4-р ярилцлага. Юки: надад байцаалгах хөвгүүд байвал нэрсээ өгөөрэй

Хагасайн өдрийн халуун мээнд! Сайхан амарцгааж байна уу? Юу юугүй шинэ жил ч боллоо доо. Энэ удаа цагийн 2 багшаасаа ярилцлага авахаар болсон байгаа. Гэхдээ эхлээд Юки атмаантай ярьсан. Он гарангуут галзуу Идеатай үзнэ дээ. Дараагаас нь тэгээ л жигдрээд сайхан оноолт харвалт нугалалтаар хүмүүсээ тодруулаа л явчна. Энийг уншжаагаа та ч манай энэ буланд хашигдаад зогсох өдөр ирэх бий вий. Өнөөдөр Го учир битүүлэг шалтгаанаар гэнэт утаа гаргаа л алга болцон. За ингээд ярилцлага үзэх үү.

Артгаа: За нөхөд сайнуу? Энэ удаагийн ярилцлага маань шинэ жилийн, бас оны хамгийн сүүлчийн ярилцлага болжээноо. Тэхээр гуруулаа сайхан өвлийн тухай ярих нь ярих нь байшүү.
Гомбоо: За юу байцгаана? Тэгнэ дээ сайхан өвлийн тухай л яримаар байна хэний янаагүй.
Юки: 2 багш мэнд үү?
А: Би лав мэнд, цаадах чинь л харин шартаад үхэх гэж байгаа биз. Яриагаа эхлэх үү дээ ингээд?
Г: Аа та шараа тайлчаад даналзаад байна уу тээ? За юу байнаа Юки, ажил сайн уу? Ярилцлага өгхөөр юм байна уу чамд?
Ю: Тайван яасан? Ажил сайн. Тийм юм харин алга, за яахуу ажил тартлаа ярьчнаа.
Г: За юу ярьмаар бна. Ярих юм байвал ярь л даа
Ю: Инээд хүрээд байна
Г: За инээдээ ярь.
Ю: Би чинь үг дуу цөөтэй хүн...
Г: Юу ихтэйн та? За маазраанаа зогсоож яриандаа орцгооё. Эмэгтэй хүн тарган байх сайхан юмуу, муухай юмуу ингэхэд?
Ю: Би яаж мидэхий, би имэгтэй хун сонирхдоггүй, тэр тусмаа тарган имэгтэйг.
Г: Та сонирхохгүй болхоор муухаймаа даа тэ, ингэхэд таны амьдын жин, биеийн харьцаа юу билээ?
Ю: Го чи нүдэн баримжаа байдгүймуу. Өндөр зуун 70, жин зүгээр 70.
Г: Хайн. За хэр уужээнэ ойрд?
Ю: Хэр уудгүэ.
Г: Ойрд архи уужээнүү тэгүүл ядаргаа минь?
Ю: Го чи гоё юм асуухгүй бол гарлаа шүү. Күй гоё юм асуухгүйг нь мэдсээр байж ингээ суужаах ч гэж.
Артгаа: За би гоё юм асууя даа. Ер нь ахиад эхлий, ярилцлага биш юу ч биш болгоцон байхын та 2...
Ю: Энэ их сайхан ярилцлага болжээнөө.
А: Улаанбаатар маань хэр их цастай байнаа ер нь? Гудамж цагаан харагджийнуу?
Ю: Нэлээн их цастай байгаа. Би гэрэлтэйд гадуур явдгүмөө, ямар харагдаж байгаан бүү мэд.
А: Гэрэл цохьчдог байх нь.
Г: Шинэ орсон цасан дээр палийтал гишгээд явжээнүү Юки?
Ю: Гомбоо, хүн дороосоо даарах муу гэнээ, бөөр муудаад насны бөгсөнд бөөрний дутагдалд ордог гэжээшд. Насны бөгс гэдэг чэнь хөгшин хүний насанд хүрэхээр гэжаам биш. Нас чинь дуускжаагаа бол хэдийд ч насний бөгс байж болно. Одоо та 2 хоорондоо чааталжээнүү? Го: Энэ Юкитэй яриад бүткүүнээ, энэ галзууг болиёоо. Артаг: яааж болий гэхиймэээ, балай ен. Го: боль гэгэээ гэг, галзуу чинь ярьж болкуумбээн. Артаг: эний чэн ийм балай гэж хэн мэдэхиймээ....
А: Орхий Юки! Цаг бага, хийх ажил их байна. Ажлын чинь ёолк болоод өнгөрцөн үү?
Ю: Суралжлагчаа солий!
А: Асуултад хариулаа!
Ю: Болоод өнгөрцц..
А: Саа маагаа бүрэн арилгасан биз дээ? Дээр үед манай ажлын нэг эмэгтэй, ёолк өнгөрөөд 2 хоноцон байхад хацар дээр нь нэг ширхэг саа үлдцэн явжээж билээ.
Ю: ммххг, ммххг, зайлуууул.
А: Юун онгироо хариулдиймбээ! ХөөеГомбоо ярих юм байна, цонхоо нээ дээ....

Yahoo Messenger (25.12.2009 10:53:44): Gomboo has left the conference.

A: Oo Го зугтаачлаа. Одоо чи хүн шиг сууж байгаад хэдэн юм хэлчих айн. Одоо эхлий жинхнээсээ.... За ёолкоороо вальс их эргэв үү?
Ю: Тэр бол мидээж, энэ чинь шинэ жилшд
А: 100 татаад эргээд байхад сүүлдээ угсраа эргэлт хийгээд байгаам шиг санагддаг уу?
Ю: Чамд бас тэгдэгүү тэ? Го бас тэгдэг гэсэн. Над бол үгүй. Над сэнсрэн эргэх хөнгөн жин байхгүй.
А: Чамтай бүжиглэж байгаа залуус нэлээн юм ярих гэнэ биз? Гүэ хө Юки.. гэж мэгээ л...
Ю: Бас чиxтэй л хүний асуулт байна. Гүэ тэр чинь, нэг нь сонсдог бол л нөгөө нь тийм юм ярийшд.
А: Ээ дүлий толгой!

*********

А: За одоо жинкэн өвөлдөө оры. Энэ жил уулын аманд очиж модны ёроолд архи уув уу? Өвлийн шорлог идэж ай?
Ю: Хэхэхэ, модны ёроолд архи уугаагүй, харин бугын урамдахыг сонсонгоо Нини удган мод налан зогсохыг харсаан.
А: Яасан романтик зугаалгав? Нини одоо тэр модондоо хараалгана даа. Тэр моды чинь тэгж дээрэлхэж тулж зогсож бариад байдгүй ен.
Ю: Тэвэрсийм чинь тэгж яриул.
А: Оо тэгүүл одоо Нини одоо жирэмсэн болцон
Ю: Модноос ууу? Гэснээс буга нь буга биш зүгээр буга шиг нэг хүн байсиймаа. Хүүе цасан дээр халуун вино уух гоё тэ? Өлсжийнүү-дээ нээрээ халуун виноны жор оруулахуу хө? Ай хө?
А: Тэгээчээ, оноос өмнө. Энэ Го хаачуу?
Ю: Го 6-аас хойш юм иддэггүй ен гэнэ лээ. Дигээд сая юм идкээ явцан, үүүнэн яс аривсааны дагуу хоол иддэг болцышт
А: Гэгээрэх нээ тэр хүн, гэснээс впэрв блогийн Ананд эгч Го-г нүд хөмсөг болсон янзтай залуу байлээ гэж хэлсэн. Манай блог ч чангарчээшүү дээ ер нь.
Ю: Го юу? хар багаасаа үрчлээ сууцан. Нүдний нь зовхи гүн үрчлэээтэй. Гэснэээс, багш хүн хөмсөг ихтэй байдын бишүү ер нь.
А: За хадуурлаа таты. Чиний өвөл ямархуу болж байна? Багын өвлийг ч яаж гүйцxүү дээ, гэхдээ гоё мэдрэмж байна уу энэ жил?
Ю: Мидкээ, би ер нь өвөлд л дуртай. Бүх юм цагаан, тэгээд хүйтэн сайхан байдышт. Дихдээ ч сүүлийн үед цагаан байхаа больчиж дээ.
А: Зам дээр урт хар мөс зөс тогтожуу? Тэрэн дээр гулгав уу?
Ю: Тийн саяхан зам дээр урт хар мөс хараад нээх гоё санагдсышт. Ер ойрын жилд тэгэж гулгаж мулгаагүй л юмлээ. Насаа мидкүү л ганцаараа баахан гулгасан.
А: Чи нэг тэнцвэрээ алдуул юу болохоо мэднэ биз дээ, араамтай хүн байж аюултай юм хийжаахы. Гэснээс хамаатан саднаас чинь ядаж нэг хүн хальтирч унасан л биз дээ? Гайгүй юу тэгээд?
Ю: Хахаха, би баланс сайтай хүн шүү. Тэр унасныг мидкү ээ, ер нь унаагүй байх. Харин бага байхад эмээтэйгээ явж байсан чинь эмээ юу юугүй л галтираад унады. Босгох гэж оролдуул бүүр аймар унахым шиг санагдаад эвтэйхээн зөөлхөн газар буулгацан чэнь харин ярианд орсышт. Эмээ нь охиноо татаад авна гэж бодсон нь эв тааруулаад унагачдын байна энэ чэн гэж мэгээд :Р
А: Чи тэх хүн л дээ ер нь. Шинэ жилийг хамгийн тод санагдуулдаг дуу чинь юу вэ?
Ю: Сараагийн л дуу байхдаа. Цагаан шөнө.
А: Тийн шүү нээрээ. Сайхан дуу. Амьдаралдаа авсан хамгийн гоё бэлэг чинь юу вэ, эсвэл хамгийн дурсгалтай нь?
Ю: Хамгийн гоё, дурсгалтай гэвэл хамгийн сүүлд авсан бэлэг л байна даа. Ус, лаа, отигрийт. Отигрийтэн дээрх гоё бичиг. Ёоооооё бодохооор л баяр төрөөд байгаа. Авснаасаа хойш ширээн дээрээ л байлгааадийнэ.
А : Энэ жил ямар ямар бэлэг авав даа, хамгийн таалагдсан нь?
Ю: Энэ яваа насныхаа хамгийн гоё бэлгээ энэ жил авсаан гээд сая тов тод хэлчлээ дээ сурвалжлагчччаа!.
А: Заа заа. Түгүүл бацгаанууд чамаас бэлэг их нэхжийнүү?
Ю: Нэхүүлкүй өгчиж сураач, тэгүүл чи ийм асуулт тавиад суужаахгүйдээ.
А: Ярилцлага өгч суркуумаа энэ хүмүүс. Түгүүл мандрийн үнэртхээр багын чинь шинэ жил санаанд чинь харвадаг уу?
Ю: Харваадээдийн, гэснээс одоо тийм үнэртэй мандар асар ховор болцышт хө.
А: Аа тэр худлаа. Мандар л бол мандар. Гоё юм олон болчоо л тэгж санагдаад байгаан. Жишээ нь надаа бол бидний анх идэж байсан сникэрс одоогийнхоос хамаагүй гоё байсан санагддаг.

****************

А: Юки таван хуруутай бээлий өмсдөг үү, нэг хурууны бандгар бээлий өмсдиймүү?
Ю: Тоов ёооос. Гэснээс тэгж яриул надаа күүрчигнээсээ оосорлодог урт ооосортой хоёр хурууны зузаан ноосон бээлий ч байгаа. Хүн өгсий, хэний нь хэлкүү. Дихдээ та хоёр танина.
А: Салангий чинь мэддэг хүн л өгөө биз. Чамтай бүжиглэж байсан залуусаас инээдэмтэй юм ажиглаж байв уу? Үсээ гээлдэхдээ нэг газар хуйхаа их цухуйлгацан ч юм уу, тухайлуул би залуудаа нэг удаа согтуу бүжиглэж байгаад эмэгтэйгээ ар нуруугаар нь газар унагачиж билээ... чамд иймэрхүү юм тохиолдов уу энэ жил?
Ю: Энэ жил нэг сонин юм болсоо, хахахаха, хэлкү гэхдээ. Нийтийн хүртээл болгохооргүй юм.
А: Багадаа цасаар нүүрээ угаалгаж, нуруу руу гаа цас хийлгэж байв уу?
Ю: Хүш, харин гүүшт. Ангийн дарга хүний чэнь угаагуул алуулышт.
А: Түгүүл чи цасыг мөс болтол атгаж байгаад занасан хүнийхээ нүүр лүү шидэж байсан уу?
Ю: Гүүшүүдээ. Зүгээр сайн найзыгаа гашлага дээр суужаахад нь цочоогоод цас руу нүүрээр нь унагачиж байсы.
А: Хм. Чи өөрөө 2 гары нь барьчаад түлхцэн порцээс юм бишүү, гар мараараа тулдгүй яацан хүн байдийн?
Ю: Зүгээр байгаарай, тэр чинь өөрөө гараа кармаандаа хийцэн байсын байлээ. Би мэдээгүй, ер нь уначна ч гэж бодоогүй. Ер нь цочооё ч гэж бодоогүй...
А: За яахуу. Зугаалгаар явахдаа цас бөөркийлж амжив уу? Хүн амьтан руу шидэж, нүүр амы нь оночоогүй биз?
Ю: Тэр цас чэн бөөркийлөгдөхөө больцон бээлэээ. Элс шиг бутраад. Хүн рүү шидээгүй, шидэгдэх цас байхгүй, цацаж болох байх харин.
А: Энд бас цас нь тэгээд байна лээ. Чи ер нь амьдралдаа цасан өвгөн өөрийн гараар хийж үзсэн үү?
Ю: Үзсэн яасан?
А: Аа зүгээр, хамры нь луувангаар хийсэн үү яг?
Ю: Гү мөчир зоосон.
А: Зиак. Түгүүл цана конькигоор гулгачдаг л биз дээ?
Ю: Багадаа цанын дугуйланд явсышт би нээрээ. Хахаха, заза тэр дугуйлангийн тоо, утгыг ойлгодгүүм болий. Гэснээс нэг канькидсааа. Гэцүүм гээч нь тэрилээ. Гэхдээ Ободыг хараад бас өөртөө жижхээ итгэл олсон.
А: Обод шапагат суучаад явдгүй юу?
Ю: Хаха тийн.
А: Чаргаар гулгах сайхан шүү бас л ай?
Ю: Аа муухай. Урд нь сууж бүрр чадку. Балиартаад нүүрлүү цас үсрээд байды. Харин ард нь суугаад бөгс тооромз хийгээд байхад арай дээр.
А: Өө чи! Хамаг юмаа доргиочлоо.
Ю: Өө зүгээр, угаасаа миний бүх юм байр нь солигдох нь солигдоод, алга болох нь болцын.
А: Ширүүн эмэгтэй яа мөн. Арай өвлийн гол дээр загас барьж явсым биш биз? Мөсий нь цоолоод сандал тавиад сууж барьцан айн?
Ю: Мэдрэл муутай юм асуухын. Тийм кино л харсан.
А: Одоо хамгийн гоё шинэ жилээ дурс даа!
Ю: Шинэ жил гэхээр бага дүүгээ дагуулаад явсан тэр шинэ жил л санаанд буугаад байдышт. Томоо толгойтой, толгойныхоо орой дээр хэсэг газар жижхээ гэзэгтэй, бусдаар халзан гэчихэж ч болохоор, ногоон дээлтэй, сахилгагүй нүдтэй хөөрхөөөн дүү. Анаагаа онц сурсан гээд бэлгээ авсан чэн дагаж очиж бэлгий нь авчаад суудалдаа хүрч амжилгүй уутных нь ёроолыг маажаад цоолцон. Тэгээл алим, мандрин нь заалны голоор өнхрөөл өө энд нэг, өөө энэ бас гээл үглээл түүгээ явсан тэр л хөөрхөн дүүгээ санаад байдын. Тэр үедээ ичээд байсан хирнээ л өөрийгөө ийм хөөрхөн дүүгийн эгч хүн гэж бодохоор том болчихсон юм шиг санагдаад нэг л жаргалтай байсым.
А: Хэхэ, яасан хөөрхөн ен. Би нээг ч удаа өвлийн өвгөнөөс бэлэг авч үзээгүй. Тэгээд ч надаа дүүгийн зий ч байхгүй. За ахиад нэг сайхан шинэ жил дурсчих.
Ю: 10-р анги төгсөх жил манай бүх арвууд зааланд шинэ жил тэмдэглэж байсан чэн тог тасарцан. Бүгд өөө гээл гарах гээл хаалга руу зүглээл, гэтэл гэнэт төгөлдөр хуур.... ижилдэн дассан хос хун нуурандаа ирж гэнээ... ихэл удалгүй.... гэгэээл бүүүгд эргээээл төгөлдөр хуурын аянд дагаж дуулааал...
Найрамдал дээр харин нэг тэнэг шинж жил тэмдэглэцийшт. Шал ирваа. Чернобылийн орос хүүхдүүтэй... хахахаха, за ярихийм бишээ биш.
А: Хайн чамд яахаараа дандаа ер бусын юм тохиолджээдийн. За Го хоолондоо хахчижээ хөөрхий. Иркүүм шиг байна. Зиа сайхан ярилцлага боллоо, цаг ч орой болж, чиний ажил ч тарцан байх. Ирэх жилээс чи сурвалжлагч хийгэрэй.
Ю: Ажил тарах нь тарчлаа. Би цүнхээ үүрээд гарах гээд суужийнэ. Сурвалжлагчыг бол хийнээ, надад байцаалгах хөвгүүд байвал нэрсээ өгөөрэй. За бака юу ингээд?
А: Бакалы даа. Мөсөн дээр гулгаж байгаад тэнцвэр алдав аа!
Ю: Хэчээе!

А: Хүүе байжий! Гэснээс чини
й хэзээний ч билээ нэг бичлэгийн чинь хэсэг мэссэнжрээр дамжаад байна.
Ю: Ээ халаг. Аль хэсэг?
А: "За ирж буй шинэ ондоо Зад ажиллаж Завсаргүй хөдөлмөрлөж Коонтор тоглолгүй Коомэнтэд хөөрөлгүй Цалин буусан гэж Цангаагаа тайлалгүй Мөнгөтэй боллоо гэж Мөрий тавилгүй Ах маань савдаг гэж Амьтныг өдөлгүй Хайр маань өмөөрдөг гэж Хавийнханыг хатгалгүй Таарсны хохь гэж Таксичдыг шоглолгүй Үнэхээрийн тохьтой томоотой Үйлс буянаа дэлгэрүүлэн өнгөрөөх болтугай гэж ерөөе" гэдэг хэсэг.
Ю: Аа зайлуул тэгж, хэдэн жилийн өмнөх юм харуулчваа. Наадах чинь долооногийн л ерөөл байсан, одоо жилийнх болсон байшд. Ажлын банзрагч гэдэг уншлага юм байгаан уг нь.
A: Гүэ мөн хаа сайгүй л энэ явхым даа.... За сайхан ярилцлаа. Баккк!
Ю: За бака бацгаанаа!

22 comments:

Uiliin urgui 1 t yamarav

ха ха ха х said...

Saixan yaritsaj bna ee
Yukitei yag adixan jintei undertei baigaagaasaa ix ichjeenee odoo yamar usux bish jaaxan nemj targalnaa saxlaa ch sain urguulii gazar luu unjij changaagaad xund bolj magadgui tee
Gumpiig nud xumsug saitai gesen tusuulj baisan tusuulul neg xachin bolood yavchlaa xairan tusuulul gexdee xelsen xun nargisan baixoo

Хагассайн мэнд шүү.
Сайхан ярилцлага болжээ. Манай Юки багш чэн их гоё эмэгтэйм шиг байнаа.
Бүгдэд нь шинэ жилийн мэнд.

http://showtimer.blog.banjig.net/ iim yum xiilee bi

Энэ Гомбоогийн интэрнээт тасарцан даа яг...

Буга шик хүн яанавээ тэр хүнээс жирэмчүүл юу гарахолоо хахахаха

Гоомб багшээ интернет кафегаас хөөгдсөнөөс зайлав гэж үү?

багш нар бие биенээсээ ярилцлага аваал...тэгээд хувийн амьдралы нь ярику ийн ерөөсөө...ядаж зургы нь ч харуулчку дээ...

гэснээс ярилцлага өгжагаа хүнийхээ зургийг хамтад нь хийе л даа...:P

нээрээ Гоомб, Артаг, Деппсу, Юки, Медикал эдүүсийн зургийг тавихгүймуу багшээ нараа.

хммм тэр дээр ёоолохны 2 талд 2 багшээ нь зогсож л байна шд гэнэ биз...

хахахаха, яааанаа танай ангийн нэг хүүхэд тэнд шинээр блог нээснээ зарлаал явсандааа. Гү яагаав энэ дэээр 1-т ороол, тэгснээ 3-т ороол, бүрр 5-д оржирж блогоо эрэхлаамдааал явсан. хахахаха гэтэл энэ харааа

7. showtimer (zochin)|2009-12-26 20:17:06
Dendevee ter durem nen ter yaxav ee blog neesen 2 daxi udruu banjig nuuts ugee martchlaa yah vee

гэцийявжээээшт

Bodoj olood shine bichleg xurtel bichchixsen

энэ яасс бүдүүлэг багш уу.. сүүлд бакк гэж харааж мараагаад гараад явчууу яачуу

ярилцлага нь хэт сунжраадийнөө......

Энэ ярилцлагыг уншаад муу Го багшийгаа л их өрөвдлөө хоол ундандаа гахаад гэцүү л байгаан байна даааа

юу яриулах гээд бас юу ярих гээд байгааг нь ойлгосонгй ээ хог гэж.

сээгсий асуултыг нь хайгаад олсонгүй ээ

Шоутаймэр: Янззтай
Хахах: би 19-т
Шоутаймэр: Тэр наргих хүн бишээ
Бэмби: Тийн шүү тийн
Шотаймэр: За орноо
Зоригт8: Тэгээ биз. өөдтэй юм тохиолдох биш
Нини: Чамайг модноос жирэмсэлсэн гээд байхад хүнээс гээд байхын. За өөрөө л хамгийн сайн мэдэж байгаа доо
Дэндэв: Оо яг тэгсэн.
Сандра: Дараагийхаас зураг харуулнаа
Дэндэв: Тавина даа нэг сайхан өдөр
Мирка: Тэхгүй, тийм жудаггүй хүмүс ч биш шүү
Юки: Гү чи Шоутаймэрт сайн болчоо юу, өдөө л явхын
Шотаймэр: Тээр зөв хөө!
Сайхансанаа: Хаха бакь гээд үү?
Давка: Аа 3 хүн ярихаар ингээд байнаа, одоо нэг нэгээрээ тулж байхаас.
Спонж: Гахсан гэж хаана гарчваа?
Санакаэ: Чи их номын хүн шүү. Гэснээс хөө, гилайлаа, сайхан толгойтой болчоод онгироод байгаа сүүлийн үед. Хүн амьтанд үзүүлж бариад,
Амараа ах: А: Чамтай бүжиглэж байгаа залуус нэлээн юм ярих гэнэ биз? Гүэ хө Юки.. гэж мэгээ л... энэ байна :Д

сампирсан сургуулийн задарсан сурагчид, ямбий амбаарын далий багш нартаа шинэ оны мэнд хүргэе.

Та хочр өөрсдөө Юкид буландуулцын байна дөөө. Го бол шууд Артаг багшийгаа хаяад зугтцан байна ш дээ.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл