8. Бодлогошрон суух Гавьтаан

      Истээллэрийн үнээний махтай ногоотой шөл пор пор буцална. Тавцан дээр гардаг цоорхойгоор шүдтэй шүдгүй, нүдтэй нүдгүй, чихтэй чихгүй, юм юм үзсэн олон янзын толгойнууд цухалзах нь нэн төвөгтэй. Бүр хамаргүй нь ч бий. Тэр толгойнууд зөвхөн хирээрээ л ижилснэ. Тэднийг би сарын өмнө нэг нэгээр нь барьж авч хүчээр далайн усанд толгойг нь угааснаас хойш тэд өнөө хүртэл бороо л оруул угаагдахаас нааш даг даахиндаа улам баригдсаар яваа билээ. Дунд нь пантийн про ви тавьж өгч үзлээ, хүн тус бүрд нэг удаагийн хийд энд шуулдэрс ч тарааж үзлээ. Толгойгоо угаах туйлын дургүй хэдэн эргүүг яаая даа байз. Кү тэр усанд дүрээд хөөсрүүлж байхад аллаа, живлээ, авраарай гэж муухай орилжээсний нь яаана.
      Тийнхүү дахин дахин цухуйгаад байхаар нь сүүлдээ ялааны алуур барьжаагаад цухуйсан толгой болгоныг нүүр лүү нь тасхийтэл байлган хөөж байлаа. Тэг тэгсээр тэдний хүсэн хүлээсэн цаг ирж шөл бэлэн болов. Хамгийн бяртай 2 матроос болох Аяаско, Молива 2-г дуудлаа. Тэд ирж шөл дамжлан шатаар авирч, би араас зайтайхан шиг дагана. Тавцан дээр гаран бүгдэд номхон камаанд өгөв. Пижигнэж пижигнэж арай хийн жагслаа. Гартаа зүсэн зүйлийн урт богино, хугархай, сарампай халбага сэрээ барьсан өндөр нам бүдүүн нарийн матросууд. Бүгд над руу нэг харж, савтай хоол руу ч нэг харах аж. Тэднийг ажин, уруулаа хэмлэн зогсохдоо хэлэх үү болих уу гэж шийдэж ядаад, хэлсэн нь дээр үзэв.
- За усан цэргүүдээ! Хөлөг дээр хэн нэг нь бослогод бэлдэж байна!
Бүгд дүнгэнэлдээд л явчлаа. Тиймээ, задгай далайд гарсан хөлөг онгоц дээрх бослого бол үнэхээр тоглоом биш билээ. Гэтэл уг нь шар боловч замаг наалдаад цэнхэр болсон алчууртай горзгор цэрэг, Гавьтаанд илтгэх зүйл байна гэсээр урагш нэг алхлаа. Гутал нь урдуураа онгойж хөлийнх нь хуруунууд цухуйх ажээ. Тэдгээр хуруунууд тасралтгүй хөдөлнө. Дахин урагшаа гуруу алх гэж би тушаав. Тэр алхсанд урт ургасан хумс нь тавцангийн гадаргууг зурж хяхтнан нуруу хүйт оргиулчихлаа.
-Нөхөөр Гавьтаанд, усан цэрэг Гакуня өглөө болгон хамгийн эрт босдог, бас шөнө босч шээдэг, түүнийг би бослогод бэлдэж байна гэж бодож байна, одоо хоолоо идэж болох уу?
Хм хэрэг алга......                                                                                                                                - бүгд хоолондоо! 
- Урррааааа.......

Бүгд өөр өөрийн шанагаар хоолноос хутган авч юу тааралдсан дээрээ сандайлан сууж идэцгээнэ. Бүгдийнх нь харц жаргалтайгаар гэрэлтэн, ар гэр авгай хүүхнүүдээ ч ярьжаах шиг. Харин би тэднийг ажиглан суухдаа миний Гавьтааны бөгжийг авсан байж магадгүй гэмээр хүн олж харахыг хичээлээ. Тэр муу эрээн өмдтэй бүдүүн золиг.. аа биш, тэр хоншоор нь улаан цагаан гуталт.. тэр бүр биш, тэр таягт.. бишээ, нүдний шилт... арай л биш, тэр чармай шалдан... биш байхаа... өрөөсөн чихт, нэг нүдэт, мөрөн дээрээ тотьтой.... бүр эргэж гүйцлээ, аль нь авсийм болоо. Ийнхүү бодолд дарагдан суужээтэл, ГАЗАРРРР! гэсэн шахмал сөөнгө хоолой цуурайтаад явчлаа. Би ухасxийн босч гараа хойш нь сунгатал миний гар дээр хэн ч дуран тавьсангүй. Тэхд нь өгөө гараа огцом хойш нь сунгалаа. Бас л байдгүү шүү. Болихоос гээд өврөөсөө нэг нүднийи эвхдэг дурангаа гаргаж барив. Хээ сайхан арал байна. Бөмбийсөн хөөрхөн, яг голдоо өндөөр гэгчийн дал модтой. Энэ доор байгаа зураг бол тэхэд авсан фото юм шүү. Давалгаанд хөлөг дайвалзаад фокус жоохон муутай гарцийн. Та бүхэн болгооно уу. Ийнхүү газар хөл гишгэж амсxийx болсондоо хөлгийнхөн бүгд баярлан дэвхцэж, бас л бүжиглэх гэж оролдно. Яджаахад яасан ч таазны бүжгэнд дуртай ен. Харин миний хувьд тэр арал дээр юу хүлээж байгаа бол гэхээс сэтгэл зовниж эхлэв...

Энэ Гавьтаан цаашаагаа итгэлтэйеэ явнаа.

2009-08-03 05:54:23

0 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл