Киноны тухай сайхан явжаагаад гэнт сcөсагдсан.

Хэ! Сая багшаа нь гаднаас орж ирчээд. Дэлгүүрээр дайраад хэд гуруун пиав авцан биш, тэр орж ирээд өмд хамдаа хурдан тайлж шидэж байгаагий нь ээ. Тэхээс дотуур өмд хамд, оймс моймстой цугт нь тайлна гэдэг чинь ч тоглоом биш шүү. Сугарч өхкүү ядаргаатай. Гэхдээ бас гадуур өмдөө зөвхөн тайлчаад дотууртайгаа гэртээ яваад байж болдог учир бий. Сунацан өвдөг нь алхах тоолонд нь намилзаа аа.. л. За яахуу тэгээд багшаа нь зүгээр суухаар нэг кино самрагчин.мн-д оруулчлаа. Гү энэ чинь багшаа хүн уралдаанд оролцож болкуу гэсэн юм байхгүй биддээ.
Гэснээс нээрээ нийт сурагчаа нараасаа нэг юм гуйяаа! Нэг киноны нэрийг хэлээд өгөөч. Аав ээж хүү 3 за. Аав нь хүүгээ бүр багаас нь өөртөө тохиолдсон явдал гээд нэг үлгэр шиг юм ярьдаг. Яанзүрийн үлгэр шиг газраар яваад л, олон янзын үлгэрийн баатраануудтай уулзаа л байсан тухайгаа ярьж алддаг. Хүү нь том болоод мэдээж аавдаа итгэхээ байгаад, тэгсэн чигсн аав нь хоолны ширээний ард ярьсаар л байдаг. Адал явдал нь ч дуускуу. Хүү нь аавыхаа сэтгэлийг бодоод наадах чинь худлаа гэж хэлкүү, итгэж байгаа дүр үзээлээ л сонсоод байдаг. Сүүлдээ аав нь үхэх болоод, хэвтэрт орсон ч ярьсаар л байдаг. Хүү нь мөн л итгэсэн юм шиг сонсоо л. Тэгээд аав нь нас нөхчсөн чинь тэр худлаa гэж боджээсэн үлгэрийн баатрууд нь оршуулганд нь хүрээд ирдэг! За энэ киноны нэрийг, ядаж тоглосон ганц ч гэсэн жүжигчнийх нь нэрийг мэдэх байноооооооооооо??????

Дашрамд хэлэхэд Артгаа багшаа нь ямархуухан кино ший үздэгийг мэдээ ёо? Гэтэл Го яадаг билээ? Дагтан по...по...пооольш ардын кино үздэг шд тээ.

За одоо киноныхооо тухай ярий даа. Кино гэж сайхан эдшдээ тээ ер нь. Хэчнээн гоё шоунаас хоцорцон байлаа ч тэр орой нь нэг сайхан кино гарах юм бол тэгээ л болоо явчна. Өөр юу тэр шоунаас хоцорсон адын сэтгэлийг тайтгаруулах юм бэ, хэлээд алиэ. Сайхан кино сэтгэлд хоногшдын. Юун, тэр Алтантүрүүгийн айлд хонох юу ч биш. Тэнгистэй нь ч угаасаа балдуушаа ярихуу. Сэтгэл ч гэж багтаамжтай сайхан эд юм. Маш их кино хонуулж байна шүү дээ. Одоо би сэтгэлд хоногшсон киноноосоо ганцxаныг гаргаж үзүүлий. Гэлтэй биш дээ тэр олон сайхан юмнуудаас чинь. Тийм болохоор нийт кино урлагийн тухай, нарийвчилбал кино үзэх урлагийн тухай өөрийнхөө бодож санаж явдаг, ухаарч ойлгосон юмнуудаасаа бичихээр шийдлээ. Яахав сүүл хавьд нь жишээ гэж байгаад далд хэлбэрээр хоёр гуруун кино хэлчнээ.
За кино гэхээр хүмүүсийн сэтгэлд өөр өөр дохио жингэнэнэ. Нэгнийх нь сэтгэлд кино театрын өвөрмөц сайхан үнэртэй том харанхуй танхим, нүсэр чимээ, поп коорны сурх сарх гэсэн дуу санаанд нь орж байгаа байх. Гары нь хөлс дааварлатал атгаад суудаг хайрт нь ч чаргууцалдаа ороод иржээж магад. Гэтэл өөр нэгнийх нь санаанд сайхан том дэр, ёогурт, 2 тийшээ шидцэн таавчиг, дэрэн доогуур ороод алга болцон утас, удирдлага сэлт харваж байгаа. Бүүр өөр нэгнийх нь санаанд бол киноны шум-д сайхан бүүвэйлэгдээд нак явжаах жаргал ч хургаж буй байхаа.
Ер нь ямар ч нөхцөлд байлаа гээд кино үзxэд бас нэг урлаг байдийм шүү. Жишээ нь кино театрын үзвэрийн танхимд, кино нэгэнт эхэлсний дараа байгаа бол утсаар ярих, босч суниах, хоол идэх, дуулах, гэрийнхээ цахилгаан хэрэгслийг авчирч засах, хөгжим тавих, унгах, шээх, даалгуураа хийх, тамхилах, дугуй унах зэрэгт ер нь тохиромжгүй л байдаг. Харин поп коорн гэгч хорхтойтой шүд шиг хэрнээ аюулын амттай зугаатай зүйлийг зажлах нь киног улам сонирхолтой болгож өгнө :D. Мөн кинонд уянгын халил явж байх үед хажуудах хүн рүү гээ харан инээмсэглэх нь бас л киног улам хөгжөөнө. Инээмсэглэхдээ тэр хүнийхээ 2 нүд рүү тогтуун хэрнээ хурдан хурдан ээлжлэн харна. Харахдаа нүүрээ бас нүдээ дагуулан хөдөлгөж өгнө. Ер нь бол толгойгоо үл мэдэг санжигануулан, уруулаа байдгаар нь сунган инээмсэглэж тийн харах нь байна.
За гэрт бол яах вэ. Хажуу тийшээ харж хэвтэх дуртай бол зурагтаа бас хажуугаар нь хэвтүүлээд киногоо үзсэн ч болно. Зурагтаа 180 гараадас эргүүлсэн ч болжээнэ, хэрэв толгой дээрээ зогсох дуртай бол. Дураараа л бол. Харин зарим нэг англилалын киног хүүхэд, хөгшид, эцэг эхийнхээ хажууд үзээд дэмий юм билээ шүү. Ардчилсан орон гэлээ гээд, “яасан? Энэ чинь амьдралд байдаг л зүйл шд“ гээд суугаад байж болдгүүм байлээ.
Аа харин киноны шууманд нак явахдаа дэр мэрээ сайхан хөвсийлгөж байгаад, сайхан хажуу тийшээ харж хэвтээд алгаа гавсрангуутаа өвдгөн завсраа гавчуулаад ай, тэгж гэвтүүл амттай байдийшүү.

Киннноо гэж. Гүэ мөн адармаатай эд. Жишээ нь Трансформэрс үзчээд өглөө нь гарч явжаагаад зам дээр ажилжээсэн жижхэн экскаватортай таардаг байхгүй юу. Жийнннн жийннн гэж дугараа л өөрөө хөдлөх механикийг хирдхийн харж билээ. Тэгээд гэртээ орж ирээ л хообийтой хүн чинь хоол руу гаа орчвоо, тэгээ л 2 төмөр сав харших болгонд л Оптимус Мегатроныг шанааджаагаам шиг санагдаад болдгүү...
Бүр өөр жишээ. Заза Урумбраакыг алгасчий, ная ярьцан. Хөөе гэснээс, миний саявтархан бичсэн улаан малгайт гэдэг бичлэг маань нэг хүний компьютэр дээр жил болцон байна гэжээшүү!!! Артгаа гэдэг багшаа нь дээрээсээ тоосго унагуулчкуу л бол хүнээc хүр хорхойн чинээ ч өгүүлбэр шаах хүн биш гэдгийг гадарлана л биз дээ. Ийм юмтай таардагоо, гэхдээ ийм шударгы нь анх харжээшд. Тэр хүүхэд уучлал гуйнаа тээ, тийм сайхан блогтой хүн чинь ухаантай л байж таараа. 3 л тооллоо шүү гсн. Гэнгүүт жишээ цаашаа явахаа болиод, энийгээ дуусгангуутаа ахиж нэг пиав уулаа, шал сcөсагдчлаа.

Хүний хайлан болсон Артгаа багшаа нь ёсlov.

37 comments:

1-t gej tenegtnee

ugui ene bagshiig ee, shave nartaa kino uzej bai gej surgaad baigaa yumuu hehe,

мэдкүм банйаа багшаа. сая 3т бахй шиг байсан шүү ккк

Энэрэл said...

хэхэ нээрээ тэр нэг блогчин хуулаад тавьцан байлээ, гэхдээ хөөрхий дараа нь эх сурвалжий нь тавьсан байлээ.

пиаваа уухгаад яарж байгааг нь ээ ць ць ць

Manai bagshaa xelgii xelgii gexed arai denduu yum aa porno gedgiig polish gejiisht

tiim kino baidgiimu? hudlaa baidaggui kino asuugaallll... Robin Williamsiin Jumanji yum baih gesen chin bish baina. Bi bas neg kinonii ner oloh geed suuliin 2 honog tarchilj bn. orosoor Жизнь дерьмо geed orchulltsan .. deer uyed garchiisan comedy. Neg saytan baagi naiztaigaa muriitseed gudamjnii guilgachin bolood,, tegsen chin naiz ni muriaad jinhneesee guilgachin bolchdog,. ter kinooooo!!!! jujigchid ni ch nudend orj irdeggui,. muu naiz ni yamrch baisan neg halzan nudnii shiltei gedgees uur yum algaaa

big fish gedeg kinu shd nerig ni medsen baihad uldseniig ni olj medne biddee, neree ter chen shal teneg kinu ternii orond polish ni deer.

би бол кино үзнэ гэж үнэн гурилддаг байжээ... одоо дээрх аргуудаас туршинаааа хө..

Deeshee harj hevtuul zuragtaa taaznaasaa olgono. Dooshoo yumuu hana ruu harj hevtuul yaj kinuugaa uzeh uu?

хар өглөөгүүр пява уудг нь яажгаан бэ

Театрт очиж үзэх нь гоё байдын ш д.
Нээрээ ангиараа кино үзэцгээх үү.

big fish гэдэг кино ш дээ. еван макгрегор тоглодог:

яааааая, кино ч бас сайхан эд шүү нээрээ. 500 гега-гийн хард дүүрэн кино цуглуулчихаад л сэтгэл ханахгүй нэмэх гээд л би нээрээ. даанч нэмэх зай байхгүй

Сайхан тухалж байгаад кино үзэх ч гоё шүү гэж,

Bembigiin sanaliig demjjiinee

Big Fish

infernal affairs geed laitai kino b.dgiig erh bish nohduud medne biz... holywood huvilbar ni departed.

3 angiig ni olood ogdog hun bval ch...

Эхний киноны нэрийг хэлчүүл чи яахийн?

"Багшийн маань бичлэг сэлт" энээ тэрээ гэсэн чинь компьютер дээр нь байсан эд гээд л гүрийгээд байсышдээ тэр чинь /аймар алтан хошуу өргөсөн/ Тэгэхээр нь таныг л жилийн өмнө бичиж байсым байх гэж бодсон дог.

Кино теарт хажуу дахь хүнийхээ нүүр лүү нь харах чинь харин ёстой үйлтэй ажил байна даа. Дэлгэц рүү хараа бэлчээж буй хүнтэй ширтэлцэх гэж сандал давж бариад, өмнө нь гарч зогсохоор чинь хавийн амьтны хараалыг барах байх даа.

Өөрөө нэг нэр бодоод олчооч багшээ санаатэймол

Шоутаймэр: Тэнэгтнээ жихшг
Мэдикал: Кино үзэх муухай юм уу тэгээд?
Давка: Одоо ч гэсэн чи 3-таа л байна
Энэрэл: Тэр муу одоо тийн харин.
Шоутаймэр: Тийн харин, хэлгий даадаа шд
Цитрус: Чи харин өөрөө байдгүй кино асуучлаа
Жагаа: биг фийш, гялайлаа. Тэр чинь тэнэг кино биш за.
Сайхансанаа: Одоо битий гурилдаа
Хаарли: Зурагтаа дээрээсээ унагаж үхэх нь л дээ одоо. Доошоо харж хэвтсэн чигсн толгой чинь хажуу тийшээ л харна биз дээ. Исүүл чи амьсгалдаггүй юм уу. Хана руу харуул нүдээ аниа л сайхан унткуу юу
Зоригт8: Манай энд шөнө болжээсиймаа
Бэмби: Аа үзнэ дээ тэгжаагаад
Олли: Мэджээнэ. Өөрөө их сайн хүн ен.
Олли: Яасан ханадгүй хүүхэн бэ
Ийн: Сайхан тухалчуул муухай кино байсан ч хамаагүй юу?
Шоутаймэр: Тэгжийнээ
Витнэсс: Мэдцөө мэдц
Хатнаа: ..яана гэж?
Амгаа: Ууг нь 10 удаагийн шоунд даах байлаа. Даанч мэдчилээ л дээ.
ПУЗЛ: Тэр хүн чинь бас чам руу харах байхгүй юу дээ мээкээ минь! Гэснээс тэрий чинь би тэр бичлэг ордог өдөр л бичсийшд, балдуушных нь нэг жил.
Дэндэв: Харин яг Биг фийш гэж бодож олчоод ороод ирсэн чинь яг таарцан байдаг байгаа.

Энэрэл said...

дэхх,

өнөөдөр миний төрсөн өдөр шүү багшаа нараа, сурагч нараа

Энэрэлээ Төрсөн өдрийн мэнд. Сайхан баярлаарай.

Enereldee tursun udriin mend xurgeed eejdee enereltei aavdaa achlaltai sain xun bolooroi gej eruue uu

Энэрэл эртээр бас л төрсөн өдөр гээд явжээсэн.

Энэрэл said...

бүгдэд нь баярлалаа

Дэндэвээ би хэзээ тэгсийн бэ, болкож байгаа майгаа л гэж ярьсан байхаа. би чинь нэг л өдөр төрөгдийшдээ жилд хиа хиа хиа

Тиймайнаа тиймайн. Хүлцэл өчий Энэрэээл кккк

Олли өрсчихөж. :)

Хүлцэл өчихийн ялдар "ТӨРСӨДРИЙН МЭНД ХҮРГИЙ" Энэрлээ

Хээ Энэрэлийнхээ баярыг хүргий! Өнөөдөр юу юу уух вэ?

za yaag naad kono chin unuudur esuul hagas saind NTV-r garna. moulan rouge-d toglodog hatsar deere mengetei zaluu togolsoon. ter konon deer neg nurj unakaj bga baishing tegshildiin. tegsen ter baishingiin ezen huuhen n nuguu sahliin hutgaar hun alaad bdag johnny depp-n togloson konon; toglodog huuhen bgaa. bas nuguu batmand pinguu boldog namhan hen bilee dee ter toglodgiin. goi kono shd. bi bas durtai.

Энэрэл said...

баярлалаа, өө нээх олон юм уусангүйээ улаан усаа л уулаашдээ хүүхэд юм чэн өөр яахудээ хихихи

Enerliig xun bolooroi geed baixad xuuxed chigeeree l baigaad baixiin

Багш Би ганцаараа кинүү үзэж чаддаггүй штээ. Юуных уу. Нэг л үзсэн болдоггүйм даа

big fish гэдэг киноо доо тэр чээн

big fish gedeg kino. amidral ugaasaa ter kino shig...

Sorry aimaar 10 jiliin daraa setgegdel bichij ntr. Ter "Big Fish"d togloson Evan Mcgregor chine mongol oxin transheinaas orgoj absan. Odoo 8-9 hurj bgaa xoorxon oxin baidagiin bna lee.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл