Тивигээр үзсэн цагаан сар

за цагаан сарын шинийн гуравны мэнд. айл их гэсч алт мөнгө их цуглуулавууу. Энэ их эдийн шуналтай мэндчилгээ шүү. Шинийн гурван гэхэд гол айлууд шувтарцан нөөц айлууд үлдцэн байдаг хойно доо. энийг уншаад суужаах завтай хүн ч байхгүй дор бүрнээ бэлэг цуглуулаад бужигналдаж байгаа биз. Тэглээ гээд бичлиг хийдгээрээ хийнэ шүү.

Битүүний өдөр нөгөө Лхам бурханы морийг ундаалах ёстой тотгон дээрээ тавьдаг мөс тавихаа мартаж хоноод өглөө боссон чинь морь нь манай гадаа цангаад үхчиж. Энэ муу Гаамп ганц мөсөн дээр яасан хариуцлаггүй дураакав гэсэн байртай шазайгаад унацан, цаашаагаа бурханы эмээлээ үүрээд явсан болтой майг мөр цасан дээр үлдэжээ. Тэр морь ч гэж морь юу юугүй цангаж унаал байдаг. хажуу айлын тотгон дээрх мөсийг идсэн байж л унаад байдаг. Тэгээл тиви-гээр бөхөө үзээд, сайд дарга нарыхаа дээлийг үзээд, сайн малчид шагналаа авхыг үзээд, тэхдээ бүүр нутгынхаа сайд дарга нараас авхыг үзээд, азаар нутаг бүрээс гишүүн төрдөг нь сайхан юм, сарампай гэртээ хэнгэнтэл санаа алдаал нэг битүүлэх шив дээ.

Өглөө босоод мөрөө гаргадаг баатар боллоо. Тэхгүү л бол эрүүл мэнд болоод эд баялагаар асар хохирч болох эрсдэлтэй хэмээн тиви-гээр лам нар 2гүй утгаар шууд шууд хэлж байсан тул дотор жаахан арзагнаад. Бид яаахаараа ийм гэцүү шашин шүтдэг байнааа заавал нар гархаар мөр гаргаж байдаг, энэ бусад шашин шүтдэг улс мөр гаргахгүй яаж шүү нэг юм болоод байдын гэж хувь заяандаа бас нойрондоо багхан харамсас хийгээл мөр гаргалаа. Тэгсэн мөр гаргах бас юу ч биш баахан ном уншуулах хэрэгтэйн гэнээ. Крилл бичгээ хагас дутуу мэдхээс цаашгүй төрсөн, бас мөнгөгүй байгаадаа гутраад ном уншуулахыг алгасаж орхилоо. Ном уншуулах ууг нь юу байхав дээ бичиг үсэггүй бол мөнгөө өгөөд уншуулах бичиг үсэгтэй бол өөрөө унших. тэхдээ мөнгөө өгсөн хэрнэээ юу уншсаныг нь ойлгохгүй байгаан. Арга ч үгүй биздээ уншиж байхыг нь сонсох ч үгүй сосоод ч ойлгохгүйм чинь. Ууг нь орчуулаад интэр номоор зарж орхивол бүгд авж уншаал сайхан байхгүй юу. Гүү болкуун байна хэдэн лам нар маань бидний өмнөөс зогсоо зайгүй залбирхадаа юугаа ууж идхийн болжээнэ. энэ нь зөв юм байна.

Зиа мөрөө гаргачаад тиви үзээл суужаахнаа өөрийгөө азгүйг мэдрээд бас л гутарч орхилоо. Энэ дундчууд машин тэрэгтэйнүүд нь хийморийн овоо гээч дээр гарч хиймор авдын гэнэ. Их л хийморгүй болсон тэрнийгэээ буцааж авхаас горьгүй болсон улс тэр хийморийн овоо гээч хиймор зардаг газар цугалдаг юм шиг санагдаж байгаа биз. Тэхдээ энэ чинь Чингисийн үеээс ирсэн заншил за юу. Зиа бүүр горьгүй болсон улс нь тиви-гийхнийг дагуулаад нар мандахыг хардаг юм байна. Гэрээсээ бишээ өөр газраас богоонд суугаад, жийпээрээ яваад. Учир нь тэнд л шинийн нэгний нар мандахыг харж болдог бусад газар тэнд мандсан нарыг харжаагаа учраас хиймор сэргээх үйлчилгээ байхгүйн байна. Учир нь тэр бүх хиймор сэргээх үйлчилгээг нь тэндээс авчаад маниуст шаал үйлчилгээгүй сонин нар мандаж харуулдаг гэнэ. Дэлхий ч аргагүй хавтгай юмаа.

Зиак тивиг-ээр монгол үндэсний гувцас гарч байнаа. Аймаар үнэтэйн байшд монгол үндэсний гувцас чинь. Тэгээд дандаа өвлийх байдын байна. Нээх их үстэй үстэй малгай, хантаазтай. Ямар ч халуун газар үстэй дээл малгай хантаазаа тайлкуу хаад ноёдын гувцас өмсчөөл шинэлж өгдөг болж энэ хүмүүс чинь. Ер нь манай дарга нарын ноён байдалд дуртайг эндээс харж болхын байна. Тэр байдал нь аргагүй сайхан монгол ёс заншилаа хүндэтгэсэн болдын байна. Монгол заншилаа хүндэтгэхэд бас л мөнгө хэрэг болдын байшд.

Манай тивигийхэн төрт ёсны баяр гэсээр байгаад тивигэээр төрийн дээдэс л хэрхэн баярлаж байгаа гарах болждэээ. Зиа тэр төр ёс, шашин шүтлэг, гангараа гоёл ч яамай. Уулзаагүй удсан хамаатнуудыгаа харж шинэ хүргэн бэрүүдтэйгээ танилций. Гомдол, гайхшрал, атаархал, хорсол, цөхрөл агуулсан бичлэгээ дуусгий. хээ өөрийхөө бичлигт мөн ч их юм орсон гэж боддог юм байхдаа зайлуул.

1 comments:

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл