3-р ярилцлага. Дэппсү: Миний нэг гадарладаг хүн байдын, тэр л байх даа...

За манай ярилцлагын энэ удааны буланд Үлэмжийн эхнэр Сувдаа Дэпсү оролцож байнаа. Дашрамд хэлэхэд тэр саяхан киноны тэмцээнд түрүүлсийн. Заза худлаа худлаа oдоо яг жинхэнээсээ зарлы.

Лээдис эн Жээнтэлмэнн! Манай энэ удааны буланд Сармагчин.мн-ий киноны тэмцээнд түрүүүүүл-СЭН!-.... Сувдаааа ДЭЭПППсү оролцож байнааа. Дашрамд хэлэхэд тэр Үлэмжийн эхнэр юм. Бас "ЦЭЛМЭГ ТЭНГЭР -ЗӨӨЛӨН БУУЛТ нисэгчийн охин" блогийн эзэн юмаа.

Энэ удаа Гомбоо бид түүнийг 2 зэрэг хашсан байгаагаараа энэ удааны буландуулалтын маань бас нэг онцлог тохиож байгаа билээ. Гэвч тэр үеэр манайд нэг зочин ирчээд Артгаа багшаа нь анхаарлаа тогтмол төвлөрүүлж чадкуу босон суун байлаа. Зэ уншигч авь нарыгаа будилуулкуун үүднээс Гомбоогийхыг бүдүүн улаан болгож... юу... Гомбоогийн тавьсныг бүдүүн улаан болгож ... аа юу болоодээнаа энэ. Гомбоогийн тавьсан асуултуудыг бүдүүн улаан фоонтоор бичив. Учир нь тэр дэлхийн хамгийн улаан хэрүүлч эр билээ. За багшаа нь бол бүдүүн хараараа л байгаа. Аая сүр сонсогджээшүү. Бүдүүн хар багшшш! ёооё хэхэ заза. За зочин маань уламжлалт ёсоороо нарийхан хар байгаа. Ингээд одоо хэдүүлээ тэр буланд шахуулчаад яаж араатан шиг авирласаныг нь үзэцгээе, вээлком!

Артгаа: Хаая Дэппсү!

Дэппсү: Халло!

А: Гомбоо яачуу да!

Д: Гомбоо ахыг би биш эхнэр нь мэдэх байлгүй дээ

А: Тийн, ялангуяа бөгсий нь, тэр чинь маангар удаан бөгстэй хүн.

Gomboo has joined the conference.

А: Энэ Гомбоо яаацан байна гэнүү?

Д: Орж иржийнэ гэнэ дээ ах минь.

Гомбоо: За юүгцэн байнаа намайг? Аа би өөрийгөө мэднэээ, Артгаа шиг авгайдаа толгойгоо мэдүүлэх хүн биш. Ер нь тэгээд Артгаагийх шиг шалав гулав хийсэн бөгс гэж юу байхав дээ өдий насны хүнд.

Д: Гээ л ах нарын яриа эхлэж байгаа юм даа ккк

А: За одоо бөгсөө хойш нь тавиад дүүгээ урагш нь тавий.

Г: Тэгий даа, за Дэппсү баяр хүргий!

Д: За баярлалаа

Г: Балай авлаа шүүү тэр кино уралдаанд

Д: Балайг нь ч мэдэхгүй ээ. Гэхдээ түрүүлчихлээ. Энд чинь тэгээд та 2 асуух юм уу, би асуух юм уу?

Г: Бид асуух юм аа ууг нь. Артгаа л үсгээ олкуу байгаан. Тэр тэмцээнд бид 2 бас ороод, үзэж тарж тарж 3-р байранд заваартлаа 2-уулаа орлоошд.

А: Тэр их сонин явдал тохилдлоо, энэ муу Зараа албаар тэгэв үү яав. Гэхдээ Зараа бол намайг мэдээгүй байгаа энийг уншаа л мэдэх байх. .. Зарака соорий шүү гэчий даа нээрээ. Ер нь энэ тэмцээнээс хардах сэрдэх юм чамд байна уу Дэппсү?

Д: Хэхэ, шагнал авчихаад хардана гэж юу байхав дээ. Хүүе нээрээ??!

Г: Яасан гэнэт хардмаар болсон уу?

Д: Ингэхэд нийтлэгч Арвай гэж Артга ах та юм уу?

А: За агаа нь нууц нэрээр орцон байсиймаа

Г: Өөр ямар эрүүл ухаантай хүн тийм юм бичхэв дээ

Д: Ооон, зөв зөв. бас зальтай нөхөр байх нь ккк. Нууц нэрээр бичдэг

Г: За тэгээд шагнал магнал авчаад суужаахад юу бодогдож байхийн?

Д: Шагналаа яг одоогоор аваагүй л байна дөө. Авчихаад л баярлаад гүйх байлгүй дээ бодвол

А: Хөл хүнд хүн хамаагүй гүйж болохгүй ш дээ дүү минь!

Г: Ер нь авна гээл бодхоор нэг тийм онгирмоор байна уу, бусад хүмүүс нэг тийм миа санагдаал, яасан ч өрөвдмөөр юм дээ энэ бусад нийтлэлч нар энээ тэрээ гээ л ай, надаа бол ууг нь тэгэж санагдах байх гэж бодогдоод байгаан.

Д: Та л тэгдэг юм байлгүй. Би өөр хүн шүү. Наадхаа тэр Артгаадаа л хэл. Онгирвол олон хүнээр хараалгуулах байлгүй дээ.

А: Надаа хэлкүэ наадах чинь, алуулахаа мэднэ.

Г: Артгаа ч тэхээcээ сийхгүй л байх

Д: Сийхээр нь надад хэлж байгаан байна л даа, зөв зөв.

А: Гэснээс систэмтэй явьяа шаагилдаад байна, эхлээд Гомбоо нэг асуулт асуу. За одоо асуу

Г: Ер нь багаасаа л байнга шагнал урамшил авжээсэн биз?

Д: Шаагилдах сайхаан. Багадаа урамшуулал бага авдаг байсөөн. Нэг их лаг байгаагүй. Анх 3 ангидаа шагнал аваад 500 төгрөгөөр шагнуулсан нь тухайн үедээ их гоё байсан шүү. Тэр бол үнэхээрийн мартагдахааргүй мөч байжээ

Г: Пээ багаасаа хоолондоо хүрцэн хүн байна?

Д: Харин тийн. Тэгээд 500 төгрөгөөрөө 5 маруужин аваад идэж байлаа

А: Ганцаараа идээд үхтлээ бөөлжсөн үү тэгээд?

Д: Яалаа гэж гэрийнхэнтэйгээ хувааж идсэн. Гоё дурсамжaa саначихлаа.

Г: Одоо бол 500 төргөгийн шагналыг юман чинээ бодкуу биздээ?

Д: Xалаасанд 10 төгрөг ч байхгүй үед их мөнгө шд

Г: Тийшүү бас. Энэ өргөөгөөс авах шагналаа мөнгөөр бодож авы гэвэл яадын, тиймэрхүү санаа байна уу ер нь?

Д: Өө хөөрхий. Та аргагүй л Гамп шүү нээрээ. Бэлгийн морины шүд тоолдоггүй ээ гэж

Г: Морь өгвөл ч шүдийг нь биш махных нь жинг хэмжмээр юм байгаан.

А: Гүэ 2-оо, би нэг ганц юм асуучиж болкуу юу?... Дэпсүка!

Д: Аан

А: Чи одоо банаан Дэпсү хочтой болкоод байшүү дээ. Өөр ямар нэг жимсээр сольмоор байна уу банаанаа?

Д: За банана нь ч юу юм бэ. Гэхдээ сая Сармагчин.мн-ий захирал ах зургаа өгчих сайт дээрээ тавъя гэхээр нь бананаараа байяөө гээд хэлчихсэн. Ер нь банана байсан даа ч яахав дээ. Сайхан хүч нэмдэг жимс шд

Г: Хүчтэй болж яахнуу нөхрөө хайруулын тавагдах нуу?

Д: Xэхэ, та нилээн хайруулын тавгаар тас авхуулдаг юм аа даа. Би ч бас арай тэгж бодохгүй байгаа юм аа. Xөөрхийг яах нь уу та.

А: Хүүе хүмүүсээ би хоол хийлээ шүү. Манайд ирсэн зочин маань өлсөж үхэх гэж байна. Xарсаар байтал турчлаа.

Г: Би мах чанжээнэ, өөрөө өлсөж үхэх нь.

Д: Xүүе, өдрийн хоолондоо цадаагүй би яахын бэ? Өлсөөд үхэх юм уу хаашаа юм. 2-лаа хоол яриад байхын

Г: Шагнал авчаад битий шуналтаад бай. Хэдэн өдөр юм идкүү байсан ч яахав дээ. Гэснээс банана гэдэг нэр чинь яахав тодорхой боллоо Дэпсү гэж ямар учиртай нэр бнаа ингэхэд?

Д: Пай базарваань. Тэр чинь нуль утга учир. Олон ч хүн асууж байлаа

Г: За утга учираа хэлж болдгүй хорвоо юу?

Д: Утга учрыг хэлбэл утга учиргүй л болно шдээ. Тэгэхээр болдоггүй хорвоо юм аа хүү минь. Гэснээс хоол ярьчxиймаа. За би өлсөх яахав. Надаас шалтгаалаад өөр хүн бас өлсөөд байна энд.

А: Ээ зайлуулаа, одоо чамайг идэж байгаа даа.


******************


Г: Одоо Дэпсү чинь бид 2-ooс ч хөгшин блогчин биддээ энэ чинь ер нь бол?

Д: За яг ярьвал та л Артаг ах бид 2-с нялх байх. Артаг ах бид 2 нэг үеийнх шд.

А: За андуурчлаа даа, Го битэр чинь нэг үеийх, чи өөрөө дээр үеийх байхгүй юу. Залуу болкоод байгаарай. Aнхны бичлэгээ хэдэн оны хэдэн сард хийж байснаа хэл!

Д: 2006 оны 10 сард, гэхдээ устгаад хаясөөн хөөрхийг. Hello world гэдэг бичлэг байсын. Програмист хүн энийг уншвал ойлгоно дөө.

А: Оо чи тэгвэл бүр надаас жилийн өмнө юм байна. Миний анхных 2007.06.28. Гомбоогийх хэзээ билээ анхных нь? Блог ярьжаагаа шүү, энэ өөр юм яриад заваараад унанаа яг.

Г: Миний анхных бол ч 2007 оний 8 сар санагдаад бна. Блог ярьжаагаа шүү, чи өөр юм ойлгочив. Дэппсү эхний бичлэгүүдээ яагаад устгаад бна? Ичээд бна уу, нас тогтоод гэдэг шиг бичлэг тогтоод ирхээр өмнөх бичлэгүүд урамгүй бна уу, ялгаа их бна биз?

Д: Өө би анхны бичлэгээ анх блогспот сурч байхдаа санамсаргүй усгачихсан юм.

Г: Ер нь архаг хөгшин блогчны хувьд блог бичиж уншхын сайхан нь юу байна, муухай нь юу байна?

....

Г: Гүэ Дэпсү чи хаачив? Өргөөгийн киногоо бодоод сууцан уу?

А: Юм иджаагаа байх.

Г: За би хоолоо нэг хараатий.

Д: За би ирлээ. Блог уншxын сайхан нь гэвэл гоё бичлэгүүд бүүр цаанаа нэг мөлжүүртэй байдаг юм (өлссөндөө мөлжүүртэй гэдэг үг ашиглаагүй шүү). Муухай нь одоо юу юм бүү мэд. Өө муухай нь нээрээ утга учиргүй хараалт, ерөөлт, аттаклалт юм байна шүү дээ.

А: Бас нэг муухай нь гэвэл бичлэгээ алдах тээ? Өөр газраас өөрийхөө бичлэгийг хүний нэрэн дээр харах гэдэг онцгүй л явдал.

Д: Бичлэг эх сурвалжтай нь байвал сайхан л даа. Эх сурвалжгүй байхад өөрийнхөө нэрийг доор нь хусчихдаг хүмүүс байна шүү дээ. Тэгээд сэтгэгдэл бичихээр сэтгэгдэл устгачихна. Бас сайхан туудаг гарууд байнөө байна.

А: Чамд тийм явдал тохиолдож байв уу?

Д: Хэд хэд бий шүү. Тэгээд л мэдээд хэлээд байгаа юм ш дээ.

Г: Тэгээд яасан, уурлаа л очоод хэрэлдэж өгсөн үү? Яадаг п.... вэ! гэж мэгээд?

А: Эсүүл Үлэмжээр зодуулдаг байх.

Д: За би ч Мөөеө аварга шиг оросоор ганц үг мэддийн бишээ хөө. Пээ мээ гэхгүй. Эх сурвалж нь хаана байгаан л гэдийшд. Хүн амьтнаар зодуулах нь ч бас юу юм бэ хөөрхийг.

Г: Чи ер нь амьдралдаа ямар хараалыг түлхүү ашиглаж байна даа. Өдөр тутмын болон албан харилцаандаа шүү дээ?

Д: Хэхэ, ямар сонин асуулт асуудын бээ! Ээ тосоороо гоож, буянаа нэм буянтай айлын хүргэн/бэр бол гээд л

Г: Тосоороо гоож гэдэг их муухай хараал байнна даа. Хүн үхээд монголчууд ил тавиад нөгөө цогцос хөөррхий халуунд хөөгөөд бүх нүх сүвээр нь тос гоождог байж дээ.

Д: Ий яасан аймар юм бэ! Гэхдээ би бас сайхан хараалууд зөндөө хэлнээ хэлнэ

А: Ер нь яасан хөгшин хараалтай юм бэ! Залуу хараал суркуу бол хараалын хувьд нэлээн хоцрогдцон яваам байна даа.

Д: Залуу хүний хараал гэж бас байнаа? Тэр нь юу юм?

А: Оо шээт! Буллшит! Гэснээс оо нөү! гэж хараал мөемүү, бишийму?

Г: Чоорт вазьми!

Д: Дамн ит! энтэр гээд үү! Аргагүй л ардын сайхан багш нар юм даа. Шавьдаа хараалын үг зааж өгч байна шд. Ах нь сургаж дүү нь сонсдог, дүү сонсоод сурч авъя дөө хөө

Г: За хараал ийм байдийн байж хэр зодолдож байнна, хэдэн удаа зодолдож байв?

Д: За зодолдох нь ч юу юм бэ дээ. Гэхдээ ахтайгаа нэг удаа зодолдож байсын шүү. Тэр ч ёстой ана мана үзэлцсэн дээ хэхэ

А: Одоо Үлэмжийг тэр ахаараа зодуулаач.

Г: Хайн хөөрхий тэр ах

Д: Xарин тиймээ. Заримдаа би хэтрүүлж үү гэж бодоод байдын

Г: Зодоон хийдгүйн байж. Гүү тэхдээ өөр хүмүүс зодолдож байхад ялагдаж байгаа нэгийг нь очоод нэг нудраад авах, согтуу мэдрэлгүй хунийг нэг няслаад авах явдал эднүүс бол байсан л биздээ, арай ч дээ, орчин үеийн эмэгтэй хүн бна даа ай?

Д: Согтуу хэнийгээ няслахав дээ. зодолдож байгаа хүмүүсийн дундуур орвол алуулна биздээ би бол. Орчин үеийн эмэгтэй хүн гэхээрээ зодоонч байдымуу ямар. ..Бурхан минь, тэгвэл Гамп ахыг согтуу байхад нь нясалдаг юм шүү, орчин үеийн эмэгтэй больё байз.

А: Алуулчив даа дүү минь. Наадах чинь эмэгтэй хүнд муухай агсан. Эр хүнд бол хонь.

Г: Артгаа дугай бай даа. Тэгэхэд Дэпсүд бурхан ч нээх хэрэг болкуу байхаа

Д: Ээ Артаг ах минь. Агсандаа нэг их сүрхий биш л юм байна лээ.


*************


Г: За сээгсийн тухай яриач ... гэнээ Артгаа.

А: Гүтгэлэг! Би тэгээгүй, тийм юмнаас би хол хүн.

Г: Зайлуул аргагүй. Хөгшин хүн хол байлгүй яахав.

Д: 6-ийн тоо л гэж мэднэ. Англи хэлэндээ тааруудуу. Өөр бас утга байдаг байжээ?

А: Өөр утгы нь Гомбоо та 2 мэдкүэ.

Г: За энэ асуулт сүйрлээ шүү.

Д: Сүйрэх ээ, би хариулсан шдээ. монголоор зургаагийн тоог хэлдэг биз дээ гэж. 6 6 6 6 6.

А: Наадах чинь чамайг сээгс бол..... гээ л алаад хаяна гэж бодку юу, гэтэл Дэппсү маань киноны урладаанд л түрүүлсэн хүн шүү дээ. Сээгстэй холбоогүй.

Д: Харин тийн. миний бичлэгэнд 6-ийн тоо ерөөсөө ороогүй.


*****************


А: Дэппсүка, түрүүлсэн бичлэгий чинь уншаад байх нээ, чиний амьдралд кино гүн гүнзгий мөрөө үлдээжээ.

Д: Өө үлдээсээн хөөрхий.

Г: Артгаагийн амьдралд архи гүн мөрөө үлдээснийг гүйцэхгүйн байxаа тэхдээ.

А: Тэгвэл тэр Гомбооогийн бичдэг кино чиний амьдралын аль нэг үетэй давхацсан л байх. Гэхдээ энийг асуухгүйгээр өөр кино асууя. Өө соорий, манайд ирсэн зочин нэг юм хүсээд байна, одоохон. Го чи байна уу?

Г: Байнаа байна, чи яв яв санаа зоволтгүй. За порно кино анх үзэхэд эвгүй биз,... гэнээ сая Артгаа..

А: Хаха, би яваагүй байшүү. Ярилцлагыг маань бүхлээр нь сүйрүүлж байна даа энэ Гомбоо.

Г: Өө золиг, порно ярихаар ингээд инээгээд байдийн наад чинь

Д: Анх порно үзсэн сэтгэгдэл асуугаад байгаа юм уу?

А: Гомбоод тэр чинь л хэрэгтэй байна гэжээнэ, хэлээд өгчих.

Д: Анх үзий гэж үзсэнгүй ээ. Ёстой гэнэн цайлган амьтан санамсаргүй Пикаса гээд зураг үздэг програмаар компютерт байгаа бүх зургуудаа Скан-даад хаясан чинь ганц зураг биш бас видеог татчихдаг юм байна, тэгээд энэ юу юм бол гээд дарсан чинь өрбыдоөрйбылоөрйбылдоөрхбйылоөрйбылөй! Би тэгээд хэдэн өдөр компютерт ойртоогүй

А: Компютер дотор тэр хүмүүс нь байгаадээнэ гэж бодоод уу?

Д: Хэхэ, гүү л дээ, зүгээр л комп харах сонирхолгүй болчихсын хэдэн өдөр. Тэр дундын компютер байсан болохоор ёстой гэнэ алдсан.

Г: Сайхан үзэж, би тэхэд порно татий гээл байхад л зураг гарж ирээд байдаг хорвоо доо. Энэ асуулт анхний порногоо үзээгүй улсад их сургамжтай сайхан асуулт хариулт боллоо

А: Наадах чинь ёстой анхны юм бүхэн олигтой санагддагүйн нэг жишээ байна даа.

Д: Дэхххх.

А: Харин дараагийхаас нь гоё болоод явчдаг тэ?

Д: Гэхдээ бүх анхны юм бишээ. Надад анх шоколад идэхэд гоё л байсандаг. Шоколад дахиад 2 дохоо идэхэд бас гоё байсөөн.

А: За шоколадны хувьд тийм байдийм байж. Чиний Үлэмж сайн залуу юу ер нь?

Д: Үлэмж сайн сайн.

А: Одоо энэ хариултийн чинь асуултийг өөрчлөөд тавьчна даа Гомбоо. Үлэмжийг өөр ямар нэг юманд сайн гэжийнэ болгоо л. Хулгай дээрэм ч юм уу?

Г: Асуултгүй сайн л гэлээшд

Д: Паах! Манай Үлэмж олон юманд сайн, жишээ нь хоол хийхийг бол үзүүлээд өгнө.

Г: Гэхдээ чи эмэгтэй хүн болсон хойно хүн муулах дуртай л байлгүй энд нэг сайн муулаад аваач. Бид дэмжээд өгий.

Д: За нээрээ энийг ашиглаад муулаад авъя. Гамп ахаа, та одоо болимоор юм. Дандаа манай Үлэмжийг уруу татаж пиво ууж, тамхи татна. Та одоо нэг зөв замандаа ор айн?

Г: Хайн муу Үлэмжийг дээ. Би бас тэгэж боддиймааа Үлэмжийг нэг тиймэрхүү юманд уруу татагдаад байх вий гэж.

Д: Та бүүр халуураад Пиво гашраагчдын бүлгэм гээд байгуулчиж, тэрэндээ манай нөхрийг уруу татаж оруулсан байгаан. Хнн, та нээрээ больж үз.

Г: За Артгаа асуултаа асуугаачээ. Юу хийгээд байгаан бэ!

Д: Хөөе би хариулж дуусаагүй байна. Тэгээд манай нөхөртэй хамт архи ууж хажуу талын өрөөнд тасраад уначна.

Г: Нннэвтрүүлгийн цаг хомссс...

Д: Та нээрээ хнннн!!! Би бүүр хэлье гэж бодоол байсын. Ккк. сайхан боломж гаргаж өгсөнд ёстой баярлалаа

Г: Шууд дараагийн асуултандаа оры доо. Артгаа яаваа?

А: Гомбоо чи аргалжээ л даа би одоохон, манайд ирсэн хүн хананы зураг үзжийнэ гээд унагаагаад хагалчлаа шд. Хараа муутайм байна.

Г: За та манай тоок шоу-нд орж байнна. Удахгүй пиав шоу болгоно гэж хэчнээн их боддог байлаа даа, за яахуу. Анхны сэтгэгдэлээ хэлнүү?

Д: Анхны сэтгэгдэл гэвэл их хөгжилтэй байнаа.

Г: За тэгүүл дараагийх нь.

Д: Дараагийн сэтгэгдэл ч бас хөгжилтэй байна.

Г: Яасан адилхан 2 сэтгэгдэл вэ энэ чинь?

Д: Харин тийн.


****************************************


Г: За чамд асуугаасай, тэрийг л асуучвал ингэж хариулаад өөрийгөө сайн ирклаамдаад авий гэж боджээсэн асуулт бна уу?

Д: Ганц асуугаасай гэсэн асуултыг та асуугаад танд хэлье гэж бодсон бүхнээ хэлж авлаа шүү дээ. Өө бас нэмээд нэг юм байгаан байна. 2010 онд Хөл бөмбөгийн ДАШТ гарна гээд манай гэр пивнүүшк болно гэж одоо болтол бодсоор байгаа бол Гамп ах минь ээ үгүй шүү! За ингээд боллоо.

Г: За би өөрөө асуусан нь дээр юм байнаа. Бэлгийн цөөнхийн талаар ямар бодолтой бна?

А: Гомбоогийн гэр пивнүүшк болж дээ ингээд, Үлэмж тэгээд гэртээ иркүү....

Д: Өө Гамп ахын гэрт очоод сайхан хайруулын тавагдана шд. Бэлгийн цөөнх гэдэг чинь юу билээ....? Аан тийн!

Г: Артгааг хараа л санав уу?

Д: Гүэ, цагаан сараар мөнгө бага бэлэглэх юм аа. Энийг л бэлгийн ихэнхи болгочихвол сайхан болчих гээд байх юм

Г: За тэгвэл энэ блогчид гэж хүмүүстэй их л уулзаа биз, ямархуу улс байхым ер нь?

Д: Их уулзсан шүү. Хүн шиг л хүмүүс байна лээ. Одоогоор НО-той хүнтэй уулзаагүй л байна. 3 хөл, гартай хүн байгаагүй лав.

Г: За одоо эцсийн үгээ хэл, манай шавь нарт хандаад?

А: Байжий л даа, би бас Дэпсүгээс жоохон юм асууж ерөөсөө болкуу юу!.

Г: За тэг дээ ангайчаал архиа бодоод суухийн.

Д: Эцсийн үгээ хэлэх юм уу ээлжит асуултандаа хариулах юм уу?

А: Жоохон хариулчихаа. Толгой холбоод байна уу өөрөө. Гэснээс чи нэгэнтээ Жони Дэпп минийх гэж дуу алдаж билээ. Түүний тухай асуугаасай гэж дотроо боджээнү?

Д: Бодож байсангүй. Яав, асуумаар санагдав уу?

А: Гү зүгээр, чи тэрэнд сайн шд. Үлэмж юу юм бээээээ хажууд нь! ай?

Г: Юу нь сайхан ен эцсийн эцэст?

Д: Үлэмж үү? тэр чинь миний нөхөр. Жонни Дэпп бол миний шүтэж явдаг жүжигчин. Ялгаа байнаа байна бас. Юу нь сайхан юм гэлээ. Эцсийн эцэст өдий болтол надад нэр нь л таалагддаг байсан. Өөрөөр би царайг нь харж ч үзээгүй.

А: Ооё! Бишээ.... Үайя!

Г: Том тэнэгтдэг гэжээшд!

А: Хөл хүнд болчингуутаа араа бодоод байгаарай. Жони Дэпп минь ч өнгөрлөө л дөө, тавиад туучлаа л даа гэж боджээнүү чи?

Д: Хөөе. Би Жонни Дэпптэй уулзаж байсан бол өдийд хүн болгонд өөрийгөө магтаад сууж байх байсын.

Г. Дэпп дэпп л гэнэ. Сайхан хүүхэн гэвэл хэн бнаа ер нь?

А: Бритни Спийрс

Г: Надаа бол порно стар Вироонийкаа гэж нэг хүүхэн байдийн

А: Силвия Сэйнтийг мэдхүү чи тэгүүл?

Г: Тэр сайхан хүүхэн байсан. Одоо бодход онцгүйн байлээ

Д: Та 2 болио! Сайхан хүүхэн гэвэл, ОО ШЭЭТ, нэрийг нь мартаж орхиж. Аа тийн. Жулиана Моорэ. Надад тэр эмэгтэй л гоё харагдаад байдаг юм.

А: Ёстой сайхан залуу насаа гайхуулж хараалаа даа.

Г: Юу нь сайханб тэгээд, хөх бөгс?

Д: За хөх бөгсийг нь мэдэхгүй ээ, бүхлээрээ л гоё санагдаад байдаг юм.


*************


А: Дэппсү чи монголын анхны блогчинг мэдэх үү?

Д: Миний нэг гадарладаг хүн байдын, тэр л байх даа

А: Зүгээр хэл хэл, бид түүнийг чинь яах ч гүй.

Д: Манай их сургуулийн багш. Буруу хараагүй дээ яах аргагүй ерэн хэдэн онд анхны бичлэг гэж байсан.

А: Аий?! 90 хэдэн оонн? Дэппсү киноны уралдаанд түрүүлээ биз дээ? Худалчийин тэмцээн байсиймуу гүй юу?

Г: Блог чинь 2000 он гаржээж бий болсон гээ бид дээ? Эсүүл сайт байсиймуу?

Д: Xүүе, анхны блогчин чинь аль дээр үед байсын. За байжээ даа

Г: Сайтаа блог маягаар ажлуулдаг байсан байж болхийн бас

Д: Тийм байж болно л доо.... Ааа энэ байна. http://ogtorgui.blogspot.com. За энийг хардаа. Хүдэр гэдэг нэртэй КтМС-ийн багш. Яах аргагүй 1995 он гэж байгаа биз???? Би худалч байна уу хэлээд аль хэлээд аль!

Г: За байжээ тэгүүл. ..Он сарыг нь өөрчлөөд оруулцан байж болышд

Д: Та юу яриад байгаам. Гүүгл ахыг хэн дуртай нь ингээд хуурчихдаг гэж бодоо юу. Энэ чинь серверийн он сараар огноог нь авдын.

А: Аа харь гаригийх юм байгааз!

Г: За тэрч яахуу, хэр уудагав Дэпсү?

Д: Хэ, асуулт ямар огцом хувиржийнаа. Би уудгүй ээ. Сүүг бол харин сайн ууна. За би ажлаа хийнгээ ярилцлага өгчихлөө. Одоо өндөрлөх дөхөж байна уу? Харьж хоолоо идье байз.

Г: Аа тэгсэн нь дээр дээ, энэ викториа сэкрэтийн хүүхнүүд тасарчижээ. Өө хадуурцан явжээнэ, за тэгүүл эцсийн үгээ хэлдээ.

Д: Xөөх, миний амьд явах хугацаа ингээд дуусч байгаа юм уу? Тэгүүл Анонимаар аттакладаг бүх гаруудад хандаж үг хэлье байз. Та нарыг нэг л өдөр би зодно дооо

А: Хулчгаруудаа! гэхгүй юм уу эхлээд?

Д: Тийн, хулчгарууд!

Г: Би бол тэднүүсийн талд орноо булиа залуус байвал яахын энэ чинь

А: Гэтэл Дэпсүгээс ямар ч хүүхэд гарахын билээ, би Дэпсүгийн талдаа байнаа.

Д: Харин тийн хэхэ. За за цаг оройтлоо. Би харьлаа шүү ах нар мээн.

А: Барбагшийн сургуулийн талаар ганц юм хэлчиж болдгүүмүү энэ чинь!

Д: Барбагш бол сүүлийн үеийн хамгийн хөгжилтэй хамтарсан блог, би дандаа уншдаг. Намайг урьж ярилцлага авсанд баярлалаа. Гэхдээ би танай блогт сэтгэгдэл үлдээдэггүй юм. Нээрээ би 2 жилийн турш уншсан нэг блогтоо түрүү 7 хоногт л анх удаа сэтгэгдэл үлдээж үзсэн шдээ. Би чинь одоо ийм л хүн. Гэхдээ бол их дуртай уншдаг шүү танай блогыг.

А: Яасан муухай дотуур тамиртай ен, сэтгэлээ нээхгүй.

Д: Дандаа уншдаг нь буруудаа юу? Зөндөө олон сэтгэгдэл дунд минийх сэтгэгдэл илүү байх гээд үлдээдгүй шд.

А: Юу гэж тэхэв дээ, заза хөөрхий Дэпсүг явуулах уу даа Гомбоо? Өлсөөд үхчүүл гай, айн?

Г: За явуулий даа баяртай, бака чүүс!

Д: За бака чүүс!

А: Чүүссс!

19 comments:

1t t1

showtimer
December 18, 2009 4:58 PM

1t t1


Манай Шоовойтамирын сээгий ч үнэн гоё сээгий байшүү ккк

Энэрэлийн Урд Галдаааааа

Xaanaas ni ch xarsan 1t gejaagaan baralgaatai ni deer araas orno ntr geed baidiin

Зараа өгүүлрүүн:

"Өө... Овоо муу гар байна" гээд шалгаруулсан чинь эдний хоёр давкраараа шалгарсан байжээ? Гэхдээ өөр нэрээр бичдэг чинь Ардчилсан сонгуульд их хэрэгтэй санаачлага байна даа.

Гэснээс аз болж Артаг балиар гадаадад байгаа нь яамайдаа... Монголд байсан бол та хоёр нийлж аваад Өргөөг бузартуулах байсан байх гэдэгт эргэлзэхгүй байна. Попкорны хайрцгаа зажилж байгаад урдуур сууж байгаа хүмүүсрүүгээ нүүлгэж этэр... (Попкорныг үртэс ч үлдээлгүй иддэгий чинь мэдий шүү Гомбоо)

Дэппсү Гомбоогийн Үлэмжийнхийг пивнушк болгох санааг таагаа наасан ха ха.

"Гамп ахаа та больмоор юм. Манай Үлэмжийг уруу татаж пиво уулгаж, тамхи татна" гэдэг үг нэг л дутуудаад явчих шиг боллоо доо. Гүйээ хүний эхнэр гэсэндээ өнөөхийгөө архи уудаг гэж олны өмнө түлээд яахав гэж бодсым байлгүй дээ. Гэхдээ л нэг л үнэмшилгүй байна ха ха.

Багшаа нараа, ангийхаан хагассайны мэнд. Их урт ярилцлага байна шүү.

Сургуулийн манаач солигдсон юм уу даа. Байнгын манаач Энэрэл ажлаасаа халагдаад оронд нь жижүүрийн манаач ажиллуулдаг болцын вайна. Өнөөдрийн манаачаар Шоутаймэр ажилласан байна гэснээс ямар ч залхуутай урт ярилцлага бээ. Уншиж дуусгах гэж нэлээд суулаа. Гаампаа багш дундуур нь дуусгах гэж их л үзлээ дээ хөөрхий.

Suvdmaa ohin ayuliin tsovoo yariltsaj.

Хөөх Хүдэр багш уу.. Оюутан байхдаа л бичсэн байх

Deggui gurvan nuhur ve, eleg tulj uguurei ta gurav. Zarim negen asuult bolood hariultan deer tataad unachih shahav gesnees Deppsu chini manai agaagiin ehner baisan yum uu? Agaa nar neeree aztai, odtoi baih yumaa. Ali saihan busgui l baina minii agaa nariin gergii bolj ger bolood setgeliig ni chimchihsen baih yum.

Udahgui eej boloh huurhun Deppsu-dee az jargaliin deediig husej baina aa geed uguulberiin utga sanaag aldagduulj budiluulahgui damjuulaad uguurei hoyor bagsh agaa mini!!!

Деппсү гэдэг нь Жон Депп ба Сувдаа 2-оос бүтсэн нэр байна шүү дээ.

Дэпп+Су=Дэппсү

hvvsh erh tsas sn uu

eej boloh gej baigaad ni bayar hurgiiii.Mongoliin urs mash olon boltugai.Saihan yariltslaga boljee,gomboo bagshiig ch heseg heleh uggui bolgoloo doo

saihan bulanduuljee

Anonymous чамтай яг адил бодож байсан юм, ярилцлагыг уншиж байхдаа.

зөв Дээпсүү боломжийг ашиглаад гумбаад яаг зөв үг хэлсэн байна..

ХӨЛбөгийн ДАШТ-ийн тухайд ч яаг зөв үг хэлсэн байна.. би бүүр хэлхийнсаан гээл бодоод явсыннннн

гэснээс.. баяр хүргэе ээ. түрүүлсэн мундаг хүүхэд байна оо

Gump bagsh ail xeseed l pivo uugaad yavdag yum shig bna barimttaigaar 2 xun zalxaasan bna sht

хэхэхэхэхэ

Шоутаймэр: т1
Дэндэв: чинийх ч бас гайгүй л байшд
Анон: Хаа байна тэр 2?
Шотаймэр: хэн?
Зараа: соорий шоо ахиад. Үлэмж үнэхээр архи уудаг гэжжжжүү?
бэмби: Урты нь анзаараа л суунуу чи?
Бадман: Зарим хүмүүст богино харагдаа л, заримд нь урт харагдад байх шиг байгаамаа
Бор хүү: Тэгж, гэснээс чи яасан гоё нэртэй ен
Билгээ: Хүүгий багш чаднаа чадна
Эрхцас: Дэпсүгийхээ элгийг л шилжүүлж суулгаарай.
Анон: Дэдэктив анон байшд энэ
дрийм: Цаадах чинь сайн гэнэ лээ
Чуупс: болж дээ, гомбоо
Даавуу: тэгсийшүү
Бэмби: Та 2 багадаа алдагдсан ихрүүд юм байгааз
Сайхансанаа: Гомбоогийн мууг бүх хүн мэдхиймаа ер нь
шоутаймэр: өө юу хийхэв дээ гомбоо
Дэпсү: хэхэ

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл