Урт польто


Хавар болж налайгаад сайхан болохнуу дээ гэтэл гүүээээ бүүр цас мас орж дааруулж эднүүс энэ тэнгэр жинхэнэ тэнэгтэж байнаа. Их л урт өвөл болох нь дээ, эсвэл их л орой хавар боллоо доо гээд уулга алдаж суумаар урт шар өдрүүд ирж байна даа.

Урт шар өдөр гэснээс манайд нэг урт шар дээлтэй хүн байдагсан ойрд бүүр гонжоом өмсдөг болчиж. Би саяхандаа бас нэг найзындаа үүр цайтал пиав хүртээд өглөө гараад алхах гэтэл цас орчиж. Би чийрэг сайхан хүн биш тул найзынхаа польтоог гуйж өмслөө. Нөгөөх нь урт гэж жигтэйхэн. Шагайгаар татсан л юм байна. Угаасаа над шиг намхан хүн урт юм өмсвөл газраар нэг хувцас яваад байх шиг санагдаад байдын. Тэгсэн би ямар цэнхэр түжүүрэкнээс өөр юм өмсөж байсан биш албан шахалтаар урт юм өмсөөдөхсөн чинь жигтэйхэн сайхан санагдаад болдогүй. Нүдний шил хусчихвал нүүрээ сольсон дээр гардаг Николос Кэйж мэт, шүдэнз зуучихвал Кобра шиг, цагаан ороолт тавьчихвал Ким дун хан, гар буу барьчихвал баригад дээр гарда Бэзруков шиг харагдах юм шиг санагдаад болдоггүй. Бүүр толинд хармаар санагдаад. Жоохон гэдийж явмаар, хармаандаа гараа хийгээд чигээрээ явмаар санагдаад гаднаас харвал лайтай харагдаж байгаа байх даа гэж бодогдоод явдал эднүүс засраад иржээшд. Уг нь бол яадгав энд нэг, тэнд нэг гишгээд хааш яаш цүл пал гээд явдаг хүн шүү дэээ. Хувцас нээрээ хүнд муухай нөлөөлхиймаа.

за урт польтотой, уужуу биш салтаатай Гаамп хүү автуусанд суухаар зогсов. Толгой холбох гэсэн ямар тэнэг холбогдовоо. Ер нь тэгээд жигд тэгш алхаагаар эхнээсээ алхцан хүн чинь цаашдаа бол алхаагаа эвдэхгүй тэр чигээрээ автуусанд ордын байгааздээ. Яг л парис, милан, нёёркын пээшн вийкүүд дээр алхдаг залуус шиг л сүртэй царай гаргаад ийш тийшээ алхаад орсон жолооч нь ухасхийж хөдлөөд, байхгүй ээ нөгөө лайтай алхалт алдагдаад шатан дээр ойчиж эднүүс. тэр пээшн вийкүүдийн тухай нэгэнт ярьсым чинь би одоо тэднүүсийг сайн мэдкүү л дээ зүгээр энд бүлтэрчаахгүй юу. тэрнээс бол би Викториа секрэт л үзэх дуртай. тэр хүүхнүүдийг нь хараад алив хүүхнүүд минь алхаад гээд орилмоор санагддаг юм. Бараг хувцасгүй хувцасны шоунд дуртайдаа жоохон ичдэг гээд байгаа. тэгээд эргээд автуусны тухай яриандаа орход яг хажуу тийшээ эвгүйтээд ойчингоо алдсан нэг бүдүүн баагий хормой дээр нь гишгэснээ харахгүй дээшээ хараад зогсоод байдын. шувт татаад авалтай биш хүний юм өмсчөөд. урж эднүүс насны өрөнд орийшд. Ахаа хөлөө аваарай л гэх шив дээ.

Бас дараагын нэг асуудал гарсан нь гудамжны үзүүрт шээж зогсоход их салхи гараад хормой нь хийсч ирээд нэг хөл ороогоод буцааж хэвэндээ орход газар унаж байсан шээсний чимээ нэг хэсэг тасалддаг асуудал гардаг юм билээ. Цар хүрээ, зарцуулах чадал, цаг хугацаа, тав тух, үнэрийн хувьд хамаагүй илүү үйл болох хүндрэх арга хэмжээний үед мөн дээш нь ссайн шууж гэдсэн тушаа урт хэмжээний польтог бүхэлд нь гармогшиглон барих хэрэг гардаг юм билээ. Ингээгүй нөхцөлд эх дэлхийгээ бохирдуулалгүй урт польтоны хормой жоохон хүндэрсэн байдалтай байх бөгөөд саяхны хийсэн үйлийн үр дүн өөрийн үнэрийг аван дагалдан ямах нигууртай байж мэдэх санагддаг.

Зиа сайн тал бас байдын байлээ. Ардаас хархадд тэвхийгээд сүртэй харагддаг, дотуур нь цагаан цамц өмсүүл аан дарга марга шиг харагддаг, дулаахан, нөмрөөд унтахад хүртэц сайтай гээд. Манайхан нэг хэсэг кашмээрэн польто их өмсдөг байждээ. Энд тэндгүй гозгор сайхан залуус.

энэ дээдээ талын зураг лайтай өмссөн байгааз

32 comments:

хүшшш би иийм толгойтой болцииму?

хахахаха өө фака чи гэхжаагаад буруу биччиж

энэ блогиин эзэн нь л юм бол чи арилгачаарай Го

Чдакуу. Чи ийм толгойтой болцын тэгээ юугэж

миа гар

Хахахаха. Ваув с гэж ийм хүнэ байдаг юм бий вий ций дий

Викториагийн нууц ажилтануудыг харах дуртай айн

с адуну толгойлчоод дуугай

Улаан майлгайт ваувс гэж хүн алгаа чи

Үлэмжээ тагнуултай кино аан

ýíý ãààìï àíõ óäàà ººðèéí çóðãèéã äóðàéòàë òàâüæ ýýâ /òàâèõ ãýäýã íü øóóä óòãààðàà ø¿¿â ãààìïàà/

gump bagsh tuv turanhai zurgaa tavitsiimuu ahiinhaa zurgiig tavitsiimuu

muu zak maani l surguulia avhc yavjaanshd

Эхний Анон тавина гэдгийн тэгээд аль утга нь шууд утга юм бэ

2 дахь Анон за энэ миний зураг бишээ авж байгаа нь миний зураг

Сүүлийн Анон гүү энэ чинь нэг муу блог байтугай у ч авч явхраар хүн шүү дээ. Манай багш нар яахуу авч явнаа харжааагаароай

garchigiig ni unshaad citrus bagshee bichsiim bh gej bodov

хээцэс би яахаараа хувьцас бичиж болдогүйенг бага галзуураарай таанар

урт польтоны чэн кармаа нь цоорчуул гэцүү юм даа...тэр хормойгоор нэг тамхи жожгоолк гэриин түлхүүр явах нь байшд...

Хахаха
Пальтоны хормой салхинд хийсгэдэг хэсэг дээр лайк дарлаа

хуулигаан чи битий ингэж юмыг муугаар боджээ. Гар хүрэхгүй хайрлаж болышд энэ чинь

дпэндэвээ энд лайк байхгүй байхад чи нээрээ

лайк дарла гэчижэ эниг юм фб дотор байгаам байх да зайлуул :D

с алаач наад дэндэвээ

урт пальто тааркум байна

Таарна л даа. Гол нь анхааралтай байх л хэрэгтэй

Миний лайкээ дарна уу юугаа дарна энэ муу с-д юуны хамаа

Мардай

гүзээтэй хүнд ч урт пальто ч бас гачин хоёр одой хүн давхарадаад өмчихсөн юм шиг харагдана да.. тэгээд чи яг аль нь байсын..

Sto hogiin huvtsas te?

ene yostoi unen ugtei seegii etr ..

Би ч авсан пальтындаа гомдох уу , араамандаа гомдохуул болдышдээ

С-ийн зураг юмуу..

Dao tiimiim bishu :D

DD aaya bas like darniz :p

Gump bagsh odoo bolildoo ene zaluus chine teed odoo yu omshiin ? be tiim lag l ym bol omsoh ymiig n zurag horogtein oruulaarai

тэгээд ч польто биш пальто гэдэг биз дээ

хүний пальто тэгээд баас шээс болголгүй аваачиж өгч чадсан уу айн.. хаичн юм чэнн

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл