БААВАР

Түрүүчийин долооногт дундын чаатан дээр би Гаампыг Бодон гэж бичсэн. Уучлаарай. За уучилнуу байнуу өөрөө мэднэ виз, надаа ямар ч хамаагүү. Зүгээр энэнээс хойш маш олон охидууд утас, захиа, цахилгаан явуулж Гаамп бодон 2-н хооронд ямар холбоо вайгаа, ер нь тэр яагаад бодон гэж? гэсэн асуултуудаар намайг бөмбөгдлөө. Үүнд ганцxан л хариулт байгаа. Энэ бол баавар юмаа.
Тиймээ өнөөдрийн хичээлийн сэдэв -Баавар.
Баавар гэж юу юм бээ? Энэ бол хэн нэгэн хүн, хажуудаа байгаа юмс үзэгдэл, хүн амьтнаас хэтийдсэн илүү юм шүү гэсэн сэтэгдэл төрүүлхийг хэлнэ.

1. Гадна байдлын баавар. За загвар өмсөгч дэрэвгэр сормууст хүүхэн нэг шулуун дээгүүр алхдаг бол манай баавартай Гаамп нэлээн зайтай зурсан зэрэгцээ 2 шулуунаар алхана. Хэл амаа билүүдсэн зарим нэг ухвар нь үнэхээр мөчид болцон хүүхнүүд голдуу хүмүүс мань хүнийг ...салтаанд нь яр ургацийм шиг... гэхчлэн яринуу байнуу ямар ч падлий вайхкуу. Болоогүй ээ бас 2 гараа хармаандаа шаагаад тохойгоо тэгшилснээс болоод мөр нь өргөгдцөн. Утасаа ярихдаа толгойгоо нэлээн гилжийжээж утсаа чихэндээ наана. Бяр нь ихдээд гар нь нугаркуу байшүү дээ энчин. Тамхийг чигчий ядам хурууныхаа завсар гавчуулж татна.

2. Амны баавар. Баавар бааврын дотроос амны баавар л хамгийн чухал нь юм байгаан шүү. Өөрийн харагдах байдал, үнэн чанараасаа хэд дахин илүү юм хэлэхийг амны баавар гэнэ. Бүх яриагаа удаан тээмпээр, хоолойгоо шахан маш бүдүүнээр явуулна.
Жишээ нь Гаампын утас дугарлаа гэж боды. Тэр "бээнүү" гэж авкуэ. Хоолойгоо шахжаагаад "юүүгсийн!" гэж утсаа авна. Өөрөө хүн рүү залгалаа гэж боды. Цаад хүн нь утсаа авангуут "бээнүү би Гаамп байнаа" гэхкүү. Зүгээр л "АА БОДОН!" гэж бааварлах нь байна.
Тэр аавындаа очжээ гэж боды. Хүзүүнийх нь булчин тулаад урагшаа гүрдийж суужээснаа "эцгийн гэрт ирхэд бас гайгүй л байдийн" гэснээ аав руу гаа эргэж бүдүүн хоолой, удаан тээмпээр: "өөрөөс чинь юм асуучxуу" гэж бааварлана.
Тэр гарч явлаа. Гадаа нэг том хавчаарк дагуулсан ганган хүүхэнтэй таарлаа. Тэр хажууд нь очоод гушуугаа цорвойлгон нохой руу нь зааж маш бүдүүн дуугаар "наадах чинь муур уу гүү юүү" гэж асууж болно.
Зам хөндлөн гарах гэтэл нэг сохор хүн түүнээс зам гаргаж өхийг гуйж гэж саны л даа. Тэрээр: "хээ! би сохор байтугай нүдтэй олон охидыг удаа дараалан, зам битий хэл голоор гаргаж явлаа. Алиу зүүгдээд яв" гэж хүнгэнүүлнэ. Дагуулаад явжаахдаа "миний дуу доор сонсогдоод вайнуу гүү юүү, тэхээс би ууг нь 2 мээтр өндөр юм шүү дээ. Одоо чи энэ урд яваа өгзгийг хар л даа, аа чи ч нээрээ сохор л доо чааваас" гэх зэргийн юм ярина.
Түүнийг зам дээр нэг машийн ажуухан мөргөөд унагачлаа. Жолооч нь сандраа л гараад ирнэ. Гэтэл тэр ёолкуугээр үл барам, аажуухан, баавaртай нь аргагүй босч ирээд хоолойгоо шахан тайвнаар: "энэ халтиргаа яахкаадээнаа намайг. Машийний чинь жоохон цохьчлоо. Зүгээрүү хөгшөө!" гэж асууна.
Цаашаа явжаагаад ядарлаа, сандал дээр жоохон суулаа. Урдуур нь хөөрхөн охин явж өнгөрлөө. Тэр яахнуу, "хөөе охион! чи миний урдуур ахиад өнгөрдөө!" гэнэ. Гаампын урдуур ахиад өнгөркөөд яавжээдэг дүүрцэн галаваатай охин байхгүй тул тэр нь тэр чигээрээ яваад өгнө. Тэгэнгүүт мань хүн "өө үхсэн, чамайг харснаас харьж толиндоо хары". Энэ бол баавар.
Тэр ч гайгүй. Хэрвээ Гаамп 2 гартаа юм барьцан явжаагаад кармаагаа ухах хэрэг гарвал яах вээ. Хавь ойроосоо хамгийн хөөрхөн охины нь харжаагаад "чи миний кармаанаас юм аваад өхкүэ" гэнэ. Яасан бааваргүй гуйцнуу. Үгүй баавар нь гарах болоогүй байна. Тэр охин кармаанд нь гараа хийх гэтэл Гаампын өмдний кармаа яг урдаа байжаах жишээтэй. Энэ чинь баавартай хүний өмд.
Тэр найз охин дээрээ очжээ. "Хайраа сайнуу, үнсий" гэж хэлнэ гэдэг бол түүний хувьд гутамшиг. Тэрний оронд үгээ зөөж, бүдүүн хоолойгоор: "миний элбэрэлд өртсөн бяцxан амьтан чи амьдраад л вайна уу. Өнөөдөр чиний уруул ямар амттай байгааг үзүүл дээ!" гэж хэлнэ.
Аа тэр авгай авна гэсэн. Яаж бааварлана гэдгий нь таануус хараа биз дээ дөрөвдхийн лээхцнээс. Гэхдээ бүх юм эсрэгээр эргэж дарлуулхыг хэн байг гэхэв. Тэгсэн ч тэрийгээ мэдэгдкүүгээр ихэд залхуутай өнгөөр: "зиа, өнөөдөр өөрийхөөө хүслээр хувцсаа өөрөө угаая даа. Хогоо харин маргааш соруулмаар санагдаад вайх чинь.." гэхэд авгай нь муухай харлаа, тэгэнгүүт манай хүн "заза хогоо өнөөдөр соруулахыг би өөртөө зарлиг болголоо" гэж бүв бүдүүн хоолойгоор хэлээд суниагаад суужаах нь вайна.
Тэр хамт олонтойгоо хөдөө зугаалжээ. Түүнд олонтаа тохиолддог пориблээм энд бас л тулгарч сонингийн тасархай аван нөхдөөсөө түр холдох шаардлага гарлаа. Бөгсөө даран түргэн түргэн алхсаар гүвээний цаагуур оров. Удалгүй тэр орилно. Түүн рүү сүрэг чоно дайрч. Нөхөд мэдээд аврахаар гүйж очно. Харин Гаамп чононуудын доор орцон "Хөөе байжийдаа хөөе! нэг нэгээрээ үзчих дээ хөөе!" гэцэн хэвтжаах вий. Буу дугарч тэр аврагдна. Босч ирээд гар хөлөө илэнгээ "аминаасаа уйдсан бэлтрэгнүүдүү гүү юүү!" гээд зугтааж яваа чононуудыг араас нь харж "айсан дөө айсан" гэж үргэлжлүүлнэ. Воот, энэ чинь л баавар. Эний чинь л баавар гэнэ шүү дээ.
Дараа нь тэр буур төхөөрч явснаа хуучлана. ".. тэхэд тэр тэмээнд би зүүн гараа өгч ноцолдуулжаагаа л баруун гараараа ганцxан дэлсээд унагаж билээ. Өвсөн дээгүүр дүүрэн тэмээний шүдний үйрмэг ..." гээ л авч өх нь байна.
Ажил дээр дарга нь орж ирлээ. Тэгэнгүүт "Дарaaга! би заваараа энэ ажлаа хийж чадкуу юмнуудад тусалжээж болно биз дээ" гэх.
Байгууллагын сагсны тэмцээнтэй гэж зарлалаа. Тэрээр: "хөөе тэр тэмцээн дээр чинь тохож
болохолуу?" гэж асуух.
Заа тэгээ л нэг охин таалагдчуул мангар удаан алхаж урд нь очоо л дээрээс нь доош нь харж, өрөөсөн жавьжаараа инээвхийлж "хээ!" гэж бааварлачаад: "эхнэр авмаар санагдчихчив, чамайг өнөөдөр тээстэлнээ би, заө!" гэх нь вайна. Исүүл зүгээр л үгээ зөөж "орой аруун цагт, яг энд!" гээ л болоо.
Дисконд оруул бөөн охидуудын дунд орчоо л вандаам бүжиг хийнэ. Шилэн бээлий дээр вандаам яадгийг үзээ л байлгүй дээ шавь нар. Хүний үзгийг авч юм бичсэн бол "хугалчxуу эний чинь" гэж бааварлана. Нялх хүүхэдтэй хүн тааралдуул "хөөрхөн зусуу яадаг, толгойгий базчуул хагарчих болуу" гэнэ. Гаампын тоглодог тээтрэс нь дан дөрвөлжингөөс өөр дүрс байхкуу байх жишээтэй. Ундаа онгойлгогч хэзээ ч ашиглахгүй, үрүүнк ч хэргэлкүү. Шүдээрээ пиав онгойлгохыгоо "ханз татах" гэж нэрлэнэ. Шилээр нь архи хөнтрөхийгөө "алиу хоолойгоо зайлчий" гэнэ.
Тиймээ, энэ чинь л баавар!

3. Баавар бидний амьдралд байсаар ирсэн, байж ч вайна, байх ч волно.
Ер нь хүн төрөлхтөн хэдэн мянганыхаа түүхэнд олон баавартай баатруудыг магтан дуулж ирсэн байхым. Тэнгэртэй тэрсэлддэг Одиссэй вайна. Аль ч хаанд харьялагддаггүй Ахилес вайна. Мөнх хааны Францын Луй ванд явуулсан захиаг л сана л даа. Гийтлер Лээнэнграадыг 2 өдөрт авчий гээ л дайраа биз дээ анх.
За хүүхдүүд минь баавартай амьдар ай! Бүх юмыг чаднаа гэж, болноо гэж эхэлжий. Битий хүлээ.

4. Төгсгөл.
Заа, энэ бичлэгээ дуусгахкуу вол энэ муу кийбоорд гарын ая даахгүй хэмхэрчкээдаахын. Ер нь ийм хариугүй юмнуудыг хаанахын ямар бацаанууд хийдийм бээ! Аа үхсэн баас, эвдэрсэн ч хамаагүү л дээ надаа вол! Гараа л ганц дохиход бөөн кийбоорд барьцан алиа юмнууд хүрээд ирнэ.
За за баавартай амьдрийшүү хүүхдүүд! Дараагийн хичээл ортол салганаад байжаагаарай даа! Тиймүү ҮГҮҮ ЮҮҮ !?

2 comments:

ýíý ãààìï õ¿¿¿ãèéí áè÷ëýã âýíý ø¿¿äýý àéëèéí õ¿¿õäèéí àè÷ëýã ãóñààä ÿìàð âàëèàð õ¿¿õýä âýý ÷è àéí

baavartai bailaadaa

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл