Удаах ярилцлага. Гаампаа: Юмгүй, юу байна?

Артгаа: За юу байна?
Гаампаа: Юмгүй, юу байна?
Артгаа: Чамаас ярилцлага авахжээнэ. Чи ярилцлага өх нь байна. Серьёзний байна шүү, чиний тэр кино ший хамаагүй юм бичдэг энтэрээс нь тэс өөр зүйл тохиолдож байна шүү дээ чамд.
Гаампаа: Аа үхсэн. Гоё асуулт асуухгүй бол өөрөө асуугаад хариулаад явчий шүү. Чамаас угаасаа айх ч гүй, юу ярихаа ч мэджээнэ. Чи тэгээд нэг ч асуулт асуухгүй ярилцлага хийсэн болж нүдний булай болноо яг.
А: За тайвшир. Энэ удаа би дан ардаас нь асуууя гэж боджээнэ. Сүүлээс нь ярилцна гэсэн үг шүү дээ. Жишээ нь....
Г: За би шууд өмнөөс нь хариулна, би өмнөөс нь ер нь дуртай
А: Байжий л даа, энэ нээрээ бүткүэ. Ярилцлага өгч чадкуумаа. Жишээ нь би одоо ардаас нь асуухжээнэ. За ицэст нь манай уншигчдад юу хэлмээр байна вэ? Гэж эхлээд "сайн байна уу" гээд ярилцлагаа дуусгана
Г: Би түгүүл урдаас нь хариулаад явнаа, тэгээд яг таарна
А: За тэр эцсийн үг хэлээдхээ, цаг нар болхоо байлаа.
Г: Одоо шууд хэлээд явхиймуу
А: Тэгж үз, плийз.
Г: Эхлээд чухал царай марай гаргахгүй шууд гэртээ ингээд нүцгэн суужаагаад ярилцаж орхихиймуу, дурдээ ордгуумуу энэ чинь?
А: Хувцсаа өмсөөч тэгээд, би бол чихэндээ харандаа хүртэл хавчуулчаад суужээнэ. Кларк Кэнт шиг л буурьтай сэтгүүлч суужээнэ даа.
Г: За үсээ гээлдэх нь гээлдэчлээ одоо цаашаа ярилций даа
А: Киборд чинь гээл болчлоо шд
Г: Юмтай хүн юугаа гээлдэх нь чамд юуны хамаа байннаа. Чи ойрд хэр уужээнэ?
А: Ярилцлага авжээшдээ!
Г: Тэгээд би яриагүймуу?
А: Ийм юм ярьдиймуу ямар. Тэгээд ч би асууж, чи хариулна. Чи харин ойрд хэр уужээнэ? За хариул.
Г: Гэнэ гэнэ өөрийгөө гэндүүлээд ууж л байлаа
А: Уух дээр л гэнэдчээд байгаа биз?
Г: Гэнэдүүлж л уухгүй бол шартсаны маргааш архи ордгүймаа. Та бол сүнгэнтэл хоолойгоороо гулгуулна биз?
А: Оо би шартадгүй хүн, гэснээс чи битий юм асуугаад бай л даа, би асууна, чи хариулна гэдгийг ойлгохгүй байна уу? Энэ ярилцлага яг диктофонд бичигджийнэ одоо.
Г: Одоо хүмүүс гар утсандаа бичдэг болоод хэдэн арван сар боллоо наадхаа сольмоор юм.
А: Миний утасны диктофоноо угаасаа. Сургуулийнхаа захиралын тухай яриач.
Г: Чам шиг өөрийгөө магтдаг нь би бишэээ
А: Аан за. Одоо захирлынхаа тухай ярина уу?
Г: Хариулчлаа.
А: Өөрийхөө тухай л хэлчих шиг болсон доо. За өөр юм ярий чи бөөд итгэдэг үү?
Г: Итгэдиймаа, аргагүй худлаа ярьжаагаад нь итгэдийн. Энэ худлаа ярьж байна даа гээл итгэлгүй яахав дээ. Худлаа ярьж байгаад нь итгэхгүй тэгээд ямар ярьжаагаа юманд нь үнэмшилтэй бишдээ. Чи бөө юмуу гүй юу?
А: Биш л дээ. Гэхдээ бөөгийин хэнгэрэг энэ тэр нь гоё юмаа ер нь дугарч барьжаагаа нь. Нэг удаа бөөлүүлж байлаа.
Г: Хэнгэрэгий нь авч баахан дөвчигнөөгүй биз? Тэхдээ чи ч гаднааасаа юм цацаг чимэг унжуулаагүй ч бөө шиг хүн шүү дээ. Харин хувцас хунар хэрэггүй хямдхан бөө болох нь байна шүү дээ. Яаж бөөлүүлснээ яриач хө.
А: За чам шиг удган шиг байснаас бөө нь арай дээрээ. Хаанахын ч билээ нэг удган байсийн. Хөзөр тавьснаа хараал хүрчиж гээд лаа асаааснаа усанд тосы нь асгаа л гаргаад ирсэн. Тэгээд харснаа, энэ 40 эргэм насны авгайгийн дүрс гарсан байна, чамайг хараасан хүн чинь энэ байна даа. Нааш ир энийг хар, тийм байгаа биз дээ гээд болдгүй. Би тэгсэн чинь хараад хараад юу ч хардаггүй нэг л шавалдсан тос. Санаа зовоод, эгчээ наад хүн чинь цаашаа хараад зогсжаах шиг байна тээ гэж билээ. Бөөтэй холбоотой ийм л дурсамж үлдэж дээ надад.
Г: Тэр удган чинь залуу туршлагагүй л хүн байж. Би байсан бол чиний суганд тосыг нь асгаад авах байсийн. Гаргаж ирээд хэн ч гэсэн яахав дээ. Чи тэхдээ 40 эргэм насны авгай нартай битгий зууралдаж бай л даа аа.
А: Суга аа?
Г: Биен дээр чинь асгахаар тараад газрын зураг болно шүү дээ
А: Чи жоохон садист байхаа даа ер нь?
Г: Яажээнэ?
А: Яажээнэ биш, яаж мэдээв гээч. Чиний бичлэгүүдээс чинь харахад чамайг хэн бэ гэдгий чинь илчлээд байдаг. Бас хүний биен дээр лаа асгана гэжээнэ?
Г: Мөнгөө авжээвэл надаа ямар хамаа байхав дээ тэгээд ч лаа асгах нь байтугай яаж ч болмоор амьтад зөндөө байна шүү дээ. Гэхдээ хүн бүрийх дээр юу гэж асгахав. Гайгүй өнгө зүс сайтай охид байвал өөрийх дээрээ асгаад дүрсийг нь гаргачий гэнэ.
А: Хээ шууд санаанд оржээшд, тэр ямар билээ блог дээр нэг блогчин бөө, бөөлж байгаа бичлэгээ тавьсан байсан. Баахан юм үглээ л дүвчигнэж байснаа үүүүү гэж авчээсэн шд. Тоглолт үзжаагаа хүүхдүүд л тэгж орилдог биз дээ.
Г: Хаха. Гэхдээ чи бөө бүрийг худлаа ярьдаг гэхнүү. Тэд чинь бүр үнэнгээсээ тиймэрхүү амьтад ч байдаг юм шүү. Бүгдийг нь тэгэж хавтгайруулж болохгүй ээ. Бөө болгон худалч биш, жоохон юмтайдуу нь ч байдийн.
А: За яахуу худлаа ярьдаг бүхэн нь ч бөө биш байх л даа, ойлгожийнэ. Гэснээс тэ 40 орчим насны авгай мавгай гээд зүгээр байгаарай. Хараасан гэхээр заавал чиний боддог шиг юм байдийм биш. Захиралыгаа битий тэгж бай за юу.

*******************

Гаампаа: За одоо би асууя. Ойрд хэр наажээнэ?
Артгаа: Наахаа болиод уджээнэ. Аа дээр шуудан явуулах гээд нэг жижхэн хайрцган дэр скоч наасын байшүү. Гэснээс чи энэ ярилцлагыг юу ч биш болгожээнаа мөн.
Г: Хэр уужээнэ тэгүүл, нөгөө халамцдаг юмаа?
А: Гүй чи архи дарснаас өөр юм асуухгүй юу? Гэхдээ ер нь хэвийн уужаагаа, амаараа оруулаад, хоолойгоороо залгиад. Тэгээд дараа нь шээдэг. Чи гуурсанд орциймуу гүй юу, хоолойдоо гуурс зоолгоцон?
Г: Аа гүй ээ гүй. Чи мөн хэцүү хэргээ. Бас чамайг исгэлэн тараг ч болтугай уугаад унтахгүй бол нойр чинь хүрдгүй, гашуун юманд тийм дуртай гэж нэг айхтар ярьж билээ чи. Хэвээрээ юу?
А: Тийшд. Бүр арга ядхад давстай ус уухад ч өөрийгөө хэсэгтээ хуурчдийн шүү
Г: Их хүндэрчээ
А: Заза маягла чи, хэзээ тийм юм байсийн. Яахнуу гүй юу гэсэн чинь.
Г: За хайр дурлалыхаа тухай яриач, архины тухай ярьчваа шидэл минь
А: Ялгахтайгаа байнаа, зүгээр. Би чинь одоо анх 5 настайдаа охин үнсэж явлаа. Тэр охинд би хайртай байснаа бүүр түүр санадаг юм.
Г: Одоо хүртэл зөвхөн үнсээл яваам биш биздээ?
А: Чамтай арзганаагүй байннаа. Тэрнийг Мөнхзул гэдэг байсан
Г: Яасан эрэгтэй нэртэй ен?
А: Хүний яриа гүйцэд сонс л доо чи, захиралынхаа яриаг. Тэр бол хаанаас нь ч харсан эмэгтэй байсан, том болоод эрэгтэй болчоогүй л бол.
Г: Пааа чи тэгэж дээр дооргүй харсан хэрэгүү 5 настай байж.
А: Хэзээ ийм дампуу юм асуужээсийм бэ! .... Гэхдээ ер нь бол хараагүй л дээ, за тэр чиний арзганах яахав, одоо санахад би нээрээ тоймгүй олон дурлаж явжээ.
Г: Та ер нь тийм 5 настай хүүхдэд сонирхолтойм биш биздээ
А: Тиймээ. Надад 5 настан сонирхож явсан үе байсан, нуухгүй. Гэхдээ тэрнээс хойш 25 жил өнгөрч. Хөөе чи хонь алж чадах у?
Г: Хүн хүнээ бөөнөөр нь алчдаг болоод байхад цаг дээрээ тулбал алах байлгүй дээ
А: Алж үзээгүйм биш биз дээ бацкаан чинь?
Г: Чи үзсиймүү тэгүүл?
А: Гүй л дээ. Хөл л барьжээсэн :D. Тэр хонь тэхдээ тэр алж байгаа гар луу биш над руу муухай харсаар байгаад өнгөрч билээ.
Г: Хонь байтугай эмэгтэй хүн ч чамайг хөлнөөс нь бариад авбал муухай харалгүй яахав дээ. Чи хөө ер нь хүмүүст их ахархах юм уу?
А: Ахийн дөө энтэр гээд үү?
Г: Сургааль мургааль айлдаал, нэг л худлаа ах хүн аан?
А: Хаана тэгчиж?
Г: Ер нь тэгдэг үү гэжээнэ?
А: Үгүй гэжээнэ тэгүүл.
Г: Тэгээд яагаад ийм сонин царайтайн, худлаа хонь алдагуу чихшг. За тэр ч яахуу, эр хүн байна нудрага зөрүүлж л явсан биздээ, эсвэл зөвхөн энгэр зөрүүлээд явсан толгой юу?
А: За байжээ одоохон
Г: Тоолоод давхицан уу энгэр зөрсөнөө, за болий чи минь
А: Хамаг юм ширээн дээрээс уначаад байнаа. Аваатий, хүлээжий..... За нударгыг бол 13 хүртлээ зөрүүлсээн. Харин энгэрийг 18-аас хойш зөрүүлээд явжийнэ хэд хүртлээ зөрүүлхээ мэдкү байна. Ямар ч байсан чам шиг шар сэмжлэхгүй.
Г: Мэдкүү дээ чам шиг байнга тийм юм бодож явах биш
А: Хүний үздэг киноноос л тухайн хүнийг дүгнэчнэ л дээ ер нь бол хүмүүс.

**************

Г: Таны ирээдүйн зорилго юув одоо?
А: Мөнгөтэй болж мөнгөөрөө сайхан байх зорилготой
Г: Архиа уухыг чинь асуугаагүй ээ, юу хийж бутээмээр байна гэжээшд
А: Аан, сайхан хоол хиймээр байна. Бас одоо орныхоо бүтээлгийг бүтээчмээр байна, ороо хураагаагүй.
Г: Идэж унтхаас өөр юм санаанд чинь алга уу. Багадаа юу хийдэг хүн болы гэж боджээсэн та? Хүүхэд насаа дурсаач ямархуу хүүхэд байв. Элгийн амьтан байсан байхаа чи нусаа гоожуулсан.
А: Багадаа ийм тийм болы гэж боджээснаа ер нь санакуу байнаа. Гэхдээ нэг хөөрхөн, гүйж харайсан, хаа очиж хуурай хамартай хуухэд байлаа. Охин үнсэх дуртай, тэвэг тоглодог, загас барьдаг, усанд сэлдэг, цанаар гулгадаг, нисэхээс бусдыг хийж явжээ бурхан минь. Одоо чи хүүхэд насаа дурс даа. Нусаа арчсаар байгаад xанцуй нь цээмэнт шиг хатсан цамцтай энэ тэр гээд. Ханцуйныхаа манжаатыг тэгээд хагалж, үйрүүлдэг байвуу? Би ч мэдкү л дээ, санаанд л тийм юм буугаад байна, төсөөлхөд.
Г: Гуц. Би бол хичээлээ хийгээ л, гэрээ цэвэрлээд суужээдэг эмээдээ элбэрэлтэй хүүхэд байсан. Чам шиг гадуур тэнэкүү. Чи бол дарвайсан, шүлсээ үсчүүлсэн олби огтоно шиг шар юм байсан байхаас зайлку, дээрх бүхэн чинь худал.

************

Г: За ямархуу блогууд уншжээнэ? Яагаад блогчин болчвоо? Архичин болсоноос блогчин нь дээр гэж яаж нэг юм сонссоноо дурсаач.
A: За хүн унших нь битий хэл өөрийхөө блогийн уурлыг ч хийж мэдкүү амьтан байна. Тэхдээ яахуу мэр сэр уншаад байгоо. Гого дээр нэг айхтар хүү гарч, тэрийг хааяа харжээнэ, банжиг... за банжиг ч гацдагаараа гаццан л байна билээ. Удкуу ажиллана биз. За тэгээд элдэв шалдав солиотой согтуу голдуу бичлэгүүдийг, эсвэл түүх шаштир, спортын юмыг уншчаад байхым доо.
Г: Тийм байдийн байжээ. Түгүүл яаг ингэчүүл нэг Монгол улс маань хөгжих нь дээ гэсэн бодол, санал төржаахиймуу? Таныхаар яг яавал гайгүй болкээд байна, хамгийн эхэнд яг яамаар байна?
А: Ер нь бол яг сайхан бүгдээрээ юм үзээгүүм шиг л ажиллаад байвал аяндаа улс сэвхийгээ л явчxым шиг санагдахын. Дэндүү залхуу байшдээ чи бид 2-оос эхлээд. Бас манай дарга нарын ажиллах цагий нь нэмэгдүүлэх. Нэмэгдүүлхийн тулд ажлын цагаас нь авилга авч өгөлцөх гэсэн хэсгий нь хасаад мөрөөрөө л ажиллах гэсэн хэсгийг оруулаад өгчүүл бас их юм хийж бүтээх хүмүүс байгаа л байх.... За байжээ, анхаарал сарниад байна. Анхаарал төвлөртөл чи хүүхэлдэйн кино үздэг үү? Хэнтай, хардкоор энтэрээс өөр? гэдэг асууултад хариулаад байжий даа.
Г: http://www.monkey.mn/news/1052/read энийг үзээ, миний ямархуу хүн болохыг. За хариулчлаа. Одоо шавь нарынхаа тухай ярь даа!
А: Гү нээрээ тийшд. Тэр сайхан шавь нар маань байгаагүй бол ганцxан чиний царай л харагддаг аймшгийн газар байх байжээ энэ блог. Хайртай шүү бүх шавь нартаа. Сэтэгдэл бичдэгүй ч байсан бүүр их хайртай шүү, үүүүүүү! гэяаа.
Г: Сургуулийн хэтийин төлөв? Чамд мэдэх юм байна уу?
А: Байхаар барахуу. Одоо 2010.01.01-нд сургуулийн маань нэг жилийн ой болно. Тэрнийг угтуулаад блогийн дизайн, бичлэгийн төрөл жаанр, цар хүрээний хувьд тэсрэлт хийсэн, сайхан зүйл хийчих санаатай л байжийн даа ойрд, чамайг өдөр шөнөгүй унтаах хооронд чинь. Залуу шавь Г.Мөнхабаатар маань үүнд тус дэм үзүүлж байгаа. За тус дэм гээд их доош нь хийсэн маягтай хэлчлээ. Г.Мөнхбаатар маань үүнийг гардан хийж байгаа гэвэл болох байх.
Г: Тэгээд энэ бүхнийг хийхийг зөвшөөрсөн Гаампаа захиралдаа баярлалаа гэдгүймүү?
А: Тийн шүү, Гаампаа, захирал 2-тоо бол ер нь их баярлах байхаа манайхан.
Г: 2010 онд чи юу хийх гэж байна даа ер нь?
А: Их олон сайхан баяр болно шүү дээ. Сайхан даа. Чи өөрөө тэр баяруудаар юу хийх үү жишээ нь?
Г: Ууна
А.: Аа би бол бас жоохон иднээ, тэхгүү бол амбан явку. Гол нь хөлбөмбөгийн дэлхийн аваргатай жил шүү дээ.
Г: Тийн шүү, сайхан сайхан. За яриагаа дуусгахуу даа, хүн амьтан залхаад бүгдээрээ явчхаас өмнө.
А: Тэгий дөө, бараг л явцан байхаа даа. Тэгээд ч чамтай ярих үнэхээр сонирхолгүй байлаа
Г: Чи өөрөө ерөөсөө ярилцлага хийж чадкуу байгаа байхгүй юу.
А: Лблблблб. За бака!
Г За баая!

(Энэ хүний хамгийн сүүлийн үгийг сонсов уу? Ийм л муухай хүн шүү дээ)

38 comments:

1

хахахаха,ёооооооооо үнэн гоё,инээдтэй ярилцлага болжээ,ккк.

Артгаа багшааг,бишээ захирлыг бишрэв :D

А: Миний утасны диктофоноо угаасаа. Сургуулийнхаа захиралын тухай яриач.
Г: Чам шиг өөрийгөө магтдаг нь би бишэээ

-хамгийн инээдтэй хэсэг нь,хэхэхэ

Би нэг ингээл ярилцлага өгөхиймсөн. тэгэхийн тулд хичээлдээ сайн болох хэрэгтэй тээ багш нараа!

Г: Тэгээд энэ бүхнийг хийхийг зөвшөөрсөн Гаампаа захиралдаа баярлалаа гэдгүймүү?
А: Тийн шүү, Гаампаа, захирал 2-тоо бол ер нь их баярлах байхаа манайхан.

-Манай Артгаа багшаа нээрээ тасархай хариулхынмаа,хэхэхэ

Артгаа багш тас л даа

Хэхэ 2 ах тараагаад хаячихсан байна ш д. кккк

hahaha Gump bagsh bol yaj iij bgd l Artgaa bagshaas asuult asuugaad yvtsn bn sht,,nuguuduh n guriigeed bi asuuna geed bhd chen l,,hahahah

ярилцлага өгдөг нь ч, авдаг нь ч та хоёр шиг ийм бүдүүлэг байдаггүйн. тэгчээд бас багш нар гээд байгаан шүү ..,


:толгой сэгсрээд, шогшроод яваад өгөв:

Сайхан авалцжээ. Эхлээд Г үсэг бүдэг явж байснаа дараан А үсэг боолд байснаа сүүлрүүгээ солигдоо явчуу яаав. эсгүүл миний дэлгүүрээс авцарсан шилнүүд суларчуу.


Авалцах гэдэг үг чэнь яааас олон утгатай үгүү таминь. Дараа л тухтай магадлахаас

Гоё ярилцлага болжээ. Инээсээр байгаад таарлаа. Артаг багш уул нь ярилцлага авч эхлээд сүүлдээ өгөөд дуусцан байна ш д.

hehe, artag odoo yariltslaga avch baij, uuruu yariltslaga uguud baih yum, hehe

Gump ch yostoi..........

Гаампуушийн пээн нэгээр ццөрч, Артуушийн пээн нэгээр олширсныг мэдэж аваарай ккк

hamgiin suuld ni artag bagsh za baka gehiin orond sain baina uu geed helchihsen bol estoi super asuult hariult boloh baij daanch helsengui

yoooyooo, uhgeed bhd deer ni nemeed tolgoi ergullj urvaj horvood heniih ni asuult heniih ni hariult ni medegdku so yariltslaga beeee yaatsan, za tgj bgad arhia garahar l orj irj dahij unshihaas

haha yavj yavj ter togsgoliig l oiloo gumpa bagsh 00 orkeed bostsiin beeshd te?

хөөрхийшт :D 2 егзөр өвгөн шиг.

Xun baax ni jiriin uzegdel baixad Gump baana gedeg ni bol bur engiin uzegdel bishuu gol ni xaana baadag bol tee

будлиу хоёр нөхөр шөөө

hahahha baahan ineelee :))

Сүрхий ярилцаллага болжээ

Хөгжилтэй, гоё ярицлага болжээ.

mm-ийн хэлсэн ч бас үнэн шүү. Артгаа багш даанч Гамп багшийн арганд автчихсан байх. Тээл мартчихаа байх.

nice

hvvsh ter gogo deer mandan badraad bgaa hvv n heniin?blog url?unshiilda agaa?

Манай ангийхан өчигдөр ихэнх нь шоудсан бололтой.

Нусаа арчсаар байгаад xанцуй нь цээмэнт шиг хатсан...байхдаа яахудэээ...еоооё ямар их инээвээ....

татаж үхлээ ккк хувийн амьдрал яриагүй байна щдээ үргэжлүүлье ээ эсэргүүцэж байна ааааа !!!!!!

Dreamd л тэр хүүг хэлж болкуу шүү, :р

Dream чи аанха гэж мидхүү гсн :р.

инээсээр байгаад байкстрийт бойсын брааян шиг болкжийшд хиа хиа хиа

багшнуудын ярилцлага дээр ангийнхан олноороо цугларчихжээ,

ta nar mongol helee gutaaj bn shuu? unshihaas durgui hurmeer um

Манай 2 багш чинь ийм сайхан найрсаг нөхөрсөг ухаалаг хүмүүс шүү дээ цъ цъ цъ

2 Балиар юм чэн.. хайнннн..

дуусахдай сайн уу энтрээ ярихаа мартцан байшд.

kui ene chaachgariig dee :)) helcheech chidoo

Цагийн багш нартай чалчилдаач одоо цааш нь

хоёр хүүр чэнь одоо яагад байгаан. баая гэнэ үү

Ийм 2 яахиралтай сургууль ч удахгүй дампуурах юм байна л даа.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл