Эрүүл амьдрах зөвлөмж

Хүн ер нь эрүүл байвал аз жаргалтай ч гэдэг, эрүүл байж аз жаргалгүй ч гэдэг. Эрүүл биед саруул ухаан ч гэдэг. Тэгсэнээ цоо эрүүл биетэй хэрнээ усан тэнэг ч байдаг. Тэнэг ч бай ухаантай ч бай бүгд л эрүүл байхыг хүсдэг тул би ч бас эрүүл баймаар санагдаад байгаа сүүлийн үед. Эрүүл байхын тулд товаариш Гаамп юу хийгээд вайнаа гээд байшүүдээ цаад кипоопчид чинь.

Ийм юм хийгээд байнаа. Өглөө босоод чоорт подоолкоо өмсөөд, хөлдөө пиавны шилний хэмжээтэй зай аваад, рааас, давай, тэрий, ииииий гээл гимнаастигаа эхлэнэ шүү дээ. Иииий гэдэгээ гоё удаарийнтай хэлүүл гимнаастиг амттай болдог гэдэгийг сануулая. Баруун гарны үзүүрийг зүүн хөлний үзүүрт, зүүн гараа баруун хөлөндөө хүргэнэ. Энэ нь сунгалтын дасгал бөгөөд гэдэс гүзээ тань тулаад байвал зовох юмгүй сууж байгаад хүргэчих. Гараа хөлдөө хүргэх нь чухал болхоос суууж хүргэнүү, чигээрээ зогсож байгаад хүргэнүү хэнд ч падлиий байхгүй.

Зиа дараа нь гарч гүйнээ. Гимнаастигийн өмнө ч гүйж болно дараа нь ч гүйж болно. Гол нь гимнаастигаа хийж, гүйж л байх ёстой. юүүдэнтэй түжүүрэк юмууу цамц байвал толгойдоо углаад гүйвэл бооксчин ч юмуу бөх ч юмууу гэмээр сүртэй харагддышүү. Тэгээл гудамжаа тойроод гүйж байхад хажуугаар чинь эмээ, өвөө нар сүүндээ, 6-настай бацаанууд хичээлдээ явжаагаа нэрийдлээр алхангаа гүйцэж түрүүлээд байж магад. Асуудал гүйхдээ болхоос тэдэнтэй уралдаж байгаа биш гэдгийг голлон анхаарах хэрэгтэй.

Эрүүл хоол хэрэглэх хэрэгтэй. Хоол чинь ханиадтай, хорт хавдартай, цусан суулгатай байж болкуу бөгөөд энэ бүхнийг шинжлүүлэх гээд идэх бүртэээ эмнэлэг гүйгээд байж болкуу. Гол нь сайхан эрүүл байнаа гэж бодоол идэх хэрэгтэй. өдөржин эрүүл хоол идээд ядарч магадгүй тул дараа нь гатуухан юм хүртэж хоолоо шингээгээд оройхон хэрд гудамжны буландаа гарч агаар амьсгалангаа сайхан охид хүүхнүүд харах хэрэгтэй. Сэтгэл баясаж, нүд сэргэмээр юм харнаа гэдэг эрүүл амьдархын эх үүсвэр шүү дээ. Тэр хавиийхаа эмээ өвөө нартай мар мар гэж сэтгэлээ гүйцэд сэргээж авах нь чухал.

Зиа эрүүл хүн унтахдаа яаж унтах вэ. Суниаж унтанаа. Нэг суниагаад цаашаа сунаиж чадахгүй бол чаддаг болтолоо амар, дахиад нэг суниа, дахиад нэг амар. Чадкуу бол унтах хэрэгтэй. Унтахдаа эрүүл мэт пооз авж унтана шүү дээ. Таван хошуу болоод тал бүр тийшээ хүртээлтэйгээр. Зиа энэ бүгдийг хэдий хугацаанд үргэлжлүүлэх вэ гэвэл танай автуусны буудлыхан энэ сайхан эрүүл хүүшүү гэж ярилцаад эхэлтэл ингэж хэвших хэрэгтэй шүү. Эрүүл байхдаа биш хүмүүст эрүүл харагдахдаа гол нь шүү дээ. Танай тэндхийхэн энэ нэг согтуу толгой гээл байвал ямар элэнцэгнийхэн нь эрүүл байхав дээ. Би ч сүүлийн арваад жил ингээд байхад манайхан согтуу толгой гэсээр л байна.

Дээрх бүгдийг хэрэгжүүлэхгүйгээр эрүүл харагдах ганц арга байна. Согтохыгоо нууж сурах арга. сСогтохоор өөрийн мэдэлгүй дарвалзаад, далжийгаад, хүн амьтан үнсэж, үлгэж, далжийгаад нууна гэдэг гөө мөн гэцүү шүү. Эрүүл харагдах гэж байгаа нь энэ гээд ямар уухаа болилтой биш. Тэхдээ би чаднаа чадийшд.

1 comments:

Эрдэнэ said...

Жинхэнэ эрүүл эр хүн 6 хошуу, эмэгтэй хүн 7 хошуу болж унтана даа.

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл