Аж төрөх ухаан, авхаалж самбаа.

Хөвий хөөрхөн охид
Хөмхийгөө зуусан залуусыхаа
Даваа гаригийн мэндийг
Дарааствуй гээд хүргэчий даа.

Багшаа нь боджээнаа. Ер нь амьдрал улам хэцүү болоод байна, хямрал эрчлээд байна гэж. Тэгэнгүүт юмхнаар юм хийх арга ухаан зүгээр байхад толгойд өөрөө боловсроод, гарныхаа үзүүрээр гаргахгүй бол тонгочоод бүр халуурч хэвтэрт орчих шинжтэй байна. Юмхнаар юм хийнэ гэдэг гярхай нүд, богино биш гар, сонор сэрэмж, санжийн зузаантай нүүрний арьс шаардсан чимxлүүр ажил юм. Та бидний ойр зуурын хэрэгцээ хэзээ ч дуускуй билээ. Гэтэл тэр болгонд мөнгө зараад байх нь хаашаа ч юм, нөгөөх нь эрчилчээд байхад.

Жишээ нь танай буузны жигнүүр цагаан сараар жижигдээд тогоонд таарсан томын хэрэг гарвал яах вэ. Тэгвээс шөнө болохыг хүлээж байгаад болонгуут нь амандаа цинийн цинийн цинийн гэж аялан гарч... (энэ ягаан пантэрагийн ая шиг сонсогджийнуу гүй юу) замын тэмдэг хусна. Хусахад А шат, хувинтай ус, алчуур 3 хэрэгтэй. Хэрэв хүн харчуул тэмдэгээ арчиж буучаа л шатаа сугавчлаад цаашаа дараагийн тэмдэг рүү яваад өх ёстойм байгаан. Хүмүүс баярлана л биз, ашгүй эднүүс энэ мэнийгээ арчиж угаадаг болчиж гээд, шөнө байгаа нь л тиймэрхүүм даа харин. За тэгээд хусчуул хуссан тэмдгээ шувууны буугаар ганц буудаа л жигнүүр. За жигнүүр хэрэггүй байсан чигсн радиусын дагуу зүсч зөрүүлж хадаа л нэг сайхан бөх витнаам малгайтай болчку юу, илүүдхийм биш. За бүр залхуу чинь хүрчүүл зүгээр ханандаа л хадчих. Яахуу, танай гэрийн тэрүүхэн хэсэгт хүн түр зогсох хориотой л юм байгаа биз.

За тэгжээтэл гэрийн чинь чийдэн шатчуул яахав ай. Хажуу айлынхыгаа хусна гэж муйхарлаваа. Хүн гайхийшдээ энэ чинь чийдэнгий нь авкаад байхаар чинь. Гэхдээ хускаад явжаах чинь орцны гэрэл нүдэнд чинь харагдаж тэрийг цохих санаа төрчих байх л даа. Овоо орцны жижүүр энэ тэртэй болоод гэрэлтэй болчоод байгаа билүү байрнууд. Гэрээсээ сандал энтэр авч гарна, амар ч хэрэг бишээ. Гарцан хойноо ч яахуу юмаар жийрэглээ л эрэгдээд авчна. За харин үйлдэл дээрээ хүн амьтанд баригдчуул шууд тогонд цохиулж үхжаагаам шиг унчаарай. Ямар ч пээдгэр хүн гэр лүү гээ зугтаж ороо л хаалгаа хаагаад авах вий. Тэгэнгүүт босоо л шилээ тайван мултлах нь байна. Жинхнээсээ тогонд цохиулчваа харин. Дугаар хорооны иргэн Хэнээ орцны чийдэн шааж байгаад тогонд цохиулж үхсэн байдалтайгаар олдлоо гэж сонин дээр гарвал эхнэр хүүхдүүд чинь нүүрээ хаанаа хийхийн. Тийм юм чинь шатсан чийдэнгээ кармаалаад гарсан нь дээр юм байнаа ер нь. Үxчүүл, дугаар хорооны иргэн Хэнээ орцны шатсан чийдэн сайн дураараа сольж яваад.... гэж гарах нь байна.

Үс засуулах гэж нэг бөөн ажил байнаа тээ. Тэгэнгүүт үсчин ороо л үсчин хүүхэнтэй нь нэлээ их юм ярьж, инээлгэж, догдлуулж, янзүр болгожаагаад дундуур нь доороос нь шуучих гэж нэг хэлээ л нөмрөгий нь нөмрөөд ярьсан хэвээрээ суунаа. Үсчин хүүхэн машинаа асааж шуугаа л эхлэнгүүт, за ахын дөө үзүүрээс нь тайраад эхэлцнүү, үл ялиг л авна шүү дээ хэ хэ хэ гэж хэлнэ. Тэхээр үсч хүүхэн самгардаа л, айн та шуу гээздээ гэнгүүт юу вээ чиодоо, үс алааялаа шдээ, одоо яахын эний чинь, буцаж наалдкуу шдээ. Гэж сүржигнэн босч ирж орилжаагаад, за яхуу тэр чигээр нь л шуухаас, мөнгө өгч чадкуу шүү харин! Гээ л болоо шд. Миний сайхан төрөлх нийслэлд давтахгүй ороод яваад байхад аруун хэдэн жилээ даах үсчид татвараа шударгаар төлөн яралзтал ажиллаж байгаа даа.

За тэгээ л гутал чинь сааралтаад эхлүүл айлд ороод гарахдаа л гялалзуулчих. Сайхан тайван арчий шүү. Айлын хүн юм асуугаад байдаг, тонгойгоод байдгаараа минчийцэн, дүлж барьцан хачин амьтан ..ий аа гээ л ярилтай биш. Тэгээд айлын эздийн нүдийг хариулжаагаад тосы нь шоотогтой нь кармаалчна биз.

Бас айлд ороод нойлд нь ороод гарахдаа нойлийн цааснаас ахиухан шиг хөвж кармаалах хэрэгтэй. Баананд нь ороод савангий нь хус. Үнэртэй уснаас нь сайн цацаад ав. Гээлнээс нь олигтойхон шаваач, татуургы нь аваад наад сахлаа хусаадхаач!

Хүүхэнтэй уулзах гэж байгаа бол цэцгийн мандалаар л дайрхаас цэцгийн дэлгүүрээр дайрна ч гэж байхгүй дээ харин ч нэг. Уулзаад, пээ.. энчин! Ёстой суугаад баймаар агааруу гүү юүү! гэж тэнгэр харан уулга алдах хэрэгтэй. Бааранд орно ч гэж ярилтгүй ээ.

Хүүхдийн чинь харандаа хугарч, үзэг нь эвдрээд аав шинийг аваад өгөөчэээээ гээд шаналгаж эхэлбэл яахав.... Гудамжинд гарч ганцаараа яваа хүүхэд л хайдаг байх даа. Тэгээд Гомбоогийн хэлснээр, алий наад пинаалаа өгөөд арилж үз нусгай минь гээд дух руу нь няслаа л болох нь байна. Ард нь аав нь зогсжаагааг харкуу тэгчвээ харин. Тэгчүүл одоо, .... гээ л миний дүүг муу хүмүүс дээрэлхэнэ шүү тэр Гомбоо момбоо, за юу миндөө! гээд толгойг нь нэг илээд пинаалы нь буцаагаад өгчих.

Баар саванд оруул яахаа мэджээнүү. Ууж уужаагаа л тооцоо дөхөөд ирэнгүүт тасардаг сайхан арга байна тээ. Хэрэгт дурлаж хялайж харжаагаад баригдчив. Баригдчуул үмммм.... гэж хөмсгөө зангидаж гушуугаа үрчийлгэж нөгөө тийшээ харж эвхэрдэг байх даа. Хүн амьтан ойртоод ирвэл тийрээ унагаачих. Бүр болкуу бол босч агсан тавьсан ч яадий. Таа нар намайг бододгүү л биз дээ гээ л ай.

Оройн хоол дөхөө л ирүүт таньдаг айлынхаа үүдийг тогшоо л, гүэ хөө, өнөө юу чинь юу юу хөө? гээ л орж явчна шүү дээ. Тэгээ л Элбэгдорж, Энхбаяр, Эдийн засгийн хямрал, дэлхийн сүйрэл, Должин гуайн үнээ алдагдсан, Цагаанбаатар, Жавхлан, Гамбууш гээ л буржээтэл хоол болкуу гээд хаачхав. Чамд аягалахгүй бол яана! Тэгвэл айл хоолоо аягалаа л эхлэнгүүт, би нээрээ санаа зовмоор юмаа, сууж бурсаар байгаа л танай хоолыг буудах нь байшд энчоодоо эхэхэхэ.... гээ л данхагнаад байвал чамд аягалж таараа даа ер нь бол. Гуцуул 2 хүүхдээ хөтлөөд орсон ч болжээнэ. Гайлвайна.

Заа тэгээ л хүний утсаар ярих, унаа унашинд даалгах, мөнгө зээлж голрох.... гүй ямар аргууд мундана гэх вээ. Амьдрал саакөө саак. Аж төрсөөр, амьдралын хүрд эргэлдсээр, Артгаа багшаа нь унтах болсон байна даа ингээд.

Х.х болсон Артгаа багшаа нь ёслов. Хоёр минга есөн оны есдүгээр сарын хэдэн. Хэдэн юм бэ, таван уу?

30 comments:

1, 2, 3

арай том том юман дээр ашиглах арга зааж өгөлдөө. банкны зээл, байшингийн лийзин гээд ккк

Шувууны буу байхгүй бол яаж жигнүүр хийх вэ?

Х.х болсон Артгаа багшаа нь ёслов
Neg X-g ni dutuu bichtsiin bish biz arai l tsuuhun x haragdaad bh chini kkk

Өө ахуйн хэрэгцээнээс жаахан гаряааааааа

Буузны жигнүүр эд нар бол улиг болсон арга байна хихи

Үсчин орж үсээ засуулы байз

àðóóäóãààð ñàð..

Энэ чэн харин овоо гичээл шиг гичээл ороо юу даа. Бүгдий нь бичиж тэмдгэлж авсан. Одоо гарж эхнээс нь хэрэгжүүлнээ

Хайрт багш, ангийнхантайгаа
Хай гэж мэндчилээд гарлаа,

ailaas yaj davs songino guih tuhai hicheel zaaj ogooch,zarim ued yag hool hiij bhad davs duuschinguut delguur yavna geheer nay hol aimaar getsuu bdagiin bagsheeeee

энэрэл: энэ бүткү ээ. хамаагүй том юмаар оролдуул шоронд явийшүү чи
дэндэндэв: одоо тэгээл болидог байхдаа. нээрээ байхгүүмуу
салхи: харин ч илүүдээд байх шиг байшд.
луза: үсээ хусуулчаад ирэв.
анон: пөөх есдүгээр сар бишиймуу
спонжэ: дэвтрээ шалгуул.!
ийн: энэ нэр их сонион. тэгээд дэвтэр мэвтэрээ шалгуулахгүй шууд гараа явчиж байгаамуу
чуупс: хоол хийхгүй байх арга байх чэн хоол хийх гээд тэгснээ сонгино гуйж яадаг байнаа.


багшын өмнөөс далдагнасан даавуу байлаа гэж

даавуу бас далдаганах гэж байхаа хайн ць ць ць

Хэхэ шинэ багштай болжоон болуу гэсэн чинь далдаак байсымуу :p

uxlee uxlee kkk nadad mgl font bdaggui krilleer bicheed copy past xiij boloxgui yum.yagaad tegdg yum boloo bagsh naraa

Хээх яасан ч сэлүүхэн байнав.
Хариулна даа, сая л орж ирлээ гаднаас.
Энэрэл: микрофон шалгаж байгааму?
Энэрэл: Дараа заанаа заана, тэр чинь амархан
Дэндэндэв: түгүүл пулмётоор шүршээ хая
Салхи: Гү хангалттай х байгаа, чи яагаад тэгж бодов
Луза: Энэ их олон тэмдэг буудаж байсан тавааршаа тэгжаагаад. Туршлагаасаа хуваалцаарай
Анон: Буржийгаад байна даа хүхээ
Споож боо: Гү тэгээд ул боов шиг хичээл байна гэж юу байхав дээ
ийн: Хай гийтлаар гээ гүйцээчкү
Чуупс: Тэгж юм гуйжаахаар савтай хоолоо барьж айлд ороод ийшээ жоохон давс сонгино хийчих дээ гэж хийлгэчээд баярлалаа гээ гараа явчдаг байхгүй юу
Даавуу: оо энэ одоо юу вэ, шатчлаа шд хэлкүү хайран сүмбэн хуруунууд минь
энэрэл: Байлгүй яахуу дээ Энэкэ ижий
Споонж: болиочээ нэгийгээ
сцука: Криллээр.блогспот.ком дээр биччээд чирээд тавьчих. Би яг одоо тэхкжийн.

мэдкү юм ч их байгаан байнадаа ёооооооооооооооооох

энэрэл: хаааяа далдагнанаа яахав.
спонжэ: муухай ануурчдээ чи. гайгшй дүн авчих эсүүл шинэ багшаас коко үнэлгээ авчих гээд байсныг чэн анзаарсан шүү.
артгаа багш: би хэлсийшд. бүр нэлээн чангаар хэлсэн. одоо тэгээд тэр сүмбэн хуруунууд нь яацы багшээ.

Багш нар хичээлээ хааяа их халтуурдаж заадаг болжээ. Гэхдээ өнөөдрийн хичээлийг халтуурны гэжаагаа ч юм биш, түрүүн нь орсон Гамд багшийн хичээлийг халтуурны гэжаагаа ч юм бас биш. Ер нь бол 2-ул, 2-ула л...

Нэмээд бохь, тамхинд мөнгө үрдэггүй хүмүүс хямралаас ч өмнө наяараа байсан байх тэ.

Өө, уучлаарай. 2 газар буруу үсэг биччихэж.

... Гамд багшийн хичээлийг... - ...Гамп багшийн хичээлийг...
Нэмээд бохь, тамхинд... - Бохь, тамхинд...

хэмээн залруулан уншна уу. Залруулан уншсан та бүхэнд гялайлаа.

Багшийн зааснаар үсчинд орчихоод ирлээ. Сампил халимагтай болчихлоо. Буузны жигнүүр олддоггүй ээ. Дандаа пиавраар хийдэг болчихож

bagshaa aash ni hudlasun bagshiiga yaj taivshruulahuu gichelee taslaad /...taslasaar baigaad.../ uuriig ni hurgetsen, margaadar angiluga zuhuihasa ch aijeenaa yaaaahveeee

Za sain uu bagshee manai angiinxan xotsorson ch gululzuj daivalzaad bailgui orood irex xeregtei
Za tegeed yunii xicheel orj bna daa aaya xicheel xiix gej baigaa yum shig tegenguutee xamgiin xoino suugaad sharaa tailax gants yum gargaad 17 nii udriig martaj yaxin chadax vee geed l ugleed ch baigaa yum shig Udaxgui ene surguulias xuugdux baixaa bi bazarvaani

Архи багш, Гамбир багш нараа

Хахахахахахахаххахаха
Гах гах гах гах
хиа хиа хиа хиа
Хохохохохохохо

гэж инээвэл яахуу?
хахсайны асуулт шүү

нэр байдгү охин said...

хэхэ...хэцүү цагт ч ингэх л хэрэгтэйшд...:P
ингэхэд нэр өгөх асуудал яасан бээ гамп багшаааа....хахсайны асуулт шүү...:P

Энэрэл: ийм л шаардлагын улмаас манай сайт гарсан шүү дээ
Даавуу: Сүмбэн хуруугаараа шал дэмий давхардаад хариулцан байж
Кат: Багшаанууд нь одоо яаралтай хурал концэсс хийгээд сургалтын чанар сайжруулах талаар гадаадаас мэргэжилтэн урьж байгаа. Хойд туйлын мэргэжилтэн Гампундак, Африкийн ширэнгэнээс Артанпонго нар эхний ээлжинд ирэхээр болсон. Баяр хүргэж угтаж аваарай
А.Амарсайхан: Ээ зөвхөн шуулгаа л орхичиж байгаамуу даа хэхэ. Пиавар ч бас болышдээ, хайлна л гэж байхгүй
дустбин: Багштайгаа сайн ойлголц охин минь. Багшаа би танаас айгаад цухуйж ч чадку байна, энчээ ингээд суучий түхүү гээд хаалганы гадна суугаад үз.
шоутаймэр: За чамайг архи, шоуны даргаар тавинаа
Тоорил: хахсайнд нь бичхээс
нэр байдгү охин: Чамайг Гавалмаа гэж нэрлэх саналтай байна.

Arxidaad l showdaad l xicheelee taslaad baival alban tushaal nemegdeed goyo yum aa

нэр байдгү охин said...

үгүйэээ...таалагдку ээн...ийм нэр өхийн болуул яшигөө болий згр...нэргү хэвэрээ л үлдхээс...:((

хаха, нээрээ яг ягаан пантерагийн ая шиг сонсогджийно. тийм темпээр уншсан чинь бүүр яаааг таарч байна шүү.

нээрээ л замын тэмдгээр жигнүүүр хийдэг гэдэгсэн.. хэхэхэ..

харин тэр үсчин энэ тэр үүү хахах...

амталгаат худалдаа энэ тэр дээр бол хөөрхөн цадаж болдогш дээ хө..

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл