Энгэрийн товчоо тайлсаан

за тэгээд хүн юмтай байж болдогүй хорвоо юмуу даа. Блогтой болхоор понт энээ тэрээ гэж мунгинаж мунгинаж нэг юмтай боллоо. Уг нь үнэгүй олдосных өөд нь татаад авчий гэж бодоод байдаг. Би ямар 5 жилийн өмнө төрсөн өдрөөр манай нэг найз бэлэг гэж ганц боргио авч өгж байсныг эс тооцвол үнэгүй юм авч үзсэн биш.

 за зүгээр юм бичий. Гомдол нь мэдэгдэхгүй юу нь мэдэгдэхгүй юм бичээд суухын.Өчигдөр автуусанд араажав сонсоод явж байлаа. Манайх зурагт байтугай араажав байхгүй айл. гэтэл ийм дуу явжийнаа. Зөөлөн гараараа итгэлгүйхэн энгэрийнхээ товчийг тайлсаан гээл. Эрэгтэй хүн шүү бүүр. Би бол энгэрийнхээ товчийг итгэлгүй байтугай урж тасдаал тайлдаг хүн. Тэгээд цаашаа үргэлжэлж байнаа. Анхны учралыг мартахгүй гээл. Итгэлгүй тайлж байгаа анхны учрал бол хөгийн юм болсон нь тодорхой. за тэгээд олон жил ганцаараа явсан хүн нэг авгай авчихынсан гэж бодхын. Ромёо Жулетта 2 шиг, Бонни Клайд 2 шиг, Том Жерри 2 шиг, Ну Погоди 2 шиг хөтлөлцөөд хосоороо явж байхынсан. Ингэхэд Ну нь чоно билүү Погоди нь чоно билүү? за аль нь ч байсан яахав.

Өнөөдөр зурагтаар юм гарч байнаа. нөгөө худалчын зурагт нь хаанаас гараад ирвээ гэж боджийн уу. Ажил дээрээ үзсымаа. Нэг лам хотыг тойрч 108 суврага босгох гэж байгаа эмээлтэд нэгийг босголоо. Мөн чулуун овоо байсныг Бөөгийн шашны хийморийн овоо болголоо гээд л. Буддын шашин бөөгийн шашин 2 цохилдоод овоонуудаа хамтарч босгоод явдаг болцон  бол сайн л байна. за өөрийнхөө блогт бичэж байгаам чинь сэдэв мэдэвгүй олон юм холиод бичхэд яахав дээ тээ.
 
2007-08-07 13:42:50

Гэдэс тэсэрвэл ....

За базарваань юм бичхээр понт нь танихгүй байна гээд байсан. За яадын танихгүй бол тэр л биз.

Өглөөө автуусан суух гэтэл нэгмалийтал инээсэн /цаашид малька гэх/ тарган шар кондуктор "За залуу минь дүрмээ мэддэг бол оруулахгүй" гэнээ яасан эгчээ гээл 20-тийн 10 ширхэг улаан мөнгө харуулаал эгчээ би мөнгөө өгнөө гэтэл Малька эгч өөдөөс "Зорчигчдод тавих шаардлагын 7.5-д химийн хорт бодис болон тэсэрч дэлбэрэх зүйл, эвгүй үнэртэй эд зүйл авч явахыг хориглоноо гэж байна" гэлээ Би өөдөөс нь " Эгчээ би эд зүйл авч яваагүй" гээд 2 кармаагаа эргүүлээд л харууллаа шүү. Гэтэл Малька "Чиний наад хэнгэрэг шиг гэдэс гүзээ чинь тэсэрч дэлбэрэх бодис болоод химийн хортой бодис, эвгүй үнэр гээд бүгдэд нь багтаж байна. хэзээ дэлбэрхийг хэн мэддийн гэдэг байгаа" хэлэх үг олдодгүй нүдний нулимс цийлэгнээд 7 буудал газар алхаж харилаа.


За тэр миний энэ эд эрхтэнгийн гажиг яахав. Уг насны залууд шөвийсөн юм байсан нас явхаар ингэдийн гэсэн. Уг нь нүүр батгагүй тэгээд хамаагүй цагаан байсан бол би эмэгтэй жирэмсэн хүн байна гээд аргалахгүй юу.

За гадаа бороо ороод байдаг гутлын ул салцан яаж алхаж байгаад харьчий доо. Харьж будаа мах 2-оо холиод үхтлээ идэж байгаад тэр Малькад тэсэрвэл яаж автуусыг нь будаа болгохоо харуулахынсан.

Нээрээ гайгүй гутал хэдтэй байдаг бол. За за маргааш ирж байгаад банжиг ааскаас асуухаас. тэгээд мөнгө байхгүй ээ.
 
2007-08-06 20:38:17
 

Би юмтай хөөөн

Өө гарчиг маань сэтгэл мэдрэлийн юмтай гэж ойлгогдвол ойлгогдохоор болчихож. Тийм юм бишүү. Гарчигаа засах гэж хар залхуу тэрний оронд ихгээд 2 өгүүлбэрээр тайлбарлаж орхий. Би угаасаа юм бичэхдээ засаж янзлаад сүйд болоод байпдаг хүн биш. Би нэг блог нээчихлээ. Би уг нь ямарч өөрийн гэсэн өмчгүй хүн л дээ. Өмёёөн зүүсэн бүгд хүнийх. Хааяа өөрийнхөө биеийг худалдах нь холгүй байх юм даа. Тэгсэн нэг блог гээч юмыг олныг дуурайгаад нээчихлээ. Одоо тэгсэн гадуур явхаар дээгүүр хараад "Би блогтой хөөн" гээл чанга орилмоор ч юм шиг. Хүмүүсийг хараад та нар муусайнууд блоггүй улс гэж онгирмоор ч юм шиг.

Нэрийг нь өгөх гээд бас хэрэндээ бодлоо Гажиг Гамп, Галзуу Гамп гээл. хүмүүс миний нэрийг Gumo Gomo Gaapuu гээл олон янзаар андуураад байдаг юм. Дүвчин мядаг Балбий Гамп гэдэг юмуу гэснээ над шиг архичинд хүндэднэ гэж бодлоо. Галзуу бол надаас хамаагүй сэргэлэн хүнийг хэлнэ тэгээд гажиг гэдэг үгийг хамгийн тохиромжтой юм болуу гээд сонгочихлоо. Гомбо гэж бас болох байсын байна даа.

За тэр яахав нэг юмтай болхоор цалин буугаад нэг 1000 цаастай болхоор үрчихээр ороод уучихаар бар олдодгүй шиг блогтой болхоор бичэх юм олдохнуу үгүй юу. Над шиг архичин мэддэг мэдлэг бага уусан пиво их болхоор ууж идсэн тухайгаа л бичэх байхдаа. Тэхдээ хамгийн сайн мэддэг зүйл болох өөрийнхөө тухай бичэж байдымуу. За тэгээл кино энээ тэрээ оруулж болдог бол порно тавинааа.

за тэгээд архи уугаад энд тэнд блогоо мартаад буучих, муу блогоо ломбарданд тавиад уучихгүй бол нилээд удаан хөтлөөд (ёооё анх охин хөтлөж байсан санагддаг гэжийшдээ) байхыг хичээнээ
 
2007-08-06 12:14:09
Нийтэлсэн: GUMP, Нээгдсэн: 1209, Сэтгэгдэл: 18, Жоорло

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл