Хуучин оны сүүлийн өдрүүд

Он солигдох нь дээ. Жилийн өмнө Гомбоотой нэг блог нээжээсэн нь өчигдөр юм шиг тодхон байнөө. Хүн бүхэн баярлаад завгүй байхад та 2 блог нээгээд суужээдэг гэж найзууд зэмлэх загнахын дундуур хэлж л байлаа. Өөдөөс нь хэлээ гаргаад лбллблб гэчээ л нээгээ хаясан даа. Тэр битий хэл, энэ 2 худлаа нээгээ л таг хаячна даа харж л байгаарай гэж бараг хоорондоо барьжээсэн гэдэг. Гэтэл яажив. Нээгээд тэр чигээрээ явцан байшд. Тэр битий хэл улам өргөжих гээд байжийшд одоо даварцан. Бүр ном ч хүртэл гарлаа шд. Дандаа дардан байгаагүй ээ гэхдээ. Дундуур нь нэг муухай дайруулж ч байлаа. Тэр хүн нь энийг уншжаагаа бол өөрөөрөө бахархаж суугаа байх даа. Доогуур өнгөөр дотроо "еэээ.." энэ тэр гэцэн, толгой дохиж барьцан. Чи шүү!
За энэ ч яахуу. Өчнөөн олон уншигчтай болсон маань л сайхан байна даа. Одоо дагтан байгаагаараа балай юмнууд бичкүэ. Санаанд ургасан бүхнээ бичнэ. Гуниг харууслаа хүртэл. Шинэ загвартай болохоороо тийм булан олж авхым байгаан. Шүлэг ч бичнэ, зураг ч зурна, авна, хоолоо ч хийнэ.. аа гэхдээ хонгиогоо ч үлээнээ.
Он солигдоход яагаад хүн бүхэн догдолдог вэ? Уг нь хүн төрөлхтөн 2000 гаран жил он солиод үзцэн. За хувь хүн ч гэсэн 10 нь 10, 20 нь 20, 40нь 40 удаа он солиод үзцэн л байдаг. Гэтэл нэг л ер бусын мэдрэмж төрөөд, өөрийн эрхгүй догдлоод байх нь юуных вэ? Тэр мөч ойртох тусам хайртай хүмүүстэйгээ хамтдаа байхыг чийннн сэтгэлээсээ хүсдэг. Эцэг эх, дотны найз, хайртай эгч, дүү, дурласан хайрт хонгор... Хундага тулган, ирээдүйн аз жаргалтай амьдрал, хүсэл мөрөөдлөө нүдээ анин шивнэдэг. Харин цагийн зүү арванхоёрыг (он солигдох мөчийн энэ 2 үг нэг үг шиг санагддаг -арванхоёр. Тоо биш, энэ бол амьдралд тохиолддог үй олон хөндлөн зурааснуудын бүдүүн бүдүүнүүд нь.. ) заахад оргилуун дарсыг панхийтэл буудуулж хөөр баяртайгаар уухайлан хундага харшуулан тосцгооно. Угтаан хүн амьдралынхаа төгсгөлд нэгэн жилээр ойртож буй мэт гадархаг бодол төрж болох ч, хүний амьдрал гэдэг өөрөө үүрд амьд явахын төлөөнөө бус, харин бурханы бэлэглэсэн оюун ухааныг дараах үедээ дамжуулхын төлөөнөө байдаг мэт санагдах юм. Тиймдээ ч нас ахих тусам хүн амьдралыг таньж, амьдралын бал бурамыг амтлах гэж шуналтахаа байж, улам л эгэл болдог байх. Харин юуны тулд тэрхүү оюун ухаан дамжуулагдаад байгааг бидний үе, магад дараах хэдэн арван үе ч мэдэхгүй биз. Гээд нэг л заяах амьдралдаа хүмүүс бид харамсахааргүй ихийг үзэж, хангалттай их жаргалыг амсдаг. Зарим жаргалаа бид зовлон ч гэж нэрлэдэг. Бурханы нэгээхэн сорилыг бид бас хагацал гэнэ... Энэ тэр гээд бичүүл болох нуу би ай?

Удахгүй хүн төрөлхтөн 2000 арав дугаар оноо угтан авах нээ номын олон шавь нар минь. Энэ нэгэн үед бид хамтдаа аж төрөх хувь заяаж, багш шавь болох ерөөлтэй байсан ажээ. Харин тэр нэг хаакартай учрах бас хараалтай байсан ажгуу. Хуучин оныхоо сүүлийн өдрүүдэд хүн бүхэнд сайхан үг хэлж, хүсэл бүхнээ улам их тод бодоорой. Хүлээ... чамд бэлэг ирэхийг, чамд хайр ирэхийг! Цагийн багшаа нартаа ч баяр хүргий. Та 2 шүүүүүү!!! За бас хамтран зүтгэгч, хамар хашааны анд Гомбоодоо бас баяр хүргий даа (579-өө чамд бас)!!! Чи захирал бол доо Гомбоо яшиг, сэтгэл хөдлөөд юу л бол юу гэчмээр байна.

За ингээд найзууд минь Уулзахыг хүссэн хүнтэйгээ учран золгох болтугай! Санасан бүх ажлууд чинь сап сап гээд бүттүгэй! гэеяааа! Та нартаа бүгдээрэнд нь тасархай аз жаргал хүсье эээ!
Шинэ оооооооооооооон!!! Дүффффф.....! Псссс.... дг дг дг дг дг... жиннн таннн яннн....

За энэ шампааск байсий шүү. Артгаа багшаагийх нь 2009 оны сүүлчийн бичлэг хөөрхий.

30 comments:

Neg

Negd orchihloo.

Анхных болж чадсангүй баларсийн. За багш нартаа шинэ оны мэндээ :)

2 bagshdaa bolon angiin buh anduuddaa shine jiliin mend hurgeye. 2010 ondoo ih saihan hicheeluud zaaj, bid sain surah boltugai.

Çàõèðàë, ýðõëýã÷, áàãø íàðòàà øèíý îíû ìýíä õ¿ðãýå.

таалагджийнаа

хааяа нэг ингэжийлдаа Артага багшаа

та нартаа хайртай шүү

үүүү ёстой хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй юм боллоо. 31 болоход 2 хоног дутуу байштээ. Дахиж бичлэг бичих зай ч байна лай ч байна. Ямартаа энэ блогруу хамраа цухуйлгасан хүн бүрт шинэ жилийн мэнд хүргий!!!!!

үүүү ёстой хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй юм боллоо. 31 болоход 2 хоног дутуу байштээ. Дахиж бичлэг бичих зай ч байна лай ч байна. Ямартаа энэ блогруу хамраа цухуйлгасан хүн бүрт шинэ жилийн мэнд хүргий!!!!!

үүүү ёстой хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй юм боллоо. 31 болоход 2 хоног дутуу байштээ. Дахиж бичлэг бичих зай ч байна лай ч байна. Ямартаа энэ блогруу хамраа цухуйлгасан хүн бүрт шинэ жилийн мэнд хүргий!!!!!

за 3 удаа бичсийшүү!!!

nex xar ugluuguur setgel xudulguud xayachix yum
Shampaansk ni tasarxai buudsaan

Ерөөл баторшигээ...

Шинэ ондоо сайхан баярлаарай.

Танннн яннн гэгээд яг яачваа ай?

манай ангийхан сайн сууцгааж байвуу, ойрд зав муутай ангиараа орсонгүй.

та нартаа шинэ оны мэнд. бүгдийх нь хүсэл шинэ онд биелж аз жаргалтай эрүүл байх болтугай

Баяртай багшааааа... хуучин онтойгоо цугтаа хуучрачив...

тэр дундуур их уянгалаад их сайхан бичиж хө.. тэгснээ болжийнуу би гэхиймаа..

багшаа даа шинэ оны гал халуун мэнд хүргэе... галд үс нь халцармар гэж харааж байгаам шиг яасс эвгүй ерөөчвөө би..

Zei

Ejii abadaa enereltei
Ehner uhibuudedee tuhatai
Erihem olon shabinartaa hurgaalitai
Ende ebtei
Tende tegshe duuren jargagtii

ёолhны мэнд

Artag, Gump 2-n erin uyed amidarch baisnaar mini minii ur udam hezee negen tsagt baharhah baih, magadgui Barkhasbadiin erin uyed amidarch baisnaar ni ta nariin ur udam ch hezee negen tsagt ta naraar baharhah bui zaa.

Го багш, Артаг багш, ангийн олон нөхөд, цагийн 2 багшдаа шинэ оны мэнд хүргий вшд вшд

Муур багшаас
Муу ч гэсэн нэг сургууль чигж яваа
Муудалцаад ч гэсэн нэг хичээл зааж яваа
Мунхаг ч гэсэн гэгээрэх сэтгэлтэй
Мундаг хоёр залууд шинэ оны мэнд
шинэ оны мэнд

Муур багшаас
Нэгд орохын хүсэлд шатаастай Шавь нарт
Нэгдэж орохын бяцхан амбицтай Цагийн багш нарт
Нийт бүх блогчдод
Нижгэр сайхан шинэ жилийн мэндийг хүргэчихэе
М

Шинэ оны мээнд......

Та 2тоо шинэ оны мэнд хүргэе. Есөн жорын 99 хүсэл чинь сап сап айн. :)

Áàãø íàðòàéé àíãèéíõàíäàà øèíý îíû ìýíä õ¿ðãýå. ¿¿¿ ¿¿¿

Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
Ариухан уруулаа дэвсээд аваарай

заа бүгдээрэнд нь шинэ оны мэнддддд!!!!! :D

Шинэ оны мэнд хүргэе! Та хоёртоо. Улам ихийг бичиж шавь биднийгээ сургаарай.

Бүх найзууддаа баярлалооооо, шинэ оны мээнд!

өө пээдкаа



би банжигаар л хаа нэг эргэлдээд байдийн. гарууд энд байдаг болчихсон юм байна ш даа. мань Артгаа мөн үү

эсвэл би эндүүрч давхиад байна уу

ЗолбинББ

нэг сарын нэгэнд ёоолокны мөнгөө түүж авчаал, тоолж үзчээл, өсгөн хүмүүжүүлж, тэжээж тэнхрүүлсний төлбөрт өгөөл дуусдаг байжүлэ

одоо бодохнээ аав ээж хоёр ёоолокны модонд мөнгөө түр байршуулаад хэд хоногийн дараа өсгөөл авчдаг байждээ

одоогийхоос хэдэн хувь илүү гоё шинэ жил болдог байсан санагдаадайхы

юутай ч шинэ оны мэнд!!!
цаасан уутан дээр усан будгаар зурсан зурагтай, мандаринтай, гурилан чихэртэй, зоосон чиклаадтай, мампсаатай, баанкатай, исновым годом гэсэн отигрийттой, цагаан самартай....нэг тийм бэлэг дахиж авхийсан...ккк

Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе

shene onee meend

Хоёр багшдаа болон ангийн андууддаа,
Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзаган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсье.

Bogdoorond ni shine onii mend shoo manaihaan

Тэр нэг хакерийг хаана бичинэ, тэр бүртээ дурсах юм даа... хэхэ..
Бичлэг сайхан байлаа. Та бүхэнд амжилт хүсье!

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл