Showing posts with label Артгаа. Show all posts
Showing posts with label Артгаа. Show all posts

Зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд оролцоод

За яахав эхлээд бол гэрээсээ гарахдаа "үзэсгэлэнгийн нээлт"-д орох гэж байгаагаа хавийн хүмүүстээ мэдээлэх дайны мэдрэлтэй л байлаа. Харин замдаа маазарч, очих газраа хайж энд тэндгүй тэнэж явснаас ч бус ердөө яваад оронгуут янз янзын үй түмэн хүн байхыг хараад л хаана яах гэж ирсэнээ таг мартдаг юм билээ. Ер нь яах гэж ирлээ гэж бодсоор байгаад аан би чинь  үзэсгэлэнгийн нээлтэд "оролцно" шүү дээ гэж нээлт хийсэн. За тэгээд яваад оронгуут жолоо барьж байгаа даа харамсамаар явдал болсон нь үүднээс эхлээд ярайх улаан цагаан дарснууд байлаа. Гэхдээ арай ч сав аваад ирдэг байж гэж бодоогүй ээ. Харин хажуугаар нь байх жижиг сажиг идэх  юмнууд нь амттай гэж! Арайхийн тэдгээрээс анхаарлаа холдуулж нэг булангаас нь цагаан хоолой хангинахыг сонсов. Тэрхүү цагаан хоолой зарим өгүүлбэрийнхээ төгсгөлд үе үе ихээхэн өргөлт өгөхийн  сацуу нь хүмүүс алга ташихыг бодвол тэнд нээлт мээлт нь л болоод байгаа бололтой. Надад баахан нуруунууд хийгээд дагзнууд л харагдаж байв. Дахин дахин үсрээд байвал ч юун хүмүүс яриад байгааг нь эрхбиш харж болмоор байсан л даа. Гэхдээ тэгж намба алддаг хүн биш шүү дээ би. Зүгээр нуруугаа үүрэн хэсэг алхав. 
Удалгүй байдал нэг л биш болоод эхэлсэн нь тодорхой хийх юмгүйдсэнийх байлаа. За байзүү... гэж эрүүгээ маажаад зогсож байтал гэнэт ханаар өлгөсөн зургууд сая нэг анзаарагдах нь тэрүүхэндээ аврал гэлтэй. Хааяа эрүүгээ маажих тустай байдаг юм
"Во, үзэсэлэнгээ үзий даа энэ чинь нээрээ". Гээд л нэг гараараа элгээ тэвэрч нөгөө гарынхаа эрхий долоовроор эрүүгээ тулаад л зураг болгоны өмнө очиж пауз авах нь өөрийгөө өөрөөр мэдрэх боломж олгосон. Зарим зурагны өмнө бол хойшоо хоёр гурав алхана. Тэгснээ ахиж урагшаа хоёр гурав алхана. Толгойгоо хоёр тийшээ гилжийлгэнэ. Энэ үед намайг тэрхүү гайхамшигт абстракт зургийн шид биш "би ямар харагдаж байгаа бол" гэсэн бодол л эзэмдэж байсныг нуухгүй ээ. Тэр бодлоосоо ч болсон уу нэг мэдсэн цахилгааны шитний өмнө очцон "энэ одоо юун зураг вэ.." гэж шаналаад зогсож байсныгаа харин хэлэхийг үнэхээр хүсэхгүй байна. Энэ үед би хөмсгөө зангидаад баруун гараа хагас атган хамрынхаа хажууд тулж долооврыг нь чамархайдаа наацан галзуурч байсныг яах вэ. Хүн харахад уран зургийн ертөнцөд биеэрээ уусан шингээд мөнхүү зургийнхаа утга санааг яг ойлгон зогсож байх мэт. 
За энэ бүхэн ч яах вэ. Ингээд дуусдаг бол ч яахав. Хамт очсон хүн маань хэлж байна. "Тэрийг хар даа, энэ үзэсгэлэнгийн эзэн хүн шүү дээ". Хартал нээрээ л энэ үзэсгэлэнг гаргахгүй байхын аргагүй сайхан эмэгтэй зогсож байлаа. Хүмүүс түүнтэй гар барьж, гар барихдаа ямар нэгийг хэлж байна. Надаа ч бас ийм юм тохиолдож магад гээд хүмүүс түүнд юу хэлээд байгааг нь мэдээд авчих санаатай нуруугаараа ухарч ойртов. Чих дэлсэж байнаа: "баяр хүргэе... үнэхээр мундаг... сайхан болжээ....".
 За би ч дотроо "бэлтгэлтэй байхын байна шүү. Гар бариад шууд л баяр хүргэе...” гээд явах юм байна" гэж өөртөө хэлчээ л ахин нэг юм идмээр санагдсан санаагаа даган ширээ рүү ойртлоо.  Гэтэл ширээ хоосон байлаа. "Энэ дуусчиж дээ, гү тэхдээ арга хэмжээ дөнгөж эхэлж байхад ахиж тавих нь дамжиггүй, хэзээ тавих юм бол, асуучдын билүү.." гэсэн юм бодогдоо л тэрүүгээр гүйгээд байсан зөөгч охидыг дуудах санаатай гараа өргөөд эргээд харсан чинь наашаа бүх хүн харав. Би айв. Хөтлөгч над руу харан гараа дохиж, "за?" гэж уриалгахан дуудав. "Эээ хүүдий, юу болцым болоо" гэж бодохын сацуу хөтлөгч ахин над руу лавшруулан дохиж "та асуу асуу" гэж инээв. Заал нам гүм болов.
-Аан хэхэ... энэ юу.. шарвин шиг юмнаас ахиад авч болох уу?
Хүмүүс дүнгэнээ л явчлаа. Ямар нэг тэнэг юм хийжээ би.
-...за..аа би өөрөө очоод авчий доо
Хүмүүс эргээд нам гүм боллоо. Гэнэт юу болж байгааг ойлгов.
Би тэнэг. Яагаад дандаа орчноосоо тасарцан явж байдаг  байнаа. Бүх хүмүүс зураач бүсгүйд хорвоогийн хамгийн асуултуудыг тавьж байхад би тийм юм асууж байх
Тэдгээр хүмүүсийн аймшигт харцнаас нуугдах санаатай би хойшоо аажуухан ухарч эхэллээ. Ухарсаар байгаад хүмүүс рүү шингэж алга болоё л гэж санасан юм. Гэтэл миний ард яагаад хэн ч байгаагүй юм бэ? Би ухраад ухраад би ганцаараа л байгаад байсан. Бүр хананд тулсан. Хүмүүсийн харц надаас салахгүй, улам гайхсаар байх нь надад тэр дороо үхэх юм сан гэсэн хязгааргүй хүчтэй бодол төрүүлэв. Тэгээд зогсоод байлтай биш ханаа даган хөлөө хажуу тийш нь зөөж эхлэв. Хүмүүс дагуулж харсаар. Тэгсээр байгаад буланд туллаа. Яах вэ одоо, нөгөө булан хүртэл явах уу. Хорвоогийн энэ хатуу гэсгэлийг давж чадахгүй би шууд л эргэж хараад зогсчихлоо.

 ...Хэдий удсаныг мэдэхгүй хүмүүс буцаад хэвэндээ орж энд тэндгүй дүнгэр дангар хийнх, бүүр цаана бүгтхэн хэрнээ эелдэгхэн инээлдэх, таньдаг хүнтэйгээ таарч дуу алдах гэх мэт авиа сонсдож эхлэв. Би аажуухан эргэж харан хүмүүс рүү сэмээрхэн ойртсоор дунд нь орж авлаа. Тэгээд аажуухан явсаар шууд гарч нойл ороод пиджакаа эргүүлж нөгөө талаар нь өмсөхөөр шийдэв. Гэтэл... тийм тэнэг пиджак оёж байдаг ямар газар байдийм бэ.
Түүний гадна тодор хоёр яг адилхан саарал өнгөтэй байсаан.
Харин сороочик маань арай бараандуу байхлээр нь мэргэн арга олж пиджакаа гар дээрээ тохов. Яахав кармааны хулгайч шиг л харагдах юм. Тэхдээ түрүүний хүн гэж танигдахгүй байвал юу шиг ч болсон дүүрч гэж бодоод буцаад орж явчлаа шүү. 
Оронгуут нэг сайхан юм нүдэнд харагдсан нь ширээ дүүрэн өрсөн шарвин! Шууд очоо л нэгийг аваад томхон үмхтэл чанх ард "Артаньянаа" гэсэн дуу гардаг юм. "За хөөх нь дээ" гэсэн бодол төрөн эргэж харлаа. Үмхэснээ буцааж гаргаж байснаас уруулаа чангалаад тэр чигээрээ хүнтэй ярьсан нь дээр байдгийг бол би аль эрт мэднэ. Нэгэн танил маань мөнөөх зураач бүсгүйг аваад иржээ.
- За танилц. Зураач Мөнхцэцэг.
Ёооё, одоо зураач намайг яасан тэнэг түмбийсэн хацартай юм бэ гэж бодийш дээ!
-Өө за, баяр хүргий! Та ч ёстой үнэхээр мундаг юмаа. Энэ ёстой сайхан амттай болж. Гэж арайхийн хэлээд би гартаа байгаа хазцан шарвингаа өргөж үзүүлсэн. Зураач маань гомдсон байхаа.
Надад амаа таглаад зугтаахаас өөр зам үлдээгүйӨмдөө эргүүлж өмсөөд эргэж оролтой биш.
Би ёстой тэнэг. Яагаад хамгийн чухал үед хамгийн тэнэг дээрээ тавьцан явж байдийм бэ! Би дахиж үзэсгэлэнгийн нээлтэд хэзээ ч очихгүй болтлоо ичээд гэртээ ирсэн. Ер нь ч надаа ахиж очиж зүрхлэх элдэв нээлт мээлт, арга хэмжээнүүд үлдсэнгүй дээ. Одоо хэсэгтээ л Занабазарын музейн хажуугаар өнгөрөхөд надад хэцүү байх байх даа. Аа тэхээс мундаг улсууд бол одоо тэнд дүүрэн цугласаар байгаа байх
Хэрвээ дэлгэрэнгүй мэдмээр байвал эндээс үзээрэй.

Хамгийн богино бэчлэгэ


Секундын өмнө л энэ санаа төрлөө. Махтай, барьцтай хүүхэн л сайхан юм гэж. Пай тэр загварын тайз чинь аймар. Ясан овоолго. Арай ч муухай хэлчвүү. Гэхдээ ясанд нохой л дуртай байдаг. Эрчүүд чинь өөр юманд дуртай. Хүүхнүүдээ эрчүүдэд барьц өгөгтүн!

АРтгаа багшээ аанай л ажил дээрээ.

Энэ ууттай ногоон цай гэж байдиймуу гүүмүү. Надаа дандаа задгай нь таараад, ууюу гэхээр ам руу шаар ороод хогийн сав руу нулимах гэж бөөн юм болохын. Нэг аяга цайг 20 балгана гэвэл 20 удаа босч явах нь байна. Сүүлдээ хогийн савны дэргэд зогсож байгаад цайгаа уудаг боллоо. Манай ажлын Марлаа өрөөнд ирээд хэлж байна:
- Артгаа суугаад уугаач.
Кү би ямар Марлаагийнд орцон байгаа юу. Өөрөө л сууна биз.
Шаары нь үлээж байгаад ууж болно л доо. Гэхдээ толгой эргээд байхиймаа. Уг нь хүүхдийн баяр шинэ жил милээр шаар үлээхээр толгой эргэдэг л дээ. Гэхдээ энэ өөр шааршд уг нь. Адилхан нэрлэснээс болоод толгой эргэнэ гэж байхуу? Тэгээд одоо халуун цай барьцан байж байгаад толгой нь эргээд унаад түлэгдчүүл яахын тийм биз дээ. Цус багатай л  байна л даа. Пиав цус төлжүүлдэг үү гүй юу? Гү зүгээр ер нь? Ай?

Гэхдээ би өчигдрөөс липтон цайны уутыг задлаж асгаад ногоон цайгаа хийж үдээд дүрээд уудаг болсон. Шууд л дүрээ л, гаргаа л хажуудаа тавиа л. Марлаа асууж байна:
-Хо наадах чинь ногоон цай юу гүй юу? Хаана ийм дүрдэг нь байгаан?
Күй тэрүүнд ямар хамаа байнаа. Гэхдээ би маангар эелдэг хүн тул түүнтэй ярилцсан.
-Аа тиймээ ногоон цай.
-Өө яасан аятайхан ен. Хаана байна? гээ л тэр цай май байдаг ширээ рүү яваад өгсийшд. Тэхдээ удахгүй буцаад ирсэн л дээ.
-Артгаа чи гэрээсээ авчирсымуу?
-Гүү гү би тэр липтонг доторхы нь асгаад оронд нь хийцийн.
Тэр над руу "надаа бас хийгээд өг л дөө" гэсэн харцаар харав. Би өөдөөс нь маш ялдам инээмсэглэнгээ "чи өөрөө хийж чадийшдээ" гэсэн харцаар харав. Гэсэн ч гэсэн би мавын маш эелдэг хүн тул харцныхаа ардаас хэлсэн:
-Би чамд цайны цагийн дараа амжуул хийгээд өгнөө за.
Гэхдээ Марлаа шиг дайчин, гавал толгой залуу эмэгтэй зүгээр буцна гэж үү дээ. Тэр шууд очоо л нэг липтон аваа л... над шиг үдээсий нь хумсаараа тэнийлгэх гэж оролдсонгүй шууд хайчлаа л ганцхан сэгсэрч хоослоо л ногоон цай чимхэж хийгээ л амы нь нугалаа л үдээсний машаанаар ганцхан тасхийлгэчингүүтээ нээх дээр өргөж харуулчаа л яваад өглөө.

Би чадагдцан юм шиг санагдаад болдгүй. Би тэрийг хийх гэж яаж хуруу хумсаа хуйхаллаа. Миний ам мам яаж далийцан байлаа. Гэтэл энэ хүүхэд яажийнаа!
Тэгээд явангуут нь түрүүн байсан газры нь харсан чинь цайныхаа татдаг уяаг нь цуг үдээгүй орхицон байлаа. Бах ч ханах шиг. Толгойгоо зантагануулж нагнаг инээмээр ч юм шиг.
Тэгнээ тэр. Залуу толгой онгироод байсын, ийм л гэнэн байгаашд. Одоо цайгаа юугаар татаж авахын бол доо хахаха! Гээ л санаандгүй юм шиг өрөө рүү нь түүн рүү харсан чинь тэр халбага барьцан суужээжүү... ~x(. Тэгснээ над руу харснаа "яасан?" ч гэжаахшиг. "Яадын!" гэж мангар чанга орилмоор санагдсан ч гэсэн би эелдэг хүн тул тэгээгүй.

Тэхдээ шууд даргын өрөөнд гүйж ороо л хэлсэн:
-Даргаа, манай ажил дээр ер нь халбага сэрээ мэрээ байх хэрэг байнуу гүй юу? Замбараагүй байдалд л нөлөөлөөд.....
-Байлгүй яах вэ Артгаа минь, жишээ нь чиний цайны оосор тасарчуул....
Миний чих шуугиа л толгой маналзаа л явцан. Би ажлаасаа гарлаа, надад таалагдахгүй байна. Бүгдээрээ надын эсрэг юм байна.

Артгаа багшээ нь ажил дээрээ

Ажилдаа ирлээ. Тэр жоохон үнэртүүлэх, шөнө хэд гуравхан цаг унтсан энэ тэр бол яахав дээ. Байж болхын. Гэтэл миний бие нь ажил дээр хэрнээ сэтгэл нь гэртээ байгаад байгаа нь муухай байна.
Түрүүн шээс хүрсэн. Миний сандал нойлоос хориод мээтрийн зайтай. Өрөөнд хэд хэдэн нөхөд сууж хамт олон болно. Гэтэл сая шээюү гээд ширээнээсээ босонгуутаа шууд л тэлээгээ тайлж цахилгаанаа доошлуулангаа олны дундуур явж байна.

Түрүүн гадаанаас яаав. Гадаанаас жанчивлан аршаан авсан. Аваад уусан чинь дэндүү л муухай хүйтэн байхаар нь буцааж таглаад пааран дээр тавьсан. Удалгүй ажлын хүүхэн орж ирээд цонхны урдуур сүүтэгнэж байснаа, энэ яагаад гаазтай болчдог байнаа гэж хэлсэн. Ер нь бидний хооронд ийм яриа болсон:
-Энэ яагаад гаазтай болчдог байнаа?
-Аль?
-Энэ ус?
Би эргэж хартал тэр цэцэг усалж байлаа.
-Аан, наадах чинь юу л даа.... юу..... усыг таглаад уджаагаад онгойлгоход бас жоохон цс гэх шиг болдышд. Тэр нөгөө караантны ус чинь бас цаанаасаа даралт шахалт махалт гээд тэгдэг байж болхын тээ?
-Гүэ тэхдээ энэ сая бүр аймар гаазтай байсышд.
-Хөөш чи хүний аршаанаар цэцэг услахаа болиочэээээээ... хөөөөе ооо дууусцымууу...

Тэр тэхдээ над гоймон авч өгнө гэсэн.


Миний барианы шилтэй шөл ажлын хөргөгчинд байж болно. Гэхдээ над шиг гэрээсээ аяга халбагаа авчраад ширээн дээрээ тавьцан байгаа хүн өөр алга. Гэхдээ би өнөөдөр нэг цагаас гэрийн хажууд очихдоо гэрээр орно гэж ааль өчигдөр төлөвлөцөн хүн. Хоолоо хэзээ нь идэх вэ? Гарахаасаа өмнө үү, гарч ирээд үү? Гэртээ орчоод юу хийх вэ?
 

...........Үргэлжлэл удахгүй жоохон байж байгаад.

Ханиад хүрч байна

Би яг ханиад хүрч байна. :(. Хамар дотор хорсоод байна. Гадна талдаа загатнаж байвал уг нь энэ хамар гэдэг чинь эзэндээ их эерэг эд. Гэвч одоо дотроо л хорсоод байгаа. Баруун тал нь битүүрчлээ. Хоолой бас эрвэгнээд, бас л жоохон хорсож байна.
Найз маань зөвлөлөө тэгээд.Гялс тэрафлю юмуу колдрэкс уугаад ороолтоо зүүгээд суу гэж. Ханиадтай байх дуртай хэн байхав. Гувцаа аваа л гараа л гүйлээ. Эргэж ирээд найзынхаа зөвлөгөөг даганаа би. Гэхдээ ороолтоо зүүгээд суух нь ч юу юм бэ

Манай ажил баруун 4 замд байдаг ч гэсэн гадаа гарахлээр ажлын дугуйрсан байшингийн дотор талд чөтгөр ч осгом хүйтэн ш дээ.Туулын эрэг шиг л жавар, салхи хүүгээд эвгүй. Гараа л "ийтий ти ти ти ти" гээ л шогшлоо.
За тэр! Би дөнгөж сая анхныхаа найтаалтыг хийлээ. Одоо шор шор гээд суужийнэ. Ариун цэвэргүй бичлэг хийж байгааагаа мэджийнэ. Гэхдээ гар өөрөө бичээд байна. Ханиад хүрч үхэхжаахад юун гартай манатай.

Тэгээ л ти ти ти гээ л шогшлоо. Төв зам руу гарлаа.Аптийк хараачиллаа. Манай ажлынхан урьд нь надад, "энүүхэн энд, ердөө энүүүүхэн энд зам руу гараа л нэг аптийк байдийн" гэж гушуу мушуугаа оролцуулаа л зааж өгч байсын. Тэрий нь л олчих гээд үзээд байгаан. Яджаахад малгайгүй  ш дээ багшаа нь малгай байхгүй. Чих нь ингээ л зүгээр ил. Миний нүүр мүүр, чих чинь гадуураа үсгүй ш дээ тэр муурнууд шиг чинь.
Тэгээ л нэг царцаа шиг юм шогшоо л тэрүүгээр чинь хариугүй осгочих гээ л чааваас. Ашгүй нүдний өмнө АПТЕКгэсэн бичиг зурайж. Баярлаа л гүйгээд очлоо. Санаснаас нэлээн хол юм. Чар чар гээ л гүйгээд байлаа. Сайхан уур савссан халуун колдрэкс оочоо л.. улаа бутраа л.. дулаахан сандалдаа шигдээ л.. инээд алдаа л.. эдгээ л.. гэж бодлоо. Бодолдоо хөвөрсөөр хаалгыг нь татлаа. Хаалга харин түгжээтэй байлаа. Хүйтэн төмөр хаалганы бариулаас чанга татхаар онгойчих ч юм шиг хэд хэд угзарлаа. Уйлах шахлаа. Буцаад ажил руу очих зам буман бээр шиг санагдна, эргээд очих ажил маань энгүй хол бодогдно.
За энэ солиороод шүлэглээд халуурч эхэлж байх шиг байна даа. Биеэ барьж байгаад дуусгачих юм сан.
Тэгээ л буцаад гүйлээ. Гүйсээр байгаад ирээд ... тээр ахиад найтаалаа. Хэдэн цагт найтаав, хэн над бэлэг өх нь үү? Тэгээд гүйсээр байгаад ирээд халуун цай уугаад суужийнэ одоо.
Тэхдээ одоо тээ үнэхээр одоо тэр аптийк онгойхгүй бол одоо хажуудах хүнсний дэлгүүр орохоос өөр замгүй. За тэгээд тухайн үеийнх нь байдлыг тухай тухай цагт нь мэдээлэх болно. Артга одоогоор 40 гаран удаа найтаагаад байна ч гэдиймүү. Артгаагийн аптийк өнөөдөр онгойсонгүй ээ, тэр хүнсний дэлгүүр орлоо ч гэдиймүү. За Артга татлаа ч гэдиймүү.


Хагассайны ёолк.

 Тамхигүй ч гэсэн бишгүй бүрээтэй, бишгүй уух юмтай, бас бишгүй л паппарацитай боллоо.
За эхнээс нь ярий.
Эхлээд цаг 6 болдог юм. Гэнэт хаалга онгойж, "за ор" гэсэн дуу гарав. Чих хөлдөх гэж байсан ч хөлдөх гээгүй юм шиг 2 гараа зүгээр хаялсаар орж явчлаа. Ингээ л ёолконд орчиж байгаа нь энүү гэж бодхоос л нэг юм огшоод болдгүй. Ийш тийшээ хурдан хурдан хармаар санагдаа л. Тэгсэн харахын завдалгүй нүдний урдуур цагаан манан татаад таг боллоо доо. Энэ бол багшаагийн галт шил цантсан хэрэг байлаа. Шилээ авалтай ч биш дээ одоо. Авчхаар бүр бараан манан татахын нэмэр. Тэгээд л урд "за сайнуу хө" гэсэн дуу гарахаар нь таамгаар гараа явуулаа л "сайн сайнуу хө сайхан баярлаж байнуу" гэчхээр л зориуд ийм цагаан шилээр каакарсан хүн шиг болчиж байгаа юм. Харин нэг удаа 2 хүн хоорондоо мэндэлж байсныг нь мэдэхгүй аваачаад нэг эмэгтэйн бөгсийг базаад авсан. Бантаад нөгөө тийшээ гараа явуулан атгаа л сэгсэртэл түүнтэй яригч эрийн боожгой байсныг мэдэхгүй суга татах шахсан. Яагаад ч ил гаргаад зогсож байсан юм баяр болж байхад.Үнэндээ багшаагийн размер нь тэгж таарсан нь аз. Өндөр байсан бол хүн багалзуурдаж алах юмуу баахан хөх базах байж.
Цагаан манан арилахгүй гээд яахав дээ. Арилдаг л хорвоо. Эргэн тойрноо инээмсэглэн хараад зогсож байтал гадаа хаалга онгойж байна. Гаднаас Гомбоо орж ирлээ. Бас цагаараад явчжээ. За энэ яаж халаах бол гэсэн чинь шууд кармаанаасаа өөр шил гаргаад зүүцийшд новш. Оройжин дугараа ч гүй.
Нээж үг хэлэх болдын. Индрийн зүг алхаж байхад олон юм бодогдож байлаа. Яасан ч олон шаттай юм. "За ингээд үг хэлэх гэж байдаг. Үгэн завсар үг үхэр дотор гиваа гэж байдаг. Үг олдож үхэр холдно ч гэж ярьдаг. Тэр битий хэл үгээр хүнийг алж ч болно амьдруулж ч болно. Тиймээ би одоо үг хэлэх гэж байна". Ингээ л индэр дээрээ гарлаа даа. "Амьсгаагаа дарнаааа...." гэсэн бодол зурсхийж байна. Ингээд л нээг хоёрын гурваа гэнгүүтээ "Заа тэхээр өнөөдрийн баярт үйл явдал..." гээ эхэлсэн чинь дуунаасаа өөрөө цочиж сэржийшд. Зүгээр л гэртээ хэвтэж байсан. Миний шинэ жил хаа байнаа? Юу юу болоод өнгөрсийм бэ. Мэдэх хүн байнуу?


Өвлийн өнгө

Ий шинэ жил боллоо! Яана ай Гомбоо минь!
За худлаа худлаа. Би дандаа тэгж хүнийг нүд үзүүрлэж байдаг муухай амьтан биш. Гэхдээ өөрийгөө нээх сайхан амьтан ч гэж хэлэхгүй. Яагаад гэвэл энийг хар. Хүнтэй танилцлаа гэж боды.
-сайнуу, шинэ оны мэнд! намайг Артга гэдэг, би.. би сайхан амьтан шд
Ийм л тэнэг сонсогдох учраас би хэзээ ч тэгж хэлэхгүй. Дотроо л бодоод явна.
Хүн ер нь хэлэх юмнуудаа хэр зэрэг тэнэг сонсогдохыг урьдчилаад мэдчих нь зүгээр. Тэгээ л хэлүүл хэлээ л эсүүл хэлэхгүй байгаа л.
Жишээ авы: Би танилтайгаа тааралдлаа, ярьлаа:
-Зө сайн уу шинэ оны мэнд! 
-Сайнуу Артга шинэ оны мэнд!
-Мэнд мэнд. Гадаа алжийнаа тээ хүйтрээд. Арай ч дээ. Гэхдээ болжмор одоо тийм жоохон хэрнээ бөмбийгөө л байгаад байхад би ийм том байжээж үхчих гээд байхын. Хөөе би чинь тэрнээс том! Өө юу вэ, за сорий зүгээр байж байгаад бухимдахжийнэ сонин.
Ингээд солиороод ийм олон юм донгосоод унуул сайхан байна уу? Шал тэнэг байгаа биз дээ?
Дугай л байдаг газар байхгүй юу. Жишээ нь:

-Зө сайн уу шинэ оны мэнд! 
-Сайнуу Артга шинэ оны мэнд!
Гэхэд нь л шууд дуугай болчно.Тэгээ л хоюулаа хааяа харц мөргөлдөө л зогсоод байна. Тэгээ л толгой дохиод хажуугаар нь зөрөөд явна. Жоохон явжаагаад эргээд харсан чинь тэр ч бас эргэж харж таарна. Гялс буцаж харчаад, за одоо таарахгүй байлгүй дээ гээд ахиад эргээд харсан чинь нөгөө дурак надтай яаг адилхан бодолтой байна. Тэгэнгүүт нь тэнэг гээд дохьчих хэрэгтэй. Тэнэг хүмүүст тэнэгий нь тэгж мэдрүүлж байх хэрэгтэй. Хэрвээ тэр энэ дээр ч гэсэн надтай адилхан бодолтой байвал яанаа. Тэгүүл зүүн гарынхаа алгыг доош нь харуулж баруун гарынхаа булчин дээр цохихдоо зангидсан баруун гараа дээшээ цоройлгож үзүүл. Үзүүлэхдээ уруулаа нэлээн сүртэй цорвойж өг. Тэгүүл чи шууд ялна.
Гэтэл тэр энэ дээр ч бас надтай адилхан бодолтой байвал яана?! Түгүүллл... түгүүл шууд дээрх үйлдлийг 2 гараараа ээлжлээд гурав гуруун удаа хийнэ. Хийх тоолондоо хойшоо үсрэлттэй алхана. Уруулаа улам дорвойлгоно.
Тэгсэн чинь... тэр бас л адилхан бодолтой байваллл.. Яанаа би уйллааа яах гэж би энийг бичиж эхэлвээ дураак. Ямар тэнэг юм болжийнаа. Бичиж эхлэхээсээ өмнө бодох минь яалаа. Би цаашаа яаж үргэлжлүүлхийм бэ одоо!!!!!! Аа яахав нусаа татаа л нулимсаа буцааж эгшээгээ л үзнэ дээ хөөрхий гэх юм байхгүй, энэ чинь амархан л даа. Энтэр дараа л өөр юм бичээд эхэлчнэ. Дарлааааааааа....

Сайнуу юу байцгаана? За ингээд манай өнөөдрийн шоунд хүрэлцэн ирсэн... гэснээс шинэ жил боллоо доо хүмүүсээ. Барбагшийн шинэ жил ч бас боллоо. Ирэх хагассайны орой болно. Гү яах вэ болж л байна. Найз нөхдийн дэмээр бүтэж л байна. Хүнд чинь хүн хэрэгтэй. Чи ч өөр хүнд хэрэгтэй. Тэр ч чамд хэрэгтэй. Машинд бэнзээн хэрэгтэй. Архинд даруулга хэрэгтэй. Тамхинд чүдэнз хэрэгтэй. Хэрээнд.. хөгийн хэрээнүүдэд болжмор хэрэгтэй байдын байлээшд. Тиймээс олонтойгоо яв. Олонтойгоо явахдаа олныхоо дургүйг битий хүргэ. Инээдий нь ч битий хүргэ, ер нь юуг нь битий хүргэ. Зүгээр л сайхан бай. Энтэр дарлаааааааааа.....

Ёооё би яагаад байнаа. Яагаад зүгээр юм бичиж чадахгүй туйлшраад байгаам бол. Энэ юуныхав, ажил дээр ус тасарч ам цангаж үхкжээвч давсаг хагарах гээд байгаа тул байрнаасаа ч хөдлөж чадахгүй суугаагийнх уу? Миний бие шингэний орчил эргэлтийг хүснэ. Чиний бие харин .... чиний биед цэ битмээн дутагджээ. Энтэр дарлааааааааааа.....

Ийм тэнэг шүлэг шиг юм бичээд байхдаа яадым бэ шинэ жил болох гэж байхад. Сайхан л байцгаая л даа хэдүүлээ. Ёолкоо засцгаасан уу? Хүмүүс мөнгө тавьжийнуу? Хэдэн төгрөг болов? Зарим хүмүүс мөнгө тавьчаад хариулт авжийнуу. Сайн хараарай, 5-г тавьчаад 10-г хариулж авах хүн гары шүү. Би Гомбоог тэгнэ гээгүй байна. Зүгээр Гомбоо энтрийн орсон айлд л гэж хэлж байна.


Аймшигт хэргийн гэрч боллоо би өчигдөр өдөр 13 цагийн орчим баянгол дүүргийн нутаг дэвсгэрт.


Хилэн хар хэрээ надаас огтхон ч айхгүйгээр мээтр хагасын зайнд таадага таадаага гээд тайван алхаж байлаа. Хөлнөөсөө эхлээд нүд хүртлээ өчүүхэн ч сул өнгө байхгүй ерөөсөө л тас хар тэр хэрээ надад байгалийн сайхныг бахдах сэтгэл эрхгүй төрүүлж байв. Аяа.. байгаль чи яаж ийм гайхамшигт өнгөнүүдийг бүтээдэг юм бэ...! Хамаг навчсаа гүвсэн нүцгэн улиас, нисэн буух болжморууд, хунгарласан цас, "чанасан гоймон" гэдэг гарчигтай цайны газар гээд л байгаль надад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлж байлаа даа.

Зоригт хэрээ алхадгаараа алхаж, би бахддагаараа бахадсаар байлаа. Тэгсээр хэрээ модны ёроолын овойсон цасан дээр гарахаар болж, яг гардгийн даваан дээр урдаас нь нэг болжмор дэгдээд гараад ирэв. Хэрээ цочиж байна. Аяа хэрээ хүртэл цочдог ажээ. Энэ бүхнийг харсан би хөхин баясахгүй гээд яахав дээ. Дотроо нуг нуг инээн цааш юу болхыг харсугай хэмээхүй дор нөгөөх хэрээ болжморыг хэзээний аварга амьтны зангаар дагуулж нэг харав уу гүй ганцхан савардаад унагаачихлаа. Өнхрөн унасан болжмор босоод гүйхийн завдалгүй нөгөөх хэрээ чинь ахин нэг савардаад, бүр байчхаад сарвуун дороо дараад авсныг яана гээ. Миний бие мэгдэн сандарч яахаа мэдэхгүй зогсож байв. Хэрвээ яахаа мэдсэн бол хэрээнд туслаж болжмор луу эсвэл болжморыг хамгаалж хэрээ рүү дайрах ёстой байсан байх. Гэхдээ хэрээ нь лаг юм чинь болжморы нь л пойлдож таарах байсан болуу гэж ичингүйрч байна.

За би ч яах вэ, Гамп бол харин яг тэгнэ.

Тэгээд тэр хэрээ хөл доороо дарсан хөөрхий тэр болжмороо тоншоо л хаясан даа. Тонших ч гэж, толгойгий нь зуугаад. Зуусан хушуугаа тавиутаа ахиж зуугаад. Тэгснээ бүр өндөр өргөөд. Тэхэд нь болжморын далавч дррррх гэж дэвж байсан нь надад өөрийгөө таних, өөртэйгээ ярилцах бололцоо олгов.

-Тиймээ Артгаа чи энэ хэрээнээс даруй мээтр хэдэн санжаар өндөр шүү дээ! Бас хамаагүй цагаан! Гэтэл муу хэрээ чи дотоо ч пад хар юм даа! Харин Артгаа бол.... за энэ ч нээх сонин бишээ, харин чи болжморыг аврах ёстой.

Ингээд би шийдсэн арга хэмжээ авч муухай дуугаар бахирлаа. Хэрээ ч цочив.

Ийм үед хүнд янз янзын л юм толгойд нь ордог юм билээ. Цочсон хэрээ цочоосон амьтнаа яадгийг нүдээр үзсэн би "би юу хийчвээ?" өөрөөсөө асуусан. Зугтаахад бэлдсэн. Харин хэрээ харьцангуй тайван байсан ба болжмороо орхин 50 санж хэртэй цаашлав.

(Энэ хаалтан дотор миний хувийн бодол байгаа юм, заавал уншаад яахав, алгасчих. "Надаас тоож айх амьтан олдохгүй боллоо шүү бүр. Нэг жоохон бацгаан явжээдгүйн байх даа энэ хавьд")

Харин болжмор хөдөлсөнгүй ээ. Томруулдаг шил байхгүй тул яг яасныг нь мэдсэнгүй, дэмий л хараад зогсоод байлаа. Гэтэл хэрээ ганцхан өлийж ирээд л ангаа аван торон хашааны цаана гарлаа. Хэрээ хэрхэн хоол иддэгийг нь хараад авах нь Царцаа намжил шиг надад хэт нь хэрэг болох магад гээд зогсож байтал тэр болжмороо зүгээр л хаяад модон дээр гараад сууцийшд. Хэрээ зүгээр бяраа гайхуулсан уу, эсвэл одоо яагаад байгаан бүү мэд.

За ийм л явдал болсон юм даа. Хэрвээ хүүхдүүд сонирхож байвал багшаа нь дараа нь нүдээр үзсэн өөр 3 аймшигт явдлыг ярьж өгнөө. Нэг нь нохой хулгана 2-той, нөгөөдөх харцага тагтаа 2-той. Ер нь Артгаа Гамп 2-той аймшигт явдал ч шинэ жилийн үеэр болохгүй гэх газагүй л дээ.

Эргэж ирсэн нь: шүүлтийн өдөр.

Удаан уулзахгүй байж байгаад уулзхаар жоохон догдолдын тээ.
Ямар сайндаа өчигдөр тэр Пасифик гэдэг газрын зөөгч охин пиав ацраад ширээн дээр тавих гээд байхаар нь (пиавыг ширээн дээр тавих) шүүрч аваа л пал цал гээ л хоолой луу гаа асгацышд. Пиав уугаагүй удцан байсийм чинь. Хамар амы нь тойроод нэл пиавны хөөс наалдчаад байгаагаа ч мэдкү галзуу юм шиг хөхрөө л, "миндөө энэнээсээ ахиа нэгийг өгөөч" гэцэн. Тэр ч нэлээн хурдан ахиад аваад ирдэг миндөө байсан. Тэр нь ахиа л пал цал гээ л дуусаа л. Хоёр гурвыг уужээж арай гэж маньяак зан нь татарсан.

Тэрний өмнө яаав. Хэдэн жил уулзаагүй найзтай уулзаад. Аймар сэтгэл хөдлөөд. Нэг мэдсэн нөгөө найзыгаа үсдээд, алгадаад баахан шанаадцан байсийшд. Нэг харсан чинь хөөрхий амьтан газраас өндийж иржийнэ. Эгдүү хүрж дуусаагүй байсан болхоор очоо л эрүү рүү нь өшиглөө л чихнээс нь барьжаагаад үхтэл нь сэгсэрсэн.

Тэр караокэд яаваа. Хэдэн жил караокэдоогүй. Микэрфооны нь идээ наасан. Тэгээд нөгөөдхий нь хайжаагаад олоод бас идээск. Одоо жоохон шартцан байна. Уг нь нээх холиогүй 2 ижилхэн л микэрфоон байсан даа.

Сая бас яаав. Болоогоо нээж харчаа л өөрийн мэдэлгүй монитороо хэд хэд алгадчлаа. Тэгээ л бичлэг хийе гээд нью пост гэчээ л кийбоордон дээрээ аруун хуруугаа арвагануулсан чинь товчнууд нь айгаад гаслаад чичиржийнэ. Сагсуу зан хөдлөөд бүгдээрэнгий нь баруун зүүн тийш нь нидрүүлэгдээд. Дирррр гээ л, үнэн кайфтай. Тэгээ л бичээд эхэлсийн. Гү уг нь зүгээр бичээ л эхэлсийн. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь манай ажлынхан намайг хойш нь газар хэвтүүлцэн. Дээрээс тонгойгоод, Артгаа тайвшир... Артгаа.. алий энийг дагуулаад хар даа гээд эрхий хуруугаа гозойлогоо л 2 тийш нь хөдөлгөөд байхын. Би ч гэж би, нэг мэдсэн чинь нөгөөдхий нь дагуулж хараад, ойртуулхаар нь солир харж марцан байжийнэ.
Тэгээд сэхээ ороод, та нар яагаад байгаан? гээ л тэгсэн чинь тэднүүс, чи юу хийснээ хар даа гэхээр нь өндийгөөд харсан чинь миний нотбүүкний хамаг утас мутас нь гарцан бөөн цагаан хөөстэй шүлс мүлс үсэрцэн аймар юм байжээсийшд.
Ажлынхан маань хэлж байна, Артгаа чи сая нээрээ яасан бэ, иста аймар болцон байжээсийшд, нүд чинь аяганаасаа гарцан, 2 гараа тээр дээр өргөж ирээ л кийбоордоо нүдээд, толгойгоороо ч мөргөөд, хамаг шүлс чинь гоожоод хөөс сахарцан гэж мэгээд. Хэрвээ чи нэг мээтр наятай, зуун хилтэй байсан бол биднүүс чамайг дийлкүү манай ажлын бүх компьютэрүүд будаа болох байсан байхаа гэж байна. Тэгээд манай ажлын Уянгаа эгч мэгч надаа хүйтэн жин тавьж өгөөд, Амраа эднүүс ус мус авчирж уулгаад, Марлаа надаа амидоприйн 2 халбага өгжээж нэг гайгүй болоод энэ бичлэгээ ингээд хүний компьютэр гуйж хийжийшд.

Тэгээд яахав дээ одоо. Барбагш нээгдсэн. Удахгүй Барбагшийн шинэ жил болно. Цаг, газар хоёроо товлоо л болоо. Тааксанд нь ном бэлэглэнэ. Тэгээ л пиавдна даа сайхан. Шавь нар маань хаагуур хаагуур байнаа ингэхэд. Нэг бараа зүсий нь харчуул. Юу ч гэсэн цаг нараа сайхан бүртгүүлчээрэй. Багшаа нь жоохон тэнэг гарчиг өгцөн байгаа байх шүү, мартчаарай. Өх гарчиг олдодгүй зүгээр киноны нэр шаацийн. За чүүс.

chono IV

Шинэ он ойртож байлаа. Өвлийн Парисаа гэж. Салхи савар байхгүй дүнхийсэн нүсэр гудамжууд. Цас нь өөрийнхөө жингээр л аажуухан унацгаана. Ийш тийшээ даялж хөвөөд л шүхэр шиг. Баян улс яахав дээ. Цас орлоо, зогслоо, зогсонгуут нь хот тохижуулахынхан нь гарч ирээд машин тэрэгнийхээ хүчээр цасыг нь хоромхон зуур арилгачхана. Цэцэрлэгт талбайд нь цас үлдэх боловч даан их удахгүй далайн чийглэг дулаан амьсгаанд хайлаад шалбааг болж орхино. Зүлэг мод нь услагдаж байгаа юмуу даа. Угаасаа л өвөлжин ногооноороо саглайчихдаг газар.

Нутагтаа хариад ёолконд өмсөнө гэж авсан Пэр Кардиний 2 костюм маань тоосонд даруулаастайгаа өнгөрөх нь дээ. Энд хаанаа ч өмсөх билээ. Зай бөглүүлж байхаар он гараад хэдэн юмтгайгаа нийлүүлж монгол руу ачуулхаар шийдэв. За монгол руу бараа туруу явуулах гэдэг ч элгийг нь авдаг ажил байсан даа тэр үед. Шуудан илгээмж нь үнэтэй. Арай хямд нь ямар ч найдваргүй. Тээвэр зуучийн гэж мэгсэн сайхан нэртэй компаниуд хүмүүсийн ачааг явуулж өгнө гэж аваад сураггүй алга болох удаа байв. Шуудангаар явууллаа ч гэсэн монголд хүлээн авсан ажилтнууд нь хүний бараанд гаалийн шалгалт хийнэ задлаад нүдэнд туссан юмаа шууд л авах гэж зовоодог байлаа шүү дээ. Ер нь бүх юм зэрлэгээрээ байсан цаг доо. Одоо ч хаана хаанаа харьцангуй замбараагаа олж л байгаа дуулддаг юм.

Өнгөрсөн бүтэн улиралд зорьсон ажил маань нэг их урагштай байсангүй. Эхэндээ өөртөө нэг л жил өгч, тэр хугацаандаа "цөм хийгээд" гэртээ харих бодолтой байсан боловч явцын дунд бага багаар итгэл алдарч эхэллээ. Нэг үеэ бодвол бараг догь шахуу хулгайч болсоон. Ямар ч дэлгүүрт орсон камер ба хамгаалагч худалдагч нарынх нь байршлыг өөрийн эрхгүй л боловсруулдаг болж. Бас аль алинд нь харагдахгүйгээр шүүрч кармаалах эсвэл цүнхлэхдээ ч нэг их түүртэхээ байж. Харин мөнгө болгох, тэрийгээ тогтмол байлгах ба өсөн нэмэгдүүлэх тал дээр л жижигдээд байлаа. Үнэндээ юунаас эхлэхээ мэдэхгүй байсан юм. Энэ чигээрээ байж болохгүй гэдгээ л нэг юм төсөөлнө. Гэхдээ ч яаж зүгээр байх вэ бас өнгөрсөн хугацаанд огтхон ч ядарсангүй байр хоолоо аргалчлаа. Бас хоёр нэгэн хайрцаг бараатай ч болчихлоо. Зарвал хэдэн цаас болчихно.

За энүүхэн явдал ч яах вэ гол яриандаа л ороё. Нэг их чухал биш ч гэсэн дурдалгүй болохгүй зүйлээс эхлэх нь зөв байх. Тэр нэг жигтэйхэн лавссан цастай орой "танкан толгой Антун" (би дотроо түүнийг танкан, тарамбайн, торлёбусан гэх мэт олон янзын толгой болгодог байлаа.) намайг хүрээд ирээч гэж ярив. Нэг юмны совин татаад алга ч загатнах шиг. Антун намайг нэг л өдөр дуудах байх гэж бодогдоод байсан үнэн байж. Намайг очxоор мэдээж май гээд мөнгө өгөхгүй. За тийм юм хий гэж зааж ч өгөхгүй. Гэхдээ мань зантгар хувааж уух хүн олдоогүйдээ намайг дуудаагүй нь лав. Ингээд ганц шил виски өвөртөлж аваад л хөнгөрсөн хөлтэй хүн гарлаа даа.

Хөгжилтэй инээд алдсан Антун өөрөө хаалгаа онгойлгож, шарсан мах хорхой хүргэм үнэртэж байгаа түүний даруухан гэрт би орлоо. Тэр том гарын хүн шиг ажилтай боловч 3 өрөө энгийн л нэг нийтийн сууцанд амьдардаг юм.
-Эээй Монгол. За. Ажил төрөл тавлаг уу?
-Ахын амрыг эрьеэ. Таны ажил сайн уу?
Антуныг хараад би гайхлаа. Сонин юм, гуравхан сарын өмнө бух шиг л юм сууж байсан даа. Гэтэл одоо шуугдаад, бөөн үрчлээ болчиж. Антун намайг юуг нь хараад байгааг мэдсэн бололтой:
-Гайхах хэрэггүй ээ. Хүн нэг л өдөр хөгширдөг юм. За наашаа суу. Нутгаас коньяк ирсэн. Жинхэнэ миний төрсөн уулын ургац шүү гэв.
-Аа... энэ манай байрны хажуугийн... миний төрсөн дэлгүүрийн виски хэхэ гэсээр би цүнхэлж очсон юмаа гаргаж тавьлаа.

Антуны ач дүү, Альвина гэх хонгор үстэй хэрнээ хав хар нүдтэй залуу бүсгүй гал тогоондоо ном уншиж сууна. Энэ амттай үнэрийг хийж байгаа юм байлгүй.
Антунтай цаг агаар, аар саархан юм ярьж, тоглоом шоглоом хийж байтал хоол ч болов. Сайхан зассан хоолны ширээнд гурвуулаа сууж, гүрж вино багашаархан ууж шарсан мах идлээ. Тэр махных нь амтыг ээ. Зөөлхөн шүүслэг, араанд ууссан тийм сайхан амтыг яаж бий болгодог байнаа. Өөрийн эрхгүй шагшин магттал Альвинагийн хацар жаахан улайж, баярлалаа гэлээ.

Дараа нь Антун бид 2 үндсэн ажилдаа оров. Антун миний вискиг шүүгээндээ хийгээд оронд нь 3 шил коньяк авчирч тавьлаа.
-Гурвыг уу?
-Хоёр нь чинийх ээ. Чи аваад яв.
-Аан.
-Би одоо их ууж чадахгүй, чи залуу хүн бодвол усны үхэр шиг уух биз. Хүсвэл хэлээрэй, надад зооринд зөндөө байгаа.
-Аа би ч бас нээх уухгүй ээ.
За энэ яриа ч харин дэмий юм болсон доо. Тэр орой хоюулаа нэгийгээ уучxаад миний 2 луу орж бүгдийг нь уугаад, би монгол дуугаа, Антун гүрж дуугаа баахан дуулж суугаад би арай ядан тэднийхээс гарч такси барин харьж билээ.
Тэр орой Антун гойд юм ярьсангүй. Ямар нэг шинэ юм горьдсон сэтгэл нэг л гонсгор үлдлээ. Яах гэж ч намайг дуудсан юм. Ёстой л хамт уух хүн олдоогүй юм байлгүй дээ. Хамгийн чухал яриа нь гэвэл еврогийн тухай л юм даа.
-Дүү хүү еврогийн тухай сонсоо л биз дээ?
-Сонссоон, он гараад еврод шилжихийн гэнэ.
-Харин тиймээ, яршиг цаашаа! Бөөн төвөг. Чамд бэлэн мөнгө байгаа юм уу?
-Байхгүй, юу гэж?
-Америк доллар болгосон нь найдвартай шүү.
-Надад юу ч байхгүй ээ. Хэдэн хайрцаг бараа л байна. Тэгвэл тэднийгээ хурдхан зарж доллар болгоё доо...
-Ээ тэнэг ээ! Байлгаж байгаад он гаргаад шууд еврогоор нь зарахгүй юу. Ямар ч алдагдал хүлээхгүй.

Зиа за тэгэхээс дээ. Антун хэлж байхад. Тэрний тэр том асга шиг толгой ихийг үзсэн байж таараа. Уг нь Нахиа надад гэртээ юм хадгалаад дэмий гэж хэлсэн юм. Хэд хоногоос хайрцагаа нөгөө айлд аваачиж тавиад заруулж эхэлдэг юм билүү гэж бодож байлаа. Урьд нь бол миний хувьд гэртээ юу ч хамаагүй байлгасан аюулгүй санагдаж байв. Би ямар энд тэнд хулгайн хэргээр бүртгэгдсэн биш. Ер нь намайг хэн ч мэдэхгүй, би чинь зүгээр л нэг цагаачийн өргөдөлдөө ямар хариу өгөхийг хүлээж суугаа л хүн шүү дээ.

Ингээд хэдэн өдөр ажин түжин өнгөрсөөр зул сарын баярын өдөр, 12 сарын 24 болов. Христийн шашинтнуудын хамгийн том баяр даа. Энэ өдөр өглөөнөөс эхлээд л хүн бүхэн цэнгэн баярлаж харин би өдөржин уйтгарлав. Уйтгарласан хэвээрээ хэдэн лааз пиав уун зурагт үзэж суулаа. Бараг л бүх сувгаар шахуу энд тэнд болж байгаа концерт тоглолтуудын шууд бичлэг гарч байна. Харин нэг киноны суваг олдож овоо адал явдалтай юм үзэх завшаан гарлаа. Буудаад л, байлдаад л, алаад л байна. За энийг чинь үзэж байгаад унтая даа гэсэн шүү бодоод гэрлээ унтрааж, сурсан зангаараа зурагтаа цагийн дараа өөрөө унтрахаар тохируулаад хэвтэв.

Гэнэт тэнгэр нурчих шиг их доргилт, чимээ гарах нь тэр. Нойронд хамгийн түрүүнд нөгөө кино орж байна. Энэ муу зурагтыг унтраачий байз гэсэн шүү юм бодохтой зэрэгцээд л нүд сохлом хурц гэрэл над руу тусаж, хоёр гурван эр дээрээс дарж аван чухам л нэг хэдэн бүргэд тагтааны зулзага барьцан аятай юм болох нь тэр. Гар мушгиад байна, гавлаж байгаа бололтой юм. Учраа ч олсонгүй. Зүүд юм байна гэж бодохын ч арга алга. Ийм ч бодитой зүүдэлдэггүй байх. Тэгснээ бүр нуруун дээр өвдөглөөд үснээс татан гэдийлгэж байгаад нүүр лүү гэрэл тусгав. Өөрийнхөөсөө хэд дахин илүү ийм хүчинд автахаараа хүний толгойд юу ч орж ирдэггүй юм билээ. Тэдний л аясаар хөдлөхөөс өөр аргагүй. Дараа нь яах юм бол гэсэн шээг.

Удалгүй өрөөний гэрэл асаж, намайг татаж босгоод сандал дээр суулгалаа. Хараад үнэхээр айсан шүү. Та нар ч гэсэн айна. Нүүр амаа боож, том том буу барьсан баахан том эрчүүд чамайг тойроод зогсож байвал яах вэ. Яг л буудхад бэлэн онилоостой. Ухаандаа би нэг ухасxийж босоод нэг тийшээ гүйх гэвэл тэгээд 2 дахь гишгэлтээ нөгөө ертөнцөд л хийх юмуу даа.
Ашгүй тэдний нэг нь маскаа доошуулан миний өмнө сууж ярилцахаар болж бусад нь миний хамаг юмыг онгичиж эхлэв. Бүх хайрцагуудыг маань зад зад татаж, хамаг л шүүгээ савыг маань сандаачиж байна. Бас нэг нь тасралтгүй зураг авна. Маскаа доошлуулагч эр надтай ярьж эхэллээ.
-Батын Болд мөн үү? (би цагаачийн албанд ийм нэрээр бүртгүүлсэн юм)
-Та нар өөрсдөө хэн бэ?
-Францын цагдаагийн, гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасаг. Асуултад хариул!
-Мөөн.
-Чамайг баривчилж байна. Энэ эд зүйлс бүгд чинийх үү?
-Минийхээ.
-Дэлгүүрээс авсан тасалбарууд нь байнуу?
-Та нар тасалбар хайж ирсиймүү?
-Новш минь, чи зүгээр асуултад хариул!
-Юу асуулаа?
-Тасалбарууд нь байгаа юу?
-Би хог хадгалгүй ээ, бүгдий нь хаяцан.
Мэдэхгүй ээ, тэгэхэд надад бүх юм хамаагүй санагдаж байсан. Ер бусын тайван, юу ч болсон хамаагүй, тэр битгий хэл ямар нэг юм хурдан болоосой, дараа нь яах бол гэсэн сониуч бодлууд толгойд орж байлаа.
-Та нар миний амралтанд саад болсон гэж би гомдол гаргана даа. Алив хэдэн хүн байна. Хөөе ингэхэд миний давсаг хагарлаа.....
Удалгүй намайг авч гаран машины хойно шидэж, бүх хайрцаг савтай юмсыг хажууд минь овоолов. Гав нь гар тасдах нээ. Нэлээн өвдөж байна. За энэ ч бага хэрэг, харин хайрцагтай юмаа бүгдийг нь тавиад туучна гэхээс л гол харлаж байлаа. Тэрэн дунд цалингаараа авсан Пир Кардин костюм, Гуччигийн гутал, гэрийнхэндээ авсан бэлэгнүүд байв. Гэрийнхнийгээ цагаан сараар хэрэглэг гээд нэг сарын эхээр явуулая гэж байсан юм сан. "Дүүрчээ дүүрч, мөн ч том хулгайч юм даа би. Гэхдээ яасан барьдаг юм бэ кино шиг" гэж бодсоор цагдаагийн хэлтэст хүргэгдлээ.
Тэр шөнөдөө өрөөсөн гартаа гавтай юмнаас оосорлуулаад нэг орорхуу юман дээр хажуулдаж хонов. Өглөө нь нэг цагдаа ирэн намайг өрөөнд орууллаа. Энгийн хувцастай эр ширээний ард сууж байна.
-Чамд өмгөөлөгчид төлөх мөнгө бий юу?
-Байхгүй.
-Тэгвэл цагаачийн албанаас өмгөөлөгч аваарай.
-За.
-Орчуулагчгүй байцаалт өгч чадах уу?
-Оролдоод үзий.
-За хэдэн удаа хүн гаргасан?
-Юууу?
-Хоюулаа хэн хэнийгээ зовоохгүй хурдхан шиг ярьчий. Чи хэдэн удаа хүн гаргасан бэ?
-Юу гэсэн үг вэ, ойлгохгүй байна.
-Орчуулагч авах уу?
-Үгүй, ойлгож байна, гэхдээ наадах чинь ямар утгатай юм бэ?
-Хүний наймаа. Хүн хил давуулсан. Хүний контробанд! Одоо хийсэн юмаа санах нуу?

Гэгээн цагаан өдөр тэнгэрээс заан ч юмуу нэг амьтан унаад ирлээ гэж бод доо. Тэгсэн ч над шиг гайхахгүй биз. Юун хүний наймаа болчвоо ингэхэд!

Элдэв юмны тухай

Дэлхийн хамгийн урт бичлэг хийж үзхийн сан. Мангар урт. Юки мүки хүүхнүүд шиг хүмүүс хумс хуруугаа байн байн будаж, буцааж арилгаж дахиж будаад, холдуулж ойртуулж харангаа уншxийн бол 2 хонохоор урт бичлэг. Гомбоо шиг байн байн бөгсөө дараад нойл руу гүйдэг, дээрээс нь үсэглэж уншдаг хүмүүс бол бүүр долооног уншxаар урт бичлэг хиймээр байна. Энэ блогспотод доошоогоо лимит гэж байдийн болуу. Бичжээсэн чинь энэнээс цаашаа багтахгүй байна гэсэн бичиг гардаг энтэр.

Ойрд коктэйл хийж уух өвчин тусаад. Ямар ч хамаагүй архи, жийн мийн, роом моом олдсон юман дээрээ гаазтай ус, мөс, кола мола хийгээ л гуурс шаангуут киноон дээр гардаг шиг болжийшд. Тэгсэн түрүүн юу юу ч гүй хүн сткаанд вино хийснээ дээрээс нь өгөрцийний шүүс хийгээ наасан. Өөрийн мэдэлгүй хийжээлээ. Өөр юм байгаагүйгээс л болсын. Угаасаа өөр юм байх заяагүй, байсан ч хэдэн цаг л тэснэ. Согтууруулдаг умдны бирд гэж тусдаа байнуу гүй юу.

Энэ тээ эргээ харахад вино мино гэцэн нэг жоохон цэнкэрдүү бичлэг ч болцым шиг. Дээр өвөл нэг гартай чааталдын.
-hi
-hi yu bn
-yumgui
......
.......
.......
-aa ganc neg piav uugaad suujiine.
Би:
-Aa mani bas ganc neg vino uugaad
Гар:
-He vinog chin end gomo nar l uudiishd.
Одоо яахав дээ, гомо болнуу, гитад болнуу тэгээ л дуусxаас. Гэхдээ над эмэгтэй хүн нь арай дээр санагдаад байдын. Гэхдээ л ер нь архийг ганцаараа уух хэцүү биз дээ тээ. Татна гэдэг чинь нигууртай: ЗАА..аа гээ л тонгойлгох. Ганцаараа хүн чинь өөртэйгээ Заа..аа гээд эхлүүл аймар биз дээ. Тэрний оронд пиав хажуудаа тавьчаад кийборд дугаргаад байж болжийнэ. Пиаваар тэхдээ ямар ч коктэйл хийлтгүй. Гэдсэнд ороод бол ч ямар нэгэн коктэйл болдог л байх л даа. Вино ч гэсэн дээ, үсрээ л гаазтай ус холиул хольхын. Архиар бол харин санаагаараа савхым байлээ. Хэт нь уулзуул Артга гэдэг коктэйл амсууламз. Цагтаа 50 төгрөгөөр боссон коктэйлийг 2500-аар заржээсэн л юм. Мөрөөдлийн ашиг шүү дээ.
За энэ коктэйл гэдэг догол мөр шүү. За тэгээд нэг мэдхэд таг мартагдна.

Амьдралдаа олон юмны өвчин тусаа дараа нь мартана. Нэг хэсэг өөрийгөө жинкэн зураач болоод байна гэж бодонуутаа нэг мэдсэн чинь жинкэн тогооч болцон, ахиад нэг мэдсэн чинь загасчин, ахиад нэг мэдсэн чинь өвсчин, ахиад нэг мэдсэн чинь жинкэн дуурь ойлгодог хүн гэх мэтттт.
Багадаа бас нэг мэдсэн чинь ушучин болцон явжээсэн. Хөгшрөөд цагаан үс сахалтай таягтай өвгөн болно, тэгээд нэг үүрэг үүрсэн авгайг дээрэмдэх гэж байгаа гаруудын дунд эргэлднэ гэж санаа л. Хээр талд бол хаанаасаа ч таяг олхын. Гү тэгээд амьд хүн аргатай гэгчээр могойнд виагра цутгаад ч болох нээ нэг таяг хийх л байсан байх. Багын юм доо. Тэхээс яс юман дээр бол нэг худлаа ярьж даалуу цохьсон л өвгөн болхоос зайлку шд. Гэхдээ яаж ийгээд нэг пиавны торхтой ай. Өөрөө исгэдгүүмаа гэхэд дэлгүүрээс аваад хийгээд байна. Гү яахав өөдрөг сэтгэлтэй байхад болох л хорвоо шд.

Юмыг өөдрөгөөр харна гэдэг чинь сайхан. Гутал урдуураа ханзарцан байлаа гэхэд гутрахын оронд, яг матар шиг сүртэй ангайжий шүү гээф л бодох. Зураг зурхын бол мангар олон өнгийн палмаастар хэрэгтэй. Цэцэг жимснээс эхлээд янз бүрийн өнгийн мини юүпктэй хүүхэн зурахад хэрэг болно. Тэхэд гутранги хүмүүс уул зурсан ч дандаа дэлбэрч байгаа галт уул, хүн зурсан ч ууртай хүн, хүүхэд зурсан ч зугтааж байгаа хүүхэд зурдаг байх нь байна. Гэтэл өөдрөг үзэлтэй Артга яажийнав. Хүүхэд зуруул аав ээжийнхээ хувцсыг угаах гэж байгаад кармаанаас нь мөнгө олж байгаа хүүхэд зуржийнэ. Энэ чинь өөдрөг амьдрал.

Таануус царцаа жожгоолонд шарж үзсэн үү. Шарсан мах үнэртдийшд. Царцаа чинь мах юм билээ. Гэхдээ одоо тэгсэн царцаа болгоныхоо төлөө буян үйлдэж нүглээ нимгэлж байгаа. Хэт нь өөрөө тамд тэгж шаруулж магад гэж айгаад байна. Тэгэхдээ хүрүүл тэгээд шаруулдаг л байх даа. Чөтгөрүүд 2 гарнаас бариад элэгдээд сэрээгээр хатгаад, хүлээд өлгөөд шархаар чинь би яахын.
4-5 аас хэтрэхгүй л дээ гэхдээ. Тийм ихийг шараагүй ен, жожгоолкоо хураалгацын тэгээд. Тэхдээ л тээ, үйлдсэн нүглийг 10 нугална гэвэл 40-50 удаа толгойгоороо галд шарагдаж үхэх нь байна. Эрлэгийн журам дүрэм нь ямар юм байгаан. Хөнгөлөлт энэ тэр байдийм болуу яадым бол. Дээрээс нь тэр бөөн шүүрсэн шумуул, алсан ялаа. Харин хаа очиж тэрнээс том амьтан цааш нь харуулж амжаагүй байгаа. Аа нээрээ загас. Гэхдээ загас гадуураа үсгүй юм чинь. Үстэй амьтан алжээж заавал тамд унана гээд би сая өөрөө зохиочлоо. Тэхээр би диваажинд очно. Диваажин гэхээр хүн жаргадаг газар гэсэн үг. Хүний хүсдэг жаргал янз янз. Ухаан нь миний диваажин гэвүүл нэг ПС, хэзээ ч дуусдгүй пиав, тэгээд ... төрийн 4 хатан матан, тэгээд... татвар эмс мэмс. Гомбоогийнх болсон чинь нэг сайхан том нойл, хөзөр, архи.
За унты даа ингээд. Өөдрөг хүн чинь инээсэн царайтай унтдышд. Хүн харуул унтаагүй юм бодоод хэвтээд байгаам шиг. Гэхдээ жинхнээсээ унтцан.

Ариун амьдралын зах зухаас.

Артгаа чинь аюулын ариун явдалтай хүү шд. Ариун явдал гэж юу вэ.
Ариун пиав уух, ариун юм идэх, ариун хүүхнүүдтэй болзох ч байдиймуу тээ, дандаа л ариун юм хийж, бодож амьдардаг хүн гэсэн үг.
Жишээ нь түрүүн миний гар дээр нэг ялаа суув. Амьтан алах бол ариун явдал бишээ. Би зөөлхөөн босч гараа цонхоор гарган ялааг үргээлээ.
-Ялаа минь нис нис, цэнгэг ариун агаартаа чи минь дүүлэнхэн нис!
Миний нүдний харц бол ай (Аягүй бол намайг дуранджээсэн эсрэг байрны охидууд тавьцан даа). Тийм энэрэнгүй, тийм их хайр шингэсэн нүдийг хүн киноноос л олж харышд тийм биз дээ. Гэтэл амьдрал дээр бас тийм харц байна. Ойрхон байна. Артгаатай уулз л даа охидуудаa.

Ялаагаа ярий даа. Тэгээ л би ялаагаа надад үзэгдэхгүй болтол алслаад элин халихы нь харьюу гээд инээмсэглэн зогсож байтал харин гэр лүү буцаад орчдог байгаа. Уур хүрэх гэж байгаам шиг санагдаа л таавчгаа шүүрээ л, "зүг чинь буруу байна вацгаанаа" гээ л агаар дээр ганц саваа л унагаадийн. Тэгэнгүүт л толгойд бодол ян хийнэ:
-Ээ Артгаа Артгаа! Арай ч дээ, чи амьтан алчлаашд!
Би өөрийн эрхгүй түүний хажууд бохирон унасан юм.
-Би! Би... сохор азаар хүн болж төрчxөөд азгүй тавилангаар ялаа болж төрсөн хөөрхий нэгнийг сая таавчигдлаа. Ялаа минь, намайг уучлаарай. Хойд насандаа төрөл дээшилж шувуу болоод, дараа нь муур, гахай, далайн нохой, ер нь яваандаа хүн болоорой. (тэр үед нь би ялаа болдог, бид 2 эргээд учирдаг, энэ миний далавчийг таслаад пилээтгэн дээр тавидаг... ариун явдал уу энэ?)
Гээд би түүнийг оршуулхаар 2 гар дээрээ өргөөд алхаж байтал гэнэт нэг хөл нь хөдлөхийг харав. Туулайны хөл шиг дррр гэж байгаа нь бөөн баяр төрүүллээ.
-Ура, тэр амьд!
Түүнийг би энхрийлэн авч хөвөн дээр хэвтүүлээд, духан дээр нь чийгтэй алчуур тавин, аманд нь ширхэг ёотон ойртуулав. Тэгээд ер нь ялаа гэж юу юум, ялааны хүсэл тэмүүлэл юунд байдаг юм гэдгийг олж мэдэх санаатай википэдиа орлоо. Өө олон юм байдийн байноо. Ингээ л амандаа бувтнаад үзэж гарлаа даа.
-Ялаа чинь бас нарийн амьтан юмаа. Хөөх биен дээгүүрээ олон тооны нян наалдуулцан явжээдэг гэнэ шүү. Аа яа яа хөөрхийг цохиод алцан бол өчнөөн олон амьтныг давхар нядлах байжээ энэ муу тэнэг толгой. Хүүүх хөөрхий минь дээ гэж, энэ муу чинь юу ч иджуудгүй шахуу амьтан юм байна. За босч усны юм боды доо хөөрхий ам нь цангаж байгаа байх. За тэр нянгууд нь яадаг гэнэ вэ....
гээ л уншиж байтал өнөөх чинь босч зогсоод хойш урагшаа яваад эхлэв. Гүэ тэр алгаа үрчиж байгаагий нь. Намайг дахин уучлаарай ялаа минь. Тэгсгээд тэр нисээд явчив.
-Хүүеээ ёотонгоо идкүүмүү.....
гээ л хоцорсон би чинь дотроо, "за эргэж ирээд иднэ биз дээ" гэж инээмсэглэн бодчоод викигээ харлаа даа цаашаа.
-Пээх энэ юүгнүү, хэчнээн төрлийн өвчин тараадаг гэнүү, пай энэ өт цацаад, тэр нь махыг муутгаад...пай бүр тэгээд хүн үхдэг гэжийшүү. Хө муу дуракыг очиж алы байз, таавчиг хаа байна.
Воо! ингээ л би босч яваа л таавчгаа авах гэсэн чинь олдодгүй. Эсрэг байрны охидуудаас асуултай биш (хөөе би түрүүн таавчигаа хаана тавив?).
Тэгээ л би шууд сонин хуйлаа л ялаагаа хайж олоо л алаа л гаргаа л шидсэн. Ахиж ялаатай нялууркуу. Яагаад гэвэл ялаа чинь өөрөө ариун амьтан биш юм билээ. Хүний шөл рүү уначдаг, унангуут нь нөгөө нянгууд нь тал тал тийшээ сэлээд балиартдаг эд байлээ шд. Ариун бус зүйлтэй би хэзээ ч эвлрэхгүй!
Харин миний таавчиг хайцан байсныг таагаарай. Таавуул 500 гр ариун пиаваар шагны шүү. Түрүүний бичлэгнээс би нэлээн пиавтай болсон. Өртэй хүмүүс нь мартагнаад маяглаад байгаарай тэгээд. Таавчгийг таахгүй бол над өгнө гэсэн үг. Ийм л байна даа ариун амьдрал.
Ариун пиав гэж юу юм бэ. Дэлхийн бүх пиав ариун л даа. Угаасаа ер нь ариун юмыг тэр энэ гэж ярих нь зохимжгүй муухай зан гэж үзлээ. Бурханыг сайн хүн гэж нотлох гээд байгаатай л адил. Эсвэл Гомбоог дампуу хүн гэсэн нотолгоо гаргах бол бас л хэцүү ажил угаасаа дампуу хүний чинь.
Ариун тамхи татах бас хааяа аятайхан л байдын.
Ариун амьдрах чинь яасан сайхан юм бэ!

Блогтой болно

Өөрийн гэсэн блогтой болмоор байна!! Diary blog.
Цагтаа 5 блогтой цалгижээсийшд би. Тэр үед миний ажлын таван өдөр ямар ч ядаргаагүй өнгөрчээсэн нь ийм учиртай бөлгөө. Өглөө бослоо, бичлэг байлгалаа, комэнтоор чааталлаа.
Ийм л сайхан байж дээ залуу нас минь. Одоо, цагийн зөрүүгээс болоод комэнтний цаана хүнгүй, хүнтэй байлаа гэхэд би өөрөө эзгүй нэг ийм эмзэг үе таарчаад байнаа. Гол нь өөрөө хөгширчөөд байна. Нээх удкуу цаг тэгширнээ, тэхээр салдгүү нэг гайны блогчин гарч ирий шүү. Байн байн уулзсан, зугаалсан, заал авсан, зээл ч авсан, голын эрэг авсан, пиав авсан, шорлог авсан, золгосон тулгасан зулгаасан зугтаасан зуун цаасаар мөрий тавьсан л юм болох вий. Скоочон блогчин гэсэн нэр зүүх вий дээ. Аа яахуу ардаа блогчин л гэгджээвэл урдаа ямар байх нь хамаа юу. Тэр битий хэл ээрүүлэн блогчин (хэн гэдгий нь таавуул литр пиав), толботой эмч блогчин (хэн гэдгий нь таавуул литр хагас пиав), бурят блогчин (хэн гэдгий нь таавуул 2 литр пиав тус тус надаа өгөөрэй.)

Над тээ, хоолны блог 1, өдрийн тэмдэглэл блог 1, жинкэн анхны блог 1, Гомбоо хүүртэй нээсэн блог 1 байлаа шүү дээ. 5 дахь нь ч яахуу нууц блог. Хэн ч мэдкүү. Яагаад гэвэл би бичлэгээ ганцxан өөрөө уншxаар тааруулсан байсийн. Тэхдээ одоо болтол ерөөсөө уншаагүй явжаагаа. Цаашдаа ч уншкуу нь тодорхой. Паасаа мартсан.

Миний тээ, хоолны блогт орсон хүн надтай хэрүүл хийдэг байсийн.
-Хөөш Артгаа, энэ кийбоорд төлж өг.
Тэхээр нь цаанаа баярлаа л, дэлгэцнээс нь яг чанасан толгой гарч ирээд кийбоорды нь баллаа хаясан даа гээ л. Тэхдээ юу гэж тэхэв дээ, өөрийх нь шүлс дусаа л шатжаахгу юу тэр нь.
Тэр гал тогоо чинь тулсах тогоочтой. Ахлах нь эгэл хэрнээ туслах нь од, тийм л байлаашд. Хэн гэдгий нь таавуул пиаваар дайлийшүү. Мэддэг хүмүүс нь дуугай байгаарай. Шалчиганаад баймаажин пиаваар торгы шүү. Аймар торгоно, жилийн хэрэгцээ мэрэгцээ.

Дараагийн тэр өдрийн тэмдэглэл блогийг банжигийн хүнд гарууд хөөргөсөөр байгаад нээлгэцийн. Банжигт балай авчээснүү авчээсэн, согтуучууд нь аймар уу аймар, хүүхнүүд нь ширүүнүү ширүүн. Ийм л байлаа даа тухайн үед. Тэр үеийн согтуучууд болоод хүүхнүүдийг ямар гээ.

За миний анхны блог яах вэ. Хөөрхий бас. Хөөрхөн л блог шд. Муухай зуухай гэхгүй ээ.

Дараа нь Го хүүртэй гонжролдоод, ...ингээд гонжролдоод байжийшд. Гү яахуу дээ гонжролд гэсийн бол гонжролдийшдээ одоо тэгээд. Барбагшийг муужгай болтол нь үзэж тарна даа.

Тэхдээ тээ, өөрийн гэсэн блогтой болмоор байна. Өтөлсөн болхоос үхсэн биш. Аа үхсэн ч гэсэн блогтой болноо л гэж чичирнэ.
Блогтой болноо. Шинэ блог байлгана.

ps:Чоно Гавьтаан 2 заавал дуусxым шүү. Өөрөө л өмнө нь дуусчкуу бол.

Наадмын дараа

Зиа сайхан наадсан уу даа. Сайхан наадсаан тээ. Ядартлаа л амарчлаа. Сонин юу байцгаана. Надаар юмгүй. Юмгүй ч гэж дээ бас л, тэгээ л, наадаа л, юм юм л боллоо. Зугаалсан, явсан, уусан, идсэн, цадсан, хөлчсөн, нойл руу ч нэлээн гүйсэн дээ тэгээд.
-Зиа наадмым байна нэг өрчих үү гээ л тэгнэ улсууд. Тэгэнгүүт хүнийх нь оврыг нүдээрээ багцаалдаа л надаас 20-оос ихгүй хилтэй харагдангуут:
-Аа тэгий даа энэ чинь нээрээ наадмым байна даа гээ л нүдний шилээ авч тавиа л царцаа шиг дэвээ л алга болно. Аа 20 хилээс илүү гарах янзтай харагдуул:
-Аа волий волий, нутагт намайг хүлээжаагаа хүн бас байдий шүү гээ л өмнөхөө барьсан чигтээ суух (Өмнөх гэдэгт боовыг бус хундагат юмуу гүрүүшигт шингэнийг хэлсий шүү. Боов гэдэгт бас боорцог бус боовыг л хэллээ). Тэгээ л яахуу дээ 20-д багтсан 2 нөхөртэй хоёр хоёр барилдаад хоюулантай нь 1:1 болжийшд. 3 дахь барилдаанаа хийжаахдаа харин нугаслуулж унаад босоод ирсэн чинь баруун мөр гэмтсэн байлаа. Ээ дээ мөрний гэмтэл гэдэг чинь яггүй шүү. Миний оронд өөр бөх байсан бол шууд зодог тайлах байсан байх. Харин би бол шазайгаа л 4 дэх барилдаанаа хийсэн. Бүр давсан. Давахдаа бүр хөлий нь хугалаад, нүүрий нь арагш нь харуулсан шд. Ээ дээ би ч.. хэрвээ одоогоосоо 50 санж өндөр, 100 хил илүү байсан бол алжаах байсийн байна лээ. Нарийндаа хатцан ен бурхан. Гомдкуэ гэхдээ хөөрхий, над пиав олдоод байгаа. Энэ чинь шүү дээ амьдрал гэдэг чинь.

Мөр одооноос л гайгүй болжийнэ. Хэд хоног яаваа, яджаахад хүн рүү гараа даллах дуртайг хэлхүү, даллах шиг болоо л ярвайгаад болиод наачна. Гайхсан биз тэднүүс. Блог бичих гэхэд хүртэл ян ян гээд болдгүй. Тэгээд ямар өнчин зүрх уйлж өрөөсөн гар блогдох биш дээ гээд сэтгэл амар явлаа даа.

За 12.ны өглөө сэрээд нүдээ нээж амжаагүй байхдаа л, би яг наадмын бөөрөнхий хуушуур хийж чадхым байна гэж бодсон. Ингээ л гоё юм бодсон хүний ёсоор сап гээ л босовшд (өглөө сэрэнгүүт гоё юм болийшд гэсэн бодол харвахаар гялс гүйгээд нойл мойл орцон нүүр гараа угаажээдийн тээ). Тэгээ л твитэр лүү ороод би бөөрөнхий хуушуур хийх гээд байна, яаж хийхүү хүнүүсээ, хээээлп! гээ л бичсэн. Хүмүүс хэлж өгсөн. Сайхан болсоон. Яахав дээ муухай байсан ч сайхан л гэж сууя л даа. Махгүй болцымоо. Бултганаад цоороод гоожоод байхаар нь махы нь бага хийгээд тийм болцын. Нэг баахан гамбир л идлээ дээ. Гамбир гэхэд бас хэцүү, үе үе жоохон мах үнэртээд.
Оройхон тийшээ саванд үлдсэн хэдэн гамбираа идий гээд бариа л идсийн. Пүү тэгсэн чинь нуль тос байдаг байгаа. Тэгээ л сэлдэгнээд яваад байсан тэр орой ба маргаашжингаа нойлтой найзалсийшд. Өглөөний бодол ер нь эндүүрэл байжээ. Би ер нь аль ч насандаа хуушуур хийж суркуудэг. Бөөрөнхий байтгайгий нь ч хийж чададгүүм. Бусад хоолыг бол уйлуулжээж л салы шүү дээ.

Тэр Балх Гүндийг арайийийий гэж дуусгаад ахиж хэзээ ч иймим хийхгүй гэж өөртөө амалсийн уг нь. Тэгсэн яасан гэсэн чинь ахиад юм эхэлцэн. Тэгэнгүүтээ өөрөө тэрнээсээ ааль ужээ уйдцан явжийшд. Гэхдээ яах вэ хүмүүс хүсүүл шүдээ зуугаад ч болохнээ дуусганаа дуусгана. Амьдрал чи над жаахан тэвчээр хайрла ай. Намайг дандаа ингэж хөсөр хаяж болку, би чинь хүн ш дээ.

Одоо тэгээд автуусны буудал дээр суужийнэ. Ажилдаа явжугаа байдал. Түрүүн гарахдаа ганц лааз пиав байлгацан биш одоо бүр нойр хүрээд, хөл мөлөө даахаа байчлаа. Яаж ажилхын байгаан. Ёстой цүнхэнд байгаа нэг пиаваа бодоо л жоохон зориг оржийн даа. Орой ажил тараад автуус хүлээнгээ байлгахын байгаан. Ажлын дараа нэг тамхи асаагаад циссс гээ л пиав онгойлгох чинь жаргал шд бас. Гээд бодхоор амьдралд бас гэрэл гэгээ байна хөөе, ёлтойх гээд байна цаана чинь.

Чоно II

үргэлжлэл. Түрүүч нь энд.

Шуударлаа (анхны ажил).

-Хөөе зогсоочээ! Хүүүе!
Тэр миний араас хашгиран, гараа даллан их л зовж зүдрэн гүйж явна. Би ч ялгаагүй бахардаж үхэх гэж байна. Маргаашнаас энэ тамхийг яг хаяна аа!

Би "ажлаа" эхлэхийн тулд дадлага туршлага олох хэрэгтэй байв. Хүнсний дэлгүүр ч яах вэ, гарын үзүүрийн ажил байна. Хэдэн өдөр огт үнэгүй л утсан мах, хиам, пиаваар тансаглалаа. Харин барааных руу орж үзээгүй байгаад тэр өдөр барилгын дэлгүүр лүү орохоор шийдэв. Нэгдэж бараа нь замбараагүй талдаа, хоёрдож гэр орон болсон ганц өрөөнд минь хэрэгтэй хэд гурван жижиг сажиг юм дутуу байсан хэрэг. Зүгээр ч гүй бас цаанаа "амьдрал тэгж шаардаад“ хөдлөх гэж байгаа минь энэ шүү дээ. Энэ маягаараа бол ч нэлээн нэрэлхүү хулгайч болох дог шүү би гэж өөрийгөө шоолчоо л “Максимилиан“ гэдэг барилга ба багаж хэрэгслийн төрөлжсөн дэлгүүр лүү орж явчлаа. Урьд нь юу ч боддоггүй л явдаг байсан хүнд чинь одоо тэр хамгаалагч нь намайг дагуулж хараад ч байх шиг, худалдагч нь ч ардаас дагаад байх шиг санагдаад байх юм.
Тэр бол том дэлгүүр ээ. Шалнаасаа тааз хүртлээ өрцөн тавиуран ханануудтай. Худалдан авагчийн гар хүрэхгүй газраас эхлээд дээшээгээ том том хайрцагтай бараануудаа өрцөн, харин доод талаар нь арааны шүлс асгармаар сайхан багаж хэрэгсэл, ком түлхүүр, автийркнууд, тусгай хэрэгсэл, ер нь байхгүй юм алгаа. Би яахав дээ, нэг л их том хулгайч, ороод удаагүй л шууд нэг том хайрцагтай түлхүүрний ком аваад сугавчилчxав. Харин тэндээс эргээд дараагийн лангуут гудам руу орохын алдад гэнэт айдас төрөн нөгөөхөө нэг газар орхисон доо.
Цаашаа явж байгаад, "за зураг хананд өлгөхөд гантай хадаас 10-аад ширхэг хэрэгтэй" гэж бодонгуутаа хадаасны хайрцаг урж онгойлгоод нэлээд хэдийг аван кармааллаа. Ахиад цаашаа явж байтал дугуй нөхдөг ком байна. Зүлгүүр, наалт, цавуу бүх юмтайгаа. Овор ч багатай юм. Хүний сиймхий харж байгаад шүүрч авуутаа бөгснийхөө кармаанд шургуулаадахлаа. Одоо нэг бахь хэрэгтэй.
Ингээд удалгүй бахиа ч авч урд талынхаа кармаанд хийгээд цамцаа гадуур нь унжуултал мэдэгдэх юм алгаа. "За болоо болоо, дөнгөж эхэлж байж хамаагүй болохгүй". Ингэж өөртөө хэлээ л аль болох хэнэггүй царайлан кассны хажуугаар гарах гэтэл гэнэт хамгаалагч залуу тохойноос бариад авдаг байгаа.
-Та авсан юмнуудаа гаргаад ир!
Ёстой л цахилгаанд цохиулах шиг болсон доо.
-Юу... би.. гүэ ... уул нь гээ л ээрч муураад л, юу ч болсын тэрхэн хооронд. Харин хэд гүнзгий амьсгаа аваад, хоосон үлдсэн цүнхээ нүдэндээ хармагц овоо ухаан орж эхлэв. Ер нь тэр муухай хоосон цүнхээ санаандаа харах тоолонд зориг орж, ухаан ч цэлмэж явсан цаг надад дэндүү олон.
-Би юм аваагүй!
-Та хадааснууд, бахь бас дугуй нөхдөг ком авсан.
-Аан.... би гадаа юм харчаад орж бичүүлэх гэж байнаа, тавьжий даа!
-Үгүй, та хулгайлах гэж байсан. Манай камэрт бүх юм бичээстэй байгаа!
-Заза май ав ав.
Гээд би кармаанаасаа хэд гурван хадаас гаргаж ирвэл тэр алгаа тосч байна. Хадаасаа алган дээр нь тавьчаад нөгөө кармаанаасаа бахиа гаргаж ирэв. Тэгээд намайг бариад байгаа гар дээр нь тавих гэтэл заавал түрүүнийхээ гараараа авах гээд тэр гараа тавьдаггүй ээ. Тэхээр нь байдгаараа сайхан инээмсэглээд л "за зүгээр дээ" гэтэл тэр сая намайг тавин гараа сарвайлаа. Би сулрав. Суларсан хүн яахав дээ, түүний нүд рүү харсан хэвээр бахьтай гараа сунгах шиг болонгуутаа шувт татаж аваа л пирхийтэл гарч зугтаалаа даа.
-Хэээээе! Зоооогс! тэр ингэж орилоо л миний ардаас гэзэг даран элдсэн юм.

Тэр бид хоёр одоо бараг 10 гудамж хөндлөн туулчхаад байгаа нь энэ. Ихэсдэг ч гүй багасдаг ч гүй 20 метр зай бидний дунд байна. Тэр гайхал хамгаалагч лагс том биетэй нь миний аз болж. Харин би яндан шиг утаа баагиулдаг болхоор түүнээс тасраад алга болж чадахгүй ингээд чихээ шуугиулж, нулимсаа цувруулан гүйгээд байгаа хэрэг. Биеийн тамир хийж байгаа 2 найз ч юм шиг. Гэхдээ л миний лагшин тун ч горьгүй болж байлаа. Уушиг зүрх бөглөчих гээд, энэ чигээрээ цаашаа үргэлжилвэл би удахгүй түүний гарт орох юм шиг санагдаж байна. Ядаж байхад энэ бахь нь яасан хүнд болоод байнаа.

-За окэй окэй!
Би хурдаа саан эргэж харан ориллоо. Тэр бас хурдаа сааж байна.
-Май энийгээ ав! гээд би бахийг нь газар тавиад ухарлаа. Тэр үхэр юмуу африкийн аврага хирс шиг дуу чимээтэй амьсгаадсаар бахиа аваад, "хү..хүлээж бай, наанаа зогсжий!" гэж арай ядан хэлээд хайс түшин тонгойв. Би ч бас хана налж, хэлээ унжуулан, хариугүй унан алдан салганаж байв шүү.
-На..надаа яаралтай ажил байнаа, би явлаа. За бака!
-Хөөе!!!
-Юу вэ?
-Ду.. дугуй нөхөгч...
-Надаа одоо юу ч байхгүй ээ үз л дээ. Гээд баруун талын бөгснийхөө кармаанаас бусад кармаагаа уудалж үзүүлэв.
-Чи... чи наад кармаагаа үзүүлсэнгүй. Үзүүл.
-Энд.. энд юу ч байхгүй ээ!
-Байгаа
-Байхгүй ээ, заза ... баяртай.
Гэж хэлээд л эргээд чавхдьюу гэтэл хөл маань чулуу болчихож. Яаж ийгээд гүйх л ёстой доо гэж бодоод хэрэндээ гүйгээд л байвч хажуугаар явган хүн надтай зэрэгцээд алхаад байсан бол яахуу. Эргэн харвал миний мөрдөгч бас л гүйгээд байгаа бололтой, гүзээ нь хөдлөөд байна.
Байдал нэгэнт ийм болсноос хойш ингэж зовох хэрэг юун гэж бодоод аанай л эргэж харан хойшоо ухарч эхлэв.
-Заза май, энийгээ ав.
-Тээр байгаа биз дээ?
-Харин тийм байнаа. Сая оллоо. Чи казино орж тоо таагаач!
Тэр дунд хуруугаа гозойлгож үзүүлчээд байдгаараа ярвайн тонгойж дугуй нөхөгчөө газраас авах гэж байгаад суун тусаад, бүр хэвтээд өх нь тэр ээ. Юмаа аваад санаа нь амарсан хүн яахав дээ. Би ч “өгөх юмаа“ өгцөн хүн, ялгаагүй л хэвтмээр байсан авч ядаж булан тойроё доо гэж гэж бодон хөлөө арай ядан зөөсөөр байлаа. Булан тойрхын алдад ахин нэг эргэн харвал тэр намайг харсан чигтээ амьсгаадаж, ихэд сүртэй овгонон хэвтэх бөгөөд би түүний дунд хурууг ахин нэг олж харснаар тэр бид 2 дахиж хэзээ ч тааралдаагүй билээ.
За энэ миний анхны ажил шүү дээ. Дуулиант хулгайн хэрэг, “6 ширхэг хадаас алдагдав“ хэхэ. Хэрэг болсоон хөөрхийс, хэдэн зурагаа хадаад авсан шүү.

***

Гүржүүдийн өгсөн мөнгөөр өөр нэг хөлсний байр олж авсан юм. Муухаан юм таарсан даа. Гэхдээ наддаа данга. Угаасаа хангалттай мөнгөтэй ч байсан биш. Гэхдээ бүр ямар ч мөнгөгүй бол гудамжинд л хонох шүү дээ, удахгүй өвөл болох гэж байхад энэ тун ч базаахгүй хэрэг байх байлаа. Антун ба түүний нөхдийг надад бурхан илгээсэн бизээ. За... даа буг ч илгээсэн юмуу даа. Миний мөнгийг тэдний нэг нь л туусан байх гэж өнөө хэр бодогдоод байдаг юм.

Анхны тэр бүтэлгүйтлээсээ хойш ийм маягаар амбан явахгүйгээ мэдлээ. Юуны түрүүнд аюулгүй байдлаа жаахнаар ч болов нэмэхийн тулд цагаачийн албанд бүртгүүлэв. Цагаачийн тэтгэлэгт хамрагдах цаг болоогүй ч муусайн цагдаа, шалгалтынхны нүүрэн дээр нь наагаад гарчxаар нэг бичигтэй болоод авна гэдэг чинь их юм. Харин тэр өөрийгөө хүндэтгэх, өөрийнхөө ухамсарын хил хязгаарыг давах гэдэг бол надад тийм айхтар дарамттай байгаагүй ээ. Эсвэл... мэдэхгүй ээ, байсан ч байж магад, гэхдээ би нэгэнт зорьсон л учраас "ажилд" саад болохуйц элдэв юм бодох дургүй байсан байх. Тэр хиамнууд... амттай л байсан.
За тэгээд хүнд харагдахгүй юмы нь өвөртөлж гарч сурах нэг хэрэг, гэтэл би тэрийгээ мөнгө болгох учиртай, бас байнга хийж байх ёстой. Ингээд яах аргагүй туршлагатай хэн нэгнийг түших болов. Гүржүүд л хамгийн түрүүнд санаанд орж байна. Гэхдээ тэдэнтэй нийлээд би үргэлж туслах хүн байх болно. Бас байдал эвгүйтвэл тэд хамгийн түрүүнд намайг л жийнэ шүү дээ. Тэгээд ч ер нь тэдэнтэй тийм харилцаагаар нэг нийлчихвэл салж биеэ даахад төвөгтэй болж ч мэднэ. Хорвоо дээр монголчуудаас бусад хүмүүсийн нэгдэл сарнил гэдэг амаргүй асуудал шиг санагддаг юм. Харин манайхан бол ч өглөө найз, орой дайсан. Салхинд туугдах үүлний дайтай л амархан хувирдаг улс.
Ингээд эцсийн эцэст хүнд гарын монголчуудтай нэг уулзахдаа хамт яваад жаал жуул юм сурья гэж шийдлээ. Тэр нь ч надад хал багатай байв.
Тэрнээс хойш 3,4 хонолуу даа. Нэг өглөө гудамжаар алхаж байтал замын нөгөө талаас "Цэрээн!" гэж дуудах сонсогддог юм байна. Харвал "Нахиа" хочтой нахиу хамарт эр зогсож байна. "Cайн хүн санаагаараа" гэж. Тэрээр миний хариу мэнд мэдсэний дараа гараараа лонхоор юм уух дүр үзүүлээд эрхий хуруугаа гозойлгов. Хэ! хөөрхий шартчихаж дээ, түүнийг энэ хавийн дэлгүүрүүд оруулахаа байсан нь лавтай гэж бодхоос инээд хүрээд болох биш. Гараараа хүлээж бай гэж дохиод машинууд өнгөрсний дараа түүн дээр очив.
-За дүү хүү юу хийжийнэ, эндээс нэг пиав аваад өгчөөч, ах нь иста нээрээ...

Намайг дэлгүүрээс нэгэндээ 6-тай 2 сагс пиав аваад гарч ирэхэд тэр сүрхий хараад:
-өө чи бас пиав авах гээд явжээсиймүү? гэв.
-Гүэ гүй, хоюулаа танайх руу очий.... болно биз дээ?
Тэр хавдаж манийсан нүдээрээ над руу гайхаж харснаа жигтэйхэн баярлаж,
-Өө тэгий тэгий манайх энэ ш дээ, ах нь бүр шартчаад өөр газар луу явж пиав авы гэж боджээсийн. Энэ муусайн хулгайчууд чинь ахы нь таниад байхын... юу дүү хүү манайх жоохон муухай байгаа шүү. Гарууд унтжаагаа, хэхэ маниусд ямар эрүүл байх өдөр байхын биш....

Тэр хэдийнэ нэг пиав задлаад гүд гүд залгилж, дараа нь огиж бариад их л чимээ шуугиантай явна. Хажуугаар нь шүдгүй амаа хавшуулан тасралтгүй чалчих нь хэчнээн яршигтай санагдсан гэх вэ! Гэхдээ одоо тэр ба түүний найзуудаас илүү хэрэгтэй хүмүүс надад алга даа.
Нахиагийнд орвол нэл нэвширсэн архины үнэр танар ханхалж байлаа. 2 талд байх орон дээр 4,5 залуус амьгүй мэт хэвтэцгээнэ. Нахиа хөөрхий хөгшрөөд нойр ч гүй болоо биз дээ. Эсвэл хамгийн эрт тасарч унаад хамгийн эрт сэрээ биз.
-Маниус өглөө болтол наагаад... за наашаа суу, идэх юм алга. Эднүүс сэрхээр нэгээр нь хоол хийлгэхээс, алий тамхилаач...
Миний юм ярих дуунаар улсууд уван цуван сэрж над руу гайхаж харснаа шууд л пиав задлан балгаад ёолох, хэхрэх, мэнд мэдэх зэрэг янз бүрийн авианууд гарч эхлэв. Зарим нь таньдаг, зарим нь огт зүс хараагүй ч улсууд байна. Зарим нь ч мөрөөрөө, зарим нь ч бааварлачих гээд л. Пиавнууд дорхноо л дууслаа.
Нахиа:
-За Цэрэнгийн пиав дууслаа. Ариука нэг гарна уу даа гэхэд нэг горзойсон, дуугүй залуу өөр нэг намхан хар залуу руу толгой дохиод хоюулаа гарч явав.
Нахиа бие нь сайжирсан бололтой инээд алдана.
-Гайхжийнуу Цэрээн хэхэ, маниус чинь ийм л амьдралтайшд. Саяын гардаг Ариука хөөрхөн бацаан байгаамоо. Сэргэлэн, баргийн юмыг гаргаахгүй дээ гэхэд бүгдээрээ инээлдэв.
Нахиа:
-Боогий нэг хоол аялуул л даа. Цаана чинь бүх юм байгаа.
Боогий гэгдэгч манигар шар эр над руу ихэмсэг хараад боссонгүй ээ. Би ч күүл харагдчих санаатай зориуд өөр хүнтэй яриад, хүзүүгээ нухлан суулаа. Үнэндээ ч тэднүүстэй түс тас ярий л гэж бодсон юм. Худлаа томрох гээд байвал нэгийгээ үзье, аа гайгүй шиг байвал гайгүй л байя гэж.

Оройхон хэрд тэдэнтэй нилээд дотно болсон байлаа. Нахиа ахиа л тасраад өгч. Бас нэг эр хажууд нь гулдайчхаж.
Ариукатай ярьлаа даа.
-Хөгшинд нь ажил хэрэгтэй байнаа
-Чи чадхымуу! Хийжээсиймүү?
-Хийж байгаагүй ээ. Гэхдээ хийнэ.
Ариука над руу зэвүүн ширтэнэ.
-Би чамд ганц нэг дэлгүүр зааж өгий л даа яахав.
-Дэлгүүр үү... таануус хэзээ ажилд гарахын?
-Маргааш санаа байна.
-Хамт явмаар байна, би шууд ганцаараа бас... тээ.. хэцүү..
-Гялтайлгачив даа.
Гэтэл хажуунаас Боогий орж ирлээ.
-Хөөе хам аа! Биднүүс чамаас болоод гялтайчуул яахуу? Түгүүл чи яахуу хам аа?
-Би энд ярьжийнэ түхүү!
-Заза том болцым байна л даа бацаанууд.
Гэж Боогий буцаж сууснаа гэнэт уур нь хүрсэн үү яасан, дахин өндийж намайг "ална тална, заавал ална, уулзна, дүрнэ, сийчнэ" гэж үглээд эхлэв. Ариука энэ бүгдийг чимээгүй л ажиглана. Ариукатай яриагаа үргэлжлүүллээ.
-Гайгүй биз дээ хөгшөөн, мань зүгээр хаалт болоо л явы.
-Зүгээрээ, зориг чинь хүрүүл өөрөө хий. Харин толгой толгойгоо даана шүү.
Боогий шүлсээ үсчүүлэн агсарсаар гараа миний хүзүүн дээр тавин сэгсэрлээ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсxэв дээ. Боогий гэх тэр нөхрийг заамдаж босгоод шалан унаган дээр нь мордоодохлоо. Худлаа л томрохоос биш шал согтцон л амьтан шүү дээ. Бусад нь биднийг салгав.

Ингээд маргааш болж анхны ажилдаа гарлаа. "Жинхэнэ ажилд" гарч байна гэж бодохоос сандарч тэвдээд юу болсныг ч бараг мэдээгүй өнгөрсөн юм даг.
-Гүэ чи чинь яагаад байнаа, урд ороод зүгээр яваач!
Тэр агшны дурсамжаас Нахиагийн ингэж зандрах дуу, хаалганы дохио 2 л чихэнд хадаастай үлдэж. Хаалган дээр ирэхэд дохио уг нь дугардаг юм, гэхдээ тэр үед улайм цайм хаалган дээр нь хамгаалагч л байхгүй бол өөр хэн ч ардаас ирдэггүй, шалгадаггүй байлаа. Хулгай зэлгий тэгж их гаараагүй, зүүнийхэн ч цөөхөн, монголчууд бүр ч цөөхөн байсан. Тэдгээр соёлт ертөнцөд дэлгүүрээс мөнгийг нь төлөхгүйгээр юм авч гарна гэсэн ойлголт суугаагүй байсан хэрэг л дээ. Бид ч муйхар байж. Худалдагч юмуу худалдан авагчид харагдаагүй л бол юу л бол юу торонд хийгээд л бариад гарчихна. Бүх дэлгүүр камер зоогоогүй ч байсан. Хяналтын ганц нэг л юм хананд өлгөөтэй харагдна. Тэр бид 2-ын хэрэг гэж юу байхав дээ. Одоо бол хулганы нүхийг ч андахгүй өнцөг булан бүрт камер.

Тэгэхэд Нахиагийн надад өгсөн тортой юмыг аваа л эргэхэд хамаг хүйтэн хөлс асгарч, бүх биеийн гадаргуу тэр чигтээ л зүүгээр шивүүлцэн юм шиг арзайчxаж билээ. Гадаа гараад, "за ингээ л булан тойроо л, унаа машинд суугаа л хурдаа нэмээ л..." ухааны юм бодож байтал аваргууд харин гарангуутаа дөнгөж хажуугийнхаа модны сүүдэрт суугаад пиавдаж гардаг байгаа.
-Энд ингээд болж байгаамуу?
-Зүгээрээ! Чи зүгээр суу! Алий май, энийг уучих.
Ингээд оройжин архидаж, тэдний худлаа үнэн үлгэр домог шиг үүх түүхий нь сонссоор байгаад хорвоогийн нэг өдөр өнгөрөөв.
Маргааш нь билүү нөгөөдөр нь авсан юмнуудаа бөөгнүүлж аваад цагаачдын байранд байх нэгэн монгол айлд очлоо. Миний урьд нь очиж ганц нэг юм хямдхан авдаг байсан айл шүү дээ. Харин энэ удаа өөрөө зарахаар очход гэрийн эзэн залуухан эр эм 2 бага зэрэг гайхаж байна.

***

Бид 4 хоногийн дараа дахин ажилд гарцгаав. Энэ удаа Парисийн нэгэн томоохон худалдааны гудамжинд очсон юм. Намайг шууд л биеэ даа, чи чаднаа л гэцгээж байна.
Толгойгоо өргөн харвал гудамжны 2 талаар янз бүрийн алдартай брэндийн дэлгүүрүүд "эндээс дуртайгаа ав" гэж урих мэт ярайж байлаа.

Чоно I

Шийдвэр.

Ганц уут будаа хүртэл хулгайлж авах үе хүнд тохиолддог юм шүү. Тиймээ, би сая авчраад сууж байна. 60-хан цэнт шүү дээ. Харин өнөөдр надад 6 ч алга. Сүүлийнхээ 3 евро 60 цэнтээр тамхи авсан.... юу, тамхийг хулгайлж болдоггүй юм, тэгээд л...
Өрөө дүүрэн утаа суунаглана. Миний тархинд ч бас утаа. Өглөөний шил столичный ч дуусч байна. Арай ч ингэж яваагүй л аавын хүү юм сан.

Европт гараад бараг 15 жил болжээ. Олдсон бүх ажлыг хийж шар махтайгаа хатаж явлаа эхэндээ. Татлаа түлхээ байх биш дээ ямар, метроны буудлаар хоног төөрүүлж, сааданд гоожих түгээгүүрийн уснаас амаа чийглээд, өдөртөө нэг л удаа сайн иддэг сэн. Сүүлдээ ч хөл гараа овоо олоод, нийт гурван жил хагас энд амьдарсны дараа нутгаан тэмцэх цаг ирсэн дээ. Яагаад гэвэл надад, миний амьдралдаа хэзээ ч барьж үзээгүй 50 сая атгаастай байсан юм. Төгрөгт шилжүүлээд л дээ. Гэхдээ энэ чинь 2000 он шүү дээ. Tэр үед 50 сая гэдэг бүхэл бүтэн амьдрал байлаа.
Намайг хүлээж суугаа ижий аав, ах дүүтэйгээ ярьж, нэг их л амьтан буцах билетээ хүртэл захиалж, тэндээ 2-3 байр хүртэл наймаалцаж очингуутаа мөнгийг нь өгөхөөр тохирч, дараа жил гэхэд хүнтэй болоод хурим хийнэ гэж төлөвлөөд л.... Ингээд л яг буцахын даваан дээр, ердөө маргааш нислээ гэж байхад л бүх юм орвонгоороо эргэчихсэн юм даа.

Тэр орой байрны доор байх паабд орж, баарны ялдам эзэгтэй, том хөх, тонтойсон өгзөг, буржгар алтлаг үстэй Луизатай оройжин чалчиж салах ёс хийж билээ. Зэгсэн уусан ч байлаа. Хаалгаа түлхүүрдэж орж ирэээд толинд хэсэг харсан. Луизад идүүлэх дөхөж хавдаж улайсан уруулаа харж инээд хүрээд л...

-Хэээх... Цэрэн хүү! Францад зовлогоо зовоох өдөр чинь ингээд дуусах боллоо доо, сайн байнуу аав ээж 2 минь! Сайн байнуу хөөрхөн дүү нар минь, яасан том болоо вэ! Сайн байнуу Улаанбаатар минь! гэж толинд тусах дүрсэндээ хэлээд орон дээрээ 5 хошуу болон унаж, ганцаараа инээн удаан хэвтэж билээ. Өөрийн эрхгүй инээд хүрч, бүх юм гэгээн цагаахан санагдаж... ийм сайхан мөч хүнд бас тохиодог юм байжээ гэж бодхоос нойр ч хүрэхгүй байлаа. Маргааш бүх мөнгөө монгол руу шилжүүлчихнэ, тэгээд л орой 8 цаг гэхэд онгоц хэдийнэ хөөрч, ээж маань нөгөөдөр өглөө цайгаа чанасаар хүүгээ утгана.

Хэдий нойр хулжаад байсан ч залуу хүн юм хойно нэг л мэдэхэд нам аваадхаж. Нэг сэрэхэд хэдийнэ нар мандаж хөшигний цаанаас төөнөж эхэлсэн байлаа. Цаг харвал 13 өнгөрч байна. Пөөх яасан их унтаа вэ гэж өөрийгөө гайхсаар арайхийн өндийв. Толгой даагдхым бишээ!
Урьд нь хэзээ ч ийм аймар шартаж байгаагүй сэн. Ам хамар гашуу оргиж загатнана. Өрөөнөөс ялааны хор ханхлаад ч байх шиг. Таавчигаа арай ядан олж тунтраад угаалгын өрөө явах гэтэл... урьд өдрийн боож тавьсан ачаа задарцан хэвтэхийг харсан юм.
Гайхахын ихээр гайхаж ачааныхаа хажууд өвдөглөн суув. Толгойд юу ч орж ирэхгүй байна. Өчигдөр яасан билээ дээ байз?!
Хэсэг манарч суугаад сая л нэг юм мөнгөө үзэх санаа төрж салганаж гуйвсаар цүнхээ үзтэл хов хоосон болсон байв. Хоосон цүнхний ёроол ямар муухай харлаж харагддаг болохыг над шиг мэдэрсэн хүн байхгүй дээ. Нүдэндээ ч итгэсэнгүй, өөртөө ч итгэсэнгүй. Өөрийгөө чимхлээ, алгадлаа, цэв хүйтэн шүршүүрт орлоо.
-Цэрэээээээээн сэрээд өгөөчэээ!
Ганцаараа ингэж бархирч байгаа намайг харсан хүн лав галзуу гэж бодох байсан байх.
Тийм байдалд орсон хүн, "ер нь надад 160 мянган франк байсан билүү? Тэр харин зүүд биш байсийн биш биз" гэж эргэлздэг юм билээ.
Оройдоо ээжтэй утсаар ярьж хүү нь ахиад жаахан байхаар шийдлээ, түйвээсэнд уучлаарай гэж хэлсэн. Ээжийн маань хоолой тасраад л явчиж билээ. Гурван жил хагас гэдэг үрээ санасан эхэд бол чамгүй л урт хугацаа шүү дээ. Ээжийгээ хэдий өрөвдөж байсан ч ямар гуяа ганзгалаад очилтой биш дээ, би чинь эцгийнхээ голомтыг залгамжлах эр хүн шүү дээ!

Цагдаад мэдэгдэх ямар ч боломж алга. Ямар өөрийгөө бичиг баримтгүй оршин суугч гэдгээ барьж өгөлтэй биш. Бодлоо.... миний нийлдэг Гүржүүд, хэсэг бусаг орос залуус бий (Угаасаа тэр үед Монголчууд нүдний гэм ч байлаа) Тэдгээр нөхдийн ихэнх нь намайг өнөөдөр бэлэн мөнгө тэврээд хонож байгааг мэднэ.
Орос дунд сургууль төгссөн, унаган оростой хүн би. Тэр ч үүднээсээ оросууд, оросын багууд, уулынхантай нийлж нөхөрлөдөг байлаа. Олон хүн сайнтай муутай ч миний нөхөд тэхээр хүмүүс биш дээ, гэхдээ өөр хэн гэж? Хэн намайг өөр мэдэх юм. Нэг новш л байж дээ тэр дунд. Илчлээд хэлээд өгчихвөл тэд түүнийг амьд үлдээхгүй нь лав. Гэвч хэн бэ?
Тэр өдөртөө сүүлийн мөнгөө шавхаж 2 шил архи аваад гүржүүд дээр очлоо.
-Хээе дүү! Сэтгэл чинь хоргодоод байнуу, за наашаа суу!
Хариу инээсэн болчоод суулаа.
-Дүү явахаа больсоон.
-Яасан? Ээж чинь хүлээж байгаа шүү дээ!
-Бүх мөнгийг маань хамчихжээ.
-?!
-Тиймээ, гэрт хулгай орчихож. Унтаж байхад ороод над руу газ цацсан бололтой. Тэгээд л... байхгүй!
-Хэн?
-Мэддэг сэн бол зүгээр л яг одоо алмаар байна.
Тэд бие бие рүү гээ харалцав.
-Дүү! Чи биднийг хардаж байнуу?
-Та нарыг биш, гэхдээ....
Тэд хөмсөг зангидан харна.
-.... гэхдээ та нар дунд нэг хулхи байна. Энийг л хэлэх гэж ирсэн юм. Одоо боллоо. Ууцгаая!
Тэр орой гүржүүдтэй найрлаж найрлаж яаж гэртээ ирснээ ч мэдсэнгүй өглөө сэрлээ. Ширээн дээр гялгар уутай мөнгө хэвтэнэ. Олзуурхан авч үзвл бас ч гүй нэлээд хэд цуглачихаж. Өчигдрийн явдал зүүд нойрон дунд болсон мэт бүдэг бадаг санагдна.
-За дүү минь, энүүгээр хөл дээрээ зогсож ав. гэж тэдний ахмад болох бургжар хар үстэй зантайсан эр Антун хэлээд гарт ууттай мөнгө атгуулж байх нь нүдэнд ахиад харагдлаа. Антун хочтой тэр лухгар эр харахад нэг уймраа, үглээ, орилоо л хүн. Гэвч эндхийн бүх гүржүүдийн удирдагч нь. Заримдаа армян, оросууд хүртэл ихэд хүндэтгэн ирж уулзаж байгаа харагддаг.
Тэд дундаасаа надад мөнгө хандивлаад өөрсдийн машинаараа гэрт хүргээд, оруулж өгчээ.

Маргааш энэ байр эзэндээ хураагдна, ажлаасаа гарлаа гэдгээ даргад хэдийнэ хэлцэн. Ингээд л би энэ газар анх ирсэн шигээ кармааны жаахан мөнгөнөөс (мөнөөх гүржүүдийн өгдөг) өөр юу ч гүй үлдлээ дээ. Ялгаа нь гэвэл бараг нутгийн хүн болсон байлаа.

Шар гозойгоод болхым биш ээ ах дүү нар минь! Та нар миний оронд байсан бол бас ингэх л байсан байх. Хөл гараа элтэртэл ажиллаж олсон мөнгөө эцсийн мөч дээр зүгээр алдаж орхино гэдгийг үзсэн үү дээ? Ахиад л чилийсэн он жилүүд, өдөр бүр яг адилхан ажил залхатлаа хийж байж л урьдных шигээ болно гэж бодохоос адгаад, уур хүрээд болдгүй дээ.

Гүржүүд айлын гэр ухдагаараа алдартай. Бас үнэтэй дугуйг гаргаахгүй авна. Ай даа, мөн ч олон газрын мөн ч олон ч хулгайч нар юу чаддагаа хийгээд, ёстой хөлхөлдөж байсан даа энэ баруун европт. Гү одоо ч тийм л дээ. Манайхан ч юу дутхав жижиг барааны дэлгүүрийг самнаад л ороод ирнэ. Хааяа тэдэнтэй уулзаж тал юмуу 1/3 үнээр хувцас хунар, монгол руу явуулах аар саар бэлэг сэлт авдаг байв.

Тэр өглөө миний дээгүүр нисэн өнгөрч байгаа Парис-Москвагийн чиглэлийн онгоцыг харж, яг одоо би гэртээ ээж аавдаа эрхлэнхэн унтаж байх байсан шүү дээ гэж бодохоос гомдол цөхрөлийн нулимс өөрийн эрхгүй урсаж байлаа. Тэр нулимсны амт аманд жигтэйхэн гашуун амтагдах үед миний нүд онгойх шиг болж шийдвэрээ гаргасан юм.
Би сөрж амьдарна, яаж алдсан, тэрэн шигээ бүхнийг эргүүлж олж авна. Би энд өөрийн газраа тамгална, би талын чоно шиг хийморио сэргээж, би хүссэн бүхнээ....... хулгайлна!

Энэ бол Энэ бол одоогоос 10 жилийн өмнө. Hамар орой. Hутагт сан бол айргийн амт ид чимчгэнэж байсан цаг байлаа.

Тэмдэглэлт өдөр.

Сая багшаа нь нэг өдөр тэмдэглээд.
Гэхдээ уг нь харандаа аваад календарь дээр дугуйлхыг жинхэнэ тэмдэглэх гэнэ шд тээ. Тэгсэн чинь нэг баярын юмуу дурсгалт өдөр баярлах юмуу дурсахыг тэмдэглэнэ гэж нэрлээд байхын. Энэ одоо хэн зохиодог байнаа ийм балай юмыг.

Яагаад энэ өдрийг хэдүүлээ баярлан өнгөрөөе, амрая, наадая, цэнгэе, үнсэлций.. (оо соорий энэ биш шүү) дурсаж өнжөе энтр гэж хэлж болоогүйм бол.

Ааааан тэгсэн чинь бодоод байсан чинь нээрээ тэмдэглэх гэдэг чинь нээрээ нэг юмыг бусдаас нь ялгах гэсэн үг юм байна аааан нээрээ тийм бээшд!

Тэр өдөр жишээ нь нэг хүүхэд төрсөн байвал тэр өдрийг түүний төрсөн биш 364 өдрөөс нь ялгаж байна гэсэн үг, мөн үү? Ялгаж авсан юмаа бусдаас нь хол тавьж болдог бол, жишээ нь хүйтэн пиавыг бүлээнүүдээс нь ялгаад хажуудаа ойрхон тавихыг бол тэмдэглэх гэхгүй.
Харин тэгж ялгаж авч болохгүй юмыг бол, жишээ нь шүдний эмч бол өвчтэй шүдийг чинь олоод тэмдэг тавина шд эхлээд. Ай даа тэмдэглэж байна шүү дээ энэ!

Яанаа нээрээ шүдний эмч өвчтэй шүдийг сугалж авч үлдээд, эмчилчээд "за ирж шүдээ ав" гэдэг байсан бол ямар аймар вэ, би ямар аймар жишээ авчваа... заза нойрны синдром тусаад хүүхэн шиг аальгүйтээд суужийнэ нэг мэдсэн чинь. Яанаа ингэсэн чинь Артгаа нойр нь хүрэх тусам хүүхэн шиг болдог молдог гээд унах вий дээ яаанаа! За болио боль Артгaа! Яахнуу гүй юу гэсэн чинь бүр солиороод.

Тиймээ нөхдөө, тэхээр тэр хүүхдийн төрсөн өдрийг ирж байгаа жилүүдээс ялгаж авч болохгүй. Тэхийн бол хүн болгон өөрсдийн төрсөн өдрүүдээ ялгаж тавих гэнэ. Өдөр болгон хүүхэд төрдөг болхоор ирэх жилүүд ганц ч өдөргүй үлдэх нь байна. Тэхээр ерөөсөө ирэх жил ч гүй, бүр маргааш ч гүй нөгөөдөр ч гүй болоод миний ирэх нэгдэхэд шарсан мах идэж пиав уух лөөлөө болох нь байна.

Тиймээ, тийм л болхоор хүн төрөлхтөн хүний төрсөн өдрийг тэмдэглэж, дараа нь жил бүр тэрхүү тэмдэглэлт өдрүүдээр нь боов идэж, ундаа уугаад яваандаа боов идэж пиав уудаг байна.

За тэмдэглэлт өдрийн учрыг мэдсэн бол багшаа нь унты даа. Унт гэж бурхан намайг сэрээсэн юм. Одоо сандлаасаа бос гэж бас тэр намайг энд суулгажээ. Мөн тэрээр хэвт гэж ор заянгуутаа тайл гэж хувцас өмсүүлсэн байх ажгуу. Тэгээд ань гэж аньсага заяаж өгчөөд анингуут жоохон байжаагаад толгойны оройноос миний сүнсийг сугалж аваад хананд өлгөчнө. Өглөө сэрэх болохооор сүнс буцаад бие рүү орно.

Би яагаад дандаа аймар юм яриад байна сүүлийн үед. Уг нь аймар юм хум үзэж хараагүй шд.

Mөвийн мөрөөрөө хүн

Багшаа нь ч дөрөвдөх өдрийн мангас шүү дээ. Өнөөдөр өөр хаана хаана дөрөвдөх болжийнэ аваад ир! Тээр, ай?
За яахав дээ багшаа нь бол ер нь мөвийн мөрөөрөө хүн. With shoulders гэхүү юүгхүү бас англи хэл байхгүй ээ яджаахад. Ер нь ч энэ англи хэл байхгүй нь намайг улам л мөрөөрөө харагдуулаад байгаан. За ер нь ч...! Надад олон юм байхгүй байгаа байдал нь намайг аймар мөрөөрөө хүн болгож байна. Би ч өөрөө мөрөөрөө байх дуртайм байна. Хэрвээ би эмэгтэй хүн байсан бол зөвхөн би ч мөрөөрөө байх битий хэл миний мөөмнүүд хүртэл мөрөөрөө л унжжаах байсан байх. Мөрөөрөө гэдэг яасан их орчвоо энд. Одоо би насан туршдаа энэ үгийг хэрэглэхгүй, яг амалжийнэ. Яагаад гэвэл тоо нь гүйцчлээ. Юм болгонд тоо гэж байдийн. Хэтэрхий их хэрэглээд байвал тоо нь дуусаад дахиж тэрийгээ хэрэглэхээс өнгөрнө. Залуус яахав, "хэтэрхий их хундага юмуу гүрүүшиг хэрэглээд зүгээр тоо нь гүйцкүү сайхан л байшдээ" гэж маргах гэж байгаа байх. Тээ?
Тэр чинь бас учиртай. Жишээ нь иргэн Балмаа энэ яваа насандаа 77777 хундага донхийлгэх нормтой төрсөн байг. Иргэн Балмаа үүнийг хар бага 16-тайгаасаа эхэлсэн байг. Иргэн Балмаа 46 хүрлээ.... Иргэн Балмаагийн нормт хундага өчигдөр 77757 дээр дуусчээ. Иргэн Балмаа ахиж 20 хундага уугаа л архинаас гархым байна гэж бодсон уу сая?
Нөү шүү дээ, иргэн Балмаа архинаас гарахгүй нь нотлогдсон учраас Бурхан архийг иргэн Балмаагаас үүрд чөлөөлсөн байна. Иргэн Балмаа маргаашнаас талийгаач Балмаа гэгдэх болно.

Энэ бичлэг одоо юун гэнт аймар юм руу орчвоо. Гэснээс нээрээ багшаа нь шинэ шинэ хоол зохиогоод алжийнаа. Гэхдээ эх үүсвэр нь дандаа хуучин хоолнууд. Жишээ нь гоймонтой тагтуритан хийв. Ааяаяа юун тэр төмстэй тагтуритан. Идэнгэтэиий гэж. Солоонгосууд яагаад ч төмсний оронд гоймон байж болох тухай бодож олж чадаагүй нь тэдний олон ангит сериалуудад нь нөлөөлөөд жүжигчид нь тийм тэнэг тэнэг нүүр амаа хөдөлгөөд байдаг байх гэж бодлоо дөнгөж сая. Ямар гоймон бэ гэвүүл жирийн ишпагэтний л гоймон. Ишпагэт италийнх мөртлөө яагаад италичууд одоог хүртэл тэр гоймонгоороо минийх шиг шөл хийх тухай бодож олж чадаагүй нь тэднүүс тийм тэнэг ерөнхийлөгчтэй байх нигууртай байсныг харуулж байна. За больёоо, төмс авахаа мартчаад оронд нь гоймон гурилдчаад би одоо юу вэ тээ? Тэхдээ үзээрэй л дээ, төмстэйгээс хамаагүй л гоё байсан. Хүсүүл жоры нь хэлж өгий.
Дараагийн хоол. Бас л ишпагэт :D. Хятад гоймонгийн түцнээс гоймон авсымаа, тийм гоё биш ч бас муухай биш л байсан. Тэгээд гэртээ тэгж үзмээр санагдаад үзлээ л дээ. Хэхэ даанч тэр хятад гоймон нь олдку ен. Дураакууд чинь хаанаа тэгж чанд хадгалжаагаад гаргаж ирээд байдийн. Улаа эргэтэл яваад тэр муу гоймонгий нь олку байнгуутаа ишпагэтэн дээрээ буужаагаам даа. Гэхдээ л үүнэн лаг болсоон ицсийцст. Тэрнээс хойш хятадын түц шал амтгүй харагддаг болсон. Хүсүүл жоры нь хэлж өгий.
Дараагийн хоол. Бас л ишпагэт гэж, шээт! Дээр үеийн уурагжуулсан гоймонтой шөлөө санаад нэг удаа, нээх гутраад пиавддаг ч юмуу гэж бодцон суужээснаа гэнт үсэрч босоо л ишпагэтний гоймонтой төмстэй шөл хийцэн. Айхтар болсоон тэр. Сонгины хальс мальс бас нарийн юмнууд орно ай. Хүсүүл жоры нь хэлж өгий.
Энэ муу ишпагэтний гоймон намайг эзэмдээд алах нээ. Гэснээс тэрүүгээр чинь хүн алж болдым байлээшд. Тэрхүү гоймонгоор буудвал шуу бие рүү зоогдож орхым байлээ. Би өөрөө буудаж юмуу буудуулж үзээгүй, буудхы нь ч хараагүй. Гэхдээ яг мэджээнэ.
Ер нь над нэг бүх хэрэгсэлтэй сайхан том сүүпр гал тогоо, нэг сүртэй ноотбүүк, 1000л багтаамжтай пиавны хүйтэн торх, нөхөд ирээд суудаг модон ширээ сандалтай ногоон цэцэрлэг ....л байгуул миний диваажин тэр дээ. Гэхдээ энэ диваажингаа бий болгохын төлөө зүтгэнээ зүтгэнэ.
Гэснээс тээ, нэг уран панаал эхэлдиймүү санаа байна. Юки ганцаараа уран панаал бичээд байхын. Нэг бол миний туулж өнгөрүүлсэн вампиртай түүх, нэг бол Гүндийн ганцаараа туулсан амьдралаар...?

Хүү төрлөө...


Зөндөө охид ч бас төрөө л байгаа энэ дэлхий дээр. Шинэ хүн төрнө гэдэг чинь ярвигтай асуудал юм шүү. Хажууд нь тэр, шинэ хувцас авах, шинэ гар утастай болох эднүүс бол юууууу ч биш. Хүүхэд эхлээд ягаан, нэг тийм үзмэн ягаандуу, исүүл цэнхэрдүү төрнө. Төрөнгүүтээ дүрийтлээ харжээдэг хоншоортой хүүхэд гэж харин байхгүй дээ. Бүгдээрээ нүдээ тас аниад гарна, аймхай амээркийн шонхорууд. Гарчаад нэг муухан ярваймар болсноо нээх ээээээээ... гээл уйлдийн. Уйлангуут нь эх баригч бүсгүй за гадаадад бол баантай ус руу дүрж хорррр хоррр гэлгүүлээд живүүлж алах гэж байгаам шиг угаана, монголд бол нэг даавуугаар ороож авангуутаа ээжийнх нь энгэр дээр шидчнэ. Ээж хүүхэд 2 анх удаа мөөмөөрөө кантаакт авахдаа ээж бяцxан сандарсан янзтай, харин хүүхэд бол нэг шийдсэн янзтай харагддаг. Нээрээ тэр, төрөхдөө зарим хүүхэд бүлт үсрээд явчдаг гэж худлаа шүү таминь. Тийм панаалтай юм урьд хожид ч болоогүй хойшдоо ч болохгүй байх ер нь, ямар шампааск буудуулж байгаа биш. За за энүүнд итгэдэг хүн хаа байхуу дээ, худлаа каакарсий шүү би сая.
Шинэхэн хүүхэд гэртээ өөрт нь зориулж бэлдсэн ор дэрэн дунд эрхэмсэг оршино. Тэр ор дэрийг аав ээж, эмээ өвөө нар нь бэлдсэн. Хүүхдийн өмнө хүмүүс хаан байтлаа ч толгой дээр нь шээхийг үл тооно. Хэлд орох гээд шулганаж ядах бяцxан үрийнхээ шээсийг таслаж цочоох зүрхтэй тийм зоригт эр урьд хожид байгаагүй байх. Хүүхэд гэдэг хүмүүсийн дунд эдлэх эрхээрээ бол бурхантай л ойртож очно.

Тэд өдөржин унтаа л байна унтаа л байна. Хамгийн их идлээ гэхэд 30 гараам сүүтэй л үзэлцнэ. Иш чааваас 30.хан гараам шүү. Тэрний оронд зуун гараам хэчнээн сайхан... хэ политик алдаж байна, соорий.
Шинэ хүүхдийн бас нэг гайхамшиг бол түүний дуу хоолой. Унтаа л, мурчиганаа л, хяхтнаад байхаас мөн ч ховорхон дугардаг амьтад шүү дээ. Өдөрт нэг л удаа, заримдаа хэдэн өдөрт нэг удаа л биднүүс арайхийж дууг нь сонсоно. Хииийн, ээн, аанннн-га гэсэн авиа гарна. Хүүхдийн дуууу гэж. Дэлхий дээр ээжийн дуу хоолой тэр 2 шиг тийм сайхан сонсголонтой, ховорхон, уярам аялгуу өөр бий болов уу.
За тэгээ л суниана даа. 2 гараа дээрээ аваа л, нуруугаа хотойлгоо л, хөлөө нугалж ирээ л, минчийгээ л гүй нэг бөөн юм болно. Нэг том баавгай ичээнээсээ гараад биеийн чилээ гаргаж байгаам шиг. Үнэндээ 60 санж ч хүркүү амьтад шүү дээ.
Тэд хорвоог нүдээрээ харахдаа эхлээд нэг нүдээ нээнэ. Нөгөө нүд нь наалдчаад салдгүй ен. Маргааш нь тэр нүд нь салцан байсан ч өчигдрийн нүд нь наалдчна. Ингэж ингэж арайхийж 2 нүдээрээ хорвоог харна даа. Дээрээс нь тонгойгоо л чалчаад байгаа эсэн бусын том том хамартай нүүрнүүдийг харна. Зарим дуу нь эх дотроо, сайхан дулаахан усандаа унтжаахдаа сонссон дуу байна. Тэгээ л нэг хачин янзын нүд амтай чихмэл тоглоомуудыг, эсүүл чихэнд чийртэй шажигнадаг тоглоомуудыг харах шиг болно доо. "Эд нар яах вэ, ээж хаа байнаа?" гэсэн хүүхдийн шаардлагыг харин бид нар ойлгодгүй ен.
Вансэмэбрүү цэцгийг хүүхдийн зулайтай зүйрлэсэн байдаг. Юмыг ямар зөөлхөн болхыг нь хүүхдийн сэвлэгтэй зүйрлүүлж болноо. Харин хүүхдийн нялх сэвлэгийг зүйрлүүлэх зөөлөн эд дэлхийн хаана ч байхгүй. Тэдний зөвийн зөөлхөн тэр сэвлэгний хажууд жишээ нь 100 хувийн ноолууран ороолт бол зүлгүүр шиг л ширүүн санагдана.
Хүүхэд гэдэг айл гэр, аав ээж, эмээ өвөөдөө өглөөний тунгалаг наран болон ирдэг юм даа. Хүүхдийн гаргадаг үйлдэл бүхэн аз жаргалыг л цацрааж байдаг. Хүүхдийн хөөрхөн инээд цангинаж, тонтгонон гүйх нь амьдралд гэрэл гэгээ авчирдаг.
За ингээд, Монголын үрс маш олон болох болтугай!
Шинэ хүнтэй болсон 2 найздаа хамгийн том баяр хүргэе! Өрх гэр чинь үргэлж хөөр хөгжөөнтэй, халууун дулаахан байг ээ.

Салхинд гараад ороод ирлээ.

Бүх дэлхийн хөдөлмөрчиддөө: өдрийн мэнд өглөөний мэнд оройн мэнд! Шөнө суугаа хүмүүст шөнийн мэнд!
Багшаа салхинд гарку юу. Пээ, муухай халуунд чинь хөлс баасаа гоожуулаа л, за хөлс бол гоожих нь гоожсоон. Нөгөөдөх нь гоожоогүй арай. Тэгээд халуунд баахан дэлгүүр яваа л, мах, сонгино, архи эднүүсээ авчлаа. Нэг юм дутаад болдгүй. Тэгсэн чинь хусны нүүрсээ мартцан байдийн. Тэр ч яахуу гээ л ороо л авчлаа. Угаасаа дэлгүүрийн үүдэнд зогсжаагаа улсууд ороо л авчилгүй яахав дээ. Тэгсэн бас нэг юм мартагнаад болдгүй ээ бүр. Ер нь олон юм мартагнасаан. Тэхдээ энэ бол ерөөсөө асуудал болоогүйм шүү. Яагаад гэвэл дэлгүүрийнхээ үүдэн дээр л байгаад байсийм чинь. Ингээд ицсийцст юм мартагнахаа санагдахаа болингуут нь хамаг юмаа үүрхий нь үүрээд түрхий нь түрээд арилж одов.
Ингээд салхиндаа ирчлээ. Салхи сайхан байсан. Сэр сэр гээ л. Гэхдээ яаж ч хичээгээд, нүдээ аниад бодсон үнсжаагаам шиг санагдна гэж байхгүйм байлээ тэр салхи чинь. Үнснэ гэдэг чинь арай өөр юм байдаг биз дээ, гүүмүү. Ч.Чимид гуай бас л агуу мэдрэмжтэй хүн байжээ. Тэгээд галаа асаалаа. Асаах гэсэн чинь гал байгаа хэрнээ цаас аваагүй байдийн. Ямар нүүрсээ жожкоолконд бариад зогооо-оо л байлтай биш. Тэгсэн мэргэн санаа нэгэнд нь төрөөд:
-Маанагаа наад нүүрснийхээ уутнаас урж аваад шатааччаааччч! гэсэн дуу гарснаар галаа амжилттай асаасаан. Энэ маанаг гэгдэгч нь би бишээ. Яахувээ одоо гээд тойроод яваад байсан тэр маанагийг хэлжаагаан. Багшаа бол яахав дээ, муухай халуун байнаа, шатаж үхэхнээ энэ гэж мэгээд архи хундагалаад суужээсэн. Архийг уугч 2 этгээд байсан ба мах зах нь шарагдаад болоод яг сайхан гардаг дээр хагас литр тэр архи дууссиймаа. Миний биед орсон дөрөвний нэг литр тэр галт ус толгой руу буудсан уу мэдкү нэг мэдсэн мах зажлаад ч байгаам шиг, өөр нэг мэдхэд пиав уугаад ч байгаам шиг, ахиад нэг мэдхэд өвс зажлаад ч байгаам шиг болжээснааа гээв гэнт бүх юм алга болоод 2 гараа салтаандаа гавчуулсан байдалтай модны сүүдэрт хэвтжээснаар өөрийгөө олоод цаг харахад ирснээс хойш даруй 6 цаг өнгөрсөн байв. Яаж ч маанагтаад цагаас илүү махтай ноцолдкуу, эрүү зуурцарсан байлаа ч 15-аас илүү минут мах идкүү гээд бодоход 5 цаг тэнгэрийн дор, өвсний дээр гэвтсэн байжухуй би. Гэхдээ өвс бид 2-н завсар адиал байсан бол тэнгэр бид 2-н дундуур агаар байсан юм аа.
Аяа агаарт гарна гэгч энэ буюу. Ингээд сэрээд өндийж суугаад хаа сайгүй харсан ч хаанаас ч мах олоогүй ба харин пиавнууд надад ихээр олдож билээ. Тэгээд мах олоогүй уураа тэдгээр пиавнуудад гаргаж тайвширснаас энэ өдрийн салхинд гаралт өндөрлөж салхинаасаа нэг юм орж ирээд блогдоод суужийнэ даа ингээд.
Багшаа одоо
Байн байн блогдож
Барбагшид
Балиартаж
Бах таваа ханганаа
Базарваань гэж.
За зургаан мөр ба гэдэг шүлэг тавьж өндөрлөлөө шүү. Эргээд нөгөөдөр мөгөөдөр уулзатлаа түр баяртай.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл