Хадам 1-энт учирсан л бол сонгож болдоггүй, сольж болдоггүй цөөхөн зүйлийн нэг

За сайн байцгаана уу? Мартагдсан аялгуу болсон мантгар хүрэн багшмаа нь марс мичдийн орноос малилзтал инээсээр ирлээ. Гэсэн чинь аялгуу болох нь битий хэл, битий хэл битий хэл ор тас санах ойноос арчигдчихсан байвал яаанаа. Иий иий иий би гэдэг хүн чинь өөрийгөө ч мартчихаад, өөр ертөнцөд амьдарч байгаад ирлээ. За сайн хүн явснаа гэдгийн үлгэрээр явсан сониноосоо дуугачихлаа. Одоо эрдэмт хүн уншсанаа гэдгийн үлгэрээр нэгэн ном уншснаа ярьж хүүхдүүдээ залхаагаад ч яахав. :P

Багшээ нь текрээтээ аваад гэдэс дүүрэн гичээлийн сэдэвтэй ирсэн шүү. Та нарт л гэж хэлэхэд ийм байна. Цаашаа яахыг харна биз :P. Ёооё удаан хугацаанд нийгмийн харилцаанд ороогүй, энэ арван хуруу амаа авч давхидаг морь шиг л байна. хахаха, худлаа худлаа би арав биш 4 хурууны л бичээч юм байлээ. Яг одоо ингээл харахнээ 4 хуруу л идэвхитэй ажиллаад байгаам.

Ер нь тэгээл багш хүний л зан юм хойно, хэдэн муусайн хүүхдийнхээ ирээдүй хэтийн төлөө үргэлж санаа зовж явдгийн хувьд хадам аав ижийгийнхээ эвийг олоо сурчаасай л гэж боддогийн ялдамд өнөөдрийн энэ хичээлээ өргөн барьяаа. /За Юки минь анхнаасаа хамжааргатай байхгүйол удку ядраад гичээл дундуур дутуу алсан могой шигийм хийчээ явчдаг шүү. Амаа амаа, наад амаа ай/

Шинэ хүргэн бэрүүдийн гаргадаг нийтлэг алдаа бол хадам надад хүү/охиноосоо илүү сайн гэж итгэн анхнаасаа харилцааны чиглэлээ буруу эхэлдэгт байгаа юм. Аргагүүлд ямар хадамтай байж дадна, туршлагажина гэж байхын биш. Айлын эрх жаахан жаал байснаа гэнэт хадамтай болоол, тэгээл тэрийгээ голоод сольж болохгүй насан туршдаа л хадмаараа байлгахым чинь. Тэхээр та нар яана гэж бодож байна. Аа зүйтэй, нэгэнт учирсан л бол сонгож болдоггүй, сольж болдоггүй цөөхөн зүйлийн нэг болсон хадмуудын аргыг л олж сурах хэрэгтэй байх нь байшүүдээ. Муу хэлээд тэдүүс сайжрахгүй, муухайгаар бодоод амьдралд гэгээ нэмэхгүй юм чинь. Аргы нь олоод зөв явбал зөөлөн амьтад шүү дээ хадмууд чинь.

Хадам аав гэгч этгээдүүд бол ерөнхийдөө л амар улс даа. Ер нь л хатуу ч биш, зөөлөн ч биш амар гэсэн үгний сонгодог жишээ болсон амар улс. Мэдээж чамайг өмөөрөөд өмөлзөөд, өрвөлзөөд сүрийг үзүүлэхгүй ч гэлээ өөрт нь нэг сайн сэтгэгдэл төрүүлчихсэн байхад ерөнхий дүн нуруугаараа нөмөрлөөд л явна. Ямарваа нэгэн асуудал боллоо гэхэд төрүүлсэн хүүхдийнхээ ч талд орку, хүргэн бэрийнхээ ч талд орку. Хэлмээр байгаа эвгүйхэн үгээ эхнэрээ хатгаж хэлүүлчээл өөрөө төвийг сахисгээл үлдчихнэ. Аргагүүшт, аливаа асуудал алсуураа өнгөрчөөсэй гэсэн хүсэл тээн явдым чэн. Зарим үед хадам аав чинь хадам ижийд чинь загнуулаад миаруухан шиг байх үе гарна. Тэр үед нь чи аяганд нь цай хийж өгөөд зүгээр л сайхан ярих хэлэхийг нь сонсчих хэрэгтэй. Ярьж өгөхгүй бол өөрөө нэг асуудал гаргаад, ийм юм болоод байнаа аав минь, би яаху гээл асуучих. Тэгээл яахы нь хараарай. Хамгийн гол нь юм асуучаад урдаас нь цэцэрхээд байх шаардлагагүй, хэлсэн бүхний нь сайхан сонсоод, толгой дохиод л байх хэрэгтэй. Яады ямар, хэрэггүй юм ярьлаа гээд чи тэрий нь хэрэгжүүлэх албатай биш.

Хадам иж бол эфгү гар. Ямар ч барьц байхгүй. Ихэнх тохиолдолд эх хүн, элбэрэл хайрын далай мэт байна. Гэхдээ тэр нь чи түүний хүүхэдтэй эвтэй найртай байх үед шүү дээ. Харин харьцаа жаахан доголдоход л мань хүн шарвы шүү дээ. Юууун үнэг, үнэг хадам ижийн шарвалтын хажууд юу ч биш. Ер нь ч та нар өөрсөд дээрээ боддоо, арваад сар гэдсэндээ тээчихсэн, ангир уургаа хөхүүлчихсэн, тэнтэр тунтар мөлхөхийг нь, халти мулти хэлд орохыг нь, тэгээд сүүлдээ хөлд орох гээл хүний амьдралын түүхэн дэх хамгийн хайр хүргэн, эгдүүтэй, хөөрхөн мөчүүдийг нь харж өсгөсөн хүүхдийг нь хаанаас ч юм ирсэн нэг хөндлөнгийн этгээд жаргаана маргаана гэж дэр нэгтгэчээд муу хэлээд, муухай явуулаад байвал яаху? Нөхөр архи уувал, оройтож ирвэл бэр болсон чиний л буруу. Эхнэр гэрээ цэвэрлэхгүй, унтаад босохгүй бол хүргэн болсон чиний л буруу. Хадам ижийн хүргэн биллиард тоглох гээд явж байгаа нь амьдралдаа нэмэргүй зугаа цэнгэл хөөгч этгээд мэт харагддаг бол, хадам ижийн хүү нь биллиард тоглох гээд явж байгаа нь ажлын алжаалаа тайлангаа ширээ тойрон алхаж эрүүл мэндээ сайжруулж байгаа сайн үйлс шүү дээ. Юу ярьжаам архи уугаад авгай хүүхэн эргүүлээд явах боломж өчнөөн л байхад харин ч нэг муу биллиардхан зэргийг л тоглоод явж байшт. Тэхээр яахну? Та нар ингэх нь байна. Хадам ижид бол түүний охин/хүүг үргэлж магтаж байх хэрэгтэй. Магтангаа матна гэдгийг жинкэн энд л гаргахгүйн бол өөр хаана гаргахуу дээ. Хадам ижээ манай эхнэр ёстой нэг эгдүүтэй хөөрхөн амьтан шүү, ёооё тэр юм оёкоод зүүгээ хөндлөн барьцан байгаа этр нь хайр хүрмээр. Тэгжийгаад би цалингаа буухаар эхнэрээ оёдлын дамжаанд явуулнаа, гар хуруугаа зүүнд хатгачуул яана ивий минь. Эсвэл: ээ би гэж нэг юм эхнэрээ тайван хоол хийлгэхгүй наагуур цаагуур нь эргэлджийгаад давсы нь ихдүүлүүлчиж. Хөөрхий минь дотроо шаналж л байгаа байх даа. А чи бэр бол хадам иждээ манай хүн яааж ч их уусан яааж ийгээл гэртээ ирдийшүү хаа очиж гэдэг ч юм уу? зазаза тэгээд туршлагатай хүргэн, бэрүүд комментоор хэлээд өгнө. Комментуудыг сайн уншдым шүү та нар. Ямар ч л байсан л магтаад л, өхөөрдөөд л, хайрлаад л байх нь дээр шүү.

Тэгээл эцэст нь хэлэхэд хадамд гомдоод яахав дээ. Хүний эвийг олж чадаагүй өөртөө л гомдохоос. Зааа тэгээд хадам ч хадам, хүүхэд дээр хүүхэд болоод ядаргаатай амьтад :D

29 comments:

Za saihan gedesnii hicheel unshlaa. Unshuurtai bailaa. Artga

bi neg udaa billiard toglojaagaad irsen chin manaid hadam eej manai eej 2 cug suujeesiishd. Artga

Хаха манай хадам ав иж 2н хүйс нь солигдцон :p иж бол үнэн тайван дугуй ав бол үнэн үглээ ааштай наас хахаха

Хадам иж бол эфгү гар
Тэгээл эцэст нь хэлэхэд хадамд гомдоод яахав дээ. Хүний эвийг олж чадаагүй өөртөө л гомдохоос. Зааа тэгээд хадам ч хадам, хүүхэд дээр хүүхэд болоод ядаргаатай амьтад :D

juhmaa juham

chuhamaa chuham

hnn huuhedtein amidrajeej bas eej aawiig n mallah ym l doo ardiin huuhed amidraj bolq yasan hetsuu amidral we ene chine genuu zaza shinekowuud sain unshaarai

Ер нь өнчин охинтой гэрлэх хэрэгтэйм байна.

Хадмууд сөнөтүгэй

Артгаа: Баярлалаа, миний гэдсийг сайхан гэж хэлсэн анхны хүн танд.

Артгаа: тэгсэн яасы?

Anonymous: дихдээ л сүүн тэжээлтэн, хөхтөн амьтны зан төлөвийн онцлог гэж хэн ч дийлкүй, яаж ч солигдку юм байдымшигээлээ

УМ: жух жух

Эртний анд: жух гэжээшүү

Nimkaa: за

Чалва Палва: тэгдгүүм даа

Badman: энэ чэн хүн төрөлхтөн сөнөтүгэй гэдэгтэй агаар нэгэн буй, чиний эцэг эх, чи өөрөө, чиний эхнэр, үр хүүхэд цөм хадам болно

ө ти энд орж ирэх нэг сайн санаатай багшээ нь эгэнт гэдэг үгийг нэгэнт болгоод өгөөч плиййййййййййййййз

Бадмаа согтуу байгаамаа. Эрүүл бол хаанаас ийм үг хэлээ аж

hehe, chi ooroo oyodliin damjaand suusandaa ch boliishdee. avgai chini chamd oyodliin mashaan avj ogoo l. ingehed taanuus yu oyoj shideh gej tiim ih horongo oruulalt shaardagdaad bgaan bulaa?

хэлсэн бүхний нь сайхан сонсоод, толгой дохиод л байх хэрэгтэй. Яады ямар, хэрэггүй юм ярьлаа гээд чи тэрий нь хэрэгжүүлэх албатай биш.

Иймэрхүү байж байхад л болхийн байгааншд,

Би гарчигийг чинь янзалсан шүү Гомбоо

Дэндэв: айййййй, Бадмаа эрүүл байх үе байдымууу? хэзээ тиймээдий?

www.gegeen.com: андууркушүү, хэнд хэлээдээн энэ чиний дээтрий Дэндэвтүү? доотры Элгэндүү?

free liver: егөөндөө бол тийм

Гомбоо: Энэ дэлхийд хэмхэрхий элегтрон бараа, хэлтгий гарчгийг солихдоо хамгийн сайн хүн нь хэн бэ? Тэр бол Алтан гартай Гомбоо багшээ шүү дээ. Динайм Го

..."Ёооё удаан хугацаанд нийгмийн харилцаанд ороогүй, энэ арван хуруу амаа авч давхидаг морь шиг л байна. хахаха,"...

удоо тэгээд дихриитээ авцымбол удку өөр янзүриин харилцаанд орохоо байхна дээ гэсс хахаха

ёооё удаан хугацаанд сексиин харилцаанд ороогүй, энэ юу юу......шиг л байна хахаха" гэсэн үгтэй бичлэг гарах виидээ гсс хахаха

This comment has been removed by the author.

Би 3 ээжтэй шд. Төрүүлсэн, өсгөсөн, 2 удаа амь аварсан гээд. Эхнэрээ болон хүнээ өрөвдчихлөө.

ejii aavaas chin yalgaa u baina huuhduud min ijilhen l hairla, kkk

manai naiziin hadam egch ni evgishd. Ij av 2 ni "za ohin mini chi l ene berd hadmiin zang gargadiim shuudee. Bid 2 deerees hyanana." gesiim shig baigaan.

hooligan: хулигаантаадайгаарай чи ай?

Чалва Палва: Эхнэрээ болон хүнээ өрөвдөөдээнүү? :P

chuups: ижийг минь яаж гүйцэхүүдээ гэж үг байшт бас

bebu: хахаха, яг тэгчиж

Гү нээрээ Бадмаа эрүүл тааралдаж байгаагүй юм байна шүү энчинь

/bi bol hadam eej aavd bol Ber yamar hetsuu bdgiig haruuldiin sh dee. Hoorhiis bnga minii ugeer. Zarimdaa orovdoh l yum. Odoo yaahav dee.Negent hadam boloh n hunoo yos hoino.

Сайхан хүн шүү дээ манай энэ Юки.
Бичиж байгаа нь хүртэл сайхан, гэдэстэй. Ер нь монгол бичигт гэдэс гэдэг зүйл байгаагүй бол тэгж их гоё харагдахгүй ч байсан байж мэдэх юм шүү. Гэдэс ямар агуу вэ.

Хадамтай ойр ч байх хэцүү, хол ч байх хэцүү л санагддын ш д. Охин үрийг авч явчихаад хэл усгүй, нэмэргүй байвал хүрэн бөөртэй болчихно. Ойр ойрхон гүйж очоод нал шал гээд байвал дуугарсан үг чихэнд нь тусахаа байчихна. Гэцүү гэцүү. стратегитэй л үзэхгүй бол...

яасы нады нээз охин

Харин тххх, зайтай ч юм шиг зайгүй ч юм шиг байх л хэрэгтэйм шиг. Хэт ойртуул давраадээдий, холдуул бас гомдоочих вий гэж бодоодээдий. Тэхдээ л ми хамдууд үнэхээр сайхан сайн хүмүүс байдымөө.

Хазгар болов доо.. :)

өө манай хадамууд манай талын баатруудааа.. мэдээж асуудал гаралгүй л яахав.. би лав хүүг нь шууд л матаад хаядаг ш дээ. яадын өөрсдийнх нь хүүг шууд хэлсэн нь дээр ш дээ. би ямар нуугаад бөөцийлөөд яадын.. гээл шуул ховлоол хаядаг..

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл