Манай хүүхэд өдөрт зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь үрж дуусчихаад л гэртээ ирдэг гэмтэй. Гэхдээ зайлуул нэг найзтайгаа нийлээд өдөр бүр хоёр, хоёр зуун төгрөг цааш нь далд хийдэг юм. Бас сэргэлээн, тэр хоёр чинь янз бүрийн өрөвдөм юм ярьж байгаад заримдаа ээж, ааваасаа илүү мөнгө аваад тэрэндээ нэмчихнэ. Сургуулийн амралт эхлэхээр тэр цуглуулсан мөнгөөрөө ямар нэгэн хос зүйл авах юм гэсэн. Хос тэмдэглэлийн дэвтэр ч юм уу, хос бал ч юм уу. За тэр ч яахав.
Өчигдөр жаахан зав гараад охиндоо мөнгөө хэрхэн бүртгэх талаар, Өдөр бүр хэн нь хэдэн төгрөг нэмсэн болох, өдрийн эцэст хэдэн төгрөг хуримтлалд нь байгаа эсэх талаар зурж, хүснэгт татаж байгаад л заалаа. Сонирхоод, нүд нь гялалзаад байхаар нь улам цаашлаад долоо хоног бүр ээжээсээ авдаг мөнгөө яаж зарцуулснаа ингэж бүртгэж болно гээд л нэмэлт хичээл оров. Гэтэл энэ маань миний хувьд асуудал үүсгэж эхэлнэ гэж би яаж мэдэхэв дээ. Дамба муу туучийг даалуу үүлүүтэй байсныг би яаж мэдэхийн гэдэг шиг л юм болсон. Юу вэ гэвэл:

- за тэгвэл ээж та хэдэн хэдэнд цалин чинь буудаг, юу юу авсан гэдгээ хаана бичдэг вэ? Тэрийг чинь үзий.
- ээж нь бичдэггүй юм аа
- бичиж байх хэрэгтэйн байна. За алиу хоёулаа бичий даа.
палллххх, юу болох нь энэ вэ? Би хэнд юу заагаад өгчихөв өө. Ер нь ирээдүйд намайг хянаж, цагдаж, хэрэгт унагаж мэдэхээр хүнд элдвийн юм заагаад байх дэмий юм байнаа. ёстой ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр л болжээн.
Яг үнэнээр нь бичээд харуулвал цалингийн хэдэн хувь нь пиав, бусад уух зүйлсэд зарцуулсан харагдах вэ гэдгийг бодохоос дотор хачин болжээн. Яаах вэ би?
Одоо би охиныхоо ой санамжийг арилгах уу, эсвэл өөрөө ичихгүйгээр миний хэлсэн ам, хийсэн үйлдэл зөржээдгийн гээд гүрийгээд суух уу? Яаах вээ би?