Нэг хүсэлт биччихлээ, хянаад өгөөч нөхдөө

Замын цагдаагийн газрын удирдлага 
Танаа

Мэдээлэл авах тухай

   Барбагшийн багшмаа ажилтай Юки миний бие болбоос хоёр долоо хоногийн өмнө өөрийн буруутай үйлдэл, аминч сэтгэлгээ, өчүүхэн бачимдуу зангаасаа болж машин тавихыг хааяадаа хориглодог, хааяадаа зөвшөөрдөг газар машинаа орхичихоод явсан нүгэлтэй эмэгтэй юм. Эрхэм төрийн хүн таньд чин үнэнээ хэлэхэд тэр газарт би олон удаа машинаа тавьж байсаан, анхны хэдэн тавилт дээр жаахан гэмшингүй байдаг байсан ч "Амташсан хэрээ арван гурав эргэдэг"-ийн үлгэрээр саплийвэл тэнд тавьчихаад байх гэмтэй болсон. "Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч" гэдгийн тод томруун жишээ над дээр биелэлээ олчихсон байгааг өнөөдрийн энэ өндөрлөгөөс хараад ихэд цочирдон балмагдаж байгаагаа дашрамд дурьдъя. /хаааах, дурьдий гэдэг үгийг би өөрт эвтэйхэн харагдах байдлаар дүрмээр бичээтэхлээ гэсэн чэн зөөлний тэндэг, гатуугийн тэндэг хоёр хамтдаа орчдог гэнээ/

"Олон хавар нэгэндээ"-ийн онолоор тэр нэгэн нарлаг сайхан өдөр цагдаа хүн ирээд дугаарыг маань аваад явчихаж. Анд нөхөд маань тэр явдлыг "Гай газар дороос, гахай модон дотроос" гэх мэтчилэнгээр муухайгаар хэлж байсан ч би бол мултлаад авсан номернийхоо боолтыг буцаагаад нямбайлан боож тогтоочихоод явсан тэр үл таних эрхэмийг хүндлэн, ихэд өмөөрөнгүй байсым шүү. Тэр сайхан эрхэм хүн дугаарыг минь авчихсан шүү гэдгийг илтгэх нүд гялбам шар цаасыг шилэн дээр минь наачихаад одсон байж билээ. Төрийн цагдаа хүний хайр энэрэлийг би энэ агшинд 3 дараалан мэдэрч өмөлзөж байснаа хэлэхээс ичихгүй. Эхнийх нь тэр боолтны асуудал байсан бол, хоёр дахь нь над мэтийн хэнэггүй хүмүүс ноймроо байхгүй болсныг мэдкүү давхиад дахиад бусдад чирэгдэл учруулчихвий гэсэндээ сэрэмжлүүлсэн тэр шар цаас байсан юм. Гурав дахь нь аанай л нөгөө алганаас арай томхон шар цаас нарны хурц гэрлээс намайг хамгаалж, нарны халхавчний үүргийг гүйцэтгэж байдаг явдал юм. Хэдийвээр би суусан газраасаа шороо атгадаг хүн биш ч гэлээ, эрхэм цагдаагийн тэр сайхан сэтгэлийн үр шимээр нараа халхлаад яваад байхад болохгүй юм алга л даа. Гэтэл хавь ойрын хүмүүс шоолоод, загнаад байх юм. Алийн болгонд амьтанд элдвээр хэлэгдэж явах вэ, аргаа бараад хуулах гэж үзлээ барсангүй, адаг сүүлд нь ахаасаа гуйлаа чадсангүй ээ /Байзада-н дууны аяаар явуул зөв шүү/.

За ингээд олон зүйлийг эс өгүүлэн өгүүлж, энэхүү захидлыг бичиж буй гол зорилгоо хэлье.
"Танайх тэр наадаг стикерээ хаанаас авдаг вэ?" Миний амьдралдаа авч, хэрэглэж байсан олон олон стикер, наадаг цааснууд амархан хууларчихаад үйл тамы минь цайлгаад байдым. Хэрэв би танай стикер авдаг газрыг мэдчихвэл тэндээс олноор оруулж ирэн сонгуулийн штабуудад өндөр үнээр зармаар байна.

Анзаараад байхнээ танай байгууллагад мөнгө их хэрэгтэй байдым шиг байлээ. Ард бид чинь барим тавин нүдэнд харагдах бүтээн байгуулалт хийж харагдахгүй бол мөнгө хэрэглэдэггүй газар гэж андуу бодоод байдаг нэг гэмтэй. Ямар мөнгө хэрэггүйдээ цагдаа нарынхаа дунд аян зохиож байхав дээ тэ? Мань чэн ашгаасаа танайд зохих хувийг нь хандивланаа за.

Өргөдөл гаргасан:
Барбагшийн багшмаа Юки

23 comments:

hahaha. torguulj uzeegui bolohoor istoi tiim lag naalddagii n medehgui yum baina. unendee mashin baihgui hun chin hendee ch torguulahuu dee

хэхэ, тэр стикерээ хаанаас авдгийг нь мэдвэл ч бас хэрэгтэй л юм байна.

Ариус: чи нүдний шилээ замын цагдаагийн явдаг газар орхиод үз дээ, аз тааруул шилэн дээр чинь наачих ч юм билүү? тэгүүл тэгээл үзчийшт :P

free-liver: эхлээд би мэдэкжаагаа шүү, биизнес булаачваа

чиний л буруу байшдээ... гохино гохино...

одооо бурханы шийтгэл шиг л гэж ойлгодог хүн дшэ бяд чэнь.

Зоригт8: би чамайг урдахыхаа араас яваа орчлоо гэхэд ингээгүй, гэтэл чи над яаж ханджаагаам... би буруугаа ухаарцан л байна даг... көө ер, гомдож үхлээ

Мардай: тий шүү дээ, хэзээ нэгэн цагт хийсэн үйлийн үр минь гээд л алгаа тосоод хүлээж авчээдэг улс шт бид

Yuki bagshee nogoo shorond ordog zaluutai oguulleg yu blsn be!!

Шинэ дээр нь хуулуул автдийм шиг байлээ шдээ.

Эхний тавилтаас хойш өөр тавилт бодогдоод арай л гэж уншиж дуусгалаа. "анхны хэдэн тавилт дээр жаахан гэмшингүй байдаг байсан ч "Амташсан хэрээ арван гурав эргэдэг"-ийн үлгэрээр саплийвэл тэнд тавьчихаад байх гэмтэй болсон." гэдэг өгүүлбэр хамгийн гоё өгүүлбэр нь байлаа. :)

хянаад өгөөч гэцэн байхад нь шоолоод байхын.. :р

hehehehh tandag tsagdaaa naizaasaa asuujiigaad ene business-g ni huulchdagiimu? :)

Xaxaxaaaaa

bayan humsuudiig balag toiroh bishdee kkk

хахаха зорчигчиин талд дахиад нэгииг наагаад өгөөч гэхжугам болуу гэж бодлоошд
чадах л хүн

Эмэгтэй та цавуу арилгадаг шингэн гэж сонссуу?

Ацетон

Anonymous: Залхуугаасаа болоод хариулахаас ч ичих юм. Уг нь дуусгах санаа байдымаа зайлуул.

артгаа: шинэ гэж таныхаар хэдэн минут вэ?

Chalva: жижкийм байж

dao: тийшт тэ?

chuups: тандаг цагдаа гэж юу ен? өрөө төлөөчэээ чи

Anonymous: инээжийгаад уначуу яачуу

Uvk: лышо

hooligan: битий л дээ, би өөрчлөгдсөн, барагшийн хүлцэнгүй номой багш байхаа болиод биизнес вүүмэн болкжаа, ДЭМЖЭЭРЭЙ

Дэндэв: ишшш, өөртэйгээ яриал явчиж... эхний сээгийг уншаад надаас асуужээн гэж бодсон чэн манэр өөрөөсөө асуусымээшт

Anonymous said...

диздрант цацаал үрээл арилгачийшдээ. ккк

амандаа шүлсээ цуглуулж байгаад нэлээд их болонгуут нь гайтай тэр наалт уруу амьсгалаа хураан барьж байгаад нэлээд хүчтэйгээр нулимааа.. тэгээд харин гарын доорх пяваны хагарсан шил мэтээр гачин хяхтнасан авиа гаргаж үр тэгэнгүүт аяндаа алга болох нигууртайм билээ..цавуу арилгах заавартай танилцах хэсгийг нь өөрт ажил удсан цагдаа өөртөө үлдээгээдд яваад байгаа сурагтай. ерөнхийдөө бол нэг ингэж хусаж арилгадаг гэжээлээ. шүү.

Bolildoo. Mashinaa ugaalgahad arilgaad ugdiinshd

yun shuls muls

shuud yawuulaa, er ni bol boltsiin bishvv, tsaaduul chini awaad shuud gazar deeree nam... er ni asuudliig mash hurdan shiideh bhaa

haha

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл