6-р ярилцлага: Олли: ... өөрөө өөрийгөө боомилох л болуу даа

За энэ удаа янзын сайхан яриа болсоон. Нэлээн урт ч боллоо, илэн далангүй ч боллоо.
Амнаас нь үг унаж өгдөггүй хүмсийн хажууд Олли чинь араажуу юм гээч. Их юм ярьсан, их ч юм хаслаа ярианаасаа. За ингээд Оллитой танилцацгаая.
Аа бас Оллигийн блогийн толгой үг "оптимистүүд орж мэдрэлээ мэрсний хэрэггүй" гэж байсан санажийнэ. Харин "улаан өрөө" гэдэг бичлэг Оллигийх мөнүү бишүү, асуухаа мартчиж (биш байсан ч Оллигийн найзых). Бас л гайхшруулжээсэн бичлэг шүү манийг. Асуучаад коомэнтоор бичнээ.

1. Танилцав

Гаампаа: Зиа алдарт блогчин Олли өөрийгөө танилцуул эхлээд. Ямар мэргэжилтэй ямар хүйстэй, яадаг хүн байнаа?

Олли: Алдартаа ч хат даа. Санхүүчин мэргэжилтэй, бөөрөнхий хүйстэн. Яадаг хүн гэдэгт чинь хариулах үг олдохгүй байна.
Г: Манай санхүүгийн тогтолцоо хэр байнаа, дэлхий нийтийн чиг хандлага хэр байна?
Олли: Санхүүгийн тогтолцоо гэж юуийн? Дэлхий нийтийн чиг хандлага юу байхав, дэлхийгээ дагаал эргэхээс өөр аргагүйм чинь.
Артгаа: Наадах чинь Ганхүү гитар бариад сандал дээр тогтож байна гэж ойлгоод байнаа битий тоо. Олли, энэ хүйтэнд яаж шуухан амь зууж байна вэ? Гэр чинь хүйтэн байна уу? Паар хэр халжээнэ. Пааранд нуруугаа наагаад суугаад байна уу гүй юу?
Олли: Гэрээсээ цухуйхгүй байгаа болохоор гайгүй байнөө. Гэр дулаахан, футболкатай суужийноо, пааранд наалдууул түлэгдэж үхнэ.
А: За тийм бээдийм бээж. Олли хө, нутаг ус хаагуурав?
Олли: Готод готод, готоос өөр газар мэдэхгүй. Заримдаа гот дотроо ч төөрчдийн
А: Зиа аль аль сургуулиар дамжиж юу эсийг хийж явав даа? 10 жил энтэрт ная шилжсэн үү?
Олли: Өө юу эсийг хийхэв, хулгай хийж явлаа, архи ууж явлаа, пийв ууж явлаа, одоо ч уусаар байгаа. 10 жилдээ шилжиж үзээгүй ээ. Харин сургуулийнхаа урдаа барьдаг хүмүүсийн нэг явлаа нтр.
Г: Юунд урдаа байдийн, зодоон цохион цэвэрлэгээ энээ тэрээд үү?
Олли: Урдаа барьдаг гэдэг нь, шаврын хаалт маягаар л даа. За байз, нэх зодоон хийдгээ санахгүймаа.
А: Хөвгүүдтэй ана мана үзэлцдэг байв уу, чи ер нь нэлээн эршүүд үү гүй юу?
Олли: Хөвгүүдтэй нэх ана мана үздэггүй байсөөн, тэрийг миний өмнөөс манай ангийн том биетэй охин хийчихдэг байсын.
Г: Шургадаг байжээ, энд тэндээс нь гатгаал явахуу?
Олли: Шургахгүй л дээ, яагаад гэвэл хөвгүүд нь намайг тоож өддөггүй байсын,
хэтэрхий жижигхэн болохоор хүний нүдэнд харагддаггүй байсын байлгүй.
Г: Жижигхэн байхын давуу тал ер нь юу вэ?

Олли: Хувцас захиалж хийлгэх, хашааны завсраар гялс багтаж зугтах хоёр л байх даа.
Г: Сул тал юу байна, ер нь өндөр болы гэж бодсон уу?

Олли: Чийдэн шатахаар солих гэхээр хүрдэггүйн. Тэр л үнэн гачлантай. Өндөр болоё гэж бодолгүй дээ энэ чинь одоо, тэгээд бодоол байсан, бодоол байсан. Бодсоор байтал өсөлтйн нас дууссан даа.
Г: Өндөр хүмүүст атаархдаг уу, ер нь дургүй юу?

А: Хорлодог уу тэднүүсийг? Сандал дээр нь конооп тавьж, дээрээс нь гялгар ууттай ус шидэж бариад?
Олли: Хаха, өндөр хүмүүст майр дуртай шд, хорлодоггүймаа, харин өндөр хүн олдсон дээр нь ашиглаад авахыг л хичээдийн. Гялгар ууттай усыг бол өндөр хүн дээр биш, зэвүүн банди нар дээр л асгаж явлаа.
A: Өндөр хүнийг яаж ашигладагийн, дээр нь авирч уу?
Олли: Чийдэнгээ солиулна, хөшгөө янзлуулна гэх мэтээр зөндөө дөө зөндөө. Дээр нь ч гарна, дээрээ ч гаргана. Та нар шүү л гэе даа.
А: Зиааа, өндөр залуустаа хандаад хэлэхэд: Олли шаанстай байна шүү!
Олли: Ямар шаанс?
Г: Дээрээ гаргадаг.
Олли: Гуцдийм бэ! Тагнай ингэхэд хэр өндөр вэ? Гомбоо ч хэрэг байхгүй л дээ.
Г: За би тэхдээ өндөр хүмүүс дээрээ гаргаад байдгүймаа.

А: Би ч одоо 2 дахин "хэрэг байхгүй" хүн шүү дээ, чиний дээр гарах заяа алга.
Олли: Өө чааваас, тиймүү. Би одоо ямар л хүмүүстэй яриад сууна даа ингэхэд. Заза би ч 3 дахин "хэрэг байхгүй" хүн л дээ хаха. Зиаз тэр өндөр нам ч яахав. Өөр гоё юм асуугаачээ та хоёр одоо.

**************************************

2. Хөгжмийн тухай:

А: Чи поп сонсдог байхаа? Хипхоп ч билүү

Г: Жавхлан ч билүү
Олли: Поп, Ар энд би энэ тэрийг ялгаж мэддэггүй шд. Хип хопыг бол мэдээд байдын. чих ядарчихдаг болохоор. Жавхлан гэдэг чинь нөгөө 2 дахь Арго юу?
Г: Тийн, сайхан залуу байдийн. Хүүхэн хүн болсон хойно сонирхож харж явдаг л биздээ?

Олли: Тийм залууг чи сайхан гэж хардын бол, аа яа яа. Гоо сайхны мэдрэмж чинь үхэж дээ Гомбоо минь.
А: Гомбоогийн юмнууд захаасаа эхлээд үхэж байгаа л даа ер нь. Үл хөдлөх юмнууд нь нэмэгдсээр л байгаа байх. За тэр яахуу чи рок сонсдог юм байна лээ. Тэрнийхээ тухай ярь даа. Анх юу сонсоод рокод орчив? Рокийг яаж сонсуул илүү байдаг вэ? Нүдээ аниа л...
Олли: Анх яг ямар дуу, ямар хамтлаг сонсоод рок сонсох болсноо санахгүй байноо. Сонсохдоо бол нүдээ аниал, толгойгоо савчаал гсн, хахха
А: Урт үстэй байхуу?
Олли: Үс хамаагүй ш дээ хө. Халзан байсан ч савчиж болдын
А: Тэр арай хэтэрнээ, арааны ирчааг шиг л харагдах нь байшд.
Олли: Хаха болноо болно. Харин хэтэрхий их савчвал маргааш нь хүзүү өвдөнө
Г: Яагаад пинк флойд-ийн зургууд аватар дээр чинь байнга байгаад байнаа? Тэр яадаг хамтлагав, яагаад дуртай байдгав сайхан яриад өгөөч.
Олли: Өөн, The wall-г үхэн үхтлээ шүтчихсэн амьтан юм чааваас
Г: Бусдаас юугаарааа ялгаатай байна? Товч утга, үзэл санаа? Өөр одоо ямар ямар дуу шуу, ном зохиол, кино сонирхоод бна вэ, пиав миав уужаахдаа эднүүс?
Олли: ля ля ля, үүүүү, ла ла ла, дүндэс дүндэс, пан пан пан... би ер нь их цөөхөн хамтлаг сонсдымөө. dream theater, pain of salvation, pink floyd нтр гэсэн юм л. Хэхэ, хамгийн дуртай ганц дуу бол pain of salvation-ий undertow гэдэг дуу. Ном гэвэл, кармазовын хөвүүд, гэм зэм, мартин иден, дэвид копперфилд, 1984 гэх мэтийн номнуудад илүү дуртай даа. Аа тэгээд яруу найргаас Галсансүх, Занданхүү, Анна Ахматова энээ тэрээ. Кино гэхийм бол ёстой аруун зуун мянга байноо, нэрлээд барахгүй байх.
А: Монголын амьд хөгжмийнхний цугларалт энээ тэрээд очдог л биз дээ, кокн бийт, плэй тайм? Монголын хамтлагуудаас сонсдог уу?
Олли: Кокн бийтэд нээх дуртай биш, ер нь бол үзээд байдаггуй. Харин плэй тайм-д бол дуртай. Даанч энэ жил үзэж чадалгүй алгасчихсан. Монголоос бол нисванис-д дуртай. Өөр юу билээ. Монгол хамтлагуудийг нэх сайн мэддэггүймаа. Лэмонс, А-соунд, Мэтрономэ энэ тэр гээл байдийн. Гэхдээ тэд нарыг нэх сонсоод байдаггүй л дээ. Ер нь сонсдог хамтлаг харьцангуй бага. Миний my music-д 46 GB дуу байхад би бараг л 4-хөн хамтлаг тогтмол сонсдог гэхээр ойлгомжтой байгааз дээ.
А: Түгүүл чамд гинж, төмөр юмнууд зөндөө байгаа юу, араг яс мас, конооп, өргөс?
Олли: Өө байхгүй байхгүй. Ганц урт түрийтэй гутал л байгаа
Г: Шууд садист юмуу гэж асуугаад байна л даа Артгаа чамайг. Өөрөө тийм сонирхолтойн байлгүй
Олли: Тийм юм шиг байна. Айгаад, байхгүй л гэлээ. Байгаа гэчүүл яах ч юм билээ.
А: Үзүүртэй хадаастай муна ч байхгүй юу?
Олли: Тийм юмаар би яахын бэ, ан агнах уу?
Г: Наадах чинь очий гэх гээд байна.
А: Гав ташуур ч байхгүй юу гэнээ Гомбоо?
Олли: Харин тэгэх байх гэж таамагласымаа яг. Би цагдаа бишийшд гав маваар яахын

***************************************

3. Өөр хообийнийхоо тухай

Г: Ер нь юунаас кайф авдийн?
Олли: Кино, ном, фото, пиав дөрвөөс л байх даа. Аа бас тамхи. Гэхдээ сүүлийн үед тамхиа эрс багасгаж байгаа л даа. Гарах гэсэндээ биш, мөнгөгүй болчихоод...
А: Ямар апраадтай вэ? Би мөнгөө цуглуулж байгаад нэг апраад авах санаатай бас. Фото сонирхоноо.
Олли: Канон 450Д. ... бишээ, 400 юм байна. Хальт мөрөөдчиж
А: За, мундаг зурагчин уу? Хамгийн хол нь хэр зайнаас авч байв?
Олли: мундаг ч юу байхав дээ хөөрхий. Гэхдээ асуулт нэтээс зохиодог сар бүрийн уралдаанд 2 удаа түрүүлсэн гээд онгирчноо. Хамгийн холыг ёстой санах юм алгаа
А: Тэгвэл чи лут зурагчин юм байна. Тэр линкээ өгөөч
Олли: Лут гэж, би чинь зүгээр л сонирхогч шүү дээ. За линк нь энэ байна.
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=155&t=1530617
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=155&t=125707
бас www.agshin.mn, www.window.mn 2-т Рауль юмуу Олли нэрээр орсон байгаа байхаа.
А: За баярлалаа. Одоо биеийн харьцаагаа өг дөө. Гэснээс чи зураг авах гэж хэвтэж барьж янз бүр болдог уу, тухайлбал жижхэн цохны зураг авах гэж өвсөн дунд өвдөг тохойгоо ногоортол мөлхөж байсан удаа байна уу?
Олли: Хаха шаардлага гарвал тэгээ л янз бүр болох л байх даа. Гэхдээ цох мох бол үгүй ээ, би угаасаа тийм цох, цэцэг энэ тэр авдаггүй. Тэгээд ч шавьжны харшилтай. Хараа л үхтлээ айдаг хүн яах гэж зургийг нь дарахав.
А: Тэгвэл чамд санаандгүй өөр нэг зурагчинтай урд урдаасаа авалццан тохиолдол байна уу?
Олли: Тэнэгт, байхгүй.
А: Чи сайхан зураг авах гэж байгаад апраадаа газар унагачуул яахуу, тэгээд дуран муран нь далийгаад гацчуул?
Олли: Харин л дээ, өөрөө өөрийгөө боомилох л болуу даа. Тэр камер чинь надаас үнэтэйм чинь.
А: ....чи биеэ хэдээр үнэлж байгаан?
Олли: Өөрөө өөрийнхөө үнийг мэдэхгүй л дээ. Гэхдээ нэг удаа, дуртай үнээрээ намайг ав гэсэн чинь хэн ч аваагүй. Тэхээр үнэгүй болоод хэрэггүй зүйл болж таарч байх шиг байгаан.
А: Түгүүл апраад чинь хэдийхийн?
Олли : Одоо хямдарсан байхоо
А: Хэдээр авч байв анх? Хаанаас хэрхэн авав?
Олли: Анх сая орчим төгрөг л байсан болов уу даа
А: Оо хохо! Хэнээс саяыг дэлсчвээ?

Олли: Мань майр азтай шд. Энэ чинь төрсөн өдрийн бэлэг байгаам. Хуучин ажилладаг байсан газрын маань захирал төрсөн өдрөөр өгсийн
А: Яасан сайхан хэрэг вэ тээ, захиралтайгаа ямар холбоотой хүмүүс ийм бэлэг авдаг байна?

Г: Захиралтайгаа ойр биз ер нь?
Олли д: Харин тэхх, сайхан хэрэг. Манай босс өөрөө бас фото сонирхдын, тэгээл авч өгсийн. Захирал маань бараг ах шиг болсон орос байсан л даа.
А: Би бас захиралтайгаа адилхан загасчлах дуртай байсан, надад ганц жижиг дэгээ ч авч өгөөгүүм даа?
Олли: Захирал чинь ах шиг чинь байгаагүй болоол тэр биз
Г: Артгийн захирал амбаардаад хөөсөн биз.
Олли: Тэхдээ бүүр анх канон-ы нэг жижигхэн камерыг өөрөө л авчээсийшд би.
А: Хэдээр?
Олли: 450.0
Г: Нударган байх нь. Чамаар зургаа авхуулий гэвэл хэд гэхүү? Элдэв пооз мооз авж байгаад авхуулж болно биддээ?
Олли: Болно ш д. Нээрээ зургаа авхуулах хүн байвал авхуулаарай. Надаа модел олдохгүй байгаан.Та 2-н хувьд бол барбагшийн загвар дээр байгаа зураг чинь л яг сайхан гарсан зурагнууд чинь шдээ л гэе дээ.
А: Гадаад паасууртний зураг хэдээр авхуу?
Олли: Хаха тэрийг зурагчиндаа очиж авхуулку юу.
Г: Нүцгэн зураг хэдээр авдийн, тухайлуул би авхуулий
А: Гомбоо ч нэг далайн морь шиг л юм гарах байх даа
Олли: Чамайг үнэгүй аваад өгий
Г: Би юу гэж үнэгүй авхуулхав дээ. Надаа хэдийг өгхийн би авхуулий гэжээн. Олли: Чиний зургийг дарахад чи л надаа мөнгө төлөх болно доо гэдгийг ойлгооч. Надаас өөр ийм юмыг үнэгүй хийх зоригтон олдохгүй л болов уу даа

zA eNe OlliEgIIn oriGiNal batIAr sHUu dEe!


*****************************

4. Хайрын тухай илэн далангүй.

Г: Энэ цагаан сар валентинтай давхацжээдэг нээрээ. Алий нь тэмдэглэх гэж байна?

Олли: Цагаан сараа л тэмдэглэнэ дээ. Гадаад өвгөний үхсэн өдрийг тэмдэглээд ч яахав дээ. Үндсэрхэг үзэл гаргав гсн.
Г: Хайртай залуудаа чиклаад эднүүс өхгүй юү?
Олли : би тийм армаанчиг хүн бишээ, манай залуу ч бас тийм биш. 2 хөлдүү толгой хэхэ.
А: Тэгээд яаж сэксддэг байнаа?
Олли: Секс хийхэд чиклаад ямар хамаатайн
А: Миний багад эхлээд чиклаад өгжаагаад сэксддэг байсийшд
Г: Кинон дээр бол чиклаад түрхээд долоодын.
Олли: Хөөх, чиний багад чиклаадаар биеэ үнэлдэг байсан байж. Аа кино бол би чиклааданд дургүй ээ.
А: Үнэлээгүй, уяраажээнэ. Романтик байдал үүсгэжийнэ ойлгожэнүү?
Олли: Өөөөн, ердөө нэгмуу чиклаадаар уу? Чиклааданд уярдаг ямар сонин сэтгэл вэ
А: Бүтэн поошиг шиклаад шдээ
Олли: Мөнгөний гарз юм байна тэгвэл
А: Гүэ талх чихрийн үйлдүүрээс хашаагий нь давж ороод авсийн...
**********

Г: За Олли хайр дурлалын хөгтэй явдлаасаа яриач?

Олли: Хаха хөгтэй хайр дурлал л яг ярих гэж байлаа ш д. Заза хайр дурлал гэж одоо юугаа ч ярихав дээ. Юуг нь яриулмаар байгаан, тэрийгээ асуучих.
А: Түгүүл хамгийн бүтэлгүй сексээ яриач гэнээ Гомбоо?
Олли: Яагаад өөрөө асуухгүй байгаан. За байзоо хөгтэй гэхээр... нэлээн дээр, бүүр хуучны нэг найз залуутайгаа гэрт нь хийж байвоо. Тэгээл яг ид явж байлаа. Хөнжил мөнжилөө газар унагаж барьцан. Тэгсэн манай хүний аав нь өрөөнд нь орж ирээд. "ааа" гэж нэг сонин авиа гаргаснаа хаалгаа хаачихсан. Мань 2 ч час улаан болоол. "Хаалга тогшиж мэддэгүй юмуу" гэж манай хүн орилоол. Аав нь тэгсэн хаалга тогшсоноо "тагтан дээрээс угаасан хувцас аваад өг" гэсэн чинь манай хүн бантсандаа "чадахгүй ээ чадахгүй" гэж орилоод..
А: Хахаха үнэхээр бүтэлгүй секс байна.
Олли: Аавын буруу л байгааз дээ хаха
Г: Хаалгаа түгжээгүй...
Олли: Хаалганд нь угаасаа түгжээ байхгүй
Г: Түгүүл бүү саад бол гэсэн бичиг хадаагүй та 2-ийн буруу л даа
Олли: Тийм бичиг хийж амжаагүйм л даа. Хамаг юм огцом эхлээд
Г: Хам хум юм аюултай!
А: Өөр тэгвэл хамгийн романтик сексээ ярь?
Олли: Байнга бүтэлгүйтэж байдын гэж бодоо юу чи. Бусад нь бүгд романтик
Г: Тэгээд зураг байвал ярилцлага бүр гоё болох гээд бна даа одоо.
Олли: Секс хийж байгаа зураг уу?
А: Ай даа!
Олли: Даанч алга даа
Г: Порно үзнэ биз ер нь, ядаж камасутра уншана биз дээ?
Олли: Камасутрагийн барааг нь ч хараагүй ш д. Порно ч үздэггүймаа. Саяхан тэгсэн харин рапидийн премиум эрхтэй болоод, юу татах уу гэж Сирусаас асуусан чинь порно үз гээд. Тэхээр нь зүгээр порногоор яахав гэж бодоод баахан гей порно үзээд. Эрэгтэй байсан бол гей болохоор л ихийг үзлээ дээ хөөрхий.
Г: Хайн. Юу гэж боджээн тэднүүсийг?
Олли: Юу гэж бодохов дээ. Нэх юм боддоггүй ш д. Зүгээр л бид нар шиг л хүмүүс секс хийж байна, тэгэээл тэр.
Г: Суралцдаг уу?
Олли: Порноноос уу? Тэгээд бүр гей порноноос уу? үгүй дээ үгүй
Г: Юунаас суралцаж бна?
Олли: Бодит амьдралаас л байх даа. Гүй ер нь чи яагаад намайг заавал суралцуулах гээд байна. Би угаасаа бүгдийг нь мэддэг байж болно ш д
Г: За авьяаслаг сексчин байх нь.
Олли: Гүй яахав, бүгдийг нь мэддэг ч тэрийгээ хэрэглэдэггүй байж бас болно хаха
А: Хэрэглэхэд юу саад болооод байна, сайхан чөлөөтэй хэрэглэх хэрэгтэй шд залуу эмэгтэй хүн.
Олли: ичээд байдымаа харин, би чинь ичимхий хүн.
А: Дурд даа ичдэг юмнуудаа?
Олли: Өөө больж үзий, дурдахаасаа ч ичжийнэ. Хөөш, ингэхэд энийг чинь танай сурагчид уншина, юун том хүний яриа болоод явчихваа, гэнэт ухаан ордог байшд
Г: Сурагчид гэдэг суралцах л ёстой шүү дээ.
Олли: Надаас л биш шүү, тэнгэр минь гэж
А: Чи дандаа бэнз өмсдөг үү?
Олли: Нэг ширхэг ч бенз байхгүй ээ
А: Дан эмээ бандааштаймуу, ганц нэг бэнз ав л даа?
Олли: Эмээгээс өөр бас байдын ш дээ хө

*********************************************

5. Төгсгөл

Г: Олли, манай ярилцлагын нэг сайхан уламжлал байдиймаа. Манай барбагш блогийг магтдаг.

Олли: Та муу хоёрын мангар бичлэгүүдийг юуг нь магтахын бэ.
Г: Худлаа ч гэсэн магтаа, эмээ бандааштай байна гээд магтах юмгүй байна гэж юу байдийн.
А: Ядаж, сайхан загвартай энэ тэр гээд...
Олли: Би худлаа ярих дургүй ээ,нээрээ, магтах юм даанч нэг алга даа, яахуу? ... Аан за за, та хоёрыг нэг магтах юм байгаан байна. Та хоёр пийв уудаг сайн жаалууд шүү гэчий даа.
Г: Шавь нарт хандаж юм хэл одоо?
Олли: Шавь нарт чинь, багш нартаа талархалаа илэрхийлж пийв авч өгч байгаарай л гэе даа!
А: Цааш нь хэл хэл, яг болжээнэ.
Олли: Тэгээл болоо ш д. Өөр бас юу авхуулах гээд байгаан?
Г: Нэг пиав өгөө л зогслоошд.
Олли: Дараагийн пийвийг харин багш нар нь надаа авч өгөөрэй гэчий
Г: Яг энэ хэсгий чинь хаснаа угаасаа. Блогийнхоо урл-г бич дээ.
Олли: Устгаа хясийшдээ, гэхдээ яахуу ийм л нэг юм байгаa. www.ollie.bblog.mn.
Г: Өөрийгөө рэкламдаачээ.
Олли: Түгүүл www.xopom.com өгчий даа, манай дүүгийнх. Дүүгийнхээ юмыг реклаамдчий л даа.
Г: http://www.asuult.net/ -ийн Рауль гэж чи юм уу?
Олли: Тийн шүү дээ. Олли нэрээ устгуулцан.
Г: Би Гамп нэрээр бас байдийшд, гэхдээ чамайг бодуул сайхан гишүүн л дээ. Олли: Гуцаарай хаха
А: Зурагаа өг одоо, ямар ч хамаагүй зураг. Зураг нийтэлнээ
Г: Биеийн харьцаагаа бас өг

Олли: Биеийн харьцаагаа мэдэхгүй ээ, метр ч байхгүй. Зурагаа мэйлдий. Ёооё тамхигүй удцан чинь бүүр мангар болчлоо
А: Заза утаагаа савсуул даа, тамхичин эхээс тамхичин хүүхэд төрдийшүү гэж хэлий.
Олли: Манай ээж тамхичин биш шд.
А: Өөрий чинь хэлжийнаа, чи удкуу жирэмсэн болно. За бака шүү. Ярьсанд баярлалаа
Олли: Зөгнөөд байгаарай, за бака.
Г: Баяртай Олли бацгаан!

32 comments:

Хахаха сайн шалгаажээ. Энэ яриа бусдаасаа арай өөр болж хэхэ. Асуулт нь ч, хариулт нь ч.

Ярилцлагуудаа дугаарладаг нь ямар учиртай билээ?

Мундаг ярилцлага болжээ. Харин тэр төгсгөлийн хэсгийг л би уншиж чадсангүй :P

Tamhi tataj moodorhodog huuhed bh ni ...

Galavsai

Артгаа өөрийнхөө амбаарны тухай хассан байна. яажаагаан чи. гэхдээ мань гурвын чаталснаас хамаагүй богино болжээ. бараг бүтэн өдөржин л юм болоод байсан ш д.

улаан өрөө гээд, шоронгийн өрөөнд ороод ирсэн чинь улаан болоод байдаг уу? мань нэг тийм юм бичиж байсымөө.

гэртээ суусаар байгаад аймар чальчаа болцон байнашт хөөрхий хаха

Олли: Шургахгүй л дээ, яагаад гэвэл хөвгүүд нь намайг тоож өддөггүй байсын,
хэтэрхий жижигхэн болохоор хүний нүдэнд харагддаггүй байсын байлгүй.

jijeg bish tsarai muutai bsantai holbootoi bhaa hahaha...

хаха, гуцаарай чимуу. мэджээн, мэджээн, царай муутайгаа мэджээнэ. ганц удаа нуугаад өнгөрч болдоггүймүү гсн, хаха.

Ха ха тас ярилцлага болжээ
Тагнай Гомбоо хоёр ч хүний хэлийг сугалаж байна шүү

уулзаж ярилцаад тэктафооноор бичүүл гоё ярилцлага болно доо...

aav bol heseg bantanguutaa baidlaas garah gej huvtsas avaad ug entr gesen bhdaa :P

ter aaviig jinken belgevchee martmar gej xaraamaar tsus baishd.. :)) jaal oxin zowxon ondor xvmvvsiig l deer dooroo oruuldag xereg vv.. :D

Галдан

Олле Чи жирэмсэн гэсэн үнэн үү

дандаа л нэг ийм юм ярьж явахын. худлаа бөлгөө .., :P

Яаая багш нар бол яван чангараал байна дөөө

мардай. хөөрхий тэр муу аав хүү хоёр ч хоорондоо хэсэг нүүрээ харалцаж чадаагүй байхоо тэ. оллие чи нээрээ хүнийг эцсийн эцэст алаад хаяжаагаа байхгүй юу.

Өөөө саваалаа саваалаа,,
исто хөгжилтэй ярилцлага байна,

Хэхэхэ Гампыг далайн морь шиг гарна байх даа яахавдээ савж уналаа хахаха тэгснээ бас Гомбоогийн юмнууд захаасаа эхлээд үхэж байгаа гэнээ хахаха Гомбоог л шоолж жаал инээлээшдээ

hahahah hoorhiim be ollie egch. bi zurgaa avhuulii geed yaritsan bgaam bn shd neeree O_o

хахаххаха ёооё элэг. Энэ Олли чинь ямар насны бүсгүймболоо?

Сандра said...

ярилцлагууд ч гоё болжийндааа....

hahaha yanztai. Yariltslaga taalagdlaa

Idragaas yariltslaga avaa hurdan. Daraagiinhiig terentei hiine shuu. Odoo boltol er ni yagaad ternees avdaggui yum.

Хэхэ энэ ярилцлага сайн болсон нь манай багш нарын сайных биш Оллигийн сайных байх даааа ёстой гоё тооок шоу болжэээ

ёооооё ямар уртынпээ. залхуу хүрж яджахад, одоо энэ бие зуныг хүртэл залхаан чилээх буй заа хэхэ. болий болий уншку гарлаа

gesnees yun sonin yumand boomildiimbdee :P

гүй тэгэхгүй яахын бэ :р

өөрт байгаа хамгийн үнэт зүйлээ эвдэлчүүл боомилохоос өөр яалтай вэ :р

дуустал нь уншлаа.... арай л өөр ярилцлага байна гэж дүгнэв. Хөөрхөн ч хариулж.... Би баяжихаараа зургийн аппараттай болно гэж боддий шт.......ккккк

өөө тийм. Хэдтэйн? Олли ....... Зураг нь жоохон хүүхэд шиг юмаа......

өнөөдөр хичээл байхгүй билүү.

Ene neere hamgiin dajgu yriltslaga n bljee. yostoi alaaysan. hahaha

за олие доо амжилт гүсчий гэж

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл