Бөөлөх урлаг

Бөөлөх урлаг хийгээд, бөөгийн онгодыг гаргах аргын тухай өнөөдрийн хичээлийг орноо.

Ерөнхийд нь ажаад байхнээ эрэгтэйг нь бөө, эмэгтэйг нь удган гээдийх шиг байгаам. А гэлээ гээд бөөлөх үйл явцыг нь бол хоёуланг нь бөөлөх гээд байгаам, удгалах гэхгүй байх шиг байгаамшүүдэээ. Сүүлийн үед эхнэр нөхөр, найз бүсгүй, хархүү нар бүгд л бөөлөөд байдаг болчиж. Энэ юу хэлээд байна вэ гэвэл хүн бүхэн бөө, удган шүү л гэх гээд байна.

Өнөөдрийн хичээл бөө нарт зориулна. Удганууддаа дараа бүхэл бүтэн хичээл зориулах тул тэвчээртэй байдымшоо.

Бөө нар минь удганууд яагаад бөөлөөд байна вэ?

Бөө та бүтэн биеэ огоороод, бүлээн дарсанд шунаад, бүрий харуйгаар тэнээд бүсгүй ханиа гомдоогоод эхлэхийн цагт удган бүсгүйн тэвчээр алдарч онгодын хур орж ирж байгаам. Удгануудын онгод ондоо ондоо, уйлж ордог онгод, уурлаж хашгичдаг онгод, унтаад сэрдгүү онгод, урж мааждаг онгод, улайрч дайрдаг онгод, урвайж унжийдаг онгод, ухаангүй загнадаг онгод, учир ойлгодоггүй онгод гээд л их байдым.

Уйлдаг, унжийдаг, урвайдаг, унтаад сэрдгүү онгодтой удгануудыг бол аргалахад амархан л даа. Сайн ханатал нь уйлуулж, унжийлгаж, урвайлгаж, унтуулчихсан байхад болоо явчды. А харин догшин онгодтой удгануудтай харьцахад л учир их байгаам. Өнөөдрийн хичээл ч энэ чиглэлрүү гүнзгий орно.

Удганчай, бөөчай онгод ороол бөөлөөд ирэхэд нь алга хавсраал залбираад байдым шүү. Бөөлжугаа удганы урдаас бөөлүүл онгод улам ихээр ороод хэдэн цагаар үргэлжилнэ, үүний эцэст харилцан бөөлөгч хоёр ямарваа нэгэн сайн үр дүнд хүрэлгүй ядраад унаад өгч байгаам. Онгодоо гаргалгүй уначиж байна гэсүг л дээ, сэргээл онгод хэвээрээ үргэлжлүүлэн бөөлнө, иймэрхүү байдалтайгаар онгодыг жаахан ч гэсэн удаачихвал онгодын тасархай үлдчихээд, цаг агаар эвгүйтвэл бөөлчих гээд байдаг гэмтэй. За даалгавар:
  1. Онгод хэдэн янз вэ?
  2. Онгод бүрийг бууруулах арга зүйг боловсруулах.
даалгаврыг коммэнтоор авна

Энэ лекцийн конспээктийг өөрийн багш Галавсайтай хамтран боловсруулсым байгаам. Иймд дараагийн удгануудад зориулсан хичээлийг удган судлалын дооктор Галавсайг урьж хийлгэх саналтай байна.

40 comments:

1

2

ээ, абв-гээ эхэлж хэлкүүгээр ингэхээр чинь ойлгоц удаан төрүүлий шдээ багшээ, гэснээс дао гал 2 сонин коомэнт үлдээсэн. Бий чигсн дуткуу 3

Манай нэг найз гурав хоног гэртээ харилгүй архиджээ. Мэдээж үлхийсэн юм хулганасаар гэртээ очжээ. Удган нь мэдээж бөөлж эхэлж. Уйлж орилоод, дүүблээрээ цохиод "Зайл!" гэж зэврүүн муухайгаар чарласан гэж байгаа юм. Тэгэхээр нь манай хүн хоёрдугаар араандаа залгаж, "Хөгшин чинь уржигдар кино зохиол бичихээр болоод урьдчилгаагаа авчихлаа" гээд боодолтой мөнгөө гаргачихаж. Удган "Ийн ийн" гэж орилж байсан хүн чинь огцом болиод, нүд нь том болчихсон "Аан? Хэд байгаа юм? Хэдээр нь чи гударсан?" гээд босоод ирсэн гэж байгаа.

Тэгэхээр онгод бууруулах арга бол мөнгө үзүүлэх болой.

This comment has been removed by the author.

Биеийн тамирийн хичээл бишшүү нөхдөөө...

Амраа ахын найзын Удган яаасан хөөрхөн хосломол онгодтой ен, 1-р раундын онгод уурлан гашгичиж, уулгалан дайрах, 2-р раундын онгод ухрах мэт дүр эсгэн улайран дайрах... цаашаа байгаал байх даа...

А бөөд бол 1-р раундаас 2-т шилжүүлэхэд мөнгө ашигласан бол, 2-оос гуравт шилжүүлэхэд яагаа бол?

Утсаар бөөлхийг удганы хараал гэж ойлгох уу?

za yamr ch bsan ehnii 10-t

хэхэ, хэлгүй болоод тас гүрийчдэг онгодтой ш дэ..

онгод олон янз байдаг байлгүү би ч айхтар онгодтой учирч явсангүү ээ дэхдээ аморынх шиг хэлгүй болчдым бол адил болоод дуугүй байгаад байвал онгод нь яваад өх бол уу

Тэр чинь жинкэн там шүү дээ дао

За байз нэг сайхан бөөлчдөг (бөөлчих биш шүү) юм бил үү. За болилоо ;)

1. Онгод олон янз. Ор дэрний онгод, орон сууцны онгод, оройтож ирсэнээс үүдэлтэй онгод, онгодоо хэт бадрааснаас барьцсан онгод, орон тооны цомхтгол хийсэн онгод :P...
2. Онгод нь орсон үед бууруулах гэж оролдоод ер нь хэрэггүй. Тэгээд л тааваар нь орхичих хэрэгтэй. Онгод нь бадарж бадарж байгаад л буураад өгнө. Бууралгүй бадраад л байдаг юм онгодоос өөрийг ч гэсэн үзсэнгүй :P

ene boonuuded zoriulsan hicheel bna tee, udganuudad daalguur bhgui saihan saihan..

Би бол удган. Хашгичиж мааждаг ер нь сүр ихтэй удган. Муусайн бөөнүүд минь та нар яаж ч хуралдаад, онол гаргаад, семинардаад нэмэргүй ээ. Удганд зүрх сэтгэл байдаг учраас л бөөлдөг юм. Хэрэв байдаггүйсэн бол та нарыг хэзээ ч ирсэн бай малтийтал инээгээд л, робот шиг хөдлөөд л "Би бол удган, чи бол бөө, би бол удган, чи бол бөө....." гээд л байж байх байлаа.

Бөө удгангүй газрын улсууд яаж амьдрах вээ? /сонирхов/

Manai udganii ongod 24 tsag ordiisht. Tsagaa bol yas barina.

hain bi henii ch udgan bish saihan saihan

UKI naad Gump,Artag 2 iin ongodiig duud. surguuli shatsanaas hoish buur neg sur suld n uhsen baij baigaag n. hmm.ali 3-4 honogiin omnoh hicheeld 18 han setgegdel.Dampuurah nee

Яг үнэн. Вийкэндийн хичээл, асуулт хариултын тэмцээн байна гэж итгэхэд бэрх болоод бушуухан яардаг байсан нь өнгөрчээ. :|

Гичээл завсарлаж байгаад орсон чинь гачин оржийнаа, урьд нь багш нар даалгуур өгдгүү л байсан биздэ. Сурагчид нь л асуудаг :р Гэнэт даалгуур харсан чинь сонин байна. Бөө бишийм болхоор даалгуур хамаарахгүй гэж үзжийнөө.

хахаха, сүүлчийн Анон Жиргээ бэээшт... ххэхэхэхэхэ, мамайг уки гэдэг хүн шамааас өөрайхгүй

эээ хогооо, цагийн багш нь гичээлээ буруу орцнууу? Кат минэээ багшээгээ уушал

ªª ÕÀÕÑÀÉÍÛ ÀÑÓÓËÒ ÕÀÐÈÓËÒ × ÀËÃÀ. ÓÐÀÌÃ¯É ÞÌÀÀ.

Гүүлдээ, яаж би багшийн гичээл зөв орсон, буруу орсныг шүүгээд суужээхав. Шинэ багш орохоор багшийн арга барил өөрчлөгдөөд л, гайхлаа хө.

Буриад багш минь, уушлал гуйгаад яанам.

Уул нь хагассайн асуулт хариулт их хөгжилтэй, гоё санагддаг байжуулээ. Одоо ч өнгөрсөн цаг дээр бичигдэхнээ... /гомдоллосоор байгаа болтой.../

Нийт багш нар минь ээ, зорилтот зах зээлдээ чиглэсэн гичээлээ, бас ажлаа сайн хийгээрэй гэж ерөөе гсн.

За, за. Ажлаа хийе. Бүгдэд нь амжилт.

Буриад өвкөнтэй болохоос өөрөө буриад бишишт уул нь

удган биш шд, эндээс л онгод энэ тэрийг нь сурч авъя,

Өө, уушлаарай. Мэдсэнгүйв, ус нь...

заа энэ чинь шинэ багшийн анхны лээхцүү. Эмзэг сэдвийг уран чадварлагаар хөндөж, хурц биш дэлгэмэл өнцгөөс нь өргөн хүрээтэй вайд айнгелаар харж бичсэн вайшд. Хүнүүс майг дүн тавидаг гээдайдийн. Яадийн тэгүүл Эй тавилаа.
нээрээ даалгавр өгцөн бшд. дадлагын юмнууд ингээд...за за болилоо. яааг онгодын оруулахжээн..хэ хэ.
Онгодыг орцон хойно нь виш орохоос нь өмнө урьтаж арга хэмжээ авах хэрэгтэй байгаамлдаа. Нэг ёсны урьдчилан сэргийлэх тарилга гэж нэг байна.
Вакцинжуулалт ямар ач холбогдолтойг жишээгээр харууллаа шүү, хамуудаа

Нээрээ даалгавраа хийе байз.
Онгод хэдэн янз вэ гэдэгт хариулхын өмнө “онгод” гэдэг үгний үгийн үндсий нь авч үзийлдээ.
Он-год гэж хувааж болхын. Он гэдэг нь он/офф-ийн он, нэг ёсондоо “аслаа шүү” л гэсэн үг шиг байгаан. А год гэдэг нь годхийгээд л явчхийсан гэсэн онгодуулжайгаа хүний бодол байх.
Бас онги-од гэсэн ч үг байсан байж болхын. Онги авнаа чамайг, од болгоноо чамайг энэ хавиар гээл...яаяяаааяаая бас л аймар онгод байшүү.
Өөрөөр бас хонгод ч юмуу донгод ч юмуу олон вэйрстэй байсан байж болох л ен.

А бас дараах хувилбарууд бас байж болхын.

Оройтсон
Нөхрөө
Гэртээ
Отож
Дугдайлгах

“Онол”гүй
Найрвал
Галдах
Осолтой
Доо

Олон
Нийтийг
Гайхшируулсан
Онцгой
Драм

Олон
Нөхцөлт
Гэнэтийн
Олдмол
Дархлаа

Oroin
narnii
gereld
ohid
duulav

hehe dun Ganaagaas huulav.

пэээ даалгуурыг аймар хийжээ энэ хүн

ккк аймар хийсэн даалгуурт дүн тавькуумуу багшаа

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. Ingej bichsenees hoish ulam udaan hariuldag bolson shuu.

ene heden bagsh nariin ongod orohoo bolijee. esuul 2 x 2 bolood oor yum ni orood b.gaam uu.

Сургуулийн булан энэ тэрүүгээр гөшилдөөд байдаг хулигаанууд өөрсдийн firm-тэй болов. уэйлком
http://hooliganuud.blogspot.com

Çóíû àìðàëò ýõýëöýí¿¿

Зуны амралт эхэлцийн бол зуны сургалт гэж байгаа юу

Заах хэлэх юмгүйм бол сургуулий хаа

удгалуулах юм сан ... ккк

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл