Шайла ша дададада

Үхрийн мах: 1 хил
Гоймон: 500 гараам.
Давс, гоньд, элсэн чихэр, цөцгий, тамаатны нухаш, жоохон хуурай гурил орно.
гоймон нь хэрчсэн гурил шиг хавтгай байвал гоё. Аа тэгээд ишпаагээтний гоймон ч болно доо.

Шайла ша дададада.... гээд сонин яридаг улсууд шүү дээ тэр Мажаарууд чин. Тэрэн дундаас нь л Мажаарын алдарт гал тогоо: гуляш бол мах юмаа гэж ойлгосийшд....

Махаа сайхан товир товир гэрчээд.... чанануу, бухлээр нь чанаад  хуваануу хийх хүн өөрөө мэдваа. Гэхдээ л ицсийцст чанах л болно. Махаа далд ороод жоохоо..оон илүү гарахаар усанд хийж чанана. Усандаа давсаа холоос сайхан цацаж хийчээд, гадуур нь асгарсныг дахин дахин цуглуулж дуусгаад, дээрээс нь жоохон яншуй, гоньд, годгор халуун чинжүүний үзүүр, бяцxан сармис.. энтэр гээ л фантаазлана шүү дээ. Удаан чанавал зөөлөрнө. Битүү болгогч байвал 30 минуут хангалттай. Байхгүй бол 45-60 минуут чанахад мах нь сайхан нураа л явчна. Буцалгаа л вайна, буцалгаа л вайна. Пор пор хийнэ шүү, зөөлөн гал дээр.

Дундуур нь тамаатны нухшаа хийж өнгө оруулаа л. Тамаатны нухаш хийх учир ус нь багсчлаа энээ тэр гэж сандраад ус мусы нь цэлийтэл нэмээ хаячив. Дараа нь гурилын зутан ч хийнэ тэгж яриул.

Тэгээд махаа зөөлөрхөөр нь гаргахаасаа өмнө жижкэн хуурай гурил балга хүйтэн усанд хутгаж хийн шөлөө өтгөрүүлээд, бүүр гаргахаасаа өмнө, гэснээс мах зөөлөржүү үзжийн гээд хамаг махаа идчив...

Тэгээд бүүр гаргахаасаа өмнө жоохон цөцгий, бага зэрэг элсэн чихэр хийвэл амт нь тасраа л явчна.

Жижиг халбаганы торгон үзүүр элсэн чихэр, нэг том халбага цөцгий байхад болно доо. Тортний крэм ч болно. Сайхан залжийн даа гээдагарай. Тэр чин лаг амт оруулна. Бага багаар хийж туршаарай эхлээд. Хэтрүүлчүүл миний биш таны буруу буюу...

Тэгээ л тогоо хэмнэж пилээткээ салгаад халуун дээр нь сүүлчийн 5 мянууд пор пор. Тэгээ л тэр. Махаа болжаах хооронд гоймонгоо чанаж аваа л таваглаа л дээрээс махаа тавиа л шөлнөөс нь хийгээ л.... болоо шд.

Даруулганд хундага улаан вино, исүүл хүйтэн пийв тохирно.

Тохирно энтэр гээд бас их санаагаараа савдаг болжээ би. Холлныхоо дараа юу идэж уумаар байна тэр чинь л таалалтай даруулга шүү дээ. Хэрчим торт иднүү, жимстэй цай уунуу, ганц шоко үмхнүү, болоогоо бичнүү.... Та бүхний тачаал л мэдэх хэрэг.
Нэмэлт: гоймонгийн оронд агшаасан будаа, мудаа болы шд тээ, монгол тогоочийн фантааз.

Сэтгэгдэлүүд:

1. Юки | 2008-10-09 09:24:13
Балга усаа яаж мэдэхвээ гэжүүү, Манай А тогооч лавдаг амандаа ус балгаж байгаал пирррх пирррх гэээл цацачдийшт...
2. cacharel | 2008-10-09 09:30:34
Хэхэхэхэ.Заваааен бэ.
3. 35 | 2008-10-09 09:52:30
Одоо бүр амандах усаа хүртэл өхнүү
4. Сувдан эрэл | 2008-10-09 10:50:23
Амархан л юм байна. Ходоодоор нь гошгоруулж байгаад нэг юм авахуулахийм байна шүү ингэхэд. Сайхан юм зааж өгсөн А тогоочдоо гялайлаа
5. ulemj (зочин) | 2008-10-09 18:18:17
Хммммммм...
6. хундага (зочин) | 2008-10-09 20:28:12
иии.. бас лаа маа асаагад тавьчижээ, гангамсуу амьтан байх нь.

бүтэн сайнд хийнээ.
7. Bang (зочин) | 2008-10-10 04:52:18
Нэгл их олон юм биччич бүр тархи эргээд мемори замбараагаа алдчихлаа. Альнаас нь эхлээд яаж ямар дарааллаар хөндөж (ууцтай андуураагүйлдээ)эхлэвэл зохилтойв дээ, "Ахлах"аа?
8. Mikarito (зочин) | 2008-10-10 18:34:30
Hehe, Hiigeed uzuul gaiguil bdag bgaa daa.kkk
9. tagnai | 2008-10-10 22:09:37
за энэ одоо яасан явдгүү шайла ша вээээ гэж
Т тогооч: болиорой чи.
Кач: гүү шүү гүү гүү,
35: Заа яалаа гэж дээ 35 мэн.
Сувдан эрэл: Миний жор төлбөрийн хэрэгсэл боллоо гэж үүү.. хэхэ
үлэмж: Яаассс?
хундага: Гангамсуу чихшг.....ххххххх
Банг: Тайван уншаачээ.
Микарито: Тэвч итгэ хүлээ, тэгвэл чи ялна... Гэж хэн ч хэлчлээ дэээ вайз.
10. Болжмор | 2008-10-11 02:29:35
хайн гүй ээ мөн гоё харагдаж байна шүү...бас их армаанчик хзз байхнээ энэ Тагнай чинь...
11. mami | 2008-10-11 02:37:34
энэ хоол идэхийг завдаж байгаа хүн нь солгой гараараа иддэг үү
12. tagnai | 2008-10-11 20:11:53
Болжмор:Тог тасарцан байсиймаа. Битий шоолоодайгаач.
Сөөс-гөө: ширээнийхээ нөгөө талаас авцан байж болкуу юу. Хиа хиа
13. blogtoihun | 2008-10-11 21:48:58
Күүе күүкээ, кэлэк үк алгөө, уукай уукай...
14. tagnai | 2008-10-11 22:05:14
Казаак хүн үү өөрөө гсн хэ.
15. mon_108 (зочин) | 2008-10-12 00:20:13
dajguimoo, bas makhandaa bolohoos ni 20-iod'-n omno jaahan piav (bier), esvel ulaan vino hiivel dajguishdee bas...
16. bamulia | 2008-10-12 00:38:04
шууд арааны шүлс ялгаруулад хаячхын ёооё яаж ингэж хоол хийж сурнаа
17. Вафль | 2008-10-14 14:35:31
өөө хайран нэг хиил мах.... одоо тэгээд иймхэн болж агшиж байгаам уу.

- тэр шөлний захаас чигчий хурууныхаа өндөгөөр шүргүүлээд амандаа дусаахсааан.... мммм

0 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл