Хиймор гэж юу болох түүнийг хэрхэн сэргээх вэ?

Хиймор гэж мэдхүү. Хиймор гэдэг нь их эмзэг юу юугүй доройтчихдог юм байдын. Сэргэх хэдхээн сайхан аргатай шүү дээ. Таануус бүгдээрээ хиймор нь доройтсон байгаа. Худлаа гэвэл чи одоо байгаагаасаа мундаг баян явах ёстойн хиймортой байсан бол. Тэхээр та ч гэсэн хиймороо сэргээх хэрэгтэй боллоо гэсэн үгээ дээ.

Сайхан хүүхэн, сархад архи, мөнгө доолор хараад хүмүүсийн хиймор эднүүс нь сэргэж байна уу даа гэмээр нүд нь гялалзаад сүйд болоод байдын тэгсэн би буруу боджээсийн байлээ. Өөрөөр хиймороо сэргээхийн байлээ.

Хамгийн мундаг хиймор сэргээлт болбоос: Сая шинэ оны анхны нар харах ёслолын ажиллагаа 1 сарын 1-ны өглөө вогоонд сууж яваад нэг газар очоод сүртэй болсон тухай тэлвийзүүдээр ярьжээн. Япон амеерк улсууд анхны нар бусдаас түрүүлж харчаад тэмээний бөхөн дээрээс нар харж 12 жилийн нэг болсон хулгана мэт баярлаж дэвхцэж байгааг нь хараад тэр газар лавтай дэлхийн хязгаар байсан байж таараа гэж бодсон. Яаж уначаагүй юм дэлхийгээсээ. Шинэ оны анхны нар зөвхөн монголд монголдоо бүүр тэнд гардаг гэхээр бахархамаар ч юм шиг. Дэлхий бөөрөнхий биш гээд ном гарцан байсан тэр үнэн болтой. Би багдаа бөөрөнхий гэж заалгуулаад бараг итгэж байсын. Золигын дэлхийг хавтгай ч байсан болуу гэж эргэлзээд байсымаа.

Тийшээ яваагүй нэг нь харамсах хэрэггүй удкуу цагаан сараар бас анхны нар харах юм болдог байх. Жилд 2 удаа болдог жилийн анхны нар харах үйл ажиллагаанд оруул хүн цаанаасаа нэг хиймор лундаа нь сэргээд шаал ондоо болдог гэнэлээ. Тэгэхээр энүүнд нэг оролцох төлөвлөгөө тавьчаал суужээн.

Үүний дараагын том хиймор сэргээлт бол төрсөн бууцан дээрээ хөрвөөх. Дээр үеийн бууцан дээр төрсөн гарууд бол яахавдээ очоод хонь үхэрний бууцтай холилдоод хиймороо байдгаар нь сэргээчдийн байж. Төрхөд төрсөн улс бол яахвээ. Хэдэн хийморгүй улс сая тэр нэгдүгээр төрхийн орон дээр хөрвөөж заваарч байгаад хүйн халдвар гаргсан даа аягүү бол. Энэ аргыг бол болимоор юм байшүү.

Зиа тэгээд үүнээс хоцруул бас нэг арга байнаа. Удкуу цагаан сараар зайсан толгойн хажууд байдаг Хийморийн овоо дээр гараад гараа өргөөд орилж болдын. Худлаа гэвэл тэр овоо чинь битүү хийморгүй хүнээр дүүрцэн идээ будаа хадаг яндар болоод аймаар юм болдын. Тэгээл ирхээр нээх гоё хиймор сэргэцийм шиг сайхан болдын сэтгэл санаа манаа бол сэмбийгээл ирнэ шүү дээ.

Зиа Сүхбаатар аймгийн Шилийн богд дээр гарч болно. Дээр үед малын хулгайч нар гарч хиймороо сэргээдэг байсан гэдийн. Хиймороо сэргээж л байвал хэн гаржээсэн нт ямар хамаа байнаа. Бас л дээд талын маягаар гараа өргөөл орилно. За даа үзсэн хүн бол жилийхээ хийморийг гарцаагүй авж байна л гэхийн байлээ.

Зиа ингэж гараа өргөж орилох нь жоохон эвгүй санагдаад ичээд байгаа бол чоно алж болно. Тэхийн тулд Ланд гэдэг машин хурдан буу 2 хэрэгтэй. Цаад лүдийн чоныг чинь алчуул тэрнээс илүү хиймортой болно шүү дээ. Ганц хэцүү нь дараа нь хамаг юмыг нь түүхийгээр нь идэх болдын байлээ. Гүү ээ хиймор сэргэж байвал түүхий чоно идэх бол лайл байна шүү дээ.

Зиа бас нэг арга байна. Вогооноор яваад. Энэ төмөр замыхан хиймор сэргээх үйлчилгээнд их нэмэр болжоогоо шүү. Энээргийн төвд очно. Батрээн дууссан улс бол тэнд харин бэлчиж өгнө шүү дээ.

Аа тэгээд элмэнтаарны хиймор сэргээлтүүд бол малгай бүс дээгүүрээ хүн алхуулкуу эднүүс бол байнаа байна.

Эдгээр аргууд зөвхөн эрчүүдэд үйлчилнэ гэдгийг анхаарна уу. Яагаад гэхээр уулаасаа ийм л байсын. Эмэгтэй хүн тэр уул овоон дээр гаруул шууд эрчүүдийн хиймор будаа болно. бүүр малгай эднүүс дээгүүр нь алхуул хачин юм болно.Ийм л эмзэг хиймор шүү дээ. Тэгээд бодоод байхнээ эмэгтэйчүүдэд хиймор байдгүйн байна, бүүр хийморийн эсрэг улс гэж оюун дүгнэлтэнд хүрлээ би. Нэг бодлын азтай ч юм шиг. Хиймор доройтлоо эднүүс гэхгүй. Нөгөө бодлын уул овоон дээр гарч болохгүй эмэгнэлтэй ч уйтгартай ч юм шиг чааваасдаа.


49 comments:

воо нэгт :р

бас хоёрт

дахиад гуравт

за дөрөвт

айргын тав юм бишөө

за гичээлээ унший

хий тэгсэн хирнээ морь гээд байгаашд доройтохоороо давхиж чадахаа байдгын бол уу. гэснээс бас эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гээд байдаг энэ чинь нөгөө хий морь маань юм бишөө

пай энэ сургуульд надаас өөр амьд амьтан байхгүйн биш биздээ.

зиа багш нь нэг баймаар аядаж байна

цочоочхий :р

зиа миний энэ нүүрнээс цочоод байдаг улс бий тэхээр аажуухан гарч ирж байхаас даа

Лундаа гэдэг төвд үгийг орчуулахаар хий морь гэсэн үг болжээгаам шүү дээ хүүхээд.
Ай сайхан сайхан сэргээдэг аргууд ч байна шүү бас. Эмэгтэй хүн хийморь хоёрт эсрэг цэнэгийн холбоо байна гэв үү яав?

Xiimori doroitson xumuust zasal xiine shuu

нады том анаа бол өсгийтэй гуталаа өмсчихөөрөө л хийиор нь сэргэчдийшт :р.

хөхөө чи ойлгохгүй бол гардаа

сховтаймэр чи бархуу эхлээд өөрийгөө хичээгээч

с - танаа анаа ч тэгэж тэнэгтэж чадах хүн дээ

Ёолкоор гараад дуусцын бол цагаан сараар яг гарж ирэхиймуу тэр хий морь чинь

Эмэгтэйчүүд үргэлж хийморьтой байдаг байхгүй юу. Тэнчээ Нини хийморьдоо хий мордоод А сууцнаа бичцэн л бээлээ

Хөхөө
January 28, 2010 12:05 AM

Лундаа гэдэг төвд үгийг орчуулахаар хий морь гэсэн үг болжээгаам шүү дээ хүүхээд.
Ай сайхан сайхан сэргээдэг аргууд ч байна шүү бас. Эмэгтэй хүн хийморь хоёрт эсрэг цэнэгийн холбоо байна гэв үү яав?


ЧИ БҮҮ МИДРАЛТМОЙ гэжжж.

ЛУНДАА гэдэг чэн ЛАНД машааныг хэлдийн гэжээлээ

Чи жирийн даавуу болж төржийхаар хиамрын дарцаг ч болохноо төрөхгүй ээ мөн хийморьгүй амьтнаадаа

с танай Анаа чэн чухам үнэн юм ярьдаг хүн болтоймаа

Дэнди хүний хүсэлд хизгаар үгүй гэж... хэчнээнлол хэчнээн хийморь байж болышт нэг хүнд

хорин хоёрт

хорин гуравтайдаа тэгжийж билээ

хорин дөрөвтэй жил оржээжилэээ

хорин тавтай паасууртаа сунгуулжээжилээ

хорин зургаатай Дорнод аймгаар хэрэн хэсжиийжүлээ

хорин долоотой байхдаа А суугаагүйээ зүгээр

хорин наймтай анх блог бичжээжээ гэжжж

23-тайдаа яааааг яасын

яам орсы, яам орсон хүнийг таанууд яахы?

Архи ууж хиамараа сэргээж болжээнэ. Ерөөл, Хараа уужаагаал Хар, Шар Чингис уухад шууд хиамар сэргээл явчнаа. Виски олоод уучуул, ядаж амсчуул бүүр саак хиамар сэргэнэ дээ.

gants saihan zad hereldeel ene moriig naws sergeene do

yuki bagshee: bnga unjeedeg haragdahgui barigdahgui yumnii dalbaa bolj yavsnaas ingeel bjeesen deeriim bishuu :P

Yiki genet namtraa bichmeer sanagdsiin baixadaa bur 10 taigaasaa exlexgui
Gump guia zasal xiix enuuxend shuu

Yiki yamand dotor tegjiisen gej bna sht

Хий морь, үхсэн нохой ч гэх шиг ойрдоо яагаад ийм айдас төрмөөр амин судлалын хичээлүүд ороод байна аа?

Gamp bagsh biluu artgaa bagsh 2iin ali ni negjnii tuhai bichsen bdag bilee? negj guih ntr talaar? sanaj bgaa hun bn uu? bi nomnoos ni unshij bsan shig sanagdaj bna. Harin hen ni bichsen blaa?

Ohiduudaa Hovguudee hiimori sergeeh bio_energiin buguivch bna. Ene buguivch baihad ter energiin tov ter uul had ovoon deer garah shaardlagagui. Ta bidnii mahan bieni gaduur baidag nudend ul uzegdeh gerlen bie ba AURA bieiig buren buten uusgedeg, ogtorgui. narnii aimagaas delhiid tsatsardag inpra ulaan tuya, soronztoi,mon hunii bied baidag 7 chakra g uusgedeg yumaa.Ene ni ta bidnii medeh Nano tehnologios iluu daraagiin shine tehnologi yum shuu .Mon ta sanhuugiin erh chuluutei bolno . chamd tsalin ogno. Delgerengui medeelel avahiig husvel
wwwbusgyi@yahoo.com messengereer orj irneuu?
Gump bagshaa bayarlalaa

@Даавуу: харин хө? аль нь дээримло? Энэ багшнугууд хариулах байх тэ хө? ай хө?

@Шоовой Тамираа: гү гэм, нүгэл

Ажил хийж сэргэдэг хийморь байна уу наад хавиар чинь. Материал импекс дээр очуул олдох бол уу.

Хийморьгүү хүүр шүү энэ Гамп

Чи жирийн даавуу болж төржийхаар хиамрын дарцаг ч болохноо төрөхгүй ээ мөн хийморьгүй амьтнаадаа

хахахаха ээ Дао минь дэ гсн хаха :р.


Нады анаа ч угий хиймортой хүн дэ өсгийтэй гуталтай гуталгүй :D.

Гомбоо багшийн бичлэгийг гүйцэд уншсангүй, гарчгий нь хальт хараал хэдэн мөр гүйлгээл хийморь сэргээд гараад явлаа.

heey hariulah hun bnuu?

хаха, дүргүй хүргээд бгаа эрчүүдийн малгай бүсэн дээгүүр нь алхахад л болоо юм бна ш дэ..

Ene udaagiin hicheel eemr muuhai

c gantshan usegnees bol deer l bh blgui :P

xaxaxxaxaxxa............ bid neeree amar uls yumdaa baingiin hiimoritoi baijil baidag

өө тэгүүл юун гоёийн...байнга хийморьтой сайхан явах нь байшд...

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл