Нохойны тухай бүүдгэр дурсамж.

Хүн болгон хүүхэд байхдаа нохойнд хайртай байдаг уу гүй юу. Багшаа нь бас бацгаан байхдаа ганц авчааркны гөлөгтэй болчкоод нэлээн гүрийгээд бараагүй дээ, тэр гөлөгний аз болоход. Тэгжээснаа бүр сүүлд нь оюутан болчоод нэг гөлөгтэй болж энтэр. Нэг биерхүү хавны гөлөг. Гээсэн юмаа аваарай хүүхэлдэйний нохойтой мангар адилхан царайтай. Тийм нэг өвгөнөрхүү, одоо Горький эднүүс шиг. Нэр нь ч гэсэн жоохон сонин болцымаа. Хартолгой гээд.
Шээж баалгах гээд гарганаа тэрий чинь. Тэгэнгүүт орцны үүдээр хамраа цухуйлгавуу гүй юу харвасан сум шиг зугтаачна. Цээмэнтэн дээр хумс нь сарр сарр гэх шиг болоо л бараа тасарна даа. Ардаас нь дуудхаас зовоод дэмий л шүгэлддэг сэн. Тэгээд чанга ч шүгэлдэж чадку худлаа үшш үшш гэхээр яаж ч сонсxов дээ, сонслоо ч тоогоод ирнэ дээ мөн. Дашрамд хэлэхэд тасxийтэл шүгэлдээд такси барьдаг кээпкэн малгайтай махлаг залуу болно доо том болоод гэж боддог байсан аль нь ч байхгүй шүү. Тэгж шүгэлдэж чаддаг охидууд байвал гараа өргөөрэй. Энэ Энэрэл эднүүс чады шүү ер нь бол... Эргээд ярихад, тэгээд ямар бөөн хүн амьтны дэргэд Хартолгоиий... гэж орилолтой ч биш, шүгэлдэж ч чадкуум чинь хөлийхөө хуруунуудыг сайн этэж таавчигаа тогтоогоо л араас нь харайлгадаг байв. Тэхдээ бас намбатай харайлганаа тэр чинь ёндойж бариад нээх лагс ч юм шиг лүг лүг гэж гүйдэг байв даа. Тэгжээтэл өрөөсөн таавчигаа урагшаа өшиглөчнө. Тэгээ л таавчигтай хөл дээрээ доён доён гэж очиж углаж аваа л... Мөн ч явдалтай эзэн нохой 2 байжээ тэр гөлөг битоёр.
Гү xөөрхий тэгээд нэг ирэх нь ирдиймаа. Морь шиг явдалтай шд, гуруун хөлтэй чум шиг давхидаг далийгаад.. Тэгээ л 2 додигор юм байр тойроод алхдаг байв. Тэгжээтэл зэвүүн гоё дообэрмэн, нээмц, үгүй ядаж шотланд эднүүстэй хүн гараад ирэхээр муу гөлөг маань нүдэнд навсайгаа л явчдаг сан. Тэгэнгүүт л алиу оры оры гээ л гэр лүү гээ түргэн түргэн алхаа л. Ороод хоолны яс мас өхөөр нээх ховдоглох хэрнээ хахаж үхчкээ л хачин хачин дугарсаар байгаад идчдэг л байсан даа тэр минь.
Том болхоор нь орныхоо дэргэд унтуулаад өглөө сэрэнгүүтээ нүдээ аньсан чигтээ нурууных нь үсэнд хуруунуудаа шигтгэж доогуур өнгөөр " Үү -ү. Үү -ү" гэж удаанаар дугаран илж кайф аваа л, өчнөөн сайхан сургууль сургаа л, орж ирэнгүүт таавчиг зууж ирж бариа л, уур хүрсэн үедээ өшиглөж стрээсээ гаргачаа л, яарсан үедээ гэдсэнд нь гутлаа арччаа л, өлссөн үедээ.. за тэр нь ч юу ен, юутай ч нэг иймэрхүү сайхнаар ирээдүйгээ төсөөлөө байжээсэн чинь үхцийшд тэр. 2-3 сар болсон уу гүй юу надтай.
Анхны цаснаар ханиад хүрээд ханиад нь хатгаа болоод, хатгаа нь уушигны араак болсон байхаа, тэгээ л чад. Зовсон доо хөөрхий татаж матаад. Архи цутгаж тайван гэвтүүлсээр байгаад өнгөрөөж билээ. За тасраа л таван хушуу болоод унчдаг байсан даа хөөрхий. Дээрээс нь харахад яаг таван хушуу шүү бүр. Тэр лавтайяа 3 шил багабанди гуссaн ер нь. Өөрөөсөө харамлан байж л зүүгүй шприйцээр ам руу нь шахдаг байж билээ
Тэрний өмнөхөн эмчид үзүүлсэн чинь, хэчнээн сурлага сайтай томоотой бор охин байсан болоо гэмээр нэг залуухан цагаан халаадат бүсгүй: "наадах чинь найдваргүй ээ, тариа хийгээд бүр унтуулуул унтуулы. Амьтан зовоож байхаар тэр нь дээр найзаа. Гурбмминган төгрөг" гээ л тэгсийн. Тэгэнгүүт ерөөсөө тэгий золиг ингэж үйлий нь үзжаахаар гэж бодохтой зэрэгцээ л тариа хийж буй гар, татганаад үхэж буй Хартолгойн харц нүдэнд харваж орж ирээд хоолой зангираа л явцийшд. Тэгээ л сааралтсан хоолойгоор за яахы яахы, би явлаа гээ л Xартолгойгийн толгойг доош нь дарyyтaa цүнхнийхээ цахилгааныг шархийтэл татаа л яваад өгч билээ.
Удалгүй тэгээд нэг өглөө үүрээр, давсаг чинээд нойл оронгоо харсан чинь гэвтэжийнаа хөөрхий навсайсан навтрага шиг юм. Өө хөөрхий унтжээн даа, хэзээ нөгөө ертөнц рүү явах болдоо чааваас гэж бодонгоо давсагаа суллачаад гарч ирээд хойд хөлий нь хөлөөрөө хөдөлгөсөн чинь харин хөл нь биш бие нь тэр чигтээ хөдөлдөг байгаа мод шиг. Хамаг бие арзгас гээ л явчиж билээ. Үхэлтэй тэгж нүүр тулна гэж мэджээсэн ч гэсэн бас л эвгүй юм билээ шүү. Шар торонд авч хийгээ л гарах гэснээ гадаа гэгээ ороогүй байсан чинь айж энтэр. Тэгэнгүүт хаалганы хажууд хана түшүүлж тавьчаад цонхоор харж үхэл амьдралын тухай эрэгцүүлж зогссоор байгаад үүр цайлгасаан би. Дотроо: "Хартолгой, чи бид 2 эзэн нохойны ёсоор удаан ханьсаагүй ч гэсэн эзэн нохой шиг л эзэн нохой 2 байсан шүү. Чиний хивсэн дээр шээдэг байсан явдлы чинь би бүрмөсөн нэхэн уучилсаан. Хэрвээ чи босоод ирдэг сэн бол би чамайг хивсэн дээр 100 удаа шээсэн ч яах ч гүй..!" гэж ярьчаад гэнт нээрээ босоод ирхийм биш биз дээ гэж бодонгуут нуруу хүйт оргиж энтэр. Тэгчээд өөрийн эрхгүй ууттай нохой агсан луу гаа сэмхэн харж билээ. Гадаа коридоорт гаргачдаг ч юм билүү гэж бодогдсон ч хүн чанар зулгаагаад тэнд нь ахин хагас цаг байлгасан юм.
Энэ бүх явдал яг болсон юм шүү шавь нар минь. Ийнхүү шаналгаат хором мөчийг арайхийн өнгөрүүлээд авч гараад байрны артлын уул руу очиж нутаглуулж билээ. Сүүлий нь таслах хутгатай би чинь бас. Харин сүүл нь зүгээр дарахад л ток гээд хугарчдым байлээ үхмэл нохойных чинь. Тэгээд "хойд насандаа хүн болж төрөх болтугай" гэж гуруун удаа шивнээд хүзүүвчий нь тайлж аваа л орхисон доо.

Аврах боломж байсиймөө. Анх л эмчээс утсаар зөвлөгөө авахад 10 сая пинцлийн хий гэсийн. Тэрийг хийхэд бөөн юм болжаагаам чинь. Жижкээн сайрийсан навсгар хар юм, нүдний шилтэй нээрд гар 2 л дээр доороо ороод байлдаан болдог байсийшд. Нэг мэдхэд нөгөөх чинь миний шилийг зүүцэн ч үзэлцжаах шиг. Яаж өөрийгөө тарьчаагүй ен би. Тэгж тэгж нэг юм зоогоо л шуу шахжаагаа байхгүй юу. Хаана хаана нь ч зоожээлаа бөө мэд. Сап гээ л шахна. Гэх мэтээр 5 сая хийсэн чинь сэпгээд босоод ирдийн. За нохой юм чинь ингээ өөрөө эдгэчнээ гэж өөртэйгээ ярьчаа л орхицон чинь 2 хоногийн дараа ахиад биш болоод иржийнэ. Тэхээр нь үлдсэн 5 саяы нь шахаад. Ахиа л бөөн байлдаан. Эцэст нь дахиа л сэв сэргэлэн Хартолгой. Хүн хүн рүү цоройгоо л, толгойгоо гилжийж юм хараа л, идэх юм горьдоо л, хаалга тогшингуут хуцаа л. Тэр нь одоо хүнээр бол "хэнпээ өөш!!?" л гэжаах шиг байгаан. Ах яахуу, өө одоо сэргэчлээ, одоо алзкуэ гээ л гадаанаа гараа л хэлбэрдээ явчжээшд би. Ахиад 4 хоног өнгөрлөө. Эргээд муудлаа. Хоол идхээ байлаа. Ахиж тарьлаа. Сэхэдгүй ээ. Сүүлдээ тарьхад хөдлөхөө ч болив. Ингээ л архинд оруулсан даа.
Ер нь өшөө нарийсгаж бодуул би анх тэгж ноцолджаахдаа давсгий нь хага хатгаад шээс нь биеэр нь тараад үхсэн ч юм билүү гэсэн юм санаанд гилгэндийм. Анх л хөөрхий тэр 10 саяы нь гүйцээгээ хийцэн бол...
Ээ дээ хүүхдүүд минь юманд яс л байх ёстойм байлээ шүү.

ps 1: Дараагийн хичээлээр загас хэрхэн тэжээж байснаа хуучилнаа. Тэрний дараагийхаар дэгд1ээхэйтэй байсан тухайгаа. Тэрний дараагийхаар шоргоолжны хор манай гал тогооны шавьжнууд гэх мэт хичээлүүд орноо. Дундуур нь цагаан сар болно гэжугаа бас.
ps 2: За миний сэмээстрийн консвээгт бараг гарчлаа. Гомбоо чамд ийм юм байна уу?

42 comments:

1 yeaaaaaaaaaaaaaah,kk

udur tsainiihaa tsagaar orj irj unshnaa bagsha :p

hairtai shuuuuuuu hairtai hairtai hairtai haitai

bi 2 bagshid hairtai hairtai hairtai hairtai hairtai

hoorhii doo. muu har tolgoi... orovdoltoi yumaa... ene aimaar gunig toruulsen hicheel bn shu..

bi bas neg mu bichken golgoo ovdood baihaar ni hunes asuusan chin arhi ogchih geheer ni darjaagaad amiig i angailgaj baigad hagas shil arhi tsutgatsii shd.. hoorhii bichken yum bolhooroo shuud sogtood yavj chadahgui yum nalj zogsoj entr... neeh orovdoltei.. gehdee harj sawj unatlaa ineej bilee... gehdee margaash ni zuv zugeer bolsii shu yostoi...

Laaaaaaad haychihiiiimaaaa muu zolig neeree, gah gah gah

Яг ийм нохой бол байгаагүй ээ

ёооё, тэр цонхоор хараад олым бодоодыгаа хэсэг дээр цээж өөд нэгим огшоод ирлээ

yee uurhii ih l yum bolson baishd. Tehdee chi bas aimar gariimaa. shar torond hiigeed baihdaa yahavdee. buteeleg alchuurand boogood tevreed gardag baigadaa. haha. manai nohoi bas gertee orku zugtaachaad zaaval hoinoosoo huulgujiij ordog baijuulee. Tehdee zugtaahdaa neg jijighen hashlagiig 5,6 toirjiij gerluugee zugtaaj orno, 2laa hashlaga toirool guiheer hen n heniigee huuguud baigaan ni ch suuldee oilgohooo baij edr.

хов хов...

eee huurhii yag nudend haragdchihlaa. bi bas huurhun tsagaan havtai shdee, yag ingeel gadaa gardiin gehdee tavchiktai bish gutaltaigaa. lag goyo avchaark ene ter garaad irenguut nuurhii tsagaan hav maani neeree l navsaij haragddiin shuu. yag l nohoi tejeej bsn hunii bichleg bn da.
neeree tiin hivsen deer sheej hamgiin ih uur hurgene geech. manai nohoi uhvel bi lav tevchihgui hetsuudeh bhaa,. yag huuhed shigee hairtai bolchdiin bn lee.

4 5 xicheel taslaad xayachixsan bna shtee acttai baisan shuu emnelegt xevteed Gumpiin zaasan xicheeleer xevtex geed baraagui ee

Ter golog chini odoo hun bolj torchood HAIRTAI mairtai geed seegii bicheed suuj baigaa yum bish uu.

Нохой маань хоолойныхоо хавьд хавдар шиг юмтай болчихоод тэрийг нь авахуулах гэж ХАА-н дээд сургуулийн мал эмнэлгийн лаборатори руу тэврээд гүйж байлаа. Нохойныхоо мөчнүүдээс нь барьж байгаад мэс ажилбар хийлгэж авахуулсан. Тэгээд л зүв зүгээр болсон доо. Түүнээс хойш олон жил амьд явж эзнийгээ баярлуулж билээ.

Миний нохой спаниелийн гөлөг байж билээ. Яг хар чихт цагаан бим нохой шиг зүстэй.

Хэхэ энэ ханиад биш байхоо. Би 2 нохой ингэж чад хийлгэсэн нүгэлтэй хүн дээ. Гудран гэдэг нохойны өвчин гэсэн ш дэ. Хоолой идэхээ байгаад бөөлжөөд ч байгаа юм шиг сонин сонин болж байгаад л сүүлдээ босч чадахаа байгаад чад болчихдийм билээ. Авч байсан арга хэмжээ маань багшээгийнхтай 98 хувь таарчээнэ. Тэгээл чад болцийм даа тэднуууссс...

Ai nohoi gedeg hunii sain nuhur munuusuu mun shuu hu.Zarimdaa barag huneesiluu bdg shdee.Mani bas nohoitoi bsiisht hehe.

http://bb-claus.blog.banjig.net/post.php?post_id=35552

yoh bichlegniihee uurliig bichih gj nayan yum boljeej bichleesht.neg neg usegeer huulj atsarlaasht. Komment bichdeg talbar deer /uurl/-iig shuud huulj atsarj boldoguin bn te ?

galavsai

alan hydagch

Уншиж чадсангүй.. үл ойлгов..

миний нохойтой холбоотой адал явдал их ээ их.
Ерөөсөө банди нар бүгд хөдөлдөг л бол амьтан тэжээх хоббитой тээ.

Амьтан тэжээх хоббины тухай сүүлд нэг онигоо уншаад их л инээд хүрч билээ. Нэг охин өөрийн гэсэн амьтантай болж, түүнийгээ асран, угааж арчиж, хооллож тэжээхийг асар их хүссээр том болоод нөхөрт гарч гэнээ, тэгээд багийнхаа мөрөөдлийн утгыг гүнзгий муухай ойлгож гэнээ гэдэг.

сайхан хичээл заажийгаа багшдаа талархжийнээ. Би нь бараг л ухаан орсон цагаасаа нохойн гөлөг, том щепэр энэ тэр нэлээд олон нохой тэжээсийн. 10н хэдэн жил тэгээд 10н хэдэн нохой гэхээр бараг л жилд нэг 2 хаха. Witness шиг спаниел бүр нэгийг аваад нэх удку мажийлгаад сарын дараа дахиад нэгийг авсан чинь пока чоав болчдог байна ш дээ. энэ мэтээр олон ч нохойг маани бадми хум гэж үдээд, зар энтэрээр зарлуулж олохгүй дахиад нэгийг нь авч билээ. Одоо ч хичээл сургуульд яваад том амьтан тамлах нь багасаад загас энэ тэрээр л аргацааж байх шив дээ. Би ч багшийн адил олон амьтан тэжээж байсым байна шүү.

Гөхөөгийн онигоо саваагаа хаячлаа.

Багш ер нь 5 сая дээр таталдсаар байгаал нохойгоо үхүүлсийн байшдээ. Аяаааяааа энэ гичээлээс их юм сурч авлааа.

гунигтаймаа даа зайлуул... гэрт нохйо тэжээнэ ээж айлд аваачиж хөөрхий нохой надаас салахааараа айлд очоод л өнгөрчихдөг байжуулээ..

одоо ээж аав 2-ынд нөгөө нэг оросыын хүүхэлдэй байдаг ш дээ.. н

эг өвгөнийд нэг нохой ирээд баахан үймүүлээд сүүлдээ эзэндээ зодуулангуутаа тавчикийг ньв дөхүүлж өгдөг.. нэг тийм саглагар сахалтай нохой байдагдаа.. тэрийг тэжээж.. байгаа.. мах барихаар хойд хөл дээрээ бараг 1 минут зогсдог. бүх хөлөөрөө агааарт өндөр үсэрч чаддаг..

гээл олон эрдэмтэй Аавын хэлснээр арслан өнгөтэй хөөрхөн шар нохойтой байгаа одоо..

Нохой их ухаантйа хөөрхөн амьтан би тусдаа гарцан.. аав ээж 2т хань болжаагаа тэр муу шар нохой..

гадаа байдаг том шарко бол ланзгар эдээ.. би бас л гэр хорооллоор айл хэсэж байгаад машины урдуур орохоор нь авчирч байсын тэрийг... одооч зөндөө өндөр чонон саарал босоо чихтэй янзын нохой байдыншүү..

заза нохой гэсэн чэн баахан юм биччихлэээ.. гэснээс миний блог дээр гэрт байгаа тэр шар нохойны зурагууд байдаг ш дээ ууг нь..

абцд: Үүүүүү!
Анон: Хайртай хайртай
Анон: Чинийх ёстой гэгээлэг коммэнт байнаа
Энбос: Тэр чинь өөрөө үхсийшдээ би алаагүй
Гаамп: Гуц чи
Юки: Аа би ч сүүл рүү гээ нөгөөх чинь босоод иркү байгаа гэж айсаар байгаад таарсан. Гялгар уут дугарах шиг ч болоо л аймар.
Цитрус: Тэгээ чи буцаа гүйсэн бол яг мөргөлддөг газар байсан байшд
Зоригт8: Хов бичцэн байна гэжүү
Огэ: Хэ, цагаан юм дорхноо халтар болоод ядаргаатай юу?
Шоутаймэр: Дадлагын цагтай болмоорим байгаам даа уг нь.
Хаарли: Харин, Хартолгой гэж дуудаад үздиймүү. Мөн бол чих нь хөдлөх ёстой доо.
Витнэсс: Ямар нэртэй байсийн?
Кула: Тэгсийн болуу, дорхноо л тураад хэрзийсэн яс болцы шд. Алхаж ч чадку.
Галавсай: Хаана байнаа чи? Түрүүн яасан бэ нээрээ?
Хаукс: Биий юү?
ГансүхБ: Би бол чамайг шууд ойлгожийнэ.
Хөхөө: Тийм шүү, хэрвээ банди нар хөдөлдгүй байсан бол тэднүүс амьтан тэжээхгүй л байсан байх :Д
Анима: Нохой тогтку байвал муурны нэр өгчдийшд
Спонж: Таталдаагүүмаа, цагаар хийх нь над шиг тэнэмэлийн хувьд лайны ажил байсийн
Сайхан санаа: Тэр зурагныхаа Урл-г тавь л даа хары л даа том эмэгтэй мээнэ. Нээрээ дөхцнүү одоо?

õàðàìñàëòàé þì øèã ìºðò뺺, õýõý ãýìýýð áè÷ëýã áàéõûí,

¸ñòîé àìüòàí òýæýýõã¿é ãýæ áîääîã, ººðºº ÷ òýð àìüòíûã ÷ çîâîîõ þì øèã ñàíàãääûí, ó÷ðàà îëîëöîõã¿é, ÿàõ ãýýä áàéãààã íü ìýäýõã¿é þì ÷èíü,

áè äºðâºí õóðóóãàà àìàíäàà õèéæ áàéãààä ëàéòàé ø¿ãýëääèéøä.

Ñàíàà íýýðýý äºõöèéìóó, ìýäëýã çýäëýã áëîã ìëîãîîð òààðõàà áîëüæýý íýýðýý.

Хариу бичсэнд багшдаа талархжийнээ. Тэгжийгаад өөрийгөө даах чавдар суухаараа муурны нэртэй нохойтой болноо. Том, Пусси мусси нтр...
Дараагийн хичээл хурдан ороосой.

би бас бацаан байхдаа нохойтой болохыг хүсээл байдаг байсын. даанч ээж дургүй. тэгж тэгж нэлээн том болсон хойноо нэг нохойтой болсын. бүлтрээр гэдэг цагаан нохой. хүмүүс гахай, нохойны эрлийз гээ солиороод байдаг байсын. зодоонч зан нь цусанд нь л байдымуу хаашаан. бусад нохойтой тоглож мэдэхгүй. очоол шууд хүзүүнээс нь зуугаад авдаг. тэгээд жаахан тэнэгдүү. бүх юмыг хүчээр шийддэг болоод тэр юм болуу. гэхдээ л хөөрхийд бас зөндөө юм зааж өгөхөд сураад л байсым даа. өрөөсөн нүд нь толботой. яг тийм нохой хүүхэлдэйн кинон дээр гардаг ш д. тэгээд бас яг 3 хөлтэйм шиг хажуулдаж давхиад байдаг. нэлээн удаан хамт байсымөө. даанч ээж сүүлдээ тэсэхээ болиод, хүнд өгнө гээд. авах хүн нь ирээд, машиндаа суулгаад явахад нэх хөөрхөн, машины арын цонхоор над руу хараал байж билээ. би гэртээ ороод нэлээн уйлсан. нэх удаагүй үхчихсэн байх дөө гэж харамсаад байдын. нохой айлд очоод дасаж чадахгүй хурдан үхдэг гэж сонсож байсын. ай хөөрхий, манай гэрийн нэг тэнэг эрх гишүүн болсон байж билээ.

нээрээ маниусын үед, дэгдээхэй мангар их тэжээдэг байсан тээ?

Энэ дээр Хөхөө аягүй муухай завхруулжээ

za bagshaa guai yagaad minii neriig gargaad bndaa? bi shvgeldej chadahchgvi zao. nadaa Mike geed huurhun alag gulug bsan daanch terneesee aigaad, ter nadaas aigaad neg l dotnosoj chadaagui shd kkk

(ene ubuntu suulgatsan chin mgl fontoo medhee baichlaa)

аааая юуун лагийн юубунту?

Anima-d Gohoo-iin onigoog dahij unshij ogii. gh gh gh

надаа бас нохой муур хоёр байсын. муурыг нь бүр нялхад нь эхлээд авсан болохоороо нохойгоо байнгын дээрлэхдэг байж билээ. сүүлдээ ч найзууд болсондоо. даанч тэгээд нас н яваад үхсэндээ хөөрхийс одоо чамьтан тэжээе гэж бодогдохгүй л байна

Энэ хүн зураг оруулж сураасай Нөгөөх нь чаддаг болцонг баййхад

Энэ ёоолк моолк гэсэн толгойгоо одоо сольчкээч.

цагаан сарын бууз, тавгийн идээний зурагтай толгой хийчкээч. бас валэнтийны

aan jg shg Harley

Бага байхдаа би нэг удаа үхэрт мөргүүлж билээ. (Амьтантай холбогдох өөр шижим олддоггүй ээ)

Миний нохойг Тарваа гэдэг байлаа. Нэг соц үеийн шүлэгчийн нэр шиг.

сонин л түх байшд...би нохойтой болхиймсан гэж зөндөө боддог байсынмөөө..даанч чадаагүй нэг сто хөөрхөн гөлөгтэй болсийн даанч аав хоёр хонуулаал хүнд өгчихсөн...зөндөө гомджийсондоо...

нохойны тухай гэвүүл ийм л нэг дурсамж байнадөө...

хүн хүнээ хайрлахыг нохойноос сурсан гэдиймдаа

нохой эзнээ хэзээ ч яаж ч орж ирсэн баярладаг.

харин ааштай авгай нар бол нөхрөө оройтоод орж ирэхэд яадаг билээ кккккк

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл