Мэргэжил бүхэн сайхан: Малчин "туслахуу эс туслахуу"

Сүүлийн үед дэлхий даяар юу болоод байнаа. Энд тэндгүй Испаан, Монголгүй хүйтрээд дээр нь, 7 нар гараад, газар Гайтид бас манайд хөдлөөд, энд тэндгүй онгоц барьцаалаад, зарим газраа үер болоод, Тогогын хөлбөмбөгчидийг буудаад сайн юм ердөөсөө дуулдкуумаа. Хуучин цагт чинь Бритни нүцгэн зургаа авхуулав, БийЭэкс боссдоо алгадуулав, Британика хэвлэгдэв, Архангайн айраг ирэв, айлын охин өсөв гээд дандаа сайхан мэдээ байдагсан.

Гадаа тас няс хийсэн хүйтэн болоод алжээнаа. Даанч дэлхийн дулааралтай тэмцэж байна гээд дарвагналдаад Копэнгаагэнд цуглаад улсыхаа мөнгийг үрцгээгээд байсымаа. Ерөнхийлөгч л болсон хойно аль улсыхч бай гадагшаа дотогшоо татварын мөнгөөр нисэх завшаан олдвол яаж алдахав дээ нисээд очдын байгааз дээ. Энийг нь тэр уулзалтанд 192 орны удирдлагууд очсоноороо шууд нотолж байна. Халуун орныхон дэлхийн дулааралтай тэмцэж байхад хүйтэн бол аюул болдог улсуудын ерөнхийлөгч нар гаригаа андуураад очцон шүд мүдээ чигчийлцэн яаж дарвайчаад үнэн хайнга суужээсэн болдоо. Тэгээд хэтэрхий их тэмцэснээсээ болоод одоо байгаа байдлаа хар мал нь хэдэн мянгаараа осгож үхэж, мань мэт гадуур явах гэж нус нулимстайгаа холилдож байшд. Одоо миний хүч хүрдэг бол дэлхийн хүйтрэлтэй тэмцэмээр байгаан манай энэ их хурлын гишүүд бол. Дэлхийгээ байгээ ядаж монголыхоо аан.

Малчид л хөөрхиймдөө мань мэт ч энд тэндхийн аптек, дэлгүүрт орж дулаацаад нэг болоод л байна. Эртүүд нэг аптекийн эгч яаваа "юм авахгүй хурдан гараачээ чи, чамайг байхаар хүмүүс сэжиглээд орж ирэхгүй байна аан" гэж хөөж мөөгөөд. Дахиж 2 дэлгүүрээс хөөгдөж байж арай гэж хөлдөлгүй автуусандаа суулаашд. Ингэж байхаар ерөөсөө малчин болдог байсымаа. Би малчин бол үнэн сүрлэг байгаа даа. Өдийд чинь гүзээ ч юм уу, дарваан ч юмуу нэг хочтой болцон ааль 20 хүрээгүй байхдаа авгай аваад хэдэн бор хүүхэдтэй болцон, мянга гаруй малтай болцон.

Яагаад заавал 1000 гэжүү. 1-рт малчин болхын тулд "мал байх" хэрэгтэй. 2-рт малчдийн хөрөнгийг чинь малын тоогоор хэмждэг болхоос банкин дахь мөнгөөр, байр сууцаар нь хэмждэгүй юм. Тэхээр мал нь 1000 байх хэрэгтэй байх нь. Зиа мянгат Гаамп иржээнэ одоо ч ууж идэх гэж үзүүлж өгнө дөө гэж мэгэх нь байна шүү дээ.


Тэгээд нэг малчин найзтайгаа хэдэн юм уужаахдаа ярьсанаа бичий дээ өөр ч бичих юм олдкуум. Зий тэгээд морь уяаад, нэг сайхан хөөрөгтэй, гаднаа нэг 69 сойцон, нарны энээргийн гэрэлтэй болход болоод явчина дөө ерөнхийдөө. Зун бол хамгийн сайхан хот суурин газраас амьтан ах дүү ирээд. Тэд чинь их өдцөөн. Ирчээл "хөдөө ёстой сайхан агаар магаар нь, хөдөөнийхөн л ёстой монголоороо байгаа, жинхэнэ монгол ахуй чинь энэ, болдогсон бол энд ингээд сайхан амьдархысан" гэнэ. Дугай л айраг ууж мах идэж байгаадл явахгүй. Жинхэнэ монгол гэхээрээ ус цасанд ордогүй, боловсрол нимгэн, эцэж туйлдатлаа ажилдаг, тэдэнд хамаг юмаа хэдэн талх боовоор өгөөд суужээдэг улс юмуу хаашаан. Амьдархыг нь хүн байг гэцийм шиг болдогсон бол гэнэ. Яс юман дээр хот орхоороо нэгнээ тэр мууг хөдөө мал маллуулах юмсан гэж хараадаг улс шүү дээ.

Өө тэгээл юу ч хийхээс буцахгүй хэдэн чээнж нь ирээд махыг маань испээрт, таван төгрөгөөр аваад явчина. Сонгуулийн үер уг нь сайхан. Зурагтаар гардаг дарга нар чинь манайд хонож этэр. Өвөл зоволтгүй шүү өвс явуулна. Хүүхдүүдийг чинь сургуульд сургана, Ямаанд чинь мөнгө өгнө, авгайд чинь пүүдр өгнө, алив чамд архи өгий гэж мэгээд. Би бүр жил бүр сонгууль хийж байяаа гэж ерөнхийлөгчөд захидал бичих гэж байгаан.

Өвөл дарга нарыг нь үнэгүй өвс өгий гэхээр бид чинь хадланд гармааргүй болчихын, малаа цаазлаад зарий гэхээр чээнжүүд хямдхан авчихгээд байхын. Ууг нь баруун саахалтын Балбартай нийлж чээнжэд өгөлгүй хот орж зармаар байвч энэ туучий мөнгө идчиж магадгүй туучий байгаамаа. Ууг нь өгсөн өвснийхөө тоогоор мал аваад явчдаг бол бид чинь тэгэж өвсөөр малаа өгөхгүйн тулд хадлангаа хадаад илүү гарсан малаа өөрснөө алаад идэхээ бодно биддээ. Тэхдээ зуд бол байгалийн гамшиг шүү дээ.

23 comments:

1t

1 d
Angiihan haachiv

kkk, savaagaad hayachihiimaa...
iim yumiig chin ug n aimar seriousnii bichdiin shde
tegsen chin arzaital ineed hurgej baigaad duusgachihiimaa, zui n malchid, tanii minii hamaatan, eleg negt ahan duus tend hotoo harluulj, malaa uhuuljiina... ah duus mini tuslaarai enee teree geed bichih yostoi shdee...
tegeed daraa n, end tend iim tiim handiviin san baina, nuhduu geel... bichih yostoi baihku yu, gomboo bagshid odoo surguuliin zahiral bi suragchdiinh n nuden deer muu taviad yaahav dee... neg udaa harj uzehees ... kkk

хаха харин тиймээ тэр хотыхон хөдөө очихоороо гэдэг дээр бүр инээд хүргааячлаа юугдэг билээдээ. хөдөө мал маллажаахдаа таарсан зус гээд л хахахаха

huduu yavj saalichin bolmoor sanagdchlaa baina.

..монголын араажуугаар "малчин" гэдэг нэвтрүүлэг явдышд...
...саяхан нэг малчин залуутай ярилцаж байлээ..яааг иймэрхүү юм ярьжээлээдээ зайлуул хэхэхэ...хөөрхий мал дээр гараад удаагүй болхоор бусад удам дагасан малчингууд нь бэлчээрээ өхгүү байна гэсэн...
өөр юү юү гэлээ..аан тийн устай газраа өвсгүү, өвстэй газраа усгүү гэцүү байна л гэсэн...мань хүний бодол вол баянбүрд шиг газар амьдармаар айн...тэгээл нар шараал, мал нь бэлчээл, бикинитэй хүүхнүүд усанд орцгоогоол...хахаха

yasan ih mongoliiin araajav chih tavin sonsdog hun bas baidgiin bn
Gumpaa bagsh malchin baigaad heden bor huuhedtei baisan bol yuuunnn ingej blogiin bichleg mantai suujaah baisan baihdaa,, esguul harin ch lag idevhten bichigch ntr .. heden bor huuhduudee huurhun bichtsen ntr

Ингэхэд Го багшээ хэний талд байнаа?
малчдын талд байна уу миний талд байна уу?

Па зураг орцон шаажийна. Энэ хоёр бүр хаакер болохнээ дээ?

dendev mallchdiin tal n bich yumuu.

Би малчдын талд биш, хотын ядуусын талд байгаа хө

Зураг оруулаад сурцан байна ш д Овоо ш дээ

"Хөөе ногоон толгойлсон Гаампаа малдаа гараачээ... үхэр тугал нийллээ... хонь чинь хаагуур байгаам бээ..." гээл авгай нь үглэжийх байхдаа...

Сайн уу. Энэ сургууль, сайт, блогыг өнөөдөр анх харлаа. Цаашид байнга уншиж байнаа. Хоёр багшаа та 2 юу хийдэг/ямар мэргэжилтэй вэ гэдэгч билүү/ хүмүүс вэ? Нээрэн пиавчин л гэж битгий хэлээрэй

Пиавчин шдээ цаадуул чинь kk

Саяхан монголын радиогоор сонссон:

Хүйтрээд цас ороод уул руугаа гарч буулаа. Гэтэл эрээн /ирвэсийг ингэдийн гэнэ/ мал идээд. Хоногт 5 хонь, 7 ямаа идчихлээ. Ирвэсийг алж болохгүй гээд олон улсын ямар гэнүү конвенцид заасан байдаг болохоор одоо идүүлээл байжээн...

гэжээээлэээээштэээээ

дандаа сайхан гарууд оржээ. хайн

Хотынхон ихэнх нь хөдөөг зуны налгар өдрүүдээр л төсөөлдөг. үнэн хэрэгтээ хавар өвөл нь майр хэцүү байдаг шүү дээ.

Хари тэх, Зараа мараа, Ицми зицми, Үлэмж мүлэмж хүлэмж зүлэмж гэгээд хайн. Биштий оржээ гэдэг биздээ таануудыг ... тээээ ГОМБОООооооо.

Малчдын авгай нарт пүүдэр цуглуулаад баяр ёслолын байдалтай ачуулцгаах уу? Блогчид оо?

1t gedeg ni t1t gejugam shig haragdjii shd

Малчидыг татвараас хөнгөлөх юм бол хотод байгаа экселтэй иргэдийг бас татвараас чөлөөлье гэж хэн ч билээ нэг бүдүүн гишүүн хэлсэн гэнэлээ. Би тэрийг их дэмжээд байгаа. Тэр хүмүүс мал хэмээх өмчтэйнхөө төлөө хөнгөлөгдөж байгаа юм бол хотынхон эксел гэдэг өмчтэйнхөө төлөө хөнгөлөгдөж болжугам л даа. хихихи

Sain uu Gumpaa saihan bichjee mundag shuu

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл