Пиавны тухай 100 асуулт хариулт

Ойрын хэдэн өдрүүдэд гадаах шуудангийн төмөр хайрцганд баахан захиа дүүрчиж. Ихэнх нь баахан өр шир нэхсэн, эсвэл чадуул надаас авлагаа аваарай чи! гэсэн захианууд байснаас гадна пиавтай холбоотой маш их захиа байна. Асуултууд ч их байна. Ингээд хариултууды нь нээлттэйгээр хүргий.

-Хүний хайлан болсон Артгаа багш минь. Энэ пиавны лаазны ёроол яагаад дандаа хонхорхой байдаг юм бэ?
-Ишшш шавь минь. Энүүхнийг мэдэхгүй байх ч гэж дээ. За чи хэдэн лааз пиав ацраад хурдан уух гэтэл бүлээн байгээ. Хөргөе гэвэл маш удна. Хурдлахын тулд хөлдөөгчинд хийж таарна. Багадаа л 15 минут хүлээнэ. Хүлээнгээ суваг эргүүлээд гэвтжээтэл ямар ч юм ажилдаа ядраад тасарцан байг. Өглөө сэрээд "еэ хүүр еэ хүүр, зад хөлдцөөн!" гээ л хөрөгчөө уудалтал пиавнууд чинь бүүв бүтэн, харин ёроол нь л жигтэйхэн түмбийгээд хөлдцөрцөн байдаг юм. Ёроол тэгж сунадгүй бол ч багшаа нь.. гү багшаа нь ч юу байхуу хэдүүлээ нэлээн хэдэн пиав зад авцан даг шүү эхэн эхэн эхэн (инээв).

-Багшээ, миний хайртай багшээ. Хүн яагаад шартдаг юм бэ!
-Ууж уужугаад унтаад өглөө босxоор шартдын, яасан.
-Гү яагаад тэгж байгаам бэ?
-Ярзайгаад тэгж байгаан, яасан.
-За битий тоглоод бай л даа багшаа.
-Заза тоголкуэ, нааш ир. Наашраа, хэлээд өгий эхэн эхэн эхэн. Ер нь хүн уух тусам өөртөө л ухаан нь нэмэгдээд, хорвоо дэлхий улам сайхан санагдаад байхаас биш хүн харахад бол эсрэгээрээ л байдаг юм шүү. Ухаан нь чиний нүд 2 тийшээ хараад, толгой чинь машины урд тавьцан байдаг тоглоомон нохойных шиг санжиганаад, бүсгүйчүүдийн хацрыг нь шүлсдээд байвал панааланд сайн ордог гэж бодож эхэлнэ. Караокэд бол өөрөөсөө янзын сайхан цээл хоолой гарчээнэ гэж бодно. Гэх мэт. За ингэж уусан л бол шартдым даа. Эсвэл, хэрэв шартаж байгаа бол ингэж уусан байнаа л гэсэн үг дээ.

-Шартахгүй сайхан уух арга тун байхгүй юу? Энийг таны амнаас л сонсмоор байна.
-Миний ам үнэнийг хэлдэг гэж мэдэж байгаа чинь надыг баярлууллаа. Харин чиний хялбар амьдрал хайсан, биеийн амрыг харсан байдал чинь намайг зовоолоо. Энэ муу шүү, муу. Шартах гэдэг бол амьдралд тохиолдол олон бэрхшээлүүдийн л нэг шүү дээ. Бид заавал үүнийг даван туулах ёстой. Гэхдээ чамд гээд хэлэхэд, чи ийм залхуу болхоороо л хүн ерөөсөө шартмааргүй байвал уухгүй л байх учиртай гэж энд тэнд маш ихээр бичсэнийг олж уншаагүй байж таарлаа.

-Ээ хүний хайлан багшээ минь гэж. Тэгвэл бүгдээрээ уухгүй байхуу?
-Ээх шавь минь дээ, яалаа гэж дээ, яалаа гэж. Хүн пиав уухгүй байна гэдэг чинь хүний хүн болж төрсөн утга учрынхаа нэг томоохон хэсгийг алдаж байна гэсэн үг шүү дээ. Тэр чинь шинэ кино үзэхгүй байх, эсвэл цагаан сараар золгохгүй, нөхөдтэйгээ караокэдкуу, сайхан орой гадуур зугаалкуу, ёлконд орохгүй байхтай л адил тэнэг явдал. Стюпид!

-Еэ багшээ минь. Тэгвэл уугаад л уугаад л байхуу?
-Ёо шавээ минь. Хүн дуртай байна гээд 3 хил маруужин, 5 таваг цуйван идэж, 10 цаг сээгсдэдгүй биз дээ. Яагаад гэвэл тэр чинь хүний ухаан саруул, мэдрэл нь ажиллаж байгаагийн шинж. Харин тэр пиав болоод бусад алкохол чинь эхлээд мэдрэлийг чинь таслаж байгаад уугддаг болхоор хүн яажугаагаа ч мэдкүү бирд шиг болчдог юм. Гарын дор жишээ гэвүүл одоо Гомбоо багшаагаа л хархым даа хэдүүлээ.

-Мэдрэлээ яавал тасдуулкуу байх вэ?
-Утсаа тасалкуу байх гэсүүг шд энэ чинь. Тэгээд залгаад загнаад байгаа хүний үгэнд нь ороод ай.

-Шартах гэгч ямар муухай хорлонтой эд вэ тээ?
-Яая гэхэв дээ, муу талгүй сайн зүйл гэж хаана ч байдгүүм даа. Энэ нь биднээс хүн болгон дуучин байх албагүй ч, хүн болгон сайхан шартаж сурах ёстой болохыг шаардаж байгаа юм. Өглөө шараа тайлна гэж балга пиав, хундага архи үлдээсний хэрэггүй, харин Цэ битмээн, дарсан байцаа, жүүс 3 бэлдсэн нь дээр. Тэрийгээ эмийн журмаар хооронд нь 10 минутын зайтай бүлээн усаар даруулж уугаад хажуу тийшээ харан 15 минут цүдийж хэвтэнэ. Энэ бол хамгийн чимээгүй арга байгаам.

-Тэгвэл уугаад байдаг хэрэг ээ....?
-Түрүүний асуулт руу эргэж ороод байнаа, тойргоосоо гараачээ чи.
-За гарьяаа. Түгүүл тэр пиав чинь ер нь яах гэж байдаг юм бэ? Хорвоод хосгүй багшээ минь энийг хэлээд өгөөч.
-Сайхан асуулт байна. Тавьж байгаа асуултаар нь хүнийг шинждэг ёсон бий. Чи лав гоё хөлтэй, том хөхтэй бүсгүй байх шиг байна. Тэхээр байнаа, чи жишээ нь 2 хөлнийхөө завсар эмээл хавчуулаад алхаж чадах уу. Эсвэл 3 чимдаан хувц хунар үүрээд амэрик руу алхаж?..... Чамд морь юмуу онгоц хэрэг болоод байгаа биз? Тиймээ тэгвэл пиав гэдэг чинь амьдрал дээр морь, онгоц шиг л чухал эд шүү дээ.

-Хүмүүс пиавыг гаргаж авсны утга учир нь юундаа байна вэ? Энэ төвөгтэй асуултад Гомбоо биш Артгаа багшээ л яг хариулна даа гэж бодоо энэ асуултыг их удаан хадгаллаа.
- Саяны чиний сүүлд нь хэлдэг чинь яг зөв шүү. Гэхдээ үнэхээр хүнд асуулт байлаа. Шууд жишээ авы. Хүн төрөлхтөнд пиав гэдэг юм бий болсны утга учир гэвэл өсвөрийн хөвгүүн гар хангалга хийхийг мэдэж авахтай л адилдуу юм болсон санагджийнэ.

-Энэ дэлхийн хаа нэгтээ пиаван далай байдаг болуу?
-Гомбоо маяглаадээ чи, эндээс гар.
-Ээ би Гомбоо биш байнаа, жинхэнэ өөр хүн байна.
-Яасан Гомбоо шиг зус вэ чи. Тэгсэн чигсн гар.

-Багшээ яагаад асуулт чинь хэдхэн байхад та 100 гэнэ вэ?
-Нэгд энэ чинь бэлэгдлийн тоо, зуу насалж зургаадай таяг тулна. Хоёрт цаас хүркүү байна. Дараагийн ирэн хэдэн асуултыг сэтэгдлээр авна. Өөр асуулт байнуу?
-Сэтэгдэл дээр л зүгээр биччүүл болхымуу?
-Еэс, гадаад дотоодын ямар ч хамаагүй сайтны ямммар ч хамаагүй мэдээний доор асуултаа үлдээж болно. Багшаа нь олж үзээ л бас нэг ямар ч хамаагүй газар хариулты нь бичингүүт чи уншxым байгаам. Өөр асуулт байнуу?
-Байхгүй багшээ, та үнэхээр лаг байлаа, үүүүүүүү....
-За тэгвэл бүгдээрээ пиавны бурхан эрэгтэй Пиавполлон, эмэгтэй Пиафродита нартаа мөргөцгөөе! Ум амээнэ... За тулгы.

31 comments:

yoi tasarhai goi. pivo uumaar boljeeh chiv.

Hunnugiin haan Attila ezgui tsold hataj uheh deeree tulaad unaj yavsan moriniihoo sheesiig guruushigend saihan hoosortol ni tosoj avaad uuj ami avragdsan ter tsagaas ehlen hun torolhton piaviig amidral beleglesen ariun undaa gej shuten deedelj irsen tuuhtei bolgoo.

@harley Морины шээс, пиво хоёр хамаатай юу D

Өнөөдөр ямар гоё өдөр вэ, бүгдээрээ эрч хүчтэй, үр дүнтэй өнгөрүүлээрэй. Орой нь харин тулгацгаана биз. Бүгдээрэнд нь амжилт!!!!

Хахаха
Мөн яриваа

Artgaa bagshee, yaaval ene zurag deerh shig uuj chaddag boloh bol?

Яасан Гомбоо шиг зус вэ чи. Тэгсэн чигсн гар. .. хахаха

Анон: Тэгээд уугаач, яасан.
Харли: Тэгээд сүүлдээ морины шээс гаргаж авах цахилгаанжуулсан фэрм гараад тээ.
Заяа: Утас цохиж асуухгүй бол цаадах чинь гараа явчжээ.
с: Хар өглөө ямар баяртай юм тохиолддог байнаа энэ хүнд.
Дэндэв: Чи юу төлөвлөөд байна
Гилийн гатан: Бэлтгэл сайн хий л дээ. Дасгалжуулагч хөлсөлж ав. Тухайлбал гавьЯат дасгалжуулагч Артгаа гээд хүн бий. Утас цохь.

Зоригт8: Гомбоог гар гэх аймар инээдтэй байгаа биз дээ тээ ?

Би бас бэлдмээр байхын багшээ утас руугаа хэдэн удаа хаашаа нь юугаар цохих вэ

Тийм жижкэн юмыг юмаар цохих нь гэж бодох битий хэл цохихкоод байжээдэг яасан муухай хүн бэ чи. Цохиоч тэгээд, яасан.

Багший багший пийжүү уугаад гүжээ суудын учрыг тайлаач.Яаж 6 пээкээ хадгаланхан хайртай шар айрагаа шимэнхэн жаргах уу?.Их пиав уусны дараах сээксийн асуудалыг бас хөндмөөр байхийн.Хол хол,шол шол гээд дуугараад золигтоод байдаг шдээ айн

Пиав ууна гэж бодохоор инээд хүрээд хөл хөнгөрөөд байхын учир юу вэ хүний хайлан Артга багшээ ?

Badmand: Piaav haraad eleg chini bayarlaad ineej baigaa ni ter boloi.Elegee ali bolohoor bayarluulj bai gej.Hatanbaatar emchees hudlaa gevuul asuugaarai za.Hol hongordog bol am ih hatsaniihaa huuhee.

tsangasniih geh gej baigaad yu dongoschiinaa

1. Уугаал байвал дуусчих байхдаа. хэзээ дуусахын?
2. Яавал Гомбоо шиг болку уух вэ?

Пүүж: Ээ харла аа тэгээд байнуу, энэ чинь үйлийн үр шүү дээ. Бирд шинжиндээ оржийнэ. Харин тэр хол шол гэдэг дууг гаргахгүй байхын тулд нэг дусал ч орохгүй болтол гүзээрээ дүүргэх эсвэл тэс хөлдөөх 2-н нэгийг л хийнэ дээ. Аль аль нь эрсдэлтэй алхам учраас зүгээр чихий нь таглачих. Тэгээ л айж ичxийн зовлонгүй, ямар өөрөөсөө ичнэ гэх биш.
Бадман: Галзуурчийшдэ чи, эртхэн үзүүлж харуулаачээ. Эсвэл гэрийнхнийхээ утсыг энд бичээдхээч.
Пүүж: Өө дэмий донгосжээсэн байшд, яг хариулахжийшд.

Чалва: 1. Мэс засал хийлгээд ам, боожгой 2-оо холбуулчаач.
2. Болж л таараашд.

http://call.mn/index.php?news_more=287 arhag piavchidiin muruudliiin gazar ene baih gahan gahan

бүх зүйл хэмжээндээ байхад л болоо явчина.

erdemt mergen bagsheeee minee. Piaviig yag yamar neg yumand sain geed heleed uguuch tegvel geriinhendee heleh ugtei bolmoor bn. tegehgui bol minii piachvnii amidral uchdruur duusgavar boloh geed bn nadad nas hairla?????????

Пиавполлон Пиаполлон Пиавлон Пиалон за ер нь Пялан гэчий. Пиафродита Пифродита Пиата Пята гэчээч

Артгаа авгайтай нийлж сайхан тэнэгтэцгээж байнаа таануус яахвээ

Anonymous: энэ хүн ГоГо блоггер байна даа. Би тааснуу?

harley: шакушу

Заяа: хамааатай, хамгийн их хамаатай гэж Харли хэлнэ дээ

s: ерөөлөөр бологээ, яасан сайхым хэлдэн хүнбэ, хэнчэ чи?

Дэндэв: биш ярина гэж бас байх нь байшт

Гилийн хатан: пэээ, бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салалдааа, зурагнаас хараад үлгэр ав л даа

ЗОРИГТ8: хахаха, сайхан хэлсэн шүү тэ хө?

artgaa: базарвааниааа багш хариулцын байшт... зассс, өнгөрсөн, бантангуутаа багшдаа хариулнаа.

Анон: асуугаагүйм бишүү өөрөөс чэн
Харли: та бол шажолноо
Заяа: утсаа цохиолээлаа Харли хариулкуулээсаар
с: эсээ биш ээс байлаа багшээ, андуурлаа та
Дэндэв: чи өөрөө юу төлөвлүүлээдээн
Гилийн гатан: багшээ би заяагийн утсыг цохьчиж болох уу?

artgaa: 2 хувааж хариулдаг нь яажаамлоо, хүн тамлахжаам шиг

Зоригт8: гадаа байжээж тэхээр чэн инээсиймаа

Sponge: эвдэртэл нь хааш нь ч хамаагүй, юугаар ч хамаагүй цохь

artgaa: заа уцтай хүн уцаа цохино уу юугаа цохино маньд юуны хамаа

puuj: багш нь наадуулы чэн туршиж үзчээд хариулах байхооо

Badman: чи байнга инээж явдаг нь ийм учиртайм байна

puuj: шакушу, шаадаг хүн нэг л байя

puuj: өөө тийм байхаа, би бүр энэ юу донгосчвааа гэж бодоод гайхааааааааал суужээлаа

Чалва Палва:

1. Чамайг дуусахаар
2. Чи яагаад ч Гомбоо шиг болохгүй

artgaa:

Пүүж: мань хүн туршаа үзчиж дэээ
Бадман: яахнуу? бас Бадмаагийн гэрийнхний утсыг цохихнууу?
Пүүж: хариулахжээн гээл хариулчлаа гэжжж

artgaa: дахиад ингээ таслууул яшиг шүү, нэг мөр нэг комментоор хариулж сур за?

Чалва: 1. заан шигүүү? 2. битий хүүхэд хуураадэээ

Anonymous: гахан гахан ууна ч гэж юу байху?

free liver: сайхан хэмжээг нь таарсан бууз чинкээл тавьчуул жигнэх шаардлагагүй болчих нь байшт тэ?

Anonymous: дахин төр, өөр хэлэх үг алга

Anonymous: иймэрхүү юмнууд л эх хэл алжаам л даа, ер нь

Гаамп: салгааачэээ наа балиар юмнууудааа

хахахаха шартах бол өөрөө урлаг юм этр хаха

Шөнөжингөө халуурч, одоо толгой задарлаа. Халуурлаа гэдгийг яаж ойлгох чинь таны л хэрэг. Би л хувьдаа шартчихсан байна

ицми: Гэхдээ л бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино юм.
Чапа: Одоо чиний бие чинь аймар халуун байгаа гэж ойлгожийнэ. Толгой чинь яасан хэцүү юм бэ харин. Сайн боохгуу бол болкуу дээ одоо.
artga

Piavig hetruulj hereglesnees bolj garah muu ur dagavar gej bdag gesen ternii talaar tailj uguuch?

http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=8247803 ene sited piavchdiin divaajingiin tuhai garsan bhiimaa bas.

nadad neg asuult bna nzaa. yaj yralztal saihan bichij surahuu bagshee.

тэрийг чинь одоо хэрэглэхгүй л байвал болоом биш үү

дээрх асуулт хариултнаас

асуугч этгээд: пийбэнд шинэхэн донтогч
хариулагч этгээд: пийбэнд гүн донтогч

гэсэн дүгнэлтийг хийж болхы


бас пийбээр стил имиджээ тодорхойлогч гамп нь: пийбэнд гүн живэгч /мэдээж түүний тэр том биеийг хэн ч татаж гаргаж ирж дийлкүлд /

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл