4-н тооны гайхамшиг


Миний хуваарьтай өдөр ер нь гоё шүү. Цаанаа л нэг гэгэлгэн. Дөрөвдэх өдөр шүү дээ. Ийм сайхан өдөр хорвоогийн олон долоо хоног дунд ганцxан байдаг юм. Ийм л цорын ганц өдөр бичлэг хийх хувь зөвхөн намайг олоод л тохиоцон байхийм даа. Юмнууд заяагаараа өөрсдөө учирдаг гэсэн үнэн байхаа ер нь. Ромео Жулетта, Том Жэрри, Энхбаяр Шинэбаяр тэгээд хорвоогийн сайхан Пүрэв гариг ба хүний хайлан Артгаа!
Энэ өдөр бол ер нь ер бусын гэмээр сайхан өдөр байдаг. Захаас нь хэлэхэд л маргааш нь тав дахь өдөр, бас уржийн уржигдар нь үргэлж бүтэнсайн байдаг.
Аяа Дөрөвдэх өдөр минү! Чамайгаа би яажшуухан магтан дуулахаа ч эс мэднэ. 4-н тоо ер нь өөрөө гайхамшиг. Миний сургуульд байхдаа авсан дүнгүүдээс хамгийн их авчээсэн нь дөрөв. Гурвыг эс тооцвол л доо. Бас нохойтой 4 танкчин бол хамгийн сайхан кино. Бас иргэний үнэмлэх авдаг 16 насыг 4-т хуваахаар бас л 4 гардаг. Бурхaны тоо гэмээр биш байна гэж үү. Бас та бидний хэлцэн ярьдаг яриан дундаас хамгийн сэтгэлд дотныг нь доор сийрүүлий:
-Аниа дөрөвдэхийн шуудангаар наашаа гарна гэнээ.
-За ах нь дөрөвдэхийн нислэгээр очих боллоо шүү.
-Ижээ, энэ дөрөвдэх өдөр ирдэг эгчийн сүү хамгийн сайхан нь юмаа.
-Ааваа би өнөөдөр дөрөв авсан!
-Хүшээ чи надад 4-г дутуу өгцөн байшдээ!
-Өчигдөр мань 4 нахиад.
За энд хүрээд эш таталтаа зогсоохгүй бол болкуу нь дээ. Хайран уянгын бичлэг маань яйран болж магадгүй байна. 4-н тоо хүчтэй байна.

Хорвоо дэлхий 4 улиралтай. Тэмээ юмуу ямаа, эсвэл адуу, үхэр ч юмуу хонийг эс тооцвол миний эх орон 4 хушуу малтай болно. Эрхий хуруу сондгойроод яах гээд ч байгаан, гэтэл үлдсэн хуруунууд цэрэг шиг л сайхан зэрэг харагддаг, тиймээ тэд дөрвүүлээ. Та нар зүгээр л shift дараад 4-н тоог дараад үз л дээ. Гарч байгаа юм нь $!

Ц! Аяа дөрвийн тоо чи! Яах гээд байгаам бэ?

Хүн дөрвөн мөчтэй, хүнсний ногоо үндсэн 4 төрөл: Төмс, лууван, манжин, байцаа. Энийг мэдсэн юм шиг макарэна дуунд:
Манжин байцаа төмс лууван байхад махаар яанаа, ээээээ махаар яанаа! хэмээн сэтгэлд хоногштол өгүүлсэн байдгийг та бид бэлхнээ мэднээ. Ингээд багшаа нь уянгалах сэтгэлээ ч барьж дийлкүү 4 мөрт тэрлэх гэж байна одоо:

Хөзөр хөзрийн дундаас дөөшиг чи л уландаа байдаг
Хүзүүний яснаас 4-г хуваах нь 2-г хасвал 4 үлддэг
Малгай малгайны дундаас жанжин малгай 4 талтай байдаг
Манай гэрийн, бас танай гэрийн ч зурагт бүгдээрээ дөрвөлжин байдаг аа..
Баярлалаа.

Тиймээ, Энэхүү үгээр хэлж, үзгээр бичишгүй яруу, гайхамшигтай тооны тухай харин багшаа нь кийбоордоор гудиггүй бичсэнийгээ шавь олон таа нартаа хүргэхээр 04 цаг 44 минутанд нийтэллээ. Хэрэв та нар надад итгэдэг бол энэ бичлэгийг хэзээ нийтлэгдсэнийг нь хэзээ ч бүү нягтлагтун. Итгэл гэдэг хамгийн сайхан зүйл юм шүү. Бүгдээрээ бие биендээ 4 давхар итгэцгээе! Баярлалаа.

23 comments:

urjiin urjdar chini 1 deh odor yum bhishuu bagshee

shavi ni uchdhur gehed 4 naiztaigaa 4 beer uuchaad unuudur ajildaa 4 minut hotsrood, 4duh udriin ajliin 4 tsagiig hiiduulkeel suujiine, aya aa gaihamshgiin 4 iin too meene

1 t yum baina sht anh udaagaan

bi 4iin toond durgui

tiin 4iin too chin 2iin hoorond aygui saarmag too

uuu Citrus baisiishu say , odoo bi gesen ug l deee

Харли: залаа л. Урждар нь 2 дахь, ахиад урждар нь бүтэнсайн бишүү.
Ча па: үнэхээр гайхамшигтай.
Харли: анхны юм бүхэн сэтгэлд тод үлддэг дээ
м2м: Гэхдээ л чиний дуртай тооноос би хэдхэнийг хасаа л 4 гаргачна.
Цитрус: Тэгээд эр эм тоо нь алийн? Ер нь чи яагаад санаа сэтгэл үймүүлээд яваад байна.
Artgaaaaaaaaaaaa

Хахаха, за юуун хөөрхийн, хүний хайлан Артгаа ч гэжаах шиг

ene bichlegiig 4duh udur unshlaa gessssnuu za za ene yavsanguiee tee

Саранааа said...

ядаж байхад 4 дэх өдөр оруулаагүй байна ш дээ. Тэгээд ч 4,44 цагт оруулаагүй байна.

Манжин байцаа төмс лууван байхад махаар яанаа, ээээээ махаар яанаа! hehe ;)

free liver said...

Bi 4 deh odor torsiishd. Yamar saihan hereg we. :D

4 нахина гэдэг бол сүртэй биз

Мань урд шөнө дөрүү нахиад

4 deh udur bolonguut l tseej uujraa yavchdiin shd. Tav dahiin bituun bolohoor ter bha daa kkk

Залуу явахад 4-ийг үржих нь 2 нахидаг л байлаа гэж

Manai surguuli 4 bagshtai

4 deh odort bi durtai yagad inguul maash ni tav dah ene l odort bi durtai ene bas chi ch durtai ene bas bi ch durtai

kkkk ene sar 4hagas sain 4n buten saint yum bna.bas end ired yag 4jil bolj bga yum bna kk

Bichih sedev oldohgui nuh taglasan aytai l bichleg bno, odo 5 dahiin bagsh ni 5n 5n hedu geel bichih ni e,

Ха ха ха сайхан хөнгөхөн хөөрхөн бичлэг байна....

Тхдэээ 4-ийн тоо, Дөрөвдөх өдөр өөөрөө жоохон онцгүй өдөр

bagshee harley-giin zuw shuu. 4 dexiin xuwid urjiin urjdar chini 1 dex udur

ядаж байхад бас 4-н зүгтэй,4-н замтай(баруун 4-н зам маань хэвээрээ байгаа болуу гэж бодоод байгаа ш дээ) 4 мөчтэй.Их уухаар нохой гурав харагдаад,өөрийгөө дээр нь нэмэхээр 4 нохой болдог.4 уулын дунд их утаатай,,нээрээ нэг уул нь нээрээ илүүдцэн тал ч бий нь бий.Нинжа нарт хэлээд нэгийг нь жийлгэчих юмсан гэжүү.Нүгэл...Үүнийг бичсэн хүнийг хайгаад олуул бас 4-ийн тоо гараад ирүүл яана.Ай даа хорвоо чи 4-ийн тоонд цадах болоогүй юу?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл