Хүүхэд


Хүүхэд гэдэг бол харахад өвөрмөц хэлбэртэй, хэтэрхий жоохон л болохоос та бидний адил л амьд бадгааль юм. Яадаг ч байсан хүүхэд зүгээр байжаахдаа танд онцын садаа болкуу. Харин та өөрөө түүнийг зүгээр байхад нь байн байн барьж, үнэртэж, базаж өөрт нь их саад болно.
Тэгсэн хэрнээ яг пориблээмээ илэрхийлхээр нь туслахдаа тун ч дуртай биш. Осолдкуу л аав ээж нь "за бас баачиж, за бас
өлсчиж" гэх зэрэг төвөгшөөсөн хэлбэрийн өгүүлбэр хэлэн босдог. Гэтэл нарийндаа бол хүүхэд гэдэг чинь тун олон пориблээмийг ажиркуу өнгөрөөдөг бишүү. Түүнд тохиолддог дөрүүхэн пориблээм бий. Дурдвал: өлсөх, өвдөх, бие нь тавгүйтэх, ганцаардах. Гэтэл бид дөрүүн мянган пориблээмийг урдаа барин хүнтэй муудаж, сайдаж, дайн тулаан ч хийдэг. Хэхэ хүүхэд том болноо гэж.

Юуу вээ бий чинь, нэг мэдсэн чинь х
үүхдийг бараг өмөөрцөн, магткаадийнуу гүү юүү. Тэгж ярькуэ. Бодоод үз л дээ. Тэднүүс чинь 2 гараа өргөөд өргөөд толгойноосоо дээшээ гарах уу. Яг толгойных нь орой дээр загатнуул яахын болжээн. Тэгснээ гар нь үен дээгүүрээ хонхорхойтой ч байх шиг. Порлоон шиг гартай. Тэр нь аманд нь ойртуул л шууд идкээд шоп шоп сороо л, ёооё үнэн утгагүй амьтад. Хацар гэж мантуу юм уу хаашаа ин. Нүд нь товч. Хээ цэс!
Тэд болоог бичих нь битий хэл ярьж ч чадкуу.
Үсрээ л анн-гаа гэсэн авиа гаргадаг. Юугжаагаан болдоо чааваас! Харахад ч, ээддээ..... горьгүй шүү дээ. Xалзан, тарган, юмлол худлаа инээж, гараа утгагүй сарвалзуулж, хошуугаа өмөлзүүлж... хм! Тэр ч гайгүй. Унтжаахдаа инээж, эвшээж, суниана гэж боддоо. Хагас мяатр ч хүркүүн байж суниажаагаа нь яг баатар. Мөрөөд, тээ? Унтжаагаан байж бүр хиг хиг хиг гэж хөхрөнө. Үнэхээр тэр Бирийтний, Шаварцнээгэр тээ, тэр Жасоон Данваан манваан бүгдээрээ ийм бяцxан шог амьтад байсиймаа гэхэд итгэхийн аргагүй сайхан хүмүүс. Баярсайханыг л бод л доо. Аа тэрийг ч танькуу л дээ та нар, манай хажуутлын айлын хүн байгаан.
За ингээд х
үүхэд гэдэг сэдвийн хүрээнд ярькуу өнгөрч болкуу нэг юм байнаа. Энэ бол хуурайлах ажил.

Ямар ч мэдээ дохио
өхкүүгээр зүгээр бааж шээжээдэг тэр хүүхдүүд ицсийцст хэн юм бэ?!!! За шээсэн бол ч яахуу. Паампарс гэж буянтай эдийг зохиосон хүнээ, чи шүү! харин баачуул ч...
Ходрох гэдэг тоглоом мэднэ биздээ? С
үүлчийн хөзрөө яаж хардаг билээ...

Х
үүхдийнхээ паампарсийг сөхлөө.... хэрвээ баасны булан цухуйж гэмээнэ гялс буцааж татаа л скочдоо л, өмдий нь өмсгөө л болоо. Угаасаа томорчоод эхийнхээ ачийг яанам билээ гэхээс эцгээн ямар дуулах биш. Шаал сонин санагдчлаа. Бичихээ болилоо. Ууг нь тэр маанаг хүүхдүүдийн тухай бичих зөндөө л юмнууд байна. Дандаа мээкээ мээкээ явдлууд. Тэднээс олигтой юм угаасаа гаркуу.


хахсайны мэнд! Хаая оол!



Заза ер нь сонькоо л байна доо нээрээ. Бүтэн 2 долооног өнгөрчаахад асуулт тавьсан шавь нарын тоо гарын хоёрхон хуруунд багтжээдэг байшд. Гаамп багшаагийн хичээл дээрээс бүр ганцыг ч олсонгүй. Артгаа багшаагийх дээр хайж хайж хоёр гуруун долооногийн өмнөх юм олдог байшүү. Харсаар байтал юуу ч мэдкүүм шиг хүмүүс байгаад байна уу! тээ Гаампаа багшаа? Исүүл энэ бяцxан хүүхдүүд хорвоогийн бүх юмны учрыг олчоо юу! тээ Гаампаа багшаа?
Хахсайны мэнд хүргэх үү болих уу? Орших уу, эс орших уу? ....

заза хахсайны мэнд! Хаая оол!
Тэр 2-т эгспрээс хариулт өгчөөд цаашаа явы. Цаашаа явахдаа бас нэг сүртэй шавийн хүсэлтийг биелүүлнэ.

Асуулт тэргүүн: Досу гэдэг хүүхэд бол үршүүргүй хүмсүүд яаж шүршүүрт орхым бээ" гэсэн байна. Тэр шүршүүргүй хүмсүүдийн эрх ашгийг хамгаалж хүмүүнлэг сэтгэл гаргаж байна. Энэ бол зарим нэг хүний зарлаад байдгийг бодуул жинхэнэ сайхан сэтгэл! За хариулы: "Тэгээд одоо шүршүүргүй бол ер нь.. тэгээд яахав дээ. Одоо яаая гэхэв дээ. Би юүүгхэв дээ. Амжилт л хүсий даа. Гол нь санаачлагаа алдаж болкуу шүү."

Асуулт дэд: За харин Пүж хэмээх нэгэн мэргэн шавь маань: "Өө зөз,багш бол шууд сүрдүүлнэ айн?" гэсэн байна. За энэ үг таануусд их учир битүүлэг байгаа байхаа. Тэгэлгүй яах вэ тэр үед юу болсныг хараагүй юм чинь. Тэр хичээлээ юу ч ойлгохгүй байсан юмаа. Тэгээд би бодкуу юу. Энэ хүүхэд энэ сайхан эрдэм ухааныг суралгүй өнгөрчүүл яаана даа, чихээрээ ойлгодгүүн бол маханд нь хэлж үзхээс дээ гэж. Тэгээд л тэрийгээ хэлсэн хэрэг. Гэтэл тэр надад ийм асуулга тавьлаа. Би хариулга хийе. "Үгүй дээ Пүж минь. Энэ бол сүрдүүлэг биш, энэ бол зүгээр төлөвлөгөө. Удкуу уулзий Пүж-ийн махаа!".

Одоо харин хэдүүлээ цонхон дээр суудаг Каарлсоон буюу Юки охины хүсэлтийиг ойшооё. Тэрээр:
"Сэтгэлийн үгээн чамдаан хэльюүүү гээд
Санаашран бодсоор з
өндөө удлаа даа
Сайхан сарнай мээн соёолж г
үйцэээд
Сарууул талаа чимэглэн ургалаа...

өөө өөө өө хайрын мээн ганц сарнай
өөөр зөркөнд мээн дэлбээлээч дээ

гээ дуу байдаг байсышт тэ. Энийг задлааад аль бурхан багшээээ"
гэсэн юм.

Задлана гэдэг маань тус дууны дотор нуугдах үл анзаарагдам агуулгыг ичих нүүргүй болтол нь ил гаргана гэсэн үг билээ л.
За ил гаргы л. За гаднаасаа бол энд, нэг эр нэг бүсгүйд сэтгэл алдарчаад түүнийгээ магтан дуулахдаа цэцэг навчийг хүртэл дурдаж байна гэж ойлгогджээн. Үнэн хэрэгтээ ямар байх нь уу. Ахин нэг цэгнэн үзвээс нэг залуу нэг бүсгүйг дарамталж байгааг төвөггүй харах болно. Пүжээ жинкэн сүрдүүлэг энд гарчээн даа, сайн хараад ав. Одоо далд санааг нь сирүүлий: Сэтгэлийнхээ үгийг хэлүүл хэлчмээр байхын чамд би! Чи ч их удаан гүрийжээн даа. Тэгж л бай! Миний шидэт сарнайнуудын соёо ургасан шүү. Чамайг хаанаас ч олоод улаан хоолойнд чинь соёогоо шигтгэчиж чадах л байх. Тал дүүрлээ одоо. За өөрөө л мэд тэгээд, яахыгаа! Би явлаа. Сарнайтайгаа ярих хэрэг байна. Гэнгүүтээ сарнайнууд дээрээ очоод:
өөө өөө өө хайрын мээн ганц сарнай
өөөр зөркөнд мээн дэлбээлээч дээ гэж дуулсан байжаах жишээний.

За өнөөдрийн харилцан ярианы хичээл ингээд дуускаа байнаа би яг мэджээн. Таануусд минь санал хүсэлт, асуулт байвал коомэнтоор үлдээгээд явчаарай. Ирэх хахсайнд бүгдий нь барагдуулнаа.
Дараагийн хахсайн хүртэл чүүс!

Харилцан ярианы хичээлийг энгүүн сайхан явуулсан шар тос шиг хайлган зантай: Артгаа багшаа нь.

Хүүхдийн дарамт


"Гэснээс багшээ, бурхан багшэээ, өглөө босдгүү хүүхдийг босгож гичээлд мордуулах гэдэг лээкц уншаад өгөөч" гэсэн асуултыг манай нэгэн хашир блогчин бүсгүй-шавь маань үлдээсэн билээ.
Энэ дээр тогтож ярькуу бол их
өргөн сэдэв байгаамаа ер нь.
Угаасаа тэр гэр б
үл төлөвлөлт гэдэг чинь нарийн шүү дээ. Учир утгатай хандкуу бол тэгээ л өөр дээрээ л лай хураана гэсэн үг. Дэлгүүрт ороод хүссэнээ авкаад газар тийчлэн байдгаараа орилох, хайч хулгайлж үсээ хайчлах, аав ээжийнхээ нарийн юмаг хүн болгонд ярих, нусаа идэх... тэсч гарах нь уу ер нь хүн төрөлхтөн.
Юки гээч энэ шавь эмэгтэй бол тэр л лайг амсаж яваа жирийн нэгэн хэлмэгдэгч гэдэг нь тодорхой байна. Тиймээ т
үүнд амьдрал пориблээмээ тулгаж, өглөө босдгүү адсага шиг хүүхэд заяажээ. За эндээс эхлээд Юки ба түүний хүүхэд 2-г орхиод ер нь өглөө босдгүү бүх хүүхдийн тухай ярьцгаая.

Тиймээ, х
үүхэд өглөө яагаад босдгүүн бэ? Гэхдээ хүүхэд болгон ч тийм байдаг юм биш. Жишээ нь өдөр олдсон хүүхдүүд бол багаасаа сэргэлэн болжмор шиг байх нь бий. Хүүхдүүд шөнө их олдоод байнаа сүүлийн үед ч биш ер нь хүн үүссэн цагаас хойш. Энэ буруу юм. Энэ үзэгдэлтай тэмцэж болкуу биш болно. Өнөөгийн ажлын цагийн хуваарилалт, даажээ нийгмийнхээ тогтолцоог өөрчилснөөр үр дүнд хүрэх учиртайм. Жишээ нь цайны цагийг уртасгах. Энэ хооронд ажилтан этгээд гэртээ харьж цаг гаран тааваараа тарвалзжаах боломж бүрдэнэ. Тэгэнгүүт гэр бүлийн хүн нь бас цайныхаа цагаар тарвалзхаар орж ирнэ гэж бод доо. Энэ үед учир мэдэх болсон том хүүхдүүдийг цэцэрлэг сургууль нь алдчилгүй барьжаах хэрэгтэйг сануулах нь ёстой илүүц ажил.
За гэхдээ нэгэнт тийм х
үүхэд төрцөн бол яах вээ. Тийм хүүхдүүд өглөө боскуун тулд элдэв арга саам хэрэглэх нь нэн элбэг. Сонсоогүй мэдээгүй царайлж хэвтэнэ, уйлах гэж умалзна, хөлөөрөө тийрнэ. Өндийлгөнгүүт буцаад нөгөө тийшээ унана. За бүр босгоод амбаардаад явуулжаахад л нөгөө өрөөний орон дээрээс олджаах жишээтэй. Ицсийцст бяд дийлж, тэд "яасан гицүүтэй бөмөбрцөг вэ!" гэхчлэнгийн юм амандаа бувтнасаар жорлон руу таавчигаа чирэн явах нь явна. Харин дараа нь өглөөний цай уух гэсэн бас нэг том дайн дэгдэнэ.....

Тиймээ тэд бидэнд гамшиг учруулдаг. Тэгээ яджаахад одоогийн энэ хямрал. За тэр ч яахуу.
Х
үүхэд өглөө боскуу вол бид юу хийх ёстой вэ? Сэрээхдээ түмпэнтэй цэв хүйтэн ус ацарч дээрээс нь асгах, үснээс нь татан босгож сэгсрэх, бөмбөрийн цан цохих, буу буудах, хамры нь бахиар хамаг хүчээрээ хавчих зэрэг аргуудыг бол хэрэглэж болохгүй. Харин шаз халуун ус гар дээр нь дусаах, үсний халуун индүүгээр хурууг нь хавчих зэрэг аргуудыг хэрэглэж бүүр ч болкуу. Тэгээд яах ёстой гэж?
Х
үүхдийн сэтгэхүй рүү дайралт хийх ёстой юм. Орчин үеийн нойрмог хүүхдүүд "багш нь ирлээ, Цэцгээ хаалга тогшжийн, Навчаа цонхон доогуур явжээн, одоохон боскуу бол хоцорлоо" гэхчлэнгийн аргуудад хууртхаа больжээ. Тэрний оронд "пөөх суганд нь үс ургачиж!" гэж хэлээд үзээрэй. За тэгээд ер нь хүүхдээ эрт унтуулжээ л даа. Хажуудаа суулгаа л зурагт ширтээд байхаар чинь наад хүүхэд чинь хохиржийшдээ. Тэгээ л өглөө бүр хүүхдээ тамалжаах сайхан байна уу? Тэрний оронд айн! 7 болвуу гүү юүү сайхан тайвшрууалаад. Каннаабис соруулаад, димдроол өгөөд байваа харин. Тайвшруулна гэдэг маань "тайвшраач чи!" гэж загнахын нэр биш юм шүү. Загнана гэдэг маань "би чамайг загнажийн!" гэж орилхын нэр биш. Сайхан айн! Тайвшруул л даа сайхан. Унтаарай унтаарай гээ л, халбага утаснаас дүүжлээд нүднийх нь урд савлуулаад бай. Унтаарай унтаарай гэдгээ бол "алтайн магтуу"-гийн аяаар явхым шүү. За ингээд дээр дурдсан хашир болоогчингийн охиноос бусад бүх хүүхдэд зориуллаа энэ бичлэгийг. Тэдний охин бол угаасаа ямар ч арга тус болхоосоо өнгөрсөн хүүхэд байгаам. Одоо яахав дээ.


Шүршүүрт орох


Сайм байцгаануу ханагар залуус, хацар гоо охид мээн! Таанрыхнаа шинэ долоо хоногийн ажилд амжит хүсч, сайн сайхныг ерөөе!.... Энэ хацар гоо гэж их өрөөсгөл хэлжийнаа. Гэтэл жишээ нь би охидуудын уруул нь чигсэн хөөрхөн байхыг хүсжээшд. Миний нэг танил бол охидын хөөрхөн нүдэнд унан алддаг эр байгаам. Гэтэл зөвхөн хацар гоо гээд орхино гэдэг тун тусгүй ээ. За энийг орхий доо. Өнөөдөр түмэн олон шавь таа нартаа усанд орохуй гэдэг танин мэдэхүйн хичээл орхоор шийдлээ. Шийдээд гуруун минуут болжээн.



Усанд орно гэдэг их учиртай эд. Жишээ нь ш
үршүүрт хэрхэн орохыг өөрийн туршлага дээр авч үзий. Юуны түрүүнд бүх хувцсаа тайлан орно гэдгийг анхаарна уу. Хувцастайгаа яваад орчих нь үнэхээр таагүй байдгийг би хэд хэд биеэрээ үзсэн билээ. Биений хир ерөөсөө арилгаагүй байсан. Ууг нь арьсаа л угаах ёстойм байлээ. Бас улаан бандаашны будаг гараад тэр хавийн хамаг юм улаан болчоод арилкуу удсаан. Мөн усанд орход халуун бүлээн ус илүү тохиромжтой. Час халуун юмуу хүйтэн ус бас л тохиромжгүй юм гэдгийг би мэдсэн. Час халуун усанд орход халуун там, хүйтэн усанд орход хүйтэн там санаанд орж байлаа. Тэр витий хэл нүдэнд жад барьсан чөтгөрүүд харагдах шиг болсох шүү.

За хажуудаа х
үн байгаа эсхийг харчаад хүнгүй бол хувцсаа тайлан шүршүүр дороо орж зогсноо. Хажууд хүн байхад ичээд юун усанд орох манатай болдын байлээ шүү. Дээрх хувцастай усанд ордог өдөр чигсэн, хажууд хүн байснаас л хамаг хэрэг болсын.

Бас баанны
өрөөнийхөө хаалгыг түгжчүүл их зүгээр юм билээ. Тэхкүү вол гэнт хүн амьтан орж ирээд байсан. Орж ирчээд хамгийн түрүүнд миний ... юу руу харах нь хүний угийн инстийкт гэхээс өөр яахуу дээ. Харин би тэндээ "горьд!" гэсэн бичигтэй цаас наасан нь ёстой дажгүй санаа байсан гэдгийг хэлмээр байна.

Усаа гоожуулаад ямар эрхтнээ эхэлж угаах нь тэр х
үний сонголт билээ. Зарим хүн толгойгоо, зарим нь хөлөө, зарим нь... тэгээ л янз янз доо...
За хамгийн бэрхшээлтэй нь нуруу угаах явдал юмаа. Богино м
өчтэй, гүзээлэг хүн бол хэдий сайхан сэтгэлтэй байгаад ч нуруугаа угаахад мөн л бэрхшээл тохиолдно. Тиймээс нуруугаа хүнээр угаалгахыг өөрийн эрхгүй хүсдэг байж магадгүй. Баанны өрөөнөөс "хонгор минь нуруу угаагаад өгөөч" гэсэн ялдамхан дуу гардагийг киноон дээрээс бишгүй хараа биз дээ. Хүүхдүүд уншиж байж магадгүй учраас энэ явдал юунд хүргэдгийг ярилгүй ингээд орхий доо.
Гэхдээ нэгэнт киноо ярьсных
өөр нэг пориблээм дурды л даа. Шоронгийн атмаан нийтийн халуун усны газар орж таалагдсан залуугийнхаа хажууд ирээд савангаа газар унагадгийг бас харсан л байх. Тэгээд тэр залуугаас савангаа авч өхийг хүснэ. Яахжаагаан бүү мэд, бодуул тонгойхоор нь өлгөх... за энийг бас ингээд орхихоос доо. Энэ хүүхдүүд ер нь юм бичүүлэх нүү гүү юү.

За тэгээд та хэрэв ш
үршүүрт орхоосоо өмнө нь шээхээ мартсан байвал гаран гартлаа заавал тэсээд зогсох шаардлага байнуу гүү юү гэдгийг цэгнээд үзээрэй. Харин баахаа мартсан байвал тэгээд...шатаж байгаам даа. Юу гэвэл шүршүүр дотор баах нь зохисгүй учраас та дараа нь л үүнийг хийхээс өөр аргагүй. Хайран сайхан угаасан юу... Яахуу цог золбоо ихтэй, радикаал хүүхдүүд шүршүүрээсээ ухасxийж гараа л ороод ирхэд бас болкуу нь юу байхав.
Миний чуупаа чуупсан бие сайхан зантайгийн дээр шавь нартаа
үнэн сэтгэлээсээ хайртай тул аль болох илэн далангүй байхыг хүсдэг билээ.

За тэгээд шампуунаа з
өв сонгоно гэдэг бас чухал хэрэг юм...шиг байгаам. Миний мэдэхээр хагны эсрэг, тослогтдогийн эсрэг, үс ургуулдаг ба үл ургуулдаг гэxчлэн байдийн байлээ. Тэр битий хэл нойр хүргэдэг, бие сэргээдэг гэжээсэн гээ л сэтгэчих. Бодуул бас бүтэлгүй бодлын эсрэг, хорон санааны эсрэг түүнчлэн сайхан санаа төрүүлдэг, өрөө төлчдөг ч юмуу гэж бодуулдаг шампуунуууд байдаг биз. Юм хөгжхөөрөө заримдаа замаа алдхын.

Ш
үршүүрээс гарах. Шүршүүрээс гарахдаан бол баанны алчуураар, эмэгтэйчүүд нь биеэ ороож, эрчүүд нь бөгсөө ороож гардийн байлээ киноон дээр. Зөвхөн бөгсөө ч биш л дээ. Таазаа л ороогоод байгаан. Тэхкүү бол урдах нь харагдчийшд. Яахуу дажгүй л юм байлээ. Харин эмэгтэйчүүддээ хандаж: том алчуураар толгойгоо ороож болноо, харин духан дээрээ овоолж зангидваа гэж захимаар байна.

Ш
үршүүрийн тухайд нэг иймэрхүү асуудлууд байдын байна. Дараагийн хичээл дээрээ баананд хэрхэн усанд орох тухай, цаашаа нийтийн халуун ус, саун, бассэйнд биеэ хэрхэн авч явах тухай үзнээ.

Баяртай эрхэм олон шавь нар минь.
Сайхан зантай багш Артгаа ёслов.

Ганц бие эмэгтэйн харуй бүрийн амьдрал


Өнөөдрийн сайхан өглөөний, өдрийн, оройн мэндийг хөөрхөн эмэгтэй шавь нартаа хүргэе ээ! Та нар минь сайн биз?
…Залуус бас давг
үй л биз дээ?
Ингээд уламжлал ёсоор лээxцний
өмнөх билийц асуулт хариулт… байхаа больсоо. Хахсайн өдөр тэрий чинь хариулдаг болсон. Гэхдэ яахуу Алхимич охины нэг асуулт байна. Дараагийн хахсайн хүртэл удаад өтчих болуу гээд одоо хариулчий.
Тэрээр:
-”хүүеээ ардын алтан багш минээ, намайг таалахгүй, нэг нүдээрээ харахгүй, залгахаар утсаа салгаад, холоос харчаад зугтаад байгаа залууг яаж өөрийн болгох вэ, хэлж хайрлаач!” гэсэн байлаа. Зөвлөгөөгөө өгье өө.
“За тэр чамайг нэг нүдээрээ хардгүүн байж, тэгвэл 2 нүдээрээ яахнуу гэдгий нь үз. Мөн түүний утасны салгадаг коноопы нь эвдээд, холоос биш гэнт хажуунаас огцом гарч ирээд бай” гэж зөвлөе өө. Чанх дэргэд гэнт гарч ирэх энэ явдлыг манай ЦЕГ-н харьяа эргүүлүүд мундаг хийдэг. Тэдний ийн үйлдхийг олон нийтээрээ “цагдаа ургалаа” хэмээн нэрийддэг билээ.

За ингээд захиалгат лээхцэндээ оры л.
Өнөөдрийн лээxцийн энэ сэдвийг манай нэгэн нэр сүр бүхий блогчин эмэгтэй захиалсан билээ.

Ганц бие эмэгтэйн харуй б
үрийн амьдрал.
Тиймээ ганц бие нэгэн эмэгтэй харуй б
үрийгээр яаж цагийг өнгөрөөх бол. Энэ бол яах аргагүй төсөөлөл, уран сэтгэмжэр хийгдэх ажил билээ. Гэмт хэргийг урьдчлан илрүүлхэд бас л энэ аргыг хэрэглэдэг. Миний бие хэдийгээр сайхан зантай хүн боловч… нээрээ би нуур байсан бол шувууд* над дээр шавжаагаа.аа тээ?
За лээxцээ эхэльяаа. Эмэгтэйг хэд
үүлээ Зэцгээ гэж нэрийдий. Төсөөлөл эхэллээ… явлаа… Цийнийнийн цин цин! За манай Зэцгээ ажлаасаа орж ирлээ. Польтоогоо тайлж өлгөчөөд цүнхээ шидэнгүүтээ, өө новшоо гэж дуу алдан хуруугаа нүүрэндээ ойртуулж харлаа. Хайран хумс…. гэж мэгж үглэж ч байх шиг. Тэгснээ нэг хөлөөрөө нөгөө гутлынхаа өсгийг түлхсээр байж тайлжаахын. Нөгөө гутлаа ч бас. Таавчигаа эрэх хооронд нь баруун хөлийнх нь шилэн тирко эрхий хуруун дээрээ цоорцон харагддаг байшд. Тэрийгээ харчингуутаа мань Зэцгээ хөлийхөө хумсыг авахаас гэж боджаах жишээтэй. Тэгснээ нооль орчоод гараа угаажийн. Угаангаа толинд харна. Нэг ойртож, нэг холдож, нэг инээж, нэг ярзайгаа л. Сайн ойртож нүднийхээ үрчлээг хараа л. Тэрийгээ хуруугаараа татаж толийлгож ч байх шиг. Шүдээ ч үзжаах шиг. Тэгснээ залхсан болтой гараад явлаа. Өрөө рүү гээ орж хувцаа тайлжийн. Бөөн л цахилгаанжсан дуу гараа л чад чад… Хувцаа тайлцан байжээснаа гэнт толинд хармаар санагдсан уу яасан том толиныхоо өмнө очоодохлоо. Өөрийгөө нүцгэн жоол харжээснаа 2 мөөмөө өргөж ч байх шиг, нийлүүлж ч үзжаах шиг. Тэгснээ эргэж хараад өгзгөө өргөж ч байх шиг. Тэгж тэгжааснаа гэнт чичрүүдэс нь хүрснээ түн түн түн алхсаар халаадаа шүүрч нөмрөв. Гарахдаа пааран дээрээ хальт гараа тавьж энтэр. Бас нэг юм амандаа үгэлж энтэр. Бодуул цахилгаан истаанцынхныг хараасан биз, өөр яав л гэж. Өлгүүр орж утсаа цүнхнээсээ утсаа гаргаж кармаалчаад гал тогоо орлоо. Гэрлээ асаангуутаа бүх юмаа нэг удаа тойруулж харчаад, ширээн дээр байсан бөргтгөр хогийг авч кармаалчаад хөрөгчөө онгойлгов. Дотроос нэг жижиг тоорт гаргаж хазчаад ширээн дээр тавингуутаа утсаа оролдоо суучдийм даа. Утсан дээр нь сонин юм байсангүй юу яасан, тоортоо авч дахиж нэг хазаад буцааж тавингуутаа нэгийг санаж харвингаа барьж үзлээ. Ууг нь сүртэй тарган юм алга л байхийн. Гэтэл мань бүсгүй тоортоо буцааж хөрөгчиндөө хийгээд оронд тараг гаргаж идхийм даа. Оройн хоолоо ажлынхантайгаа идцийм байгааз.
Зэцгээ том
өрөөндөө орж зурагтаа асааж, диван луу гаа очлоо. 2 хөлөө гарган сууж, урдаа дэр тэврээд, удирдлага тараг 2-оо барин тухалж авав. Ашгүй Жооний Дээптэй нэг кино тааралдаж тэрүүн дээр сувгаа тогтоогоод утсаа нухаж гарлаа. Нэг ч дуудлага, мийсээж байхгүй байсан чинь харин утсаа ” өө муу цаг” гэснээ өөр нэг дэр лүү шиддэг гэнээ. Утсанд бол цаг хэмээх үг үнэнхүү муухай доромжлол билээ л. Жоохон байжээснаа байдгаараа сунаж дүлжээж утсаа аваад нэг найз руу гаа ярьжийн:
өвхөн Зэцгээгийн хэлсэн үгнүүд байгааг анзаарна уу)
-хаая, юу айн? Би айн.аан, сая оржирчээ л… тэххх, аан тийм
үү… заза түгүүл дараа ярийдоо
Тааз харан хэсэг сууснаа ахиад нэг найз руу гаа ярьжийн гэнээ:
-За юуайн, бий л айшдээ, … ай? ааан…… Суугий бас найз залуутайгаа байжийн гэжээсэн….. аан заза…. за бака.
Т
үүний нүд нэгийг мөрөөдөх мэт болсноо шазуур зуун өөр нэг найз руу гаа ярьжийн:
-Юу айн Дээгий! Цэцэг вайна… тийн, Н
өгөөхөө маньдаа хэзээ өхийм бэ, яг хэрэг болчоод.. ай, пөөх.. тийм удаан уу… заза.
Ярьж дууссанаа амандаа “авгай чинь” хэмээн заналтайгаар бувтнав. Энэ “авгай” хэмээх
үг бол эмэгтэйчүүдэд утсыг цаг гэснээс ялгаагүй хүндээр тусах хараал билээ л.
Тэгтэл ашг
үй утас нь жингэнэлээ. Шүүрч авангуутаа гэнт ногоон коноопоо дарахаа болив. Гүйгээд байдаг тэнэг залуу ч юмуу, дургүй найз эмэгтэй энтэр л биз. Гэнэт цонхынх нь цаанаас хүн хараад байх шиг санагдан айж, бушуухан босч хөшигнүүдээ хааж энтэр. Тэгснээ дүпр дүпр хурдан алхаж компьютрээ асааж яахуу мээсэнжэр нээж энтэр. Уржигдар танилцсан дажгүй яриатай мээсэнжэр найз нь байхгүй байсан ч түүнд чаатлах нөхөд зөндөөн бий болхоор хэзээ нойр нь хүрч унтана, тэр болтлоо кийбоорд нүдэх нь тодорхой боллоо гэжж….

т
өсөөллийг хийсэн үнэнхээрийн сайхан ааштай Артгаа (PhD, тосон D, ундевит)

Маажуур авгай

За ингээд сайхан сэтгэлт Гаампаа багш нь байнаа. Сайхан сэтгэл сайхан зан 2-ийн аль нь чухал вэ гэдгийг таануус өөрснөө сайн бодоод олчино биз. За өмнөх гичээлээр сайхан зант артгаа багш нь ганц бие хүний тухай ярьсан бол би одоо ганц бие биш хэрхэн болох тухай хүүрнэн өгүүлнээ.
.

за ганц биесүүд нь гараа өргө дөө. Тээр тэээр нүдний булайнуууд ихэнх нь ганц бие шүү. За 2 бие болкээд баркуу байваль зүгээр сайхан орлуулах юм бодож ол. Тэр орлох юм нь блог, пиав, хөгжим, зураг, кино, ном гэээд юу ч байж болох юм. За яагаад эндүүс ингэж сайн орлож чадах вэ гэхээр жишээн дээр тайлбарлая. Маажууураар жишээ авий даа. За таны авгай маажууур гээд төсөөлдөө. Урт нуруу маажхад зориулсан үзүүртээ 4 хуруутай. Эхлээд сайн талуудыг нь авч үзий. Таны маажуур авгай таны нурууг маажхаасаа ердөө ч дургүйцэхгүй. Ер нь үхсэн муу маажуурны үндсэн ажил нь юм чинь дургүйцээд ч яадын. За таныг өөр маажуураар нуруугаа маажиж орхилоо гээд уурлахгүй оройдоо нэг нуруу маажиж байвал болоошд тэрүүнд. Оройтоод халамцуухан тууж орж ирхэд үглэж яншаад байхгүй, нүд амаа сохолчихгүй бол маажиж л байна биз согтуу толгой минь гэсэн шиг хэнэггүй дээшээ хараад л хэвтэж байна.

Өөө тийн гувцас хунар авна гээд дэлгүүр хэсээд гангалаад элдэв үнэтэй юм аваад мөнгө цаг үрээд байхгүйшд. Тэр гувцас өмсөж, тос түрхвэл маажих бүтээмж нь мууднуу гэхээс өөр сайхан зүйлгүй. Хэндээ ч ганган харагдана гэж тэгэх вэ дээ маажихаас өөр ажилгүй байж. За тэгээд өөр хүний нурууг маажааад заваараад явкуу гэрт нь сайн түгжээд явчуул орой ирхэд чинь олийгоод л хэвтэж байна. За тэгээл гарч орж гүйгээд хажуу хавирганы айлуудын маажууруудтай нийлчээл манай хүний нуруу нуль батга, дээр нь аймаар хиртэй маажихад аягүү сэжигийн, Ёооо тэр хажуу байрны Гаампын маажуур яасан азтай юм бэ. гаампын нурууг нэг маажчаад үххийсэн гэдэг ч юмуу элдвийн юм яриад байхгүй бас их зүгээр. ууг нь Гаамп ч ялгаагүй л гар байх л даа.

Зиа тэгээл ээж, аавтай чинь муудалцаад чамайг
өөрийхөө талд орсонгүй гээд уурлангуутаа анх худалдаж авсан лангууруугаа гүйж барьж таксины мөнгөөр шатаагаад байхгүй. Зиак тэгээл заавал паартай байшинд амьдарна, хавайн арал явж амрана тэхгүй бол үхлээ гэж мэгэж таныг самардаж этрэ бөөн юм болкуу. Харин ч эсрэгээр та нуруугаа маажиж маажчаад холоо шидэж орхино, бүүр цохиод авсан ч болно гар чинь өвдкуу бол бүүр дургүй чинь хүрвэл хугачаад хаясан ч болно. Дахиал зах гараад авчина биз. харинч хурц иртэй өндөр бүтээмжээр мааждаг шинэ маажууртай болоод авна. Эцсийцэст маажуур л хохирч байна. Таныг сайхан хөлбөмбөг үзэж байтал маажуурыг хэрхэн арчлах нь гэсэн дуусдагүй урт нэвтрүүлэг үзнэ гээл суваг булаацалдахгүй. Зиа тэгээл яриад байвал давуу тал их байнаа . Хөөрхий маажуур нуруу маажихаас хэтрэхгүй голийгоол хэвтэнэ.

Сул тал нь гэвэл.
Өвчтэй байхад чинь арчлахгүй, алдаж онход чинь дэмнэхгүй, алаг сайхан үртэй болкуу, айл гэрийн халуун дулаан амьсгалгүй л байхымдаа.

Өөө тийн сээгс гээл үглэцгээнэ биз таануус бүгд л хостой хосгүй болгодог л биздэээ. Одоо болхоор л нээх хосгүй бол сээгс гэцүүдлээ гээл үглэцгээх гэж байгаан.
Дээрхээс хархад давуу тал нь хичнээн олон байна. Та б
үхэн харжаагаа биздээ. Бүх юм ойлгомжтой байгаа биз.


Дэлгүүр хэсэхүү

Зиак ойрд донгодуулж бариад яаваа би нээрээ. Артгаа гэж өөрийгөө нээх их юманд бодцон гар маарктэнгийн даргаа донгопдож этр. Сонин санагдчилаа байна /лээвчигээ янзлах, гүй ээ биэрэгтэйн байна өмдөө татах/. Зиак ингэээд элдэв хөдөлгөөн хийлгүйхэн шиг үндсэн ажилдаа орий. Энэ удаад өөрийн туршлагаа ярьж өгнөө. Авах ч юм бий хаях ч юм байхгүй туршлага шүү.

Одоо дэлгүүр хоршоо хаа сайгүй болж тэнэхгүй хүн ч үгүй болж. За би бол дэлгүүр хэсэхдээ эхлээд хувийн бэлтгэлээ сайн ханганаа. Бүтэн оймс, бандага өмсөж, тэлээ зүүх, хиргүй подвоолк, дотуур өмд шахах, гутлаа тослох, гараа сайн угаах. Мөнгөгүй байж энэ бүгдээр яажаагаан гэжүүү. Ааа чухал юм авахдаа биш дэлгүүр хэсэхдэээ байдым шүү дээ. нэгэнт хэсэж байгаам чинь өмсөхийг нь өмсөөд, зүүхийг нь зүүгээд, амсахыг нь амсаад, асгахыг нь асгаад, авхыг нь аваад явдышд.

За хороолол, выстаавкаа, марс гээл гувцас хунарын дэлг
үүрээр бол сүртэй явышд. Мөнгөтэй хүн шиг царай гаргаал элдэв юм үзээл "Энэ госчоом хэд вэ? Энэ уг нь аягүү сайн бажийнк байшд, Энэ кууртик надаа байж билээ гөө мөн чанартай эд шүү гээл" бүлт бүлт үсрээл явдын. Худалдагч нар амархан хууртана инээгээл та өмсөөд үзээч гээл кармаандаа ганц зоосгүй намайг тэгдийн. Тэхээр ах яахууу ойлгомжтой биддээ. Бүгдийг нь өмсцөн "Тэр дэлгүүрт байсныг бодход танайх сайн юм байшүү" гэх мэтийн эд барааг нь магтаад өгдийн. Ямар ч худалдагч дагаал дарвайгаад ирнэ шүү дээ. Ингэхгүү л бол "юм хум хир болгочлоо тавь" гээл харааж загнаад ундын. Тэхэд нь тавь гэж тавин мянга юмуу гэж өөдөөс нь дарвайж байж алуулж явсан ч үе байж л байна. Таминь орхи гэсэн үг юм билээ ууг нь. Зиа яс юман дээр жинкэнээрээ юм авах бол уурлаал муулаал шалны алчуур гэж мэгэж байж арай гайгүй 5 цаас татаж авышд.

Өөө тийн эрэгтэй лангуу цөөхөн болхоор их гэцүү явж явж нэг олдоно. Тэгээл гайгүй охин худалдагч хийж байвал өөрийн мэдэлгүй эмэгтэй дотуур хувцасны лангуун дээр очцон "ээждээ авдымуу" гээд хэл ам нь ээдрээд нүүр нь улайцан зогсож байсан үе байж л байна. Нөгөө худалдагч хөөрхөн охин энүүний ээждээ авна гэж юу байдын харваас өөртөө ч авхааргүй гар байна гэж бодсон биз. Ер нь тэгээд бас моод мэдкүү эмэгтэй хүний цамц угалчаад орчин үед эр эм ялгаагүй өмсдөг болцышдээ гээд улайм цайм гоё байна, өмсөж болно гээд өөрөө зүтгээд байсан тохиолдол байвал байж л байна.

Зиа одоо х
үнсний дэлгүүр оруул хуруугаа норгож аваал дүрээл дүрээл амсааал цадаал явчийшдээ. Амсаж болох бүгдийг амс, үнэртэж болох бүгдийг үнэрт. Бараг цаддымлдаа хаа очиж. Энэ тэнд амталгаат худалдаа болж байхад "Энэ эргүү өглөөнөөс хойш 17 амслаа" гэж хөөгдөхдөө тулж шинэковдож байсан ч үе байж л байна. Зиа тэгээд юуруу хуруу гараа оруулж юу амруугаа оруулж байгааг харкуу байх нь тэнэгийн шинж биз. Ув улаан пээрцрүү хуруугаа хийчээд учиргүй хурдан амруугаа хийж галаар тургин луу болж байсан үе ч бас байж л байна.

Бараан зах хамгын сайхан нь. Т
үм түжигнэж бум бужигнаж амьдрал буцалж байдаг газар. Зиа ёстой юу ч олж болно доо. Цагандаа зай, жоомны хор, гутлын тах, дотуур өмд, товч, цахилгаан, утас зүү, гутлын улавч ер нь дэлгүүрт байдагүй күйлүүдийг авч болноо. Ууг нь сайха битүү байсан бол тавтай тухтай тэнэж худалдагч нартай буу халмаар байдын. Даан ч даараад байхын хувцас хунар муу болхоор. Одоо энэ санхүү эдийн засгын хямралын үед юун дэлгүүр мантай ч би эстрээсээ гаргаад хааяа зах гарж л орхидын. Ай манай зах мину зээ

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл