Эзнээ дуурайсан охор бичлэг боллоо доо

За баахан хорхой шавьж бичсэн чинь тэгсэн үү яасан, өнөөдөр шумуулнууд намайг дамжилж авч хариад тогоон дээр чанангаа тойрч бүжиглээд тансгалсийшд. Тэхдээ 20-ийг бол лавтай хана болоод 2 алган дундаа гавсарсан. Ингээд шоорттой бай гэсэн шиг одоо өвдөгнөөс доошоо бол довтой хөндий шиг л юм байна даа одоо. Дов гэснээс таануус согтуудаа найз охин юмуу эхнэрээ довон дунд үүрч яваад хойшоогоо унажээснүү? Тэгэнгүүтээ тэвэрдэг хүн болоод 2 гар дээрээ өргөж явжаагаад урагшаа бас унасийм биш биз. Тэрхүү 2005 оныг алгасаад нэг үнэн үг хэлэхэд, довны хоорондох хонхорхойд хангалттай намаг шалбааг байдаг сан.
Гэхдээ ямар ч үед чамд итгэдэг найз охин юмуу эхнэр байна гэдэг бас муугүй тээ. 2 унагуулж шалав норчоод дараа нь ахиад үүрүүлсэн бол яахын. Гуравдахиа унадаггүй шазайсан, шазруун, шартай, шавилхан, шалдан цээжтэй, шар шоорттой залуу довон дунд найгажээсэн бол бүр яахын...
Гэхдээ л жишээ нь тэр хойш урагшаа унаад байгаа хүн бол тухайн үедээ түүнийг үүрээд явжаахдаа урагшаа, урдаа тэврээ явжаахдаа хойшоо унаж болох л байсан газар. Хүчээ буруу хуваарилжаахгүй согтуу юмнууд. Аа унахын хувьд бол согтуу юм чинь уналгүй л яахуу дээ, хангай дэлхий, завсраар нь ороод унаад өгөөчээ тийм их дов хайрлачаад байхад чинь.
Би зөв ярьжээнүү, аль исгүүл буруу яриад байна уу?
Гэхдээм бол өнөөдөр багшаа нь яг юу бичкээд, яахкаад ингээд суугаад байгаагаа үнээр мэдкүү байнээ. Гэхдээ л тээ, юмны нигуур гэж байдаг л байхгүй юу.
За энэ маань ингээд эзнээ дуурайсан богинохон бичлэг боллоо доо. Гэхдээ тээ, эзнээ жинхэн дуурайхым бол богинохон ч гэсэн шагхийжаах ёстой доо.
Ер нь бичлэг эзнээ дуурайдаг гэсэн хууччуулын үг байдаг уу гүй юу? Xөгшчүүл юүүгнэ?

Гуравдахын чөлөөт үзүүлвэр. Шавьжны ангууч Aртгаа (уянгын бичлэг. Биш бол триллер бичлэг. Ямар ч байсан нэг бичлэг)

Хавар болоод хамаг юм дулаарч эхлэх үе бол бүтэн өвлийг харанхуй хар газар дагжин чичирч, өлсөж ундаасаж өнгөрөөсөн шоргоолж болоод бусад шавьжнуудад диваажингийн цаг.
Аяа наран ээжийн шаргал туяа намайг дулаацуулсан жаргалтайн дэлгэр зун цаг миннннь...чамайг би хэчнээн их хүлээсэн гээч ля ля ля!!! гэж байдгаараа инээж, аз жаргалаар бялхан дуулж бүжиглэн байх нэгэн шоргоолж гэнэт дуу нь тасарч, хөл гар нь ч бас тасран, ер нь тэр чигээрээ сураггүй болоход биенээс нь үлдсэн өчүүхэн хэсгий нь өөртөө наагаад цаашаа явсан 39 размерийн таавчигны ул бол минийх байлаа даа хөөрхий. Бөөн том ертөнц, бүхэл зуны турш хэрэгжүүлэх урт хугацааны зорилго, амьдрал... одоо миний таавчигны улнаас аль хэдийн хатаж салаад хумхийн тоос болчихсон байгаа.
Миний ажилладаг гал тогоонд бишгүй их шавьж бий. Дасчихсан доо бараг. Харин хэд хоногийн өмнө шээфийн авчирч тавьсан шоргоолжны цацдаг хор нүдэнд тусаад болох бишээ. "Энэ яадын бол, цацаа л шууд үхдийн байх даа" гэсэн бодол байнга эргээстэй.
Гэтэл өчигдөр миний хажуухан нэг буланд газар унасан жимсний үртэс дээр хэдэн шоргоолж найрлаж байдаг юм байна. Жирийн л үзэгдэл л дээ гэхдээ шинэ чавхаа бариад бай хайж яваа хүүхэд шиг болсон надад олзуурхуштай ан байв. Дуугий нь сонсдог сон бол тэд, "Гүэ мөн сайхан аа ай, гүэ мөн гоёо, цадталаа ид ид, орой цүү хаяна!" гэж шаагилдаж байх шиг. Өөрсөд рүү нь үхлийн зэвсэг барьсан аварга биет дайсан ойртож явааг мэдэхгүй л ховдоглож байгаа биз. Урьд нь шоргоолжны тухай огт анзаарч бодож байгаагүй, за бодсон ч сайн сайхнаар л бодож байсан, ядаж л "ант Зэд"-д дуртай хэрнээ яг хор бариад цацах болоход өөрийн эрхгүй дотроо "аа муусайн юмнууд, ингээд алга болцгоо та нар!" гэж занан хөмхийгөө зууж энэ тэр. Тэгэнгүүт багадаа хэдэн хар шоргоолжинд ёотонгийн хэлтэрхий хаяж өгөхдөө, "эвий эвий ид ид" гэж бодож байсан санаанд орж ирэх юм. Гэрийн тэр хэдэн бэсрэг шоргоолж миний цацсан хорт бассейнд жоохон сэлж байгаад хорвоогоос явлаа. Тэр үед титаник кино, Леонардо ди Каприо энэ тэр нүдэнд харагдсаныг нуух юун. Зиа за амархан л юм байна гэж бодохын хажуугаар "гэрийн шоргоолж бол байшингийн нуралтанд хамгийн их нөлөөлдөг хортой амьтан учраас устах ёстой" гэсэн бодол бас төрөв. Дээр нь нэмээд бүр нэгэн найзын маань эмээгийн хэлсэн "шавьж гэдэг чинь сүнсгүй амьтад, цээр хорио байхгүй" гэсэн үг намайг бүрэн цагаатгачихдаг юм байна.

Тийнхүү тэр хоры нь буцааж тавих гэтэл нэг азгүй аалз нүдэнд тороодохлоо. Бадриун саарал аалзны зэвүүн гэж. Хөлнүүд нь үстэй, бахим. Өө заяа нь хаямар! гэж амандаа үглээд хортой гараа сунгав. Гараа сунгаж байхдаа л "монгол хүн толгойноос дээш гарсан аалзыг заавал алах ёстой" гэсэн 10 настай байх үеийн нэг найзын хэлсэн үг чихэнд сонсогдсон сон.
Аалз бол шоргоолж биш ажээ. Эхний цацалтаар шалба норон газар унасан боловч тэнхээ алдрахгүй зугтаав. Ямар нэг аргаар буцааж авчрахгүй бол тэр чигээр нь алдах байсан тул таавчигныхаа улаар этэн хойш шидээд дахин гал нээлээ. Мөн л хуучин бяраараа гүйн одох гэж байна. 2 дахиа этэж шидээд 3 дахиа галлатал сая нэг хөдөлгөөн нь удааширлаа. Тэгэхгүй ч гээд яах вээ дээ. Хөдөлгөөн нь саажин нойтон зам татуулан мөлхөж байгаа аалзыг хараад гэнэт бантдаг юм байна. Саяхан л спортлог шохоорхол асан тулалдаж байсан би чинь одоо тэр аалзыг өрөвдөн, усанд угаавал сэргэх болов уу ч гэж бодож байх шиг. Хор барьсан гараа ардаа нуулуу даа яалаа. Аа гэхдээ л сүнсгүй шд. Жоохон харж зогсоод, үхэхээр нь шүүрдэж хаяхаар шийдэн аахар шаахар юмаа амжуулхаар явлаа. Харин ажилдаа болоод аалзыг мартаж орхиж.

Дараа нь тэрүүгээр шал өөр юм хийж байгаад ханан дээр нэг том хар юм нүдэнд зэрвэс үзэгдэхэд нь харвал мөнөөх аалз хана руу нэлээн авирчихсан байж байна. Ойртон очиж, юмаар хатгаж үзвэл хэдийнэ үхсэн байх ба хананд юунаас ч юм тас зуурастай байлаа. Түрүүний байсан газар нь метр гарны зайтай, аалзанд бол бараг бээр газар. Өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрөв. Хүчирхэг баатар эр хорон санаатантай хүч тэнцвэргүй тулаанд орон үхлийн шарх олсон ч гэсэн шүд зуугаад нутаг орон руу гаа мөлхсөн ч юм шиг. Шарх олсныхоо дараа ужигран хэвтээ ч гүй, ухарч ч гишгээгүй харин үхэн үхтлээ урагш зүтгэсээр амь тавьжээ. Ухаан нь балартсан ч газар биш ханан дээр амьдардаг байснаа мэдэн дээшээ тэмүүлж, үхэхдээ ч хананаасаа унасангүй. Аяа аалз чи.... яасан мундаг вэ....?
Аалзыг харан эмгэнэж дууссаныхаа дараа газар унаган шүүрдэв.

Хорхой шавьжнаас болоод бие бага зэрэг арзайсан байдалтай ажлаа хийж байтал нүдний буланд нэг муухай том хар юм дэрр дэрр гээд ороод ирэхэд нь салга автлаа цочдог юм байна. Нэг муу дэнгийн эрвээхэй, товир ч юм.
-"Аа дайснууд агаараар довтолж байгаа байх нь". Нэг мэдэхэд л нөгөө хороо атгачихсан эрвээхэйг хаа суухыг нь амдан зогсож байлаа. Гэтэл дайсны агаарын флот таазан дээр суучихдаг юм байна. Нөгөө заалнаас сандал чирч ирэн дээр нь гараад, эргэж над дээр буухгүй өнцгөөс барьж байгаад хороо цацаад хаялаа, пссс.....

Эрвээхэй салбаганан нисэж гарав. Харахад хор нөлөөлсөн гэхээргүй, бүргэд шиг л элин халин нисэж байлаа. Гэхдээ юун дээр ч суухгүй юм. Хүнээр бол нүд рүү гээ гааздуулчаад нүүрээ даран ухаан мэдрэлгүй орилон гүйж яваа юм шиг санагдна. Шавьжны дууг сонсдог болчихвол ч их юм дуулна шүү. Тэр лав, "ааааа шээт... яагаад, яагаад???!!! Яагаад хорвоо ийм юм бээ, ээ хорвоо!!!" гэж орилж байсан байх. Тэг тэгсээр агааржуулалтын хоолой дээр нэг юм суулаа. Түрүүний цочсон уур гарсан тул ахиж хор цацахаас өрөвдөөд, том амьтан юм чинь жоохон манараад гайгүй болох биз гээд орхилоо. Гэтэл нөгөөх чинь удалгүй газар уначихав. Хатгаж үзтэл амьд байнаа. Дээшээ харсан хөлнүүд нь арваганаж байна. Еэ хүүр энэ хор үйлчлээд удахгүй мань эрвээхэйг алах нь дээ гэж бодуутаа цэвэр агаар тусалж магад гээд гадаа гаргаж, нэг бутны мөчир тавьж орхилоо. Байж байгаад гарч хартал амьдаар барахгүй бүр далавч нь хөдөлж бариад нэлээн сэргэсэн янзтай байна. Аа норкооз нь гарч байгаа байх нь гэж бодчоод эргэж орж ирэн ажлаа үргэлжлүүллээ. 2 дахь удаагаа гарч харахад тэр нисээд газар нэлээн хол бууцан байлаа. Баярласан гэж. За ашгүй нэг ч гэсэн амьтан аварчлаа гэж бодов.
Ахин эргэж ирж ажилдаа орлоо. Бармэн залуу, за Артгаа бака гэж хэлэнгээ гараад явав. Би ч удалгүй ажлаа дуусаад гарлаа. Гарахдаа нөгөө эрвээхэйгээ хартал... тал нь газар наалдаастай байж байна. Ээ чааваас, нөгөө тал нь бармэний гутлын ултай автуусны буудал дээр байгаа байх нь хорвоо!
Аа яахав, сүнсгүй л юм чинь. Энэ үнэн үг шд ер нь. Харваас ер нь яаж сүнстэй байх вэ дээ. Хаана нь ч байхын. Далавчинд нь уу, хөлөнд нь үү, аль исүүл сахланд нь уу?

"Хана, хэрэм" бишээ "Хашаа"


Өглөөний нар хөшигны цаанаас биш тооноор цухуйж, өдөн биш хөнжилөөсөө би сэрлээ. Аймаар сэрэлт болсонуу. Гүү яахав дээ хүн бүр сэрж байхад. Гараад хашаанаасаа гараад гэснээс энэ хашаа нээрээ учир тоймоо алдаж байнаа тэ. Хаа сайгүй хашаа. Хашааг бол одоо модоор барьж болжээн, төмрөөр барьж болжээн, тоосгоор, үнсэн блокоор, чулуугаар гээд барихгүй юм алгааа. Хаа сайгүй хашаа орох гэхээр тулаад хэцүүтэйн яасан. Давсаан давсан Далайцэрэн давсан, харц ардын хүү давж болдогүй хашаа вэ тээ.

Төрийн ордны хашаа
Манайд байгаа хамгийн том хашаа бол төрийн ордны хашаа байна. Ай мөн лүглэгэр гоёмсог сайхан хашаа барьсан шүү. Арга ч гүүмдаа чааваас жилийн дөрвөн улирал жагсаад, помидороор шидээд, поошиг нүдээд, дурын нэг авгай /дурын гэдгийг дур тачаал гэдэг утгаар оруулагүй болно/ цагдаагын мөрдөс очиж хуулаад, гэр авчирч барьж суулт хйигээд байхаар ямар ч тэнэг хүн хашаа барилгүй яахав дээ. Барьсан гэрийг нь бариулкуу цагдаа нар ноцолдоод байхаар гэрээ бариатай чигээр нь өргөж орж ирж суултаа заралдаг болсышд. Манай энэ гэр гөө мөн хэрэгтэй эд шүү. Одоо олон улсын суулт зарлагчид нарт шууд жагсагч суулт зарлагчдын хамгийн тохиромжтой хэрэгсэл гэж худалдаад валют олох хэрэгтэй. Зиа эргээд хашааруугаа орий. Тэхдээ би төрийн ордны хашааруу орий гээгүй шүү намайг оруулахчгүй. Сэдэвээ ярьж байна. Гүү тэр суулт зарлаж, жагсагчидыг шаардлагыг гүйцээж жаргааж байхаар хашаа бариал хаячуул хамгийн амар сайхан арга олсон байгаан. Одоо улам томруулаал байхын гэсэн. Хотоо тойроод хашаатай тэнд нь ганцхан дарга нар амьдардаг гэвэл гоёуу аан. Зарим нь хулгайчыг дотроос нь гаргахгүй гэж барьсан хашаа гэж зөрүүдлэх нь ч бий.

Нарантуул захын хашаа
Зиа дараагын хашаа бол Захын хашаа гэж жинкэн дээрээс харвал хүмүүсийг хашаад хаяцым шиг байдаг газар байна. Олон хүнийг хоолтой нь залгуулж байгаа газар даа. Тэрний босс нь гэж нэг эрхэм байдаг даа, хүүхэд нь бэнзээн үнэд ороосой хотоор ганцаараа машинтайгаа явхысан гэдэг гээл онигоонд орчоод яваад байдаг. Тэр хүн урждархан зарагтаар яриа өгжээн.
-Би Дэнжийн 1000 дээр есөн жил зогссон, хувцас хунараа тааруулж өмсвөл юугэж хүйтэн цэмэнтэн дээр өвөл ил зогслоо гээд биегүй болдог юм. Тэр захыг битүүлэхчгүй, зах гэдэг чинь задгай байхдаа зах гэдэг утгаа хадпгалж байдын. гэжээн.

Үнэхээр үнэн үг тэрийг битүүлвэл юун зах дэлгүүр болох нь байшд манайхан ч өөрснөө нимгэн, нойтон хувцастай очиж бөөрөө өвтгөөл дөө. Тэгснээ ингэжээн.

- Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр юу гэж Нарантуул дээр байхав дээ. Хүүхдүүд тэвчээрээ барагдтал ажиллан гэж юу байдын. Дураараа л ажилжаагаашд. Юугэж хэрээс хэтэрсэн юм хийхэв дээ. Тэвчих хэмжээндээ тултал л ажилжаагаа байх.

Энэ үнэн үг шүү. Яаж ч бодсон тэвчихийн аргагүй, тэр тусмаа томчуудын тэвчишгүй хэмжээнд хүртэл хүүхэд ажиллахав дээ. Ёстой ухаантай ах байлээ дээ. Би ер нь мөнгөтэй хүн бүрт дуртай байдын. Надаа лав ухаантай сайхан том Нарантуул гэж хашаатай хүн шиг л санагдсан.

Манай гэрийн хашаа
Манай гэрийн хашаа гэж үнэн ноорхой юм байнаа. Манай муу шар нохой бол дуртай газраараа чөлөөтэй орж гаржээн. Өө бүүр бөгтийхчгүй хээв нэг явжаагаад гардаг онгорхой хэд хэдэн газар бий болчиж. Гэртээ усанд ормор аядаад, усанд орох ч гэждээ чийгтэй алчуураар хирээ үрээд суужаахад гудамжаар явжаагаа бүх хүн чөлөөтэй хардаг болчиж. Хэрэгт дуртай нэг нь "хөөе хүзүүгээ сайн үрээчээ нил хир байна шүү дээ" гэж барьжээн. Манай энэ муу хашаа бүүр хаах, халхлах, нуух үүргээ бүүр алдсан байшд. Хаая өглөө босоод бодож байхнээ нураагаад хаячихад энд байсан хашаа алга болчиж гэж хэн ч хэлкүү л дээ.

Зиа ингээд өөр хоорондоо хэлбэр хэмжээ, зөрөөтэй 3 хашааны тухай бичлээ. Одоо ингээд энэ бичлэгээрээ өөрийн гэсэн сонин, сэтгүүл, зурагттай бол сайхан магтуулаад, энэ тухай уншигчид хэрхэн магтаж байгаа тухай хурц, хурц хэлэлцүүлэг өрнүүлэх юмсан. Тэмцээн уралдаан зохиодым билүү хашаа гээд.

Монголын 300 дахь блогчин Гаамп

Уур дарах ину

Хоолойны голд доошоо хараад унжиж байдаг улаан юм байна даа, тэр чинь хүний ааш байхгүй юу. Ер нь ааш ажаа бачуурахаараа л хүн уурлажаам. Ууртай, уургүй, уураа яаж гаргадаг гээд л янзүр байдаг даа. Тэр бүгд чинь ааш ажаатай холбоотой.

Зарим хүний ааш бачуурахаараа минчийж, түнтийж ирээл, хамаг ойр байрлах хэл, шүд, уруулыг загнан, байх эцэсгүй болгож ангайлгангуутаа л гадагшаа гашгичиж эхэлнэ. Гашгачаалвайн, гашгачаалвайн. Ааш ажаагийн бачуурал дарагдтал гашгачина.

Харин зарим ааш буруу хараад орилно. Улаан хоолой, уушиг, тэгээд зүрх. Өнөө муу хэдийгээ байж суухын аргагүй загнаал, алааяжаамдаа. Аашлуулцан зүрх яаж тэсэхэв дээ, уйлмаар болоол, бөмбөлзтөл чичрээл бас хирэндээ л эзнээ сандаргаад авна.

Гэтэл миний ааш ажаа. Бачуурангуутаа такхийтэл хэлий маань татчихды. Тавькуудээ харин, тайвширтлаа тас зуурчихаад тавинаа гонжийжоо голионы хар баас.

Хүмүүс уур хүрээд орилж хашгичаад, исүүл зүрх нь дэлсээд байхын бол амруугаа цээв хүйтэн ус цацчих хэрэгтэй. Яг тэр хоолойны голд уруугаа хараад байжийдаг, сарьсан багваахайн байрлалтай ааш ажаа руу. Тэхэд ч нам даа. Харин манай ааш ажаа тэрийг мэддиймүү яады, хэлээрээ таглачихсан болохоор мянган ус цацаад оногдохгүй.

Өнөөдрийн хичээл бол уурлажаа хүнийг тайвшруулах арга байлаашт тэ? Миджааздэ тэ? Миднээ манай барагшийн хөөрхөн хүүхдүүд мидкү бол өөр хэний барагшийн хөөрхөн хүүхдүүд мидхийнбээ? Тийм биздэээ?

хихихи

За еээ бурхан 3 эрдэнэ минээ. Барбагшийхаа сургууль дээр ирж хичээл номоо заахгүй хэд хоног чойрсон надыг бурхан гэсгээвэл би эсэргүйцэхгүй шууд хүйтэн тамруу явж пивонд живж үхэхэд бэлэн байна.
Алд бие минь халууцаж үхвэл үхсэгүйээ
Ардын 2 захирал минь бүү өршөөтүгэй!!!
Овхиогүй мутар минь тасарч үнавал унасугай
Олон шавь нар минь бүү уучилсугай!!!
Мулгуу толгойны минь орой наранд түлэгдээд халцарвал халцарсугай
Мундаг барбагшыхан намайг гэсгээвэл гэсгээтүгэй!!!
Хар халуунд хоолойгоо өвтгөсөн тэр Цитрусыг
Харин бүү өрөвдөөрэй !!!! гэж мэгээд доль үсрэээл ичкүү ороод ирдийм байгааздээ..
ХАЙ ООЛ. Надыг бүүр санаж дуусавуу?? ай??? гэсэн чинь таг мартцан байгаадөөө.. За яаады сануулаад өгнөө гайгүй.

Би гэдэг хүн чинь ииийм муухай хариуцлагагүй хүн юм байгаамшт. Энд тэнд ажилд орохоороо гарлаа эдр гэж хэлж чадку муухай мурьж голордог байлааа.. Гэхдээ сургууль надыг хөөхгүй бол би гаркүйээ хэхэ. Шавь нар ЗАЙЛААЧЭЭ , ЧАМАААР ХЭН ДУТСЫН гэхгүй бол би явахгүй новшрооод суунаа хэхэ.

Өглөө би гүйнгээ гадаа жоохон суугаад эргэн тойрны янз байдлыг яг Терминатор анх тэнгэрээс бууж ирээд аждаг шиг ажиглан суулаа. Тэхдээ мэдээж хувцастай л даа нэг ялгаа нь. Бас тийм бакь биш 2 дахь ялгаа нь. Бас тийм 2 хөлнийхөө дунд унжуургагүй 3 дахь ялгаа нь ,,, гээл 80 ялгаа бичээл үү. Тэгээд хэдэн тагтаа нарыг хараад бодлоо. Хөөрхий энэ хэдэн тагтаа юу бодож явдын болдоооо. Хүзүүгээ нэг хөөрхөн түг таг тог гээд урлаггүй хөдөлгөх юм. Нэг тагтаа нь хөөрхий бусдаасаа майр бүдүүн юмөөө. Хүзүүү нь даа ялангуяа. Бамбай булчирхайтайм болуу. Ернь тагтаанд тийм өвчин байдгийн болуу. Ер нь шидэт дохиур гаргаж ирээд өөрийгөө энэ тагтаатай сольж болдог бол айн. Тэгүүл ёстооййй зарим хүмүүсийн толгой дээр баана даа гээд шал хадуураад бодцон. Зальжин инээж эдр , хар үүүрээр ганцаараа гадаа айн. Тэнэг шүү дээ. Тэгсэн чинь шидэт дохиур нь буруу ажиллаад Shrekiin Fiona эсгүүл илжиг болж эдр хихихи. Тэгүүл одоо яаадын байгаан,

Заа та хэд минь ажил дээрээ үнэн уйтгар царайлаад суужийнуу гайгүй юу. Ажил дээр уйдуул ингэ гэнээ.















Хэлний курс 8. Серб эр Дэяан.

Дэяaн гэж нэг залуу манай ангид байх. Сербээс ирсэн тэр, бас нэг Индонез бид 3 анги дотроо хөөрхөн нөхөрлөнө. Хичээл тараад цуг зам нийлнэ, завсарлагаар хамт буу хална. Дэяан ирэх 8 сары 31-нд хуримаа хийх гэж байгаа мотоспортын тамирчин залуу юм. За даа тамирчин гэхээсээ хообий нь моцийкл болцон л эр дээ. Гэхдээ цаанаа л эрэлхэг, шулуун шударга зантай залуу.
Харин Ясир хөлбөмбөгчин, хээ шаагүй сайхан гар. Индонез чинь лалын ертөнцийн хамгийн их хүн амтай том улс юм байна, мэдээгүй явсан юм. Тэгээд шашнаа дагаад Индонезчүүд гэж бөөн Араб нэртэй залуус байна. Хаа очиж Филиппин, Малайз тэр хэд гайгүй, юм үзсэн, хөөрхөн ч ааш зантай улсууд. За тэр Бангладеш, Энэтхэгүүдүү! Ёстой л үхэж байхдаа таарсан хүмүүс дээ. Тэр тухай дараа сайхан хуучланаа.

6-р сарын 14-ний даваа гариг, хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэлснээс хойш 4-дэх өдөр байлаа. Тэр өдөр угийн дуу цөөтэй Дэяaн улам дуугаа хураагаад нурмайцан байв. Хуучин Югославын улсуудыг байнга хольдог би өглөө ирээд түүнийг хармагцаа л "аа тэр чинь Серб шдээ нээрээ!" гэсэн дотроо дуу алдсан. Учир нь урьд өдөр нь Серб азгүй гэхэд дэндүү азгүйтэж Гана-д торгуулийн ганцxан цохилтоор хожигдсон байлаа.

Дэяан! гэж дуудангаа мөр лүү алгадаж, "Серб сайн байсаан, жоохон азгүйтчлээ" гэж хэлэхэд тэр, "дараа нь Германтай тоглоно" гэж бувтнасан. Арга ч гүйм даа, хэрэндээ таарсан юм бодож очоод аваргын аманд таарцан аймгийн арслан залуугаас ямар л дуу гарав гэж.
Хичээл ном болдгоороо болж, тардгаараа ч тарж бид 3 цүнхээ үүрээд метро руу гаа алхав. Хүүхдээрээ цайлган зантай боловч бас ч гүй намбатай байх гэдэг, ер нь намбатай ч байдаг Ясир Дэяaнд хэд гурван сэтгэл зассан үг хэлж явна.
-Серб бол сайн баг, дараагийн тоглолтод заавал хожно гэж би итгэж байна....

Маргааш нь Дэяaны сэтгэл санаа арай гайгүй болж хуучин хэвэндээ орсон байлаа. Анги руу явж ороход цоглог гэгч нь мэндэлж байна:
-За юу байна Артгаа, манайх Германыг бут ниргэнээ!
Би дуугай л толгой л сэгсрээд суудал руу гаа явсан. Дотроо нэг юм бодчоод гаднаа өөрөөр хэлэх нь надад хэцүү байдаг юм. Серб эр энэ эрчээрээ "мөрөөдсөөр" долоо хоног дуусгав. Би болохоор Германыг дэмжиж байгаа, хожно гэдэгт ч итгэлтэй байлаа. Гэхдээ Дэяан найз учир, бас Герман тэртэй тэргүй хэсгээсээ гарах л учраас, "тиймээ Серб хожих байх, хэдийгээр бараг бололцоогүй ч гэсэн. Би тэр үед залбирнаа" л гэж хэлсэн. Дотроо ч үнэхээр тэгж бодсон юм.

Ингээд миний хүсэн хүлээсэн, Ясирийн алгаа үрчин хүлээсэн (тэр бооцоо тавих гэж байгаа), харин Дэяaны тархиныхаа хэдэн эсийг үхүүлэн үхүүлэн хүлээсэн баасан гариг ирлээ. Тэр, тэр өглөө бас л дуугаа хураасан янзтай байлаа. Догдлоод байгаа нь илт. Би түүнийг сайн мэдэрч, ойлгож байв. Учир нь Дагвадоржийгоо сумод анхны монгол түрүү авч магадгүй болох үед, Бээжин 2008-д Түвшээ, Бадар-ууган нар маань алтын төлөө тулалдах үед үүсэж байсан сэтгэлзүйн дэнслээ, лугшаа, хусчаасай билээдээ гэж тэсгэлгүй их хүсэж бас ялагдвал яана гэж маш их айж байснаа эргэж санасан юм.

Баасан гаригийн хичээл ч ордгоороо орж тардгаараа тарж харин бид 3 метро руу урьдныхаасаа хурдан алхав. 40 минутын дараа тоглолт эхлэх нь. Даруухан Сербийн баг үргэлж хүчтэй бяртай байдаг Герман машинуудын эсрэг, хүч тэнцвэргүй тулаан хийнэ.
Тоглолт эхэлж байх үед би сэтгэлдээ хэдийнэ Дэяанд эмгэнэл ирэлхийлэх үгээ бодож байв. Германчуудтай тоглож байгаа Сербүүд өрөвдөлтэй ч харагдах шиг. Хэд нойлоор хусуулах бол доо ч гэсэн бодол эргэлдэж байна. За гэтэл Германы нэг том камаз Клозе талбайг орхиж багийн нөхдөө 10 болгов. Совин ч төрж байна. Утсаа хайж Дэяантай ярьмаар ч санагдах шиг, "аа дэмий ч биз дээ, Германы эсрэг шүү дээ!" Гэхдээ тэр юу бодож байгаа бол. За нэг цай хийгээд ирье гэж санаад өрөөнөөс гарав уу гүй юу зурагтаар дүүрэн шуугиад явчихав. Гоол орчлоо. Хэн нь вэ? Гүйж ирээ л зурагтаа хартал Сербүүд шамбааралдан хөөрцгөөж байдийм байна. Күэ мөн, хоншоортой эрс юм даа! Милан Йованович хэдэн сая нутаг нэгтнээ баяр хөөрөөр бялхааж, уйлуулжээ. Дараа нь хаалгач нь! Сүүпэр од Подольскигийн цохилтыг тэр барьсан.... Тоглолтын баатар бол Сербийн хаалгач Стойкович. Германд олдсон бараг 100 хувийн боломжий нь үгүй хийсэн...
Сербид 3 оноо юу юунаас ч чухал байлаа. Тэд авч дөнгөв.
Оройхон хэрд Дэяанд фэйсбүүкээр нь "баярын цахилгаан" илгээв.

Даваа гаригийн өглөө метроны буудал дээр Ясиртай тааралдаж гангар гунгар хийж явсаар анги руу ороход Серб залуу маань хэдийнэ ирчихсэн байв. Ердийн зангаараа инээмсэглэн угтсангүй, харин гэрэвшсэн янзтай сууж байлаа. Бидний яахыг мэдэж байгаа болохоор тэр биз.
- Дэяан!
- Дэяан!
-Алсан шүү!
-Баяр хүргэе!
Дэяан өөрөө гоол хийсэн аятай л ханагар байна.
Гэтэл Ясир баяр хүргэснийхээ дараагаар гэнэт, аах муусайн Сербүүд! гэдэг байгаа. Заа яав гэж асуухад минь тэр, би одоог хүртэл бараг бүх тоглолтод бооцоо тавьж дандаа таасан. Тэгээд Серб Герман 2 дээр би 100 евро тавьсан байсан, будаа болчихлоо! Хайран зуууууу...!
Бүгдээрээ түүнийг шоолж инээлдэн тэр өдөр их л хөхин баясав бид. Түрүүний нэгдэхэд тэр юу юу гэж Дэянд хэлээд байлаа даа....
Багшийг орж ирэхэд Дэяaн суудал руу гаа явахдаа, "одоо бид Австралийг хожоод хэсгээсээ гарна!" гэж итгэлтэй өгүүлэв.
Тэр туйлын баяр хөөртэй, болдог сон бол өөрөө талбайд гүйж гараад тугаа өргөөд гүйхэд бэлэн байх шиг.

Хүн дан биеэрээ амьдарч болдог ч дан сэтгэлээрээ амьдардаггүй. Эцэг эхээ бусдаас илүү хайрладагаа мэдэрч эхэлснээс хойш хүн амьдралынхаа туршид олон олон хайр, үнэт зүйлсийг олж авдаг. Найз нөхөд, хань, үр хүүхэд, багш, хамт олон, хайртай морь, хайртай моцийкль. Энэ бүхнийг хаман хайрлаж томорсон хүний зүрх сэтгэл, хайр нь эцэстээ өсөж төрсөн эх орноо гэх хамгийн агуу сэтгэл болдог байх гэж санана. Харийн газар, харийн хүний дэргэд байгаа хэнд ч хамгийн үнэ цэнэтэй, хамгийн эрхэм, эмзэг нэгэн эрдэнэ үүсдэг нь эх орон, эх орных нь нэр төр билээ. Тухайлбал намайг, энэ Артгаа тэнэг гэж хүмүүс хэлэхээс айхгүй, харин намайг паактлахыг харсан хүмүүс монголчууд ийм тэнэг юм уу гэж хэлэх вий гэхээс би үхтлээ айдаг. Тэр ч утгаараа бусдын дунд бузгай нь байж чадахгүй юм гэхэд буурай дорой нь байхыг ххэзээ ч хүсэхгүй.
Олон аавын хөвгүүд бүгдээрээ л сэтгэл зүрхэндээ эх орноо тээж яваа. Өөртэй нь хамаа зулаггүй тоглож хөхрөлдчөөд, харин улсынх нь тухай тоглоом хийхэд царай нь хувьс гээд л явчихдаг юм.
Тиймээ Дэяaн, чиний нутгийн эрс гайхамшигийг бүтээх болтугай!

Хоёр явдлын тухай бодол

Зиа хөлбөмбөг /цаашид хөмбөг гэх. артгаа авгайгаас сурсийн/ үзэж байна уу. Хөмбөг үзээл шөнөжин нойргүй ажилдаа улаан нүдэлсэн юм ирчээл эвшээлгээл сууцгаагаад байна уу. Хөмбөг үзэх нэрээр пиав ууж хамаг цалингаа үрчээл, дарга захирлуудынхаа зайг харж ширээгээ дэрлэж унтчааал заваараад улсын болоод хувийн хэвшлүүдийн хөгжих зам садаа болоод байна уу. Тэгэжил байгаа л даа. Яс юман дээр хөмбөг гэртээ үзэхээр унтчихдаг байж пиав уух болхоороо гарч гүйлдээд хөөрхий хөмбөгөөр түрий бариад завааруулж алджээн ууу. Та нар тэгэхгүй бол сайн л байна. Би бол яг дээрх шиг амьдарлаар амьдаржаанаа. Хэн хожсон хэн гоолдсоныг нь мэдкүү байж хөмбөг үзээл үхчихгээд яваад байгаа. Миний амьдарал гэж хөмбөг ядралт гэсэн хоёрхон статустай амьдаржээн шүү нээрээ.

Нээрээ их хөмбөг үзээд тэгээд байна уу юм хум сайн ойлгохоо байчиж. Зарим юмыг амьдарлын туршлагаар, жоохон хар ухаанаар бодоол ойлгочоод яваад байгаа. Ер нь заавал нарийн ухаж төнхөж ойлгоод ч яахав хайнга ойлгомор аядаал яваад байхад болно шүү дээ. тэгээд хагас дутуу ойлгосон хар ухааныг минь засаж залруулж болно шүү.

Одоо тухайлуул УИХ-ын гишүүн Ч.Улаан гишүүн "шударга журам" медалиар шагнуулжээ гэж байгаан. Би бодохдоо УИХ-ын гишүүн хүн "шудрага" дээрээс нь "журам"-тай байлгүй яахав дээ ямар мань мэт бишдээ. Ер нь тэгээд шударга бус журамгүй хүн УИХ-ын гишүүн болоочуу гүүчүү. Тэр медалийг ер нь тэгээд дагтан УИХ-ын гишүүд авдаг байхөө, ард түмэн бид бол шударга болоод журамтай хүнээ л сонгоно шүү дээ. Миний бодход тэр шударга журам ч биш ер нь бүх медалийг сайд дарга нар л авдаг. Бусад хүмүүс юу хийсэн гэж медал авхав дээ. Өөрийхөө бор ходоодыг тэжээх гэж яваад медаль авбал хүн амьтан ч шоолно шүү дээ. Өөрийн бор ходоодны төлөө гэсэн шагнал гаргалтай биш. Сайд дарга нар бол бидний төлөө явжаагаа улсыг шагналгүй яахав зайлуул, өөрснөө ч дуртай байдаг биз. Ингээл бодоод явдаг байсан миний хар ухаан алдаж.

"Улаан" гишүүн маань дөрвийн дөрвөн хүний амийг голын уснаас авраад гаргаж ирээд маайсатал инээлдэж байгаад зургаа авхуулж хөдлөшгүй, шагнал авхаас гарцаагүй нотолгоо бий болгосон байна. Гүү тэр олон хүн гол дээр "живж өгжээнэ шүү" гээд хараад зогсож байхад манай гишүүн л харин усан спортын холбооны тэргүүн, бассейнд явдаг хүний зангараг, бусдын төлөө гэсэн сэтгэл нь дийлэн 60 шахсан насыг үл тоон усруу хайр гамгүй орж аварсан байна. Тэхээр энэ шагнал нүдээ олсон шагналаар барахгүй гол дээр зогсож байсан иргэдийг олж тогтоон "шударга бус журам" олгох хэрэгтэй санагдаад байгаан. Ерөнхийлөгч ийм чанар өөрийн бор ходоодоо борлуулах гэсэн ийм олон хүний дунд цөөхөн тэр тусмаа эрхэм гишүүн хүнээс гарч байгаа тул "улсын баатар" цол олговол ерөнхийлөгч ч гоё харагдаад зогсохгүй гишүүнд маань ч сайхан санагдах юм.

Зиа энэ сайхан үйлсийн араас нэг муухан үйлсийн тухай бичхэд саяхан "чаатын эмээ" гэж айхтар хэрэг гаржээ дээ. Хөөрхий 91-тэй нэг эмгэн чаатруу "Хаая 91-тэй мөнгөлөг бабуушка байна, хүн батирах залууст санхүүгийн тусламж үзүүлнэ, зөвхөн дохь бүү мээсээж бич дугаар ..............." гэж бичжээ. Чаат уншаал хүн зодчий доо тэхгүү бол нойр хүрэхгүй нь гээд хэдэн оюутан суужээсэн сайхан боломж гараад ирж. Оюутанууд дохиж залгаад очсон яахуу аймаар эмээ гараад иржээ. Тэгээл нөгөө хүнийг нь зодчихсон чинь үхжээ. Монголын цагдаа дор нь эмээг барьж аван ганцад хорин эрүүдэн шүүж хэргийг нь хүлээлгээд бүх шатны шүүхээр оруулан сая нэг шоронлуу явуулж дээр дооргүй санаа амран эрүүгийн хүнд элементийг нухчин дарсан тул амар сайхандаа жаргажээ.

Намайг ийм юм бичвэл хүн итгэхгүй дээ. Яалтачгүй ийм явдал болоод өнгөрлөөшд. Одоо хар ухаанаар бодход 91-тэй эмээ чаат гэж мэдхүү, зиа үр хүүхэд нь та хүн захиалж зодуулж магад гээд нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн гэж бодьё, тв чаатруу гар утсаар мээсээж бичиж чадахуу, зиа үр ач нь та хэнийг зодуулхын би бичээд өгье гэхийн болуу. 91-тэй хүн үххийн хооронд хүн зодуулж нүгэл хураахыг хүсдэгийн болуу, эсвэл тэр шүүх цагдаа, прокурорын эмээ нар тиймэрхүү хүмүүс байдын болуу. Үр хүүхэд нь ч гэж тэрийг тэгээл бичиж л суудаг.
Хар ухаанаар бодход боломжгүй л санагдаад байгаан. Ерөнхийлөгч маань 91-тэй чавганц өршөөвөл гоё харагдана шүү. Хэн л 91-тэй ядарсан эмгэнтэй барьцахав дээ.

Тэнгис кинотеатр 3d-гээр хөлбөмбөг гаргаж байлээ. с1-с шаал өөр юм билээ. Ха ха гэнэт ирклаам голоор нь явцан уу. Ирклаам үзээд хохирсон хүн байвал уучлаарай. Оогт ирклаам үздэгүй, уншдагүй хүмүүсээс гуйжаагаан шүү. Би сэтгүүлчийн ёс зүй хамаагүй хүн шүү дээ. Ерөнхийлөгчөө та тэр тэнгист очиж хөлбөмбөг үзвэл гоё харагдана шүү. Ерөнхийлөгч хаашаан гоё харагдах ёстой хүн юмуу хаашаан тэ. Тэгээд ч энийг уншаа ч уу гүү ч үү. Би хөмбөг үзээд нойр дутуу байнаа.

Ер нь тэгжийгаад нэг үлгэр яринаа

Зэээ,
Хагас сайнд хагас унтаж
Харин маргааш нь бүтэн унтаж
Өнөөдрийн энэ өглөөг өлзий дэмбэрэлтэйд тооцож
Өрөвгөр бяцхан шавь нартаа үлгэр ярьж өхөөр
Хар үүрийн зургаан цагаас харван боссон энэ билэээл

Зэээ,
Даваа гаригт хуваарьтай билээ
Далан хилийн жинтэй билээ
Давран уух дуртай билээ
Дасраад гэртээ хүргүүлдэг билээ
Даахгүй дараа нь шартдаг билээл

Зэээ,
Шавь нараасаа айх гэж нөхцөлгүй
Шараа тайлалгүй яарах нь горьгүй...

юу яриад унавдаа. Унтлаал гэж шартдаггүйн бол уусанчиг бишдээ би. ...чиг бишдээ би гэснээс хөхний чэн товчинд хүрсэн чиг бишдээ би хөөрхөн царай чэн нүдэнд тодорноо... энэ сонин дуу тэ? Юугжаам заавал хөхний нь товчинд хүрсэн бол хөөрхөн царай нь тодрох ёстоймуу? Гүүмбол тэгээд юугээд байгаам. Юуувээ дахиал хадуурцан... нэгол архи дарсруу хадуураал, нэгол гөх мөхрүү хадуураал... Би чэн багш хүн, журамт бүсгүй хүн... гэснээс Журамт бүсгүй Лу Би Лян, мөрөн голын хүүхэн шулам хоёр нэг номуу? хоёр номуу? Хоёр л ном бээлээдээ яаахрагагүй... гэтэл би өдий олон жил нэг ном л гэж бодоо явсымдаа, гачиймдаа... яаая энэ удаа амжилттай, номруу хадуурсышүү...

Өө тий үлгэр ярьж өхөөр ирсийшт нээеээ. гэхдээ дээр үеийн үлгэрүүд худлаа байдымаа, өөрөө л зохиохоос... гэхдээ оргүй гүтгээгүйн илрэл болгож худлааг батлах фаактуудыг дурьднаа.
  1. Өвгөн эмгэн хоёр өөдөсхөн бяцхан охинтойгоо аж төрөн амьдардаг байжээ. Охин нь бишээлгүүдээ, ачохин нь бээлгүүдээ, гү ядаж зээ охин нь бээлгүүдээ... ай?
  2. Хуруухан чинээ хүүтэй юмсанжээ... хуруун чинээ хүү гэж байхуу тэ? Тэр нь тэгээд морь унаад явчихнаа болоогүй.
  3. Хуруухан чинээ хүү нь хааны гүнжтэй гэрлэн наян жилийн найр хийж гэнээ. Ягштэээээ хүүе, хааны гүнж тэгээл хуруухан чинээ хүүд дурлаал гэрлэх үү?

дирррррррррр өө хонх дугарчлаа. ерөөсөө захын жишээ авахад л иймээшт... Багшээ нь тэгжугаад өөрийхөө зохиосон үвииииии үвиииии үв үнэн үлгэрээ ярьжөгнөө за.

энэ захирлууд хонх дугардаг цагаа намайг орохоор урагшлуулчаадээнуу гүү юу?

Өмнөд Африк 2010. Хөлбөмбөг гэж юу вэ?

Эхлээд өөрийгөө танилцуулхыг зөвшөөрнө үү:
Би бол. Манай нэртэй хөлбөмбөг сонирхогчдын нэг. Ер нь би өөрийгөө хөлбөмбөгийн мэргэжилтэн гэж боддог. За миний тухай ингээд боллоо, дэндүү богинохон санагдсан бол уучлаарай. Би өөрөө даруу байх дуртай болхоор илүү юм нэмж чадахгүй нь. Бас хүн дуурайгаад, Пелегийн зурагтай ганц ном хажуудаа тавиад авахуулсан зурагаа тавьчий гэсэн чинь аппарат нь байгаа хэрнээ аваад өгөх хүн олддоггүй ээ. Автмаат дээр нь тавиад суухаар ердөө өөрийгөө онож авч чаддаггүй. Миний тохой жоохон цухуйгаа л дандаа хана, тааз маазны зураг аваад байхаар нь больчлоо.

Одоо хөлбөмбөгийнхөө тухай:
Түүхэн замнал: За хөлбөмбөг бол хөл ба бөмбөг гэсэн утгатай бөгөөд он цагийн уртад ба нь гээгдээд "хөл бөмбөг" болжээ. Нүд хариулж байгаад удалгүй "хөлбөмбөг" болон хоорондоо наалдаад авч. Энэ нь хөлбөмбөгийн хөгжлийг тод илэрхийлдэг бөгөөд ирээдүйд улам хөгжин "хөлмбөг" болох, цаашилсаар бүр "хөмбөг" гэгдэх нь нь лавтай юм.

Хөлбөмбөгөөр хэрхэн нааддаг вэ?
За хөлбөмбөгөөр бол хүн сайхан наадна. Нэг том талбай дээр за даа нэг хоррриод л улсууд байх шиг болдог юм. Ийш тийшээ гүйлдээд бас нарийн тоо өгөхгүй ээ тэднүүс чинь. Тэгээ л гүйгээд байна шүү дээ. Сүүлдээ бүр санаа зовно, яанаа ингэж гүйхээ болиосой, дэлгүүрт зөндөө л бөмбөг байхад ямар юм үзээгүй хогнууд вэ гээд.
Тэр бөмбөг ер нь их гайтай. Тэрнээс л хамаг юм болно. Нэг нь тэрийг очоод авах гэнэ, тэгэнгүүт өөр нэг нь бас авахыг хүснэ. Тэгж байтал 3 дахь нь шуугиад ороод ирнэ. Юмыг чинь нэг ээлж дараагаар нь хэрэглэж болноо доо. Дэндүү муухай давилуун хүмүүс. Тэгээ л нэгнээ шанаадаж байна, жавьж руу нь долоовор хуруугаа хийгээд татаж байна, мангасдаж байна, шилбэдэх битгий хэл бөлдөгдөж байна. Би бүр нэг удаа хуруудаад цохдолцож байхыг нь харсан удаатай. Гэхдээ санасныг бодоход гайгүй ээ тэднүүс чинь, тэгсгээд больчихдог юм. Би чинь анх мэдэхгүй цагдаа дуудаж байсан хүн шүү дээ, шударга иргэнийхээ хувьд.
Аа бас нээрээ тэднүүс чинь хүүхдүүдээ хөтлөөд гараад ирдийн. Авгай нараа бөгс өндийнгүүт л гараа гүйчиж байгаа л даа. Хүүхдүүд нь харах хүнгүй тэгээд. Бүр нэг Минотавр шиг юмнууд.

Шүүгчийн тухай.
Нэг багадаад жадайцан хар хувцастай нөхөр л энд тэндгүй гүйгээд байна даа шүүгч нь гэж. Тэр ёстой сонин, яг Минотавр байхаа.. Яг яах гээд байгаа, аль талд нь тоглоод байгаа нь мэдэгдэхгүй. Тэгснээ үе үе шүгэл үлээнэ. Тэгэнгүүт нөгөөдүүл нь бөмбөгөө шууд өгнө. Цагдаад дээгүүр танилтай даг аа тэр лав. Тэднүүс нь ч тэгээд бас цагдаагаас сүнсээ авцан улсууд. Шүглийн дуунаар нам болно гэдэг чинь баргийн аавын хүүгийн сурдаг ажил биш.
Зодоон болонгуут бас тэр чинь зүгээр байхгүй. Шүгэл тасxийлгэж болиулаад л, хамгийн зодуулсанд нь нэг өнгийн цаас өгөөд явуулчихаж байгаа харагддаг. Би нэг удаа их ойрхон явж байгаад таарсан юм, тэгэхэд тэр шүүгч алдарт Рүүнид улаан өнгийн цаас өгөөд, "зүгээрээ хөгшөө, иймим байх. Наадахаа авчуваад хүүтэйгээ сайхан машин зашин наа, нар хайчлах болуул шар цаас бас байгаа шүү!" гэж хэлж билээ. За шүүгч нь бас ч гэж гайгүй. Батаар нь бүр ямар гээч...

зураг дээр: Домогт Уэйн Рүүни. За үгүй юмаа гэхэд L. Подольски. За бүүүүр биш байдаг юмаа гэхэд иргэн Н.Энхбаяр.*


Батаарын тухай:
Тоглолто
н
д бүх залуус бөмбөгөнд шуураад нэгийгээ үзэж байхад 2 нөхөр биеэ оторлоод л зогсоод байдаг, санаа зовмоор, минотавр юмуу хаашаа юм. Талбайн гадна нэг зангиатай хүн тасралтгүй орилоод л байдаг юм, бодвол энэ 2 залхуугаа л "гүйх үү гүй юү, эсвэл турсагаа хуулуулах гээд байна уу?" гээд байгаа болтой харагддаг. Тэр 2 нь тэгээд залхуугийхаа дээрээс нээх тэнэг. Бусад нь алалцаж алалцаж арай гэж олсон бөмбөгөө тэр 2-тоо хадгалуулах гэдэг юм уу яадаг юм учиргүй өгнө. Тэгэнгүүт тэрийг нь аваад явахын оронд буцаагаад цөлж байна гээд бод доо. Тэгээ л нээх гавьяа байгуулсан юм шиг хаадайгаа л 2 тийшээ алхаад байна. Ядаж зүгээр тэр шонгоо түшээд зогсож болышд, даруухан.
Харин тэр тортой юманд нь бөмбөг нь орчуул учиргүй шүүрч аваа л гараа зангаа л загнаад байна. Нөгөөдүүл нь ч айсандаа тэр гоол оруулсан хүнээ хөөж барьж аваад дарж алах гэж оролдно, самардна, шанаадна, мангасд... на

Эд хэрэгсэлийн тухай.
За хөлбөмбөг тоглоход бөмбөг бол нэлээн чухал зүйл гэж санагдаад байгаа юм. Яахав гүйгээд байж чадна, гэхдээ л нэг юм дутуу санагдах байх. Сайн бодоод үз, хэрвээ та салхинд гарьюу гэж бодтол лифт ажиллахгүй байвал яахав. Эсвэл манай бөхчүүд барилдах гэтэл шуудаг нь олдохгүй байваллл... Аа гэхдээ үхсэн, бөмбөгтэй бөмбөггүй, шуудагтай шуудаггүй болхоо хүрвэл болдог л хорвоо шд.
За тэр бөмбөгийг их нарийн технологиор хийнэ, та нар ойлгох болов уу яах бол. Тэрийг чинь анаашны арьсаар хийдэг юм. Анаашгүй газар, жишээ нь Англид бол хонины арьсаар хийгээд дараа нь толбо гаргаж будна, будганд бөөн зардал. Миний санахад манайхан алаг үнээнийхээ арьсаар бас бөмбөг хийгээд гадагшаа гаргавал болохгүй гэх газаргүй. Тэгээд 999-үүлээ байж энэ мэргэн санааг олж харахгүй юм даа манай бизнесийнхэн. Хооронд нь яг том хана босчоод харахгүй байх шиг байна л даа. Ингэж туйпуу царайлах хэрэггүй шд.

Бөмбөг үйлдвэрлэх арга ажиллагаа:
Эхлээ л анааш сайхан ийш тийшээ харцан даялаад явж байна. Тэгэхэд нь багийнхаа хамгийн авхаалжтайгаа явуулаад дэгээдүүлүүлчихдэг юм. Бүдэрсэн анааш газар гуядаа л, мг-эннн ... гээ л тэрий хадна. Анаашны толгой чинь тэр дээр нэг жижигхээн юм шиг харагддаг боловч яг пад гээд хажууд унахыг нь харвал бас хөөрхөн том эд шүү дээ. Бараг л Минотаврых шиг. Унангуут нь л багийн 20-иод нөхөд эгнэж зогсоод зэрэг багалзуурдна даа. Буудаж албал хамаг арьсаа сүйд хийгээд аль ч гүй хоцрох учраас ийм арга хэрэглэж байгааг уншигч авгай та цаагуураа ойлгож байгаа байхаа. Нэг удаагийн ийм арга хэмжээний үеэр би байлцаж билээ, гэхдээ өөрөөм бол багалзуурдаж үзээгүй, зүгээр холоос л харсан. Тэр анааш яг багалзуурдуулаад дуусаж байхдаа нэг хөөрхөн санаа алдаж билээ.

Хөлбөмбөг ба Монгол:
Эцсийн эцэст дэлхийн хэмжээний (дэлхийн хэмжээнийх шүү дээ, ойлгож байна уу уншигч авгай минь, ай?) энэ том спорт монголд яагаад олигтой хөгжихгүй байна вэ гэж би их санаа зовниж явдаг юм. Зарим нь Монгол бол Африкийн хэдэн улсуудынхаа хамтаар дэлхийд хамаарагдаггүй юм шүү дээ гэж цэцэрхээд байна. Би бол энийг эсэргүүцэж байгаа. Монгол яагаад ч Африктай жишигдэх учиргүй. Тэд дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулж байна. Тэр ч байтугай тэд чинь анааштай улс шүү дээ. Бүр тэгж яривал цөөхөн архичинтай. Монгол бол яахав дээ, насанд хүрсэн 100 хүнээс 100 нь архичин.
Гэхдээ тэр хамаа юу байдаг юм. Монгол ирээдүйд 2 дэлхийн аварга зохион байгуулна, бүр анаашнаас өндөр амьтантай ч болно. Монгол маань хөгжнөө, баллана. Харж л байгаарай.
Гэхдээ үндэстний менталыг зөв залж чадвал одооноос л баллахаар байгаам даа ер нь бол, тэр бөмбөгөн дээр алалцаж байгаа, тэр шүүгчийн үл ойлгогдох зан гаргаж байгаа, тэр батаарын зүгээр сууж байгаа энэ тэрийг хараад байхад. За яг энэ дэд сэдвийг ингээд нээлтэй үлдээеэ. За би ч бүх юмыг л хаахаа мартдаг хүн дээ, жорлон баанны хаалгаас эхлээд өмднийхөө дэлгүүрийг хүртэл. Нэлээн нээлттэй л залуу. Бүх юм хана хэрмээр хүрээлэгдчээд байхад миний энэ бол буруу л юм байгаан.
За ингээд ийм сайхан баяр болж байхад яаж зүгээр байх вэ, мэргэжлийн орчуулагч биш ч гэсэн энэ дэлхийн аваргын сүлд дууг орчуулая, гэж санаснаа ер нь чадахгүй юм байна гээд больсон гэдгээ дуулгахад таатай байнаа.

Төгсгөл: Яахав таануусдаа гээд, харж явдаг тоглогч чинь мэргэн бууч болж, хамгийн дуртай баг чинь (тухайлбал Герман, Герман эсвэл Герман гэх мэт улсууд) алтан дагиныг үнсэх болтугай гэж ерөөе! Xувийнхаа зүгээс ерөөж байгаа юм шүү.


*-Нээрээ бичиж байгаа сэдэвтэй огт хамаагүй нэг юм хэлэхэд... манай ээкс Энхээ маань нэрнийхээ урд "Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч" гэж дандаа байгаасай гэж хүсэх болсон байна лээ. Тэгснээс "Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр" гэчээд хүмүүс "аий?!" гээд байвал харин "3 дахь нь л даа" гэх нь нөгөө хувилбараасаа илүүгээр хүмүүст сэтгэгдэл төрүүлэх юм шигээ. Тэгж санагдахгүй байна гэж үү?

Нухацтай яриа

Өглөө хар үүрээр ажил гараад такси барьж аваад цонхыг нь онгойлгоод цэнгэг агаарт хэдэн км ч болтугай явчий гээд гараа өргөөд зогссон чинь хижээл насны жинхэнэ сайхан хар хүн эксээл машинтай ирж зогсож байхын. Би ч яахав хөлбөмбөгийн ядаргаанд орж нүд бүлцийсэн амьтан суухын түүс болоод ороод тухлаад авдын байгааз дээ. Аа аххүүгийн "хаашаа явахуу дүүхүү" гэж мэгэж байгаа нь аргагүй л дөч гарсан эр дөрөө даасан ат гэмээр хүнгэнэж байна шүү. Ат мат гэж хөнгөлүүлсэн тэмээтэй зүйрэлэж байгаа маань доромжилж байгаам биш тэр ах тэртээ тэргүй нээтээр хэсдэгүй байрын эр байв шүү дээ.


1.- Зиа дүү хүү хөлбөмбөг үзэвүү. Урьд шөнө хаанах, хаанах тогловоо?
- Итали Парагвай тоголсон үзэж амжсангүй.
2. - Итали чинь аврага, Прагвайг нь сайн миэдкүүмаа. Итали алсануу яасан?
- Би харин үзэж амжсангүй ээ. /1-ийн хариултыг давтаж хариулж байгаадаа өөрийгөө гайхав/
3. - Тэхдээ л алсан байх тээ?
- Тэгсэн байхаа би бас дэмждийн. /үүүүүүүүүүүүүү/
4.- Голланд, Дани 2 овоо тогловоо улбар шарууд?
- Тэглээ. /овоо мэддэг л ах байшд/
5.- Тэр өөрийхрүүгээ мөргөөд оруулдаг чинь хаанах вилээ?
- Аа Дани шүү дээ.
6.- Дани чинь хаанахтай тоглолоо?
- Түрүүний улбар шар Голландтай. /түрүүний 4-р асуултаа сандагүй шүү хампаан/
7.- Аа тийн. Оросын нэг айхтар хөлбөмбөгчин байж билээ хэн билээ.
- Мэдкүү ээ би сайн мэдэдгүймаа. Аль багт тоголдог байсан хэдэн оны үеэрийн?
8.- Аймаар хөлбөмбөгчин байсын ах нь бас сайн сандагүй ээ. Нэлээд дээхнэ, аль багыг нь мартчиж миний энэ толгой юу. Хаана болжаагаа билээ энэ тэмцээн чинь?
- Африкт
9. - Аа тийшд нээрээ, муухай халуун газар байхдаа. Африкаас нь тэгээд баг оруулсанууу энэ тэмцээнд
- Халуун байхаа. Оруулсаан нэлээд хэдэн улс байгаа.
10.- Тэднүүс чинь гүйж харайх гэж алдын байлээ. Өчдөр японууд яавээ тээ арай гэж хожлоошд. Тэр Камеруунд нэг сүрхий ёвроопт тоголдог тоглогч байгаад ч нэмэргүй хожигдлоошд.
- Тэглээ /ямар камерүүн африкт байдаг гэлтэй бишдээ/
11. - Олимпоос илүү байхшүү аан. Бас л сайхан баяр шүү. Тэр сонин гоол орчдог чинь хаанах хаанах хоёр билээ?
- Ямар гоол билээ?
12. - Яагаав нэг өшиглөөд оруулчаагүй юу?
- Сандагүй ээ би. /ихэнх гоол өшиглөж орсон гэлтэй биш/
13. -Нэг тийм аймаар сонин яагаав дээ.
- Их сайхан өглөө болжээн шүү тээ /хөлбөмбөгөөс холдуулкуу бол яриа миний амиа хорлолтоор дуускаад болдогүй/
14. -Өглөөгүүр ер нь тэмцээн болж байгаа юу энэ хөлбөмбөгийн? Манайд дандаа шөнө тааруулаад байдаг муусайн юмнууд албаар тэгжээн үүү? ха ха ха
- Болдогүймаа тэндээ бол орой л болдог байх. /дахиад юм асуувал машин явуут дунд нь буунаа/
15. - Энэ гадаадын хөлбөмбөгчид чинь дандаа мундаг мундаг боловсролтой хүмүүс байдаг гэлүү. Ингээд бодхоор манайхан мөд оркуун байна л даа.
-Мэдкүү ээ. Та тэр ТҮЦ-ний тэнд зогсчихгүй юу.
16. - Аа дүү хүү энэ ТҮЦ-энд зогсдымуу? Сайхан ТҮЦ байна даа.
- Бишээ. ямар ажил нэр усаа хэлэлтэй биш.
17.-Нуухгүй шүү. Хаая нийлж буу халж байя л даа.
- хэ хэ би энд ажилдагүймаа. /эргээд хөлбөмбөгөө ярьдаг байж/

Арвун хэдхэн асуултаар алангаа алддаг гэжээшд. Буугаад ганцаараа алхаж явсан инээд хүрээд болдогүй. УИХ-ын гишүүд таван толгойн асуудлаар ярьж байгаам шиг бид 2 ч будилж дууслаа даа. Мэдэхгүй юмаа ярих хичнээн хэцүү байдаг цусав. Хүмүүс тэгэх тусмаа мэддэг юм шиг харагдах гээл ярьж өгхиймөө. Би хөлбөмбөгчны зурагтай подвоолк өмсцөн байгааг ах хүү хараад л тэглээ. Тэрнээс биш морь хонины зураг байсан бол сайхан мэддэг сэдвэр нь адуу малаа яриад явах байж дээ. Би ч бас мэдкүү байж ярих гээл байдаг хүн. Одоо ичихгүй мэдэхгүй гээд л хэлчиж байя. Их хурлын гишүүн гэдэг ч бас л мундаг ажил байна шүү тээ.

Чаддаг чаддагаа л хийе ай?

Хөлбөмбөг үзээд сайхан байнуу таанууд ай? Көө ер, валиаримнуууд зүгээр ай? гээл хялалзаж цэхэлзээд байхгүй юу. Та нар минь л үз чухам. Үзэлгүй яахав базарваань, би яахвээээ, ямар сонирхох, сонирхоод ч ойлгох биш ёстой энэ ганцхан сарын хугацаанд өрх гэрээ цэмбийтэл аваад явжээе даа. Гэр орноо цэвэрлээд, сар гиймээр цэмцийлгээд, хөөрхөн хүүхдүүдээ асраад хөгжилтэй сайхан байжээе даа. Гэхүү би? Гэгүүл ер нь яажэээн ай?

За за мидкүе мидкү, миддэг ганц л юм байдын тэрийг Артгаа багш мэднэ. Юувлээ ай?

Юууунд нь болдог байнаа, бүгдээрээ л хөөрчиж гэнэ, хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэллээ мэхэллээ гээл ёоооё юувэээ? Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр хүн дагаж яваад би тэр нээлтий нь үзэчдий. Үүүнэн тухгүй, хүн пиг шавцан, баахан ТВ зооцон нэг аймар газар. Хаашаа л харна ижилхэн суваг гараад тамтай наацан. Заримаар нь хөлбөмбөг явжээхад заримаар нь над мэтийн зорилгогүй дагуулуудад зориулсан нэвтрүүлэг гарчээмаар юм гэж бодоол. Сүүлдээ ядраад таг хоёр шанаагаа тулаад доошоо хараа сууцан. Өргөн сэлээээнгэ мэээн холын зааамдааа гэээд чангаар дуулаад байхад хажуудах хүн сонсохооргүй тийм их чимээтэй. Ингээ дуулуул яахол махол гээл ганцаараа бодцон, жуумалзцан суужээтэр меню ирлээ, би явлааа, наадхы чэн харку гэсэн чэн харчилд марчилд, жаахан суучилд этр гэхээр нь харсы. Ёоооооё нүд сэргээл явцышт. Пиав чэн зөвхөн 0.33, 0.5 биш за юу? 1 литр, 2 литр тэр биштий хэл 3 литрээр нь бээжийдиймдаа. Юуувэээ нөгөө тулкуулол уначкаадээсэн шанаа чэн өөрөө өлийгөөд дээшилцэн, зааланд байгаа хүмсүүдийг тойруулж хараал өлөлзөөл суужаам бишүү. Гэтэл лай болсоо, таньдаг хүн харцан. Харснаа босоод ирдий, тэгээл гар бариал, сайнуу гэхгүй динэг чэн за Юки хө ямар баг дэмжжээндаа гэж наады. Ёооооооё юууувээээ, би заавал бас баг дэмжих ёстойм байналдааа.

За яахав тэр тэгээл шалчигнаж шалчигнаж явцан, нады ч пиав ирсэн. Дөч хүрээгүймчэн дөнгөж амсаадач яаху гээл ахиухан балгачаал, тавих гэснээ тавь хүрээгүйм чэн тавьж уугаад яаахвээдээ онигоо гээл барьжугаал уучаал хартал, ширээний хүмсүүүдийн пиав талын талын талын чинээ ч уугдаагүй хөөсрөөл байжээдий. Гайхаал, гэтэл дагуулж явсан хүн дахиад нэгийг аваад өгс. За Юки би чэн бүсгүй хүн, бээрийг ингэж уух онигоотой гэж мэгээл бодоол, бага багаар уух шиг болсон. Яасан, дахиал дуусцан. Тихээр нь цүнкээ шүүрээл би ерөөсөө харьяаа, би гэрээн гийгүүлий, гэр маань харанхуй гэцүү байгаа гээл яараад гараадирс. Хөлбөмбөг үзэж гиеүржаахаар гэрээн гийгүүлж байсан нь хавьгүй илүүмлэээшт. Чаддаг чаддагаа л хийе гэж бодоод чаддаг уултаа хийгээд суугуул сууналд, гэхдээ тэр чимээнд нь зүрх тэскүүмлээ. Чаддаг чаддагаа тохиромжтой газраа л хийе л гэж бодлоо.

Зарчимч хүний төрсөн өдөр

Баярын өдөр бичлэг таардгүй баатарлаг блогчин гээд байсан хаа байхав. Ахиад нэг баярын өдөртэй халз тулдаг байна шүү.
Зуны зугаатай
Зулзаган мододтой
Зурам шиг шар нартай
Зурайсан ногоон замтай
Зургаан сард төрсөн
Зураг шиг хөөрхөн Юкидээ
Tөрсөн өдрийнх нь баярын мэндийг
Tөө тэнд байгаа
Tөлөв төвшин Артгаагаас
Tеле байдлаар хүргэеээ эээ!!! Хурай хурай хурай.

Энэ мэтчилэн явсаар байгаад өөрийнхөө төрсөн өдөр өөрөө бичлэг хиймээр байнаа ер нь. Аймар бичлэг хийнээ. Юуун Чэйз гэж бодно доо уншсан хүмүүс.

Юки бол нэг тийм ..., одоо юу гэмээр ч юм, давгүй л хүн дээ, тийм зарчимч. Ерөөсөө аймар зарчимч байгаам чинь хараад байхад. Одоо чинь хаа сайгүй давтай хүмүүс л олшроод байхад давгүй хүн, тарвага 2 нүдний гэм болсон шд.

Заа ингээд
Дун цагаан цаасан дээр
Дуртай юмаа бичээд суужээдэг
Дулаахан энерги гаргадаг
Дунд зэргийн нуруутай
Дуугай төрсөн Юкидээ
Дуунаас хурдан шавь нар болоод коллегуудаас нь
Дуншиж төрсөн өдрийнх нь мэндийг
Дундын хоор хоолойгоор
Дуу дуугаа авалцуулан хүргэеээ!!!!

Галзуу...

Гичээлээ дахиал мартчиж, хур бичлэгтэй блогчин хүний хувиар нэгим нэг газраас чирээл ирлээ. Уг нь бороо ороод сайхан байноо базарваань.

Би гэж удкүй галзуурч үхэх байхоо, үхдэггүйн болуу, балайм шиг гаж гаж юм яриал гудманд явжээдэг хүн болчуул одоо яаанаа. Хүмүүстэй галзуу Юки тааруул яахол.

Тэгээл бодлоо дух нь гялтганаал, хэдхээн шингэн үс нь дагзан дээрээ сэгсэгнээл... галзуу хүн чинь сэгсгэр байдымлээшт тэ? Нэглих худлаа инээсэн галзуу, хүн хүнрүү харж инээгээл, өө газар шоргоолж явжээшт, ямарррр хөөрхөн шоргоолж вэ? за хаа хүрэхнүү анаа нь хүргээд өгий... өргөөл хүрэх гэжугаа газар нь хүргэж өгчөөөл, өөө бас нэг өөр шоргоолж, за чи хаачихнуу би хүргээ өгчий, хөөрхөн биш ч гэсэн яахудээ шамад нэг тусолчий... гээл өргөөл нөгөө газар тавьсан чэн галзуу чэн, уулзкаа явжээсэн хоёрыг байры нь солио тавьцан байгаамдаа... бас болоогүй эээ, тээ цаана явжугаа гөгшин пяадал шоргоолжийг нөгөө хөөрхөн шоргоолжиндоо дөхүүлээ хаячина... холиож өгнөө холиож өгнө... гэлээ гээ яахуудээ хэн юу хэлэхүүдээ би чэн галзуу юм чэн...

Шоргоолжнуудад жаал тусалчаал босоо явжээсэн чэн Энхбаяр явжээн... энэ яг ерөнхийлөгчийн сонгуульд ялчина шүү, энийг өөр тийш нь зөөчий гээл гүйж очоол өргөөл нөгөө тийшээ гүйдий, даахгүй уначиж байгаамаа... тэгэнгүүтээ зазаза дэлхий бөөркийм чэн газар цөмлөө орчий гээл духаараа гэсэг газар мөргөнөө яаж цөмрөхүүдээ... тэгэнгүүтээ энэ нөхрийн өөрийнх нь цөмөлцөн газар байгаа амар тэрүүгээр нь дамжаад бөмбөрцгийн нөгөө талд гаргаа хаячий гэсэн бас болдгүүн... аргаа бараад, Энхбаяраа чи санаа амар блогчдийн холбооны ерөнхийлөгч болчих, манайхан чинь гэрэл гэгээтэй сайн сайхан үйлс хийдийн, ерөнхийлөгчөө ч нэг их муулдгүйн чи манай Атмааны хаа ч хүркүү ч гэлээ чи орчуулагч юм чэн хэд гуруун ном орчуулчих гэж мэгээл... тэгсэн зөвшөөрдгүүн... өндрий нь хэмжээ үзсэн чэн манай Атмаан арай өндөр бас арай илүү гүзээтэй байды... Атмаандаа хэлчий манай атмаан шуу гүчээрчолтугай шийдчиг гээл... тэгсэн тэгий гэжээн тэхдээ Ихтиандрыг нады шадар туслах болгочих гэдий за л гэжаам чэн... ёооё одоо Атмаанаа өргөж дийлэхнүү гүү ёо... Би багадаа өвөөгөө өргий гээл... өвдөгнөөс нь гэтрэхгүй жаахым байжээж, тэгээл өвөөг өргөчих шиг л болдог байжилээ... сэп гээл... дараа нь харахнээ, мань өвөө өлмийгөө өргөчдөг байсымлээ.

камераа алдах цагт

Зиаа ингээ 6 сар гарчвааа гэжүү
Би тэхэд одоо ингээ энэ сард эхнийхээ бичлэгийг бичих гэжийн гэжүү
Тэгээ өнөөдөр цаанаасаа гоё өдөр байна гэжүү
ядаргаатай гэжүү гэжүү гээ салкуу наасан. чежү арал явах гэээд ингээд зөгнөөд бичээдайм болуу хихиих. Горьдцын тэээ.. Зиаа зуннн гэжж,, ийм хэцүү халуун байдаг билүүү. Хэдэн саржингаа бээрч яваад бүр сурчиж, ийм халуунд яг яаах ёстой байдгаа мартчиж,,, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад урдах keyboard-оо ХИААА !!! гээ хугалдаг билүүү,,,,
За тэр яаахаввв... Бид бүхэн яаж ч айхтар болгоомжтой байлаа гээд нэг л өдөр өөрийнхө үнэтэй цайтай эд зүйлсээ салгалааад хаях, гээх, хулгайд алдах, мартаж үлдээх даарарарар болдог доо тээ.тэгээ энэ нэг залуу камер дээрээ юмыг яааж мэдхэв гээд ийм зураг даржэээ..

Би яаахав гоё юм олонгуутаа та нартайгаа хуваалцкаад хихихи.














Зиаа амралтын өдрүдээ гого өнгөрүүлээрэйй!!!!

Дүүдээ бичсэн захиа

Багшаа нь юмаа ухаж байтал жил хагасын өмнө бичиж байсан юмаа олов шд. Гуяа алгадаад нийтэлчлээ. Сэдэв олдохгүй алах гэж байсийн. Цагаан хэл ам хүрчихсэн юм л даа. Хүрэх юу байхав хүргүүлцийн. Манай сураггүй удсан цагийн багаш Идеа гээд нэг аймар хүүхэн байдаг юм. Тэрүүнтэй өдөр чааталж байтал харин намайгий чинь хурдан шивдэг барьдаг гэж магтаад. Би онгироод. Тэгээд одоо ингээд таг сууж байтал ийм бичлэг олдож... Унтлаа шууд xaxa.


Сайн байна уу, тэнэг бяцxан дүү минь? Ах нь бичиж байна аа.
Миний өчигдрийн захиаг чи аваагүй л биз дээ. Ах нь явуулаагүй юм чинь яаж ч авах вэ дээ.
Ах нь сайн байгаа. Саяхан дэлгүүрээс баахан улавч аваад. Гадаа тас xийж байна шүү дээ дүү минь. Муу эцэг маань бидний багад, хүний хийсэн хөдөлмөрийг уландаа гишгүүзэй та нар гэж зөндөө л захидаг сан. Гэхдээ одоо гишгэхээс биш яах вэ, доороосоо даарах биенд муу. Уучлаарай улавч хийдэг хүмүүсээ.
Дүүдээ захиа бичxээр хуучны явдал санагдаж сэтгэл хөдөлдөг юмаа. Санаж байна уу, хоёулаа үсээ дээрээ хуйлж гельдчихээд, нэг нэгнийхээ мөрөн дээр гараа тавин алхдаг байсныг. Амандаа дуу аялан толгойгоо зэрэг хөдөлгөөд л... . Бохь зажлаад явбал бүр ч галзуу.
Ээж гэрээ цэвэрлэ гэж загнаад чамайг шанагаар толгой руу чинь цохиход чи үхтлээ айж зугтаадаг байж билээ. Тэгээд л хоюулаа ил байгаа юмнуудаа далд хийчxээд хогоо цуглуулж цонхоороо хаяад л дуусдаг сан. Гялгар ууттай усаар хүн онох уу.... үгүй мөн сайхан даа. Харин чи дандаа лонх шидчихье л дээ гэж гуйдаг байснаа санаж байна уу? Дүү минь чи багын л тэнэг байжээ. Тэр лонхы чинь л тушааж олсон мөнгөөрөө хоюулаа гуля дардаг байсан юм шүү дээ. Юу эсийг хийдэг байсан юм бэ дээ. Одоо ах нь ахиж төмөр хашаанд нүх гаргаж, чийдэн хагалаад, ханан дээр эрээчмээр санагддаг юмаа.
За энүүхэн явдал ч яаx вээ дүү минь. Чамд ах нь хэдэн сургааль хэльюү гэж урд шөнө бодлоо.
Манай энд аадар бороо хэдэн өдөр ороод оо. Хүн борооноос хорогдох гэж орцны саравч, автуусны буудал доор зогсож, эсвэл хаалгаар гүйн ордог билээ. Алтан-өлзийг сана л даа. Гэтэл хашааны хаалгаар арвантаа оровч бороо дээрээс орсоор байдгийг ах нь олж мэдлээ. Дүү минь, хашааны хаалга чамд борооны үед тус хүргэхгүй юм шүү.

Чи бас санаж байна уу. Эцгийн лагер луу алхах замд зөндөө нохой бид хоёр луу дайрдаг байсныг. Тас тэврэлдээд л нүдээ анин чичрэн зогсдог сон. Гэтэл ямар ч ууртай нохой тоос сорогч дугараад эхэлмэгц ухаанаа гартал айдаг болхыг ах нь энд харлаа. Ахын дүү лагер явах хол замд тоос сорогч бариад алхаарай. Ойртоод ирэнгүүт нь конооп дараад л асаачих. Ай даа, ахынхаа мэргэн зөвлөгөөгүйгээр дүү минь чи яана даа ер нь.
Бас урьд нь хоёулаа хулганад хавх тавиад хэчнээн хүлээсэн ч нэгийг ч барьж чаддаггүй сэн. Харин энд ах нь хавханд орсон хулгана зөндөө харлаа. Манай дарга тэгээд, "манай энд маш их хулгана бий" гэж ууртай хэлсэн. Тэнэг дүү минь чамд энэ үг юм бодогдуулж байна уу? Манай байранд хулгана байсан билүү дээ, ай? Үүнээс хойш хулганатай газар л хавх тавьж байгаарай миний дүү. Хүүе нээрээ, хавх тас буухдаа хөөрхий хулганын уруулыг л хавччихдаг гэж хоёулаа ярилцдаг байж билээ. Гэтэл ах нь энд хулганы уруул биш, хүзүү нь хавчуулагддийг сайн харж авсан. Хүсвэл ах нь чамд хавханд орсон хулгана нэгийг илгээмжээр явуулья.

Нээрээ дарга гэснээс манай дарга надад уржигдар, өнөө шөнө цагаа урагшлуулаарай, ажлаасаа хоцруузай гэж хэлсэн юм. Ах нь хүний үгнээс гарах биш дээ ямар, цагаа урагшлуулсаан. Гэтэл дарга намайг өчигдөр, яагаад ажлаас хоцров, цагаа урагшлуулаач! гэж загнасан. Тэгэхээр нь ах нь өчигдөр шөнө ахиад урагшлууллаа. Өчигдрийнхөө захианд ч бичсэн л дээ. Харин өнөөдөр өглөө дарга намайг бас л загнав. Өнөө шөнө ах нь цагаа бүр нэг сайн урагш нь тавья гэж бодож байгаа. Гэхдээ маргааш загнавал яахаа мэдэхгүй л байна. Хананд тулчихаад байгаа гэдгээ хэлээд үзнэ дээ.

Ах нь энд англи хэлний курсээ бараг төгсөх дөхөж байгаа. Сургуулиа бол нүдээ аниад ч олж чаддаг болсон. Харин дотор нь орж суух аймшигтай залхуутай. Багш нь над руу хараад л баахан юм шулганадаг. Ах нь "аая доонт испийк ийнглийш" гэхэд л толгой сэгсрээд яваад өгдөг юм. Энэ үгийг сонссон ямар ч ууртай хүн надаас холддог юм даа, ямар байна даа ах нь? Миний дүү энэ дөрвөн үгийг сайн цээжилж аваарай, "ай доонт испийк ийнглийш" шүү... гэж чамд би хэд дэхээ ч бичиж байна даа, мэдэхгүй, орой руу чинь л хэдэн юм оруулчих гээд үзээд байна даа муу ах чинь.

Энд нээрээ хүмүүс нь худлаа ярьдаггүй юм байна. Санаж байна уу, хажуу айлын Юндэн бидний мөнгийг дандаа л хуураад авчихдаг байсныг. Бас сүүний эгч Юмжирийн жинхэнэ сүүгий нь аваад чанахаар зутан болчихдог байж билээ. Жинхэнэ монгол төмс, буцаагаад өгнө, амлалтаа хэрэгжүүлнэ, би буруугүй, би шударга хүн, би эх орондоо хайртай .. зэрэг үгс бидний үйлийг мөн ч их үзсэн дээ. Ямар сайндаа монгол хэлний дамжаанд сууж хий дэмий мөнгө үрж байх вэ дээ. Гэхдээ тэгээгүй бол би энэ захиаг хэзээ ч ийм сайхан бичиж чадахгүй байх сан. Энэ бол аливаа юмны ашиг хэзээ хойно ч гарч болохыг харуулж байна аа. Харин чиний ашиг тусыг би одоо хэр нь хараагүй л байгаа шүү! Үүнийг анхаар!

Хайрт дүү минь, хорвоо ертөнцийн учир жанцангууд ер нь амар олддог юм биш шүү дээ. Хэрэв тэгдэг бол ухаантнууд яаж төрөх сэн билээ. Тэгээд хайрт дүү чинийхээ бяцxан тархийг сэнхрүүлэх сэн гэж муу ах нь их л бодох юм даа. Ядаж чи ах шигээ ингэж сайхан дүрэм журмаар нь бичихээ байг гэхэд уншиж чаддаг сан бол хэчнээн сайхан байх вэ. Тийм болохоор ах нь энэ захиагаа өөрөө очиж байгаад уншиж өгөхөөр хадгалая даа. Авдар дүүрэн захиатай очих нь дээ ах нь.
Алс холын Америкаас хайрт ах нь мэндчилэв.
Маргаашийн захиа хүртэл баяртай.

2008.12.20

Харж тоглосон тоглоомууд

Зиа баярын өдөр барбагшийн хичээл уншаад галзуураад сууж байдаг амьтан гэж хаа байхав. Гэсэн ч нэг юм ормор аядлаал хаяая даа. Би дандаа баярын өдөр таарч байдаг юутай азтай вэ .

Гадуур нусаа гоожуулсан майжиг хар юмнууд жигтэнйхэн гангарчихаад ээж аавыгаа жинхэнэ тамлаж байнаа. Энийг ч авна, энийг ч иднэ, ууна, тоглон гээл бөөн уйлаан майлаан. Ээж аав нь дуртай дургүй хөтлөөд л хэдэн цаасаа байдгаар нь атгачихаал хар хөлсөө цувуулаад халуун наранд алхаад байна шүү дээ. Ээ дээ мөн ийм баярыг жилд нэг тэмдэглэж байгаа нь их юмоо. Мань мэт аав болуул бүүр энэ баярыг тэмдэглэхийг нь хүртэл болиулах байхоо. Гэртээ хэвтээл хичээлээ хий загнаал байжаах шиг сайхан юм хаа байна.

Би бас хүүхэд байсым шүү. шууд ийм гүзээтэй том залуу эхээс төрөөд пиав уугаад далжигнаад давхиагүйм шүү. Бас ээжийн алаг үр, эмээгийн ууртай хар байсым шүү. Хүүхэд л болсон хойно бас баяр болхоор өмсдөгүй цамцаа угааж индүүдээд хар бажийнкаа тослоод гардаг л байлаа. Хэтэрхий гангарцан болхоор хамаагүй тоос шороотой хутгалдахгүй үдээс өмнийг бараад үд гэхэд замабараагаа алддаг байсан даа. Ер нь бүгд л өмдөө гөвсөн, тоос шрооноос зугтаасан гял цал, томдож багадсан эрээн алаг хувцастай юмнууд байлаа шүү дээ. Өглөө хүн хүүхдүүд баярлаж байна гэж хардаг бол үд болход хармааны хулгайч, траншэйний хүүхэд гэж сэжиглэнэ шүү дээ.

Хэдэн гудамж дундаа шийдтэй байлаа. Мань мэт бол тоглох гэхээр бөмбөг байхгүй. Бөмбөг ирэнгүүт 3-4-р ангийн томчууд гарж ирээд ирээд тоглоод тэднүүсээс ч томчууд хаяа ирээд мань мэт өдөржингөө шороон дээр хөлөө жийж сууж байгаад орой тоголсон ч юм байхгүй нэг л их сагсан бөмбөг ярьсан улс, балиашигласан улс гэр гэртээ харьцгаадаг байлаа. Гэр орныхон бол өдөржингөө бөмбөг нүджаагаад ирлээ гэж загнахаар муухай юм болцон байна. Яс юман дээрээ гарсан бөмбөгөнд хааяа гүйж авчирч өгсөнөөс өөр бөмбөг нүдсэн юм байхгүй шүү дээ.

Зиа тэгэж байтал байрны орц хонгилоор плэйстээшн гэж нэг тоглоом тоглуулдаг байлаа. Үнэ нь дийлдэнэ гэж байхгүй. Мань мэт ёстой хархын заяа байхаас хазхын заяа байх биш өдөржингөө хараад зогсчино шүү дээ. Дэккэээн гэж нэг мундаг тоглоом байлаа. Бүжиглэдэг Эдди гэж хартай, Ёшимуци самуурай, хөөрхөн хүүхэн гээд баатрууд хоорондоо тулалдана. Тулалдахдаа элдэв коомби хийж өөр өөрийн давтагдашгүй авьяасаар хүчэээ үздэг байв. Би ч өглөө тийшээ орж харж зогсоол орой гарч ирнэ. Тоглуулдаг болон тоглож байгаа ах нарын тамхинд гүйгээд л. Сүүлдээ би бүх хүнд заадаг болж иржээн. Бүх комби ид шидийг нь мэддэг болцон "тэрийгээ дараач, ээ чи одоо иймхэн юм мэдэдгүй мангар амарханшд. Эртүүд нус Гамбаа наадхыг чинь аймаар хйисийшд, иймхэн юм мэдкүү би байсан бол алахгүү юу" гэж мэгээл аан. Шинэ ирсэн хүүхдүүд бол намайг улаан тоглоомчин гэж бодхоор шүү дээ. Дөрөв таван жил тасралтгүй хараад зогсчихоор тэхгүй яахав дээ. Өдгөө арав гаруй жил өнгөрхөд тэр тоглоомыг тоглож үзээгүй л явна даа хөөрхий гэж.
(Зураг баруун талаас Эдди, Ёшимици нар)



Дараа биллиард гараваа. Хаа ах нар тоглоол. Хүнд гар бол яахуу шилжилтийн насны гар аан. Аль болох охид хүүхэнд харагдчих гээл яваад байна. Биллиардан дээр атмануудын тэнд очоод зогчихноо. Бас л тоглох гэхээр мөнгө төгрөгний асуудал, атмануудын дээрэнгүй байдал зэргээс болоод надад тоглох боломж түй ч гардагүй байлаа. Харж зогсоод хэдэн сайхан дуудлагатай болчихсо "Бужигнаан дундаас булан, түплэ булан, хэрчиж булан" зэрэг үгнүүдийг маш чадварлаг хэрэглэж сурсан байх бөгөөд мэдэхгүй хүн харвал эгээ л спортын мастер мэт аашилна шүү дээ. Бүүр "гөхийг нь гаргаад, бороо голд нь хий" гэх мэт сээгс утга агуулсан хэллэгүүд ч мэр сэр байдаг. Энэ талаар бүтэн хичээл орхоос аргагүй. Аймгын захын үүдэнд болхоор тэрүүгээр явжаагаа охид хүүхнэүүд намайг лаг тоголдог, атмаанууд дунд нэртэй гар байна гэж бодхоос аргагүй байдалд орно шүү дээ. Би ч тэндээс хэрэглэхээ больсон муруй, хугарсан палк олоод хэзээний тоглож байгаа хүн шиг түшиж зогсоод, хойно урд нь гарч зааварлаад явж өгнөө. Би хот ороогүй бол энэ хэвээрээ 50 гарах байх гэж боддын шүү.

Эргээд хархад бүх насаараа харж, тэрүүндээ баясаж явж дээ. Хазаж голд нь орж баярлаж чадалгүй өнгөрч. Би ганцаараа бишээ нэг хэсэг нь тоглож наадаж баясаж байхад нөгөө хэсэг нь харж тэрүүгээрээ баясаж байдаг хорвоо хойно доо. Гаднаас харж, баясаж баярлаж явсан бүхий л залуустаа, одоо харж баярлаж байгаа бүхий л бацаанууддаа хэдүүлээ үргэлж хамт шүү гэж хэлий даа. Баярын мэнд хардагуудаа.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл