Барбагш блогийг маань устгажээ

Найзуудаа, Барбагш блогийг маань устгажээ. Хэн нэгэн хүн нэвтэрч ороод, хийсэн бүхнийг маань зүгээр л оргүй хоосон болгоод хаяж. Бас суусархүү хаяг руу маань ороод инбоокс дахь бүх мэйлүүдийг устгасан байна.

Xудалч хүү уралдаан маань одоо байхгүй, хүмүүсийн сэтгэл гаргаж ирүүлсэн бүх бичлэг, дэмжлэг бас цуг устсан. Тэмцээнээ зогсоохоос өөр аргагүй боллоо. Тэмцээн явуулах талбар ч байхгүй боллоо. Хэн ингэснийг бид хайхгүй, сонирхох ч гүй. Гэхдээ яах гэж ингэв ээ? Яасан их завтай, ууртай хүн бэ гэж баахан гайхаж балмагдав.

Одоо аль болох хурдан хугацаанд, өөр талбар дээр бид дахин гарч ирнэ. Сургуулиа сэргээж та нартайгаа ахиад цуг байх болно. Хуучин бичлэгүүдээ олох байхаа. Харин та нарын маань 3000 шахам сэтгэгдлүүд л эргэж олдохгүйгээр алга боллоо. Цуг байсан, дэмжиж байсан та нартаа маш их баярлалаа.

Барбагш сургууль маань удахгүй улам их далайцтайгаар эргэж нээгдэнэ ээ. Удахгүй эргээд уулзахын ерөөл тавья!

3 comments:

Хөөх, ямар сонин юм болоо вэ, хариуцах эзэн олдохгүй юу, ямар хүн тэгж болох талаар хөөцөлдөөд үзэхгүй гэж үү , ингэж байхаар банжиг дээрээ нээчихгүй юу даа,

яасан айхавтар хонзон санадаг хүмүүсэв дээ.

чоно борооноор гэгч болсон бий вий дээ.

Барбагш чинь энэ биш юмуу?

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл