Цагаан сараа тэмдэглэх тухай

За сайхан сэтгэлт багш нь байнаа. Сайхан сэтгэл юунаас илүү вэ гэдгийг эмэгтэй уншигчид бүгд мэддэг болсон байхаа гэж найдаж байна.Манай блог уншигчид, уншилгүй ороод гарагчид, бүүр орж гардагүйчүүд, интернээт гэж ч мэдкүү иргэдийнхээ хүсэл сонирхол дээр тулгуурлан явдаг билээ. Тэгээд энэ удааа цагаан сараар пигуурээ хэрхэн барих вэ гэсэн сэдэвээр хүмүүс гуйгаал байгаам байх.

За ёстой арга байхгүй дээ. Үндсэндээ бараг хүмүүсийн пигуурыг алдуулах гэж хэдэн шөнө нойргүй хонож байж хэдэн сар идэх хоолоо бэлдэж байгаам шүү дээ. Тэхээр айлд орноо идкүүү гээд байвал идээг нь голсон болно их идхээр ямар их иддийн гээд байдаг. Яаг голыг нь олоод идэж сурвал суртэйн байлээ дээ. За өөр дээрээ жишээ аваад яринаа. Цагаан сараар шархаа нөхөх гэж нэг ойлголт байнаа. Би хүүхдүүдтэй болхоороо бүгдийг нь эгнүүлж зогсоож байгаад хэдэн өдрийн өмнөөс хоолыг нь сойноо. За шинийн нэгэн болдог хүүхдүүд чинь уяа нь таарсан хүлэг шиг жавхалзаад ирнэ шүү дээ. Зиак тэгэнгүүт хол айлаас ойр айлрууу гэсэн урвуу хамааралтайгаар маршруут гаргаал хүүхдүүдээ гаргаад чавхдуулчинаа. Холоос ойр гэдэг нь бэлэг их хураавал бас браашиг уугаад хөөрхөн халамцаж бариад бэлэгээ айлд мартвал буцаж очоод авхад амар шүү дээ. ер нь цагаан сарын баярын үйл хөдлөл бүр цаанаа утгатай давхар санаатай байх ёстой шүү дээ.

Хүүхдүүддээ хэдэн захиас хэлэх хэрэгтэй. Зиа эхний айлдаа ороод хамаг буузыг нь өлссөндөө бүхэл бүхэлээр нь аваад үмхэлчив. Тэгүүл тэр айл дараа дахиж оруулкууу, бас дараа дараагын айлуудын сайхан гоньд хийсэн буузыг яаж идэх болжээнэ, та нарын бэлгийг тоолно өдөрт 20-с доошгүй айлд орох хэрэгтэй гэж хатуу анхааруулах хэрэгтэй. Тэхгүү л бол бусад айлын хоолоо сойж сойж ирсэн гарууд багшааралдан орж ирээд манайх гэдэг айлыг буулгана шүү дээ. Өгөх бэлэггүй болчоод сууж байвал ямар байхуу. Хүн амьтаны ирэх чөлөөнөөр авгайгаа, өндөр настай аав ээжээ усны тэргэн дээр ч болтугай түрээд хэд хэдэн айлаар машиндаж л байх хэрэгтэй. За тэгээд экспрээс юм дэмий тал байна. Айлын эзэгтэйг яаруулж байж дутуу дулимаг бэлэг авах, айл хэсэж хэсэж ирчээд гэртээ ирээд юм идкээд өлөв долов гээд байх зэрэг аягуу овилоггүй зан гаргааад байвал яана. Жоохон тайван байх хэрэгтэй.

За тамхи татаж ирээд бичлигээ үргэлжүүлж сууна. За тэр ч хэнд хамаа байхав. За хүмүүст өгөх бэлэгээ цуглуулж орхилоо,хүүхдүүд цатгалан. Одоо юу хэрэгтэй вэ. Орж ирсэн хүмүүст яаж бага өгж аргалхав. Хөгшин ээж аавгүй бол хүмүүст хаалгаа тайлж өхгүү байх хэрэгтэй. Хөшигөө хаачааал, утасныхаа дууг хаачаал залгангуут нь авкуу хэсэг гүрий. Бүүр орхын төлөө аминаасаа илүү тэмцэж байгаа нөхдийг оруулхаас яахуу. Өөө муу өгөр шар нохой гуцааад хаалга цохихыг ч анзаарахгүй юм. Дандаа хуцаж байдын. Ядаж энэ зурагтны дуунд утасны дуугаа анзаарсангүй гээл аргалчина. Оруулчаал цагаалга, будаалга амс /ид гэж оогт хэлж болкуу/, бууз жигнүүлэх үү гэж асуу, шилтэй архинаасаа нэг жижкээн хундаганд хийж өгчөөл бөх яриад суучих. Битүүний бөх алаваа. Энэ жилийн наадмаар Батэрдэнэ аврага яг түрүүлнэээ өнгө зүс гэж най алга гэж мэгээл. Дахиж уухгээл ирсэн зочидын нүд архин дээр гүүгээл байх вий тэрний зоргоор хийж өгөөд байвал нөгөө 2 шил архи маань юун шинийн 7 хүргэх өдөртөө дуусна шүү дээ. за нэг хүнд бол 2 л өгөх хэрэгтэй. Бууз жигнүүлэхүү гэхээр ихэнх нь үгүү л гэх байх тэхээр нь өмнөх зочдын үлдээсэн буузыг өмнө нь тавьчих хэрэгтэй.

Цайнд дэвтээхгүй бол идхийн аргагүй юм байгаа шүү дээ. Асуухдаа бас манай энэ авгай гэж одоо бууз жигнэх гэж мөдгүй эээ гал мал нь асаагүй, бууз жигнээрээ хурдхан гээл. Тэхээр авгай нь хурдалжил байшд, хэдэн өдөр архи гударчаад гавяа байгуулсым шиг суугаад байж гэнэ гэж ирээл шазав татав хийжээвэл сайн байшүү дээ. Энэ тохиолдолд 7 хоног хоолоо сойсон зочин ч жигнээд яахы ингэсгээд гары яарч яваа л гэх байх. Шинийн нэгний өглөө жигнэсэн буузтай шинийн 3-нд хээв нэг суужаахыг хэн байг гэхэв дээ. Зиак бэлэг өгөх болдог хаалганы тэнд очсон хойно нь өө бэлэгээ мартах нь гээл бужигначих. Зиа яарсан холилдсон хүмүүс хэн юу авжаагаагаа ч анзааркууу. Нэг оймс моймсхоноор аргалаад ай. Одоо сайхан өөрийх нь бэлгийг өөрт нь өгсөн ч болий шүү дээ. Бүх айл адил юм өгдөг болсон хорвоо хойно. Гаргүү хүнд л бээлий өгж алкуу бол.

хямралгүй үед арай гэж ингэж цагаан сардаж байсан улс хямралын үед эннээс л нарийн нарийн арга олох хэрэгтэй. Хаапи цагаан сар'с дай

0 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл