Хундага Карри


зиа ингээд манай тогоочийн дамжаа өнөөдрөөс хичээлээ эхлэж байнаа.. гэж мэгж манараад байвал яасий. тогоочийн дамжаа гэснээс манай нийтийн хоолныхонд яс маханд нь шингэтэл заасан нэг айхтар багш байнаа. нэг айхтар тэхэнлоогоо. бүр үе дамжаад дамжаад бүх тогооч нар сурцан, тэрийг нь. агшаасан цагаан будааг бөмбийлгөж тавиад дээр нь нэг дусал кээчуп дусаах гэдэг тэхэнлоог. мээм шиг л харагдаад байдын. мээм.. мөөм.. хөх.. аль нь гайгүйм дээ. за тэр мээм яахуу. тэр нэг дусал кээчупыг яаж идэх хэрэгтэйн бол гэж би дандаа шаналдаг. тэрүүхэн тэнд нь будаатай нь хутгаж байгаад мах зэрэг бусад хольцтой нь хамт идэх үү? эсвэл кээчуптай тэр чигээр нь авч давкиад махан дээр аваачиж тавиад... гэх мэтээр хэд хэдэн хувилбар байж болно, идэх хүний хувьд. тэхэнлоогоо заалгаж аваад, эзэмшсэн хүний хувьд бол түүнийг өөрчилж, илүү сайжруулах нь нүгэл гэж боддог байх, тогооч нар. аргагүй ч юм уу. "улаан товчтой мээм"-ний багшдаа тэрсэлсэн хэрэг болох байлгүй дээ. зиа харин японууд хүний юмыг өөрийн болгож авахдаа гарамгай улс. "монголчлох" гэдэг шиг л "япончлох"-доо дадамгай. манайхан шиг торгоож, муужруулж, механикжуулж, орлуулж биш сайжруулж, боловсронгуй болгож, хэрэглэхэд хялбар дөхөм болгож. үүний хамгийн, бүр хамгийн наад захын, бүр хамгийн гачан жишээг өнөөдрийн хичээлээр заах болноо... зиа хүүхдүүд ээ...цагаан будаан дээрээ кээчупаа дусаахдаа... яг голд нь... 
зиа, япон маягийн карри буюу жапануудын өөрснийх нь дууддагаар "карэ" хийе, за юу. машшшш амархан. хэрвээ би хэлсэн ярьсандаа байдагсан бол энэ тухай аль дээр бичээд тавьчихсан байх ёстой билээ. уучлаарай эмэгтэй Б.А.

карэ-г хамгийн анх 1860 онд японд хийж иджээ, хөөрхий. уг нь энэтхэг хавийн нутгийнхны л хоол шүү дээ. бүр 1872 онд хийж амталцгааж байсан карэний жор нь одоо болтол хадгалагддаг гэнэ, айхтар золигнууд шүү. нүүдэлчин бид бол 100 жилийн дараа гэхэд л  "улаан товчтой мээмээ" яаж хийдгээ мартчийшд, бичиж тэмдэглэж үлдээхгүйм чинь. зиа тэгээд япон дах карэ-ний түүхэнд олон янзын үйл явдал болсны дотроос 1968 онд дэлхийд анх, бүр дэлхийд гэжээшү, бэлэн хоол-карэ-г худалдаанд гаргасан нь онцгой "үсрэлт" хийсэн хэрэг болжээ. 3 минут халаагаад л шууд идчихдэг болчихоор чинь үсрэлгүй л яахав. тэр үед талх гээч юм мэддэг монгол хүн хэд байсан бол? түүнээс хойш түмэн янзын шинэ бүтээгдэхүүн ч гарч, японы түмэн олон өөрсдийн хоолны соёлын нэгэн хэсэг ч болгоод авч, карэ-г. карри гэж уг нь тэр нэг айхтар шар өнгөтэй, хурц үнэртэй, содон амттай нунтагийг нэрлэдгийн байналээ. харин японд бол карэ гэнгүүт цагаан будаатай хамт иддэг тэр "карэ"-хоолоо тэр чигээр нь нэрлэж байгаа нь тэр. анх арал дээр нь бууснаасаа хойш 100 жил ч бололгүй зөндөө нэр хүндийг хүлээж чадсан байшд. ямар сайндаа, бичмэр аядагч манүүхэн олоон жилийн өмнө анх арал дээр ирээд "ямар япон хоол таалагдав?" гэнгүүт нь "карэ гэдэг япон хоол" гэж донгоссоор нэлээн удсан гэж байгаа. асуусан япон ч "аанннн" гээл, бүр өөриймсцөн этр. аргагүй биддэ, найман настайгаас наян настан хүртэл нийт хүн амд нь хуваахаар нэг япон хүн долоо хоногт дор хаяж нэг удаа карэ иджээна гэжээна, хүнс хөдөө аж ахуйн яамны дарга нь тэгж ярьжээна.

орц: мах (өөрийн идэж үзсэнээс адуу, тэмээ, тарвага, зээр, зэрлэг гахайн махаар л хийж үзээгүй, ер нь юуны ч мах болно доо), сонгино (би бол маш их сонгино хийдэг), төмс, лууван, тос, карэ-н бэлдмэл (бэлдмэл гээд түр нэрийдчий. карэ хийхэд ордог хамгийн наад захын амтлагч, өтгөрүүлэгч энээ тэрээг нийлүүлээд, донж янзыг нь тааруулаад цаадуул чинь чиклаад шиг бор юм болгоод тавьцан байдын. нэг ёсны карэ-н "бульон??" гсн.. хаха)

зиа сонгиныг бол энэ доорх шиг ингээд том томоор хэрчинэ. зөөлөн гал дээр удаан хуурахад энэ нь зүгээршд. төмс, лууванг нэг ийм маягтай хэрчинэ. тосоо хийлээ, зөөлөн галаар халаалаа, халангуут нь сонгиноо хийлээ, хуурлаа. хуураад л байна, хуураад л байна. зөөлөн галаар шд. гал нь ширүүдвэл түлэгдээд найгүй юм болно, ямар ирээс хийхжаагаа биш.
хууржээтал нэххх сайхан шаргалтаал зөөлрөөл ирнэ. тэгэнгүүт нь төмс, луувангаа хийгээл, төмсөө ялимгүй зөөлөртөл нь хуурна. дээрээс нь махаа хийлээ, өнгөн хэсэг нь боролтол хэд хутгалаа, усаа нэмлээ, ингээл бараг манай гарт ороод ирэх дөхжаагаам даа. галаа нэмж нэг пуррхийлгэлээ, галаа зөөллөж нэлээн пуррхийлгэлээ, төмсөө зөөлөрсөн эсэхийг үзлээ, зөөлөрсөн байлаа, галаа тасаллаа.
зиа, одоо өнөөх чиклаад шиг бор юмаа хийнэ шүү дээ, хүүхдүүд ээ. цаадуул чинь айхтар оо, 4 хүнийхээр 2 хэсэг бэлдээд хайрцаглачихсан байгаа. хуваахад амар гээд цонхтой чиклаад шиг хэд хэдэн цонх гаргацан этр. тэр цонхны хүрээгээр нь хуваалаа, тогоотойдоо хийлээ, чиклаад хайллаа, хутгалаа, ахиад хутгалаа, бүрэн хайллаа, галаа асаалаа, зөөлөвтөр гал дээр дахин нэг пуррхийлгэлээ. ингээд манай гарт бүрр ороод ирчиж байгаам. ингээл болоо. ийм амархан.
зиа ингээл, будаагаа бөмбийлгөж тавиал дээр нь кээчупаа...
тавагныхаа талд нь будаагаа хийлээ, талд нь карэгаа хийлээ, идлээ

 ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
2008-10-06 01:49:22
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D

Сэтгэгдэлүүд:

1. bonne fee (зочин) | 2008-10-06 02:49:52
Amttai l haragdjiine...Teed chiklaad ahvitsaagaar bol chiher amatgadaad yavtsiin shuu.. ter yahuu.. karegiin chin beldmeliig n yu gediin bol olon ulsiin hellegeer n.. zgr buillon um uu?
2. Жиргээ | 2008-10-06 05:08:11
Ta togoonii maani xun bolchix, xoolond chin durlaad bainldaa
3. ХЭнхэГэнДэн | 2008-10-06 07:01:44
хоох чи шөө. тээнэг л биш бол ойлгохоор гачин сайхан хийжээ. Ийм маягааор хийвал над мэт нь хүртэл асар сайн ойх нь байна шөө.


Баярлалаа анд минь Тагнай нэрийн хоолуудыг гашраана аа
4. монголхүү | 2008-10-06 08:49:30
Oo nice nice. Kare ideh yum huna
5. saraashka (зочин) | 2008-10-06 10:58:33
тогоочийн технологийн хэсгийг уншаад нулимсаа гартал инээлээ, тэгээд сүүлийн хэсгийг нь сайн ч уншиж чадсангүй, дахиж орж иржийгаад сурч авнаа
6. bubee | 2008-10-06 12:13:09
eooe ter shol ni yun goe haragddiimdee...
7. Вафль | 2008-10-06 19:07:45
Бубаа шөл биш, сүмс юм биш үү... гуй юм бол уу... үнэртүүл ууг нь юуг нь дор нь хэлнэ л дээ, тээ Тагнай...

Үнэртэх цонх монх нээчүүл... амарийн ууг нь. Гэйтс * йиг энэ хавиар эргэлдүүлбэл дор нь шийднэ дээ .
8. Вафль | 2008-10-06 19:10:38
..аан тйин, тэр бор бор хөвөөд байгаа нар чиклаад уу / нээрэнгээсээ / эсүүл... хувилбар алгоо. Юу юм бэ.
Зүв зүгээр байсан ходоод хөдөлгөөнд оруулчихиймаа, харихаас.
9. хундага (зочин) | 2008-10-06 21:12:25
өө энд юмаа унагачиж ккк.. би буруу бичиж, уучил.
==================================

・чиклаадан бороо хийхээсээ өмнө галаа тасалдаг нь жигд уусгах гэж л тэгж байгаам. найрлаганд нь гурил мурил орсон байдаг болохоор. яарсан үед бол нэхх тэгж цэмцэгнэх хэрэггүй.
・зөөлөн гал дээр удаах тусам мах, ногоонд амт нь шингээд юу юу байгаа нь мэдэгдэхгүй, нэлэнхүйдээ сайхан карэ болно.
・хонуулсны маргааш улам чангардаг гэж байгаа. ахиухан хийчихээд яахаа мэдэхгүй зовоод байвал нь хөлдөөчих. тэгээл гаргаж ирээл халаагаал ок.
・жаахан ногоо нэмээд карэ-тай хуушуур хийж болно.
・заавал будаа гэхгүй, бин минтэй идсэн чиг л сайхан. би бол төгрөг дөчийн талхны захаар хутгаж ирээд л идэх дуртай. байхгүй бол, төгрөг далын талхны зах ч байсан болно.
・карэ-ний бэлдмэл нь халууныхаа хэмжээгээр голдуу 3 янз байдаг. хооронд нь хольвол бас сонин.
・жаахан ШБОСдож, өөрийн оригнааль карэ хийе гэвэл инстант кофе, алим, гадил, тараг, ногооны жүүс, тоофү (дүпү) энээ тэрээг гээд хольж сольж хийж болно. яасан чиг л болно. яавал л яа.
・энэ удаад тахианы ганц гуяар хийлээ. шулсан 2 ясыг нь хамт чанавал өтгөн сайхан шөл гарна. байхгүй бол яс заавал хийх хэрэггүй.
・хурдан болгоё гэвэл ногоогоо жижигхэн хэрчиж болно шд.
бөөрөнхий махтай хийх бас л сонин байдын.
・ногоог хэдэн янзаар яаж л хольвол холь. харин байцаа, хятад байцаа гэх мэт амархан исдэг ногоо оруулбал нэхх хонож өнжүүлээд хэрэггүй.
・огт махгүй ч хийж болно. дан ногоогоор.
・бүр хурдан болгоё, яараад байна гэвэл битүү чанадаг тогоо байхад тэгээд л болоод явчихаж байгаам даа. 7 минутанд бараг болчих байх шүү.
10. 35 | 2008-10-06 21:47:08
Хэээээээээээээээээ.................
Ийм сайхан амрхан ойлгомжтой заах гэж бас байдгаааааааа. /Ангайв/
11. mon_108 | 2008-10-06 22:01:13
Saihan blog neesend bayar hurgie... talarhjiinoo...
12. alheemich ovoo (зочин) | 2008-10-06 22:49:10
ene doodoh sanal asuulga deeree ugaasaa medne gedeg hariult nemeed ogooch huuhee
13. blogtoihun | 2008-10-07 07:23:24
Ямар гоё блогой болоо вэ? Нээрээ би дээр үед жинкэнэсээ тогоочийн курсэд сууж 45 хоног байхөө. 3-р зэргийн үнэмлэхэх авсан ш тэ. Лаг хоол хийж сураал...
Эхний 14 хоног тувт онолдоод нээх хоолны түүх, найрлага, зохицол нр заагаал, бас тэр мах шулж янзалах гэдэг чинь иймаар том урлаг юм байлаа ш тэ.
ТЭгээд гологдол хэмээх жижиг жижиг шулвал шууд ангилал доошоо, татсан махны хэсэг рүү гэх мэт, бас гахай тахиа, үхэр хонины махны булчинг хүртэл яаж зүсэж авах, бараг анатоми заалгасын штэ.
За тэгээд лагууд бол ясанд нь бараг мах үлдээхгүй маангар гоё шулдын билээ ш э.
За за болио доо. Ямар барьцаад гичээл орох гэж байгаа биш тэ. хэ хэ.
14. blogtoihun | 2008-10-07 07:38:31
Аан. тэр кари бол янзын дөө.
ЭНэ хавиар халуун газар тул иймэр олон төрлийн кари байнөө. ЭНэтхэг нь илүү халуун ногоотой байдаг. Ам хамар дарвиганаад...
Нихоннуу кари бол алдартай дөө.
Зиак нээх нөхөр хүүдээ долигноод нээх гоё хоол хийж өгнө гээд лаг тогоочийн хичээлд яваал, дадлагаар сурсан хоолоо орой нь ирж хийгээл байсан чинь, манайхан " одоо болий тэхх үү, зүгээр гэрийнхээ жирийн хоолыг идий барий" гээд гуйсан ш тэ. Хэ хэ
Би бас нарийн боовчиний курсад суусан. Мундаг байгааз. Даанч өөрөө идээд ...л, манайхан бүгд махчин тул хааяа л , нээх сайхан ааш хүрүүл хийдэг болсон одоо.
Гэхдээ жижиг зулзагын найз нарт нэрнийх ь үсэг мүсэгтэй биске нтр хийж өгөхөөр баярлана гэж уйлгүй.
Нээрээ марсанаас эртүүд би хэлжийсан даа.
Еэвэн сарын баяр олон орны ээждүүд, гэсэн нэртэй еэвэн хийж сурсан ш тэ. Би боорыог хийгээл манай еэвэн гээл аваачаад өгсөн.
Зулзагын сургууль дээ.
ЭНэ долоо хоног бас хоолны баярт явна.
Тэр ХАРИрияа гэдэг баяр. НАмайг багш дуудаад ирээч туслаач та хийгээч гээд байдгийн... хэ хэ.
За би ч тэгээд сургуулийн арга хэмжээний сайн дурын зааварлагч гэжуугаа.
За одоо үнэнкээсээ гарлаа. Бака.
15. Юки | 2008-10-07 09:01:20
Дээд уруулдаа хүргэмгүй
Дэргэдэх хүндээ амсууламгүй сайхан хоол шөөө
16. Битмин | 2008-10-07 11:38:49
Мань нэг хоол хийгээд үздиймблүү.
Мань мах сайн чанаж хашраадаг даа
17. Ууудам | 2008-10-07 12:00:16
Танайд орж ирсэн ч гэсэн өлсөөл байна
18. Юки | 2008-10-07 12:54:11
Уудамаа чи А Тогоочий маань идчивэээ... хайн... иджуух нь дийлдкүү хөөний хүүхэд шүү
19. Сувдан эрэл | 2008-10-07 14:16:30
Танайд хоний дүхүү л дэ
20. chuups (зочин) | 2008-10-07 17:26:33
baitsaagaar hool hiih joruud bval bicheeech, 2 baitsaa avtsan kool hiij medehgui ehneesee urchiij horjiigood yum uldeheen baijiin
21. mami | 2008-10-08 05:26:02
фхүүш чуууфс яасан аштайхан нэртэ хүүхэдэв.

байцаагаар голубцы гэдэгдээ тэрийг хийж болжийноо. жорийг санаан зоргооор өөрчлөөд ай эсүүл байцаатай хуурга гэж бээшдэ э хахаха
22. halh (зочин) | 2010-02-07 05:15:24
Solongost bol uuttai nuntgaaraa baidgiin. Tums, luuvan, songino, amtat chinjuu /bagahan/ hiigeed budaan deeguure neliilgeed idehed ch hool bolood l yavchina. Hajuud n 1 sharsan undug baival buur yanztai.

0 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл