр дээрээ гарлаа даа. "Амьсгаагаа дарнаааа...." гэсэн бодол зурсхийж байна. Ингээд л нээг хоёрын гурваа гэнгүүтээ "Заа тэхээр өнөөдрийн баярт үйл явдал..." гээ эхэлсэн чинь дуунаасаа өөрөө цочиж сэржийшд. Зүгээр л гэртээ хэвтэж байсан. Миний шинэ жил хаа байнаа? Юу юу болоод өнгөрсийм бэ. Мэдэх хүн байнуу?


Өвлийн өнгө

Ий шинэ жил боллоо! Яана ай Гомбоо минь!
За худлаа худлаа. Би дандаа тэгж хүнийг нүд үзүүрлэж байдаг муухай амьтан биш. Гэхдээ өөрийгөө нээх сайхан амьтан ч гэж хэлэхгүй. Яагаад гэвэл энийг хар. Хүнтэй танилцлаа гэж боды.
-сайнуу, шинэ оны мэнд! намайг Артга гэдэг, би.. би сайхан амьтан шд
Ийм л тэнэг сонсогдох учраас би хэзээ ч тэгж хэлэхгүй. Дотроо л бодоод явна.
Хүн ер нь хэлэх юмнуудаа хэр зэрэг тэнэг сонсогдохыг урьдчилаад мэдчих нь зүгээр. Тэгээ л хэлүүл хэлээ л эсүүл хэлэхгүй байгаа л.
Жишээ авы: Би танилтайгаа тааралдлаа, ярьлаа:
-Зө сайн уу шинэ оны мэнд! 
-Сайнуу Артга шинэ оны мэнд!
-Мэнд мэнд. Гадаа алжийнаа тээ хүйтрээд. Арай ч дээ. Гэхдээ болжмор одоо тийм жоохон хэрнээ бөмбийгөө л байгаад байхад би ийм том байжээж үхчих гээд байхын. Хөөе би чинь тэрнээс том! Өө юу вэ, за сорий зүгээр байж байгаад бухимдахжийнэ сонин.
Ингээд солиороод ийм олон юм донгосоод унуул сайхан байна уу? Шал тэнэг байгаа биз дээ?
Дугай л байдаг газар байхгүй юу. Жишээ нь:

-Зө сайн уу шинэ оны мэнд! 
-Сайнуу Артга шинэ оны мэнд!
Гэхэд нь л шууд дуугай болчно.Тэгээ л хоюулаа хааяа харц мөргөлдөө л зогсоод байна. Тэгээ л толгой дохиод хажуугаар нь зөрөөд явна. Жоохон явжаагаад эргээд харсан чинь тэр ч бас эргэж харж таарна. Гялс буцаж харчаад, за одоо таарахгүй байлгүй дээ гээд ахиад эргээд харсан чинь нөгөө дурак надтай яаг адилхан бодолтой байна. Тэгэнгүүт нь тэнэг гээд дохьчих хэрэгтэй. Тэнэг хүмүүст тэнэгий нь тэгж мэдрүүлж байх хэрэгтэй. Хэрвээ тэр энэ дээр ч гэсэн надтай адилхан бодолтой байвал яанаа. Тэгүүл зүүн гарынхаа алгыг доош нь харуулж баруун гарынхаа булчин дээр цохихдоо зангидсан баруун гараа дээшээ цоройлгож үзүүл. Үзүүлэхдээ уруулаа нэлээн сүртэй цорвойж өг. Тэгүүл чи шууд ялна.
Гэтэл тэр энэ дээр ч бас надтай адилхан бодолтой байвал яана?! Түгүүллл... түгүүл шууд дээрх үйлдлийг 2 гараараа ээлжлээд гурав гуруун удаа хийнэ. Хийх тоолондоо хойшоо үсрэлттэй алхана. Уруулаа улам дорвойлгоно.
Тэгсэн чинь... тэр бас л адилхан бодолтой байваллл.. Яанаа би уйллааа яах гэж би энийг бичиж эхэлвээ дураак. Ямар тэнэг юм болжийнаа. Бичиж эхлэхээсээ өмнө бодох минь яалаа. Би цаашаа яаж үргэлжлүүлхийм бэ одоо!!!!!! Аа яахав нусаа татаа л нулимсаа буцааж эгшээгээ л үзнэ дээ хөөрхий гэх юм байхгүй, энэ чинь амархан л даа. Энтэр дараа л өөр юм бичээд эхэлчнэ. Дарлааааааааа....

Сайнуу юу байцгаана? За ингээд манай өнөөдрийн шоунд хүрэлцэн ирсэн... гэснээс шинэ жил боллоо доо хүмүүсээ. Барбагшийн шинэ жил ч бас боллоо. Ирэх хагассайны орой болно. Гү яах вэ болж л байна. Найз нөхдийн дэмээр бүтэж л байна. Хүнд чинь хүн хэрэгтэй. Чи ч өөр хүнд хэрэгтэй. Тэр ч чамд хэрэгтэй. Машинд бэнзээн хэрэгтэй. Архинд даруулга хэрэгтэй. Тамхинд чүдэнз хэрэгтэй. Хэрээнд.. хөгийн хэрээнүүдэд болжмор хэрэгтэй байдын байлээшд. Тиймээс олонтойгоо яв. Олонтойгоо явахдаа олныхоо дургүйг битий хүргэ. Инээдий нь ч битий хүргэ, ер нь юуг нь битий хүргэ. Зүгээр л сайхан бай. Энтэр дарлаааааааааа.....

Ёооё би яагаад байнаа. Яагаад зүгээр юм бичиж чадахгүй туйлшраад байгаам бол. Энэ юуныхав, ажил дээр ус тасарч ам цангаж үхкжээвч давсаг хагарах гээд байгаа тул байрнаасаа ч хөдлөж чадахгүй суугаагийнх уу? Миний бие шингэний орчил эргэлтийг хүснэ. Чиний бие харин .... чиний биед цэ битмээн дутагджээ. Энтэр дарлааааааааааа.....

Ийм тэнэг шүлэг шиг юм бичээд байхдаа яадым бэ шинэ жил болох гэж байхад. Сайхан л байцгаая л даа хэдүүлээ. Ёолкоо засцгаасан уу? Хүмүүс мөнгө тавьжийнуу? Хэдэн төгрөг болов? Зарим хүмүүс мөнгө тавьчаад хариулт авжийнуу. Сайн хараарай, 5-г тавьчаад 10-г хариулж авах хүн гары шүү. Би Гомбоог тэгнэ гээгүй байна. Зүгээр Гомбоо энтрийн орсон айлд л гэж хэлж байна.


Барбагшийн шинэ жилийн исцэнаар

за юуны өмнө та бүгдэд... Юу вээ энэ юм бичдэг хэсэг маань өөр болцон байшд. Яг бичээд эхэлсэн чинь мэлийсэн цагаан юм болчиж. 2 хон сарун хугацаанд өөр болцон байх гэж. Дэлхийн эдийн засгийн хямрал, олон улсын ямар юмны бирж дээр зэсийн ханш муухай унаснаас болоод сургуулийн санхүүгийн асуудал аягүй эвгүй хүндэрсэн тул 2 сар шахуу сургууль хаагдсан болноо. Тэрнээс биш багш нарын ажил хаялт зэрэгтэй түй ч хамаагүй болно. Үүнийг би сургуулийн захирлын хувьд хариуцлагтайгаар мэдэгдэж байна.
Өө тийн бас нэг юм цохон тэмдэглэхэд энэ сургуулийг буцааж сэргээсэн нь хүн нь Артгаа багш биш бөгөөд тэр хүнд үүнийг буцаан сэргээх ямар ч оюуны болоод бие эрхтэний чадамжгүй нэгэн гэдгийг та бүхэн энэ олон жилийн дараах өндөрлөгөөс хараад ойлгодог болоо биздээ. Юуны өмнө Энэ сургуулийг эргээд босгоход гүн туслалцаа үзүүлсэн Юки багшдаа талархал илэрхийлэе. Мэргэжил арга зүйн хувьд тусалсан Санаке блогчинд бас талархал илэрхийлие. Санаке чамд барбагш сургуулийн it хариуцсан ажилтан гэсэн үнэмлэх нэрийн хуудас хийж өгнөө. Эцэст нь сургуулийг буцаан босгоход өөрийн удирдах, манлайлах мэнэжмээнтийн ухаанаар гоц ялгарч гарамгай гавьяа байгуулсан өөртөө баяр хүргий даа. Артгаа чамайг дахиж ингэж хүний нэрээр пи ар хийгээд байвал хохий шүү. Чи баркуу шүү надаас намханаа мэдэх хэрэгтэй.

Зиа ингээд сургуулийнхаа шинэ жилийг хийнээ. Үүнийг л сайхан хийчихвэл болхын байгаан.гагцхүү хэдэнд хийхээ тогтчихвол хэрхэн хийх төлөвлөгөөг би гаргацан. Төлөвлөгөө ч гэж дээ сцинаар юм даа одоо.



Сургуулийн шинэ жилийн арга хэмжээ эхлэнээ. Эхлээд хөвгүүд нойлд орж тамхи татангаа гараа норгож үсээ улам шовх болгож гееелээ сэргээнэ. Охидууд энэ хооронд палааж дүүплээ өмсөнгөө бие биенийхээ юу өмссөнийг харж хлам хялам хийж байх юм. Ингээд бүгд завгүй шинэ жил эхлээд явжаахад Артгаа чи тэнэгтээд бие халаалт хийжээн гээд ширээн дээр суугаад уугаад байж болкүү шүү.

Дараа нь бүгд ширээ ширээндэээ суугаад салаадандаа хүрж ядан цэмцэгнээд салфээтэгээр худлаа ам мамаа дарж эднүүс нэг л их соёлтой улсууд болж сууна. Худлаа ус мус хийж уугаал. Цаг гаруйханы шаал согтуу ус биш архи л хийж уусан салаад биш хоолоо гараараа барьж идсэн улс болж хувирхаа мэдэхгүй. Тэгэхдээ энэ бол шинэ жилийг сайхан болгодог арга хэмжээнүүдийн нэг билээ.

Дараа нь сургуулийн шинэ жилд урилгаар оролцож байгаа захирал Гаамп миний бие сургуулийн ёоолзыг нээж үг хэлнээ. Энэ үед миний үг хэлэх хэвийн нөхцөл байдлыг хангах гэж Артгаа багш хамаг хөлс нь урсцан миний хөлсийг гаргахгүйн тулд намайг сэвүүрээр сэвж байх юм. Зиа тэгээд анхны хундагаа тулгахыг хүснэ. Энэ удаад бүгд тулгахгүй мангартаж тал ууж эднүүс аальгүйтнээ.

Зиа тэгээд нийт сурагчиддаа хандан урлаг соёлын тоглолт болно. Захирал багшын ивээл дор бусад багш нар хэрхэн пиавыг уран гоёмсогоор уух вэ гэдэг урлагын арга хэмжээг 2 2 грүүшиг пиав ашиглан үзүүлнээ. Урлагын арга хэмжээний дараа бүх нийтийн бүжигтэй бөгөөд бүгд гарж тойрч зогсоод гэрээ энгэртэй авч байгаад намалзталд диско хийнээ. Энэ хооронд уух дуртайгууд нь араар ширээн дээгүүр уугаал бусдыг тэгэж бүжиглэж байна ингэж бүжиглэж байна гээд суужаах нь байшд.

за би дараа нь ширээ болгон дээр очиж үг хэлж хундага тулганаа. Энэ үед түрүүний уух дуртай улсууд эцсийн хүчээ шавхан босож зогсоноо. муу ч сайн ч удирдлага нь юм байна гээд гүрийгээд байх нь байшд энэ чинь. Тэхэд нь би албаар тийм хүмүүстэй ширээн дээр удаан зогсож тамланаа. нэгэнт ширээ тойроод дууссан хойно би гялс малс гарахгүй бол агсан тавих үйл ажиллагаанд алуулах нь байшүү дээ. Өө муу Гаампаа чи энэ муу цэнхэр кууртикийг хэдэн жил өмсдийн ингээд өмсөөрэй гээд ураад хаях улс түрүүчийн бүжиглэхгүй архи уугаад ширээн дээр суугаад байсан улсаас өлхөн гарна шүү дээ.

За ингээд ёоолк ид дундаа орж байхад тоглоом тоглоноо ширээ болгоны дунд. Аахаа тэмцээн
Барбагш хэдэн багштай вэ?
Тэндээс нэг өрвийсөн нөхөр босож
3-н багштай. Би тэр Артгааг багш гэж бодзуувайна.

Барбагш хэдэн захиралтай вэ
1 тэр нь Гаампаа багш

Ингээдл шагналуудаа аваад аваад явчихна байна шүү дээ. энэ үед түрүүний ширээн дээр суугаад байдаг архичид бол бүүр санах ч гүй. Жорлон хавьцаа л огихыг оролдоод зогсож байхын. харин уухгүй бүжиглээд байсан хүүхнүүд бол энэ үед ид галзуурч эхлэх бөгөөд би шагнал авна яахаараа энийг дандаа шагнадын хэмээн агсан тавих маягтай болж ирнээ.

За дараагын арга хэмжээ бол өвлийн өвгөн орж ирнэ. За энийг болихоос сурагчдын биеийн байдал боломжгүй болж цасан охидыг нь оролдож хүүхнүүд өвөөг зүгээр байлгахгүй байх магадлалтай болж ирнээ. за ширээн дээрх юмнуудаа аваад кароке орсоноор шинэ жилийн үйл ажиллагаа дууснаа.


Энэ исцэнаарийн дагуу болох бөгөөд таалагдсан хүмүүс хэдэнд хиймээр байна бас нэмж тусгах юм байвал саналаа хэлнэ үү.

За за жинхэнэ шинэ жилээ яаж хиймээр байна санал онолоо хэлээрэй. нэг газар суугаад сайхан олуулаа пиавдсан ч болжээнэ энэ чинь. Гангар гунгар гээд шинэ жилийн байдалтай пиавдахгүй юу. Ямар хоёр эмэгтэй багшаа цасан авгай болгочоод өөрснөө өвлийн өвгшөн болчоод жижигхэн гацуурхан гээд зогсож байлтай биш.

Аймшигт хэргийн гэрч боллоо би өчигдөр өдөр 13 цагийн орчим баянгол дүүргийн нутаг дэвсгэрт.


Хилэн хар хэрээ надаас огтхон ч айхгүйгээр мээтр хагасын зайнд таадага таадаага гээд тайван алхаж байлаа. Хөлнөөсөө эхлээд нүд хүртлээ өчүүхэн ч сул өнгө байхгүй ерөөсөө л тас хар тэр хэрээ надад байгалийн сайхныг бахдах сэтгэл эрхгүй төрүүлж байв. Аяа.. байгаль чи яаж ийм гайхамшигт өнгөнүүдийг бүтээдэг юм бэ...! Хамаг навчсаа гүвсэн нүцгэн улиас, нисэн буух болжморууд, хунгарласан цас, "чанасан гоймон" гэдэг гарчигтай цайны газар гээд л байгаль надад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлж байлаа даа.

Зоригт хэрээ алхадгаараа алхаж, би бахддагаараа бахадсаар байлаа. Тэгсээр хэрээ модны ёроолын овойсон цасан дээр гарахаар болж, яг гардгийн даваан дээр урдаас нь нэг болжмор дэгдээд гараад ирэв. Хэрээ цочиж байна. Аяа хэрээ хүртэл цочдог ажээ. Энэ бүхнийг харсан би хөхин баясахгүй гээд яахав дээ. Дотроо нуг нуг инээн цааш юу болхыг харсугай хэмээхүй дор нөгөөх хэрээ болжморыг хэзээний аварга амьтны зангаар дагуулж нэг харав уу гүй ганцхан савардаад унагаачихлаа. Өнхрөн унасан болжмор босоод гүйхийн завдалгүй нөгөөх хэрээ чинь ахин нэг савардаад, бүр байчхаад сарвуун дороо дараад авсныг яана гээ. Миний бие мэгдэн сандарч яахаа мэдэхгүй зогсож байв. Хэрвээ яахаа мэдсэн бол хэрээнд туслаж болжмор луу эсвэл болжморыг хамгаалж хэрээ рүү дайрах ёстой байсан байх. Гэхдээ хэрээ нь лаг юм чинь болжморы нь л пойлдож таарах байсан болуу гэж ичингүйрч байна.

За би ч яах вэ, Гамп бол харин яг тэгнэ.

Тэгээд тэр хэрээ хөл доороо дарсан хөөрхий тэр болжмороо тоншоо л хаясан даа. Тонших ч гэж, толгойгий нь зуугаад. Зуусан хушуугаа тавиутаа ахиж зуугаад. Тэгснээ бүр өндөр өргөөд. Тэхэд нь болжморын далавч дррррх гэж дэвж байсан нь надад өөрийгөө таних, өөртэйгээ ярилцах бололцоо олгов.

-Тиймээ Артгаа чи энэ хэрээнээс даруй мээтр хэдэн санжаар өндөр шүү дээ! Бас хамаагүй цагаан! Гэтэл муу хэрээ чи дотоо ч пад хар юм даа! Харин Артгаа бол.... за энэ ч нээх сонин бишээ, харин чи болжморыг аврах ёстой.

Ингээд би шийдсэн арга хэмжээ авч муухай дуугаар бахирлаа. Хэрээ ч цочив.

Ийм үед хүнд янз янзын л юм толгойд нь ордог юм билээ. Цочсон хэрээ цочоосон амьтнаа яадгийг нүдээр үзсэн би "би юу хийчвээ?" өөрөөсөө асуусан. Зугтаахад бэлдсэн. Харин хэрээ харьцангуй тайван байсан ба болжмороо орхин 50 санж хэртэй цаашлав.

(Энэ хаалтан дотор миний хувийн бодол байгаа юм, заавал уншаад яахав, алгасчих. "Надаас тоож айх амьтан олдохгүй боллоо шүү бүр. Нэг жоохон бацгаан явжээдгүйн байх даа энэ хавьд")

Харин болжмор хөдөлсөнгүй ээ. Томруулдаг шил байхгүй тул яг яасныг нь мэдсэнгүй, дэмий л хараад зогсоод байлаа. Гэтэл хэрээ ганцхан өлийж ирээд л ангаа аван торон хашааны цаана гарлаа. Хэрээ хэрхэн хоол иддэгийг нь хараад авах нь Царцаа намжил шиг надад хэт нь хэрэг болох магад гээд зогсож байтал тэр болжмороо зүгээр л хаяад модон дээр гараад сууцийшд. Хэрээ зүгээр бяраа гайхуулсан уу, эсвэл одоо яагаад байгаан бүү мэд.

За ийм л явдал болсон юм даа. Хэрвээ хүүхдүүд сонирхож байвал багшаа нь дараа нь нүдээр үзсэн өөр 3 аймшигт явдлыг ярьж өгнөө. Нэг нь нохой хулгана 2-той, нөгөөдөх харцага тагтаа 2-той. Ер нь Артгаа Гамп 2-той аймшигт явдал ч шинэ жилийн үеэр болохгүй гэх газагүй л дээ.

Эргэж ирсэн нь: шүүлтийн өдөр.

Удаан уулзахгүй байж байгаад уулзхаар жоохон догдолдын тээ.
Ямар сайндаа өчигдөр тэр Пасифик гэдэг газрын зөөгч охин пиав ацраад ширээн дээр тавих гээд байхаар нь (пиавыг ширээн дээр тавих) шүүрч аваа л пал цал гээ л хоолой луу гаа асгацышд. Пиав уугаагүй удцан байсийм чинь. Хамар амы нь тойроод нэл пиавны хөөс наалдчаад байгаагаа ч мэдкү галзуу юм шиг хөхрөө л, "миндөө энэнээсээ ахиа нэгийг өгөөч" гэцэн. Тэр ч нэлээн хурдан ахиад аваад ирдэг миндөө байсан. Тэр нь ахиа л пал цал гээ л дуусаа л. Хоёр гурвыг уужээж арай гэж маньяак зан нь татарсан.

Тэрний өмнө яаав. Хэдэн жил уулзаагүй найзтай уулзаад. Аймар сэтгэл хөдлөөд. Нэг мэдсэн нөгөө найзыгаа үсдээд, алгадаад баахан шанаадцан байсийшд. Нэг харсан чинь хөөрхий амьтан газраас өндийж иржийнэ. Эгдүү хүрж дуусаагүй байсан болхоор очоо л эрүү рүү нь өшиглөө л чихнээс нь барьжаагаад үхтэл нь сэгсэрсэн.

Тэр караокэд яаваа. Хэдэн жил караокэдоогүй. Микэрфооны нь идээ наасан. Тэгээд нөгөөдхий нь хайжаагаад олоод бас идээск. Одоо жоохон шартцан байна. Уг нь нээх холиогүй 2 ижилхэн л микэрфоон байсан даа.

Сая бас яаав. Болоогоо нээж харчаа л өөрийн мэдэлгүй монитороо хэд хэд алгадчлаа. Тэгээ л бичлэг хийе гээд нью пост гэчээ л кийбоордон дээрээ аруун хуруугаа арвагануулсан чинь товчнууд нь айгаад гаслаад чичиржийнэ. Сагсуу зан хөдлөөд бүгдээрэнгий нь баруун зүүн тийш нь нидрүүлэгдээд. Дирррр гээ л, үнэн кайфтай. Тэгээ л бичээд эхэлсийн. Гү уг нь зүгээр бичээ л эхэлсийн. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь манай ажлынхан намайг хойш нь газар хэвтүүлцэн. Дээрээс тонгойгоод, Артгаа тайвшир... Артгаа.. алий энийг дагуулаад хар даа гээд эрхий хуруугаа гозойлогоо л 2 тийш нь хөдөлгөөд байхын. Би ч гэж би, нэг мэдсэн чинь нөгөөдхий нь дагуулж хараад, ойртуулхаар нь солир харж марцан байжийнэ.
Тэгээд сэхээ ороод, та нар яагаад байгаан? гээ л тэгсэн чинь тэднүүс, чи юу хийснээ хар даа гэхээр нь өндийгөөд харсан чинь миний нотбүүкний хамаг утас мутас нь гарцан бөөн цагаан хөөстэй шүлс мүлс үсэрцэн аймар юм байжээсийшд.
Ажлынхан маань хэлж байна, Артгаа чи сая нээрээ яасан бэ, иста аймар болцон байжээсийшд, нүд чинь аяганаасаа гарцан, 2 гараа тээр дээр өргөж ирээ л кийбоордоо нүдээд, толгойгоороо ч мөргөөд, хамаг шүлс чинь гоожоод хөөс сахарцан гэж мэгээд. Хэрвээ чи нэг мээтр наятай, зуун хилтэй байсан бол биднүүс чамайг дийлкүү манай ажлын бүх компьютэрүүд будаа болох байсан байхаа гэж байна. Тэгээд манай ажлын Уянгаа эгч мэгч надаа хүйтэн жин тавьж өгөөд, Амраа эднүүс ус мус авчирж уулгаад, Марлаа надаа амидоприйн 2 халбага өгжээж нэг гайгүй болоод энэ бичлэгээ ингээд хүний компьютэр гуйж хийжийшд.

Тэгээд яахав дээ одоо. Барбагш нээгдсэн. Удахгүй Барбагшийн шинэ жил болно. Цаг, газар хоёроо товлоо л болоо. Тааксанд нь ном бэлэглэнэ. Тэгээ л пиавдна даа сайхан. Шавь нар маань хаагуур хаагуур байнаа ингэхэд. Нэг бараа зүсий нь харчуул. Юу ч гэсэн цаг нараа сайхан бүртгүүлчээрэй. Багшаа нь жоохон тэнэг гарчиг өгцөн байгаа байх шүү, мартчаарай. Өх гарчиг олдодгүй зүгээр киноны нэр шаацийн. За чүүс.

Үхэлтэй нүүр тулхын цагт

Дэлхий 2012 сөнөн гэнээ. Би угийн оптимист хүний хувьд үхнэ гэж сэтгэлээр унасангүй харин ч яаж үхэх тухайгаа сайн бодож бэлтгэлээ эхнээс базааж байна. Яаж үхэх тийм хамаатай гэж бодож байна уу. тун их хамааралтай. Одоо тухайлуул мянган жилийн дараа эсүүл 2 мянган жилийн дараа дахин амьдрал үүсээд баахан малтлаг хийдэг намайг олдог би хачин амьтан үхсэн байж яавч таарахгүй.

Эхний ээлжинд хэдэн хөөрхөн хүүхнүүдтэй танилцах хэрэгтэй. Заавал унтаж сээкс мээгс хийсэн байх шаардлагагүй сайхан танилцсан байхад л болно. Одоо малтлагаар намайг олдог элгээ эвхсэн хачин амьтан байвал муухай биздээ. Энэ яг дутуу хөгжилтэй гар байхаа том гэдэстэй том толгойтой харваас хөөрхөн хүүхэн таньдагүй байрын амьтан байна гэж шоолвол нүүрээ хаана хийх билээ дээ.

Зиа тэгээд бүүр гарцаагүй араанд нь хиймээр санагдвал шинээр танилцсан хүүхнүүдээ ойр байлгахыг бодох үгүй маа гэхэд эцсийн арга болох загварын агентлагуудын ойроор явах хэрэгтэй. Юу юугүй юм хум ганхаад л ирвэл агентлагруу гүйгээд орох нь байшд. Хүн амьтан яахжаагаан хүүе хаая болсон ч хамаагүй хойшоо байжээ таануус гээд гаж донтон мэт давхиад л орох хэрэгтэй. Тэхдээ бас анхааралтай явжаагаад яг сүйрлээ гэсэн үед нь орох юм шүү тэхгүй нэг ганхаад өнгөрвөл загварын товчооноос амбаардуулж гарч том тэнэгтэж болохгүй. Малтлагаар олдоог энэ яасан урт хүүхнүүдтэй нэг дор олдсон богинхон гар вэ гээл эднүүс лав их бага хатад, татвар эмс нь байсан байж таараа гэх нь байна.

Дараах нь 2012 он гаруут өдөр бүр сайн идэх хэрэгтэй. Хэзээ сүйрхийг хэн мэдхэв. Нэг өдөр өлөн ходоодтой явжээсэн гэнт сүйрдэг. Малтлагаар олдсон яасан байхуу энэ том гэдэс нь хоосон байж байвал энэ лав гуйлагчин хүн байна. Гэдэснээс нь ядаж өвс ч олдсонгүй гэнэ шүү дээ. Боол байсан байж ч магад гэж ярьхым билүү. Тэхээр баахан мах идэх хэрэгтэй. Төмс идцэн чинь мал шиг ногоо өвс идсэн байна гэвэл яана аан. Өдөр болгон адууны мах иднээ одооноос.

Зиа тэгээд сайхан малийтал инээсэн байх шаардлагатай. Энэ нь малтлагаар олдох үед энэ хүн лав их аз жаргалтай лав энэ хүн гарцаагүй босс байсан байхаа гэмээр байжаахым шүү дээ. Аргаа ядаж л ингэж инээсэн ганц хүн байна бусад нь бүгд айсан байртай хэвтэж байна. Тэхээр инээгч этгээд бусдыгаа их дээрлэхдэг байсан байх шоолж байгаад үхэж энэ лав язгууртан гаралтай байхаас цаашгүй. Чингисээ байг Гитлаар гэж нэр дуулдаад байсан тэр нь энэ байх гэх ч юм уу.

Тэгсэнээ үхэх байрлал бол долоовор хуруугаараа чамархайруугаа хатгасан байдалтай байна. Буу тулгацым шиг биш шүү их ухаантай юм боддог байрын аан. Дараа үеийхэн маань энэ их ухаантай энэ шинжлэх ухааны академиас наашгүй гар байсан байх гэмээр байхын. Амьдралын тухай бодож байснаа харуулахын тулд хажуудаа амьдрал гэсэн бичигтэй нэг сонин байлгаж байхын. Бас баахан дундуураа зураас мураастай тоо бичсэн юм тавьсан ч болхын. Дурын арван жилийн хүүхдээс л үсэг тоо нь холилдсон дэвтэр олж болийшд.

Нөгөө гар чанх урагшаа тэмүүлсэн байхын. Энэ нь бол уран илтгэгч байсан эсвэл ерөнхийлөгчөөс наашгүй гар байсан байх дэлхий сүйрч байхад ч илтгэлээ тавьсаар байж хөөрхий гэж харах нь байна шүү дээ. Эсвэл дэлхий сүйрч байхад бүгдийг нь дагуулж аврах замруу хөтөлж байж. Өөрөө аврагдах байсан ч бусдынхаа төлөө амиа золиосолж. Энэ аягүү бол нөгөө есүс гэж энд тэнд байсан нэрний эзэн байх. Гитлаар бишээ хэмээн шинжлэх ухааны нэг сэдэвт эрдэм шинжилгээний мэтгэлцээн өрнүүлэх нь байна.

Урагшаа тэмүүлсэн хурууны гар бол хоёр хуруугаа гозойлгосон байх ёстой. Ялалт гэжаагаан. Бүх хүн айсан байхад би дэлхийн сүйрлийн эсрэг ганцаараа тэмцэж ялсан байх нь. Дунд хуруугаа гозойлгож болкуу тэр үеийн хүмүүс бөгсөө ингэж ухдын байна гэж бодвол хэцүүднэ. Хоёр хуруу бол хамар л даа. Тэхдээ гараа урагш нь болгож хамраа ухдаг гэж ч юу байхав. Дээш нь гозойлгохгүй бол кармааны хулгайч гэж бодно шүү дээ.
Нэг хөлөө нөгөө дээр нь ачсан байна. энэ нь дараа үеийхэний ямар ч тэнэг архелогич олсон яалтачгүй цэргийн офицер суут жанжин байсан нөхөр байна гэж бодох ёстойм. Алцайгаад үхвэл балетчин, алхаад үхвэл ядуу хүн, өшиглөөд үхэвэл атмаан.
Бас нэг хаамер жиптэй ойрхон баймаар юм байна.

Өрөөсөн нүдээ аньсан байна. Нүд муутай долир хүн нарны өөдөөс харсым шиг биш. Күүл залуу шүтэн бишрэгч нарлуугаа нүдээ ирмэсэн юм шиг байхын. Энэ нь намайг холливуудын од шиг харагдуулж байх ёстойг та бүхэн ойлгосон байх. Үсээ босгоод гээлдчихвэл сүртэй л дээ. Гэхдээ үс ч байхгүй болох биз тийм юмаа ч нэг юм мэдээд байгаамаа.
Толгойг бага зэрэг бөхийлттэй байна. Гүү яахав над шиг том тодлгойтой хүн ховор. Тэгхээр энэ хүн өөрийн давуу тал болсон энэ том толгойгоороо эцсийн мөч хүртэл бусдыгаа хамгаалхаар нөмөрлөж байжээ гэнэ аан. Энэ чинь өрөвч нинжин сэтгэл. Биеэрээ хайртай хүнээ хамгаалж буудуулж байгаа хүмүүсийг харсанаас хар толгойгоороо бусдыг хамгаалж байгаа хүн харсануу таануус.

Хөмсөгөө зангидна чухал харагдах ёстой, хамраа сартайлгаж уур омогтой эрс шийдэмгий гэж харагдана гээд нарийн нарийн юм байвал байж л байна.
Эцэст нь ингээд өөрийгөө төсөөлөхнээ их л эвгүй поозтой үхэх нь. Гэхдээ яахвээ хэдэн зуунд яригдах ховор олдвор болхын төлөө өөрийгөө золиосолсон ч яахав. Би лав 2012 оныг дуртай хүлээж авна.

Өө тийн энэ хажууд байгаа ирклаамыг хараарай. Амараа ах Хэцүү анги киногоо рамаан болгосон гэнэ. Хүмүүс ингэж хөдөлмөрлөж байхад идсэн хоолоо баас болгохоос хэтрэхгүй сонин гар артгаа гэж нэг хүн байхым даа. Тэхэд амраа ахын энэ ирклаам нь л гэхэд зино шиг байгаа биздээ. Амьд хүмүүсийн зураг мургаар хийгээд ярьж барьцан аймаар байгааз дээ

chono IV

Шинэ он ойртож байлаа. Өвлийн Парисаа гэж. Салхи савар байхгүй дүнхийсэн нүсэр гудамжууд. Цас нь өөрийнхөө жингээр л аажуухан унацгаана. Ийш тийшээ даялж хөвөөд л шүхэр шиг. Баян улс яахав дээ. Цас орлоо, зогслоо, зогсонгуут нь хот тохижуулахынхан нь гарч ирээд машин тэрэгнийхээ хүчээр цасыг нь хоромхон зуур арилгачхана. Цэцэрлэгт талбайд нь цас үлдэх боловч даан их удахгүй далайн чийглэг дулаан амьсгаанд хайлаад шалбааг болж орхино. Зүлэг мод нь услагдаж байгаа юмуу даа. Угаасаа л өвөлжин ногооноороо саглайчихдаг газар.

Нутагтаа хариад ёолконд өмсөнө гэж авсан Пэр Кардиний 2 костюм маань тоосонд даруулаастайгаа өнгөрөх нь дээ. Энд хаанаа ч өмсөх билээ. Зай бөглүүлж байхаар он гараад хэдэн юмтгайгаа нийлүүлж монгол руу ачуулхаар шийдэв. За монгол руу бараа туруу явуулах гэдэг ч элгийг нь авдаг ажил байсан даа тэр үед. Шуудан илгээмж нь үнэтэй. Арай хямд нь ямар ч найдваргүй. Тээвэр зуучийн гэж мэгсэн сайхан нэртэй компаниуд хүмүүсийн ачааг явуулж өгнө гэж аваад сураггүй алга болох удаа байв. Шуудангаар явууллаа ч гэсэн монголд хүлээн авсан ажилтнууд нь хүний бараанд гаалийн шалгалт хийнэ задлаад нүдэнд туссан юмаа шууд л авах гэж зовоодог байлаа шүү дээ. Ер нь бүх юм зэрлэгээрээ байсан цаг доо. Одоо ч хаана хаанаа харьцангуй замбараагаа олж л байгаа дуулддаг юм.

Өнгөрсөн бүтэн улиралд зорьсон ажил маань нэг их урагштай байсангүй. Эхэндээ өөртөө нэг л жил өгч, тэр хугацаандаа "цөм хийгээд" гэртээ харих бодолтой байсан боловч явцын дунд бага багаар итгэл алдарч эхэллээ. Нэг үеэ бодвол бараг догь шахуу хулгайч болсоон. Ямар ч дэлгүүрт орсон камер ба хамгаалагч худалдагч нарынх нь байршлыг өөрийн эрхгүй л боловсруулдаг болж. Бас аль алинд нь харагдахгүйгээр шүүрч кармаалах эсвэл цүнхлэхдээ ч нэг их түүртэхээ байж. Харин мөнгө болгох, тэрийгээ тогтмол байлгах ба өсөн нэмэгдүүлэх тал дээр л жижигдээд байлаа. Үнэндээ юунаас эхлэхээ мэдэхгүй байсан юм. Энэ чигээрээ байж болохгүй гэдгээ л нэг юм төсөөлнө. Гэхдээ ч яаж зүгээр байх вэ бас өнгөрсөн хугацаанд огтхон ч ядарсангүй байр хоолоо аргалчлаа. Бас хоёр нэгэн хайрцаг бараатай ч болчихлоо. Зарвал хэдэн цаас болчихно.

За энүүхэн явдал ч яах вэ гол яриандаа л ороё. Нэг их чухал биш ч гэсэн дурдалгүй болохгүй зүйлээс эхлэх нь зөв байх. Тэр нэг жигтэйхэн лавссан цастай орой "танкан толгой Антун" (би дотроо түүнийг танкан, тарамбайн, торлёбусан гэх мэт олон янзын толгой болгодог байлаа.) намайг хүрээд ирээч гэж ярив. Нэг юмны совин татаад алга ч загатнах шиг. Антун намайг нэг л өдөр дуудах байх гэж бодогдоод байсан үнэн байж. Намайг очxоор мэдээж май гээд мөнгө өгөхгүй. За тийм юм хий гэж зааж ч өгөхгүй. Гэхдээ мань зантгар хувааж уух хүн олдоогүйдээ намайг дуудаагүй нь лав. Ингээд ганц шил виски өвөртөлж аваад л хөнгөрсөн хөлтэй хүн гарлаа даа.

Хөгжилтэй инээд алдсан Антун өөрөө хаалгаа онгойлгож, шарсан мах хорхой хүргэм үнэртэж байгаа түүний даруухан гэрт би орлоо. Тэр том гарын хүн шиг ажилтай боловч 3 өрөө энгийн л нэг нийтийн сууцанд амьдардаг юм.
-Эээй Монгол. За. Ажил төрөл тавлаг уу?
-Ахын амрыг эрьеэ. Таны ажил сайн уу?
Антуныг хараад би гайхлаа. Сонин юм, гуравхан сарын өмнө бух шиг л юм сууж байсан даа. Гэтэл одоо шуугдаад, бөөн үрчлээ болчиж. Антун намайг юуг нь хараад байгааг мэдсэн бололтой:
-Гайхах хэрэггүй ээ. Хүн нэг л өдөр хөгширдөг юм. За наашаа суу. Нутгаас коньяк ирсэн. Жинхэнэ миний төрсөн уулын ургац шүү гэв.
-Аа... энэ манай байрны хажуугийн... миний төрсөн дэлгүүрийн виски хэхэ гэсээр би цүнхэлж очсон юмаа гаргаж тавьлаа.

Антуны ач дүү, Альвина гэх хонгор үстэй хэрнээ хав хар нүдтэй залуу бүсгүй гал тогоондоо ном уншиж сууна. Энэ амттай үнэрийг хийж байгаа юм байлгүй.
Антунтай цаг агаар, аар саархан юм ярьж, тоглоом шоглоом хийж байтал хоол ч болов. Сайхан зассан хоолны ширээнд гурвуулаа сууж, гүрж вино багашаархан ууж шарсан мах идлээ. Тэр махных нь амтыг ээ. Зөөлхөн шүүслэг, араанд ууссан тийм сайхан амтыг яаж бий болгодог байнаа. Өөрийн эрхгүй шагшин магттал Альвинагийн хацар жаахан улайж, баярлалаа гэлээ.

Дараа нь Антун бид 2 үндсэн ажилдаа оров. Антун миний вискиг шүүгээндээ хийгээд оронд нь 3 шил коньяк авчирч тавьлаа.
-Гурвыг уу?
-Хоёр нь чинийх ээ. Чи аваад яв.
-Аан.
-Би одоо их ууж чадахгүй, чи залуу хүн бодвол усны үхэр шиг уух биз. Хүсвэл хэлээрэй, надад зооринд зөндөө байгаа.
-Аа би ч бас нээх уухгүй ээ.
За энэ яриа ч харин дэмий юм болсон доо. Тэр орой хоюулаа нэгийгээ уучxаад миний 2 луу орж бүгдийг нь уугаад, би монгол дуугаа, Антун гүрж дуугаа баахан дуулж суугаад би арай ядан тэднийхээс гарч такси барин харьж билээ.
Тэр орой Антун гойд юм ярьсангүй. Ямар нэг шинэ юм горьдсон сэтгэл нэг л гонсгор үлдлээ. Яах гэж ч намайг дуудсан юм. Ёстой л хамт уух хүн олдоогүй юм байлгүй дээ. Хамгийн чухал яриа нь гэвэл еврогийн тухай л юм даа.
-Дүү хүү еврогийн тухай сонсоо л биз дээ?
-Сонссоон, он гараад еврод шилжихийн гэнэ.
-Харин тиймээ, яршиг цаашаа! Бөөн төвөг. Чамд бэлэн мөнгө байгаа юм уу?
-Байхгүй, юу гэж?
-Америк доллар болгосон нь найдвартай шүү.
-Надад юу ч байхгүй ээ. Хэдэн хайрцаг бараа л байна. Тэгвэл тэднийгээ хурдхан зарж доллар болгоё доо...
-Ээ тэнэг ээ! Байлгаж байгаад он гаргаад шууд еврогоор нь зарахгүй юу. Ямар ч алдагдал хүлээхгүй.

Зиа за тэгэхээс дээ. Антун хэлж байхад. Тэрний тэр том асга шиг толгой ихийг үзсэн байж таараа. Уг нь Нахиа надад гэртээ юм хадгалаад дэмий гэж хэлсэн юм. Хэд хоногоос хайрцагаа нөгөө айлд аваачиж тавиад заруулж эхэлдэг юм билүү гэж бодож байлаа. Урьд нь бол миний хувьд гэртээ юу ч хамаагүй байлгасан аюулгүй санагдаж байв. Би ямар энд тэнд хулгайн хэргээр бүртгэгдсэн биш. Ер нь намайг хэн ч мэдэхгүй, би чинь зүгээр л нэг цагаачийн өргөдөлдөө ямар хариу өгөхийг хүлээж суугаа л хүн шүү дээ.

Ингээд хэдэн өдөр ажин түжин өнгөрсөөр зул сарын баярын өдөр, 12 сарын 24 болов. Христийн шашинтнуудын хамгийн том баяр даа. Энэ өдөр өглөөнөөс эхлээд л хүн бүхэн цэнгэн баярлаж харин би өдөржин уйтгарлав. Уйтгарласан хэвээрээ хэдэн лааз пиав уун зурагт үзэж суулаа. Бараг л бүх сувгаар шахуу энд тэнд болж байгаа концерт тоглолтуудын шууд бичлэг гарч байна. Харин нэг киноны суваг олдож овоо адал явдалтай юм үзэх завшаан гарлаа. Буудаад л, байлдаад л, алаад л байна. За энийг чинь үзэж байгаад унтая даа гэсэн шүү бодоод гэрлээ унтрааж, сурсан зангаараа зурагтаа цагийн дараа өөрөө унтрахаар тохируулаад хэвтэв.

Гэнэт тэнгэр нурчих шиг их доргилт, чимээ гарах нь тэр. Нойронд хамгийн түрүүнд нөгөө кино орж байна. Энэ муу зурагтыг унтраачий байз гэсэн шүү юм бодохтой зэрэгцээд л нүд сохлом хурц гэрэл над руу тусаж, хоёр гурван эр дээрээс дарж аван чухам л нэг хэдэн бүргэд тагтааны зулзага барьцан аятай юм болох нь тэр. Гар мушгиад байна, гавлаж байгаа бололтой юм. Учраа ч олсонгүй. Зүүд юм байна гэж бодохын ч арга алга. Ийм ч бодитой зүүдэлдэггүй байх. Тэгснээ бүр нуруун дээр өвдөглөөд үснээс татан гэдийлгэж байгаад нүүр лүү гэрэл тусгав. Өөрийнхөөсөө хэд дахин илүү ийм хүчинд автахаараа хүний толгойд юу ч орж ирдэггүй юм билээ. Тэдний л аясаар хөдлөхөөс өөр аргагүй. Дараа нь яах юм бол гэсэн шээг.

Удалгүй өрөөний гэрэл асаж, намайг татаж босгоод сандал дээр суулгалаа. Хараад үнэхээр айсан шүү. Та нар ч гэсэн айна. Нүүр амаа боож, том том буу барьсан баахан том эрчүүд чамайг тойроод зогсож байвал яах вэ. Яг л буудхад бэлэн онилоостой. Ухаандаа би нэг ухасxийж босоод нэг тийшээ гүйх гэвэл тэгээд 2 дахь гишгэлтээ нөгөө ертөнцөд л хийх юмуу даа.
Ашгүй тэдний нэг нь маскаа доошуулан миний өмнө сууж ярилцахаар болж бусад нь миний хамаг юмыг онгичиж эхлэв. Бүх хайрцагуудыг маань зад зад татаж, хамаг л шүүгээ савыг маань сандаачиж байна. Бас нэг нь тасралтгүй зураг авна. Маскаа доошлуулагч эр надтай ярьж эхэллээ.
-Батын Болд мөн үү? (би цагаачийн албанд ийм нэрээр бүртгүүлсэн юм)
-Та нар өөрсдөө хэн бэ?
-Францын цагдаагийн, гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг. Асуултад хариул!
-Мөөн.
-Чамайг баривчилж байна. Энэ эд зүйлс бүгд чинийх үү?
-Минийхээ.
-Дэлгүүрээс авсан тасалбарууд нь байнуу?
-Та нар тасалбар хайж ирсиймүү?
-Новш минь, чи зүгээр асуултад хариул!
-Юу асуулаа?
-Тасалбарууд нь байгаа юу?
-Би хог хадгалгүй ээ, бүгдий нь хаяцан.
Мэдэхгүй ээ, тэгэхэд надад бүх юм хамаагүй санагдаж байсан. Ер бусын тайван, юу ч болсон хамаагүй, тэр битгий хэл ямар нэг юм хурдан болоосой, дараа нь яах бол гэсэн сониуч бодлууд толгойд орж байлаа.
-Та нар миний амралтанд саад болсон гэж би гомдол гаргана даа. Алив хэдэн хүн байна. Хөөе ингэхэд миний давсаг хагарлаа.....
Удалгүй намайг авч гаран машины хойно шидэж, бүх хайрцаг савтай юмсыг хажууд минь овоолов. Гав нь гар тасдах нээ. Нэлээн өвдөж байна. За энэ ч бага хэрэг, харин хайрцагтай юмаа бүгдийг нь тавиад туучна гэхээс л гол харлаж байлаа. Тэрэн дунд цалингаараа авсан Пир Кардин костюм, Гуччигийн гутал, гэрийнхэндээ авсан бэлэгнүүд байв. Гэрийнхнийгээ цагаан сараар хэрэглэг гээд нэг сарын эхээр явуулая гэж байсан юм сан. "Дүүрчээ дүүрч, мөн ч том хулгайч юм даа би. Гэхдээ яасан барьдаг юм бэ кино шиг" гэж бодсоор цагдаагийн хэлтэст хүргэгдлээ.
Тэр шөнөдөө өрөөсөн гартаа гавтай юмнаас оосорлуулаад нэг орорхуу юман дээр хажуулдаж хонов. Өглөө нь нэг цагдаа ирэн намайг өрөөнд орууллаа. Энгийн хувцастай эр ширээний ард сууж байна.
-Чамд өмгөөлөгчид төлөх мөнгө бий юу?
-Байхгүй.
-Тэгвэл цагаачийн албанаас өмгөөлөгч аваарай.
-За.
-Орчуулагчгүй байцаалт өгч чадах уу?
-Оролдоод үзий.
-За хэдэн удаа хүн гаргасан?
-Юууу?
-Хоюулаа хэн хэнийгээ зовоохгүй хурдхан шиг ярьчий. Чи хэдэн удаа хүн гаргасан бэ?
-Юу гэсэн үг вэ, ойлгохгүй байна.
-Орчуулагч авах уу?
-Үгүй, ойлгож байна, гэхдээ наадах чинь ямар утгатай юм бэ?
-Хүний наймаа. Хүн хил давуулсан. Хүний контробанд! Одоо хийсэн юмаа санах нуу?

Гэгээн цагаан өдөр тэнгэрээс заан ч юмуу нэг амьтан унаад ирлээ гэж бод доо. Тэгсэн ч над шиг гайхахгүй биз. Юун хүний наймаа болчвоо ингэхэд!

Элдэв юмны тухай

Дэлхийн хамгийн урт бичлэг хийж үзхийн сан. Мангар урт. Юки мүки хүүхнүүд шиг хүмүүс хумс хуруугаа байн байн будаж, буцааж арилгаж дахиж будаад, холдуулж ойртуулж харангаа уншxийн бол 2 хонохоор урт бичлэг. Гомбоо шиг байн байн бөгсөө дараад нойл руу гүйдэг, дээрээс нь үсэглэж уншдаг хүмүүс бол бүүр долооног уншxаар урт бичлэг хиймээр байна. Энэ блогспотод доошоогоо лимит гэж байдийн болуу. Бичжээсэн чинь энэнээс цаашаа багтахгүй байна гэсэн бичиг гардаг энтэр.

Ойрд коктэйл хийж уух өвчин тусаад. Ямар ч хамаагүй архи, жийн мийн, роом моом олдсон юман дээрээ гаазтай ус, мөс, кола мола хийгээ л гуурс шаангуут киноон дээр гардаг шиг болжийшд. Тэгсэн түрүүн юу юу ч гүй хүн сткаанд вино хийснээ дээрээс нь өгөрцийний шүүс хийгээ наасан. Өөрийн мэдэлгүй хийжээлээ. Өөр юм байгаагүйгээс л болсын. Угаасаа өөр юм байх заяагүй, байсан ч хэдэн цаг л тэснэ. Согтууруулдаг умдны бирд гэж тусдаа байнуу гүй юу.

Энэ тээ эргээ харахад вино мино гэцэн нэг жоохон цэнкэрдүү бичлэг ч болцым шиг. Дээр өвөл нэг гартай чааталдын.
-hi
-hi yu bn
-yumgui
......
.......
.......
-aa ganc neg piav uugaad suujiine.
Би:
-Aa mani bas ganc neg vino uugaad
Гар:
-He vinog chin end gomo nar l uudiishd.
Одоо яахав дээ, гомо болнуу, гитад болнуу тэгээ л дуусxаас. Гэхдээ над эмэгтэй хүн нь арай дээр санагдаад байдын. Гэхдээ л ер нь архийг ганцаараа уух хэцүү биз дээ тээ. Татна гэдэг чинь нигууртай: ЗАА..аа гээ л тонгойлгох. Ганцаараа хүн чинь өөртэйгээ Заа..аа гээд эхлүүл аймар биз дээ. Тэрний оронд пиав хажуудаа тавьчаад кийборд дугаргаад байж болжийнэ. Пиаваар тэхдээ ямар ч коктэйл хийлтгүй. Гэдсэнд ороод бол ч ямар нэгэн коктэйл болдог л байх л даа. Вино ч гэсэн дээ, үсрээ л гаазтай ус холиул хольхын. Архиар бол харин санаагаараа савхым байлээ. Хэт нь уулзуул Артга гэдэг коктэйл амсууламз. Цагтаа 50 төгрөгөөр боссон коктэйлийг 2500-аар заржээсэн л юм. Мөрөөдлийн ашиг шүү дээ.
За энэ коктэйл гэдэг догол мөр шүү. За тэгээд нэг мэдхэд таг мартагдна.

Амьдралдаа олон юмны өвчин тусаа дараа нь мартана. Нэг хэсэг өөрийгөө жинкэн зураач болоод байна гэж бодонуутаа нэг мэдсэн чинь жинкэн тогооч болцон, ахиад нэг мэдсэн чинь загасчин, ахиад нэг мэдсэн чинь өвсчин, ахиад нэг мэдсэн чинь жинкэн дуурь ойлгодог хүн гэх мэтттт.
Багадаа бас нэг мэдсэн чинь ушучин болцон явжээсэн. Хөгшрөөд цагаан үс сахалтай таягтай өвгөн болно, тэгээд нэг үүрэг үүрсэн авгайг дээрэмдэх гэж байгаа гаруудын дунд эргэлднэ гэж санаа л. Хээр талд бол хаанаасаа ч таяг олхын. Гү тэгээд амьд хүн аргатай гэгчээр могойнд виагра цутгаад ч болох нээ нэг таяг хийх л байсан байх. Багын юм доо. Тэхээс яс юман дээр бол нэг худлаа ярьж даалуу цохьсон л өвгөн болхоос зайлку шд. Гэхдээ яаж ийгээд нэг пиавны торхтой ай. Өөрөө исгэдгүүмаа гэхэд дэлгүүрээс аваад хийгээд байна. Гү яахав өөдрөг сэтгэлтэй байхад болох л хорвоо шд.

Юмыг өөдрөгөөр харна гэдэг чинь сайхан. Гутал урдуураа ханзарцан байлаа гэхэд гутрахын оронд, яг матар шиг сүртэй ангайжий шүү гээф л бодох. Зураг зурхын бол мангар олон өнгийн палмаастар хэрэгтэй. Цэцэг жимснээс эхлээд янз бүрийн өнгийн мини юүпктэй хүүхэн зурахад хэрэг болно. Тэхэд гутранги хүмүүс уул зурсан ч дандаа дэлбэрч байгаа галт уул, хүн зурсан ч ууртай хүн, хүүхэд зурсан ч зугтааж байгаа хүүхэд зурдаг байх нь байна. Гэтэл өөдрөг үзэлтэй Артга яажийнав. Хүүхэд зуруул аав ээжийнхээ хувцсыг угаах гэж байгаад кармаанаас нь мөнгө олж байгаа хүүхэд зуржийнэ. Энэ чинь өөдрөг амьдрал.

Таануус царцаа жожгоолонд шарж үзсэн үү. Шарсан мах үнэртдийшд. Царцаа чинь мах юм билээ. Гэхдээ одоо тэгсэн царцаа болгоныхоо төлөө буян үйлдэж нүглээ нимгэлж байгаа. Хэт нь өөрөө тамд тэгж шаруулж магад гэж айгаад байна. Тэгэхдээ хүрүүл тэгээд шаруулдаг л байх даа. Чөтгөрүүд 2 гарнаас бариад элэгдээд сэрээгээр хатгаад, хүлээд өлгөөд шархаар чинь би яахын.
4-5 аас хэтрэхгүй л дээ гэхдээ. Тийм ихийг шараагүй ен, жожгоолкоо хураалгацын тэгээд. Тэхдээ л тээ, үйлдсэн нүглийг 10 нугална гэвэл 40-50 удаа толгойгоороо галд шарагдаж үхэх нь байна. Эрлэгийн журам дүрэм нь ямар юм байгаан. Хөнгөлөлт энэ тэр байдийм болуу яадым бол. Дээрээс нь тэр бөөн шүүрсэн шумуул, алсан ялаа. Харин хаа очиж тэрнээс том амьтан цааш нь харуулж амжаагүй байгаа. Аа нээрээ загас. Гэхдээ загас гадуураа үсгүй юм чинь. Үстэй амьтан алжээж заавал тамд унана гээд би сая өөрөө зохиочлоо. Тэхээр би диваажинд очно. Диваажин гэхээр хүн жаргадаг газар гэсэн үг. Хүний хүсдэг жаргал янз янз. Ухаан нь миний диваажин гэвүүл нэг ПС, хэзээ ч дуусдгүй пиав, тэгээд ... төрийн 4 хатан матан, тэгээд... татвар эмс мэмс. Гомбоогийнх болсон чинь нэг сайхан том нойл, хөзөр, архи.
За унты даа ингээд. Өөдрөг хүн чинь инээсэн царайтай унтдышд. Хүн харуул унтаагүй юм бодоод хэвтээд байгаам шиг. Гэхдээ жинхнээсээ унтцан.

Ариун амьдралын зах зухаас.

Артгаа чинь аюулын ариун явдалтай хүү шд. Ариун явдал гэж юу вэ.
Ариун пиав уух, ариун юм идэх, ариун хүүхнүүдтэй болзох ч байдиймуу тээ, дандаа л ариун юм хийж, бодож амьдардаг хүн гэсэн үг.
Жишээ нь түрүүн миний гар дээр нэг ялаа суув. Амьтан алах бол ариун явдал бишээ. Би зөөлхөөн босч гараа цонхоор гарган ялааг үргээлээ.
-Ялаа минь нис нис, цэнгэг ариун агаартаа чи минь дүүлэнхэн нис!
Миний нүдний харц бол ай (Аягүй бол намайг дуранджээсэн эсрэг байрны охидууд тавьцан даа). Тийм энэрэнгүй, тийм их хайр шингэсэн нүдийг хүн киноноос л олж харышд тийм биз дээ. Гэтэл амьдрал дээр бас тийм харц байна. Ойрхон байна. Артгаатай уулз л даа охидуудаa.

Ялаагаа ярий даа. Тэгээ л би ялаагаа надад үзэгдэхгүй болтол алслаад элин халихы нь харьюу гээд инээмсэглэн зогсож байтал харин гэр лүү буцаад орчдог байгаа. Уур хүрэх гэж байгаам шиг санагдаа л таавчгаа шүүрээ л, "зүг чинь буруу байна вацгаанаа" гээ л агаар дээр ганц саваа л унагаадийн. Тэгэнгүүт л толгойд бодол ян хийнэ:
-Ээ Артгаа Артгаа! Арай ч дээ, чи амьтан алчлаашд!
Би өөрийн эрхгүй түүний хажууд бохирон унасан юм.
-Би! Би... сохор азаар хүн болж төрчxөөд азгүй тавилангаар ялаа болж төрсөн хөөрхий нэгнийг сая таавчигдлаа. Ялаа минь, намайг уучлаарай. Хойд насандаа төрөл дээшилж шувуу болоод, дараа нь муур, гахай, далайн нохой, ер нь яваандаа хүн болоорой. (тэр үед нь би ялаа болдог, бид 2 эргээд учирдаг, энэ миний далавчийг таслаад пилээтгэн дээр тавидаг... ариун явдал уу энэ?)
Гээд би түүнийг оршуулхаар 2 гар дээрээ өргөөд алхаж байтал гэнэт нэг хөл нь хөдлөхийг харав. Туулайны хөл шиг дррр гэж байгаа нь бөөн баяр төрүүллээ.
-Ура, тэр амьд!
Түүнийг би энхрийлэн авч хөвөн дээр хэвтүүлээд, духан дээр нь чийгтэй алчуур тавин, аманд нь ширхэг ёотон ойртуулав. Тэгээд ер нь ялаа гэж юу юум, ялааны хүсэл тэмүүлэл юунд байдаг юм гэдгийг олж мэдэх санаатай википэдиа орлоо. Өө олон юм байдийн байноо. Ингээ л амандаа бувтнаад үзэж гарлаа даа.
-Ялаа чинь бас нарийн амьтан юмаа. Хөөх биен дээгүүрээ олон тооны нян наалдуулцан явжээдэг гэнэ шүү. Аа яа яа хөөрхийг цохиод алцан бол өчнөөн олон амьтныг давхар нядлах байжээ энэ муу тэнэг толгой. Хүүүх хөөрхий минь дээ гэж, энэ муу чинь юу ч иджуудгүй шахуу амьтан юм байна. За босч усны юм боды доо хөөрхий ам нь цангаж байгаа байх. За тэр нянгууд нь яадаг гэнэ вэ....
гээ л уншиж байтал өнөөх чинь босч зогсоод хойш урагшаа яваад эхлэв. Гүэ тэр алгаа үрчиж байгаагий нь. Намайг дахин уучлаарай ялаа минь. Тэгсгээд тэр нисээд явчив.
-Хүүеээ ёотонгоо идкүүмүү.....
гээ л хоцорсон би чинь дотроо, "за эргэж ирээд иднэ биз дээ" гэж инээмсэглэн бодчоод викигээ харлаа даа цаашаа.
-Пээх энэ юүгнүү, хэчнээн төрлийн өвчин тараадаг гэнүү, пай энэ өт цацаад, тэр нь махыг муутгаад...пай бүр тэгээд хүн үхдэг гэжийшүү. Хө муу дуракыг очиж алы байз, таавчиг хаа байна.
Воо! ингээ л би босч яваа л таавчгаа авах гэсэн чинь олдодгүй. Эсрэг байрны охидуудаас асуултай биш (хөөе би түрүүн таавчигаа хаана тавив?).
Тэгээ л би шууд сонин хуйлаа л ялаагаа хайж олоо л алаа л гаргаа л шидсэн. Ахиж ялаатай нялууркуу. Яагаад гэвэл ялаа чинь өөрөө ариун амьтан биш юм билээ. Хүний шөл рүү уначдаг, унангуут нь нөгөө нянгууд нь тал тал тийшээ сэлээд балиартдаг эд байлээ шд. Ариун бус зүйлтэй би хэзээ ч эвлрэхгүй!
Харин миний таавчиг хайцан байсныг таагаарай. Таавуул 500 гр ариун пиаваар шагны шүү. Түрүүний бичлэгнээс би нэлээн пиавтай болсон. Өртэй хүмүүс нь мартагнаад маяглаад байгаарай тэгээд. Таавчгийг таахгүй бол над өгнө гэсэн үг. Ийм л байна даа ариун амьдрал.
Ариун пиав гэж юу юм бэ. Дэлхийн бүх пиав ариун л даа. Угаасаа ер нь ариун юмыг тэр энэ гэж ярих нь зохимжгүй муухай зан гэж үзлээ. Бурханыг сайн хүн гэж нотлох гээд байгаатай л адил. Эсвэл Гомбоог дампуу хүн гэсэн нотолгоо гаргах бол бас л хэцүү ажил угаасаа дампуу хүний чинь.
Ариун тамхи татах бас хааяа аятайхан л байдын.
Ариун амьдрах чинь яасан сайхан юм бэ!

Блогтой болно

Өөрийн гэсэн блогтой болмоор байна!! Diary blog.
Цагтаа 5 блогтой цалгижээсийшд би. Тэр үед миний ажлын таван өдөр ямар ч ядаргаагүй өнгөрчээсэн нь ийм учиртай бөлгөө. Өглөө бослоо, бичлэг байлгалаа, комэнтоор чааталлаа.
Ийм л сайхан байж дээ залуу нас минь. Одоо, цагийн зөрүүгээс болоод комэнтний цаана хүнгүй, хүнтэй байлаа гэхэд би өөрөө эзгүй нэг ийм эмзэг үе таарчаад байнаа. Гол нь өөрөө хөгширчөөд байна. Нээх удкуу цаг тэгширнээ, тэхээр салдгүү нэг гайны блогчин гарч ирий шүү. Байн байн уулзсан, зугаалсан, заал авсан, зээл ч авсан, голын эрэг авсан, пиав авсан, шорлог авсан, золгосон тулгасан зулгаасан зугтаасан зуун цаасаар мөрий тавьсан л юм болох вий. Скоочон блогчин гэсэн нэр зүүх вий дээ. Аа яахуу ардаа блогчин л гэгджээвэл урдаа ямар байх нь хамаа юу. Тэр битий хэл ээрүүлэн блогчин (хэн гэдгий нь таавуул литр пиав), толботой эмч блогчин (хэн гэдгий нь таавуул литр хагас пиав), бурят блогчин (хэн гэдгий нь таавуул 2 литр пиав тус тус надаа өгөөрэй.)

Над тээ, хоолны блог 1, өдрийн тэмдэглэл блог 1, жинкэн анхны блог 1, Гомбоо хүүртэй нээсэн блог 1 байлаа шүү дээ. 5 дахь нь ч яахуу нууц блог. Хэн ч мэдкүү. Яагаад гэвэл би бичлэгээ ганцxан өөрөө уншxаар тааруулсан байсийн. Тэхдээ одоо болтол ерөөсөө уншаагүй явжаагаа. Цаашдаа ч уншкуу нь тодорхой. Паасаа мартсан.

Миний тээ, хоолны блогт орсон хүн надтай хэрүүл хийдэг байсийн.
-Хөөш Артгаа, энэ кийбоорд төлж өг.
Тэхээр нь цаанаа баярлаа л, дэлгэцнээс нь яг чанасан толгой гарч ирээд кийбоорды нь баллаа хаясан даа гээ л. Тэхдээ юу гэж тэхэв дээ, өөрийх нь шүлс дусаа л шатжаахгу юу тэр нь.
Тэр гал тогоо чинь тулсах тогоочтой. Ахлах нь эгэл хэрнээ туслах нь од, тийм л байлаашд. Хэн гэдгий нь таавуул пиаваар дайлийшүү. Мэддэг хүмүүс нь дуугай байгаарай. Шалчиганаад баймаажин пиаваар торгы шүү. Аймар торгоно, жилийн хэрэгцээ мэрэгцээ.

Дараагийн тэр өдрийн тэмдэглэл блогийг банжигийн хүнд гарууд хөөргөсөөр байгаад нээлгэцийн. Банжигт балай авчээснүү авчээсэн, согтуучууд нь аймар уу аймар, хүүхнүүд нь ширүүнүү ширүүн. Ийм л байлаа даа тухайн үед. Тэр үеийн согтуучууд болоод хүүхнүүдийг ямар гээ.

За миний анхны блог яах вэ. Хөөрхий бас. Хөөрхөн л блог шд. Муухай зуухай гэхгүй ээ.

Дараа нь Го хүүртэй гонжролдоод, ...ингээд гонжролдоод байжийшд. Гү яахуу дээ гонжролд гэсийн бол гонжролдийшдээ одоо тэгээд. Барбагшийг муужгай болтол нь үзэж тарна даа.

Тэхдээ тээ, өөрийн гэсэн блогтой болмоор байна. Өтөлсөн болхоос үхсэн биш. Аа үхсэн ч гэсэн блогтой болноо л гэж чичирнэ.
Блогтой болноо. Шинэ блог байлгана.

ps:Чоно Гавьтаан 2 заавал дуусxым шүү. Өөрөө л өмнө нь дуусчкуу бол.

0407 - үргэлжлэл 7

Хулан Чанцалтай уулзсанаас хойш 3 хоногийн дараа дахиж ирэв. Замаасаа зөөлхөн цайны боов, ууттай банш, сахаргүй жүүс, жаал зуул жимс аваад очтол Чанцал алга. Харин өвгөн ганцаараа сонин уншиж суулаа.
- Ах аа, Чанцал эгч байхгүй юм уу?
- Хүүгээ эргэнэ гээд явсан, мөддөө ирэхгүй байх даа.
- За тэгвэл би явья даа.
- Тэг дээ охин минь.

гэж ярилцаад гарч явснаа юу ч юм чангаах шиг болж өвгөнтэй яримаар санагдаад Хулан буцаад ороод ирэв.
- Ах аа, та цай хоолоо хийж идсэн юм уу?
- Өглөө хөгшин цай чанаж өгчихөөд явсан, ах нь ганцаараа ууж чадахгүй тэнд байж л байна. Харин миний охин цай уу.
- Хоёулаа цай ууя даа, би таньд жаахан хань болъё.

Өвгөн ч баярлаж буй бололтой халуун савтай цай, тавагтай боорцог, нэг аяга оруулж ирж Хуланд цай аягалчихаад буцаж явснаа эрээн хээтэй солонгос шаазангаар дүүрэн борцтой будаатай цай бариад ирэв. Бодвол Чанцал гуай өглөө бэлдэж өгөөд явсан бололтой. Дээр их л янзгүй, бүр үзэн ядсан шинжтэй байсан хирнээ цай, цүйгий нь ингэж бэлдээд явж байдаг ямар учиртай юм бол доо. Өмнө нь үг сольж ч байгаагүй хүнээс шууд асуултай биш, тэгээд ч Чанцал гуайн аягаас харахад энэ өвгөн тийм ч сайн хүн биш шиг байсан. Гэхдээ л энэ хүнээс муу хүний биш, харин ч зөөлөн, дулаан энерги ялгарч байх юм. Гэхчилэн элдвийн зүйл бодож суутал өвгөн ам нээлээ.

- Охин минь, хөгшин маань чиний тухай бүгдийг ахад нь ярьсаан. Миний бодлогогүй зангаас болж муу хөгшин минь олон жил сэтгэлдээ шархтай, байнгын гунигтай явах болсым. Харин чамайг ирсэн өдөр сэтгэлийн буглаа нь бага ч болов гарсан шинжтэй байсан шүү. Миний охин зав зай нь болдог бол үе үе ирж байгаарай. Хөгшинд маань идэх хоол, уух цай дутаагүй, халуун дулаан сэтгэл л хэрэгтэй байгаа юм.
- За. /Үнэндээ Хуланд өөр хэлэх үг олдоогүй юм/
- Ах нь амьдрал мэдэхгүй залуу байхдаа эхнэр авч ганц хүүтэй болсон. Орох орон, унах унаа, хаа ч дагуулаад явсан хүний нүд унах сайхан эхнэр, мантгар цагаан хүүтэй би гэдэг хүн бүх юм болж, бүтэж байна л гэж бодно. Ээ охин минь хүнтэй ханилна гэдэг чинь хань нь байхыг л хэлдэг юм шүү. Тэрнээс хань гэсэн нэр зүүчихээд хааяадаа хайртай гэж хэлчихээд, хэдэн цаас авчирч өгчихөөд болдог эд биш. Бас аяга тавгаа таллаж угаагаад, оройн хоолоо ээлжилж хийгээд явах ч яг хань болж байна гэсэн үг биш. Итгэл, гол нь сэтгэл зүрхээрээ л бие биенээ мэдэрч, итгэж, дэмжиж явж гэр бүл гэдэг бүтэн, жинхэнэ утгаараа ханилж байдаг юм. Ах нь айлын эхнэр эргүүлээгүй, архи дарсанд ч автаагүй, энэ амьдралаа би л аваад явж байна гэж боддог байсан. Яг цаг дээрээ би биш, эхнэр минь амьдралаа авч явсныг ах нь сүүлд ухаарсаан. Амьдрал авч явна гэдэг миний ханийн хувьд хөнгөхөн үг санагдаж байна, амьдралыг, нөхөр, хүүгээ сэрүүн сайханд нуруун дээрээ үүрч, халуун нар, хүйтэн бороонд энгэртээ тэвэрч өдий хүргэж байна.

Манай өөдөөс харсан хаалганд нөгөө хэлтсийн даргынх маань байдаг байсым. Мань эр надаас арваад насаар ах ч гэсэн нэгдэж айл хөрш, хоёрдож албан тушаал, зэрэг зиндаа ижил гээд бид гайгүй найз нөхдийн холбоотой. Гэтэл тэр муу хүн намайг эзгүйд ханийг минь гоочлох гэж элдвээр оролддог, тэдний эрх банди нар нь хүүд маань болох болохгүй зүйл зааж өгч уруу татдаг байсныг би огт гадарлаагүй. Хөгшин маань ч надад хэлж шуугиан тарьж байснаас өөрөө чанга хатуу байх нь гэр бүлдээ, цаашлаад миний ажил төрөлд хэрэгтэй гэж бодон хэлдэггүй байж.

Хүү маань 18 хүрч бүлэг танхайн хэрэгт орооцолдох хүртэл өмнө нь хэдэн удаа болохгүй бүтэхгүй хэрэг тарьж, хэсгийн цагдаа дээр дуудагдсан, хэдэн удаа эрүүлжүүлэхэд орж ижий нь гаргаж авсан болохыг би оогт мэдээгүй явсан гээд бод доо. Ийм хань байж болох уу даа охин минь. Орой ирээд л халуун цай, амттай хоол идээд, ТВ харж, сонин гарчиглаж байгаад л унтаад өгдөг. Харин хань маань хаалга, үүдээ чагнан, эрх танхи өссөн хүүгээ хэзээ ирэх бол, хэрэг тарьчилгүй, архи уучилгүй ирээсэй гэж залбиран олон шөнийг барсныг ах нь хожуу мэдсээн.

Анх удаа сэргийлэхэд дуудагдаад сууж байхдаа бяцхан хүү маань сахал нь ургаж, төвөнх нь товойсон том эр болсныг хараад цочих шиг болсон. Тэр л үед би наагуур цаагуур нь хөөцөлдөж хүүгээ татаж авах байсан юм. Нэг их мундаг эцэг хүн болж, хашраах санаатай хууль номоор нь явуулдаг хүн болоод алдсан даа. Хөгшин маань ч надад голдоо ортол гомдсон. 18 жил хүүгээ ганц удаа хүн гэж тоож асуудалд нь оролцоогүй байж, ганц ухаан оронгуутаа шоронд хүчээр явуулчихсан хойно арга ч үгүй биз. Анхны л удаагийн хэрэг юм бодож, айлгах санаатай муу хүүгээ шоронд явуулчихсан хүн дээ.

- Чанцал эгч тэгээд таньд уурладаг юм байна шүү дээ. Та бодож байснаа хэлсэн үү?
- Ишш охин минь, Чанцал эгч нь наанаа уурлаж л байна, цаанаа ямар зөөлөн болохыг хэн ч мэдэхгүй дээ. Ах нь үргэлж энэ ярьж байгаа шигээ байгаагүй ээ. Хүүгээ шоронд явуулж, ханийгаа голыг нь тасартал гомдоочихоод хэлсэн үгэнд нь өширхөж хаяад алга болж л байсан хүн. Нэг л өдөр хүү нь шоронд орж, нөхөр нь орь ганцааранг нь орхиод алга болчиход миний ханиас өөр хүн тэсэж гарахгүй л байсан байх даа. Ах нь орон гэрээ орхиж яваад очих газаргүй, автомат тоглоомын газар цагийг нөгцөөж, хамаг цалингаа, машин, цаг, бөгж гээд үнэ хүрэх бүхнээ л үрж үгүй хийсэн. Сүүлд нэг найзынхаа байрыг тавьж тоглоод, алдчихсан. Шүүх, цагдаа, шорондоо тулаад явж байхад хань минь олж сонсоод байраан өгч салсан даа.

Хүү маань уг нь ухаантай, зөөлөн сэтгэлтэй сайхан хүү. Шоронгоос жигшээд, дахиж хэзээ ч ийм газар орохгүй гээд л гарч ирсэн. Аав нь муу хүүгээ шоронд явуулчхлаа гэхэд өширхөж, гомдолгүй харин ч уучлал гуйж байсым.

- Хүү тань яагаад дахиад шоронд орчихсон юм бэ?
- Шоронд танилцаж, туслаж байсан нэг сайн хүнийхээ өмнөөс л хэрэг хүлээсийм шиг байна лээ. Хүү маань л сайн хүн гэж байгаа ч иж бид хоёр нь тэгэж бодохгүй л байгаа. Тэр хүнийхээ ачаар шоронд гэртээ байгаагаас илүү л амьдарч байна гэж ярих юм. Үзэх ТВ, ярих утастай байдаг юм гэнэ үү дээ. Удахгүй нөгөө хүн нь гаргаж аваад америк руу сургуульд явуулна гэсийм гэнэ лээ.




Наадмын дараа

Зиа сайхан наадсан уу даа. Сайхан наадсаан тээ. Ядартлаа л амарчлаа. Сонин юу байцгаана. Надаар юмгүй. Юмгүй ч гэж дээ бас л, тэгээ л, наадаа л, юм юм л боллоо. Зугаалсан, явсан, уусан, идсэн, цадсан, хөлчсөн, нойл руу ч нэлээн гүйсэн дээ тэгээд.
-Зиа наадмым байна нэг өрчих үү гээ л тэгнэ улсууд. Тэгэнгүүт хүнийх нь оврыг нүдээрээ багцаалдаа л надаас 20-оос ихгүй хилтэй харагдангуут:
-Аа тэгий даа энэ чинь нээрээ наадмым байна даа гээ л нүдний шилээ авч тавиа л царцаа шиг дэвээ л алга болно. Аа 20 хилээс илүү гарах янзтай харагдуул:
-Аа волий волий, нутагт намайг хүлээжаагаа хүн бас байдий шүү гээ л өмнөхөө барьсан чигтээ суух (Өмнөх гэдэгт боовыг бус хундагат юмуу гүрүүшигт шингэнийг хэлсий шүү. Боов гэдэгт бас боорцог бус боовыг л хэллээ). Тэгээ л яахуу дээ 20-д багтсан 2 нөхөртэй хоёр хоёр барилдаад хоюулантай нь 1:1 болжийшд. 3 дахь барилдаанаа хийжаахдаа харин нугаслуулж унаад босоод ирсэн чинь баруун мөр гэмтсэн байлаа. Ээ дээ мөрний гэмтэл гэдэг чинь яггүй шүү. Миний оронд өөр бөх байсан бол шууд зодог тайлах байсан байх. Харин би бол шазайгаа л 4 дэх барилдаанаа хийсэн. Бүр давсан. Давахдаа бүр хөлий нь хугалаад, нүүрий нь арагш нь харуулсан шд. Ээ дээ би ч.. хэрвээ одоогоосоо 50 санж өндөр, 100 хил илүү байсан бол алжаах байсийн байна лээ. Нарийндаа хатцан ен бурхан. Гомдкуэ гэхдээ хөөрхий, над пиав олдоод байгаа. Энэ чинь шүү дээ амьдрал гэдэг чинь.

Мөр одооноос л гайгүй болжийнэ. Хэд хоног яаваа, яджаахад хүн рүү гараа даллах дуртайг хэлхүү, даллах шиг болоо л ярвайгаад болиод наачна. Гайхсан биз тэднүүс. Блог бичих гэхэд хүртэл ян ян гээд болдгүй. Тэгээд ямар өнчин зүрх уйлж өрөөсөн гар блогдох биш дээ гээд сэтгэл амар явлаа даа.

За 12.ны өглөө сэрээд нүдээ нээж амжаагүй байхдаа л, би яг наадмын бөөрөнхий хуушуур хийж чадхым байна гэж бодсон. Ингээ л гоё юм бодсон хүний ёсоор сап гээ л босовшд (өглөө сэрэнгүүт гоё юм болийшд гэсэн бодол харвахаар гялс гүйгээд нойл мойл орцон нүүр гараа угаажээдийн тээ). Тэгээ л твитэр лүү ороод би бөөрөнхий хуушуур хийх гээд байна, яаж хийхүү хүнүүсээ, хээээлп! гээ л бичсэн. Хүмүүс хэлж өгсөн. Сайхан болсоон. Яахав дээ муухай байсан ч сайхан л гэж сууя л даа. Махгүй болцымоо. Бултганаад цоороод гоожоод байхаар нь махы нь бага хийгээд тийм болцын. Нэг баахан гамбир л идлээ дээ. Гамбир гэхэд бас хэцүү, үе үе жоохон мах үнэртээд.
Оройхон тийшээ саванд үлдсэн хэдэн гамбираа идий гээд бариа л идсийн. Пүү тэгсэн чинь нуль тос байдаг байгаа. Тэгээ л сэлдэгнээд яваад байсан тэр орой ба маргаашжингаа нойлтой найзалсийшд. Өглөөний бодол ер нь эндүүрэл байжээ. Би ер нь аль ч насандаа хуушуур хийж суркуудэг. Бөөрөнхий байтгайгий нь ч хийж чададгүүм. Бусад хоолыг бол уйлуулжээж л салы шүү дээ.

Тэр Балх Гүндийг арайийийий гэж дуусгаад ахиж хэзээ ч иймим хийхгүй гэж өөртөө амалсийн уг нь. Тэгсэн яасан гэсэн чинь ахиад юм эхэлцэн. Тэгэнгүүтээ өөрөө тэрнээсээ ааль ужээ уйдцан явжийшд. Гэхдээ яах вэ хүмүүс хүсүүл шүдээ зуугаад ч болохнээ дуусганаа дуусгана. Амьдрал чи над жаахан тэвчээр хайрла ай. Намайг дандаа ингэж хөсөр хаяж болку, би чинь хүн ш дээ.

Одоо тэгээд автуусны буудал дээр суужийнэ. Ажилдаа явжугаа байдал. Түрүүн гарахдаа ганц лааз пиав байлгацан биш одоо бүр нойр хүрээд, хөл мөлөө даахаа байчлаа. Яаж ажилхын байгаан. Ёстой цүнхэнд байгаа нэг пиаваа бодоо л жоохон зориг оржийн даа. Орой ажил тараад автуус хүлээнгээ байлгахын байгаан. Ажлын дараа нэг тамхи асаагаад циссс гээ л пиав онгойлгох чинь жаргал шд бас. Гээд бодхоор амьдралд бас гэрэл гэгээ байна хөөе, ёлтойх гээд байна цаана чинь.

0407 - Үргэлжлэл 6

Уучлал гуйхад ч ичиж байна. Удаан таг чиг болсонд. Уг нь гялс дуусгачий гэтэл дахиад л өмнө нь бодож, төлөвлөж байгаагүй үйл явдал санаагаараа нэмэгдчихлээ. Аль болох хурднаар бичээд дуусгаж өөрийгөө амраая гэж бодож байгаагаа л хэлий дээ. Уучлаарай.

Өглөө 5 цаг болж байхад Хулан сэрэв. Юу вээ? Өнөө их өөрийгөө ялан дийллээ, амар тайван гэр бүлийн амьдралаа эргүүлээд олчихлоо гээд бахархаад байсан хүүхэн чинь. Ердөө өнөөх чимээ тасарсан болохоор л мартагнасан болохоос биш миний сайных биш л юм байна. Ингэж салхины аясаар найгаж байхаар босож нөхрийнхөө хувцас хунарыг бэлтгэе. Сайхан мах, манжин чанаад өгч явуулъя гэж бодон бослоо. Хүйтэн шүршүүрт ороод бодол нь бүр ч өөр болов. Зүсий нь харж, зүрхий нь чагнах нь битий хэл нэр насыг нь ч мэдэхгүй, тэгээд болоогүй хоригдол хүний төлөө юуун их шаналаав дээ гэж бодоод гал тогоо руугаа орлоо.

Хөргөгчнөөс чанах өвчүү гаргахаар онгойлготол, би ч яахав хүссэн үедээ хөргөгчнөөс дуртай зүйлээ аваад идчихэж байна, тэнд хоригдол хүн ямар хоол иддэг бол гэсэн бодол тархинд нь зурсхийв. Нээрээ би муухай хүн юмдаа. Өнөөх хоригдол биш өөр ажилтай, төрөлтэй хүн байгаад надтай уулзвал би өнөөдрийх шиг ийм байж чадах болов уу? Эмэгтэй хүн гэдгээ умартаад нөхөр, хүүхдүүдээ асрахаас өөр зүйл мэдэхгүй, энэ хөргөгчнөөс онцын ялгаагүй байхад минь сэрээж өгсөн хүн шүү дээ. Дөрвөн хана, гурван хүний хүрээллээс гадуур амьдрал цэцэглэж байгааг мэдрүүлж өгсөн тэр хүнийг би хайрладаггүй юмаа гэхэд ачийг нь хариулах ёстой юм биш үү? Түүний ачаар манай гэр бүл өнөөдөр өмнөхөөсөө илүү хөгжил хөөртэй, дотно дулаан болчихсон. Гэвч яаж, яаж ачийг нь хариулах вэ?

Болд сэрэхэд эхнэр нь урьдын адил биш ч гэлээ өчигдрийнхөөсөө хавьгүй илүү цовоо, сэргэлэн угтав. За яамайдаа, ажил төрөл дээр нь таагүй юм болсон, эсвэл найз нөхдөд нь золгүй юм тохиолдсон юм байх даа. Ямартаа ч бие нь өвдөөгүй, босоод ирчихсэн байна гэж бодонгоо:
- Хулаан, найз нь томилолтоос ирээд дөрвүүлээ ойрхон салхинд гарах уу?
- Тэгьеээ хө.
- Чи зүгээр үү? Ойрд ижийтэй ярьсан уу?
- Зүгээр ээ, өчигдөр агаарын даралт жаахан тааруу байх шиг байсан. Ээжтэй харин яриагүйм байна. Чи явахаасаа өмнө нэг яриач.
- Чи хө маргаашнаас хоёр хүүхдээ дагуулаад нэг очихгүй юу даа. Ер нь хүү охин хоёроо намайг иртэл тэнд байлгачих. Чи нааш цааш зөөж чадахгүй байх. Энэ хооронд аав, ээж хоёрыг ч бас жаахан амраагаад авъя.
- Нээрээ тэгсэн ч яахав

гэлцэн ойр зуурын зүйл ярингаа цайлж дуусаад хамтдаа гарав. Хулан Болдыг нисэх буудал хүргэж өгчихөөд буцах замдаа "Өнөөх"-ийн ээж рүү залгалаа.

Сайн байна уу? Танайх яармагт гэлүү? Би Нисэх уруудаад явж байна. Таньтай уулзаж жаахан ярилцдаг юм билүү? гээд ээжээр нь зам заалгаж аваад очихоор болов.

Ойрын арван жил будаг, шохой хийгээгүй болов уу гэмээр дан байшинтай цэвэрхэн хашаа. Зочин ирэхэд хуцаж боргоох нь битгий хэл бараг баярлан шарваганах хөгшин шар нохой. Халти харахад хөнгөн, шингэн хөдөлгөөнтэй боловч цаанаа л гуниг хургасан, зовлон туулсан бараан царайтай хөгшин.

Хөгшнийг Чанцал, хүүг нь Зоригт гэдэг гэнэ. Эхэндээ Чанцал Хулан хоёрын ам нэг л сайн эвлэж өгдөггүй, так түк хийн байв. Хөгшин өөрийг нь бэр шигээ үзээд, нэг л өөриймсөг хирнээ халгаж ядаад байгаад Хулан эвгүйрч бүх үнэнээ хэлэхээр шийдсэн нь оножээ. Түүнийг ярьж дууссанаас хойш хоёр эмэгтэйн хооронд татагдчихаад байсан хар торон хөшиг ярагдах шиг л болсон. Зоригт багадаа сурлага сайтай, томоотой хүү байсан л гэнэ, тоо, монгол хэлний хичээл хоёрт ижилхэн дуртай болохоор арав төгсөөд аль чиглэлээр нь явахаа шийдэж чадахгүй хөглөж байсан л гэнэ. Хоёр эмэгтэй хэн хэн нь хамгийн сүүлд хэзээ ингэж үнэн сэтгэлээсээ инээснээ санахгүй байх байсан биз.

Тэр хоёрыг тийн хөөрөлдөн суутал гаднаас хөх дээлтэй янхигар өвгөн орж ирлээ. Учиргүй инээж байсан эмгэний харц үзэн ядалтаар дүүрч, өвгөн ч гэмтэй хүн шиг, гэмтэйгээ мэддэг хүн шиг гөлөлзөн хоймрын орон дээр очоод суув. Энэ өгөр миний хүүгийн эцэг. Эцэг ч гэж дээ, яах аргагүй л мах цусны тасархай нь. Миний муу хүүгийн алдаж, эндэж яваа нь энэ өгөрөөс л болсым гээд л эмгэн үнэн голоосоо үзэн ядаж өгүүлэх. Хулангийн түрүүний сайхан сэтгэгдэл алга болж, бушуухан шиг зугтаад гармаар санагдан тавгүйтэж эхэллээ. Чанцал ч мэдэрсэн бололтой за охин минь одоо оройтлоо яв даа. Хааяа ирж байгаарай. Зовлонтой нэг өдөр, зүдүүртэй бодлуудаас түр ч атугай чөлөөлж өгсөн чамд гилайлаа. Өнөөдөр самгардаад хоол цай ч олигтой хийж өгсөнгүй, дараа ирэхэд эгч нь сайхан банштай цай чанаж өгнө.

Хулан зам зуур Чанцал эмгэнийг гэхээсээ илүү өвгөнийг бодож явлаа. Уг нь харахад тийм ч нүдэнд хүйтэн, муу хүн биш юм шиг. Яасан юм бол доо, ер нь тэгээд хүү нь 32-той гэхэд хамгийн багадаа 33 жил хамт амьдарсан улс баймаар юм. Ингэтлээ их нэгнээ үзэн ядаж байж яаж хамт амьдардаг юм бол? Юу энэ хүмүүсийг салгахгүй, бас дотносуулахгүй бариад байгаа юм бол? Учрыг нь олох юмсан. Өнөөдөр охин хүү хоёроо хадмуудтайгаа эрхлүүлж хонуулаад маргааш өглөө ээж дээр хүргэж өгье. Тэгээд амжвал маргаашдаа, амжихгүй бол нөгөөдөр ирж Чанцал эгчтэй уулзаж учрыг нь ольё гэж шийдэв.

Чоно III

Хатуу хорвоо

Саглагар моддын сэрүүн сүүдэр доор ярайх буурал европын тэрхүү үзэсгэлэнт хуучин гудамж хэний ч харааг булааж алмайруулна. Аа гэхдээ надад тэнд байх дэлгүүрүүд л сайхан харагдаж байлаа.
Ингээд бид нар нэгнийгээ гудамжны голд байх хөшөөний дэргэд үлдээгээд 2 талынх нь дэлгүүрүүд рүү 2, 2-оороо орж явчив. Надтай хамт Тулгаа хэмээх пагдгар залуу орсон юм. Тулга хөөний эр ээ. Тун ч хараа муутай. Гэхдээ түүнтэй би дараа нь олон удаа хамтарсан. Тэр үргэлж паактлах боловч бид хэзээ ч баригдаж байгаагүй. Ганзага нийлнэ гэж л энэ байх.
Бид 2 дэлгүүрт ороод хүрэх газраа хүрч өөд өөдөөсөө харан зогслоо. Тулга "хаалт" болж миний ардахыг харж байгаа нь тэр. Би ч доошоо тонгойгоод л үүргэвчинд юмнууд хийж гарлаа даа. Тэгсэн гэнэт ард хөлийн чимээ сонсддог юм байнаа.
-Хөөе миний ард юу байна?
Тулга онийж онийж, "зүгээрээ юу ч алга" гэхэд нь ажлаа үргэлжлүүлж байтал яах аргагүй хөлийн чимээ ахиад гарлаа.
-Тулгаа хүн яваад байгаам бишүү дээ?!
-Аан ..., тийм байна, гэхдээ цаашаа явжийноо зүгээр.
Бүхэл бүтэн хүн нүдээрээ хараад хэлж байхад би юу гэхэв дээ. Үүргэвчээ бараг дүүргэчээд сүүлийн удаа нэг атгаж хийгээд л гарьюу гэж байтал Тулгаа гэнэтхэн, "ээ хүүрээ, ард чинь ирцэн байшд" гэнгүүтээ өөрөө бушуухан эргэж хараад цаашаа яваад өгдөг байгаа. Би ч тэр чигтээ хөшиж орхив. Одоохон л "амрыг эрье, хамгаалалтын алба!" гэх байх даа гээд хүлээтэл байдаггүй ээ. Арай ядан эргэж харвал томоо гэгчийн нүдний шилтэй жижигхээн бөгтөр эмгэн ард ирчихсэн лангуун дээрх өрөөстэй бараа руу харчихсан зогсож байна. Намайг босоод ирэнгүүт хамаг байдгаараа инээмсэглээд, "өдрийн мэнд залуу хүү минь"! гэх нь юутай сайхан санагдсан гээ.
Тэрээр миний хажуугаар салгалан өнгөрсний дараа өөрийн эрхгүй амандаа маань уншиж залбирсан юм даг. Хамаг биений хөлс сад тавин, эгээ л өмдөндөө дусаацангүй өнгөрсөн дөө. Эмгэний оронд дэлгүүрийн хамгаалагч юмуу хэрэгт дуртай худалдан авагч байсан бол ч дүүрч байгаа газар шүү дээ.
Ингээд кассны хажуугаар гарав. Надад үнэнхүү итгэсэн нүдээр инээмсэглэн харсаар үлдэх тэрхүү кассны охидыг гомдоож байгаадаа миний дотор муухай болон харлаж байлаа. Бас тэр эмээгийн ээж шиг минь дулаахан төрх...

Гарсныхаа дараа Тулга хүүрийг нэг сайн алгадая гэж бодсоор түүн рүү очвол тэрээр над руу гөлөгнийх шиг гэх нь хаашаа юм, нэг л хар хоргүй нүдээр харан, "зүгээр гарлаа шүү тээ" гээд мөр лүү алгадав. Тийм харцны өмнө хүний уур гардаг юм билээ. Нээрээ ч би өөрөө Тулгын оронд байсан бол бас л тэгэх байсан шүү дээ. Ямар хоюулаа хэлхэлдээд зогсож байлтай биш. Хэрэг л улам хүндрэхийн нэмэр.

Бидний 3 дахь буюу миний тэдэнтэй хийсэн сүүлчийн явалт төрсөн өдрөөр минь тохиоcон юм. Mиний төрсөн өдөр ч энд хамаагүй л дээ, зүгээр л тэгж таарснаа л хэлж байгаа царай.
Бид энэ удаа Тулгыг гадаа үлдээх болов. Надтай Ариука нэг баг болж, би түүний хаалт болох үүрэг хүлээлээ. Бид 2 дараа нь өөр 2 ч дэлгүүрээр ороод тортой юмаа Тулгад авчирч өгөх үед мань хашир нэлээд халчихсан, донхойх маягтай сууж байлаа. Тэрээр, "мань зүгээрээ" л гэж бувтнана. Ариука бид хоёр "за нэг нахьчий" гээд буцаж явсан ч тэр оролтон дээрээ шаанс гаргаж чадсангүй. Хоосон ч гэсэн тэгээд ямар дэлгүүрт хонолтой биш дээ буцах болж, Ариука нойл ороодхоё гээд үлдэж, би түрүүлээд гарсан юм.

Гараад ирэхэд минь тэртээд алдарт Эйфэлийн цамхаг сүндэрлэж, харин энэтээд мань Тулга согтож тасраад тэрий хадцан байв аа. Хажуугаар нь бөөн тор савтай юмнууд ундуй сундуй, нэг торноос нь бүр доторх нь цухуйгаад унжцан, тэр унжаасан дээр нь дэлгүүрийн дохиологч хуванцар эд зүүгээстэйгээ, тэгээд.... тэгээд яасан гээч, мань эрийг тойроод өчнөөн цагдаа нар тойроод зогсцон байсан юм даа.
Би ч гэж тэнэг дурак, нэг л мэдэхэд тавиад очцон, "наадах чинь манай найз аа, энэ бидний юм. Би одоо найзыг аа аваад явлаа" гэж баахан юм чалчаад зогсож байсан бол яахуу. Харин цагдаа нар, "өө ашгүй дээ, чи жоохон хоцорсон бол найзыг чинь эмнэлэгт хүргэх гэж байлаа. За болгоомжтой яваарай, бид нар туслах уу?" гэж билээ. Би ч усан тэнэг байж, цагдаа нар ч илүү ухаантай биш байж дээ.
Ингээд торнуудаа бөөгнүүлж атгаад Тулгыг түшиж такси барьж тэндээс холдон гэртээ хүрэв. Хамсаатнууд маань өөр нэг такси бариад араас дагажээ.
Бүгдээрээ ахиад л архидацгаав. Баахан л шүүмж өрнөлөө. Чи яасан тэнэг бацаан бэ! гэж зэмлэнэ, зарим нь тэнэг бишээ үнэн зоригтой залуу байна ч нялуурна. Ямар ч байсан бүгдээрээ л Тулгыг загнаж, намайг аврагч бурхан шиг магтаж байлаа даа тэр орой.
Тэднээс ингээд зайгаа барьсаан. Тэд бол энэ чигээрээ л насыг барах, өмнөө нэг ч зорилго тэмүүлэл тавиагүй, харин азаар баруунд гарч ирээд бэлэн юман дээр буучихсан гарууд байлаа. Монголдоо буцах энэ тэр яриа бол бүр байхгүй. Өдөр шөнөгүй архидна. Хоол хувцас, энэ тэр юманд мөнгө зарна гэж байхгүй. Байрны мөнгө энэ тэрээ хулгайн юмаа зүгээр зараад л олчихно. Хүний урманд хуруугаа хөдөлгөж ажил хөдөлмөр эрхэлнэ гэж байхгүй. Тэд... аз жаргалаа олчихсон хүмүүсээ.
Хэдэн өдөр шөнөгүй архидсан миний бие ч базаалаа алдаж байлаа. Нэг эрүүл болсон дээрээ цэв хүйтэн усаар нүүрээ угааж аваад үүргэвчээ үүрэн тэндээс явсан юм. Хэд хоног "ажил" хийсэнгүй. Зүгээр дэлгүүрүүдээр хэслээ, Урьд нь анзаардгүй байж, одоо бол энд тэнд мэр сэр дуугарах дэлгүүрүүдийн дохиог сортолзтол олж сонсоод, за нэг баагий л гонио хийлээ дээ гэж бодxоос л инээд хүрээд байх юм. Тэр хэд хоногт олон юм ажиглав. Дэлгүүр бүр камэртай биш юм байна. Камэртай байсан ч ороод хамгийн түрүүнд камэр хаа байгааг хараад, дараа нь худалдагчдын байрлалыг тогтоож, эцэст нь хэн ч хараагүй байх мөчийг алдалгүй шүүрэх ёстойг ойлгов. Айж болохгүй, айвал бойтоглоод баригдна. Нэг шийдсэн л бол өөрийгөө хөвчилж, энэ тэр нялуун сайхан бодлуудаа хөсөр хаяад зүгээр "шүүрэх" л хэрэгтэй. Тиймээ, би cэтгэл мэдрэлээ сэмлэн сэмлэн тарчлааж байвч энийг чадах ёстой. Тэгээд удахгүй ийм жижиг гарын гонио хийхээ болино. Би том хөдөлнө өө.

Энэ мэтээр намайг энчээ мунгинаж байх хооронд харин монголоос муу мэдээ ирж байсныг мэдсэнгүй дээ. Аав минь бурхан болчихож.
Аав надад хэзээ ч унахгүй бат бэх ургаа мод шиг санагддаг байжээ. Тиймдээ ч өнгөрсөн жилүүдээд ээжийгээ л илүү үгүйлж, санаж, санаа тавьж байсан юм байна. Аав бол алзахгүй гэж бодоод л...
Аавыг сүүлийн сар хэвтэрт байгааг нь хүүгээ тэнд зовж байхад нь сэтгэлий нь хоёрдуулж, төлөвлөгөөг нь таслаад яахав гэсэндээ манайхан надаас нуусан юм санж. Би ч удахгүй очих гэж байсан юм чинь. Харин намайг очхоо болилоо гэсэн тэр орой аавын бие улам муудсан гэдгийг охин дүү надад хэлэхэд зүгээр л үхчихмээр санагдан шөнөжин хана мөргөж, үсээ зулгаан хонож билээ.
Амьдралд улам өшрөв. Яагаад намайг зүгээр л явуулчаагүй юм бэ?! Яагаад заавал намайг гэж?

Таактикийн тухай бичлэг

Юу байцгаан. За таануус ямар юмгүй юу байна гэх биш. Энэ барбагшийн шавь нар бүгд сагсуу гарууд. Нэг л их багш нараа элдэвээ хэлсэн амьтад. Хэг ёг гэцгээгээл. Сурагч хүний гэнэн цайлган өхөөрдөм зан байхгүй бүүр нэг. Хөөрхөн эмэгтэй багш нарын хувьд таануус өөр шүү дээ. Зиа тэр ч яахуу ганц нэг арга таактикийн шинжтэй юмнууд хэлж өгнөө өнөөдөр

За таануус хэзээ нэгэн цагт ажилынхаа лийфтэнд орохдоо гартаа таван ширхэг хуушуур нэвт харагддаг гялгар уутанд хийгээд явж байвал яахуу. Гэтэл лийфтэнд ортол өөр ажлын лаг лаг хувцастай үе тэнгийн байрын охид хүүхнүүд зогсож байвал яахуу аан. Лийфтэнд ороод нэг мухарт буруу хараад зогсож орхино гэж үү. Тэгэх боломжгүй л дээ лийфт чинь эргэн тойрон толь хаашаа ч харсан бүгд чамайг харах боломжтой аан. Тэгсэн нөгөө лайтай хуушуур чинь аймаар үнэртээд бүгд чинь гар дахь хуушуурлуу харна. Яасан өлөн гарууд вэ, хуушуур үзээгүй юу, өлсөж үхлээ юу, багшийн дээдийн тэнд байдаг гуанзанд 350 гээд заржээлээ өөрснөө очиж ав гэж болкуу шүү. Тэд чинь өлссөндөө биш тийм нэг сэжиглээд ч юмуу харжаагаа юм шүү. Энэ тохиолдолд яахвэ. Хамгийн ойр чамд тусалчихаар юм бол утас шүү дээ. Утасаа гаргаж ирээд ярина.
- Аанхан. Харин тиймээ гарж ойрхон ирстраанд хоол идчээд орж явна.
-.....
- Яаж хараав. Ажилруу орж байхад уу. Тэгээд дуудкуу. Өө энэ харин ажлыхан хуушуур захиад. Манай хэдэн ажилчид зайлуул хуушуур л иддийн. Тэгээд ядхад нэг нэг хуушуур захьсаныг нь яана. Үнэр танар нь үнэртээд лайтай эд байнаа энэ хуушуур. Яаж ч иддийн. их өлсөхөөр иддэг л байхдаа. гэж наасан. Наасан бишээ гэх ёстой шүү. тэр наасан гэдгийг засаад уншаарай. Хэлэхдээ их өлсөөд шүлсэээ гүдд залгиж малгиж тэнэгтээд байваа. Тэгүүл зарим нь мэдчээд инээмсэглэж эднүүс гайтай юм болно шүү.

За гуанзанд найзуудтайгаа хоол идлээ. Хуушуур сайхан шүү. Бацаан байхад 10-ийг идчихдэг байсан одоо бархаа байж дээ. Тэр яахав найзуудынхаа мөнгийг хурааж аваад тооцоог хийж байгаарай аан. Тэхдээ кассан дээр хөөрхөн охин зогсож байгаа тохиолдолд шүү дээ. Тэрнээс биш нэг хүрлэгэр хар эр зогсож байхад тэгэж тооцоо хийж гүйгээд яахав дээ. Иймэрхүү нөхөр байвал дэмий л дээ.


Хөөрхөн кассны охинд очоод хэлнэ.

-Хэдэн ажилчидаа хооллоод явж байна. Хүн тэгээд гэдэс цатгалан байхдаа л ажил сайн хийхиймдаа. Танай хоол сайхан байлаа шүү.
Хөөрхөн охин сонсоод дуртай байвал цаашаа үргэлжлүүлнэ

-Манай энэ муу хэд чинь одоо бүүр хүн шиг болчихоод байгаа юм. Анх олж авхад нүх ухдаг гарууд байлаа шүү дээ. Шинэ ургацын төмс шиг шороотойгоо холилдсон хэдэн юм байлаа. Одоо бас овоо байшин барилга засаад өнгө зүс ороод байнаа. Эднүүсээр ашиг олно ч гэж юу байхав. Ганц нэг нь ч болтугай амьдралтайгаа залгачихвал болоо доо гэх хэрэгтэй

Эндээс ямар гоёмсогоор тэдний хоолыг магтахын цазуу өөрийгөө ямар энрэнгүй, эмзэг, бас мөнгөтэй хүн болхыг харуулж байгааг та бүхэн олж харлаа гэж. Би ер нь тайлбарлагч хийвэл их мундаг хийх хүн шүү энэ тэлвийзээхээн юм хийгээч гээд тэнэгтээд явчихгүй юу.

За дэлгүүрээс юм автал илүү мөнгө хариулаад өгчихлөө. Аймаар сандраад хөл гар нь чичрээд байлгүй сайхан тайван зогсоод мөнгийг аль болох хараагүй дүр эсгээд хармаалаад тайван алхаж гарах хэрэгтэй. Гүйж бариул шууд азаартдийн байлээ шүү. Алхаж гараад гүйж явтал худалдагч охин гарч ирээд хойноос чинь гүйнэ. Зугтаагаад ёстой бүтэхгүйн байлээ гэдэс гүзээтэй хүн чинь дорхноо эцнэ бас ойр хавийн хүмүүс барьж өгөөд балрахын байлээ. сайхан гүйцэгдээд ирхээр нь өө би тоололгүй авцан илүү байж уу гээд буцаагаад өгсөн нь хамгийн зөв санагддаг. Гэтэл гай газар доороос гэгчээр таны найз нөхөд тэнд явж таарна. тэр нь нэг тийм сонин царайтай гар нүдний шил милтэй намхан эднүүс чих михтэй нэр нь Артгаа ч гэх шиг. Тэгсэнээ тэгнэ тэр муу чинь байнгын атаархал нь хөдөлж явдаг хүний ёсоор
Артгаа
- Юу байна хө.
Захирал махирал ч байхгүй шүү дураак бүүр нэг.
Би
- Юмгүй. Чи харин юмтай шүү царай шигээ сонин нэртэй гараа
Артгаа
-Чи яасан энэ тэнд тооцоо дутуу хийгээд хөөгдөж туугдаад явдаг хэвээрээ юу
Хичнээн атгаг атаархуу зантай болох нь яасан тод харагдаж байна гээч
Би
- Үгүй ээ хө. Миний байнга үйлчлүүлдэг газар байгаан. Тэгсэн харин зөөгч охин нь өнөөдөр утас авжээн. Би таалагдсийн байлгүй дээ. Нэрийн хуудсаа өгөөд явуулчлаа.
Артгаа
- Маньдаа нэрийн хуудсаа
Тээр нэрийн хуудас жинхэнээрээ байна уу шалгаж байгаан өмхий чинь.
Би
- Чамд өгөх бол алга хө. Хэрэгтэй хүнд л өгдийн. Ядхад царай чинь эвгүй гар шүү
гээд цаашаа маадгар алхах хэрэгтэй. Илүү дутуу юм ярилгүй зам дээр торойтол хаячаад яваад өгөх хэрэгтэй хэ хэ. Хохь чинь болтол нь аан.

Дараагийн нэг юм байна. Таньдаг ах чинь хоёр шил пиав өгий машин сайхан арчаадах гэж гэе бодий. Нөгөөх нь данхайсан жийп. Пиавны төлөө бол дээс ч тоглоод зогсож чадах бидний сайхан пиавчид бол тэгий л гэдэг газар. Сайхан арчаад зогсож байтал хэдэн охид гараад ирлээ гэж бодий. Шууд машинаа жолоодож жолоодож төмсөг нь наалдчаад салгаж байгаа хүн шиг дугуйруу нь өшиглөөд
- Зиа энэ муугаа солихгүй бол болохгүй болчиж дээ. гэж уулга алдах нь байна шүү дээ.

Зиа тэгээд таануус бас ком дээрээ удаан суусан бол босож ханаа өшиглөдөө

Чоно II

үргэлжлэл. Түрүүч нь энд.

Шуударлаа (анхны ажил).

-Хөөе зогсоочээ! Хүүүе!
Тэр миний араас хашгиран, гараа даллан их л зовж зүдрэн гүйж явна. Би ч ялгаагүй бахардаж үхэх гэж байна. Маргаашнаас энэ тамхийг яг хаяна аа!

Би "ажлаа" эхлэхийн тулд дадлага туршлага олох хэрэгтэй байв. Хүнсний дэлгүүр ч яах вэ, гарын үзүүрийн ажил байна. Хэдэн өдөр огт үнэгүй л утсан мах, хиам, пиаваар тансаглалаа. Харин барааных руу орж үзээгүй байгаад тэр өдөр барилгын дэлгүүр лүү орохоор шийдэв. Нэгдэж бараа нь замбараагүй талдаа, хоёрдож гэр орон болсон ганц өрөөнд минь хэрэгтэй хэд гурван жижиг сажиг юм дутуу байсан хэрэг. Зүгээр ч гүй бас цаанаа "амьдрал тэгж шаардаад“ хөдлөх гэж байгаа минь энэ шүү дээ. Энэ маягаараа бол ч нэлээн нэрэлхүү хулгайч болох дог шүү би гэж өөрийгөө шоолчоо л “Максимилиан“ гэдэг барилга ба багаж хэрэгслийн төрөлжсөн дэлгүүр лүү орж явчлаа. Урьд нь юу ч боддоггүй л явдаг байсан хүнд чинь одоо тэр хамгаалагч нь намайг дагуулж хараад ч байх шиг, худалдагч нь ч ардаас дагаад байх шиг санагдаад байх юм.
Тэр бол том дэлгүүр ээ. Шалнаасаа тааз хүртлээ өрцөн тавиуран ханануудтай. Худалдан авагчийн гар хүрэхгүй газраас эхлээд дээшээгээ том том хайрцагтай бараануудаа өрцөн, харин доод талаар нь арааны шүлс асгармаар сайхан багаж хэрэгсэл, ком түлхүүр, автийркнууд, тусгай хэрэгсэл, ер нь байхгүй юм алгаа. Би яахав дээ, нэг л их том хулгайч, ороод удаагүй л шууд нэг том хайрцагтай түлхүүрний ком аваад сугавчилчxав. Харин тэндээс эргээд дараагийн лангуут гудам руу орохын алдад гэнэт айдас төрөн нөгөөхөө нэг газар орхисон доо.
Цаашаа явж байгаад, "за зураг хананд өлгөхөд гантай хадаас 10-аад ширхэг хэрэгтэй" гэж бодонгуутаа хадаасны хайрцаг урж онгойлгоод нэлээд хэдийг аван кармааллаа. Ахиад цаашаа явж байтал дугуй нөхдөг ком байна. Зүлгүүр, наалт, цавуу бүх юмтайгаа. Овор ч багатай юм. Хүний сиймхий харж байгаад шүүрч авуутаа бөгснийхөө кармаанд шургуулаадахлаа. Одоо нэг бахь хэрэгтэй.
Ингээд удалгүй бахиа ч авч урд талынхаа кармаанд хийгээд цамцаа гадуур нь унжуултал мэдэгдэх юм алгаа. "За болоо болоо, дөнгөж эхэлж байж хамаагүй болохгүй". Ингэж өөртөө хэлээ л аль болох хэнэггүй царайлан кассны хажуугаар гарах гэтэл гэнэт хамгаалагч залуу тохойноос бариад авдаг байгаа.
-Та авсан юмнуудаа гаргаад ир!
Ёстой л цахилгаанд цохиулах шиг болсон доо.
-Юу... би.. гүэ ... уул нь гээ л ээрч муураад л, юу ч болсын тэрхэн хооронд. Харин хэд гүнзгий амьсгаа аваад, хоосон үлдсэн цүнхээ нүдэндээ хармагц овоо ухаан орж эхлэв. Ер нь тэр муухай хоосон цүнхээ санаандаа харах тоолонд зориг орж, ухаан ч цэлмэж явсан цаг надад дэндүү олон.
-Би юм аваагүй!
-Та хадааснууд, бахь бас дугуй нөхдөг ком авсан.
-Аан.... би гадаа юм харчаад орж бичүүлэх гэж байнаа, тавьжий даа!
-Үгүй, та хулгайлах гэж байсан. Манай камэрт бүх юм бичээстэй байгаа!
-Заза май ав ав.
Гээд би кармаанаасаа хэд гурван хадаас гаргаж ирвэл тэр алгаа тосч байна. Хадаасаа алган дээр нь тавьчаад нөгөө кармаанаасаа бахиа гаргаж ирэв. Тэгээд намайг бариад байгаа гар дээр нь тавих гэтэл заавал түрүүнийхээ гараараа авах гээд тэр гараа тавьдаггүй ээ. Тэхээр нь байдгаараа сайхан инээмсэглээд л "за зүгээр дээ" гэтэл тэр сая намайг тавин гараа сарвайлаа. Би сулрав. Суларсан хүн яахав дээ, түүний нүд рүү харсан хэвээр бахьтай гараа сунгах шиг болонгуутаа шувт татаж аваа л пирхийтэл гарч зугтаалаа даа.
-Хэээээе! Зоооогс! тэр ингэж орилоо л миний ардаас гэзэг даран элдсэн юм.

Тэр бид хоёр одоо бараг 10 гудамж хөндлөн туулчхаад байгаа нь энэ. Ихэсдэг ч гүй багасдаг ч гүй 20 метр зай бидний дунд байна. Тэр гайхал хамгаалагч лагс том биетэй нь миний аз болж. Харин би яндан шиг утаа баагиулдаг болхоор түүнээс тасраад алга болж чадахгүй ингээд чихээ шуугиулж, нулимсаа цувруулан гүйгээд байгаа хэрэг. Биеийн тамир хийж байгаа 2 найз ч юм шиг. Гэхдээ л миний лагшин тун ч горьгүй болж байлаа. Уушиг зүрх бөглөчих гээд, энэ чигээрээ цаашаа үргэлжилвэл би удахгүй түүний гарт орох юм шиг санагдаж байна. Ядаж байхад энэ бахь нь яасан хүнд болоод байнаа.

-За окэй окэй!
Би хурдаа саан эргэж харан ориллоо. Тэр бас хурдаа сааж байна.
-Май энийгээ ав! гээд би бахийг нь газар тавиад ухарлаа. Тэр үхэр юмуу африкийн аврага хирс шиг дуу чимээтэй амьсгаадсаар бахиа аваад, "хү..хүлээж бай, наанаа зогсжий!" гэж арай ядан хэлээд хайс түшин тонгойв. Би ч бас хана налж, хэлээ унжуулан, хариугүй унан алдан салганаж байв шүү.
-На..надаа яаралтай ажил байнаа, би явлаа. За бака!
-Хөөе!!!
-Юу вэ?
-Ду.. дугуй нөхөгч...
-Надаа одоо юу ч байхгүй ээ үз л дээ. Гээд баруун талын бөгснийхөө кармаанаас бусад кармаагаа уудалж үзүүлэв.
-Чи... чи наад кармаагаа үзүүлсэнгүй. Үзүүл.
-Энд.. энд юу ч байхгүй ээ!
-Байгаа
-Байхгүй ээ, заза ... баяртай.
Гэж хэлээд л эргээд чавхдьюу гэтэл хөл маань чулуу болчихож. Яаж ийгээд гүйх л ёстой доо гэж бодоод хэрэндээ гүйгээд л байвч хажуугаар явган хүн надтай зэрэгцээд алхаад байсан бол яахуу. Эргэн харвал миний мөрдөгч бас л гүйгээд байгаа бололтой, гүзээ нь хөдлөөд байна.
Байдал нэгэнт ийм болсноос хойш ингэж зовох хэрэг юун гэж бодоод аанай л эргэж харан хойшоо ухарч эхлэв.
-Заза май, энийгээ ав.
-Тээр байгаа биз дээ?
-Харин тийм байнаа. Сая оллоо. Чи казино орж тоо таагаач!
Тэр дунд хуруугаа гозойлгож үзүүлчээд байдгаараа ярвайн тонгойж дугуй нөхөгчөө газраас авах гэж байгаад суун тусаад, бүр хэвтээд өх нь тэр ээ. Юмаа аваад санаа нь амарсан хүн яахав дээ. Би ч “өгөх юмаа“ өгцөн хүн, ялгаагүй л хэвтмээр байсан авч ядаж булан тойроё доо гэж гэж бодон хөлөө арай ядан зөөсөөр байлаа. Булан тойрхын алдад ахин нэг эргэн харвал тэр намайг харсан чигтээ амьсгаадаж, ихэд сүртэй овгонон хэвтэх бөгөөд би түүний дунд хурууг ахин нэг олж харснаар тэр бид 2 дахиж хэзээ ч тааралдаагүй билээ.
За энэ миний анхны ажил шүү дээ. Дуулиант хулгайн хэрэг, “6 ширхэг хадаас алдагдав“ хэхэ. Хэрэг болсоон хөөрхийс, хэдэн зурагаа хадаад авсан шүү.

***

Гүржүүдийн өгсөн мөнгөөр өөр нэг хөлсний байр олж авсан юм. Муухаан юм таарсан даа. Гэхдээ наддаа данга. Угаасаа хангалттай мөнгөтэй ч байсан биш. Гэхдээ бүр ямар ч мөнгөгүй бол гудамжинд л хонох шүү дээ, удахгүй өвөл болох гэж байхад энэ тун ч базаахгүй хэрэг байх байлаа. Антун ба түүний нөхдийг надад бурхан илгээсэн бизээ. За... даа буг ч илгээсэн юмуу даа. Миний мөнгийг тэдний нэг нь л туусан байх гэж өнөө хэр бодогдоод байдаг юм.

Анхны тэр бүтэлгүйтлээсээ хойш ийм маягаар амбан явахгүйгээ мэдлээ. Юуны түрүүнд аюулгүй байдлаа жаахнаар ч болов нэмэхийн тулд цагаачийн албанд бүртгүүлэв. Цагаачийн тэтгэлэгт хамрагдах цаг болоогүй ч муусайн цагдаа, шалгалтынхны нүүрэн дээр нь наагаад гарчxаар нэг бичигтэй болоод авна гэдэг чинь их юм. Харин тэр өөрийгөө хүндэтгэх, өөрийнхөө ухамсарын хил хязгаарыг давах гэдэг бол надад тийм айхтар дарамттай байгаагүй ээ. Эсвэл... мэдэхгүй ээ, байсан ч байж магад, гэхдээ би нэгэнт зорьсон л учраас "ажилд" саад болохуйц элдэв юм бодох дургүй байсан байх. Тэр хиамнууд... амттай л байсан.
За тэгээд хүнд харагдахгүй юмы нь өвөртөлж гарч сурах нэг хэрэг, гэтэл би тэрийгээ мөнгө болгох учиртай, бас байнга хийж байх ёстой. Ингээд яах аргагүй туршлагатай хэн нэгнийг түших болов. Гүржүүд л хамгийн түрүүнд санаанд орж байна. Гэхдээ тэдэнтэй нийлээд би үргэлж туслах хүн байх болно. Бас байдал эвгүйтвэл тэд хамгийн түрүүнд намайг л жийнэ шүү дээ. Тэгээд ч ер нь тэдэнтэй тийм харилцаагаар нэг нийлчихвэл салж биеэ даахад төвөгтэй болж ч мэднэ. Хорвоо дээр монголчуудаас бусад хүмүүсийн нэгдэл сарнил гэдэг амаргүй асуудал шиг санагддаг юм. Харин манайхан бол ч өглөө найз, орой дайсан. Салхинд туугдах үүлний дайтай л амархан хувирдаг улс.
Ингээд эцсийн эцэст хүнд гарын монголчуудтай нэг уулзахдаа хамт яваад жаал жуул юм сурья гэж шийдлээ. Тэр нь ч надад хал багатай байв.
Тэрнээс хойш 3,4 хонолуу даа. Нэг өглөө гудамжаар алхаж байтал замын нөгөө талаас "Цэрээн!" гэж дуудах сонсогддог юм байна. Харвал "Нахиа" хочтой нахиу хамарт эр зогсож байна. "Cайн хүн санаагаараа" гэж. Тэрээр миний хариу мэнд мэдсэний дараа гараараа лонхоор юм уух дүр үзүүлээд эрхий хуруугаа гозойлгов. Хэ! хөөрхий шартчихаж дээ, түүнийг энэ хавийн дэлгүүрүүд оруулахаа байсан нь лавтай гэж бодхоос инээд хүрээд болох биш. Гараараа хүлээж бай гэж дохиод машинууд өнгөрсний дараа түүн дээр очив.
-За дүү хүү юу хийжийнэ, эндээс нэг пиав аваад өгчөөч, ах нь иста нээрээ...

Намайг дэлгүүрээс нэгэндээ 6-тай 2 сагс пиав аваад гарч ирэхэд тэр сүрхий хараад:
-өө чи бас пиав авах гээд явжээсиймүү? гэв.
-Гүэ гүй, хоюулаа танайх руу очий.... болно биз дээ?
Тэр хавдаж манийсан нүдээрээ над руу гайхаж харснаа жигтэйхэн баярлаж,
-Өө тэгий тэгий манайх энэ ш дээ, ах нь бүр шартчаад өөр газар луу явж пиав авы гэж боджээсийн. Энэ муусайн хулгайчууд чинь ахы нь таниад байхын... юу дүү хүү манайх жоохон муухай байгаа шүү. Гарууд унтжаагаа, хэхэ маниусд ямар эрүүл байх өдөр байхын биш....

Тэр хэдийнэ нэг пиав задлаад гүд гүд залгилж, дараа нь огиж бариад их л чимээ шуугиантай явна. Хажуугаар нь шүдгүй амаа хавшуулан тасралтгүй чалчих нь хэчнээн яршигтай санагдсан гэх вэ! Гэхдээ одоо тэр ба түүний найзуудаас илүү хэрэгтэй хүмүүс надад алга даа.
Нахиагийнд орвол нэл нэвширсэн архины үнэр танар ханхалж байлаа. 2 талд байх орон дээр 4,5 залуус амьгүй мэт хэвтэцгээнэ. Нахиа хөөрхий хөгшрөөд нойр ч гүй болоо биз дээ. Эсвэл хамгийн эрт тасарч унаад хамгийн эрт сэрээ биз.
-Маниус өглөө болтол наагаад... за наашаа суу, идэх юм алга. Эднүүс сэрхээр нэгээр нь хоол хийлгэхээс, алий тамхилаач...
Миний юм ярих дуунаар улсууд уван цуван сэрж над руу гайхаж харснаа шууд л пиав задлан балгаад ёолох, хэхрэх, мэнд мэдэх зэрэг янз бүрийн авианууд гарч эхлэв. Зарим нь таньдаг, зарим нь огт зүс хараагүй ч улсууд байна. Зарим нь ч мөрөөрөө, зарим нь ч бааварлачих гээд л. Пиавнууд дорхноо л дууслаа.
Нахиа:
-За Цэрэнгийн пиав дууслаа. Ариука нэг гарна уу даа гэхэд нэг горзойсон, дуугүй залуу өөр нэг намхан хар залуу руу толгой дохиод хоюулаа гарч явав.
Нахиа бие нь сайжирсан бололтой инээд алдана.
-Гайхжийнуу Цэрээн хэхэ, маниус чинь ийм л амьдралтайшд. Саяын гардаг Ариука хөөрхөн бацаан байгаамоо. Сэргэлэн, баргийн юмыг гаргаахгүй дээ гэхэд бүгдээрээ инээлдэв.
Нахиа:
-Боогий нэг хоол аялуул л даа. Цаана чинь бүх юм байгаа.
Боогий гэгдэгч манигар шар эр над руу ихэмсэг хараад боссонгүй ээ. Би ч күүл харагдчих санаатай зориуд өөр хүнтэй яриад, хүзүүгээ нухлан суулаа. Үнэндээ ч тэднүүстэй түс тас ярий л гэж бодсон юм. Худлаа томрох гээд байвал нэгийгээ үзье, аа гайгүй шиг байвал гайгүй л байя гэж.

Оройхон хэрд тэдэнтэй нилээд дотно болсон байлаа. Нахиа ахиа л тасраад өгч. Бас нэг эр хажууд нь гулдайчхаж.
Ариукатай ярьлаа даа.
-Хөгшинд нь ажил хэрэгтэй байнаа
-Чи чадхымуу! Хийжээсиймүү?
-Хийж байгаагүй ээ. Гэхдээ хийнэ.
Ариука над руу зэвүүн ширтэнэ.
-Би чамд ганц нэг дэлгүүр зааж өгий л даа яахав.
-Дэлгүүр үү... таануус хэзээ ажилд гарахын?
-Маргааш санаа байна.
-Хамт явмаар байна, би шууд ганцаараа бас... тээ.. хэцүү..
-Гялтайлгачив даа.
Гэтэл хажуунаас Боогий орж ирлээ.
-Хөөе хам аа! Биднүүс чамаас болоод гялтайчуул яахуу? Түгүүл чи яахуу хам аа?
-Би энд ярьжийнэ түхүү!
-Заза том болцым байна л даа бацаанууд.
Гэж Боогий буцаж сууснаа гэнэт уур нь хүрсэн үү яасан, дахин өндийж намайг "ална тална, заавал ална, уулзна, дүрнэ, сийчнэ" гэж үглээд эхлэв. Ариука энэ бүгдийг чимээгүй л ажиглана. Ариукатай яриагаа үргэлжлүүллээ.
-Гайгүй биз дээ хөгшөөн, мань зүгээр хаалт болоо л явы.
-Зүгээрээ, зориг чинь хүрүүл өөрөө хий. Харин толгой толгойгоо даана шүү.
Боогий шүлсээ үсчүүлэн агсарсаар гараа миний хүзүүн дээр тавин сэгсэрлээ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсxэв дээ. Боогий гэх тэр нөхрийг заамдаж босгоод шалан унаган дээр нь мордоодохлоо. Худлаа л томрохоос биш шал согтцон л амьтан шүү дээ. Бусад нь биднийг салгав.

Ингээд маргааш болж анхны ажилдаа гарлаа. "Жинхэнэ ажилд" гарч байна гэж бодохоос сандарч тэвдээд юу болсныг ч бараг мэдээгүй өнгөрсөн юм даг.
-Гүэ чи чинь яагаад байнаа, урд ороод зүгээр яваач!
Тэр агшны дурсамжаас Нахиагийн ингэж зандрах дуу, хаалганы дохио 2 л чихэнд хадаастай үлдэж. Хаалган дээр ирэхэд дохио уг нь дугардаг юм, гэхдээ тэр үед улайм цайм хаалган дээр нь хамгаалагч л байхгүй бол өөр хэн ч ардаас ирдэггүй, шалгадаггүй байлаа. Хулгай зэлгий тэгж их гаараагүй, зүүнийхэн ч цөөхөн, монголчууд бүр ч цөөхөн байсан. Тэдгээр соёлт ертөнцөд дэлгүүрээс мөнгийг нь төлөхгүйгээр юм авч гарна гэсэн ойлголт суугаагүй байсан хэрэг л дээ. Бид ч муйхар байж. Худалдагч юмуу худалдан авагчид харагдаагүй л бол юу л бол юу торонд хийгээд л бариад гарчихна. Бүх дэлгүүр камер зоогоогүй ч байсан. Хяналтын ганц нэг л юм хананд өлгөөтэй харагдна. Тэр бид 2-ын хэрэг гэж юу байхав дээ. Одоо бол хулганы нүхийг ч андахгүй өнцөг булан бүрт камер.

Тэгэхэд Нахиагийн надад өгсөн тортой юмыг аваа л эргэхэд хамаг хүйтэн хөлс асгарч, бүх биеийн гадаргуу тэр чигтээ л зүүгээр шивүүлцэн юм шиг арзайчxаж билээ. Гадаа гараад, "за ингээ л булан тойроо л, унаа машинд суугаа л хурдаа нэмээ л..." ухааны юм бодож байтал аваргууд харин гарангуутаа дөнгөж хажуугийнхаа модны сүүдэрт суугаад пиавдаж гардаг байгаа.
-Энд ингээд болж байгаамуу?
-Зүгээрээ! Чи зүгээр суу! Алий май, энийг уучих.
Ингээд оройжин архидаж, тэдний худлаа үнэн үлгэр домог шиг үүх түүхий нь сонссоор байгаад хорвоогийн нэг өдөр өнгөрөөв.
Маргааш нь билүү нөгөөдөр нь авсан юмнуудаа бөөгнүүлж аваад цагаачдын байранд байх нэгэн монгол айлд очлоо. Миний урьд нь очиж ганц нэг юм хямдхан авдаг байсан айл шүү дээ. Харин энэ удаа өөрөө зарахаар очход гэрийн эзэн залуухан эр эм 2 бага зэрэг гайхаж байна.

***

Бид 4 хоногийн дараа дахин ажилд гарцгаав. Энэ удаа Парисийн нэгэн томоохон худалдааны гудамжинд очсон юм. Намайг шууд л биеэ даа, чи чаднаа л гэцгээж байна.
Толгойгоо өргөн харвал гудамжны 2 талаар янз бүрийн алдартай брэндийн дэлгүүрүүд "эндээс дуртайгаа ав" гэж урих мэт ярайж байлаа.

Чоно I

Шийдвэр.

Ганц уут будаа хүртэл хулгайлж авах үе хүнд тохиолддог юм шүү. Тиймээ, би сая авчраад сууж байна. 60-хан цэнт шүү дээ. Харин өнөөдр надад 6 ч алга. Сүүлийнхээ 3 евро 60 цэнтээр тамхи авсан.... юу, тамхийг хулгайлж болдоггүй юм, тэгээд л...
Өрөө дүүрэн утаа суунаглана. Миний тархинд ч бас утаа. Өглөөний шил столичный ч дуусч байна. Арай ч ингэж яваагүй л аавын хүү юм сан.

Европт гараад бараг 15 жил болжээ. Олдсон бүх ажлыг хийж шар махтайгаа хатаж явлаа эхэндээ. Татлаа түлхээ байх биш дээ ямар, метроны буудлаар хоног төөрүүлж, сааданд гоожих түгээгүүрийн уснаас амаа чийглээд, өдөртөө нэг л удаа сайн иддэг сэн. Сүүлдээ ч хөл гараа овоо олоод, нийт гурван жил хагас энд амьдарсны дараа нутгаан тэмцэх цаг ирсэн дээ. Яагаад гэвэл надад, миний амьдралдаа хэзээ ч барьж үзээгүй 50 сая атгаастай байсан юм. Төгрөгт шилжүүлээд л дээ. Гэхдээ энэ чинь 2000 он шүү дээ. Tэр үед 50 сая гэдэг бүхэл бүтэн амьдрал байлаа.
Намайг хүлээж суугаа ижий аав, ах дүүтэйгээ ярьж, нэг их л амьтан буцах билетээ хүртэл захиалж, тэндээ 2-3 байр хүртэл наймаалцаж очингуутаа мөнгийг нь өгөхөөр тохирч, дараа жил гэхэд хүнтэй болоод хурим хийнэ гэж төлөвлөөд л.... Ингээд л яг буцахын даваан дээр, ердөө маргааш нислээ гэж байхад л бүх юм орвонгоороо эргэчихсэн юм даа.

Тэр орой байрны доор байх паабд орж, баарны ялдам эзэгтэй, том хөх, тонтойсон өгзөг, буржгар алтлаг үстэй Луизатай оройжин чалчиж салах ёс хийж билээ. Зэгсэн уусан ч байлаа. Хаалгаа түлхүүрдэж орж ирэээд толинд хэсэг харсан. Луизад идүүлэх дөхөж хавдаж улайсан уруулаа харж инээд хүрээд л...

-Хэээх... Цэрэн хүү! Францад зовлогоо зовоох өдөр чинь ингээд дуусах боллоо доо, сайн байнуу аав ээж 2 минь! Сайн байнуу хөөрхөн дүү нар минь, яасан том болоо вэ! Сайн байнуу Улаанбаатар минь! гэж толинд тусах дүрсэндээ хэлээд орон дээрээ 5 хошуу болон унаж, ганцаараа инээн удаан хэвтэж билээ. Өөрийн эрхгүй инээд хүрч, бүх юм гэгээн цагаахан санагдаж... ийм сайхан мөч хүнд бас тохиодог юм байжээ гэж бодхоос нойр ч хүрэхгүй байлаа. Маргааш бүх мөнгөө монгол руу шилжүүлчихнэ, тэгээд л орой 8 цаг гэхэд онгоц хэдийнэ хөөрч, ээж маань нөгөөдөр өглөө цайгаа чанасаар хүүгээ утгана.

Хэдий нойр хулжаад байсан ч залуу хүн юм хойно нэг л мэдэхэд нам аваадхаж. Нэг сэрэхэд хэдийнэ нар мандаж хөшигний цаанаас төөнөж эхэлсэн байлаа. Цаг харвал 13 өнгөрч байна. Пөөх яасан их унтаа вэ гэж өөрийгөө гайхсаар арайхийн өндийв. Толгой даагдхым бишээ!
Урьд нь хэзээ ч ийм аймар шартаж байгаагүй сэн. Ам хамар гашуу оргиж загатнана. Өрөөнөөс ялааны хор ханхлаад ч байх шиг. Таавчигаа арай ядан олж тунтраад угаалгын өрөө явах гэтэл... урьд өдрийн боож тавьсан ачаа задарцан хэвтэхийг харсан юм.
Гайхахын ихээр гайхаж ачааныхаа хажууд өвдөглөн суув. Толгойд юу ч орж ирэхгүй байна. Өчигдөр яасан билээ дээ байз?!
Хэсэг манарч суугаад сая л нэг юм мөнгөө үзэх санаа төрж салганаж гуйвсаар цүнхээ үзтэл хов хоосон болсон байв. Хоосон цүнхний ёроол ямар муухай харлаж харагддаг болохыг над шиг мэдэрсэн хүн байхгүй дээ. Нүдэндээ ч итгэсэнгүй, өөртөө ч итгэсэнгүй. Өөрийгөө чимхлээ, алгадлаа, цэв хүйтэн шүршүүрт орлоо.
-Цэрэээээээээн сэрээд өгөөчэээ!
Ганцаараа ингэж бархирч байгаа намайг харсан хүн лав галзуу гэж бодох байсан байх.
Тийм байдалд орсон хүн, "ер нь надад 160 мянган франк байсан билүү? Тэр харин зүүд биш байсийн биш биз" гэж эргэлздэг юм билээ.
Оройдоо ээжтэй утсаар ярьж хүү нь ахиад жаахан байхаар шийдлээ, түйвээсэнд уучлаарай гэж хэлсэн. Ээжийн маань хоолой тасраад л явчиж билээ. Гурван жил хагас гэдэг үрээ санасан эхэд бол чамгүй л урт хугацаа шүү дээ. Ээжийгээ хэдий өрөвдөж байсан ч ямар гуяа ганзгалаад очилтой биш дээ, би чинь эцгийнхээ голомтыг залгамжлах эр хүн шүү дээ!

Цагдаад мэдэгдэх ямар ч боломж алга. Ямар өөрийгөө бичиг баримтгүй оршин суугч гэдгээ барьж өгөлтэй биш. Бодлоо.... миний нийлдэг Гүржүүд, хэсэг бусаг орос залуус бий (Угаасаа тэр үед Монголчууд нүдний гэм ч байлаа) Тэдгээр нөхдийн ихэнх нь намайг өнөөдөр бэлэн мөнгө тэврээд хонож байгааг мэднэ.
Орос дунд сургууль төгссөн, унаган оростой хүн би. Тэр ч үүднээсээ оросууд, оросын багууд, уулынхантай нийлж нөхөрлөдөг байлаа. Олон хүн сайнтай муутай ч миний нөхөд тэхээр хүмүүс биш дээ, гэхдээ өөр хэн гэж? Хэн намайг өөр мэдэх юм. Нэг новш л байж дээ тэр дунд. Илчлээд хэлээд өгчихвөл тэд түүнийг амьд үлдээхгүй нь лав. Гэвч хэн бэ?
Тэр өдөртөө сүүлийн мөнгөө шавхаж 2 шил архи аваад гүржүүд дээр очлоо.
-Хээе дүү! Сэтгэл чинь хоргодоод байнуу, за наашаа суу!
Хариу инээсэн болчоод суулаа.
-Дүү явахаа больсоон.
-Яасан? Ээж чинь хүлээж байгаа шүү дээ!
-Бүх мөнгийг маань хамчихжээ.
-?!
-Тиймээ, гэрт хулгай орчихож. Унтаж байхад ороод над руу газ цацсан бололтой. Тэгээд л... байхгүй!
-Хэн?
-Мэддэг сэн бол зүгээр л яг одоо алмаар байна.
Тэд бие бие рүү гээ харалцав.
-Дүү! Чи биднийг хардаж байнуу?
-Та нарыг биш, гэхдээ....
Тэд хөмсөг зангидан харна.
-.... гэхдээ та нар дунд нэг хулхи байна. Энийг л хэлэх гэж ирсэн юм. Одоо боллоо. Ууцгаая!
Тэр орой гүржүүдтэй найрлаж найрлаж яаж гэртээ ирснээ ч мэдсэнгүй өглөө сэрлээ. Ширээн дээр гялгар уутай мөнгө хэвтэнэ. Олзуурхан авч үзвл бас ч гүй нэлээд хэд цуглачихаж. Өчигдрийн явдал зүүд нойрон дунд болсон мэт бүдэг бадаг санагдна.
-За дүү минь, энүүгээр хөл дээрээ зогсож ав. гэж тэдний ахмад болох бургжар хар үстэй зантайсан эр Антун хэлээд гарт ууттай мөнгө атгуулж байх нь нүдэнд ахиад харагдлаа. Антун хочтой тэр лухгар эр харахад нэг уймраа, үглээ, орилоо л хүн. Гэвч эндхийн бүх гүржүүдийн удирдагч нь. Заримдаа армян, оросууд хүртэл ихэд хүндэтгэн ирж уулзаж байгаа харагддаг.
Тэд дундаасаа надад мөнгө хандивлаад өөрсдийн машинаараа гэрт хүргээд, оруулж өгчээ.

Маргааш энэ байр эзэндээ хураагдна, ажлаасаа гарлаа гэдгээ даргад хэдийнэ хэлцэн. Ингээд л би энэ газар анх ирсэн шигээ кармааны жаахан мөнгөнөөс (мөнөөх гүржүүдийн өгдөг) өөр юу ч гүй үлдлээ дээ. Ялгаа нь гэвэл бараг нутгийн хүн болсон байлаа.

Шар гозойгоод болхым биш ээ ах дүү нар минь! Та нар миний оронд байсан бол бас ингэх л байсан байх. Хөл гараа элтэртэл ажиллаж олсон мөнгөө эцсийн мөч дээр зүгээр алдаж орхино гэдгийг үзсэн үү дээ? Ахиад л чилийсэн он жилүүд, өдөр бүр яг адилхан ажил залхатлаа хийж байж л урьдных шигээ болно гэж бодохоос адгаад, уур хүрээд болдгүй дээ.

Гүржүүд айлын гэр ухдагаараа алдартай. Бас үнэтэй дугуйг гаргаахгүй авна. Ай даа, мөн ч олон газрын мөн ч олон ч хулгайч нар юу чаддагаа хийгээд, ёстой хөлхөлдөж байсан даа энэ баруун европт. Гү одоо ч тийм л дээ. Манайхан ч юу дутхав жижиг барааны дэлгүүрийг самнаад л ороод ирнэ. Хааяа тэдэнтэй уулзаж тал юмуу 1/3 үнээр хувцас хунар, монгол руу явуулах аар саар бэлэг сэлт авдаг байв.

Тэр өглөө миний дээгүүр нисэн өнгөрч байгаа Парис-Москвагийн чиглэлийн онгоцыг харж, яг одоо би гэртээ ээж аавдаа эрхлэнхэн унтаж байх байсан шүү дээ гэж бодохоос гомдол цөхрөлийн нулимс өөрийн эрхгүй урсаж байлаа. Тэр нулимсны амт аманд жигтэйхэн гашуун амтагдах үед миний нүд онгойх шиг болж шийдвэрээ гаргасан юм.
Би сөрж амьдарна, яаж алдсан, тэрэн шигээ бүхнийг эргүүлж олж авна. Би энд өөрийн газраа тамгална, би талын чоно шиг хийморио сэргээж, би хүссэн бүхнээ....... хулгайлна!

Энэ бол Энэ бол одоогоос 10 жилийн өмнө. Hамар орой. Hутагт сан бол айргийн амт ид чимчгэнэж байсан цаг байлаа.

Тэмдэглэлт өдөр.

Сая багшаа нь нэг өдөр тэмдэглээд.
Гэхдээ уг нь харандаа аваад календарь дээр дугуйлхыг жинхэнэ тэмдэглэх гэнэ шд тээ. Тэгсэн чинь нэг баярын юмуу дурсгалт өдөр баярлах юмуу дурсахыг тэмдэглэнэ гэж нэрлээд байхын. Энэ одоо хэн зохиодог байнаа ийм балай юмыг.

Яагаад энэ өдрийг хэдүүлээ баярлан өнгөрөөе, амрая, наадая, цэнгэе, үнсэлций.. (оо соорий энэ биш шүү) дурсаж өнжөе энтр гэж хэлж болоогүйм бол.

Ааааан тэгсэн чинь бодоод байсан чинь нээрээ тэмдэглэх гэдэг чинь нээрээ нэг юмыг бусдаас нь ялгах гэсэн үг юм байна аааан нээрээ тийм бээшд!

Тэр өдөр жишээ нь нэг хүүхэд төрсөн байвал тэр өдрийг түүний төрсөн биш 364 өдрөөс нь ялгаж байна гэсэн үг, мөн үү? Ялгаж авсан юмаа бусдаас нь хол тавьж болдог бол, жишээ нь хүйтэн пиавыг бүлээнүүдээс нь ялгаад хажуудаа ойрхон тавихыг бол тэмдэглэх гэхгүй.
Харин тэгж ялгаж авч болохгүй юмыг бол, жишээ нь шүдний эмч бол өвчтэй шүдийг чинь олоод тэмдэг тавина шд эхлээд. Ай даа тэмдэглэж байна шүү дээ энэ!

Яанаа нээрээ шүдний эмч өвчтэй шүдийг сугалж авч үлдээд, эмчилчээд "за ирж шүдээ ав" гэдэг байсан бол ямар аймар вэ, би ямар аймар жишээ авчваа... заза нойрны синдром тусаад хүүхэн шиг аальгүйтээд суужийнэ нэг мэдсэн чинь. Яанаа ингэсэн чинь Артгаа нойр нь хүрэх тусам хүүхэн шиг болдог молдог гээд унах вий дээ яаанаа! За болио боль Артгaа! Яахнуу гүй юу гэсэн чинь бүр солиороод.

Тиймээ нөхдөө, тэхээр тэр хүүхдийн төрсөн өдрийг ирж байгаа жилүүдээс ялгаж авч болохгүй. Тэхийн бол хүн болгон өөрсдийн төрсөн өдрүүдээ ялгаж тавих гэнэ. Өдөр болгон хүүхэд төрдөг болхоор ирэх жилүүд ганц ч өдөргүй үлдэх нь байна. Тэхээр ерөөсөө ирэх жил ч гүй, бүр маргааш ч гүй нөгөөдөр ч гүй болоод миний ирэх нэгдэхэд шарсан мах идэж пиав уух лөөлөө болох нь байна.

Тиймээ, тийм л болхоор хүн төрөлхтөн хүний төрсөн өдрийг тэмдэглэж, дараа нь жил бүр тэрхүү тэмдэглэлт өдрүүдээр нь боов идэж, ундаа уугаад яваандаа боов идэж пиав уудаг байна.

За тэмдэглэлт өдрийн учрыг мэдсэн бол багшаа нь унты даа. Унт гэж бурхан намайг сэрээсэн юм. Одоо сандлаасаа бос гэж бас тэр намайг энд суулгажээ. Мөн тэрээр хэвт гэж ор заянгуутаа тайл гэж хувцас өмсүүлсэн байх ажгуу. Тэгээд ань гэж аньсага заяаж өгчөөд анингуут жоохон байжаагаад толгойны оройноос миний сүнсийг сугалж аваад хананд өлгөчнө. Өглөө сэрэх болохооор сүнс буцаад бие рүү орно.

Би яагаад дандаа аймар юм яриад байна сүүлийн үед. Уг нь аймар юм хум үзэж хараагүй шд.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл