Мөөгний салад

За яшиглайна, Ахлах тогоочийг гараа явцан хойгуур салад хийж иднээ. Ахлах тогооч 15 минут салхилангаа сонингоо авна гээд явсан. Яг л 15 минутдаа, 20 минут явдын тэрмуу чинь. Би 15 минутад нь саладаа хийгээл 3 минутад нь идээл сүүлийн 1 минутад нь тавгаа угаагаал зөөөөзгр суужээхаас. Хүн өөрт нь сурприйз барихаар ухаан алдаж уначихгаадийдий балаймшиг. Нүд нь сонин эргэлдээл ам нь ангалзаал гар нь сарвалзааал гачииийм болчдий... зазаза салад хийнээ.

Ганцаараа идэхийм чэн:
  1. Мөөг - Гадуур байдаг лаазалсан мөөг болийшт. Тэрнээс 8 ширхэг л байхад болно.
  2. Сармис - 2 хумс
  3. Масло - жоохоон, хайлуулахад нь хоолны халбага хиртэй л болохоорийг
  4. Яншуй
  5. Давс
  6. Перец
  7. Талх - 2 зүсэм

Тоастер байгуул талхаа шарна, байхгүй байсан ч яадээ хайруулын тавгандаа тосоо хийчижугаад талхаа шарчина. Энэ хоорондоо мөөгөө хэрчжийшүү. Зүгээр хараад зогсоодийв. Мөөгөө дундуур нь нэг нэг хуваагаал болоо. Наймхан юм чэн юу ч байхуудээ. Мөөгөө хэрчиж дуусангуут нөгөө плиткан дээрээ хайруулын тавгаа тавиад халаа. Халах хооронд сармисаа нухна. Сармис мөөг, хайруулын тавагтайгаа ороолдоод талхаа мартачваа.

За мөөг, сармисаа хэрчээд нухаад дууссан хайруулын таваг ч халчихсан. Одоо нөгөө маслоо  халуун хайруулын тавгандаа хий. Маслаа хайлжаах явцад нь тавагныхаа ёроолыг бүхэлд нь бүрхэхээр тараана шүү. За тэгээд тэрлүүгээ сармисаа хийлээ, хутгалаа, сармис бор өнгөтэй болно. Тэгмэгц нь мөөгөө хийж хутгана. Мөөг зөөлөртөл 5 минут болдийшүү. Мөөг хуурчаах хоорондоо талх чэн ч бэлэн болно биз.

Тавган дээрээ талхаа тавиад дээрээс нь мөөгөө тарааж тавиад, давс, перец, яншуйгаа мэдрэмжээрээ цацна. За нөгөө далайцтай, мэдэгдэхүйц, сүрлэг цацжээн гээд хайран салад шорвог гашуун болгоо хаячваааа танар...


Add caption

Тэгээд ид. хахаха, хөргөжээж идэээрэй яараад юу юугүй халуун юм амруугаа хийж нүдний булай болов... Юм ярьж чадкүү бавбав гээл, яасан гэсэн чэн хоолондоо амаа түлсэээ гээл явжийвдааа...

Ер нь та нарт л гэж хэлэхэд бүх зүйлийг хүнээр заалгах гээдийх буруумблээшт.  Нэг удаа ахлах тогооч надаа хоол хийхийг заагаал одоо хоолоо гарга, аягал, гээл би ч яг хэлснээр нь хийгээл тэгээд аяга тавгаа угаа гэхээр нь угаачаал унтаад өгсий. Гэтэл ид сайхан зүүд зүүдэлжээтэл хаалга пиррр гээл онгойгооол өнөө муухай ааштай Ахлах тогооч чэн пүд гээл амбаарддийн. Би гайхаал бостол плиткаа салгаагүй. Яахуудээ өөрөө салга гэж хэлээгүйм чэн. Бас аяга тавгаа л угаасан болохоос халбага, хутга, сэрээ түмпэн эдүүсээ угаагаагүй. Бөөөөөн уураа өнөөх чэн... Муу санаатаймчэн өөрөө бүгдийг хэлж өхгүйгээр дараа нь намайг ингэж тамлахжээсиймлээлдэээ хожуууу бодохнэээ....

2008-10-14 15:57:08

 
ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D
Сэтгэгдэлүүд:
1. Сувдан эрэл | 2008-10-14 16:27:33
Чи яваандаа А тогоочийн толгойн дээр цахиур төмөр тэсэлж дэлбэлэхээр төрсөн туслах шүү. Удахгүй А болоорой
2. cacharel | 2008-10-14 16:38:17
Хэхэхэ.Ахлахыг унтжаахад нь та бас нэг амбаардчааач гай л вайна .
3. ninika | 2008-10-14 16:59:37
Үндсэн ажлаа хаяаад туслах хийгээд гүйчихиймаа чи.
4. Битмин | 2008-10-14 18:06:05
Туслахаа доороо туслах авкүү бээз
5. 35 | 2008-10-14 21:21:15
Битмин намайг туслахаар оруулаад өгөөч яриад.
6. 35 | 2008-10-14 21:28:56
Өшдрийн захиалсан загас яасан? Тэр захиалсан хоол хийгээрэй өөрийгөө бордоод байлгүй. Тэхгүй бол ахынхаа аашыг мэднэ бээз дураакуудаа
7. Idea (зочин) | 2008-10-15 10:01:34
Ийм хөөрхөн идэх юмны блог нээгдснийг мэдээгүй шд. Ганц л юм дутаж байна даа, энэ гал тогоонд. "Албан ёсны амтлагч"...

Энэ орон тоонд царайлаг, өөртөө итгэлтэй, багаар ажиллах, ачаалал даах чадвартай, харьцааны өндөр соёлтой хүнийг л шалгаруулж авах хэрэгтэй. Энэ хавиар тохирох ганц нэг хүн байж л бна ккк
8. Юки | 2008-10-15 10:26:49
Сувдан эрэл: хахаха, яахнуу манай А-ийн толгой дээр төмөр дэлбэлж

Кач: алуулийшт, тэгжэч муу хүний үгэнд орж муйхар юм хийхгүй шөөө

Ниника: за

Битмин: А л мэддэг шүү дээ

35: Загасы чэн А бодоол яваадийгаа, голын ус зайрмагтаад загаснууд нь гарчиркүй байна гэсийшт... айлаааа ахаа

Айдаа: хэхэхэ, Ахлах л мэддийштэээ хө
9. *САЙХАН САНАА* | 2008-10-15 10:39:41
хахахахаххаха... жор бол янзтай.. сүүлийн тэр та 2-ын зодоон цохион бол .. шал илүү байна шүүү.. хоол идүүлэхгүй хахааж алах нь .. нээд хүргээд..
10. amg@@ | 2008-10-15 15:06:43
Дараа нь бодиодоо хийж өгөөрэй за
11. cacharel | 2008-10-15 15:08:27
Воооо лайтай болцон бай ш д.Загуур этр нь .
12. Юки | 2008-10-15 15:22:12
Санаа: идүүлкүй хахааж алахнээ гэнүүү... чи манай Бодиод хийж өгөөч, ганцаараа гахан гахан суужийхааар ай?

Бодио: тэгнэээ

Кач: гоё уу яг? Ахлахаа ирэхээс өмнө гэрээ цэвэрлэсий...
13. НАРГИЛ (зочин) | 2008-10-15 15:24:39
дасарчжээ
14. Битмин | 2008-10-15 15:24:46
Хөөе хоолоо энүүгээр блогоороо дүүрэн цаццан байхын.
А ирээд юугнээ чамайг
хаин.
Хурдан цэвэрлээ
15. Юки | 2008-10-15 15:25:12
хаагууу тэрэв хайр? яааанааа одоо тасдаа хаячиж гэээл өнөө Ааш муут Ахлах загнахайхдааа
16. НАРГИЛ (зочин) | 2008-10-15 15:25:41
үнций дахиад үнций
17. Юки | 2008-10-15 15:26:17
Гүүшт Битминэээ, манай Ахлах тогоочийн замаар хоол хөглөрчээгүүл үнэээр сайхан ааштай байдийшт... ийшээ харж нэгийм авч амруугаа хийгээл, тийшээ харж нэгийм авч...
18. cacharel | 2008-10-15 15:28:29
Яаккк яаккк.
19. Битмин | 2008-10-15 15:30:32
Архи дарс хөлд тушилдаад байх ч нээрээ гоёиймуу
ирэхээр нь л юугхэнэв сонсий
20. GUMP | 2008-10-15 15:34:41
Та 2 давсаа л цацахдаа их муу юмаа. Тэрүүхэндэээ нээх сонин цацхымаа
21. Юки | 2008-10-15 15:38:36
Кач: үнсий, хайрын өрийг төлчөөч

Битмин: тэгий

Гамп: Яшиг тэгээдийгуул давсгүй хоол хийшүү, давсных нь саванд сахар хийчээл...
22. cacharel | 2008-10-15 15:39:58
Хэхэ төлнөөө төлнө .
23. 35 | 2008-10-15 15:43:16
Загас яаасан бээээ /ямааны дуугаар чарлав/
24. НАРГИЛ (зочин) | 2008-10-15 15:47:57
ямаан дуутай чарлаа жанжин байдагчумуу гүүчумуу
25. Вафль | 2008-10-15 16:56:40
Халуунаар нь амандаа хийхээр БАВ БАВ гэдгий. ха ха .

Туслах ч дүрээрээ зогсож байна дөө.
26. huhtolbot | 2008-10-16 09:21:51
Гоё л цуйван байна.
27. 5250 | 2008-10-16 13:46:25
хаана очиж идэхийн бэээээ
28. secund (зочин) | 2008-10-16 18:53:42
xiij idlee bayarlalee

0 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл