Оны онцлох Гаамп

Зиа манай сургууль сайн муу бичлэгтэй, сайхан (би), муухай 2 багштай, шавааралдсан олон шавьтай салгалсаар байгаад нэгэн оныг ардаа үдвээ. Анх артгаа авгайтай хэрэлдээд удалгүй блогоо хаах байх гэж боджээсэн бол бас хөөрхийг удирдлага дороо ажиллуулаад нэг жилийг барчлаа шүү. Зиа ингээд блог уншигч сэтгэгдэл бичдэг олон шавь нартаа, сэтгэгдэл бичдэгүй сэмхэн гардаг шавь нартаа шинэ оны шижигнэсэн мэндийг хүргэе.

Гадаа шинэ жил мөн сайхан болжээн доо. Хүмүүс энд тэндгүй оны шилдэг, топ онцлох юмнууд жагсааж байгаа энэ үед бусдын тухай сайн мэдкүү болхоор нөгөөтэйгүүр өөртөө маш хайртай тул өөрийн гэсэн онцлох шилдэгүүдээ тодруулна.

Юуны өмнө оны онцлох ямар ч шилдэг, топ, онцлох номиноцод нэр дэвшиж шагнал аваагүй Онцлох хүнээр Гаамп миний бие өөрийгөө шалгарууллаа. Зайлуул гадуур дотуур гүйгээд сэргэлэнхэн шиг байсан бол энэ жил ядаж нэг юмнаас зуурч болох л байсан байх л даа. Сэргэлэн биш нь төдий чинээ.

Оны онцлох Ухаан муутай хүнээр Гаамп би бас дахиал шалгарлаа. Юм шалгаруулахаар л өөрөө шалгарчаад төвөгтэй хорвоо вэ. Нээрээ энэ хүмүүс бүгд л юу ч асуусан тас няс хийтэл хариулаад тэр тухайгаа бүүр дэлгэрүүлэн яриад дээр нь шүүжмлээд хаядаг болж. Бүгд ухаантай байх чинь бас л гоё юмаа. Хүүхдүүд бүүр яагаад гэдэг асуултаа хаяж байна.

Оны шилдэг Үзэж хардагүй бөө биш хүнээр бас шалгарч болж байна. Энэ шагнал жоохон но-той. Би өөрөө хүн амьтанд үзэж харуулаад явсан бол Нострадомус билүү урт нэртэй нөхрөөс илүү ирээдүйг хэлдэг хүн гэдэгтээ өөртөө бүрэн итгэх байсан байхаа. Даан ч тийм юм болох мөнгөгүйдээд чадаагүйм.

Оны онцлох одон мидаалгүй үлдсэн хүнээр бас л би шалгарч яваа харагдахым даа. Гүү хаашаа ч харсан ядаж адрчилалын одон зүүцэн хүмүүс явахын. Таван жилийн гавшгайчийн тэмдэг ч болтугай олж зүүхгүй бол жинхэнэ моодноос гарахнээ. Хөдөлмөрийн гавяаны улаан тугын одон байхад гавгайч зүүгээд явхад яахуу дээ.

Оны онцлох улс төр, оюутолгой яриагүй хүн бол би. Учир нь яаг сонгуулийн үед аман дээр юм гарцан байсын. Бас оюутолгойг сайн мэдкүү жоол хүн амьтанаас асуужаагаад яг ярихын даваан дээр он гарчлаа. Ирэх жил Оюунаатай Оюутолгой, Тамжидтай Таван толгойн тухай яриад тарааж хаяая гэж бодоод байна. Энэ хаях гэдэг үг яасан хэцүү үг вэ чоорт гэж.

Оны онцлох хүний томуугын ээч нэг ээн нэг гахайн ханиаднаас айгаагүй хүнээр би тодорлоо. Баяр хүргий. Тэхдээ энэ их эмгэнэлтэй л дээ. Эхэндээ за над шиг ядарсан, царай муутай балиар амьтанд тэр вирус яаж л тусаа аж, гахайнаас хүртэл зугтаацан вирус шүү дээ гэж боджээтэл гээнт халуураад зүгээр болсон тэр вирус нь амьтан л болсон хойно тусаад гэнэт надаас сэжиглээд буцаад явцан байх гэж боддын шүү.

Оны онцлох төрөөс юм аваагүй азгүй хүнээр би бас тодорлоо төрийн минь сүлд өршөө. Аилгалаар, цалингаар, тендерээр, хүүхдийн мөнгөөр, шинэ гэр бүлийн мөнгөөр, шинэ хүүхдийн, хөгжилийн бэрхшээлтэй иргэдийн, автусны билээтийн, гээд бүгд л хувь хүртэж байхад би таг. Гүү тэр муу ямаа хүртэл амьд явсаныхаа төлөө мөнгө авжаахад би амьд явсаныхаа төлөө мөнгө өгжээдэг. Энэ их тараалтан дундаас хоцордог миний л хохь л доо. Ядахнаа хөгжилийн бэрхшээлтэй болдыму гэж муу ёрлож байхав дээ.

Шагналуудаа авахдаа ингэж хэлхий. "Зиа энэ шагнал үнэхээрийн зөв, сайхан, нэр хүндтэй хүн бүхэн авчихаад байдагүй шагнал билээ. Энэ шагналыг авч байгаадаа сэтгэл үнэхээр хөдөлж байгаа бөгөөд нүдээ олсон зөв шагнал байна гэж бодож байна. Энэ шагналын шүүлт үнэхээрийн шудрага болсон бөгөөд шүүгч нартаа баярлалаа гэж хэлий даа. Өшөө олон шагнал авнаа би энэ шагналыг миний ирээдүйд авах шагналын төлөө өгсөн гэж ойлгож байна"

Зиа зиа юутай ч эдгээр юманд өөрийгөө түрүүлүүлцэн сэтгэл нэг л өег болоод атаархахгүй болоод ирж байна шүү. Өвлийн өвгөнөөс бэлэг мэлэг горьдоод байсан одоо юун тэр сахалтай зөнөг, жоохон охидууд дагуулсан, хүүхдүүд барьж үнсдэг чивэлт өвгөнөөс бэлэг горьдох мантай болчлоо.

20 comments:

1

өөрөө шалгаруулаал өөрөө шалгараадаах болтоймаа. За баяр хүргий. Тэмдэглээрэй....... кккк хэдээс хаана гэдгээ хэлүүл нтр гэссссссс

оны онцлох онц сурлагатан Энэрэл ..............нтр кккк

Оны онцлох сургуулийн манаачаар Энэрэл хахаха. Баяр хүргий Энэрлээ

Дээхнэ үед хөдөөний нэг авгай зайлуул алдарт эхийн нэгдүгээр одон авахгүй юу. Сурвалжлагч сэтгэгдэл асуутал "За олон түмний буянаар олон сайхан хүүхэдтэй болж, одон медаль хүртэж байгаадаа их баярлажийнаа. Мэдээж энэ бол ганц миний ч гавьяа биш төр түмний минь, айл саахалт сум орон нутгийнхны минь хамтын хүч хөдөлмөрийн үр дүн юм аа. Цаашдаа ч улам хичээж ажиллан төр засгийнхаа хайр хүндэтгэл, итгэл найдварыг алдахгүйн төлөө болохоосоо болохгүйг хүртэл зүтгэнэ гэж боджийноо" гээл аваад хаясан гэсэн.

Яахав хэтрүүлэгтэй л байх, гэхдээ мань авгай сандарсандаа хүмүүсийн хэлдгийг дуурайгаад аминдаа их зөв хэллээ гэж өөрийгөө бодсон байх.

Тэрүүн шиг манай Гаамп өөрийнхөө хүчээр оны онцлох хүн болж, нөр их хөдөлмөр, нөхөшгүй их авьяасаараа олж авсан энэхүү нэр хүндтэй цолоо өндөрт өргөн өргөжүүлэн хадгалж явна гэдэгт итгэлтэй байнээ кк.

Барбагш сургуулийн "балинч" багш нар, "бантанч" шавь нарт айсуй оны мэнд хүргэж, аз жаргал сайхныг хүсье ээ.

Nadaa yamar ch shagnal baixgui yum uu onii shildeg shalchiganasan amitan gedeg nominatsad yalna gej bodoj jil shalchiganaad ingej myyxai xotsrox gej
Za tegeed xuuchin onii suuliin udriin mend shine ondoo sur javxlantaigaar ergen uulzaldii

Шагнал авсан хүн бүхэн "энэ үнэхээр нүдээ олсон шагнал гэж бодож байна. шүүгч нар ч үнэхээр зөв оновчтой шүүлээ" гэж хэлдэг байх шүү. хэ хэ

Оны шилдэгтээ шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлааарай. Дараа жил мамутай болоорой гэж ерөөе дөө.
Ер нь бодоод байсан чинь нэг маму багадаад байна. Та 2 шар будаа шиг олон мамутай болоорой.

оны онцлохдоо баяр хүргий ккк.

Та нарт аз хийморь дүүрэн жаргалтай амьдралыг хүсий.

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГИЙ

За баяр хүргэхгүй гараад явах хэцүү байх хэцүү. Хүргэчий даа.:P

Одоо Гамп-д бага зэрэг хамааралтай comment
Бүх багш нартаа шинэ жилийн мэнд хүргэе. Ирэх ондоо илүү ихийг сураад суралцуулаарай.
Самбар цэвэрхэн, шохой урт байх болтугай :)

Будран орсон цагаан цасыг
Бусдаас ялгарах ногоон гацуурыг
Өөдөөс мишээх олны баясалыг
Өмнөөс ирэх амжилтын жилийг
Алгаа тосоод аваарай
Алдахаасаа өмнө өөртөө үлдээгээрэй
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс будрах тэр л үед
Халуу үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхан шинэ оноо угтаарай

гэж ерөөеөөөө

Будран орсон цагаан цасыг
Бусдаас ялгарах ногоон гацуурыг
Өөдөөс мишээх олны баясалыг
Өмнөөс ирэх амжилтын жилийг
Алгаа тосоод аваарай
Алдахаасаа өмнө өөртөө үлдээгээрэй
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс будрах тэр л үед
Халуу үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхан шинэ оноо угтаарай

гэж ерөөеөөөө

хүүеээ сая юу болчивоо би уг нь сайхан ерөөлөө биччээд үлдээх гэсэн чинь шал өөр нэрээр үлдээцэн байхын....ёстой сонин юм болчлоо....би одоо anonymous гэж нэр бичээгүйдээ уг нь....

Shine jiliin mendee angiinxaan bagsh naraa ta nartai ix sonin xairtai shuu bi. Shine ondoo bugdeeree elgeeree enx tuvshin/arxi buu uu gesen ug/ turuluuruu tuvshin amgalan az jargaltai eruul enx elbeg xangaluun amidartsgaagaarai gej xusen eruue uu ta nar shuu Amidal amidrax 2 saixan bailaa daraa jil ushuu saixan baix bolnoo

Оны онцлох хүний
Олон номинацид
Торолгүй түрүүлж
Тоосоороо булсан

Гумбаа хочит
Гомбоо толгойт
Гахай гэж өөрийгөө тодотгодог
Гаампаа багшдаа ирж байгаа шинэ ондоо улам олон номинациар оны онцлох хүн болоорой гэж ерөөе!!!!

өөртөө хайртай бээжийж муухай хийжээ өөрийгөө...хэхээ..

баяр хүргий

Хоёр багшдаа, цагийн хоёр багшид бас шинэ оны мэнд хүргэе!

Ангийнхандаа бүгдээрэнд нь шинэ оны мэнд!!!!

Ангийхаан шинэ жилийн мэнд. Хайрт 4 багшдаа бас

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Айлчлан ирсэн шинэ оны мэнд хүргэе!

Аан би оны онцлох ухаанлаг сурагчаар шалгарсан байх аа.

Т.Аззаяа said...

Өөрөө өнөө Форест Гаамп гэх Баабар.мн-ы нийтлэлчийн буланд байдаг нөхөр мөн үү?

angelic_universe said...

янз янзын юманд шалгарсанд баяр хүргэе. Намайг бодуул шалгараал байгаа юм байна даа.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл