Хүүхэд хэрхэн олддог вэ?

За эрхэм шавь нарынхаа амрыг эрий. Хүүхэд хэрхэн олддогийг энэ удаа би санаа зовмоор дэлгэрэнгүйгээр бичxээр шийдлээ. Аа нээрээ байжий. Гаампаа чи энийг уншжийнуу. Хагасайны асуулт хариулт хаа вайнаа? Чиний ээлж байсан шүү дээ! Чамайг донгодсон ч багадна. Артаг миний бие чамайг янцгаана одоо! Иииииииий.................хохохнхн! Сүүл рүү гээ жоохон үүрсчих шиг боллоо доо, за яахуу. Ууг нь чамайг баллуул баллахаар л вайна, бүтнсээний хээрийн сургуулийг сайн хийсэн учир орхихоор шийдлээ. Өчидгрийн тэр хичээл бол хээрийн сургууль байсиймаа шавь нар минь. Угаасаа сайхан, ер нь их сайхан хүнийг ухвар мөчид, атаархуу зарим этгээд хэрхэн газар доогуур оруулж дөнгөдгийг харуулсан сайхан хичээл боллоо. (за хараа виз согтуу толгой минь! Бантангий чинь цэвэрлжийн)

Ингээд өчигдрийн муухай балмад хичээлээр хайран сайхан инээрэг, сайхан зангаа гээсэн шавь нартаа зориулаад өнөөдөр нэг тийм уянгын, нэг тийм гэгээлэг, нэг тийм... сэтгэл хөвсөлзүүлсэн сайхан юм ярьж өгий Артгаа багшаа нь. За ойрт ойрт хүүхдүүд минь.

Хүүхэд олох... Энэ бол та биднээс үл шантрах чанар, махруу байдлыг ихээхэн шаарддаг биеийн хүчний хөдөлмөр юм шүү дээ. Энд онолсоодайх юм юу байхудээ. Шууд л жишээ авы. Жишээ болгож би өөрийнхөө олдож байсан түүхийг тайлагнахын зэрэгцээ өөрийхөө хүүхдийг ч мөн хэрхэн олж байв гэдгээ энд нуух хаах юмгүйгээр гаргаж тавихаар шийдлээ.

Миний олдсон явдал бол барагцаалбал түрүүчийн зууны 80-аад оны дундуур болсон билээ. Харин эхнэр бид 2 хүүхдээ хэзээ олсноо сайн санаж байна. Бүтэн нэг жил хагас өнгөрч дээ тэрнээс хойш. Тэхэд зуны сайхан орой зуслан дээр байсийм.

Харин эцэг эх хоёры маань хувьд гэвүүл намайг дөнгөж олчоод хэрхэн санаа нь амарсан байдалтайгаар инээмсэглэж байсныг би хараагүй ч гэсэн тэгсэн байж таараа гэж бодды. Яагаад хараагүү вээ гэвүүл харахын аргагүй харанхуй байсан билээ тэхэд. Одоо бодоход тэднийгээ хэчнээн их зовоож олдоо вэ би. Хүн ер нь өөрсдөө насанд хүрчээд, өөрийхөө хүүхдийг олох гэж зүдэрчаах үедээ л эцэг эхийнхээ тухайн үед гаргасан бүх хичээл зүтгэл, сэтгэл, хайрыг мэдэрхийм даа.

Эхнэр бид хоёрын хувьд вол санаа их зовсоон. Байдгаараа хөлөрч бие бие рүү гээ асуусан харцаар харж "байдгүй юүү" гэсэн үг л солилцохоос хэтэркүү. Цаг явсаар, хүүхэд бас сайн олдож өхгүү л вайлаа. Энэ ер нь биднийг зовоох хүүхдүү гүү юүү гэж тухайн үед бодогджээснийг одоо нуугаад яахав.

Тэгсэн харин, золиг чинь хойд хашааны хүүхэдтэй нийлээд хойтлын хойд айлд суужээдэг вайгаа. Уур хэчнээн хүрсэн ч хүүхдээ олчлоо шүү дээ гэж бодохоор санаа амарч, амьдралыг улам их хайрладаг юм билээ. Муусайн хужаа нар аваа явцым бишиздээ гэж хүртэл бодогджээв шүү.

Харин миний хувьд вол би багадаа байрныхаа хэдэн нусгайтай нийлээд өөр байр луу оройжин тэнэж билээ. Гэнт Артааньяааан! Гэсэн ээжийн муухай дуу гарахыг сонсоо л "еээ, би чинь цэцэрлэгээ тараад хариагүү явжийшд!" гэсэн бодол толгойд зурсгээ л ороод ирсэн. Үхтлээ айгаа л хамаг амьдрал нүдний өмнүүр зурайсаан: ....өмнөх долооногт болсон хүүхдийн баярын зургийн уралдаанд түрүүлсэн явдал, тэрхүү өдөр тайзан дээр гараад шүлэг унших байсан хэрнээ андуураад түрүүчийн хүүхдийн дууг давтаж дуулсан явдал*, за тэгээ л Андрээ багшийн охин улаахан уруулт Мөнхзул, дандаа зоддог Маам багш, зургийн уралдааны шагнал -ногоон арал гэдэг ном, өмсөхөөсөө ичдэг эмэгтэй хүүхдийн улаан сандаал, байрны нохой -шаариг, рээкс мээкс гээ л бүгдээрээ нүдний урдуу жирэлзээ л өнгөрсөн. Тэгээ л ааваасаа гол нь айгаа л, юүү... гээ л хүрээд ирсэн чинь ээж нэг дугтарч цамцны товч таслаа л хөтлөөд явж билээ. Урд нь ороод явсан чинь ардаас дагз руу бас чичиж энтр. Миний толгой аягүй муухай урагшаа болсоон тэхэд. Гэртээ ирээд ааваас айж, аав ч худлаа суран бүсээ барьж энтр. Яагаачгүү л дээ тэхдээ. Ороолгосон бол би шууд бүснээс нь барьж аваа л үзэх байсийн. Мэджаахгуу юу аав намайг, шазруун хүүхэд гэдгийг. Аягүү уянгын бичлэг болжаагаа виздээ, нэг тийм гэгээн?

Тэгсэн чинь уржнан манай хүү бас алга болоод. Зуслангаар нэг баахан хайж орилж явсы шд. Тэгсэн чинь гэнт айлын хашаанаас юүү.. гэцэн гарч ирдэг вайгаа. Юуны чинь юүү гэж гээ л тас алгадаа л, ухрангуут нь элэгдээ л, тонгойгуут нь тохойдоо л хаямаар байлаа. Би яг дийлнэ гэдгээ мэджээсэн л даа. Тэхдээ тэгээгүээ. Тэгээд хөмсгөө зангидаад хары гэсэн чинь харанхуй болцон байдаг. Гэрт орж гэрэл асаажаагаад яг тэгж харна даа гэжээсэн чинь замдаа мартаад, тэгээ өнгөрсөн л дөө. Мартаагүй бол аймар зангидкуу юу. Би боддым. Хэт нь хүү маань надаас хол сургууль соёл, ажил хөдөлмөр, хүүхэн шуухан гээд явахаар болуул нэг сүртэйхэн шиг зангидсан хөмсөгтэй зураг өгч явуулы гэж. Санасан дээрээ одоо ч авчдийм билүү. Хамаг хөмсөг унаж галцраад байхын.

Тэгээд тэр олдсон хүү маань гэртээ ороо л гутлаа тайлангуут л шалан дээр элс шархийтэл асгарсан. Толгой молгой нь цул элс. Угааж авсийшд тэгээд хүүхдээ, ямар хаялтай виш.


За нэг ийм л явдал болсым даа. Хүүхэд олох ер нь сайхан. Хүүхдүүд ч бас бие биенээ олох их зүгээр байдийн тээ. Дүүгий даагий гэж нэг хөөрхөн тоглоом байжлээ. Заза тэр яахуу. Шавь нар минь хүүхэд сайн олышүү. Монголын үрс маш олон болох болтугай!!!


* Тэр нээрээ үүнн тэнэг юм болсоон. Би "наашаа тааняа гроомкоо плаачит" гэдэг шүлэг унших байсан мөртлөө миний өмнө гарсан Адилиш гэдэг хүүхдийн дуулсан "хөдө-өөгийн са-айхан таалын дээргэд хө-өөрхий бо-оотго.." гэдэг дууг дуулаа наасы шд. Ёстой шараа! Бараг аруу төгстлөө тэрийг бодохоор дотор муухай оргидог байсаа.

3 comments:

энд татаж унатлаа инээж билээ. хүүхдээ олохиймсан.

hahahhaha tnx

хахахахахаха солиотойн яасс

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл