2010 эхний бичлэг. Идеа: Утас, дарс... Яджаахад салют, энд тэндгүй пис пас

Шинэ оны мэндээ шавь нар мээнэ! Оноо сайхан гаргацан уу? Архи дарсаа тааруулаад сайхан уусан биз дээ. Багшаа нар нь сайн, онд мэнд л явж орчлоо. Го Идеатай 31-ний орой баахан хууч хөөрчээ. Баахан ч гэж, он гарах гэж сандаргаад хальт шахуу л юм болсон гэцгээж байна. Ингээд 2010 оны анхны бичлэг Идеагийн маань ярилцлагаар эхэлж байнаа. Артгаа багшаа нь ажилсагаараа энд сийрүүлэв. Энэ сийрүүлэх гэдэг үг ясны сийрэгжилттэй холбоотой юу гүй юү?

Гомбоо: Сайнуу хүхээ, шинэ оны мэнд! Сайхан баярлаж байна уу

Идеа: Сайн сайнуу, шинэ оны мэнд! Он гарлаа даа. Тэгсэн чинь ингээд хийх юмаа олж ядсан хүн шиг суужийшд би.
Г: За зүгээр байгаарай, ярилцлага өгнө гэдэг чинь чухал үйл явдал. Гэснээс нээрээ идэж уухын дэв Идеа гээд байдаг, баярын өдөр цэрийтлээ идээд байжээнэ уу?
И: Тэгий шд, баяраар идэхгүй өөр юугаар идхийн.
Г: Гэдэс цэрийчхээр хөдлөхөд их гэцүү байдаг. Муухай мэдрэмж шүү.
И: За тэгтлээ ч бас цэрийлгэхгүй ээ чамайг бодуул. Би чинь бас хэмжээ хязгаар гэж юм байдгийг мэднэ.
Г: Тэгээд яагаад идэж уухийн дэв гэж нэр аваав хө?
И: Мэдкү чиний л өгсөн нэр шд. ӨгсӨн хүн нь мэджаагааз!
Г: Аа тэгсэн нээрээ.
И: Би дүгнэхдээ, муусайн атаархуу юмнууд аялгуу сайхан нэрэнд минь хорсохдоо л тэгж гуйвуулсан байх гэж боддийн.
Г: За тэр яах вэ, сайхан баярын орой чинь хэрүүл гуйгаад байнуу гүй юу. Айл бүр шинэ жилээр нийслэл салат, тоорт, нэг шампаасагтай ээлжилж идээл тэмдгэлдэг. Та юу бэлдвээ өнөө орой? Чи ер нь хэр ажилсаг билээ, хамаг юмаа бэлдцэн хүн шиг л мээсэнжэрт байжаахын?
И: Өө бэлдэж яадах юу байсын, аль өдөр бэлдцэн тэрий чинь. 12-г хүлээлгүй задлацан иджийнэ заримыг нь.
Г: Зүйтэй! Аргагүй хашир хүндээ. Унтачуул яахийн тэ?
И: Тийншд, тэгвэл шатлаа шд. Хүүш гэснээс энэ чинь ярилцлага яваад байгаамуу биш юмуу?
Г: Яваад байгаа л санаатай еншдээ! Явжаахад л яваад байгаамуу гэхиймаа чамайг харахад яагаад байнаа би?
И: За за хөөрхөн болжээнэ, яваад бай даа ингээд.
Г: За та чинь сэтгүүлч байхаа? Хүмүүс ингэхийн, гүэ хүмүүс биш сэтгүүлчид. Бааранд суужаагаа улсыг тв-гээр гаргаал монголчууд архидан согтуурч байна гээл, ярилцлага өгөхгүй гээд байхад албаар аваал, энэ нүүрээ нуужаагаа хүн больмоор байна тээ гэж мэгээ л. Тэгээ л энэ хүн бол гээ л угийн нэг нийгмийн шаар шиг яриа л баллаа хаячxын. Та хэн нэгнийг ингэж өөрт байгаа хэвлэлийн зэвсгээ ашиглан гүтгэж хүчирхийлж байв уу?
И: Өөрөө их дайрсан стилийн ярицлага аваад байна. Бодуул хэд хэд хүчирхийлүүлсэн бололтой.
Г: Та хэвлэлийн хүчирхийлэл хийж байвуу л гээд байшдээ би.
И: Заргалдаач, эрхийг чинь хамгаалдаг байгууллага байгаа шд. Хүчирхийллийн эсрэг төв энээ тэрээ гээд.
Г: Намайг авахгүй байнаа тэнд чинь. Чи угаасаа архичин байна. Яг бодитоор бичиж гээд.
И: Би тийм юм хийж байгаагүй ээ, шаардлага ч байхгүй. Нэг тиймэрхүү маягаар бичиж нийтэлдэг газрууд байдаг л юм.
Г: Та тэгүүл банжиг дээр блог бичдэг байсан Га үсгээр эхлээд мп үсгээр төгссөн нэг хүнийг элдэвээр дайрч зайдасний төлөө гахай тэжээх эмэгтэй байхуу гэж барьжээсэн түүх байнуу гүү юү?
И: Хаха тэр чинь блогт чинь үлдээсэн сэтгэгдэл шд ээ. Тэхээс аль нэг сонинд Гаамп бол зайдастай гахай энтэр гэж бичээгүйз дээ.
Г: Блогоор бол хүчирхийлж байсан хүн гэж ойлгож болох уу таныг?
И: Тэр чинь хүчирхийлэл биш бодит үнэн. Чи өөрийгөө зарна гээд байсан биз дээ?
Г: За өөр юм ярий.
И: Тэгээд шинж тэмдэгээ хуучирсан, суурь өвчтэй, царай муутай цалин багатай энэ гээд байхаар чинь...
Г: Өөр юм ярий даа. Плийз.
И: За за тэгий. Үнэн үгэнд хүн өшөөтэй гэж гөө мөн үнэн үг шүү
Г: Шинэ жилээр хүүхнүүд палаажандаа багтана хэмээн хэдэн арван өдөр хоолоо хасаж үйлээ үзэж үсээ зулгаадаг. Танд эмэгтэй хүний хувьд тиймэрхүү зовлон байвуу энэ жил?
И: Одоогоор хараахан тийм асуудалтай тулаагүй л явна. Тулах ч гүй биз ер нь бол
Г: Яагаад? Палаажаа томдуулж авдаг гэсэн үгүү?
И: Өөрөө багтахгүй бол өөрийгөө багтаахаар сайхан том палааж авч болно шд. Тэгээд ч тэгж огцом өөхөлнө гэж юу байсын, ямар чиний гүзээ биш. Чиний цувдай л миатр миатраар сунадаг байх, харваас.
Г: За зүйтэй. ... Таныг блогчид уншигчид цэцэн цэлмэг үгтэй энээ тэрээ гэхийг мингатаа сонссон. Тэгээд цэцэн үг цээжэнд гэдэг үг байдагийг санаад тантай дээр үед нэг уулзаад харахад цээжинд чинь мөөм л харагдаснаас үг харагдаагүй. Ер нь цэцэн үгтэй биз дээ? Хэрүүл уруулд бол хэрийн хүнийг дийлнэ биз?
И: Бэлэн үг цээжинд, бэлэг эрхтэн салтаанд гэж Монгол ардын сайхан зүйр үг байна шд. Өө золиг оо нээрээ ярилцлага өгч байгаа билүү.
Г: Бэлэг эрхтэн дээр яг санаа нийлжээнэ.
И: За за бүсэлхийнээс дээш юм ярий
Г: Тийн мөөм цээжний тухай ярижээсэн. Тэрийгээ л ярий.
И: Мэргэн үг цээжинд, мээмний товч лээвчигэнд. Аа бас биш болчлоо. Ер нь бол би нээх хэрүүлч амьтан биш л дээ. Яахуу хүнүүс зарчмын юман дээр маргаж мэтгээд ялагдчихаараа нэг тиймэрхүү хэл үг гаргадаг л юм шиг бна лээ.
Г: Хэд хэдэн удаагийн том тулгаралт хийж байсан биздээ эрх биш
И: Өө байлгүй яахуу
Г: Ихэнхэд нь даваад гарна биз
И: Өрсөлдөгчөөсөө л болно л доо. Тухайн дүрээ хэр судалсан...
Г: Аанхаа, зүйтэй.
И: ямар арга текникийг голчлон барьж байна уу гэхчлэн стратегийн чанартай өгөгдлүүдийг их харна шүү дээ
Г: Ер нь тэгээд одоо эргээд бодоход залууст хэлчмээр сургамжтай сэтгэл догдлуулсан тулаанууд болж байвуу?
И: Дээхнэ үед даргатайгаа нэг тулж билээ.
Г: Уухайс!
И: Намайг хүчээр тэмцээнд оруулах гээд, тэр нь яаджаахад буудлагынх. Сүртэй нь аргагүй өрөөндөө дуудаад -Чи бууддаг уу гээл асуухаар нь...
Г: Күй тэр!
И: өөдөөс нь -Хэнийг? гээл асууцан
Г: Xэ хэ өөрийг нь буудах нь гээл ухаан алдцан байхдаа хөөрхий. За тэгээд?
И: Тэгсэн чинь хэнийг болохоор буудаад хэнийг өршөөдөгийн чи гээл дуугаа өндөрсгөхөөр нь түрүүлж өдсөн нэгнийг бол өнгөрөөдөггүй л юм гэчихсэн
Г: Хайн. Би тэхдээ танийг нээх өдөөгүй гэдгээ урьдчлаад мэдэгдчий. За ер нь таныг ямархуу хүн бэ гэдгийг блогоор чинь хүмүүс мэднэ, мэдкүү нь ороод уншчна биз. Одоо өөрийнхөө уншдаг блог уншдагуй блог, ер нь блог энээ тэрээгийн тухай нэг сайхан бураач хө!
И: Сав л хийвэл блогоор тэнүүлчлэх дуртай. Ордог хэдээсээ гадна ордоггүй хэдээр орцон л явжээдэгийн.
Г: Блог бичих их цаг зав шаардхымуу. Сайхан завтай хүний ажил бишүү ер нь?
И: Бас хөөрхөн цаг үрнэ ээ. Гэхдээ би саяхан нэг архиваа харлаа л даа...
Г: Зүйтэй, сайхан юм харж.
И: Тэгсэн хамгийн завгүй сардаа хамгийн олон бичлэг оруулсан байхын
Г: Пэээ улсын байгууллагын ажлыг алжаагаа байхгүй юу!
И: Гүй ээ харин хамгийн бүтээлтэй сардаа гээд байхад чинь. Ажил ч нойл, блог ч нойл үеүүд бас байж.

+++++++++++++++++

Г: За хэлчмээр муулчмааар магтмаар хүн байвал шууд хэл. Бас хэлхийн сан гэжээсэн үгнүүд байвал хэл. Ерөнхийлөгч, санта манта гээд хэнд ч хэлсэн яахуу. Угаасаа манай хэдэн шавь нараас өөр хүн уншихгүй.
И: Хэхэ жаахан бүлтэрч, их олон хүнд юм хэлмээр л байсын, даанч он гарах гээд анхаарал төвлөрдөггүй. Утас, дарс... Яджаахад салют, энд тэндгүй пис пас. Чамд юм сонсогдож байна уу?
Г: Мань хөдөө шахуу байдийн, юм лав сонсогдохгүй байна
И: За одоохон хө утас дугарчлаа.......... Аа найз маань шинэ оны мэнд хүргэж байна. Би бас хэдэн хүн рүү ярьж мэнд хүргэнэ дээ, чи бас тэгэх үү. Хүн болгон л нэг нэгэндээ шинэ жилийн мэнд хүргэж, аз жаргал хүсцгээж байгаа даа.
Г: Аа тэгнэ дээ. Цонхоо нээж, цээжээ цухуйлгаж байгаа л, бүх монголчууддаа шинэ оны мэнд хүргэяааа... гээ л орилноо одоо 12 болонгуут.
И: Хэхэ он гарах гэж байхад солиороод чаатлаад суужээдэг чи бид хоёр ч гэж таарсын. Tа муу хоёр ер нь зориуд намайг ийм эгзэгтэй үед тааруулсан бна шд.
Г: Харин бүүр санаа зовчлоо. Он гарах гээд байхад айлын эзэгтэйг нэтэд уяад.
И: Уяа муяа ч харагдахгүй л байна л даа. Гэхдээ гэрийнхэнтэйгээ инээж наргий даа энэ чинь.
Г: Бага уугаарай
И: Өөрийгөө хичээ, би яахуу.
Г: За
И: Бүх хүмүүстээ хандаж хэлэхэд: Бүх гомдол, бухимдал, цөхрөл, сэтгэл дундуурхал, шандуурлаа 2009 онд тайлж үлдээгээд....
Г: Xувцасаа тайл гээгүй нь яамай даа.
И: Шинэ оны эхний өдрөөс л эрч хүч, ирмүүн амжилт, өрнүүн мөрөөдөл гээл өнгөтэй өөдтэй болгоныг өмсөөл давхарлаад яваарай. Тэгээл дараа оны эцэст далан давхар далавчтай байцаа шиг болчоод суужаагаарай, бар жилийн өвөл хүйтэн гэдгийн, ядаж л даарахгүй.
Г: За сайхан ерөөл бна. Та ч баахан юм давхарлацан хүмүүсийг харж шоолох нээ дээ?
И: Тэгэх гээгүй ээ, халаалт дулааны мөнгөнд ч хэмнэлттэй сайхан ерөөл хэлжээнэ.
Г: За эзэгтэй минь, гэрийнхэн чинь хүлээж байгаа байх. Цаг зав гаргасанд чинь баярлалаа!
И: Ярилцлагын буландаа урьсанд баярлалаа. Та 2-тоо ирэх ондоо барбагш сургуулиа улам сайхан өргөжүүлэхийн ерөөл дэвшүүлье. Оноо сайхан гаргаарай. Аз жаргал хүсий!
Г: За баярлалаа. Он ч гарлаа даа. Сайхан баярлаарай. Гэрийнхэндээ мэнд хүргээрэй.

17 comments:

Шинэ оны мэнд! Бүгд шартаад алга болчихжээ дээ янз нь..

Shinii hoyrnii mend. Idea huuhentei sahian yariltsaj.

Erdemei orgildo hurehen
Engui yehe bagshaduud boloi

Galavsai

2t moyort gej uziil dee ami-draldaa bi chen odoo, amaa olohguimuuj arzaitlaa shartaarai, happy new year

oo myy galavsai uritajchij, hi galavsai, happy new year galavsai

энэ муу идяааа ууяааа хоёр иймэрхүү л юм ярина дөө, харин ч санасанаас гайгүй юм ярьж, тэй олон түмээн, тэй хүний хайлан артаг багшаа?

шар тайлах хүн байна уу, агсам согтуу би чэн зараа залгичаад энд комментоор агсамнаад хэцүү байнаа

хэн ч алгуу, таануус хүнд ганц ч гэсэн тус болчих сайхан сэтгэлгүй, ийммм шшшт

Ярилцлагууд чинь нэгэн хэвийн болоод байна шүү. Асуултууддаа өөрчлөлт хийгээчээ багшээ.
Хариулж байгаа нь ч гэсэн дээ. Зүгээр мээсэнжэрдээд сууж байгаа биш хүний блогт яриа өгч байгаа хүн байна даа энчэн.

Шинэ оны мэээнд олон түмээн. Сурвалжилж сураагүй хүн сурвалжлуулж сураагүй хүнээс ярилцлага авахаар энэнээс дээр юм гарна гэж байхуу Дэндэвээ.

хэхэхэ, ШИНЭ ОНЫ МЭНД

goy l yariltslaga bolson bna shd :)

Yariltslaga saixan boljee Ideag neg sain uduud avbal mani met baariig ni daaxgui l baixdaa tee

Gump bagshaas neg asuult bna aa Indra gej xen be zaaval xariulna shuu

Indra gej henbeee?

Asuultuud juldjee. Idea huuhnees beldej baigaad tas hiitel asuuh baij dee. Tegvel chas hiitel hariulaad sonirholtoi yaria bolohgui yu. Survaljlagchid joohon hariutslagatai baij yariltslagch humuusee sudalmaar yum aa.

сайхан ярилцлага болж.. тэр хэдэн уран хэллэгийг цээжлээд авая...

сайхан санаа

idea-ийн фээн нь ш д. Гоё ярилцаж. бэлэн үг цээжинд бэлэг....мэээмний товч....сайхан үгнүүд сурлаа. зайдасны төлөө...мэдэж авлаа. ха ха.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл