Төрийн албаны тухай хууль /Гаамп вээршн/

Зиа дандаа блог бичиж байхаар хуулийн төсөл боловсруулж хороон даргаа лоббидож, хороон дарга дүүргийн даргаа, дүүргийн дарга нийслэлийхийг гэсээр яваад их хурлын гишүүнд хүргүүлж хуулийн төслөө батлууланаа. Бүүр батлагдахгүй бол бүх ард түмний онц их хурлаар хэлэлцүүлж батлуулаад хэрэгжүүлнээ. Тэхдээ эхлээд тэр бүх ард түмний онц их хурал зарлана гэж ярьдаг улсыг олж лоббидох хэрэг гарна л даа.

Төрийн албаны тухай хууль

Энэхүү хуулийн зорилго нь төрийн албанд шинээр орох, амьдрал ахуйгаа хэрхэн зохицуулах, баяжиж хөрөнгөжих, тушаал дэвших, зэрэг төрийн албанаас гархаас бусад асуудлыг зохицуулнаа.

Төрийн албанд шинээр орох этгээдэд тавигдах шаардлага:
Энэхүү этгээд нь төрийн албанд дундаас дээд түвшиний албан тушаалтай дарга нарыг таньдаг байх, тэдгээрийн хамаатан садан байх, төрийн өндөр албан тушаалд орхыг хүсвэл дээрхээс гадна мөнгө бэл бэнчин сайтай байх. Дээрх шаардлагыг хангасан бол мэдлэг ур чадвар төдийлөн онц биш болно.

Төрийн албан хаагчдын эрх үүрэг.
- Өгөгч этгээдийг хохироолгүй, бусдад мэдэгдэлгүй бага сага мөнгө болон бараа үйлчилгээ авч сурах.
- Төрийн унаа, байр, компүүтэр, интернэт, мөнгө гээд бүхий л зүйлийг хувийн асуудалдаа ашиглаж сурах. Зөвхөн иргэдийн гар хараад байлгүй төрийн татварын мөнгө гээчийг зөв зарцуулж сурах. /дээрх 2-ийг дагаж мөрдөхгүй бол төрөөс баталгаатай цалин өгж чадахгүйг онцгой анхаарна уу/

- Дээд тушаалын албан тушаалтанд сайхан сэтгэгдэл төрүүлж, туслаж дэмжиж, хувийн ажилд нь ч туслаж байх, тэдгээрийн элдэв өгөлцөж авалцаж буй асуудлыг чандлан нууцалдаг байх. /ингэхгүй бол тушаал дэвших битгий хэл халагдах аюулд учрах аюултайг анхаарна уу/

- Ижил түвшиний албан тушаалтануудыг өөг олж дээш нь мэдүүлж төрийн үйл хэргийн алдаа оноог арилгах. /тэд хамгийн гол өрсөлдөгч шүү/

- Ажилийнхаа хажуугаар хувийн асуудлаа сайн амжуулж сурах, ер нь хувийн ажилын хажуугаар ажилаа хийж сурах. /төр зав зай төдийлөн өгөх боломжгүй байдын шүү/

- Дор нь шийдэж болох асуудал байсанч маргааш нь шийдэх. Нэг өдрийн дотор ямарч шаанс гарч ирээ билээ. Асуудлаа шийдүүлэх гэж буй этгээд ямар ч санаа оноотой болоо билээ.

- Төрийн салбар бүрээс танилтай болох. Эдгээр нь нь хувийн болон хувьсгалын олон асуудалд тус болно.

- Зөвхөн батлагдсан журам дүрэм мөрдөх гэж улайрхаасаа өмнө танил талруугаа утасдах, танил тал хайх нь хамгын хурдан арга гэдгийг анхаарах.

- Одон, мидал, цол, гуншин авахаас ичихгүй, бүүр өөрийгөө тодорхойлж сурах.

- Аль нэг намд элссэн байх, бүүр нам доторх аль нэг бүлэглэл, фраакцын хэн нэгэнээр дамжуулж онцгой дотно холбоо тогтоосон байх.

Эдгээрийг ягштал биелүүлдэг этгээдийг төрийн жинхэнэ өөрийгөө авч явж чадахуйц авяас чадвартай албан хаагч гэнээ.

Иймэрхүү хуулийн төсөл болчлоо. Одоо батлуулах үлдлээ. Миний энэ хууль амьдрал дээр байгаа харилцааг хуульчилж өгсөнөөрөө амьдралд хамгийн ойрхон, хэрэгжихүйц бус хэрэгжиж буй хууль юмаа. Одоо батлуулах л үлдээд байна. Угаасаа ямарч хүн төрийн байгууллагад ороод ийм л болдог шүү дээ. Угаасаа оршихуу эс оршихуу болоод явчдаг хойно доо.

Хүн төрөхдөө цав цагаан төрдөг. Ямар ч тогтолцоо цагааныг хар болгох чадалтай билээ. Эсвэл харийг цагаан.

Зиа ийгээд маргааш төрсөн өдөр нь болох гэж байгаа Dustbin-дээ бүгдээрээ төрсөн өдрийн мэнд хүргэеээ. сайхан баярлаарай

36 comments:

Энэрэл said...

1T

haraal idmer 2tuu te

minii ard bichsen ni gomo deed taliin bol lesbi

Энэрэл said...

чи өөрөө манин за ХАХАХАХАХАХА

Энэрэл said...

манин ГАНБУУШ ТОМУУШ таарцан гэдэг нь ХАХАХАХАХАХА

zaraa hezee taraah uu dargaa

томууш said...

энэрэл гуай манин гэхээр би сайн ойлгодоггүийн мөхөс би ойлгохдоо 2 б,,,втой хүнийг манин гэдэг байх харин би өөрийгөө ганц б,,,втой гэж боддийн тэхээр манин байж таарахгүйнээ

Энэрэл said...

гомо, лесби гэж хаанаас яаж мэдсийн тэрэн шигээ олоод мэдчээрэй манин гэдгийг. какакакака

saixan xuuliin tusul bna orondoo orj baigaad jaaxan zasvarlaltsaj ugnuu

Manai angi odoo yasiin bee buun belgiin gaj zurshil bolon gaj xugjiltei xumuuseer duurch

батлахыг дэмжив, дээш нь явуул,

Төрийн байгуулалтын байнгын хороо руу ярьж, линкийг өглөө. Их боломжийн, мэргэжлийн түвшинд боловсруулсан, дажгүй төсөл байна гэнээ.

oo hogiin sawiin torson odor bolohjaagaamuu. bayar hurgeed duhan deer ni unschii,

batlahad chin bas konop darah huruu heregtei baidgiig martuuzai

Хууль хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг амьдралаас тасархай болсноос хайдын. Гаампаа багш өөрөө төрд ажиллаж байгаа болохоороо халуун цэг дээрээс нь одоо л нэг хэрэгжиж магадгүү ганц сайхан хууль санаачилсан байна. Вшд вшд вшд.

Багш яах нь энэ вээ?

Гамбууш
Томууш
Гаампууш
Артууш
Ууш ууш ууш
Ууш төгсгөлтэй сонин нэртэй тавааршууд шүү

Хаха Энэрэл мээмтэй ш дээ.

Артууш багшээг Гаампууш багшээ нэг удаа авгай гэж дуудаж байсан санагдана

Эндээс үзвэл ...ууш.. төгсгөлтэй нь ортойдог шүү

kkk tanx bagshee, ta ni tortoo beldeel baijaarai!





ghde bagshe, ene yasan sonin bichlegt havsragdcha ve te, comeeeentuud ni danda emzeg sedev hundsun bh shig......

Боловсронгуй бөгөөд амьдралд хэрэгжихүйц, хэрэгжиж буй хуулийн төсөл байна даа.

Dustbin Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Энэрэл said...

Дустбин төрсөдрийн мэнд шүү, тасарж унаваа хогийн сав руу какаккка

Нэгэнт хэрэгжээд эхэлцэн юмыг батлуулах хэрэг байгаамуу багшээ?

Дустбин төрсөн өдрийн тоортноосоо ангийхандаа пассс

Dustbin /shorootoi gambir gesen ug gej oilgojoogoo/ dee tursun udriin mend xurgeed aya barinaa
Busegdaa budet maamaa
Busegdaa budet paapaa
Busegdaa budet niiboo
Busegdaa budesh tiiiiiiii

Arxichin gexeer arxi uildverledeg xumuus arxichian gevel uudag xunniig xelne geed baixiin mergen uxaant meemen tolgoit bagsh ta xirgui aruin ouyn uxaandaa tolidood xariug barinuu xemeen muxus shavi ni xucheenguilen xusie

Өө исто праактикт шууд хэрэгжүүлээ явчмаар зөвлөгөө байшд ээ. Гэхдээ яг энэ чиглэлээр түргэвчилсэн күүрс, дамжаа хичээллүүлбэл явий шүү. Далд авьяасаа тусгай дамжаагаар илрүүлэн хөгжүүлж авчаад ТАХ болохгүй бол халагдчих ч юм билүү. Таагчигт суралцах хэрэгтэй байна.

дустбин төрсөн өдрийн мэнд.


өөртөө төрөөгүй өдрийн мэнд.

төрийн албан хаагч болохын тулд заавал ийм шаардлагыг хангах ёстоймуу тэгүүл надад боломж байгаал юм байна :р

ÍÀäÀä ÁÎË ÁÀÉÕÃ¯É ÝÝ ÁÀÉÕÃ¯É ÒÝÃÝÝä ªªªÐ ÀÐÃÀ ×ÀÐÃÀ ÁÀÉÍÀ ÓÓ äÀÀ

Толгойны хүчин чадал хүрэх ч гүүм байна

хэхэ.. энэ яаг төрийн албанд орох гээл... энт тэнд таньдаг хүн байна уу гэж мэгээл байсан ийм учиртай байж............

...багшаагийн хуулинд нэг санал оруулахад төрийн албан хаагч чинь зохисон зохиогүү хамаагүү нэг госчоом өмсөөд тээ бас нэг гавтас юмуу цүнх бариа л яваадайдышд...аа хүүхнүүдий нь багш өөрөө мэджаагааз..
...нээххх чухал царайтай баагийнууд...таарахаараа тамхи бээнүү..гал бээнүү..тэгсэн мөртөө бас нэг палааш нтр зүүцээн ярькуу...

uneheer goyo niitlel bolj sain ch bichij sanaa ni ch dajgui

shuud oroxooor iiim bna. Yrni Anket boglood yvuulchmaariiim bna, Sanxvvgiiin Said bolnooo :D

чөлөөт цагаараа төрийн ажил хийнэ гэж оруулвал яасын

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл