У.м охин 2.

За хүүхдүүдээ. Дуусгаагүй орхисон үлгэр нэхэл хатуутай юм. Шөнө бүр зүүдэнд орж багалзуурдаад амар заяа үзүүлэх биш. Шавь нар маань сайхан сайхан дуусгасан боловч хэтэрхий олон янз байна, нэг мөрт оруул гээд болдгүй. Ингээд улаан малгайт охины төгсгөл хэсэг явжээнаа..

2 анчин чоныг эд бад хийж улаан малгайт охиныг эмээтэй нь аварсан түүх.

...Байшинд орвол тэнтийсэн муухай боровтор өнгийн чоно дээшээ хараад унтаж байна. Тэгснээ тэр 2-н орж ирэх чимээнээр тамшаалан хөрвөөж нэг хөлөөрөө нөгөөхөө маажив...

2 анчин ч цочин зогтуслаа. Нэгнийх нь энгэр дээрх АТГ (анчдын төв газар) гэсэн тэмдэг нь салганан чичрэх аж. Нөгөөгийх нь АТГ гэсэн тэмдэг нь салганан чичрэхгүй байна. Тэр анчин нь зоригтой юм байна. Тэхдээ аргагүй дээ, ач охин нь хааяа ирдэг ганц бие эмээ л аж төрж баймаар байшинд тийм муухай том чоно байжаахаар чинь хэн ч бэргэнэ шд.

Тэр 2 бооди лангуэжээр ярилцав: "Яах вэ одоо" гэж нэг нь хөмсгөө хөдөлгөхөд, "зугтаая" гэж нөгөө нь хариу хөмсгөө хөдөлгөв. "Алааяяаа!" гэж эхнийх нь чихээ хөдөлгөхөд, "яаж дээ өөрсдөө алуулуул яана!" гэж нөгөө нь уруулаа өмөлзүүллээ. Тэгтэл эхнийх нь "хм! аймхай амээркийн шонхорррр!" гэж сахлаа сүртэй гэгч нь нэг хөдөлгөөд буугаа мөрнөөсөө шийдэмгий мулталж чонын духанд тулгалаа..

-Чоно чи сэр! Бууж өгч амиа хорло!
харин чоно янцаглан хөрвөөж цаашаа хараад хурхирч гарав. Анчин тэсэлгүй хөлөөрөө нуруу руу нь хоёр гуруу нудрав. Харин чоно баруун хойд хөлөөрөө тийрэх гэв. Анчин бүр багтартлаа уурлаж бөгс рүү нь хамаг хүчээрээ утаа саагтал амбаардчихлаа.
Чоно толгойгоо данхагнуулан сэрж, өндийн суугаад маанаг нүдээр мань 2-г анивчин ширтэнэ. Анивчих тоолонд нүднээс нь пок пок гэсэн дуу гарах аж..

-Юун хүмүүс гараад ирвээ энчодоо?
-Бид анчид байнннн! Энэ бууг хар.
-Ааан, сайм байцгаануу. Гэж чоно бялдуулчлан босож, - энэ манайх, манайд гэртээ байгаам шиг л тухлаарай. Юу уухуу?
-Дуугаа тат, арагшаа хараад арав алх! Хэмээн зоригт анчин чанга хэлээд нөгөөдөө, алив чи очоод дагзанд бай зураадах гэлээ.

Чоно нэгийг сэтгэнгүүтээ хөмсгөө зангидан уурлаж араа шүдээ гарган: "Та 2-г идлээ би, яг одоо идэхжээнэ!!!!" гэж чанга дуугаар архирсанд 2 чихэнд нь нэг нэг буу тулгагдан замаг тачигнах нь тэр. Воолк гарах гарцгүй болжээ.

Тэр үхтлээ айн, хойшоо нэг гишгэснээ гэнэтхэн өрөвдөм дуу гаргаж, -"та нар чинь арай эмэгтэй чоныг.... арай ч дээ би чинь бас ,... эмэгтэй ш дэээээ" хэмээн орь дууу тавин уйллаа. 2 анчин гайхахын ихээр гайхаж, бие бие рүү гээ харна.

-Чи нээрэн эмэгтэй гэж үү?
-Тийн би эмэгтэй. Харах уу түгүүл?
-Өө хэрэггүй хэрэггүй гэж зоригт анчин сандран хэллээ. Чоно зальт инээмсэглэл завьжиндаа тодруулан мөнөөх өрөвдөм хоолойгоороо:
-за би харанхуй болохоос өмнө дэлгүүр яваад ирий, эмэгтэй болхоор айгаад байх юм, тараг ацарч мааск тавькуолл.... гээд үүд рүү хартал хажууд нь:
-чи түрүүн харуул хар гэснүү, аийн?!" гэсэн тэсгэлгүй садар дуу гарах нь тэр... Хартал нөгөөх анчин нь малгайгаа базлан малийж зогсоно. Чоно гэнэтхэн жинхнээсээ уур нь хүрч "май чи ингээд хар!!" гээд тэр анчны эрүү рүү ганцxан өлгөж цохиод цонх руу ухасxийлээ. Яахы нь хараад зогсож байсан зоригт анчин ч самбаатай хүн тул дор нь хүзүүгээр нь оосорлож унагаав.

-Аа муу дээрэмчин! Бас хуурах санаатай, чамайг эмэгтэй гэвэл эрэгтэй чоно олдохоо болих байх. Сүүлчийн үгээ хэл!

Гэтэл чонын гэдэс төвөлзөн хөдөллөө. Дотроос нь жижхэн охины бүгтхэн дуу гарч, - "хүн байнуу, эмээ битрийг авраарай, битэр чонын гэдсэнд байшүү, хүүе, хэээлп, полицияааа..." гэж орилж байлаа. Зоригт анчин эргэлзэх ч юмгүй бүснээсээ чинжаалаа суга татан чоно руу очиж шууд л дүрэх гэв. Чоно булан руу ухран зугатаж, харин энэ үед нөгөө анчин ард нь очин 4 хөллөөд чоныг тас гэдрэг нь саваагаад хаялаа. Багалзуур дээр нь нэг нь гишгэнгээ аманд нь бууныхаа бөгсийг дүрж, нөгөө нь сүүлнээс чангааж хутгаа өндөөр гэгч далайв. Тэр 2 ёстой л эд бад хийж байна.

-Ахххыгааакы.....
-Ай?
-Ахххыгааак яаааа.....
-Аий?
-Ахххыгааакы!!!!!! гэж чоно ундууцан хэллээ.
-Энэ одоо юүгээдийнаа, гээд анчин бууныхаа бөгсийг автал чоно хахаж цацаж, огин барин байж хэлсэн нь:
-Цахилгаантай шдээ!
-Юун цахилгаан бэ бассс?!!!
-Цахилгаан, яагаав. Цахилгаанааа тайлаа л гаргачий шд одоо. Харкуу юу..... гээд чоно босч зогсоод гараа цээж рүү гээ явуулан үсэн дундаасаа цахилгааны түгжээ олж бариад шархийтэл доошлуулан тайлав. Чонын гэдэс онгойж улаан малгайт охин эмээ 2 газар тонгорцоглон уналаа. Харин чоно цахилгаанаа татан, хүзүүнийхээ тэнд тас хийтэл коноопдох нь нэн ч сүртэй..

Саяхан чонын гэдэснээс унасан эмээ охин 2 аажуухан өндийв. Тэр 2 -н нүд нь сүүмийцэн босч ирснээ гараа урагш нь сунгаж үсэрсээр байгаад хаалгаар гараад явчлаа. Зоригт анчин араас нь гарч, харин нөгөө анчин чонотой үлдэв. Тэр малгайгаа базан, садар хоолойгоор ичингүйрэн байж хэлсэн нь:
-Хүүе чонохон минь чи эрэгтэй байсан ч хамаагүй ээ!......
Эээ гэгээмнээ! гэж чоно дуу алдаад сүүлээ чавын чанга гавчин үзүүрий нь амандаа зуун ой руу чавхдан алга боллоо.

Харин зоригт анчин эмээ ач охин 2-н араас очиж нэг нэг сайн алгадаад, эмээг нь бүр нэмээд 2 удаа хүчтэй амбаардаж байж нэг сэхээж авсан гэдэг.

Ийнхүү ганцаардан хоцорсон өрөөсөн анчин бүтэлгүй сохор дурлалдаа автан солиорсныг эс тооцуул бүх юм сайхнаар төгсөж, зоригт анчин ч замаа хөөн алга болж, ач охин эмээ 2 байшингийхаа үүдэнд гараа даллан үлдсэн боловч удкуу хэрэлдээд охин нь хаалга саван гарснаар бүх юм байрандаа орсон гэнэ лээ. Эмээтэйгээ муудалцангуутаа бүр ацарсан хуушуураа нэхсэн гэнэ лээ шүү.

За ингээд дуусчиж байгаам даа ерөнхийдөө бол.

Үлгэрээ дуусгаж санаа амарсан үйлийн үргүй сайхан зантай Артгаа багшаа нь

ps: Тэр солиорсон анчин яасны нь исто мидкүэ. Заза намагт живүүлчий. Тэхкүү бол бас дуусга гээд зүүдэнд тамлааяна. Тэр намагт живсий шүү за.

47 comments:

Энэрэл said...

зиа 1т

Энэрэлийг бол хэзээ гүйцэхгүйм байна л даа

aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
hahahahahaha. uhleeeeeeeeeeeeeeee.. hahahahahahahahahah. iim yum bas setgene gej bnaa???? bnaa bna!

Ээээхэхэхэхэ үлгэр сайхан дуусжээ. Энэ энэрэл ер нь гэртээ харидгүй байнга л сургууль манаад суужийдаг байхаа. Ер эцсийцэст энэ чинь сурагч биш манаач байшдээ

Энэрэл said...

эшгүй үлгэр дууслаа.

гуц таанууд, чадкуол дуугай байхгүй ингээ атаархдын зүгээр.

замын түгжрэл ихэдхээс өмнө сургуульдаа ирсийн яадын.

фрийстайл529 said...

муха хаха ха. дахиад үлгэр ярьж өгөөч гэм.

чи түрүүн харуул хар гэснүү, аийн?!" гэсэн тэсгэлгүй садар дуу гарах нь тэр.. b bsan bol haruulay gj bichnee hehe

садар хоолой гэж ямар хоолойг хэлдийн? дуугараад үзүүлчих.

hehe shn tugsgul eenoo

Яасан муухай үлгэр вэ. Тэр нүдээ анивчих тоолонд нь пок пок дуугарна гэдэг хамгийн хөөрхөн байлаа.

Тэр өгүүлбэрт талархая, багш аа.

үлгэрээ нэг мөсөн дуусгахын бол бүгдийн намагт живүүлчихгүй яасын? Улаан малгайт тэгээд цааш нь яасан бэ? зоригт анчин, чоно моно гээл асуугаад байвал асуугаал байна шдээ. хэхэ.

Manaach enerel gedeg heseg ni goy bailaa.

Том хүний кино болтой. Энэ ангид насанд хүрээгүй сурагчид байвал гаргачих уу, багшаа?

Завтай болохоороо үлгэрээ унший. Өнөөдөр хичээлээсээ чөлөө авч болох уу? багшээ

15т хаха

Энэрэл: Шумахэр Энэрэл
Зоригт8: Ракиннэн Зоригт
Дуламчик: Хүний блог дотор үхчивээ.
Спонж: Манааны ахлагч энэ тэр гээч
Энэрэл: Сайн охин
фрийстайл529: Аль үлкэр яриулхуу?
Ундрака: Эний чинь хүүхдүүд уншийшдээ Ундакккка...
олли: Тэгжугаад аудиогоор оруулнаа
дустбин: хаппи энд
Кат: Тэр чинь тэгж яриул манай багшийн үг
Анон: Тэднүүд эхлэхэд ямар байсан яг тэр хэвэндээ ороо л дуусжийшд. Тэр анчин л ганцаараа эхлэхэд ямар байсан, тэрнээсээ өөр байгаа биз дээ. Бодоочээ бодооч
Витнэсс: Том хүний сэдэл байгаа болохоос том хүний юм гардгүү шд
Давка: Авхаас даа одоо
Мөнхбаатар: 16 -д хаха
Hariulsan artga

юүүгжгааян

аль намагт живүүлсий

Намагруу явсан ямар ч мөр алга. тэхлээр намагт живээгүй гэсүг. Үлгэрийн баатруудын цаашдын хувь заяа яасныг мэдмээр байна багшээ?

тээр харжийнуу дэндэвээс эхлээл үргэлжлэл нэхээл байгааздээ. миний хэлснээр бүгдийг нь намагт живүүлээл дуусгах хэрэгтэй байсымдаа.

Намайг дэмжиж байгаа Анусд баярлалаа

хаха.. дутуу алсан могой болгочлоо.. мэдүүү

тэр чоно тач анчинг гошгоруулжийгаад... цахилгаандаа хаячихгүй...майррр өвдөх байхдаа...хахаха

Зоригт8: Райкиннэнийг таньдгүүмүү?
даавуу: Тэр чамд ямар хамаа байнаа.
Дэндэндэв: Солиорсон хүн юүүгж мөр гаргаж явхудээ. Үлгэрийн баатрууд анх ямар байсан тэрн шигээ болсон.
Анон: Тэд намагт бүгдээрээ живэхгүй, үйл явдал цаашдаа яахы нь харья гэвэл үлгэр ахиа л эхлэх нь байшд.
Дэндэндэв: Чи юун анустай яриад унав? Хаанугаан?
сайхансанаа: Яаж гүйцээхүү чамайг? айий?
хульгаан: муу садист!

Ёооооё, яммммар хөөрхөн юм бэ!! Бүр Аstrid lindgren, Hans Christian Andersen-аас ч илүү гээд бодоорой! Ёстой гайхамшигтао хөөрхөн, чонод дурладаг анчнаас бусад нь. Биширчээнэ! Багш аа, энийгээ хөөрхөн ном болгоод гаргаач эээээ. Хүүхдүүд уншийшд ээ

Күүкэлдэйн кино үзсийм шиг л боллоо шд ээ. Исто хөөрхөн. Чонын нүд нь пок пок гэсэн гэнээ, хи хи хи

saixan xicheel bn aaa

цаг маг юухэн хээхэнийг н авчих боломж хайгоол

Энэрэл said...

одоо 4 дэх хүртэл үлийгээ хийнээ кккк

Enerel odoo 4 dex udur gexed neg xulganii ulii xiix yum bna

2 angichingiin yavdliig bodson chini Deer uye-n neg onigo sanaand buuchihlaa za ingeed meddeggui negend ni hurgechii
Oros mongol hyatad 3 erlegiin elchid barigdaad erleg nomun haan minii 12 ohiniig hangaj chadval zambutivd chini butsaana gej gene tegeed hyatadiig ehleed oruulj gene hyatad 1. 2. 3. 4. geed l tavichihaj gene daraa ni orsiig oruultal 1. 2. 3. 4. 5. 6 .7 geed l tavichihaj gene erleg nomun haan mongoliig harsnaa ene ch amjihgui biz dee gej bodood doog hiimeer sanagdaad chi hediig ni hangaj chadna gej bodoj bna gesend mongol hariud ni 13 gej gene erleg nomun haan nadad 12 ohin l bgaa gej heltel mongol hariud ni zugeeree chi ch gesen nadad taalagdaj bna bavgaraa gej gene kkk

Nugeltei onigoo bna erleg nomun xaaniig/nandin choijoo burxan/xusna gej bodoj baidag ee bazarvaani

Парфюм: Энэ үлгэрээс ганцxан пок пок гэдгийг л хүнээс авсын. Багшаасаа авсан үг. Гэтэл ганцxан тэр л хүмүүст таалагдсан байхым. Багшийгаа биширчээнэ би.
Шоутаймэр: Аа энэ их сайхан хүү байна
даавуу: аийн?
Энэрэл: Удкуу өдөр бүр уйдкуу болноо
Шоутаймэр: тэх нь дээ
Салхи: Хэхэ сүртэй онигоо байна.

Ýíý ¿ëãýðò ãàð÷ áàéãàà õ¿ì¿¿ñ íü áºã人𺺠ìàíàé ñóðãóóëèéí áàãø íàð áîëîëòîé. Õàðèí ÷îíîãóàé íü õýí þì áîë äîî

нэр байдгү охин said...

чоны нь шууд алааяку яасы??? :D тэр улаан малгайт чонын гэдсэнд байхдаа аруун хушуураа хуваагаад идцэн байжээж нэхээд байхдаа яадын...өөдгү гар вээ

he he emegtei cho l geediisan ene yu gejiina?
tamshaalan horvooj neg holooroo ,,nogoohoo,,maajiv genee ha ha

za hagas sainii asuult tavii yoo. hariulahgui uram hugaluuzai
PIAVNII NAIZ GEJ HENIIG HELDIIN BE

татжуначаад одоо л босчиржээшт... ёшоо ёш ёш

Ýìýý, ÓÌ îõèí õî¸ðò íü ýìýãòýé áàãø íàð, õî¸ð àí÷èíä ýðýãòýé áàãø íàð òîãëîîä ä¿ðèéí òîãëîëò ¿ç¿¿ëæ áîëîõ óó? áàãø íàðàà

Энэрэл said...

АНОН: сайхан санаа гахххх би түүл УМ болноо хаха

2 áàãøèéí õýí íü çîðèãò àí÷èí áîëîõ âýý?

Õýí íü çîðèãã¿é "ñàäàð õîîëîéò" àí÷èí áîëîõ âýý? Ãàðàà ºð㺺ðýé.

Jila bila krasnaya shapochka
Kak jila?
Normalno jila
Pochemu?
Xagas sainii asuult shuu

Bi saxaltaigaaraa choniin durd toglii minii gedes guzee ch gologdoxgui baix Enerliigee zalgichaal ayagui surtei suuj baix ni bna shtee

би гомо анчин болчий. гэхдээ л бүгдийг нь үхүүлээл дуусгах хэрэгтэй байсымдаа. нэг ч гэсэн үлгэрт бүгд намганд живээд үхэд дуусвал гоё шдээ.

Яасн хачин төгсгөөд хаячууу

Гээв гэнэт цахилгаан тайлаал , тэгснээ конопдчихын

Тэгээд тэр эмээ охин хоёр яагаад нээх сонин гараа урагш нь сунгаал гүйгээд унуу??????

эцсийст ингэж гурилдаад байгаа байхгүй энэ ардын багш нар

http://fantasysportsmn.blogspot.com

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл