Өвгөн гар утасчны яриа

Олон сайхан гар утасны кампаан гараад үнэ нь хямдараад бидэнд л сайхан болоод байна. Бид одоо алийг сонгох вэ гэдэг болж дээ. Сонголттой байна гэдэг сайхан.Сая тэлвийзээр баахан яаваад байгаа бөмбөгнүүдийн алиугээр нь тоглохоо сонгоорой, копээ капучино алийг нь уухвэ сонгоороо, хүн бүр өөр өөр өөрийг сонгодог гээл нэг ирклаам баахан явлаа даа. Явлаа ч юу байхуу яваад л байна л даа. аа хийх юмгүй хэрэгт дуртай хүний хувьд сонирхсон чинь юнитэлийн утасны ирклаам гэнэ.
Дөч юмуу тавийг төлөөд дуртай утасруугаа 500, 800 минут ярьдаг гэнэ. Тэгээд сардаа ярьж амжихгүй бол дараагын сарлуугаа шилжиж орхидог мань мэтийг шулаад байхгүй. Шөнө орой, хагас бүтэнсайнд өдөржин сүлжээндээ үнэгүй ярьдаг гээд алжаагаа байхгүй юу. Одоо ёстой хагас бүтэн сайнд бол утасаа цэнэглэгчтэй нь холбочоод яриад л байх нь байшд. Тэгээд шөнө ууж яваад халуурвал хэн нэгнээ хайр найргүй дуудах нь байшд.

Юм хөгжинө гэдэг сайхан юмдаа. Би ч анх гар утастай болчоод дугрангуут үсэрч очоол авдаг байлаа. Бүүр хүний утас дугрангуут орон дээр байсан утасруугаа үсэрч очиж улс амьтанаас ичэж байлаа шүү дээ. Надруу одоо хэн залгахав дээ. Хааяа хүн амьтан утас андуурч залгахаар
- Би Балдан биш байнаа тэхдээ чам шиг хөөрхөн хоолойтой хүүхэнд бол Балдан болоод ярьсан ч чадий шүү
- Солиороод бай Балдан чинь манай аав гаж донтон бэ. Дүүд дүүд
Дахиад утас дугрангуут аваал
- Би Гомбоо байнаа. Та утас андуурч тэхдээ жоохон ярьчий тэхүү.
- Уучлаарай ахых нь нэгж дуусгээд байна. Дүүд дүүд
Дараагын дуудлага
- Ааан урд гудамны эмээ юу. За би одоохон дуудаадхы та утасаа барьжаахуу
- 20 минутын дараа залгий нэгж гүйгээд байна.
Аа яа яа иймэрхүү яриа яриад хэдэн жил болсий шүү. Сайхан утсаараа ярьхысан гэж их боддог байж билээ. Бука гарууд л нэгжтэй утасаар яриад алдаг байх гэж боддын. Зурагтаар гарж байгаа улсыг гар утасаараа ярихаар ай мөн нэгж ч гүйж өгжаагаа байхдаа гэж бодоол. Тэхдээ энэ чинь бука гарууд л гар утастай байдаг үеийн дараа шүү дээ. Бас нэгмуу ээс дөрөв газраас олоод тэлээндээ уут зүүгээд хийчихсэн хэрэндээ догь эр явлаа. Энд тэнд гайгүй охидууд таарвал шууд утасаа гаргаал том том юм яриал. Чи одоо хаашаан бэ утасаа авч байл даа. Энэ гар утасаар л хамаг ажил амжихын. Би одоо хоногын 20 цагт нь утасаар ярьжээн. Тэхэд чи миний цагыг хэмнээд утасаа хурдан авч болноо доо гэж мэгээл. Ярьж байхад цаанаас дуудлага орж ирж намайг эвгүй байдалд оруулахгүй л дээ. Хэн залгахав.

Аа бас өртэй хүн, намайг дээрлэхдэг залуус эднүүс тааруул шууд утасаараа ярьжаагаам болоол буруу хараад зогсчиж байгаан. Уурлахаараа муу сэрүүлэгтэй цаг гэж хараачаад, баярлахаараа чи бол бараг компүүктэр, орообот шүү дээ гэж урам хайралчаал.
Гудамжаар бас утасаа байнга ил барьж явна. Кармаандаа хийхээр сүлжээгүй болчдог байсын. Энэ нь нэг талаараа ашигтай хүнд утастайм шиг харагдана шүү дээ.
Мээсээж байна. Надтай мээсээждэг хүн нэгч байхгүй учир нь би гар утастай тэрэн дундаа нэгжтэй хүн таньдагүй байж билээ. Ийм л хүнд хэцүү үеийг хайр найргүй туулж иржээ би мэт нь.

Тэхэд одооны хүүхдүүд яажээнэ. Хүн бүр гар утастай. Бүүр зарим айлын нохой нь хүртэл гар утастай хүзүүнээсээ зүүцээн явжаагаан. Тэхдээ тэр эзнийх нь байх л даа. Утасаараа зураг авжээнэ, дуу сонсжээнэ, интернээт оржээнэ, тэлвийз үзжээнэ, банкны гүйлгээ хийжээнэ, плааш болгож байна, зиа тэгээл учир зүггүй мээсээждэж, ярьж, ярих ярихдаа бүүр дүрсээ харж ярьж этэр. Тэгсэн бид саяханыг болтол яаж хэргэлдэг байв. Уурлахаараа нэг ханаруу чулуудана, сэрүүлэг тавьж цаг харна, энэ тэнд ширээн дээрээ гаргаж тавина, бусдад гар утастайгаа мэдрүүлнэ, хушга, самар хагална, жирэлзэж байгаа зурагтан дээр тавьж антээн болгоно, тэлээ бүсэндээ зүүх гэх мэтэхнээр л хэрэглэж байлаашд. Юун ярих мээсэж бичих. Нэгж мэгж гээл бөөн юм болно. Дараа төлбөртийг зүүдлэх ч хэрэггүй. Тэгсэн одоо хүн бүр дараа төлбөрт барьдаг болж. Аргагүй дээ сүлжээндэээ бараг үнэгүй болцгоогоод, нэгж мэгж дуусна гэхгүй яарч тэвдсэн үед сайхан болж дээ.

38 comments:

Энэрэл said...

1т байвал яажийн?

сайхан нь ч юу байхав цаана чинь цаг улам зөвүүн болоод бна .ГАР УТАС, ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ХОЛБООТОЙГ ДЭМБ НОТЛОВ === http://www.monkey.mn/news/663/read

Рекламная пауза.

ЭНэрэл баяр хүргий

Энэрэл said...

Галдаа баярлаа. ккк

энэ гар утас гээчийг би нээх хэрэглэхээ больчоод байгаашдээ ажлыхаа утас, нэтийг ашиглачихдаг бхоор. сто сайхан байгаам чэн яахы минийх дараа төлбөрт чиш гэхдээ надруу хүн залгуул тасалжаал дараа төлбөрт юм шиг ажлаасаа залгадын хиа хиа хиа ажлыхаа юмыг сайн ашиглажаах хэрэгтэй

энрэл - одоо нэгт байвал яааяа гэхэв дээ
миднит- гүү тэгүүл хорт хавдартай улс хэрэглэх болохнээ ямар завкарсын бэ.
приска бас гадаад хэлтэй аан
Галдаа хүүр охин эргүүлцэн л нааж явхым даа
Энэрэлээ хувийн юмаа хэргэлж бай хүүхээ

Hicheel dunduur reklam tuuj yavahiim daaaa.

neeree bi bur ene suuliin uyeiin utasnuuudiig guitsehee baisaan. Utsaar yaridag msg bichdeg l baih heregtei gej bodhiin baishd,

Багш юнителтэй хамтраад байна уу гүй юу? Цэвэр хичээлээ л заа л да багш аа, реклам холилдуул тэгээл шал дэмийшдээ.

гг- гүү ирклаам байвал байг л дээ энэ чинь. Яачаад байгаан
дур дулмаа утсаар бас ярькуу ч байж болийшдээ
кат-ирклаам байж болкуу гэж хаана вайна. улс төрч бичийшүү сонгууль энээ тэрээ гээд

Hairt bagsh meen odoo yagaad unitel reclamdaad baigaan? Taniig chini uur hun uym bh gej bodson ugui uym baina.

ирклаамдсан юу байгаан? болж бүтэж байгааг нь л бичцэн чэн тэгээд таарчиж. ер нь ирклаамдсан байсан ч яады гахххх

Багш нар юнителтэй сэм уулзалдсиймуу?

Гар утас, за тэр тусмаа мобикомын хэрэглэгч байх нь ичгүүртэй санагддаг болчиж. Өчнөөн хямдхан опрээтрууд байж байхад тэнэг хүн л үнэтэй юм хэрэглэнэ биз дээ энэчэн. Тийм биз дээ?

Дэндэвтэй санал нийлжийн. Би лав тэнэг юм...

Багш одоо анги танхим дээр ариун цагаан сурагчдыхаа дунд юнителийг рекламдаад байхымаа.

ДэндүүДэндэвтэй санаа наалджийн. гэхдээ би тэнэг хэвээрээ яагаад гэвэл бараг ашигладгүйн ккк ашиглагаа ихдүүл тээл хямдханыгаа хэрэглэж ухаантай болох нь мэдээж ш д. гахххх

А од /таньжаагааз дээ/ said...

Энэ муу бүдүүн багш одоо Юнител рүү шилжих гээд байна уу гүй юу. Хэдийг авилгалд авсан айн хэл?????

зиа таануусыхаар би яагаад ирклаамдаж болдогүйен. хэлээдаль. ирклаамдахаар яг яажийна. Хаа сайгүй ирклаам байхад сүртэйшд таануус. Бүүр энэ бичлэгээ юнийтээл гээд гарчиглаад бүх өнгөө ногооноор бичдэг байж.

нээрээ л нэг үе гар утсаараа хүн рүү залгаж байгаа хүнийг лаг юмаа гэж боддог байж уу, хэхэ

Юрген Клинсман торгуулж нэг тоглолт өнжөөд туслахтайгаа бараг бүтэн тоглолтын турш утасаар ярихад Балжаа ах бид 2-ын гол мөн ч их харласан да.

утсыг ярьж ашигладаг гэдгийг мэдээд миний гайхсныгээ :р

би ч бас иймэрхүү юм ярих л байлаа..
ээ дээ, энэ цаг үе, нас мас юу юм бэ? тоо ш дэ, тоохгүй ээ гээд бачуурахгүй гарад явчий хэхэхэ..

хэ хэ сайхан болжээ

Ааааййй, тэгээд энувгаарчэн ярьжолдымоо? Хаашаа нь ярихынпэ? энэ худлаа байхоо, ийм муухай таг дөрүүлжин хар юмны хаашаа нь ярихын... хүүхдүүд худлаа онигоонд оруулкааллл

Utsiig ingej urgun delger xereglej boldog gej medeeguin bna

3310-г зүүдэлж хонож байлаа.

This comment has been removed by the author.

bagsh uniteld tsagaar ajild orsiim bishuu,negj dugaar zardag tsagiin ajiltanaar kkkk

Үхаха гар утастай хүнүүүс гоёын гэсэн

Багшаа, ангийнхаан? Кетчуп ингэхэд ойр хичээлдээ иржийгааму? Би ойрд таарсангүй.

nogoonii surtalchlagch

Утсаар бага яриарай Гамп минь!

Багш тэгүүл гичээлээ утсаар яриад явуулж болох нь байшд, амьдаараа,
би дугаараа үлдээчихүү

ºº áàãø óòàñòàéì áàéøò. Á¿ð àíõíû õýðýãëýã÷ þì áàéøò

өө юнитээл ямаррр гоёен...хахаха

×àë÷ààìàà said...

Íýýðýý äýýð ¿åèéí òîì òîì óòñààð áîë õóøãà ýòðèéã îë ãóñààë õàÿäàã áàéñèéì øèã áàéëýýøò... áè ìè íü æèæêýí áàöààí áàðáèãàà ÷èðýýë ÿâæèéñèéì áîëîõîîð ñàéí ìýäê¿ øò.

×àë÷ààìàà said...

Íýýðýý äýýð ¿åèéí òîì òîì óòñààð áîë õóøãà ýòðèéã îë ãóñààë õàÿäàã áàéñèéì øèã áàéëýýøò... áè ìè íü æèæêýí áàöààí áàðáèãàà ÷èðýýë ÿâæèéñèéì áîëîõîîð ñàéí ìýäê¿ øò.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл