Хүү төрлөө...


Зөндөө охид ч бас төрөө л байгаа энэ дэлхий дээр. Шинэ хүн төрнө гэдэг чинь ярвигтай асуудал юм шүү. Хажууд нь тэр, шинэ хувцас авах, шинэ гар утастай болох эднүүс бол юууууу ч биш. Хүүхэд эхлээд ягаан, нэг тийм үзмэн ягаандуу, исүүл цэнхэрдүү төрнө. Төрөнгүүтээ дүрийтлээ харжээдэг хоншоортой хүүхэд гэж харин байхгүй дээ. Бүгдээрээ нүдээ тас аниад гарна, аймхай амээркийн шонхорууд. Гарчаад нэг муухан ярваймар болсноо нээх ээээээээ... гээл уйлдийн. Уйлангуут нь эх баригч бүсгүй за гадаадад бол баантай ус руу дүрж хорррр хоррр гэлгүүлээд живүүлж алах гэж байгаам шиг угаана, монголд бол нэг даавуугаар ороож авангуутаа ээжийнх нь энгэр дээр шидчнэ. Ээж хүүхэд 2 анх удаа мөөмөөрөө кантаакт авахдаа ээж бяцxан сандарсан янзтай, харин хүүхэд бол нэг шийдсэн янзтай харагддаг. Нээрээ тэр, төрөхдөө зарим хүүхэд бүлт үсрээд явчдаг гэж худлаа шүү таминь. Тийм панаалтай юм урьд хожид ч болоогүй хойшдоо ч болохгүй байх ер нь, ямар шампааск буудуулж байгаа биш. За за энүүнд итгэдэг хүн хаа байхуу дээ, худлаа каакарсий шүү би сая.
Шинэхэн хүүхэд гэртээ өөрт нь зориулж бэлдсэн ор дэрэн дунд эрхэмсэг оршино. Тэр ор дэрийг аав ээж, эмээ өвөө нар нь бэлдсэн. Хүүхдийн өмнө хүмүүс хаан байтлаа ч толгой дээр нь шээхийг үл тооно. Хэлд орох гээд шулганаж ядах бяцxан үрийнхээ шээсийг таслаж цочоох зүрхтэй тийм зоригт эр урьд хожид байгаагүй байх. Хүүхэд гэдэг хүмүүсийн дунд эдлэх эрхээрээ бол бурхантай л ойртож очно.

Тэд өдөржин унтаа л байна унтаа л байна. Хамгийн их идлээ гэхэд 30 гараам сүүтэй л үзэлцнэ. Иш чааваас 30.хан гараам шүү. Тэрний оронд зуун гараам хэчнээн сайхан... хэ политик алдаж байна, соорий.
Шинэ хүүхдийн бас нэг гайхамшиг бол түүний дуу хоолой. Унтаа л, мурчиганаа л, хяхтнаад байхаас мөн ч ховорхон дугардаг амьтад шүү дээ. Өдөрт нэг л удаа, заримдаа хэдэн өдөрт нэг удаа л биднүүс арайхийж дууг нь сонсоно. Хииийн, ээн, аанннн-га гэсэн авиа гарна. Хүүхдийн дуууу гэж. Дэлхий дээр ээжийн дуу хоолой тэр 2 шиг тийм сайхан сонсголонтой, ховорхон, уярам аялгуу өөр бий болов уу.
За тэгээ л суниана даа. 2 гараа дээрээ аваа л, нуруугаа хотойлгоо л, хөлөө нугалж ирээ л, минчийгээ л гүй нэг бөөн юм болно. Нэг том баавгай ичээнээсээ гараад биеийн чилээ гаргаж байгаам шиг. Үнэндээ 60 санж ч хүркүү амьтад шүү дээ.
Тэд хорвоог нүдээрээ харахдаа эхлээд нэг нүдээ нээнэ. Нөгөө нүд нь наалдчаад салдгүй ен. Маргааш нь тэр нүд нь салцан байсан ч өчигдрийн нүд нь наалдчна. Ингэж ингэж арайхийж 2 нүдээрээ хорвоог харна даа. Дээрээс нь тонгойгоо л чалчаад байгаа эсэн бусын том том хамартай нүүрнүүдийг харна. Зарим дуу нь эх дотроо, сайхан дулаахан усандаа унтжаахдаа сонссон дуу байна. Тэгээ л нэг хачин янзын нүд амтай чихмэл тоглоомуудыг, эсүүл чихэнд чийртэй шажигнадаг тоглоомуудыг харах шиг болно доо. "Эд нар яах вэ, ээж хаа байнаа?" гэсэн хүүхдийн шаардлагыг харин бид нар ойлгодгүй ен.
Вансэмэбрүү цэцгийг хүүхдийн зулайтай зүйрлэсэн байдаг. Юмыг ямар зөөлхөн болхыг нь хүүхдийн сэвлэгтэй зүйрлүүлж болноо. Харин хүүхдийн нялх сэвлэгийг зүйрлүүлэх зөөлөн эд дэлхийн хаана ч байхгүй. Тэдний зөвийн зөөлхөн тэр сэвлэгний хажууд жишээ нь 100 хувийн ноолууран ороолт бол зүлгүүр шиг л ширүүн санагдана.
Хүүхэд гэдэг айл гэр, аав ээж, эмээ өвөөдөө өглөөний тунгалаг наран болон ирдэг юм даа. Хүүхдийн гаргадаг үйлдэл бүхэн аз жаргалыг л цацрааж байдаг. Хүүхдийн хөөрхөн инээд цангинаж, тонтгонон гүйх нь амьдралд гэрэл гэгээ авчирдаг.
За ингээд, Монголын үрс маш олон болох болтугай!
Шинэ хүнтэй болсон 2 найздаа хамгийн том баяр хүргэе! Өрх гэр чинь үргэлж хөөр хөгжөөнтэй, халууун дулаахан байг ээ.

31 comments:

Би ийм байсан гэж бодохоор л...

gutarmaa boljiinuu?

r

haha, tiin

Yeee za huutei bolson hund bayar hurgiiidaa!!!

za bayar hurgeye ter hund, gehdee Artgaa bagsheeg l huutei bolj gej unshingaa bodoj blaa

Заа Гампдаа баяр хүргэе. Хичнээн ч баяр хүргэв дээ.

Артгаа багш бүр яг бичиж шүү. Хиииййн гэж дуугардышдээ нээрээ хэхэхэ

Хаха, бас сайн мэджийнаа.

free-liver said...

hehe oird unshaagui saihan bichleg bn shuu. Bagshaa. Tanii bichsen bas neg arai tom huuhdiin bichleg nadad bgaa shuu.

salaa sons bayariig hurgiii

free liver said...

Hooh Gamp bagsh huutei bolson gene uu. Tegeel yum bichihgui bsiin bn l daa. Bayar hurgey ee. surguuliaraa shine huniig ergeh uu yahuu.

хээ.. за Гампдаа Артгаагийхаас ч том баяр хүргэе ээ!

za bayar hurgye! Minii mongol munh orshig!

neereee l aavuud ovor deer ni sheej baihad guriigeel sheelgedeg shu

Bayar xurgii daa Gumpdaa

Gump bagsh huutei bolj baigaa yumuu? Neg l sanaand buuhgui baih chin. Gehdee itgeed bayar hurgeye.

За баяр хүргье.
Артгаа нь байна уу Гамп нь байна уу Юки нь байна уу Цитрус нь байна уу хамаагүй баяр хүргье

Bayar hurgie Gumpaa.

Гампдаа баяр хүргэяаа... гэснээс энэ Гамп муугаа мэдкү юууун ч олон сувагтайн... тэр бүрээр нь баяр хүргэх гэж зүээр :Р твиттер, мээсэнжэр, фэйс, болоог гээд цугаарангаар нь л хүргэлээ дэг кк

Гампаа захиралдаа баяр хүрэгчгий.

Галдан.

баяр хүргий багшдаа
фэйс дээр нь бол зүгээр лайк дарцан байгаа

сайн аав болоорой

Хайртай найзыг минь хүүтэй болгосон.. /ккк нээх өөр сэдэлтэй болоо явчлаа/.. нөгөө юу.. хайртай найзаар минь хүү гаргуулсан... /бусдаар үйлдүүлэх хэв болчихын/... хайртай найзыг минь хүү төрүүлэх боломж нөхцлөөр хангаж өгсөн... /юун ч албархаг болчив/за за Гаампаа баяр хүргий, хөнжлөөрөө дүүрэн хөх шаргал хүүтэй, блогоороо дүүрэн бондгор бор охинтой болоорой.

Хүү төрөх шалтгаан нь болсон Гамп агуу. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Гаамп шүү дээ

Үрлэгчээрээ дүүрэн үр авчирч соёолуулсан хүн нь Гамп. Үр ургах алтан хөрс болсон хүн нь хань нь болой

yaasan mundag huu vee nasand hureegui yum bj turchihdug gump uvuu boltsiim bna l da za za aav ch bna uu uvuu ch bna bayar hurgii mongoliin urs mash olon boltugai

Gumpiin avgai ni hen yum?

Сэдэл өгч олон хүнийг унших юмтай, уншуулах юмтай болгожээдаг Гомбоо хүү агуу юмаа ... хүүтэй болчоол юу бодогджээна гэсэн чин хоол гэжийлээ шүү дээ агуу байгааз.

:D

Хөхөө би чиний агь гэг тайган гээ ярьсан юмы чэн Го-д хэлийшүүүүүүү

Гампдаа баяр хүргье өө, ингэж нэг бичмээр дээ артга багшээ.

bi iim hun iim ym bichiheer ih gaihahiin

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл