Тэрбумтай бол яахууу

Артгаа авгай сая яаваа бас 9 эхэлдэг өдөр бичиж таарсанаууу. Хэ хэ. Битгий шоолоод байгаарай цаад муугааа. Нохойн толгой ширээн дээр тавьсан ч газар өнхөрнө гэж монголчууд хэлдэг дээ. За тэрчяахуу.

Манай сургууль хуучин хар хачин балиар толгойтой байж билээ. Хийсэн хүн нь хэдэн бичлиг дамжиж сагсуураад байсныг бүгд санаж байгаа байх. Гоо сайхны мэдрэмж өндөртэй миний бие энэ завхралыг тэвчиж үл чадан бухимдаж суугаад удсаан. Одоо байгаа энэ толгойг Санакае маань өөрийн санаачлагаар урлаж өгсөн бөгөөд би хажуунаас нь нарийн чимхлүүр зүйлүүдийг нь хэлж өгөн гол ажлыг нугалсан болно. Зиа ингээд энх цагын эгэло баатар Санакае-даа баярлалаа гээд нэг хундага тогтооёооо. Мөнгөтэй болхоороо шагнанаа.

Мөнгө гэснээс шинэ бичлигдээ орий доо. Саяхан хэдэн хүн тэрбумтан болсон гэж дуулаад. Тэрбумтан болчоод дуулсан л байлгүй дээ. Би сайн сонсоогүй ээ яг яаж тэрбумтан болсоныг нь. Мөнгөтэй байх мөнгөгүй байхаас гэцүү гэдэг шүү дээ. Жишээ нь би одоо толгойгоо салаавчлаад том том санаа алдачаад гэртээ хэвтэхээс өөр зовлонгүй байшд. Тэгсэн мөнгөтэй бол яахуу хаана хэнүүс пиав уужээн, хаана юун төрсөн өдөр, шоу болжээн гэж хайгаад сэтгэл доголзоод сүйд болийшд. Тэхэд хамаг цаг заваа зарцуулж нэг тэрбум төгрөг авсан улсыг хараад бас өрөвдхиймаа. Гүй ээ бас гэнэт нэг тэрбумтай болчихоор сэтгэл мэтгэл хөдлөөд хачин болдог байхдаа. Би тэр жил гэнэт авсан цалингаасаа өрөө төлөөд анх удаа үлдэгдэл 10 цаастай үлдэж билээ. нэг л дэлхий гарт багтцийм шиг, хүмүүс намайг хараад биширч байгаам шиг, би дуртай бууз хуушуураа идчихнэ гэдэг бодол санаанаас гаркуу үе үе гэгэлзээд нэг л тийм гэхийн тэмдэггүй армаантаг байж билээ. Тэгээд гуанзанд орж 5 бууж гээд мөнгөө төлж байхдаа тэр гэхийн тамтаггүй байж билээ. Харц дээгүүр, нуруу цэх, хөл солбиотой, хөх чангараастай, мөнгө хайнга шидээстэй, мөр тэгш гачин сайхан байсышүү.

Мөнгө тэгээд сайхны хажуугаар саарыг дагуулахым даа. Тээр жил би бас хэдэн цаастай болчоод ТҮЦ-нээс тамхи авч зогсохдоо худалдагч охинд гайхуулмаар санагдаад хариулт 5 цаасаа авалгүй лангуун дээр нь байлгаал пал пал гээл худлаа яриад зогсжээсэн гайтай нэг хүн шүүрээд зугтаачиж билээ. Хамаг амьдралаа алдсан хүн юун охин мохин гараад хойноос нь хөөсөн. Тэхдээ бас тэр охинд байжээ одоохон эргээд ирий гэж мэгээд байгаамаа тэнэг хог чинь. Бараг 24 цаг юм идээгүй байсан болхоор хөнгөхөн гэж жигтэйхэн дорхноо мөнгө шүүрэгч этгээдийн ард шап гээл очдым байгааддээ базарваань. Хүний юм хулгайлсан хүн чинь гүйцээд очихоор өөдөөс шидээд юмууу, айлаа намайг битгий зодооч гэх ёстой биздээ кино эднүүст гардагаар бол. Тэгсэн бакь биетэй шүүрэгч харин эргэж харсанаа "тэгээд чи яахын" гэж томроод. Миний ундарсан ухааны хэрэг тэр дороо гарж "уучлаарай ахаа хүн андуурчиж" гэж нэг зодуулалгүй үлдсэнсэн.

Тэгэж их мөнгө алдхаар хэд хоног нойр хүрээгүйгээр барахгүй бааж шээж чадахгүй гүн шооконд ордын байлэ. Мөнгөтэй болхоор яаж алдахгүй байх вэ гэж бас санаа зовно. Тэрбум төгрөгтэй хүн дампуурдаг банкинд, салаад явж мэдэх авгай хүүхдэд, үрчихэж мэдэх найзууддаа хадгалуулалхгүй нь лав. Тэхээр өөрөө бариад явхаас аргагүй. Бүгд л 20 мянгатаар байна гэж байхгүй нь ойлгомжтой тул анх авхаасаа л машиныхаа ар өвөрлүү чихээд бүх уулзалтаа машиндаа хийгээд аан. Мөнгөтэйм чинь хүнтэй уулзаж ч яахын гэртээ л байжээдэг байх аан. Орон доороо зулж дэвсээл унтах хамгийн сайн арга санагдаад байдын. Эхнэр хүүхэд нь орж ирээд 100 төгрөг сугаллаа, мөнгөө манаж байгаа гэнтийн тэрбумтан сэргэг унтаж байгаа дээр нь биен доороос барзгар товруутай шинэ мөнгө үрэгдээл сугархаар сэрэлгүй яахав дээ. Тэхдээ тэрбум байхгүй бол бас бүткүүн байлээ. Би саяхан туршиж үзээд хэдэн цаас аравтаар задлуулаад гудсан доороо зулаад унтсан чинь өглөө боссон юучгүй үрчийлгээд ураад шүлс нустайгаа холиод алингий нь алдуулсан байлээ.

Мөнгөтэй байх мөнгө яаж олох вэ гэж ганцхан зовлонтой, мөнгөтэй байх түмэн төвөгтэйн байна даа.

таануус тэрбумтай бол юу хийх вэ. Би бол сэнгэнсэн хэдэн хуушуур, хил хиам ганцаараа дангаар нь идэх гээд нэлээд хэдэн юм байж л байна.

32 comments:

1t munuu

1t shoo

aaayayay mun ch ikh huleesen dee.

jagaa- мөөн мөн
Сандра- ээ сандра сандраад барсангүй юу. за яахав дахиад өдөр байна даа.
jagaa- сандрааг хүлээгээ юу

Багшийн бичлэг нэг л явдаггүй ээ.

anon- харин тиймээ багшаа нь баларчээн

хэдэн төгрөгний өртэймсан, оноос өмнө өгчихиймсан

friska-хэзээ өхийн бэ би чамайг өгхийг чинь хүлээгээд байдаг. чамаас авчаад пиав уунаа

Багшаа яагаад балараад байгаан?

гудсан доорх мөнгө урагдтал тийчлээд байдым байхдаа энэ Го

XAXAXAXA
xux changaradag sengenensen xuushuur gex metiin t1 yumiig xaanaas bodoj oldog bna

мөнгөнд нугасгүү дуртайгаасаа болж л үхэж магадгүү дээ би ми бол... Багш ч гайгүүм шэг вайна

яг хаана хүлээж байна? очоод өгчий. яг хэдэвлээ?

Anonymous-яах юу байх вэ мөнгө бодоод

Юки-тэгдийн тэгээ юугэж

showtimer- бодож олох юу байдын угаасаа тэгдэг биздээ хүмүүсийх

ЗОРИГТ8- тэгээд яагаад үхгүү яваад байнаа

Friska-хоёр гурван пиав л байх

өө нээрээ тэхайхалдаа хө

Өөө энэ комээнт бичдэг хэсэгт пааст хийж болдгүймүү. Онцгүймаа. Багшаа таны нэр орсон онигоо Амарсайхан ахын сүүлийн бичлэгийн сэтгэгдэл дээр явжийна. Бодит явдлаас л сэдэвлэсэн юм шиг байна :p

Юки- тэр тэгэлгүй яахав дээ
Sponge-засс тэглээ гээд муу нь хаа байгаан хүн хөрөнгөндөө санаа зовсон л байна

Мөнгөтэй байх мөнгө яаж олох вэ гэж ганцхан зовлонтой, мөнгөгүй байх түмэн төвөгтэйн байна даа
End aldaa yavaad bna uu gu yu?

алдааг олсон досу баярхүргий

neeree boloogiin torh n ih ongo oroo yavtsan bh chivee

Го багш тэхгүүол өөр хэн тэхэвдээ, хэний мэдээжиймшт

visa-даа хийчүүл АТМ-ийн орон нь хүрдиймолуу

кальухлятор шиг орон нь хүркүү "е" үсэг гарж мараад айн...хахаха

аа тэрбумтангууд чэн... хэдэн хэмхэрхий сургуулийн дээврийг хамаатнуудаар засуулсан болжж,, хэдэн халуун ус бас нэг танилаараа хийлгэсэн болж,,, хэдэн улирал бараад,, үлдсэн хэдийг нь өлхөөөн хармаалах бизэээээээ

сарын 350 000 түрээстэй нэг өрөө байрыг 239 жил түрээсэлж болхым байшд

эсүүл ердөө 20 орчим кг алт худалдаж авч болхым байна

хннннн...өдөр яасан онцгүй юм болов оо...ашгү 1т гээл харсан чинь биш байдын....яг уйлахжээсийшд...ккк

hain

хахахаха, Сандра тэгээд гуниж гуниж гуниж дуусаад оржиржааму

239 jiliin xugatsaatai 1 uruu bair 350 myangaar tureeslene shuu gesen

за бараг л тэгсэн дөөө....ккк за худлаа худлаа гэнэт гарах болчоод тэгээл удчилаа...

hugjiltei umaa hehe zunduu ineelee. ineesen chin saixan bnaa. sanake chin mundag hun bhgui uy da

Гампаа багшаа Та ч яахав Махан хуушуур идэж Пийв ууж байгаа хүн.

Наад чүрчгэр Артагыгаа өрөвдөж энэрэх нь яах даа даанч. Цаад чинь хөлдөж үхлээш тээ хар хүйтэн ёоолкоор. Нэг чих нь тасраа унацым уу.


Чимхлүүр гэснээс Артаг түрүүчийн хичээл дээр тоо асуугаа байсан. Надаа нэг журмын асуулга байна.

Зургаас харахад Ёолкоор гадаа суугаад архидуул Пийв түрүүлж хөлдөх үү Шампаансаг түрүүлж хөлдөх үү

Galdaan shampansk turuulj xuldux baix pivonuudiig turuuleed uuchxaar xulduj uxex xurtel tesex baix

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл