Моодны ярианууд

Зиа энэ блоогт чинь хувьтай хүн нь Монгол улс тунхагласан өдөр бичлэг хийгээд хувьгүй муусайнууд нь ДОХ-ын өдөр таарч бичлиг хийж элэг авхымдаа чааваас. Xа ха үнэн бүткүү гаршүү инээд хүрээд үхэхнээ.

Гүй одоо энэ ямар сонин улсых нь шинэ жилийн нааастэр ордог байнаа. Би бол хэзээний ууж идэх нь элбэг, мань мэтээс зардал гардагүйгээр нь цагаан сард дуртай болхоор цас ороод ирхээр л цагаан сарын наастэр орчоод сүйд болхын. Наастар ороод ирхээр юуруу ч харсан инээмээр санагдаад, үсэрмээр санагдаад, алгаа ташмаар санагдаад, гайгүй охин харагдвал барьж авж үнсмээр санагдаад нэээх их аз жаргалтай болчдын. Тэхдэээ энэ их төвөгтэй өвчин л дөө. Энэ хүмүүс шиг шинэ жилийн наастэр орхысон гэж бодхымаа бас.

Нэг хүн "Энэ банкнуудын дампуурал, татан буугдалт , нэгдэл нэг л сонин шүү." гэхээр нь "Тиймүү яасан сайхан юм бэ цагаан сараар гоё нэгдсэн банктай золгож өгөхнээ" гэж хэлээд алга ташаад үхтэрээ загнуулав тэнэг дураакад.

Бас нэг хүүхэн "Хүүшээ хилийн цэргүүд нэгнээ буудцан гэжээшд" гэхээр би "Ёстой гоё хэнийх нь тал ялсан бэ" гээд очоод хацар дээр нь золголтын праактик болгоод үнсээ хаясан чинь үхтэрээ алгадуулав.

Нэг өвөө "Таван толгойг зарим нь урагшаа төмөр зам тавьж, зарим нь хойшоо төмөр зам тавьж зөөх гээд хэцүү байшүү" гэжээн. Би яахав наастэр орцон хүн "Ашгүй ашгүй урагшаа хойшоо олон толгойто цагаан сар хийх нь" гэцэн биш таягны ширүүн цохилтоос бултах ялд унав хөөрхий.

Найз маань "ху намын залуу дарга нар нэгнээ зодоо хаяж" гэхээр нь "өө гоё хөгшчүүл нь хэзээ зодолдохын" гэж хэлээд юм ойлгодогүй баатар нэр зүүв.

зүс таних хоёр залуу "Зиа баар, дэлгүүр ажилдаг боллоо доо" гэхээр нь хажуунаас нь "Тэгүүл хэдүүлээ очиж хаагаа хаячихуу" гэж хэлээд хялалзуулав.

Энэ хүмүүс яахаароаа ийм сонин юм ярьдаг болцын зүгээр сайхан цагаан сараа яриад явж болдогүйн байхдаа. Нэгэнт хүмүүс ийм юм ярьжаагаа хорвоо бол би бас энэ яриануудаар ярихаар шийдсэн.

Гудамжны эмээ "Өвгөний даралт ихсээд ойрд айлгаад байхын" гэнгүүт би "Өө сайхан хилчид шиг буудаа хаячаачэээ" гэж хэлээд Нүгэлтэй юм ярьдаг хүүхэд гэсэн нэр зүүв.

Нэг хашааний эгч "Энд байсан усны тэрэг аваагүй биз" гэнгүүт "Тавантолгойд тавигдах төмөр замаар урагшаа гаргацан" гэж хэлээд хулгайд сэрдэгдэнгээ алдсан. тэхдээ энд арай ч болкууг нь мэдсээр байж хэл загтансан юмаа.

Автуусны кондуктар эгч "гуйлагчаан дандаа мөнгөгүй явна гэж юу байсын мөнгөө төл" гэхээр нь "Эгчээ байнга ингэж байхаар банкууд шиг сайхан нэгдчий л дээ" гэж хэлээд ч мөнгөгүй явж чадалгүй дараагын буудал дээр буув.

Түцний эгч "Цаана чинь манай хоёр хөгшин харагданууу" гэхээр нь "Ху намын залуу дарга нар шиг зодолдож байна" гэж хэлээд сандаргаж гарж гүйлогэж жоол инээв.

Нууц амрагтайгаа явааа гудамжныхаа эгчийг харчаад битгий хэлээрэй гэж гуйхаар нь "Миний ам ч хорио нь тавигдаж байгаа баар шиг нээлттэй шүү дээ" гэж хэлэн эркээтэлж байж хэдэн цаас бас салгачихваа хөөрхий.

ЭНэ яаж ч ярьж болдогүй хорвоо болчоод байна шүү. Зүгээр л сайхан наастэртай байхысан тээ.


28 comments:

Muu Artag bagshiig mini yaxni vee

буруу үгээр л зөв ярьсан байна шдээ.

Багшээ энэ зурган дэжэрх залуу бохь үлээжаамуу?

Гү би ж үсэг ер бичээгүй байтал өөрөө орчиж. Яадаг муу дурны хонгио вэ? Багш сайхан хасаад уншчаарай. Дээрх энтр гээд

зүгээр л сайхан наастртай байж болоодайнаа харин

зиа хө түүл одоо яаж ярьдын байгаан, зүгээр наастэртай яаж байхуу гэдэг сонин байшүү боломжгүы санагдаадахын

шал дургүй хүрчлээ сээгий бичсэн чэн орку, юу ч гарж иркү ч байхшиг больлоо зау

Моод яах вэ Блогынхоо загварыг цаана чинь нэг хүн өөрчлөөд сурчиж

Ч.У.Б-ээ моод монголоор дуусды гэсийшт нээрэээ...

ихээ муу хүн шөө... яая даа вайз

сээгий оруулах асуудал ихээ учир дутагдалтай байнуу гүй юу ай

Heeree 12-r sariin 31 n chini bas 4 dex udur yum bna Gump bagsh ixee olon jiliin umnuus tuluvluj baisan ajil bna shuu yagaad zaaval 4 dex udur baidgiin uchriig olloo.mn

Хаха манай сургуулиар чэн шинэ жилийн ч наастр орооод цагаан сарын ч наастр ороод гоёайнөө. Та багшаа Артаг багшаас юу дутхуу дээр байгаа ёолкны талы нь аваад оронд нь ул боовны зураг тавичаааач

хаха Спонгэгийн санаа маанннгар гоё санаа байнаа

Энийг уншсан чинь Гамп өөрийн гсн бодолгүй эсүүл нь тийм ч санаачлагатай биш, урсгалаар хүн юм шиг санагдчлаа.

Блог бичээд бгааг нь үгүй ч юм шиг. Ер нь их эргэлзээтэй хүн бна шүү.

Гэхдээ заримдаа их сэргэлэн юм аа тээ. Эркээтэлж нтр...

Спонжэ сайхан санал гаргажээ нээрээ. Багш авч ашиглаач. Зөвхөн багш нь хичээл заахаас гадна, сурагчдаасаа бас санаа авч, харилцан ашигтай, хамтран ажиллаач хө.

Багш аа, дажгүй л бичлэг болж. Гэхдээ айхтар их таалагдсангүйэ. :|

Нээрээ, минийх бас Энэрэлийн хэлсэн шиг болчихлоо. Харагдахгүй байхын.

Учрыг нь ухаж ойлгоход хүнд хичээл байна уу энэ чинь? Зөв ярьж сур гээд байна уу, зүгээр л ярихаа больчих гээд байгаамуу?

Çàðèì õ¿í¿¿ñèéí ñýýãèéíèé ýðõèéã ãàññàí ø¿¿ äýý. Àíãèéí õóðàë òàñàëñàí õ¿í¿¿ñèéíõèéã.

гамп багшаа та нээрэ өөрийнхөө блогийг яасын???

bagsh naraa commentnii door krill xorvuulegch xiigeed ogooch krilleer bichmeer bx yum

Хаарлий дандаа л харь гарагийн хэлээр бичдэг.

Багш Артаг багшийг яасан муухайгаар хэлдийн. Та 2 минь ер нь ингэж байхаа болиоч.

Гаампаа багш цагаан сарыг харин сургуульдаа сайхан зохион байгуулаарай.

bembi ooroo bugiin heleer bichdeg baijiij.

энэ их мэдээлэл сайтай багшаа шүүүү..

Танин мэдэхүйн талаар бичээчээ Гамп багшаа

Миний хэлийг бол гэхдээ бусад хүмүүс ойлгоод л байдын, харин харь гарагийн хэл бол хэцүү ш дээ.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл