Нар сарны хооронд амьдрал адал явдлаар сүлэгднэ

Хүмүүсээ багшаа нь нэг аймар урт нэртэй, аймар урт юм орууллаа шүү. Надын чөлөөт үзүүлвэр юм байгаан. Гэхдээ зөвхөн эхлэл нь ха. Дараа нь ардах нь урдхаасаа урт 7 бүлэг орно шүү дээ. Айсан нь одооноос л больсон нь дээр. Гэхдээ тэрийг унших та нараас илүү, бичих би л гэцүү байна даа. Бурхан тийн л гэх байх.
Тэгээд хүмүүсийг тэг гэвэл шинэ жилээр дуусгана, боль гэвэл өнөөдрөөс болиод өөр бүүр урт юм эхэлнээ.

Эхлэл
Үйлс нь далийсан өдөр гэж л энийг хэлэх байх. Үгүй ээ ер нь, үйлс нь далийж эхэлсэн өдөр гэвэл таарна. Балх Гүнд хоёроо гэж. Одоо та нарт би энэ 2 залууд нодлин жилийн өдийд юу тохиолдсоныг ярьж өгье.
Тэд хар багын найзууд, харийн энэ оронд хоюул цугтаа нэг байранд амьдарч, нэг газар ажилладаг байлаа. Нэгэн рестораны томгүйхэн гал тогоонд Балх үдээс өмнөх, Гүнд оройн ээлжинд нь „гүрийнэ“. Гүрийх гэдэг бол Балхын үг. Учир нь тэдний эзэн-тогооч, юу юуны туханд хүрэлгүй уурлан хашгичдаг зантай адгуу эрийн хажууд хэдэн цаг байхдаа Балх чухам л гүрийдэг билээ. Энэ нь эзнээс дутахгүй түргэн ууртай, юм л бол хөмсөг зангидан бодол болдог өөрийнх нь зан ааштай холбоотой. Бүр баргийн онигоонд ч инээх дургүй хүн шүү дээ энэ Балх чинь. Харин шаламгай, хэрсүү хүү Гүндэд бол эзнийх нь оронд зүгээр нэг морь байсан ч том асуудал биш байхаар барахгүй аягүй л бол түүнтэй ярилцаж дөнгөнө. Ер нь арга ч гүй юм. Балх оюутан болж ирээд дөнгөж 4 сар болж байгаа бол Гүнд хэдийнэ 5 дахь жилтэйгээ золгож байгаа юм үзсэн толгой.

За нөгөө гайт өдөр лүү гээ ороё доо. Тэр 12-р сарын 3 дахь ням гаригийн өглөө байсан юм. Цонх болгон дээр зул сарын баярыг угтуулан тавьсан чимэглэлүүд ярайж, гудамжны хаалга бүрийн өмнө урьд шөнийн нэвсийтэл дарсан цасыг цэвэрлэн зогсох хүмүүс тонголзож байлаа. Хальтирч унасан хүний эмчилгээний зардлыг төлөх дуртай хаалганы эзэн байхгүй болхоор арга ч байж үү. Тэр өдөр жирийн л эхэлсэн сэн. Бүгд, ялангуяа эзний эхнэр илүү сайхнаар инээмсэглэн Балхтай мэндэлж, харин мэндчилгээ дуусав уу гүй юу нүүрэндээ дүнсгэр царайгаа наан холдоцгоож байв. Энэ бүхнийг хэдийнэ мэдэх Балх ирзээнэн бээлийгээ өмсөн өглөөнөөс хойш овоорсон сав суулгуудыг угааж эхэллээ. Эзэн зогсолтгүй ямар нэг юм чанаж, жигнэж, юүлж, савлан, байн байн бохирдсон сав суулга авчирч нэмэх аж. Тэгж байтал эхний зочид ч ирж, эзэн цэсэн дэх хоол ундаа хийх ажилдаа орлоо. “За ингээд л орилоно доо“ гэж Балх бодонгоо савантай алчуураа мушгина.

Монголд банк татан буугдаад ажилгүй болcoн Балх насны залууд сураад авахаар шийдэн, байгаа хэдэн төгрөг дээрээ нэмж зээл аваад наашаа иржээ. Ирснийхээ дараа бүх хүн өөр лүү нь инээмсэглэхээр нь баярладаг байсан бол удалгүй нэг их өөрийг нь гээд инээгээд байгаа юм биш гэдгийг мэдээд тэгж хөөрөхөө болив. Хүн бүхэн, бүр түцний худалдагч хүртэл өөрий нь үл тоох шиг санагдах нь гайгүй хувцастай нь муухан хувцастайнхаа хажууд даналзаж байдаг монголын ёстой даанч нэг нийцэхгүй. Тэр үнэндээ л доошоо орж яваа мэт бодогдож, энд ингэж сав угааж зогсоогий нь найзууд нь мэдвэл яана гэхээс яс нь хавтайдаг байлаа. Зангиа зүүж, ширээ тохойлдон суусан нь байнга нүдэнд нь харагдаж зовооно. Гэлээ гээд яалтай ч билээ, өндөр албан тушаалтан, эсвэл боссын хүүхэд биш л бол өндөр өртөгтэй баруун европод үүнээс өөр арга байхгүй. Гэвч энэ эзнээс болоод сүүлдээ ажлы нь хаяад явдаг ч юм уу гэж бодох болжээ. Гэтэл дараагийн ажлаа олоогүй бол ингэх нь тэнэг хэрэг, бас энд оруулж өгсөн Гүндийнхээ нэрийг бодох учиртай.

Балх тосгуурт дүүргэсэн усанд юу ч юм булхан уруулаа унжуулж, барзгар бодолдоо автан зогсож байв. Эзэн ч хэдийнэ хашгичаад эхэлжээ. “Шинэ жил дөхөж байдаг, өдийд ч монголд сайхан байгаа даа. Ээждээ нэг бэлэг явуулчих юм сан. Явуулая гэхэд байрны түрээс, хоол унданд нөлөөлөөд явчна... Ер нь юу ч явуулдийн билээ... амьдрал ч галт уулын тогоо шиг бусниж байна даа...“ гэж бодов уу гүй юу тосгууртай ус нь гэнэт галт уул болж хувиран дэлбэрэн цалгилах нь тэр ээ. Тостой, савантай, хиртэй, бохир тэр шалбааг Балхын нүүрийг шалба норгоод зогсохгүй ам руу нь хүртэл үсэрч оров...
Эзэн ууртай байсан юм. Үдийн 12 цагт ирнэ гэж захиалга өгсөн боловч 1 өнгөрч байхад ирээгүй байсан хатагтай Линдтэд бүр дэлбэртлээ уурлажээ. “Баас! Тэнэг эмгэн! Оронд нь өөр захиалга авах байсан юм!“ гэж орилон бохирдсон хайруулын таваг 2-г авчирч өөрийн ширээн дээрээ тавиад "Балхаа энийг аваарай!" гээд эргэсний нь гунигт бодолдоо дарагдсан мань эр анзаараагүй юм санж. Эзэн ууртай хэвээр өөр нэг савтай хоол таваглахаар эргэн иртэл түрүүний хайруулын тавагнууд тэндээ зай бөглөсөөр байж л байлаа. Эзэн бүр ч галзууртлаа уурлан тэдгээр тавагнуудыг шүүрч аваад Балхын ус руу чамгүй холоос чулуудчихсан нь одоо Балхын шалба норсон байхын шалтгаан болчихжээ.
Барих гэж ихэд зовдог Балхын тэвчээр энэ удаа эзнээсээ ч асуулгүй зад татлаа. Тэр барьж байсан шанагаа ус руу цүлхийтэл нь шидээд, хэл сайн сураагүй тул монголоор эзнээсээ үл дутах дуугаар гуугачиж гарсан гэдэг.
-Хөөе чи!!! Хэн юм бэ ай! Алий намайг алаадах! Би хүн байна за! Би энд чинь ажиллаж чадахгүй, түй! Ай кан нот ворк!
Ингээд тэр хормогчоо тасар татан хуулж эзнийхээ нүүр лүү шидээд хаалгы нь чанга саван гарч одлоо. Эзэн эхнэр лүү гээ харан мөрөө дөнгөж хавчиж амжтал хаалга ахин хүчтэй нээгдэн Балх эргээд ороод ирэв. Эзэн мэгдэн сандарч утсаа шүүрэн авлаа.
-Цагдаа дуудлаа, би цагдаа дуудна..!
Эзний хуруунууд утсан дээгүүрээ салагалж байх хооронд Балх хөмсөгөө зангидан уухилсаар урд нь очиж зогсжээ.
-Гийв ми маая маани!
-Аа, окэй окэй, Аая гийв юү дат.
Балх 70 еврогоо аваад гарав. Энэ удаа арай зөөлхөн савагдсан хаалга баярлан хаагдаж, харин савагч этгээд нь гараа кармаандаа шаагаад эрчтэйхэн алхаж байснаа яваандаа сулран удааширч, саях явдалд гэмшиж эхлэв. Одоо яаж амьдарнаа, өөр хаана бэлэн ажил байна вэ, Гүндэд юу гэж хэлнээ....???

*********
Үдийн 11-ийн алдад Гүндийн утас хангинаж гарлаа. Орон дотроо утсаа хайсаар арай гэж олон өрөөсөн нүдээ хүчлэн нээвэл дэлгэц дээр эзний дугаар байсанд тэр гайхахын ихээр гайхаж шууд л тормолзон сэрж гэнэ.
-Хэллө шээф ?
-Гүндээ! Дампуурал! Балх явсан, би ойлгохгүй байна! Би түүнээс айсан, тэр над руу довтлох гээд байсан...
-Юуууу?...
-Тиймээ! Тэр бүдүүлэг, би үнэхээр ойлгохгүй байна! Би цагдаа дуудах ёстой байсан.
-Шээф, юу болсым бэ?! Балх наана чинь байна уу?
-Тэр байхгүй, маш ууртай гарч явсан, ирэхгүй байх. Одоо хэн надтай өдөр ажиллах вэ? Чи ирэх хэрэгтэй байна.
-Ойлголоо шээф, би одоо очьё.
Тэр бариу моодтой өмдөө дээр дээр үсрэн байж арайхийж углаад гутлынхаа арыг гишгэн барин нааш цаашаа хам хум гүйж гарлаа. Байр түрээслүүлэгчийн царай муутай ч намтар түүхээр арвин палдгар нохой түүнийг, энэ сэгсийгээд яачаа юм бол гэсэн харцаар дагуулан харна.
-Байна..
-Хөөе юу болсым бэ? Брайн боож үхэхжийнэ, чи хаана байгаан?
-Гүэ харин дургүй хүргээд...
-Яасын бэ яг?!
-Тосгууртай ус руу хайруулын таваг шидээд.... над руу үсрээд.... бүр ам руу хүртэл ороод, тэгжаах ямар хэрэгтэй юм бэ!
-Ць! Тэглээ гээд чи бузартаад үхлээ юу ай? Хүрээд ир, би тийшээ явжийнэ, уучлал гуй.
-Тэр муу чинь угаасаа хоол ч өгдгүй нарийндаа хатсан гуйлгачин. Монголд бол би ингэж доошоо...
-Монгол чинь тээр тэнд байна тэнэгээ! Одоо чи хаанаас ажил олох юм бэ?
Гүндийн бачимдан зэмлэх нь Балхын намжиж байсан ууры нь дахин сэдрээгээд өглөө.
-Чадкуэ, би өөрөө өөр ажил олчно! Чи л наанаа оч!

Гүнд эзний гомдол мэдүүлэн үглэхийг сонсонгоо Балхын ажлыг хийж дуусгав. Өөрийнх нь ээлж 2 цагийн дараа эхэлнэ. Тэр болтол дэлгүүрээс халуун хиамтай талх авч идэнгээ интернэт кафэд суун цаг нөхцөөхөөр боллоо. Гэрт очсон ч Балх эзгүй байгаа. Хэлний бэлтгэлд явдаг оюутан хүн, тэгээд ч тэрэнтэй хавьд уулзмааргүй байна.

Оройн ээлж бас л жирийн гэхэд дэндүү жирийн эхэлсэн юм даа. Ресторанд тамхины утаа суунаглаж, хүмүүс гангар гунгар ярилцна. Ханаар тогтоосон шинэ жилийн гэрлэн чимэглэлүүд рестораныг сүрхий өнгө оруулжээ. Өнгө өнгийн одой анахайнууд хөгжилтэй царай гарган гэрэлтэж, цаахантай нь өтгөн сахалт өвлийн өвөө гурвалсан чаргатайгаа хурдалж явна. Харин дээгүүр нь баахан одод гялалзах нь хэний ч сэтгэлийг баясгамаар. Гал тогооноос эзний дуу хадаж, сав суулга харшилдах. Дандаа халамцуу байдаг бармэн, чех гаралтай Яани тээкнийхээ ард зогсож л байх. Гүнд энэ бүхний хажуугаар өнгөрөн хувцас сольдог өрөөг зүглэж яваад эзний охин, 17 настай Бэтитэй тааралдав. Бэти Гүндтэй таарах болгондоо ялдамхан гэгч нь инээмсэглэж, бүр баярлаж байгаа аятай байдаг юм. Гүнд, "хэ жимс! Даанч дэндүү өндөр модонд ургаж дээ чи" гэж бодонгоо хайнгахан нэг инээмэр аядаад зөрлөө.
Гүнд тосгуурын хажууд байсан хэд гурван савыг угааж дуусаад байтал эзэн түүнээс хэдэн өргөст хэмх арилгаад өгөхийг хүсчээ. Хэзээний уриалгахан Гүнд инээд алдан толгой дохиод, зоорь луу орвол Яани тэнд цаас барин пиав ундаагаа тоолон зогсож байхтай таарч гэнэ. Түүнд сайн сайхныг хүсээд хайрцагтай өргөст хэмхнээс 2 гартаа атгаж аваад эргэтэл гараас нь нэг нь мултран унаатахлаа. Унасан өргөст хэмх үзүүр хэсгээрээ хугарч, харин тэрхүү бяцxан хугархай эрчээрээ газраар ойн буусаар Яаниг зүглэв.
Огт санаандгүй байсан Яанигийн гутлын хоншоор дээгүүр хулгана харайгаад гарах шиг санагджээ. Европ хүний сүржин зангаас уу эсвэл өөрөө дүр эсгэх нэн дуртайгаас болсон уу, эсвэл угаасаа ч тийм айхтар цочсондоо ч тэр үү муухай бахирч гэнэ. Тэр бахираанаар нь хоолны танхимд эзнийхээ хөлд хэвтэж байсан анч үүлдрийн нохой огцом чанга хуцан ухасxийхэд хажуугийн ширээний эмгэн цочихдоо дэргэдээ суусан ач охиныхоо нүүрэнд оочиж байсан халуун шөлнөөсөө халбагыг хүртээгээдхэжээ. Гэтэл охиныхоо часxийн бахирах дуунаар дөнгөж сая хайлаад урсчихмаар сайхан инээмсэглэн суусан бэр бүсгүй хадам иж рүү гээ “хөгшин үнээ“ гээд чарлачихаж. Түүнээс дутуугүй инээмсэглэн, бэр охиноо магтаж суусан хадам ч мөчөөгөө өгөлгүй бэрийгээ “чөрийсөн чөтгөр“ гэж чичилжээ. Энэ хооронд тэнд байсан өөр 2 ч нохой анхны нохойтой дуу авалцан хуцалдаж гарсан байна.
Зиа бөөн л самуун болсон юм байхаа. Харин бүх зочдоо муусайн харамчууд, гуйранчууд гэж хараадаг эзэн энэ явдалд туйлын ихээр баясан хөхиж, анх юунаас эхэлснийг Гүндээс сонсоод бүр нулимсаа гартал инээжээ. Харин даанч удаан инээсэнгүй ээ. Амаа том ангайн эг маггүй хөхөрч байсан түүний царай гэнэт хувхай цайн гацахыг харсан Гүнд харцы нь дагуулан харвал аварга том биетэй цагдаа хаалга халхлан, амар мэндийг эрсээр зогсож байх нь тэр гэнэ дээ.
Гай зовлон ганцаараа ирдэггүй юм хойно доо. Саяхи үймээний чимээнээр гудамны нөгөө талаар өнгөрч явсан эргүүлийн цагдаа аятайхан хэрэг гардаад авчихаж юу магад гэж яаран орж ирсэн нь тэр байлаа. Тэрээр бүхнийг ажиглаад юy ч болоогүйд урам нь бяцxан хугарсaн ч бантан зогсож байгаа ази-г хараад ахин нэг горьдлого төрөв. Цагдаа хараад аль хэдийнэ манарч эхэлсэн Гүндэд түүний “бүх ажилчид ажлын зөвшөөрлөө үзүүлнэ үү!“ гэсэн үг тэртээ холоос цуурайтанхан сонсогджээ. Тэр өөр лүү нь дөхөж яваа цагдаа руу инээхчээ аядан, “би... би энд ажиллаагүй ээ, би хоол идэх гэж явна“ гэж арай хийн хэлтэл цагдаа түүний гарт байгаа өгөрцийнүүд рүү харан мушилзаж, “арилгахад чинь туслах уу? гэв.

Балх Гүнд хоюуланд түр оршин суух зөвшөөрөл бий ч ажлын бичиг харин байхгүй билээ. Ингээд Гүнд цагдааг даган явах болж, харин орилоо эзэн нь тус улсын хуулиар 12000 еврогоор торгуулах болов. 12 цент дээр ч гар татдаг түүний хувьд энэ бол байж боломгүй гай түйтгэр байлаа. 20 жил ажиллахад нэг ч шалгалт орж ирээгүй гэж гайхуулдаг эзэн минчийн салгалсаар цагдаагийн зайгаар Гүнд рүү ойртон, "муусайн, тэнэг... адгийн... монголчууд! Там руу гаа тонил!" гэж шүд зуун хэлсэн байна. Ажлын бичиггүй хүн цалингийн татвар төлнө гэж байхгүй тул эл эзэн шуналтаж яваад ийнхүү баларч байгаа юм. Энэ орой тэр нэгэн инээдэмтэй зүйл сонсоогүй бол тэр чигээрээ багтарч үхэх байсан биз. Юу гэвэл захиалга өгөөд ирсэнгүй гэж харааж зүхээд байсан хатагтай Линдт нь тэр өдрийн өглөө нас бараад аль хэдийнэ эмнэлгийн моргт хэвтэж байсан юм байжээ. Нас барсан хүнийг хүлээж тэгтлээ бухимдаж байснаа санаад эзэн өөрийн эрхгүй мушийсан гэдэг юм. Орж гарсан танилууддаа сонирхуулах нэг балай яриатай болсон доо сэтгэл нь бага ч гэсэн уужраа биз.

Гүнд дахин нэг л удаа ажиллаж байгаад баригдвал нутаг руу гаа шууд ачигдах хатуу сануулга авч 1200 еврогоор торгуулах болов. Балх руу ярьлаа.
....-Өө яасан тарцымуу? Брайн юугжийнэ? Мань сайхан бууз хийчлээ...
Балх хэрэндээ л хөөрхөн ааштай, Гүндэд зусардах маягтай дуржигнуулж байгаа нь энэ.
-Юун тарах, цагдаа дээр байна.
-Аий?
-Тэгсээн тэгсэн. Баригдсан. Чамд 400 евро байгаа билүү? Зээлээч хөгшөөн, 1200-гийн торгууль гэнээ, өхгүй бол намайг гаргахгүй.
Утасны цаана Балхын шуухитнах сонсдоно.
-Миний сүүлчийн мөнгө...
-Мань удаахгүй ээ
-Тэгээд чи... яаж өхийн?
-За бололгүй дээ. Аваад ир л дээ хөгшөөн!
Гүнд дансандаа байсан бүх мөнгөө Балхын авчирсантай цуг цагдаад тушаагаад гарлаа.

-Сайхан уумаар байна!
-Харин тийн!

Тэр орой мань эрчүүд буузаа идэж, дэлгүүрээс авчирсан ганц юмаа хуваан цохьжээ. Балх байр түрээслүүлэгчийн нохойд бууз идүүлэх гэж оролдож, Гүнд гэдэс нь өвдөөд үхчихвэл яахым бэ гэж хориглоно. Харин ямбархаг нохой аманд нь орсон махыг зажилж зажилж арайхийн залгих ба гурил ороод ирвэл хэлээрээ түлхэж гаргаад, юу вэ энэ чинь гэсэн шиг тэр 2 луу хялайн харна.
-Яасан муухай хүн шиг хялайдаг хог вэ!
-Хэхэ харин тэхх. Чи бууз өгөхөө болио. Азгүйтээд байж, улам аз нь хаях гэж байгаан!
-Энэ муу даравгар үхсэн ч яадаг юм!
-Өрөнд орох гээ юу, 30 мянган евро шүү дээ.
-Гуч аа? Энэ үү дээ?
-Дуудлага худалдаагаар авсан гэсээн. Эндхийн нэг том язгууртны нохойноос төрсөн гөлөг. Өвдөж эмчлүүлсэн ч чи бид 2 зардлы нь насаарааа дийлкү.
-Ёооё энд бүх л юм үнэтэй, үнэтэй! Цаад шүүгээнүүд чинь хэд гэлээ?
-Аа их эртнийх юм гэсэн. 100-аад мянга байсан байхаа. Байрны гэрээнд байдийшд гээд Гүнд нохой руу харан мушийж, харин наадхы чинь би 2 сард нэг удаа 2 долоо хоног хардаг юм. Чи хүзүүвчий нь хар л даа.
-Энэ бас хэдэн зуу юу?
-2 мянга шүү дээ
-Аа яа яа, Лиза ч надаас баян байна шүү.
-Элза гээчээ, дандаа Лиза гэхийн!
Ийнхүү мунгинаж суусаар мань эрчүүдийн лонх нь хоосроодох үед харц нэгэнтээ солилцоод л санал нэгтэйгээр гарцгааж түцнээс 4 лааз пиав нэмэв. Ингээд тус тусынхаа орон дээр тарайн унацгаажээ.
Нээрээ ингээд унасан бол аштай юу. Гэтэл тэд унаагүйгээр барахгүй, эцэг эх, нутаг уусаа дуулан уйлалдаж, азгүй хувь заяандаа гутарсан шалтгаар ахин гарцгаасан байна. Мань 2 тохиолдсон явдалтайгаа эвлэрэн өнөө орой сайн шиг шоудаж аваад маргаашнаас өөр ажил хайн амьдралаа босгож авахаар шийджээ. Ингээд ойролцоох гудамжны мухарт байх даржинхан пиавны газар орж ирлээ.
-Одоо долоо хонгийн дотор л ажил олку бол.
-Харин тиймээ хө, яджаахад чи 1200-гаар торгуулчдаг. Байрны мөнгө хэзээ нэхэх билээ?
-Ирэх сарын эхний өдөр, одоо хорин хэд хоног дутуу байна. Хөөе наадханд чинь пиав уулгачих уу?
-Уухымуу?
-Уунаа ууна, монголд би нохойдоо архи өгжээсийм чинь, аав загнаа л хэхэхэ...
Тэр 2 ийнхүү хөгжилдөнхөн, хөөрөлдөнхөн суусаар байгаад бараг үүр цайлгах дөхүүлээд гуйвалж дайвласаар сая нэг гэрийн зүг явцгаажээ.

Даваа гариг. Өглөөний 8. 30 цаг.
Өөрийг нь сэгсрэн нэг юм хэлээд байгаа Гүндийн царай арайхийн Балхын нүдэнд тодорлоо. Дуу нь сонсогдохгүй хэрнээ ам нь ангалзаад байх юм. Туйлын их сандран тэвдэж. "Гал түймэр" гэсэн бодол унтаа оюунд нь төртөл чих нь сая нэг онгойн түүнийг сонсохтойгоо болов.
-...... хайцийм бээ?
Балхын нүд гурвалжлан, юу хайгаад байгаа юм бол гэсэн шиг хөмсөгөө нэг өргөж нэг буулгана.
-Нохой байхгүй байна! Элза Элза!
-Ай...? юу..?
-Даниэл авгайгийн нохой алгаа, сэрээчээ чи!
Балх түүнийг түлхэн эргэж хэвтэх гэснээ больж гэнэт өндийн харлаа.
-Манай нохой юу?! Орон доогуур үзсэн үү?
-Гудсан завсраар ч үзсэн, хаа ч алга!!!

Хоёр найзын цуснаас арилж амжаагүй байсан спирт ор мөргүй ууршчихав.

Болжмор: Ээж захиа болгондоо миний өмнөх амьдралыг бичдэг байлаа...

За Болжморыг мэдэхгүй блогчин, ялангуяа хуучны хүмүүс гэж байхгүй бизээ. Тэр маш ихийг бичдэг байсан, нэг зохиол дуусгаад л нөгөөгөө эхэлдэг, үргэлжлэл нь өдөр бүр л орж байдаг хөдөлмөрч бүсгүй билээ. Түүний уншигч нар хэдийнэ тоогоо алдаж, нийт хандалт нь сая руу тун ч дөхөж байлаа. Харин гэнэт түүнд харамсалтай явдал тохиолдсон юм. Монголын блог ертөнц аяараа л цочирдсон тэр өдрүүд жил хагасын өмнө. Харин одоо Болжмор маань тэр бүх хүнд цаг үеийг даван туулаад бидэндээ эргэн иржээ. Гамп бид 2 түүнтэй илэн далангүй ярилцлага хийлээ.
Эхлэл


Артгаа: Та 2 байна уу
Болжмор: Байнаа
Гамп: За байнаа байна.
Б: Ингээгүй их удсан байна шүү, бөөндөө зэрэг яриагүй хэхэхэ
Г: Ингэх тэхдээ дэмий л дээ, ажлын садаа
А: За монголдоо ирээд хэр удаж байна даа Болжмороо?
Б: 2 сар болох гэжийнэ, бүх юм сайхан, аз жаргал гэдэг л энд байна
Г: Яг юу нь сайхан бна вэ? Энэ утаа, замын түгжээ, ууртай хүмүүс аз жаргал уу?
А: Аз жаргалаасаа тооч доо, би бас мэдэж авья
Б: Бишээ тэд бол зүгээр л үзэгдэл, харин гэр бүл минь, хайтай охин минь танил нүүр царайнууд танил хэл ус, хамгийн гол нь жинхэнэ эрх чөлөөг амсаж байна. Энэ чинь л аз жаргал шүү дээ
Г: Хэр удаж байж ирэв ээ?
Б: 4 жил болоод ирсэн
А: Аан, ийш тийшээ салхинд гарав уу? найз нөхөдтэйгээ доргиж, пиавдсан уу?
Б: Салхинд гарсаан, гэрийхэнтэй найрамдал зуслан очиж нэг хоносон гэтэл тэр шөнөдөө цас ороод ямар сайхан байваа. Найзуудтайгаа эхнээс нь уулзаал явж байгаа, одоо хир нь дуусаагүй байнаа хэхэ
Г: Г: Фэнүүдтэйгээ уулзавуу? Фээнүүд шуу дээ
Б: Би фэнүүд гэж хэлмээргүй байнаа, тэгж хэлүүлэх надаа арай ахадна.
Зүгээр миний уншигчид намайг их хөглөдөг дөө. Харин яг уншигчтайгаа хараахан уулзаж амжаагүй л байна. би бас өвчтэй байгаа болохоор гарч орж чадахгүй байгаа. Гэхдээ би намайг өлгийдсөн банжигийн зарим нэгтэй уулзсаан хэхэхэ
А: Бэлэг авсан у? Хамгийн гоё ямар бэлэг хэнээс авав?
Б: Бэлэг үү хамгийн гоё бэлэг гэвэл би эгчтэй болсон, эгч минь надыг үнссэн энэ л хамгийн том бэлэг байлаа даа.
А: Нини юу?
Б: Тэхх хэхэхэ

Г: Уран бүтээл юу болжээнэ? Зохиолч хүн бна даа энэ чинь, кино зохиол хүртэл бичсэн сураг дуулдсан?
Б: Хэхэххэ тиймээ би зохиолч гэсэн алдар хүртсэн, одоогоор нэг юм бичиж байгаа. Киногоо харин олж үзэж чадаагүй л байна Зулаа маань уулзахдаа үзүүлнэ гэсэн
Г: Юуны тухай бичиж байна вэ?
Б: Уучлаарай энэ жаахан нууц. Цаг нь болоод болохоор бол тэр үедээ хэлий тэгэх үү. Тэгэхгүй бол шал түүхий юмыг би одоо хэлээд яахуу худлаа онгирсон болчно. Аавдаа зориулж бичиж байгаа юм. Гэхдээ аавын тухай биш

*****************
Блогч хүний хайр

Г: За тэгүүл нууцгүй юм асууя
Б: Болжийно
Г: Банжигаас хайр дурлалтайгаа учирсан гэж сонссон, энэ тухайгаа.
Б: Хэхэх...тйимээ би хайраа олсон
А: Хайрийнхаа тухай яриач, хэн гэдэг яадаг хүн бэ?
Б: Магнай гэдэг залуу бий
Г: Хаана юу хийдийн? Анх яаж танилцав? Хуримаа хэзээ хийхэв гээд....
Б: Гадаадад ажилладаг юм. Анх би банжигт монита зохиож билээ. Тэгэхэд л танилцсан түүнээс хойш манай хүн намайгаа панаалдаал банжигт хуримаа хийчихсэн шүү дээ
А: Тэр монитагаар ер нь хэн 2 түрүүлсийн?
Б: Уучлаарай яг сайн санадаггүй ээ
А: Та 2-тоо аз жаргал хүсье!
Б: Баярлалаа. Сайхан хайр байдаг юм олдвол алдаж болохгүй гэж манай хүн хэлэх дуртай. Тиймээ үнэхээр байдаг юм билээ
Г: Уулзсануу та 2?
Б: Уулзаагүй байгаа
Г: Анхны уулзалтаа яаж төсөөлж байна?
Б: Бид анхны уулзалтаа машинд нь сууж үнсэлдээд тэгээд цасаар хамтдаа алхана гэж байгаа хэхэхэ. Их хүлээсэн уулзалт шүү дээ, бараг 4 жил хүлээцгээж байна даа. Сонин хайраа тэ. Нэг ч учраагүй хараагүй хүрэлцээгүй байж хэхэхэ.
Б: Сонирхолтой хайр, тэгээд лавшруулж асуугаад байгаа юм, залууст их сонин байж магад гээд.
Б: Тиймээ хүн бүхэн тэнэгийн гэдийн...хэхэх. Магадгүй сонирхолтой болохоороо ийм хүчтэй байгаа ч юм билүү. Бид их олон шалгуур давсан л даа. Одоо ч мөн давсаар л явна.
А: Та 2-тоо амжилт хүсье. Би гэж хайрийн тухай маруухан хүн, баахан юм л хүсxийм даа. Амжилт мамжилт.
Б: Баярлалаа
Г: Артгаа ч хайрийг хүсэх гэж ойлгодог байх нь.
А Өөр юу ен тэр чинь?
Г: Өөр юув Болжмороо?
Б: Хайр сайхан ш дээ. Хүлээсэн хайр бол хамгийн гайхамшигтай хайр байхаа. Миний бодол шүү хоёроо. Би хайрын тухай бичих их дуртай
А: За Гампийн бодлыг сонсоё доо нэг. Хайр бол нэг сайхан эмэгтэй. Тэр таваг цуйвангийн ард сууж байна гэчвээ!
Г: Толгой дээрээ боргио тавьсан хүүхэн шд.
Б: Хаха гуцваа, за за та хоёрыг мэдэхгүй биш хайн хэхэхэ
Г: Одоо хайраа хэр удаан хулээхэв?
Б: Нэг их удахгүй байхаа. Хайрын тухай бичиж байхдаа өөрийнхөө хүслийг хайртайгаа ярьдаг мөрөөддөг зүйлсээ ургуулан бодоод л бичдэг

++++++++++
Б: Хүүеэ хоёроо 2 минут завсарлий шээхнээ.
А: Гялз!
Г: Гялзахгуй бол бидний шээс хүрий шүү бас.
++++++++++

Б: энд хүйтэн байнаа миний эхний жил. Тэнд байхад нэг ах хэлжийсийн. Америкт бол нүд баясана хамар баясахгүй гэж. Монголд бол хамар баясана нүд баясахгүй гэж. Тийм шүү үнэхээр эх орондоо ирээд л нээх сайхан уужим амьсгалж байна
Г: Хаана зэрэг баясах вэ
Б: Цэнгэлийн жаргал эдэлсэн үед л зэрэг баясана даа
А: Тэхэд ч тэр 2-оор тогтохгүй юм баясдаг байлгүй дээ
Б: Та их сайн мэдэж байнаа
А: Өө баярлалаа, үнэхээр тийм.
Б: Би бол тэр сайхныг мартсан ш дээ, онгон ээж гээл явжийгаа
Г: Магнай нэг баярлуулах байлгүй дээ...

**************

ИИИИЙ....!!!

А: За хө бие хаа данги уу даа одоо?
Б: Овоо гайгүй, гэхдээ цас ороод хүйтэрсэн чинь их өвдөж байнаа. Гэсэн ч гэсэн гүрийгээд өвчин намдаах эм уухгүй лбайгаад байгаа. Би айраганд ёстой нугасгүй.
Тэгсэн болохгүй гээд шүлсээ залгиал, үнэрлээл явжийгаа
А: Ай хөөрхий, тэр явдал ер нь юунаас эхэлсэн юм бэ? Бидэнд яриач
Б: Би 2009-4 сард машины осолд орсым билээ.
Г: Хамгийн анх сэрээд юу мэдэрч байваа?
Б: Анх нүдээ нээхэд хамаг бие чилчихсэн сайхан суниамаар байдаг гэтэл гараа хөдөлгөж дийлдэггүй. Гайхаад харах гэтэл толгойгоо даадаггүй тэгсэн нүдний үзүүрт гар гипстэй харагдаад. Яг л хар дараад зүүдлээд байгаам шиг санагдаад байсан. Хаана байгаагаач мэдэхгүй. Бас талийгаач эгчээ, Гамбаа ахаа дүүгээ уучлаарай гэж....
А: Хүмүүс чамайг сотгуу байсан гэсэн. Монголын блог ертөнц тэр аяараа шуугиж, ганц нэгхэнээс бусад бүх хүмүүс, уншигчид чинь чамайг өмгөөлөн хамгаалж байлаа.

+++++++++++++
A: Ер нь 3 хүн нийлж сууж байгаад нэг тийш явах шаардлага гарлаа гэхэд хэн нэг нь заавал машин барьж л таарна. Аз эз юу тохиолдхыг хүн ямар мэдэх ч биш. Та 3 өнөөдөр хэн нь ч хэнийхээ ч оронд байж болох байсан.
+++++++++++++

Б: Тиймээ би сүүлд нь тэр бүхнийг сонсоод уйлсан ширгэсэн байсан нулимс минь гарсан. Та нартаа үнэхээр их баярлалаа
А: Үнэхээр тийм аймар согтуу байсан юм уу, эсвэл ганц нэг хундага вино юу? Гол нь бороонд норсон зам л юм билээ шдээ. Сайт-наас тэгж уншсан. Харин жолоочийн цуснаас спирт гарсан нь буруудах нөхцөл болсон.. тиймүү?
Б: Үнэндээ би тэр ослын талаар юу ч санахгүй байгаа. Xарин шүүх хурал дээр өмгөөлөгчийн хэлсэнийг сонсоход, ослын шалтгаан нь тэр шөнө их бороотой салхитай байсым билээ. Өмнөх зам ч харагдахгүй нүүр нүдгүй бороо. Тэгээд нэг жижиг гүүрээр гартал тэнд нь нэг мод хөндийрчихсөн, тийшээ нэг дугуй ороод машин хөрвөөчихсөн юм билээ. Тэр үед талийгаач эгч бид хоёрыг цагаан даавуугаар бүтээчихсэн байсан гэсэн
Г: мхм
Б: Харин миний зүрх зогсоогүй байсан болохоор эмч нар шуурхай арга хэмжээ авсан даа.
Г: Гэмтэл хэр байсан бэ?
Б: Надаа гэмтээгүй эрхтэн үлдээгүй. Жишээ нь одоо зүүн хөл гуруун хадаасан дээр тогтож байгаа.
Г: Өөр, тэр үед ямар гэмтлүүд чамд байсан бэ?
Б: Намайг бол эвлүүлсээн үнэндээ. Нэг хөл нь эргэчихсэн, нөгөө хөл нь ардаа төмөр зоогдоод онгорхой урдаа ангархай, тархи их том хагарчихсан онгорхой, Хавирга нэвт сүлбээд гарчихсан нойр булчирхай бяцраад битүү цус алдалттай байсан.
А: Aа яаяа, аймар юм болжээ
Г: Эмнэлэгт хэр удсан?
Б: Эмнэлэгт 2 сар орчим.
Г: Тэгээд шүүхийн шийдвэр?
Б: Тэгээд урьдчилсан хорих явсан даа
А: Урьдчилсан хорихын эмнэлэгт үү тээ?
Б: Тиймээ хорихын эмнэлэг

************

Хаагдмал амьдрал
Г: Одоо хэрэг ямар шатандаа явж байгаа вэ, нэг тийшээ шийдэгдэж дууссануу?
Б: Хэрэг дууссан. Тэгээд сүүлд дахин тэнсэнгийн хурал болдын билээ. Надаа тэнсэн өгөөд би нь АНУ-н хориход 13 сар суугаад гарч ирсэн. Надаа хугацаа заагаад, АНУ-с гар гэсэн ганцхан өдрийн хугацаа өгсөн.
Б: Надаа эхлээд 10 жил өгнө гэж байсын
А: Тэгээд яаж тэнсэн болгов доо?
Б: Тэгээд явсаар байгаад хугацаа ч тэнд нь хорогдоод, тэгээд 85 хувиар бодно гээд. Миний суусан хугацаанаас 85 хувиа бодож хасаад. Хирвээ би шорон явсан бол...
А: Зайлшгуй атмаан болох байсан?
Б: Үгүй ээ хэхэ, 30 хоног юмуу түүнээс жаахан их суухаар гарч байна лээ
А: Чи хорихын цонхоор харав уу? Бакь бакь харууд штанг өргөж бариад байжээсэн уу?
Б: Тэр чинь шорондоо тийм гэсээн, урьдчилсан хориход тийм юм байхгүй, нар салхи үзэхгүй. Битүү байшинд байдаг байсан. Урьдчилсан хорихоос нэг бол хүмүүс гарна нэг бол шорон явна.
Г: Үхэдгүй л юм бна
Б: Нэг ёсондоо шүүхийн шийдвэр гартал хүлээдэг газар. Миний мэдэхийн хамгийн өндөр настай удаж байгаа эгч 55 оных тэнд гуруун жил болжийгоо эгч байсан. Бас нэг англи охин хоёр жил гаран болжийгаа. Би эмнэлэгийн тасагт 7 сар болсын, тээд дээшээ ердийн тасагруу шилжсэн дээ.
А: Тэнд чамд компьютэр интэрнэт байсан уу, блог бичих?
Б: Юун нэт вэ, тийм юм байхгүй,
Г: Хоол ундны нөхцөл хүмүүсийн харилцаа хэр байсан?
Б: Шинэ ирсэн хүмүүс хоолыг нь харчихаад ярвайгаад түлхдийн тэгэхээр нь би энэ чинь шоронгийн хоол шүү дээ л гэнэ. Эхлээд идэж чадахгүй байлаа сүүлдээ орчихсон доо гэж. Гэхдээ тэнд долоо хоног бүр юм захьдийн мөнгө л байгуул
Г: Хүмүүс харьцаа нь хэр вэ? Гадаад гэж ад үзсэн үү чамайг? Өвчтэй хүнд хэр тусалж барихийн?
Б: Жинхэнэ хүнд гарууд байна шүү дээ хэхэ. Би дээд боловсролтой хүнтэй гарын таван хуруунд ч хүрэхгүй таарсан. Эхлээд нааг бүгд жаахан гадуурхадаг байлаа
Б: Тэгэх бүрт би өөртөө болжмороо чи тэсий шүү чи чинь Цэндийн охин Байгалмаа шүү дээ чамд маргааш гэж өдөр байна битий бууж өгөөрэй гэж зоигжжуулдаг байлаа
А: Аа муу хятад гэдэг байсан уу?
Б: Намайг хятадуу гэдэггүй байсан, чи хаанах вэ гэхээр нь би зөрүүлээд чи хаанах гэж бодож байна гэхээр, ямарч байсан хятад биш гэдэг байлаа
Г: Хамгийн хэцүү нь юуу байв?
Б: Хамгийн хэцүү нь үү.... яг юу болсон, яагаад хүний машин барьсан, тэгээд уучихсан үедээ барьсан, бас талийгаач эгчтэй хир дотно байснаа санахыг хичээсэн ч юу ч орж ирэхгүй зовоодог байсан нь л юм даа. Өдөр бүр бодно тэгээд би тэнд юм бодохын тулд хуучин ой санамжаа эргээж сэргээхийн тулд ганцаараа сууж паззл тоглодог байлаа. Тэрийг тоглоход хэн ч надаа саад хийхгүй би чөлөөтэй юм бодож чаддаг байсан
Г: Хайн, найз нөхөдтэй болно гэж байхгуй газар уу?
Б: Би бүгдтэй найз байсаан
Г: Аймаар аймаар хэрэгтэй хүмүүс байхуу?
Б: Үнэндээ тийм хүмүүстэй таарчийсангүй
А:: Ер нь хүн хуучин дурсамжаа санахгуй байхад яг юу мэдрэгддэг вэ?
Г: Тасарч үзээгүймүүү Артгаа хүүрээ чи?
А: Үгүй ээ.
Б: Юу ч гэмээр юм бэ дээ, дотор маажаад байж сууж чадахаа байгаад нэг л дүмбийчихдэг байсан юу ч хйимээргүй юу ч мэдэрмээргүй болоол. ямар сайндаа л ээжтэйгээ ярьчихаад таван минутын дараа эргэж утасдаад дахиад эхнээс нь яриад эхэлдэг байсан гэсэн.
А: Ээж аав чинь очсон уу чам дээр?
Б: Тийн, ээж над дээр очихоосоо өмнө яг иймэрхүү нэг солонгос кино үзэж байсым билээ, тээл нөгөө кино бодогдоод яг тэрэн дээр гардаг шиг надтай ажилласан гэсэн.
А: Ээжид чинь маш хэцүү байсан байх даа. (Гампаа чи хэцүү гэхийг шартахаар л төсөөлж байгаа биз, тэр чинь жаргал шуу энэний хажууд)
Б: Мэдээж хэрэг
Г: Охиндоо хэлсэнүү, охин яаж хүлээж авсан?
Б: Охинд хэн ч хэлээгүй, миний охин чинь жаахан ш дээ. Ээж нь эмнэлэгт байгаа л гэдэг байсан гэсэн. Би энд ирчихээд л охиндоо бүгдийг нь хэлсэн
А: Ээж чинь чамтай яаж ажилласаныг цухас хэлээч, сонирхолтой юм?
Б: Надаа захиа бичих бүртээ миний өмнөх амьдралыг хэлнэ, хэдэн хуудас захиа ирдэг байлаа. Юу юу хийдэг байсан, ямар сургууль төгссөн, багадаа ямар байсан гээл.
Г: Бүүр бүх амьдралаа санахгүй болцон юм уу´?
Б: Тиймээ
А: За харав уу, тасарч барих юм л бодоод байсан, тэрнээс аймар юм болсон байгаа биз дээ?
Б: Бас банжиг дээр блог хөтлөөд ном хүртэл гаргасан тухай нэг бүрчлэн хэлж өгнө. Эмнэлэгт байхад миний номыг уншиж өгөхөөр энэ овоо бичдэг гар байна шүү гэхээр ээж миний охины ном ш дээ гэхээр гайхаал харна тэгэхээр нь ээж номын арын зураг үзүүлнэ. Тээд л маргааш нь дахиад уншихаар дахиад л нөгөө үгээ хэлнэ. Нэг бол ямар үйл явдал гардагийг үргэлжлүүлээд хэлээд байдаг байсан гэсэн.

****************



Лблблблблбл.....
А: Би чамд номын чинь хавтасны зургийн санааг хэлж өгсөн, одоо тэрийг санаж байна уу?
Б: Тиймүү чи хэлсийнмуу?
А:Тиймээ, чи өөрөө ямар нэг санаа хэлж өгөөч гэсэн юм. Тэгээд хэлсэн, харин тэрүүгээр хийсэн байна лээ. Надад нэг ном чинь байгаа.
Г: Мань мэтийг яаж санав банжигийхнийг?
А: Эхлээд Тагнайг (Артгааг), дараа нь бүүр сүүл хавиар Гампийг гээ л санасан байх даа.
Г: Монголдоо очоод юу хийнэ дээ гэж занаж байв? Тэрүүнтэй уулзна, хөдөө явна ч гэдиймүү..
Б: Нээх сонин би монголд ирээд хамгийн түрүүнд сайхан хонины толгой иднэ гэж их бодож байлаа ...хэхэхэ. Тэнд байхад надаас танай монголчууд юу иддэг вэ? Хоолоо болгож иддэг үү? гэдэг байсан хэхэ
Г: Аймаарийн. Амьдаар нь зулгаадын таанууд аятайхан байхгүй бол зулгаана шүү гэхгүй.
Б: Хэхэ, би тэхээр нь тэгэлгүй яахуу дээ манайх хонь үхэр тэмээ ямаа морь их иднэ гэсэн чинь тиймүү бүр морь ч идэх үү гээд хэхэхэ.
А: Шатарчид бас морь иддийшд. Шаг гээ л
Г: Иднээ иднэ өглөөний цайндаа бүтэн морь хөшиглөж идчээд гарах сайхан шүү гэх байсийн.
Б: Би бас хонины толгой, бөгсөнд нь аймаар дуртай. Бөгс нь бол зөөлөн бас амттай гэсэн чинь татаж унацгаагаад хэхэ
Г: Бөгс биш хошного гэдийшдээ
Б: Тиймээ, гэхдээ би хошного гэдэг англи үг мэдэхгүй л дээ
А: Asshole шүү дээ.
Г: Тээр наадах чинь ийм үгэндээ айхтар
Б: Хахахаха
Г: Алтарганыг харсан уу ер нь
А: За түүнийг нэг сайхан дүрслээдэх дээ
Б: Харьцаатай байдаг байсан хараагүй
Г: Тээр хэн ч хараагүй.
Б: Бид хоёр чинь өөр өөр хотод байсан болохоор боломж гараагүй л дээ
Г: Тэр хүн мөн үү ер нь? Надаа бас би өөр хотод бнаа л гээд байсан.
Б: Нээх сайхан бүсгүй байдын
Г: Хараагуй байж бүлтрээд байгаарай. Хүн бүрт л тэгж хэлдэг гэсэн дээ
Б: Гэхдээ бид бас удахгүй уулзанаа
Г: Уулзахгуй гэж мөрий тавих уу? За тэр ч яахуу эротик зохиолоо бичиж байна уу?
Б: Бичнэ дээ. Та хоёрт зориулаад биччих үү? Надаа захиалга өгчих би үзээд алдая. Дахин амьдраад ер бичээгүй байгаа
Г: 2 эрэгтэй хүнд эротик зориулна гэдэг муухай байхаа
А: Гампад зориулуул зориул. Наадах чинь их сэкси амьдралтай хүн.
Б: Хоёр багш нэгэн болжморыг бүлэглэн хүчиндэв гээл
А: Гамп хүчиндэх гэхэд нь Артгаа шүүрч авч шидэв гээч. Тэгээд Артгаа өөрөө хүчиндэв гэж мушгиул алы шүү Гомбоо.
Г: Артгаа хүн хүчиндэнэ гэдэг бол аймшигийн зохиол л болох байх
А: Гамп хүн хүчинднэ гэвэл харин инээдмийн зохиол болно.
Б: Хэхэ. Хүчиндэнэ гэдэг чинь олон янз ш дээ
А: за ямар ямар?
Б: Угтаа бол хүсэхгүй зүйлийг хүчээр хийнээ гэсэн үг биз дээ. Энэ нь ганцхан сээгс дээр ч биш. Ажилаа хиймээргүй шартчаад үхэх гээд байхад ажлаар дарга нь булаад байгуул бас хүчинэдэнэ. Автуусанд суух гээд орж чадахгүй зовж байхад өөдөөс нь түлхээд байгуул бас хүчиндсэн болно...
Г: Их пилсоофний тал руугаа оржээн шүү
Б: Та 2-т зориулж бичнэ гэснээс нээрээ тэндхийн хориход ижил хүйстэнгүүд маш их
Г: За?
А: Уухайс! гэчээч Гампаа.
Б: Бүр 2 охин гэрлэсэн ш дээ. Эвгүйн байна лээ
Г: Шууд тэндээ гэрлээд үү?
Б: Тэхх нууцаар. Шатан доогуур оржийгаад нэгнийхээ хүзүүрүү үлээнэ. Ширээн доогуур хөлөө нийлүүлэлцэнэ. Тээд нууцаар гараа хөтлөлцөнө. Амьсгалаар л мэдрэлцэнэ.
А: Хүзүү руу үлээнэ ий?
Г: Наад чинь жинхэнэ эротик зохиолийн сэдэв бна даа!
Б: Тэнд бас намайг нэг хүүхэн тэврээд авсан чинь харгалзагч харчихаад чамайг дахиад болжморт гар хүрүүл сахилга руу явуулна шүү гээд

************

Дөхсгөл
Г: За манай нэг уламжлалт асуулт байдийн. Асуулт ч гэждээ зүгээр өөрснөө байжаагаал хэлдэг. Хэлкүү байвал бид хэл гээд байдийн. Манай блогийг магтна даа одоо.
А: Хүмүүсий нь ч магтна.
Б Хэлкүү ээ. Болжмор тэгж хүчиндүүлэхгүй шүү.
А: Хүчиндүүлэх л болж дээ. Алий Гампаа!
Г: Намайг жоохон илүү магтдийн шүү.
А: Харин чамаас болоод магтахгүй гээд байгаан бишүү, чи гарчээн уу даа.
Б: За би нэгэн сайн Болжмор болж нэг амьсгаагаар үнэнийг өчийеээ
А: За өч өч.
Б: Би танай блогыг би мэдэхгүй ээ!

(Дийяааууу.... ювийювийювий ийи ийийи.... :( :( :( ..........)

Б: Өчдөр л мэддэг боллоо
Г: Ээ чи ороод үз л дээ одоо, тэгээл мэддэг болоочдээ
Б: Өчдөрөөс орсоон, тээд өөрийнхөө холбоосон дээр тавьчихсан
А: Ууг нь ч Болжмор манай анхны зочдын нэг шүү дээ. Сануулая даа. Чамайг бас холбоноо. Биднүүс холбоос хийж эхэлж байгаа.
Б: Уншаад би сэтгэлээ сэргэтэл сайхан инээсэн. Аргагүй л миний мэдэх золигууддаа гээл ганцаараа инээгээд байсан. Ээж бүр гайхаад чи зүгээр үү гээд. Зүгээрээ энд нэг юм уншаад гэсэн чинь охиноо ингэж үнэн сэтгэлээсээ жаргалтай инээж байхыг харах сайхан байнаа гээд.
А: хүшээ Гампаа чи дуулав уу?
Б: Би Артгааг гадарлана. Гаампыг ч гадарлана, Юкиг ч гадарлана. Уучлаарай мэднэ гэж хэлж чадахгүйнээ.
А: Манай Цитрус харин шинэ хүн байгаа юм. Чиний дараа блогт орж ирсэн
Г: Тийшд, Цитрус.
Б: Би та нарыг уншаад айжийж билээ хэхэх
А: Яагаад?
Б: Артгааг бол сүүлд мэднэ. Харин наад Гампыг чинь бурхан минээ энэ лав их том хүн байхаа гээл сүрдэж билээ. Яахуу дээ бичлэгийг нь уншаад л сүрдэж айхгүй ву
Г: Тэгсэн намхаан гузээтэй нөхөр бна уу
Б: Хайн золиг минь би бие ерөөсөө бодоогүй тархийг чинь хэлжийнэ айн
А: Харин тийн, наадахны чинь тархи жижигхэн атлаа толгой нь том байдаг нь сонин.

Г: Зиа алдарт Болжмор ирж чин сэтгэлээсээ анх удаа манай блогт бүх юмаа ярьсанд баярлалаа.
Б: Пээ харин та нартаа баярлалааа. Өчүүхэн жижигхэн Болжмор намайгаа тоосонд
А: Ингээд дуусгая даа. Маргааш нийтлэгднэ.
Б: Ашгүй дээ дахиад шээх гэжийсийн хэхэ
Г: Бид ч бас шээе дээ энэ чинь.
Б: За нээрэнгээсээ баярлалаа хоёроо
А: Одоо зурагаа өг
Г: Зурагтай байвал сүртэй болдийшд манай яриа
Б: Тэгээ тэг хэхэхэ
А: За Болжмороо түр бака
Б: За баяртай
Б: Хүе нээрээ!
Г: Айн даа, цочоочxын.
Б: Оролцож байгаа уралдаандаа өндөр амжилт гаргаарай. Уншигч нар нь энд багш нараа дэмжээрэй гэж уриалая аа!

Kампаант ажлын бичлэг


Ураа манайх 19-тэй боллоо. Гэхдээ эхний хүмүүс 70 гараад 80 дөхөж байгаа л даа. Тэднийг гүйцэх хэрэгтэй.

Хүмүүсээ санал хайрла..

Хэрвээ манайх түрүүлбэл байшин болгоны өмнө хүүхдийн тоглоoмын талбай, хөгшчүүдийн нарлах саравч барина. Гэхдээ тэр саравч нь хүнд гаруудын архидах газрыг давхар агуулсанаараа онцлогтой. Өдөр хөгшчүүлд, шөнө гаруудад гэсэн ерөнхий хуваарьтай байх юм. Харин хүүхдийн тоглоомын талбай нь хаягдал төмрийн түүхий эд ба, машины гараажийн газрыг агуулж байгаагаараа саравчнаас ч илүү сүүпэр дүүпэр болжээ. За эднүүс ч яахуу амархан л доо.

Гэснээс энэ Артгаа бичээд байгаа ш дээ, мэджийнүү. Гамп хичээл таслах нь найдвартай учраас багшаа нь ингээд сайхан байжугаа нь энэ. Ер нь ч кампаант ажлыг хүссэн болгон нь явуулдаг ч юм биш.

Одоо гол тээхнэг ажилдаа оры. Ах дүү нар минь, та нар ийшээ шагайгаад "I agree" гэсэн бичгий нь нэг удаа дарангуутаа "багшдаа хайртай шүү, тэр Артгаа багшаад нь" гэж мэгээд ер нь хүссэнээрээ сэтэгдэл бичиж болхым байгаам. Юу ч гэж бичсэн болно,"Гамп жоохон эвгүй ш дээ ер нь" ч гэдиймүү, "тэр 2 эмэтэй багшаа нь Артгаагаас бүх юмаа асуудаг байх даа" гэх мэтээр нас хүйс, яс үндэс даанч нэг харгалзахгүй сэтэгдэл хүлээж авнаа.
Аа гэхдээ, эхлээд бүртгүүлхийм шүү. Бүртгүүлкүү бол мянга дараад юүүү ч өөрчлөгддөггүй хог байна лээ. Багшаа нь эхэндээ зүгээр нээчингүүтээ булхайцаж өөрөө дарах гээд үзлээ л дээ. Тэгсэн чинь нэвтэр гээд. Нэвтрээдэхтэл "та аль хэдийнэ I agree-дцан байнаа гээд өөдөөс алсышд. Ичсэндээ арай л пиаванд гарцангүй.
Бусад өрсөлдөгчид их байна. Ялангуяа манай урд байгаанууд нь хятадын эрлийзүүд юм байгаан.

Гэснээс багшаа нь сая бичлэг хийнгээ Ironman гэдэг кино үзээд, гэнэт хүү хаа гээ л хүмүүсийг линкэллээ шүү дээ ямрав. Ахиад линклүүлэх хүмүүс зөвхөн энэ бичлэгийн дор л сэтэгдлээр блог хаягаа үлдээгээрэй. Өөр газар үлдээвэл олдкуу замрах магадтай.
Ер нь улсуудад захиж хэлэхэд компьютэртээ ironman-ийг татаад авчxад гэмгүйм байна лээ шүү. Шуу шуу зориг ороо л юмыг хийгээ л хийгээ л явчдым байна.

Хэдэн зурагт тайлбар хадав

-Аа хаа, баригдсан даа!
-Үгүй ээ би энийг бөгснийхөө завсраас гаргах гэж л та нараас хурдан гүйдэг юм шүү дээ.

Камерчны бэлгийн хандлага:
Камерийн утас баригч (К.у.б): -Гү хөгшөөн, чи өгзгөнд дургүй юм уу?
Камерчин: -Дуртай
К.у.б: -Тэгээд цаад өгзгөө аваач
Камерчин: -Авжийнаа харин
К.у.б: Аль?
Камерчин: Тэр, 8 ноймрын шар подоолкт.... ааяаяа! (Дээтлийн зургийг харна уу)


Цэрэг гэдэг нэр зэрэг гэсэн үгнээс гаралтай билээ:
-Яасан, гинэрaaл чинь унгачаа юу?
-Үгүй ээ, бид зуу татсан юм.

-Одоо яахав дээ ингээ л явахаас. Уг нь болкуу юм алга л даа, гэхдээ би хар багын л тооны дэвтэрт ямар дургүй гээч! Гэтэл одоо бүх ертөнц надад тооны дэвтэр дээр харагдаж байна.

-Ахаа, манай чарга дээр үлдцийшдээ, ёооёоооо!
-Харин гоё биш байна гэж үү?
-Үгүй ээ! Та чинь Майкл Жээксэнтэй найзалжээсиймуу даа?

Хятадын ачаа тээвэр цувралаас.
Аав: "За ингээд бүгдээрээ миний камаандаар хөлөөрөө түлхээд явийшүү. Нэг хоёр.. нэг хоёр! Хөөе тэр артлын нусаак! Хөл чинь газар хүркүү байхад битий худлаа сарвалзаад бай ай! Тэр хажуугийн нусаак! Битий хувин түчигнүүлээд байгаач."
Зураг дээр гэр бүлийнхэн цаад хөлөөрөө газар жийж байх үеийн агшин гарсан байна.


Эмэгтэйчүүдийн ертөнц цувралаас.
-Бид нар ингээд төрчдөг байсан болллл..... сайхан даа. Баахаас ч амархан!

Даац хэтрэх нь ч дүүрч, ядаж юун таавчиг шиг онгоцов дээ!


-Мбомбо!
-Айн?
-Хоюулаа сууяа!
-Сандал алга байна шүү дээ Пупу минь
-Чи над шиг ингээд бөгсөндөө сандал ургуулчаач. Амар шд, хаа ч байсан шууд шууд суугаа л.
-Минийх аягүй удаан ургаад байгаамаа харин.

-Оой Майкл чи энэ зааныг хараач, над руу ус...
-Бишээ наадах чинь нийж байна! Тэгээд би ард нь суусийн хахаха.
-OMG! Майкл чи...
-Одоо өнгөрсөөөн хахаха

-Арррр!
-Хүе, яахнууу чи?
-Наад чих чинь таалагдкуу байна!

-Хөөе чамд тампакс байхгүй биз? Энэ нэг юмнууд еөөр болж өхгүй ен.

-Ёоооё, тавьцан чинь...

-Энэ одоо... бид 2-н зургийг аваад байнуу гүй юу?
-Тэгээд өөр тийшээ харжаагаа юм шиг л бай л даа.


Эхний толгой:
-Баруунтан, бид бол баруунтан л байх ёстой
Ардах толгой:
-Үгүй ээ бид зүүнтэн байх учиртай
Дунтлын цагаан пикап:
-Та 2 тайвшир. Бид бол зүүн төвийнхөн ай!


Шавьжны секс:
Зөгийхөн минь чи ямар хачин байрлал авчаав дээ. Энд ирж үнсэх, бөгсөн дээр чинь очиж яах гэсээ байтал туйлдах нь байна шүү дээ.

-Гутлаа гайхуулжээж баачваа!
-Миний доорх бор юмыг юу гэж бодоов тэгээд?
-Паах нээрээ юу?
-Заза жоок, хивс л байгаа биз дээ?
-Аан, тэгвэл уртлын шилтэй чинь
-Энэ зүгээр пиав
-өөөөө....

-Та нар босоочээ, машинд дайрууллаа ш дээ
-Аль хэдийнэ дайруулчаад байна! Алий татаад хуулаадхаач...

Багачуудын ертөнц:
-Хөөеээ чи яажийнаа намайг?
-Чи өөрөө түрүүн ингээд байсан шд.
-Тэнэгээ тэр чинь маруужин за! Би чинь хүүхэд байна.



Энэ зурмал чийдэн ч яах вэ. Харин тэр хэрэгт дуртай цэцэгнүүдийг дээ! Хаашаа тэмүүлнэ вэ та нар?

Шөнө дундын шаггүй бодлууд

Сайхан шөнө байна даа. Униар дундаа сүүмийн хөхрөөд, утаан дундаа ижий минь унтаа, аагтай шаргал цайгаа санаад гээд юугдэгилээээ? ер нь энэ дуу байдаг билүү караокенуудад ай? ай? ай?

Бусдын хайрыг хүндэл, бусдын хайрыг хүндэл, бусдын хайрыг хүндэлсэн бол шал ондоо. Энэ дууг мэдэх үү таанууд ай? Бусдын хайрыг хүндэлсээр байгаад за...хай нэр авчаад байна. Гээд гуниглангуй хүүрнэх багын найз минь. Хүн өөрт тохиолдсон явдлаа манай нэг найз, манай ахын хүүхэд, миний таньдаг хүн, цэрэгт хамт байсан эр этр гээл ярьчихдаг тэ? Цэрэгт хамт явсан гэснээс хүн цэргийн нөхрөө яагаад бусдаас илүү хайрлаж, хүндэлдэг юм бол? Яагаад тогооч нөхрөө хайрлаж, хүндлэх нь цэргийн нөхрөө хайрлаж, хүндлэхээс бага байдаг юм бол? Яагаад тогоочийг хоолчин гэж нэрлээгүй юм бол? Тэр ямар тогоо хийж байгаа биш, хоол л хийж байхад. Тийм л юм бол оёдолчин хүнийг оёдлын машинч гэхгүй яасан юм бол? Үгүй ер нь яагаад хүмүүс юм оёдог болчихсон юм бол? Хувцас хунар оёод зогсохгүй, хуруу, уруул оёод л.

Хүн төрөлхтөн яагаад ийм ажилсаг юм бэ? Адгийн залхуу би хүртэл учиргүй ажилсаг юм гээч. Хором ч ярихгүй, явахгүй, идэхгүй байж чадахгүй байхыг бодоход үнэхээр ажилсаг бодьгал юмаа энэ хүн гэдэг. Үгүй тэгээд хүнийг ажилсаг гэхээр нөгөө шоргоолжийг одоо юу гэхэв? Ав ажилсаг гэлтэй биш. Бас тэгээд бодохоор шоргоолжнууд дотор залхуу байдаг л байх даа ай? Байдын болуу та нар юу гэж бодож байна? Залхуу хүмүүсийг дотор хэд хэд ангилмаар санагдаад байдаг болж. Нэгдүгээрт хийдгээ хийчихсэн, хийх үйлийнхээ тоог гүйцээчихсэн, жаргах насандаа яваа над мэтийн хүмүүст гавьяаны залхуу нэр өгч ангилъя. Яаая гавьяаныхаа залхууг авчихаад л явж байна даа хө, алиу тэрийг ацраад алиэч гэж мэгцэн.
Бүүдгэр шөнө, бүрзгэр хүүхэн, бөөвийтөл сууна. Хэнээтэй юм уу гэхээр хэнхэгтэй юм шиг, хэнхэгтэй юм уу гэхээр хэнээтэй юм шиг тэрээр олон шөнө дундыг иймэрхүү байдалтай өнгөрөөсөн. Өдрөөсөө илүү шөнө нь үр бүтээлтэй байдаг юм гэж залангаа фэйсбүүк, блог ухаж инээд алдан суугааг нь хөндлөнгөөс харахад үнэхээр шөнийн амьтан гэмээр. Түүнд юу хэрэгтэй юм бэ? Юу хайж фэйсбүүк, блог ухдаг юм бол? Гучин насанд алдсан нойр үрчлээ болон эргэж ирдгийг ойлгож чи минь унтаач, хайрт минь чи унтаач.

жожкоон онигоонууд

за нэг жоохон онигоорхорхуу юм бичий. энэ хичээлийн хуваарь нтр юу л болоодын даа.


галт тэргэнд нэг өвгөн орж ирээд суужийсан залууд хандан " наа чинь миний суудал байна" гэсэн чинь нөгөөх нь "NO , минийх" нтр гээд маргалдаж маргалдаж өвгөн хэлжээ " за 2-даа ингий,нэг нэгнээ хамаг хүчээрээ шанаадаад унасан нь суудлаа өгий" гэв. Залуу тэгий гэв. Өвгөн залууг хамаг хүчээрээ 4,5 удаа шанаадаад, залуу гүрийгээд унасангүй. Тэгээд залуу " Заа одоо миний ээлж" гэсэн чинь өвгөн " Зааа болихуудаа хө, өөр суудалд суучийдөөө" гээ яваад өгчдийн 


Нэг эр 40 насныхаа төрсөн өдрийн өглөө босоол эхнэрээ төрсөн өдрийн баяр нтр хүргэнэ гэж бодоол хүлээгээд байсан чинь эхнэр нь мэджаагаа ч юм байхгүй, шал тоохгүй хогоо шүүрдээд суужийж. Тэхээр нь барайсхийгээл " за яахав эхнэр мартцымаа гэхэд хүүхдүүд маань санах биз" гэж бодсон чинь бас тоодгүүйн гэнэ. Тэхээр нь таг гомдоол ажил дээрээ ирсэн чинь нарийн бичгийн дарга нь " ДАРГАА ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД" гэж угтаж. Тэхээр нь баярлаал суууийтал өдрийн цайны цагаар нарийн бичгийн дарга нь " Даргаа, таны төрсөн өдөр юм чинь 2-лаа хоолонд оръё" гэж гэнэ. Тэхээр нь тэгий тэгий гээл буйдхан газар хоолонд ороол вино нтр уугаад хөөрхөж суужээ. Ажилруугаа буцах замд нарийн б/д нь "2-лаа манайхаар ороод гарахуу, манайх энэ хажууханд" гэж гэнэ. Тэхээр OOK гээл тэднийд оржилдээ. Тэгсэн Н.Б.Д нь за би гялс угаалгын өрөө ороодхы гэээд орчиж. Тэгсэн яаасан байхнууу,, АЖлын газрыхан нь, эхнэр хүүхдүүүд нь гэнэт SURRPRIIISSEE гээ гараад ирсэн байх нь. Тэгсэн яаасан байхнуу , манай дарга хамаг хувцаа тайлцөөн, шав шалдан суужийсан байх нь ..

Нэгэн хүүхэн эмч дээр ирээд " Ваая ваая яаануушкаа, эмчээ миний хамаг бие өвдөөдийн" гэж гэнэ. Эмч хэлж " Тийм юм баймааргүйн, биений чинь хамаг газар өвднө гэж байдаггүйн мий хөө"
- Гүээ нээрээ гэмдээ. Гарандаа хүрээр ,,, яааауу!! тэээр өвдөөднийн.. Хөлөндөө хүрэхээр.. ёооёоо !! тээр өвджийн!! Хөхөндөө хүрэхээр бас ,, яаауучч! тээр аймар өвдөөдийштээ.. " гэв.. Эмч түүнийг харж харж хэлжээ
- " Чиний наа хуруу чинь хугарцан байштэээ тэнэг минь"


Паниканд орсон эр түргэнрүүү утасдав
- Яаанаа манай эхнэр төрлөөө ,, өвдөлт нь 2 минутын зайтай болцоооон. Яаанаа??!!
- Анхны хүүхэд нь үү??
- Гүүү тэнэг эээ. БИ нөхөр нь байна!!!!!


Өглөө нэгэн эр гэрлүүгээ харьж явтал байраар нь чармай нүцгэн эр гүйжийж гэнэ. Гайхаад:
- Хүүш чи чинь хар үүрээр чармай нүцгэн юугээ хийгээ гүйжааан??? гэхэд:
- Яаагаад гэвэл чи гэртээ ирэх цагаасааа эрт иржийштэээ..


Би үхвэл өвөө шигээ тайван~~ унтаж байхдаа л амьсгал хураамаар байна. Тэрнээс биш машиных нь ард сууж явсан хүмүүс шиг орилж хашгирч амь тэмцэн үхмээргүй байна ..


зааа тэгээ хэдэн зураг нэмий
Болзооны үеээр хйиж болох болон болохгүй зүйлүүд:









Шүүдэр цэцэг

Багадаа би нэг удаа 2-р ангид байлаа. Тэхэд манай орцны 2 давхрын 295 нойморт амьдардаг Отгоо гэдэг найз маань нэг дуу зааж өгсөн нь Харанга хамтлагийн "шүүдэр цэцэг" гэдэг дуу байв. Гү яахав сайхан л дуунуудын нэг. Харин дараа нь камертон аймар болгосон тээ, ямар хүний толгойд тийм лаг шинэ хутгалт, зуурaлт, нухалт.. (remix) ордым байгаан. Hайруулга л гэх байх л даа. Камертонд дуртай хүн шүү дээ би. Тэгээд энэ сайхан дууныхаа үгэн дээр хэдүүлээ анализ хийюү л гэсийн. Тухайлбал эхний бадгийг аваад үзье.

Хөхрөн униартах тэнгэрийн мандалд
Элин халих хос шувууг хараад
Энэхэн сэтгэл мөрөөдлийн мананд умбаад
Эгэлхэн зүрх хэн нэгнийг мөрөөднөө

За энэ хэсэг дээр бол эхлээд нэг залуу ганцаараа зогсож байна. Гэтэл тээр тэнд 2 шувуу нисжийнэ гэнэ. Мань эр тэрийг хараад хэсэг баахан манантаж ирснээ гэнэт "би бас яагаад 2-лаа байж болохгүй гэж, why not?" гэж ойлгож авч байгаа тухай гарч байна. Тун саяхан ойлгож байгаа болхоор одоохондоо тоочиглосон хүн амьтан үгүй аж. Тэр хэн нэгний эрэл гарлаа.
Гэхдээ магадгүй тэр 2 шувуу ч бас манай хүнийг олж хараад амьдрал дээр ганцаараа байж ч болох тухай бодож бие биен лүү гээ муухай харчаад цаашаа нисэн одсон ч юм билүү. Магадгүй бүр:
Ногоорон дуниартах навчит ойн захад
Нозоорон зогсох ганц хүнийг хараад... гэж дуулсан ч юм билүү.
Бүр магадгүй тэр 2 шувуу зүгээр ээж хүү 2 хоолонд явж байсан ч юм билүү. Залуу хүн юми чинь зүгээр байгаа юмнуудыг сээгсжүүлж бодох нь хэр шд. Одоо 2-р бадгийг харцгаая:

Борооны дусал мянга түмээрээ
Бүрхэг тэнгэрээс сэхэл өгөлгүй шиврээд
Бодлын дотор өнгийн юмс эргэлдэхгүйгээр
Булбарай чамайгаа ганцxан хайна

Борооны дусал уг нь паузтай шивэрдийм байна л даа. За нэг сэхээ аваатах, за яасан авбуу? гэж ирээ л үе үе шүршдэг гэнэ. Гэтэл энэ удаа энд нэг залуу манантаж, бүүр түүр нэг юм ойлгож ядаж байхад нь сэхээ өхгүй балбаад байдаг бас ааштай бороо яа.
Энэ муухай борооноос болоод мань эрийн тархинд гэмтэл гарч юмыг хар цагаанаар бодож эхэлсэн байна. Өнгийн юм бодохоо больсон байна. Тэгээд хэн гэдгий нь ч мэдэхгүй хэрнээ, нэг булбарай хүн хайгаад явчлаа. Энэ бол солиоролын шинж тэмдэг. Гэхдээ яах вэ, ганцxан л хайх юм байна. Солирол нь нэг их хүндрэхгүй нь. Аштай ч юу. Одоо дахилт руу оры:

Би чамайгаа
Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь дусал болсон ч юмуу даа
Шиврээ бороон дуслаас чамайг хайна

За даа, гайгүй юм уу гэсэн чинь, энэ чинь бүр... хүндэрцэн.. юу вэ. Та нарыг явж байхад замд чинь нэг хүн цэцэг навч руу тонголзоо л, дээшээ бороо руу олилзоо л байвал яахуу. Сайн санаалаад, "хүн гуай та яагаа вэ, туслах уу би?" гээд асуутал нэг цэцэг тасдаж авснаа зааж "за энэ дээрх дусал бол нэг булбарай хүүхэн байх учиртай. Тэр одоо энэ дээрээс л орж ирэх ёстой доо, би хайгаад л байна, олдох нуу гүй юу" гэх нь байна. Бушуухан зугатаахгүй бол "өөрөө сая сонин харсан уу гүй юу! Чамд энэ дусал хүүхэн шиг харагдахкуу байнуу хөөе! алиу чи энэ борооноос нэг хүүхэн гаргаатах, тэхгү бол алы шүү!" гээд унавал өнгөрлөө л гэсэн үг. Одоо 3-р бадаг:

Тэртээд хөвсийх үүлсийн чөлөөгөөр
Тэргэл сарны цагаан туяа тусахад
Шүүдэр цэцгийин дэлбээ болортон солонгороод
Шөнийн сарны туяаг олж харлаа

За ёстой будилж орхилоо. Энэ яасан байхуу? Ямартай ч байсан газраасаа холдкуу шөнө дөл болгожээ. Хүүхэн шуухан гэхээ ч бүрмөсөн больцым байна. Нэг бол хүүхнээ олоод санасандаа хүрээд явуулчиж, исүүл олдохгүй цөхрөнгөө барчиж. Цөхрөнгөө барах ч гэж, өөрөө л нэг юм болгоо л доо. Энэ бадагт хүүхний тухай ганц ч үг байхгүй байгааг одоо тэгж л ойлгохоос. Гү тэгээд тээр тэндэх үүлний завсраар сар тусахад энд цэцгийн дэлбээ гялалздаг нь ч юув. Гү ер нь сэхээ ч гүй шалба нороод өдөржин шөнөжин тэнгэр, үүл мүүл хараад суух нь яасан ч гаслантай юм. Энэ ер нь яг юун хүн юм бэ? Хэн бэ энэ? Санал байна уу?

Н.Энхбаяраа үхээч...

Амтай болгон ярьж, үсэг мэддэг болгон бичиж муулдаг болж муу Н.Энхбаярыг. Гуравдахь ерөнхийлөгч гэлгүй муу гэснийг маань уучилнуу. Муу гэдэг нь үндсэн утгаа алдаад өрөвдөж хайралсан өнгө аястай хэрэгдлэгддэг шүү дээ. Би ч гэсэн хүн юм болхооор тэгэж хэрэглэв. Арай дэндүү муулдаг болж. Хуучин бараг Ху намыханаас бусад нь муулж, харааж зүхэж, доромжилж муулан Ху намыхан өөрийн амь наснаас бусад бие, сэтгэл, нэр төр, хүн чанараа урдаа барин тэр ардчилсан намыханы болон ху намыг дэмжигчдээс бусад хүний хараал зүхэл доромжлолыг хүлээн авч няцаадаг сайхан цаг хүч тэнцвэртэй цаг байж дээ. Одоо тэгсэн яасан бүгд нөгөө муу Н.Энхбаярыг муулан тэдний тэргүүн эгнээнд ху намыхан харваж явдаг болж. Нөгөөх нь чааваас би эднүүсийг гаргаж ирсийшдээ, би өөрчлөгдөж болно, би бясалгалаар хичээллээд сайн хүн болжээн гээл байхын. Бас ил цагаан дайрахгүймаа. Тэхдээ тэр тв9 гэж тэлвийзийг тооцохгүй бол шүү дээ.

2009-оноос өмнөх тв9 тэлвийзийн хөтөлбөр

  • Монгол улс хөгжлийн алтан шар замд орлоо
  • Ерөнхийлөгчийн ивээл дор бүх юм зохиогдож байна.
  • Ерөнхийлөгч шиг ивээлтэй хүн одоо алгаа
  • Ерөнхийлөгч ууланд жинхэнэ уулчдыг хол хаяж гарсан нь монгол улсын хөгжлийг түргэсгэлээ
  • Ерөнхийлөгчийн морьноос унасан биш муу морь ерөнхийлөгчийн ивээлийг даасангүй
  • Ерөнхийлөгчийн уул, овоо тахин иргэддээ хур бороо хайрлалаа
  • Ерөнхийлөгч зарим улс орондоо сайн юм хийсэн улсад шагнал гардуулж тэдгээр хүмүүс ерөнхийлөгчөө хөлөө олохгүй магтаж байгаа сурвалжлага үзнэ үү
  • Хүн ерөнхийлөгчид авилга өгөх гэсэн чинь хэтэрхий сайн хүн болхоор авсангүй
  • Ерөнхийлөгч ганцаараа ажилаа хийж бусад хүмүүс ерөнхийлөгчийн ивээлд багтаж явна

2009 оноос хойших мэдээ нь гэхэд л.

  • Ард түмний амьдрал ядуурч байна, гуравдах ерөнхийлөгчийн үед ийм байгаагүй.
  • Хөдөө зуд болоод сүйд, тэнд гуравдахь ерөнхийлөгч зуданд явж байгаа
  • Рок поп хамтлаг тоглолтоо хийлээ, гурав дахь ерөнхийлөгч үүнд их дуртай
  • Гадаадад их наймын уулзалт явж байна, гурав дахь ерөнхийлөгчийг урьсан боловч очоогүймаа
  • Ху нам шинэ даргаа сонгох гэж байна, гурав дахь ерөнхийлөгчийг бүгд дарга бол гэж байгаа ч цаад чинь албан тушаалд дургүй болхоор больчлоо
  • Ху намыхан их муу улс юм аа, гурав дахь ерөнхийлөгч ганцаараа сайн хүн нь батлагдлаа
  • Олимпийн хорооныхон өвлийн олимп үзэж явхад гуравдахь ерөнхийлөгч тэнд албан ёсны айлчлал хийж явлаа.
  • Долларын ханш унажээн энэ муу дарга нарын хийж байгаа ажил хэрвээ гурав дахь байсан бол ханшийг нь өсгөөд баллахгүй юу
  • Ху намыхан нэрээ сольж мангартахын гуравдахь хуучин нэрэндээ хайртай байсан болхоор нулимс унаглаашд
  • Бясалгал бол үнэхээр сайн гэдэг нь гуравдахь ерөнхийлөгч хичээлэлснээр батлагдлаа
  • Монгол ядуураад бүүр сүйрлээ гуравдахь ерөнхийлөгч үүнд сэтгэл шаналж үхлээ бүүр

Ардчилсан намыг муулдаг байсан энэ тэлвийз одоо ардчилсан намыхан ч атаархмаар ху намыханаа муулдаг болж. Урьд нь монгол улс яруу алдартайгаар хөгжиж байсан бол одоо сэтгэлээр унамаар хар мэдээнүүд явжээдэг болж. Зиа энэ тэлвийз яахав.

Одоо харин энэ тэлвийзээс бусад нь муулаад өрөвдмөөр ч юмаа даа. Олон сайхан албан тушаал хашиж явсан хүн гэнэт буучихаар эвгүй л байлгүй яав гэж. Эргэж хүн амьтанаар хүрээлүүлмээр байлгүй л яахуу. Би хүртэл нэг сайхан хоол идчихээр өлсөхөөрөө тэрийгээ л идмээр бодогддог хүн шүү дээ. Тэхэд нь хүн бүр муу хэлээд. Ингэж явхаар үхчээсэй гэж бодхын Тэгвэл Энхбаяртай гар барьсан зургаа хүмүүс хоймортоо залж, монголын бүхийл том албан тушаалд байсан суут хүү хэмээн ам уралдан ярьж, Энхбаяр амьддаа намайг магтаж байлаа, үгүй Энхбаяр намайг албан тушаалд хүргэж өгсөн намайг энэ төрийг авч явах хүн гэдэг байсан хэмээн ярилцалгууд цуварч, эхнэр нь Цолмон нь УИХ-ын гишүүн болж “Энх Баяртай Монгол” хэмээх нам байгуулж, Энхбаярын хөшөө босгож, Энхбаярын тухай дуу шүлэг зохиогдож, эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг төрийн дуулалдаа оруулах хуулийн төсөл өргөн баригдаж, Энхбаяр судлалын хүрээлэн байгуулагдаж, Сүхбаатарын одонг Энхбаярын одон болгож монгол улсын аугаа хөвгүүдийн нэг болох юм шиг санагддаг юм.

90-ээд онддоо С.Зориг агсаныг ордны цонхоор шээдэг овлиггүй этгээд, эрлийз, тамхичин, урхи уудаг, мулгуу тэнэг хэмээн хэвлэл мэдээллээр харааж зүхэж байсан улс нь гэм хэргийн дараа бурханчлан шүтэж сүйд болсонсон. Дүү нь одоо ахыхаа нэрээр нам байгуулж сайн хүний нэрийг мянга биш нэг насаараа худалдаж идэх үйлсэд шулуудан орсон санагддаг. Тэр намаас Оюун гишүүн гарвал Ард түмний нам Гүндалайгаас хойш хаана байгааг хэн ч олоогүйтэй адилхан буйзаа. Эрэлийн Эрдэнэбатын намыг юугдэг байлаа, Бас Буянгын Жагаагын нам байна.

Дашбалбар гэж нэг нацист, боловсролгүй, яруу найрагаас өөр юу мэддийн, яруу найраг нь ч гэсэн дээ тааруухан, шизотой, мэдрэл муутай хэмээдэг байсан өнгөрсөний дараа аанай л нам нь няд болж өөрөө сайхан нэр төртэй үлдэж дээ.

Эрдэнтийг гүйцэд нэг тоносон гэж Отгонбилэгийг алхысан гэж адгаж байсан улс үхсэнийх нь дараа монголын суут хөвгүүдийн нэг хэмээн эхнэр нь хүртэл УИХ-д сонгогдож л явлаа. Ийм жишээ Зэнээ гишүүн, СЗХ-ны Бадраа гээд явж өгнө дөө. Үхээл ах нь сайд. Энэ улсыг би сайн мэдкүү л дээ.Өмнө нь муулж дайсагнаж байсан улс үххээр нь хамгаас чанга би л хамгийн сайн найз байсан хэмээн орилолдож гардаг нийгэм юм даа гэх гэсийн.

Ёстой нэг муу амьд явхаар сайн үх гэдэг хичнээн үнэн үг болхыг монголчууд бид харуулж чадаж байна. Сайн үхэл гэдэг нь чухам юу юм болдоо. Базарваань нэг их дэгсдүүлж ярвдаг нөхөр “УИХ-ийн гишүүд, сайд дарга нар эхнэр нөхөр, ах дүү ойр дотныхоноосоо их айдаг гэнээ, цаадуул нь дэлсэж унагаад өөрснөө гишүүн сайд дарга болох туйлын хүсэлтэй болж эхэлжээн гэнэ шүү” гэж цуурав. Тэгсэн бүүр зарим нэг нь энэ гишүүн гэдэг чинь өв залгамжилдымуу гэж авжээшд юу ч хэлхэв тийм улсад улс төр ойлгохгүй хүмсийг яахав дээ.

Үхээл стаар болдог энэ монголд Энхбаяр ахад бол шаанс байгаа л юм байна. Тэхдээ стаар болох гэж үхдэг ч гэж юу байхав амьддаа од болох боломж л олох хэрэгтэй байх.

Мардай: БИ ХҮНД ЮМ САНУУЛ САНАЖ ЧАДАХ Л ХҮНИЙ НЭГ

Нүдээрээ инээчихээд харваас блогчин царайтай, мотоциклчин нөхөртэй хөөрөлдөв. 21-ээс дээш насныханд зориулсан блогоор гараагаа эхэлж, сүүлдээ эгэл жирийн мотоциклчин залуугийн дүрээр Банжигт орж ирсэн түүний цаана хэд хэчнээн блог ажиллаж байгааг Балхаа ах ч таашгүй. Тэр пиавыг оролдоогүй байхад Пиав түүнээр оролддымуу яадын пиавчдын бүлгэм болох Банжиг уулт хөлөөбийн тэргүүнээр томилогдцон гэнэ лээ. Ийгээд яриандаа оры.
Оршил хэсэг: Байлдагч Мардай цэргийн эмэгтэйчүүдийг дотночлон харж, гал тогоо хавиар эргэлддэг байжээ. Ховдогтоо ч биш, хоолонцортоо ч биш гэдгийг та бүхэн уншаад ойлгоно буй заа. Учир нь цэргийн гал тогоонд Лазани байхгүй, харин???
YUKI: За
Mardai P: би бэлэн нтр........... цэрэг юм уу хаашааен тэ
YUKI: сул зогс
Mardai P: за цэрэг биш шөө
YUKI: Цэрэг болсоон одоо
Mardai P: тусгай салаа бол коноо гэжууугаа, коноонд орохгүй шөө хүүхээ
YUKI: Тэр хөөрхөн кино, гэхдээ би тусгай салааных шиг биш гоё нисгэгч болно гэж боддог байсышт. Исүүл гоё офицер, талпийтай өмдтэй, тип тап гээл.
Mardai P: Эмэгтэй цэрэг ээмээр сэгслэг тэ, биеийн  хэлбэр тодорч тэ? Надаа цэрэг ёслолын гувцастай эмэгтэй гоё харагдаад байдын, нэг л тийм дотно. 
YUKI: Цэргүүд дасгал сургуулилт их хийдэг болохоор гоё биетэй байдаг байх тэ?
Mardai P: нээх их дасгал хийддэгүйшд, би ч бас цэрэгт явжийсэн.
YUKI: Нээрээ юу?
Mardai P: Аахаг, дотоодын цэргийн 805-р анги, аж ахуйн салааны цэрэг байсан. Байнга л  гал тогоо хавиар  эргэлдэнэ. Муу хүн дандаа хоол яридаг тэ?
YUKI: гүүшт
Mardai P: Гэхдээ хоолгүй бол  хүн будаашд.
YUKI: Хамгийн гоё юм чинь хоол идэхшт
Mardai P: Ёстой до.
YUKI: жинкнээсээ хоолондоо анхаарлаа хандуулаад идэх чинь, гоё
Mardai P: Гоё хоол идэх ч бас ганган шүү тэ?
YUKI: тий
Mardai P: Найз нөхдөөрөө  суугаад ганц нэг пяав тавьчаад суужийх ч бас гоё тэ? Хоол идээд л.
YUKI: тий
Mardai P: Нээрээ хоолноос лазана гэдэг хоол гоё тэ?
YUKI: Ер нь гоё хийсэн бүх хоол гоё.
Mardai P: Гэхдээ би хоол хийх мангар дургүй, идэх л гоё, пяавтай бол бүр ч.
YUKI: хэхэ, би хоол хийх дуртай. Гэхдээ байнга хийгээд байх онцгүй
Mardai P: Чи нэг хоол хийгээд дуудаач очиж гоё идэж өгий. Би нээх гоё иддэгийн, намайг хүмүүс хараад чи яасан гоё иддийн хамаг хоолны дуршил хөдөлгөөд хаяхын гээд надын хоолноос хороогоод байдын. Тэр хүмүүст ингэж хэлий, Би хүнд сануул санаж чадах л хүн, сайнаар ч санана, муугаар ч санана яаж сануулхаа чи өөрөө  л мэд.
YUKI: яшиг, дараа нь өнөөхөө санах гэж хар лай
Mardai P: гэхдээ наад хар лай гэдэг үгийн утга нь их өргөн гэжуугаа.
YUKI: за, жишээ нь
Mardai P: чи нэг хар арьстан ч юм уу хар өнгөтэй зүйл харж
YUKI: за
Mardai P: Тэр чинь чамд үнэн тэнэг харагдаж тэ? Лай гэдэг нь, эсүүл хар өнгөнд чи дургүй байх. Хар гувцастай хүнд өс санасан нтр  ...... гээд олон л юм байна. Лайг  дараа нь, хар  дээрээ тогтий эдр........
YUKI: Хар юун дээр тогтды?
Mardai P: Хар чинь бас хэт хайраас үүсдэг гэжуугаа.
YUKI: Хэт хайр лай гэж болохнуу ай? хэт хайр = хар
Mardai P: Харин тэгээд л хэлээд байна ай?

Дараагийн хэсэг: Харах царайны блогчин нөхөр гэнэ лээ мань Мардай. Боль, битгий, чамд авьяас алга гээд байхад л блог бичихгүй байж чадаагүйм байна.
YUKI: За хө, Мардай нэрээр блог хөтлөхөөс өмнө ямар нэрээр блог бичиж байв?
Mardai P: Нээрээ нэг нөхөр намайг блогчин царайтай гээд байсан. Би тийм блогчин царайтай  юм уу?
YUKI: ааха
Mardai P: Би ч блогчин царайтай болохоос өмнө нэг юм бичиж байгаад больсон. Нэр нь  нээх сонин, гүй сонин ч гэж дээ Нэргүй гэдэг нэр сонгож байсын.
YUKI: юун тухай бичиж байв?
Mardai P: Тэгээд нэг хүн чи одоо болио, ямар ч авьяасгүй байж гээд. Ер нь бол 21+ сэдэв бичиж байсын.
YUKI: Блог бичихэд авьяас хэрэгтэй гэж боддоггүйшт би.
Mardai P: Тэр туучий хамаг гүсэл сэтгэл уруу минь ус асгасын.
YUKI: үмхий туучийг дээ. 21+ сэдэв гэхээр юу байдым хө?
Mardai P: Насанд хүрэгч хүмүүст зориулсын.
YUKI: яагаад 18 биш 21 гэж
Mardai P: Өөр оронд 21 чинь насанд хүрсэн гэж үздийм билээ. Тэгээд оржийгаа хүмүүс нь  дандаа гадаадаас ордог тийм айхтар блог байсын. Насанд хүрсэн хүмүүс хоёроороо гурваараа бүррр олуулаа хийдэг нэг тийм үйлдэл байдаг да. Тэрний бичлэг нтр.г оруулдаг байсын.
YUKI: тийм үү
Mardai P: хүмүүс ээмээр орох дуртай хандалт нтр бол аймаар.
YUKI: аль блог портал дээр байсы?
Mardai P: вордпрэсс
YUKI: Тэгээд больсон шалтгаан нь: авьяасгүйн байж боль гэж хэлсэн нөхөр?
Mardai P: Харин тийн тэр нөхөр өөрөө яг тийм юм нээсэн байсан дараа нь.
YUKI: муухай хар хог вэ?
Mardai P: Хар хог шүү тэр нөхөр гичнээн гомдсон гэж санана.
YUKI: Гүй тэгээд хүн боль гэсээр байтал яагаад дахиад блог бичээд эхлэв?
Mardai P: би чинь ажлаа  чөлөөт цагаараа, блогоо ажлын цагаар бичдэг хүн л дээ. Ажлын цагаар хийх юм олдохгүй болохоор нь блогоо дахин бичиж эхэлсийн.

Удаах хэсэг: Мань Мардай амьдралынхаа түүхэнд 6 тэрбум хүнд гомдсон байхым. Гомдол бол хөгжим юм, Мардай бол удирдаач нь юм. Мардайг гомдолгүйгээр төсөөлөхийн аргагүй. А гэхдээ мань эрийнхээр гомдол гэж яг юу вэ?
YUKI: Би боддым. Эрэгтэй хүмүүс гомдсон гэж бараг хэлдэггүй. Яг яагаадыг мидкүүлдээ. Гэтэл чи гомдоол явах юм.
Mardai P: Өө би гомдоод гомдоод барах хүн биш, миний гомдсон хүмүүсийг тоолвол 6-н тэр бум болох байх аа.
YUKI: сониен
Mardai P: Хүн гомдвол дагаж гомддын.
YUKI: Шал сониен, би болохоор хамаг хайртай, сайн хүмүүстээ л гомддог болохоос өөр бусад хүнд оогт гомддоггүйшт.
Mardai P: Нэг хүн гомдож байвуул сэтгэл санааг нь засах гэж дагаж гомдоод намирч гомдоод балай авна цаа чэнь харин.
YUKI: Уйлааал уу? нүдэнд харагдчихлаа.
Mardai P: Уйлуул динэг ээ, зүгээр сэтгэл санаагаараа дэмжинэ гэдэг дэ? Тэрэн шиг л дээ, хар хог чинь.
YUKI: Дагаж гомдож дэмжинэ гэж юу байхуд улам хөглөдийн бишүү гомдолты нь гурцатгаад.
Mardai P: Энэ их нарийн учиртай
YUKI: за
Mardai P: Яг л хөгжмийн удирдаач гэсэн үг.
YUKI: хөгжмийн удирдаач, хүний инженеер Мардай.
Mardai P: Нааг хүмүүс заримдаа хүний инжнаар гэдийн, би бас хүн зодолджээвэл харах  дуртайшд. Тэгээд хажууд нь зогсоод өө чи монжуулчлаашд, чи ч дээ гээд зодолдогч талуудыг улам дэмжээд явчдийн. Тэгэнгүүт нэг нь айхтар гомддын, гомдоод эхлүүл миний гомдол дагаж намиран ажиллагаа эхэлдиймдаа.

Үргэлжлэл хэсэг: Гоё хүнийг муулж таашаал авах тэрээр үнэндээ жаахан худалч юм шигээ.
YUKI: Та яагаад нэг бол 21+ нэг бол пиаванд хүн ардыг уруу татсан блогууд нээгээд байна?
Mardai P: Ёстой доо, Танай тэр багш Гампаасаг гэдэг нөхөртэй чинь мөн ч их пяавдсан даа. Айхтар уудаг хар хог байна лээ. Тасарна гэж байхгүй шүү. Тэгжийхад би хоёр гурав тасарч нтр.....
YUKI: бас худалч хүн байхнээ
Mardai P: Би ч бас азтай өдөртөө 2-3 тасардын.
YUKI: Нүдэн дээр зөндөө их уугаад зүв зүгээр байгаадээсэн бээж бас Манай Го-г хөлдөө чирэхнүү?
Mardai P: Тэр Го багшийн гүзээнд хэдэн ч пяав ордын ёстой том гүзээтэй тэ?
YUKI: Харин ч чиний хажууд гүзээгүйн бээлээ.
Mardai P: Хамтдаа хүн муулах нь миний бас нэг хообийшд. Гоё хүн муулуул бас таашаал авийшд.
YUKI: тэгээд Го гоё хүн юмуу?
Mardai P: Нэг тийм л хүн дээ.
YUKI: Гоё хүн муулуул таашаал авна гэчээд Го-г муулаад байхым. Го-г гоё гэж боддын байналд.
Mardai P: чухам ааа чухам

Нэлээд хойгуурх хэсэг: Түүнийг санаснаараа хурдлахад саад мундахгүй, харин мотоцикл дээрээ байхад ч... Дээд хурд нь 269км/цаг гээд боддоо...
YUKI: Ер нь хө, Мотоцикл хэдэн жил унаж байна?
Mardai P: Тав зургаан жил унжийнээ.
YUKI: ааха, ер нь яг юу нь гоёв?
Mardai P: Би боддын мотоцикл дээр л жинхэнэ эрх чөлөө гэдэг нь байдын болуу гэж. Тэр хурдыг өөрийнхөөрөө л болгийшд.
YUKI: дураа хүрүүл эргээд давхина, нарийхан зайгаар багтаад гарна гэжүү?
Mardai P: миний дээд хурд 269 км цаг шд
YUKI: аймры
Mardai P: аймаар гоё хаагуур ч хамаагүй гусийшд

Дахиал нэг хэсэг: Социализмийн үеэс архи, пиавтай нөхөрлөсөн түүнийг л “Банжиг уулт” хөлөөбийн тэргүүн гэхгүүн бол өөр социализмийн үеэс архи, пиавтай нөхөрлөсөн хэнийг “Банжиг уулт” хөлөөбийн тэргүүн гэхийн бээ? Тэрээр хөлөөбийхөндөө хандаж хэлэх үгтэй л хүн юм.
YUKI: заза өөр юм ярий их хадуурах тусмаа чамд ч над ч там болышүү энэ. би цэгцлэх гэж тамаа цайна. чи дараа нь гомдоод үхнэ.
Mardai P: нээээээх гоё юм асуу л даа, хэдтэйгээсээ архи пяав ууж эхлэв гэдэг ч юм уу.
YUKI: хахаха, за
Mardai P: Социализмийн үед л ууж эхэлсэн дээ.
YUKI: тэр үед чи эхийнхээ гэдсэнд байсан уу?
Mardai P: За тэр цаг чинь юу билээ байз. Эхийн гэдэснээс гараад арван таван жилийг үдсэнээс хойш. Манай ангид нэг тийм их муухай лүд шиг хүүхэд байсын. Тэр хар хог анх гэрээсээ архи авчирч байрныхаа дээвэр дээр гарч архи гээчийг ууж үзэж байлаа.
YUKI: Аюултайн бээ, байрны дээвэр дээр уужээдэг.
Mardai P: гаагүй
YUKI: Анх уугаад яг юу бодов?
Mardai P: Анх уугаад бодсын “Пэээ ямар амьтан нь энийг хийгээ вэ? бузартай гашуун хог  байна” гэж бодсын.
YUKI: хэхэхэ, ямар хөөрхийен.
Mardai P: Тавуулаа уусан болохоор нэг их хувь хүртээгүй шд, эх орны хувь хишиг биш шүү. Тэгээд дараа нь пяав уугаад “энэ харин болмоор эд байна” гээд ууж эхэлсэн дээ. Тэгээд өдийг хүртэл пяав уужийнэ.
YUKI: пиав гоё тэ?
Mardai P: Анх бас мориний шээс гэж боддог байсын. Гэхдээ морины шээс ууж үзээгүй л дээ. Яг ямар амттайг мэдкүү. Тэгээд пяаванд дурлаад банжиг дээр “банжиг уулт” гэдэг хөлөөб хүртэл байгуулаад тэргүүнээр сонгогдоод ажиллаж байна да. Энэ хөлөөб маань заримдаа надгүй уугаад байдаг болсон байна лээ. Би тэр хүмүүст хандаад нэг зүйл хэлчий.
YUKI: за хэл хэл
Mardai P: БИ ХҮНД ЮМ САНУУЛ САНАЖ ЧАДАХ Л ХҮНИЙ НЭГ гэж
YUKI: сайхан гарчигтай боллоо
Mardai P: Бас гомдуул  гомдож чадах л хүн гэж бас нэмээд хэлчий.
YUKI: гомдох дэмий
Mardai P: дэмжиж гомдийшд, тэрнээс биш өөрөө гомдох зүйлгүй ээ.
YUKI: Өвгөн болсон хойноо л гомд
Mardai P: Өвгөн болсон хойноо гомдуул нас дуусна дэмий.

Арай л дуусаагүй байна хэсэг: Балиартуул балиартаж чадах хэдий ч балиартахгүй л явжийгаа нэгэн дээ.
YUKI: Би нэг юм асуучих уу?
Mardai P: Асуу хүүхээ, өвгөн хүн хариулчий нтр ..................
YUKI: Гайхаад байды, нэг хэсэг Гэндэн, Галдан 2 “Мардай гомо” гээл бичээд байсан өөрөө бол тоохгүй л хэрэлдэээд явахым.
Mardai P: Аан тэднүүд балиартаж байгаан. Би балиартуул балиартаж чадах л хүн
YUKI: Наадах чэн юугсэн үгэв?
Mardai P: Гэхдээ гомологоор биш л дээ.
YUKI: аа тийм бээлгүдээ.
Mardai P: Тэднүүд миний блогыг нэрд гаргах гэж ийм мэнэжмээнт хийсийн.
YUKI: Тэгээд бодлоо дэмжиж гомддог гээд л яриад байдаг, нэг о үсгээ орхиол яриад байсын болуу гэж.
Mardai P: Гүй гүй гоомой л гэдийн, анх энэ үг гоомой байсын. Бичихэд амар гээд гомо болцын.

Төгсгөлийн өмнөх хэсэг: Банжгийн 38000 дахь блогчин Мардай. Нүүрном, ГоГо, блогспотын хэд дэх нь бол? Ухуул өөрөөс нь их юм гарна гэсэн, ухаач хэн нэг нь.
YUKI: фэйсбүүкэд хэдийнээс орчив?
Mardai P: Банжиг гацнаас хойш. Нүүрном гэж орчуулжийгаашд
YUKI: яагаад Гого-д орж болкуу гэж?
Mardai P: Гөү Гөү байлгүй дэ?
YUKI: дий дий
Mardai P: Орий гэж боджийгаа, би нэг орсын. Сайхан газар байналээ. Бичдэг байсын  нээрээ гөү гөү-д, Мардай нэрээрээ.
YUKI: зааа тээррр... банжиг, вордпрэссээс өөр хаа ч байдгүй л гэсэн гоү гоү гээл.
Mardai P: ухуул энэ нөхрөөс их юм гарна эдр ....................
YUKI: гараад ирлээ.
YUKI: Блогспотын хаягаа л өгчих, нээрээ өгчүүл би чамд пиав авч өгий.
Mardai P: Тэнд нэг юм нээсэн юу ч хийгээгүй байгаашд, одоо хийнэ гээд боджийгоо. чи нээрээ хүний эмзэг сэдвээр  бичхиймаа. Пяав авч өгий нтр гээд.
YUKI: сайхан хүйтэн пиав ч гоё
Mardai P: Цаа чинь гошгороод яваад өгнө шүү дэ.
YUKI: хө, энэ блогчдод нэг нийтлэг шинж байгаа болоол бие биенээ их амархан ойлгодог байх даа. үгүй юу? байнаа бүгд пиаванд дуртай. өөрөө асууж яваад хариултаа олдог байшт.
Mardai P: Би яг ингэж хариулий гэж боджээсийшд.
YUKI: гэтэл
Mardai P: Бас архинд дуртай блогчин бас байна.
YUKI: балиар юм бээ, байдымууууууууу? архинд ууу даааа
Mardai P: Нэрийг нь хэлчүүл гомдоод надаа ажил гарч ирнэ дэ.
YUKI: тэр блогчин бишайхоооо
Mardai P: Анхны блогчин гэжийсэн.
YUKI: ямар балиар хог вээ
Mardai P: Би чинь 38000 дахь блогчин хүн.
YUKI: па
Mardai P: тэр угаасаа балиартсааааааан хө, банжиг чэнь 42821 блогчинтой газар.
YUKI: Тиймүү яаж өөрийгөө хэд дэх гэдгий нь мэддий?
Mardai P: надын доор  баахан  дүү байгааз дээ, сонирхлоороо л тэгээд бодцийн. Тэгэнгүүт  би 380000 дахь блогчин гэсэн итгэл үнэмшил төрдийн.
YUKI: итгэл үнэмшил гэж яг юу ен
Mardai P: Итгэл гэдэг нь чи надаа пяв авч өгнө гэчээд авч өгөхгүй бол гомдоно. Тэрийг л итгэл гээдайгаан

Болоогүй дундаа л оржийгаан байна хэсэг: Нэг үе Мардай яриа авав.
Mardai P: чамаас асууя чи яагаад  бүдүүн хар болсын
YUKI: Идэж, унтсаарыгаал тэр. Нойр хоолондоо сайн бол ажил аандаа бүтнэ гээл. Ажлаа бүтээхийн төлөө л тэр дээ.
Mardai P: Бүдүүн ч бол тэгнэ. Хар нь?
YUKI: Өөх тостойм их идээд наранд унтаадийхаар харладын.
Mardai P: яг нар тусаж байсан газар нүүрээ гаргаад унтах уу тэ?
YUKI: аа ти

Дундаас хойшхоноох хэсэг: Мардай даагыг унаж, даага өөрөө унгаж явсан гэнүү? 4-5 дааганы багш юм байхаа.
YUKI: чи морь унаж үзсэн үү?
Mardai P: Багадаа  унаж, бас даага сургаж явлаа нтр ........
YUKI: нээрээ юу?
Mardai P: 4-5 даага сургасан хүн дэ би.
YUKI: морь унах гоё тэ? юуууун машин, юуууун моцикл
Mardai P: би тэгээд хар багын /энэ хар гэдэг үг гүй ээ мөн их юманд орохиймаа тэ? YUKI: унаган багын этр гээд үг зөндөөлээндаг/ бүдүүн байсан болохоор даага намайг даахгүй, булгиж бусгаж нтр болддогүй байсын. Харин унгаад л байдаг байсан.
YUKI: хөөрхийдөөө
Mardai P: Би өрөвдөж үзээгүй эээээ, хүмүүс намайг харгис нтр гээдайдаг байсан. Дааганы нуруу хугалах гээд байна уу гээд, муухай муухай хараадайдаг байсан.

Нэлээн дөхжээндөө хэсэг: Нүдээрээ инээсэн Мардайтай харцны талаар жаал ярьлаа.
YUKI: Муухай харах гэснээс муухай харцтай хүн байдаг тэ? Чи муухай харцтай хирнээ сайн хүн мэдэх ү?
Mardai P: Харц гэснээс намайг нүдээрээ инээсэн хүн гэж ярижийлээ.
YUKI: хэхэ, тийм билүү гүүвлүү, бодоотий
Mardai P: Гэтэл би нь харгис харцтай гэж өөрийгөө боддог эдр ................
YUKI: за харгис бол биш
Mardai P: тормогор алаг  бол биш
YUKI: Хүе хө, нэг хүнд янзүрийн харц байдын болуу? Эсвэл нэг хүн нэг л харцтай байдын болуу?
Mardai P: Байдын, гомдсон харц, дэмжиж гомдсон харц.
YUKI: Яагаад харц ард гэсийн бол хө? Тэр гомдсон харц ард байсын болуу? Дэмжиж гомдсон харц ард байсын болуу?
Mardai P: Тэр ийм учиртайм, тэмцэж гомдсон цөхөрсөн нүдтэй хүнийг харц ардууд гэдэг байж. Гинжнээс өөр алдах юмгүй гэж манайд тохирох үг мөн үү нээрээ?
YUKI: Тэгвэл ард түмний дефолт харц нь тэмцэж гомдсон цөхөрсөн байх нь. Ард түмэн бол ихэнх төлөвт тийм л харцтай байна цагаан сараар харц жаахан налайна гэсэн үг үү?
Mardai P: Люьмпмэн гэсэн үгийг орчуулахад харц ард гэсэн үг болдийм билээ.
YUKI: льюмп - харц, мэн - ард гэжаамуу?
Mardai P: яга яга, уг гарал минь өвөрхангай биш шөөө. Гэснээс цагаан сараар  харц шөвийдэг шд.
YUKI: яагаад шөвийдий
Mardai P: архи уугаад бууз  нэг дор их идэхээр нүүрээрээ таргалаад нүд нарийсах үйл явц болдын тэрийг л шөвийнэ гэдийн.

Дөхцөөн дөхцөн хэсэг: Яагаад Мардайг Феодал гэдгээ таануус энэ доор бичээрэй. Учраа олкуу л явжээн цаа чэн.
Mardai P: Нааг зарим нэг хүмүүс феодал гээдайхийн юу гэсэн үгийн?
YUKI: наа чэн их учиртай.
Mardai P: Би энэ үгэнд гомдох уу болих уу гэж  бодоод  байгаан
YUKI: түр гомдоод байжээсэн нь дээр байх.
Mardai P: түр гомдоно гэж цаг хугацааны талаар яржийнуу эсүүл
YUKI: цаг хугацаа
Mardai P: яга хэдэн цаг гомдох уу?
YUKI: яга цага хэлж мэдкүүнээ
Mardai P: би одоогоор гомдож барьсан зүйлгүй болхоор гэцүү байна аа. 
YUKI: барькуугээр гомдож бас болышт хө

За энэ яг төгсгөл хэсэг: Тэр нэг юм нуусаар л байна даа.
YUKI: за чи энэ Юки надаас хэзээ ч асуухгүй дэээ гэсэн асуулт байнуу?
Mardai P: байгаа
YUKI: за
Mardai P: за  Мардай хүүхээ “Чи ер яга яаамаар байна” гэж  асуувал гоё оо
YUKI: за Мардай хүүхээ чи яга яамаар байна ай?
Mardai P: Сайхан хүйтэн пява уугаад суумаар байна.
YUKI: сайхан бодолтой хүүхэд байна
Mardai P: би дотроо боджийшд
YUKI: ер нь гаднаа бодно гэж байхуу?
Mardai P: гаднаа  бас боддог
YUKI: Мардай хүүхээ чи сайхан хүйтэн пиав уугаад сууя гэж яг бодкуу байна
Mardai P: яаж мэджийгаан?
YUKI: мэдэж ядаадээх юу байсы
Mardai P: Юки багш далдыг хардаг болж
YUKI: болж биш, угаасаа хардын этр
Mardai P: зөн билгийн  тулаанд нэг оруул ямрав?
YUKI: болкуушт чи боддоо, төр засгийн өндөрлөгт байгаа хүмүүс мэдчүүл би яаж амьд явахын
Mardai P: гэрчийг хамгаалах төсөл өргөн барий.
YUKI: юунд өргөн барькаадээн
Mardai P: УИХ-д
YUKI: Ууж Идэхийн Хэнээтэн гэсүг

Нуусны эцэст пиавтай боловоо хө гэдэг төгсгөлийн хэсэг. Мардайг өрөнд оруулах амар л юм. Гэхдээ түүний анхных болохын төлөө Юки багшээ нь өрөнд орцымаа. Хэн нь заль хэрэглэцийн бүү мэд...
YUKI: за хө, блогспотын хаягаа хэлкүүмүү
Mardai P: надаа байкүү
YUKI: тэгүүл пиав байкүү
Mardai P: амалсан л бол амалсан
YUKI: хаа амласы, блогспотын хаягаа хэлчүүл пиав өгнө гэсийшт
Mardai P: хэлээд  дэмий биз дэ
YUKI: тэгүүл пиав ч дэмий биз дээ
Mardai P: за больий би пяав авч өгий эдр ................, Би ер нь хүнээр пяав авхуулж байсан түүх бараг байхгүй шүү.
YUKI: Түүхэн дэх анхных нь болкээдээн. Ойжээнуу?
Mardai P: чи азтай анхны хүн болох шахлаа
YUKI: за яшиг, ямартаа ч блогспотод блогтой тэгээл болоошт тэ хүн нууя гэж боджаахад.
Mardai P: за пявны өртэй болсон шөө
YUKI: хэн? хэнд?
Mardai P: багш надаа
YUKI: ок ок
Mardai P: Яаж ийжийгаад пяав салгаж чадлаа шүү, би сэргэлэн  хар ......

Ярилцлага бол дуусчихсан. Гэхдээ Банжиг блогчинтой Банжгийн ирээдүйн талаар ярихгүй байж болохгүй биз гээд энэ хэсэг ороод иржийгаам.
YUKI: Банжиг шинэ менежментийн багаар удирдуулан шинээр гарч ирэх гэж байна. Яагаад заавал банжиг гэж? Өөрсдөө шинээр нээж болдоггүй юм уу?
Mardai P: Монголын хамгийн их хандалт авдаг, ХАМГИЙН ХАМГИЙН болоод тэр
YUKI: Зөвхөн Блогийг нь үү эсвэл, бүхэлд нь үү?
Mardai P: Бүхэлд нь, гэхдээ бд болон жоб хэсгийг нь салгана.
YUKI: ааха, Хүжий, Болд нар цаашдаа хамт байх уу?
Mardai P: Хамт байна аа, гэхдээ хэсэг хугацаанд. Чи уулзаж багт орж болох боломжтой.
YUKI: Би өөрөөсөө илүү гарч чадкуу байж хүний ажил алаад юухэв.
Mardai P: Өөрөөсөө илүү гарна гэж яахыг хэлдийн? Өндөр ултай гутал өмсөөд явахыг хэлэх үү тэ?
YUKI: ааха, үсээ босгоод, шовгор малгай өмсөөд явахыг хэлдий.
Mardai P: Ажил ална гэж бас ажил үхэх үү?
YUKI: үхийшүүдээ хө.
Mardai P: Ямар байдалтай үхдийм бол?
YUKI: Уг ажил өөрөө ямар ажил байснаас хамаардым. Буянтай ажил бол дороо л чад, нүгэл ихтэй бол тэгээл тамлагдааад дуусышүү.
Mardai P: Ажилд бас буян нүгэл байнна уу тэ?
YUKI: байнаа байна

Жинхэнэ дуусчээн хэсэг: Бурхантай ярьдаг Мардайдаа багшмаагаа тоож, олон цаг тэвчээртэйгээр ярилцсанд БАЯРЛАЛАА.
Mardai P: Өөрөө бурхан тай ярилцаж байсан хүн үү тэ?
YUKI: Та чинь харин өөрөө бурхантай яриад байдаг билүү? Мань бурхан Гэндэнг дийлэхээ байгаад танаас зөвлөгөө аваад байсан тэ?
Mardai P: Тэр ч нэг тийм юм болоод байх нь байсан шүү. За ярилцлага өндөрлөх үү? Их урт удаан боллоо багшээ.
YUKI: за баярлалаа хө, сайхан амраарай

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл