Байцаагаар хоол хийх

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, тэдний сэтгэл ханамжийг өндөрт байлгах үүргийг А тогоочийн Туслах миний бие хариуцдаг бөлгөө. А Тогоочийг эзэнгүй байх хойгуур ЧУУПС-д хариулая.
Байцаа: байцаа дотроо олон янз... хэхэхэ, за маазрахгүй ээ.... Юкээ маазарчил болкүү шоо. Тэхдээ л нээрээ олон л янзшт. Энэ удаа харин өмнөх бичлэгийн зочин Чуупсаагийн байцаа ийм л байцаа байхоо гэж бодоод энэл байцааныхаа тухай биччихлээ

Ер нь байцаатай байхад их л юм хийж болно доо. Манай блогийг хоол хийдэг мундаг мэргэжилтэнгүүд сайн гэрийн эзэн, эзэгтэй нараас гадна хоол хийх талаар А ч байхгүй хирнээ хоол хийхийг хүсдэг, сурах шаардлагатай хүмүүс уншдаг юм. Тэгэхээр энгийн хэний ч мэддэг юм яриад байна гэж битгий бодоорой.

Гадна талын том гоё далбагар навчуудыг нь аваад нимгэхэн хэрчээд байцааны салад хийж болно.
Хамгийн хялбараар байцааны салад хийхэд лууван, сонгино, уксус, ургамлын тос, давс, нунтаг хар перец л байхад л хангалттай. Чанаж болгохгүй түүхийгээр нь идэх учираас байцаагаа маш гоё нарийхан нарийхан хэрчих хэрэгтэй. Луувангаа бол ногоо үрэгчээр үрээд, сонгиноо жижиг хэрчээд болно доо. Уксусаа харин маш бага хийнэ. Давс, ургамлын тосоо тааруулаад л мэдрэмжээрээ хийнэ. А харин хар перец хийх эсэхээ өөрөө шийдээрэй. Тэгээд хутгасныхаа дараа битүү саванд хийж таглаад хамгийн багадаа 30 минут байлгана шүү. Тэгвэл уксусандаа болоод гоё зөөлхөн болох ёстой юм.

За тэгээд махсаг хүмүүс бол хиам, тахианы мах, гахайн мах, үхрийн хэл зэргээс аль байгаагаас нь нарийхан хэрчээд хольчихож бас болно. Энэ тохиолдолд уксус хэрэглэхгүй байхыг бодоорой.
Мөн шпрот ч хольж болно.
Гоё үзэмжтэй харагдуулах хэрэгтэй байна гэвэл, цагаан лууван, хүрэн манжин, жижиг помидор-ийн аль нэгийг нарийхан хэрчээд хольж болно шүү.
Уксус идэхээр ходоод хорсдог хүмүүс бол уксусны оронд өөр амтлагч, оливийн тос этрийг хэрэглэж болно.
Зургийг интэрнэтээс хайгаад олчихлоо. Чимэглэл нь жаахан царай муутай л юм тэхдээ яадээ тэ.

Мөн тэр далбагар навчнуудад төрөл бүрийн амталсан мах, ногоо ороогоод байцааны ороомог, бууз, хуушуур хийж болно.
За гурил зуурах, элдэх дургүй хүмүүс гурилны оронд байцааг хэрэглэж болно. Яг л бууз хийх гэж байгаа юм шиг мах, ногоогоо бэлдэж амталж байгаад байцаандаа ороогоод л болно доо. Тэгэхдээ сайн чанга ороох хэрэгтэй, тэгэхгүй бол задраад идэж болохгүй тал ч байдаг юм.

Мөн л гурил зуурах дургүйчүүд амталж бэлтгэсэн махаа байцаандаа боогоод, тэгэхдээ бууз биш хуушуур гэдэг үүднээс хавтгай хэлбэртэй орооно шүү. Тэгээд тэрийгээ тосонд нэг бүтэн өнкрүүлээд, дараагаар нь гуриланд нэг бүтэн өнкрүүлээд шарж болноо. Гуриландаа жигдхэн өнкрүүлж чадах л юм бол сайхан хуушуур болно доо.

За байцаатай хуурга хийх арга заагаад ч яахав дээ тэ.
Байцаа өөрөө их усархаг ногоо учираас шөлийг нь ихдүүлчихгүй бол өөр асуудал байхгүй. Байцаатай хуурганд жаахан цөцгий дусаагаад идэхэд ч янзын дааа. Байцаатай хуурга хийж байхад жаахан эвгүй үнэр гардаг. Энэ үнэрийг янзүрийн амтлагчаар дарчиж болно. Харин хүүхдэд үнэртүүлчихвэл байцаанд дургүй болчихдог юм билээ шүү.

Өөө тэгээд нөгөө байцаагаа хэрчээд бууз, хуушууранд хийж болно. Тэгэхдээ би байцаатай мантуун буузыг үзэн яддаг.

Цуйванд байцааг ашиглах ину.
Энэмуу байцаа чинь цуйванг бол иста зөөлхөн, сайхан амттай болгоход их үүрэгтэй шүү дээ. Намирсан сайхан л цуйван болно гэж бод.

Ааа бас байцааны усан шөл хийж ууж болно гэнээ. Тарган хүмүүс жин хасах зорилгоор болдог гэнэ. Уг шөлийг ууснаар тархи эргэж, өвдөг салгалах нигууртай гэнэ. А энэхүү бэрхшээлийг даван гарсан тохиолдолд үр дүнгээ хүртэж үнээрийн үзэсгэлэн төгс болно гэжээшүү.
Уг шөлийг хийхдээ байцааны далбагар навчийг голоос салгаж аваад том том тасалсан гурил шиг хэрчиж, а харин гол болон хатуу хэсгүүдийг нь буузны мах аятай жижиглэн татаад сонгино, давс, устай холин буцалгах юм байна. Хэрэв уг усан шөл үнээр хоолойг чинь давахгүй байвал усны оронд мах чанасан шөлийг ашиглаж болох байх.

Эцэст хэлэхэд байцааны голыг цонхны тавцан дээр тавихаар тэр айлд мөнгө тогтдог юм гэнэлээ шүү Базарваань.
Манай ээжид л хүн тэгэж хэлсэн гэсэн. Одоо ээжийн цонхон дээр бол байцааны гол байнга. :p

Заа байцаатай хольмооргүй зүйлс буюу миний дургүй хоолууд. Бүрр үзэн яддаг ч гэж хэлж болохоор.
  1. Байцаатай пүнтүүзтэй хуурга
  2. Байцаатай, сүүлтэй мантуун бууз
  3. Байцаатай гурилтай шөл
энэ гурвыг дурдахгүй л бол байцааны талаарх миний бодол бүрэн гарахгүй байсым сорри шоо.

За тэгээд хоол хийхэд чинь жаахан мэдрэмж, фантааз 2 л хэрэгтэй байдийм дөө. Сэтгэл гаргаад хийсэн хоол бүхэн  сайхан амттай болдог юм. Өөрснөө зохиогоод янз бүрийн юмтай холиод хийгээд байгаарай манайхаан.
 
ps1: Сэтгэгдлүүдийг энчээнээс хараарай
 
 
~~~~~~~~~~oOo~~~~~~~~~~~
Залхуурку бол энийг унш :D
 
Сэтгэгдэлүүд:
 
1. cacharel | 2008-10-08 13:01:35
1-т.
2. cacharel | 2008-10-08 13:03:34
Юм асуумаарайна.Бичлэгнээс шааал ондоо юм.
3. Юки | 2008-10-08 13:07:00
яахгээдийгаам... хүн уруу таткааад... чамаас бол А тогоочид зодуулахвийдээ...
4. cacharel | 2008-10-08 13:10:42
Хэхэ А тогооч чэн тийм муу хөн бишээ зүгэээр .Нойлтой холбоотой нэг юм асуумаарийнааа.
5. Сувдан эрэл | 2008-10-08 13:17:41
Байцаа ч тал бүрийн ач тустай сайхан ногоо байгаам даа. Дангаараа л муухай амттай царай муутай болохоос биш
6. Юки | 2008-10-08 13:26:51
Кач: гялс асуугаад үз дээ...

Сувдан эрэл: тийн тэ, дангаараа ч нихх царай муутай бишишт
7. cacharel | 2008-10-08 13:28:56
Өөр газар асууяаа хүнүүс шоолуул яаахы .
8. Сувдан эрэл | 2008-10-08 14:23:19
Царай муутайм байлээ. Би жагсаажийгаад харж үзсэн. За за орой сайхан байцаа гашраанаа
9. Юки | 2008-10-08 14:27:23
Нээрээ энэ блогийн хамгийн доод талд байгаа хоолон гэрийг харчихаарай :p
10. enkh (зочин) | 2008-10-08 14:32:46
өвөр Монголын телевиз хорооны Монгол одон телевиз,
http://camhag.com/mongol/
11. cacharel | 2008-10-08 15:58:47
Асуух юм бичлэгтэй холбоотой энэ сүүлийх юүүүв байцаатай кимбаб юм ууу? туслах тогоочооо?
12. Наргил | 2008-10-08 16:05:22
шилэн тавагтай будаатай байцаатай хуургуу туслах тогоочооо?
13. cacharel | 2008-10-08 16:07:21
Наргил анаа та тэр байцаанд ороосон будаатай хуурагатай кимбабыг юүгэж боджээнэ?
14. cacharel | 2008-10-08 16:08:10
Тэр шилэн тавагтай бол бай ш дэ тэ туслахы өмнөөс хариулаа хариулаа явчих ууу яаах уу бэ?
15. Наргил | 2008-10-08 16:11:14
кимбаб гэхэд болж өхгүй байшд
юу ен болоо тэ? мэдчихийсан
энэ аягүйлол бууз байж мэдий шоо каачаа
16. cacharel | 2008-10-08 16:14:16
Харинэээ нихххх кимбаб шэг царайтайн тэ.Тэхдээ кэлбэр этр бол гууушууурчиийм шэээг л харагдхым да.Буууз бишайнааа бишайна гуушууурархуу л юм байна.
17. Наргил | 2008-10-08 16:16:16
залхуу бууз байж болышд чаачгараа эсүүл дутуу иджаагаад орхицон ороомог
энэ 2-ын л нэг дэ гарцаагүүү
18. cacharel | 2008-10-08 16:18:51
Гүүүү байхааа ниххх гууушуур шэг харагдааадайна.Гэснээс энэоёр байцаанд мах ороож шарж гашраахгүүм байх да.Тэгүүүл тэрийг сурааа авчхийсааан.
19. cacharel | 2008-10-08 16:19:53
Тэхдээ тэр нихххх дутуу иджаагаад хаяцийм шэг харагджээнэ тэ.Амтгүү байсым болууу?
20. cacharel | 2008-10-08 16:33:12
Үнций үнций үнций А тогоочтой нь цугтааа үнцээ үнцээ хаячий.
21. cacharel | 2008-10-08 16:40:27
Хамсааатан оржирж үнцэээчэээ.Гомдоохийг хүсүүгүүү юм шүүү /мангарррр урвайсан царайгаар хэлжуугаа шөө кккккк/ Уйлаадайснуу гүүү юу ууууааааааа гээээл улхаа болио дахиад ингэж нойль зогсолт хийхкүүүү заёо.
22. Наргил | 2008-10-08 16:40:45
үнций үнций А тогоочийг Б тогоочтой нь үнцээ үнцээ хаячий
23. Жиргээ | 2008-10-08 19:26:06
Guruun ASUULT BAINAA:
1: baitsaatai xuurgaa tegeed xuuxdedee unertuuleed durgui bolchixson uu tanai xuu
1. manai endexiin baitsain xalis mash buduun bainaa, yaj nimgelex uu?
3.Ta teguul baitsaanii shul uusaar bgaad vanlii zaluu baidag baixnee
24. 35 | 2008-10-08 21:23:53
Усан байцаагаар тэжээгээ хаячих нь энүү
25. Юки | 2008-10-09 09:08:23
Дээдээталын хоёртой жичдээ нарийн тооцоо бодноо... тэгжилай мэдоо

Жиргээ багийн гуруун асуултад хариулы:
Хоёр цэгтэй 1-р асуултын хариулт: тэгсэн манайх охин
Нэг цэгтэй 1-р асуултын хариулт: эээ, нимгэлэх гэжаахаар дараад кимчи мимчи, дарсан байцаа майцаа болгосон нь дээрийм... дэхдээ байцаа үрдэг юм байдийшт тэрүүгээр үрүүл сайхан нарийхан болох байхоо

35: тэгчих энэ дээ хө
26. SSunday | 2008-10-10 05:01:15
Байцаа шингэц сайтай, зөөлөн гоё ногоо ш дээ. Би лав байцаанд маааш их дуртай. Байцаатай цуйван ч янзтай гоё доо. Байцаатай хуурга ч гэсэн. Сайхан зөвлөгөө өгсөнд баярлав. Санаа оноо авах зүйл зөндөө байлаа.
27. mami | 2008-10-10 05:34:34
байцааг голыг нь авсаны дараа бүхлээр нь жигнүүрдэж 20 иод мянут болгоод аваад навч навчаар нь салгаад шанзаа боогоод урьдчилж бэлдсэн сүмсэндээрээ сайхан өрөөл давхарлаал шамбааралдуулаал зөөлөн галаар бас нилээн олон мянут жигнээл гаргахаар гого болдог гэж манай дошны хүүхэн хэлсышөө бас.

байцааг зөөлрүүлжиййж мах захаа боохгүү бол бутарч унаад эсүүл байцаа хугарааад гай болышөө эххэ
28. tagnai | 2008-10-11 20:13:30
ССандэй: Манай туслахын санааг авчлаа энэ хүн.
Сөөс-Гөө: Цаадахны чинь орой руу орох л байгаа даа энэ олон юм?
29. blogtoihun | 2008-10-11 22:04:58
За ёсуутай икээ тээнкюу... гээл байцаанд явлөө.
30. Nini | 2008-10-11 22:55:01
Дарэээ орчин үеийн олон юм холийч
31. chuups (зочин) | 2008-10-27 17:53:36
bayarlalaa. ih oroi uzleee.. gehdee zondoo ih bayarlajiinaa. bi baitsaand durtai mortolooo daanch hooliin hiij chaddagguin.nogoo 2 baitsaagaaraa negeer ni baitsaatai huurga hiisen er ni neeh sonin usan yum shig l bolood baina lee.goe sharsan mayagiin yaj bolgoh u.bas ter tsuivand hiih demii gej unen yum bn lee.aimaar nayaltsgai l tsuivan boljiin lee
dahin helehed yuki daa thx ooo
32. Юки | 2008-10-28 10:57:22
хэхэ, байцаатай хуурга хийгээд, байцаатай цуйванд ус хийснээс болжугаамшт

0 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл