Үсчин байхын тухай

Зөв бичгийн дүрэм барихгүй л бол улс сөнөх гээд байгаа хүмүүс яг энэнээс цаашаа намайг орхичих тэгэх үү. Эндээс гарангуут л угаасаа нэл сайхан бичээсүүд байгаа шүү дээ. Ингээд салья даа, баяртай.

За ингээд тэднүүс явсан байхаа гэж найдаад хэдүүлээ цаашаа явий. Мэсчин гэдэг үгийг хархаар хэний ч санаанд цаазаар авагч булиа эр ч юм уу эсвэл өршөөхийг үл мэдэх эртний хэрцгий дайчид орж байгаа байхаа. Тэгснүү гүй юү хэлээрэй. Харин үсчин гэхээр хүний үсийг зулгааж, тасар тасар татаад байдаг хүн санаанд чинь орохгүй л байгаа биз. Тэгэлгүй ч яахуудээ, үсчин гэсэн хаягтай хаалга руу орохоор хөгжилтэйхэн охид, залуус хайч самаа бариад маниусын үсийг хүссэн янзаар минь буржийлгаж, будаж, ороож, сэнсдэж, тайрч, хайчилж, захалж, хусаж өгөхөд бэлэн зогсоцгоож байдийм чинь.
Үсчин гэдэг бол үнэхээр цог золбоо, мэдрэмж шаардсан сайхан ажил юм шүү. Миний бие яахуу сонирхлоороо гэрийн нөхцөлд, гэрийн маягаар үс засуул засна. Мэдээж хусвал хамгийн амархан боловч хусах толгой одоо хэр нь олдоогүй яваа. Яагаад ч юм бүгдээрээ татгалзахым. Ганц удаа хусуулаад өгчxөд яадаг байнаа. Энэ дашрамд хэлэхэд үсээ хусуулах гэж байгаа хүн байгаа бол холбоо бариад уулзий, үнэгүй хусаад өгнө шүү. Машин хэрэгсэл нь байгаа. Над үсний машин 3 бий. Гэхдээ 2 нь эвдэрцэн л дээ. Нэг нь дээр үед, нөгөө сарын өмнө эвдэрсэн. Харин 3 дахий нь дөнгөж өнөөдөр худалдаж авчаад ингээд энийг бичээд суужугаа нь энэ шүү дээ. Худалдаж авахаас ч өөр аргагүй байлаа. Дэлгүүрийнхэн надад зүгээр өгөхийг хүсэхгүй байв. Одоо нэг хэдэн пигүүж, толгойгоо дүрээд сонин уншиж суудаг том бөөрөнхий юм, нэг том толь, дугуйтай сандал, ус ск ск гэдэг юм энтэр авчуул ч шууд салонтой боллоо л доо.

Гэхдээ хүн хэчнээн авьяастай байлаа гээд дамжаанд суухгүйгээр шууд үс засна гэдэг их хэцүү. Хүний толгой чинь гонзгой, бөөрөнхий, булдруутай, халцархайтай, шуналтай, дүйнгэ, ууртай, муу санаатай олон янз. Үс нь өөд сөөргөө олон янзын чиглэлтэй, эргүүлэг нь зөв буруугаас эхлээд хатуу ширүүн, уян налархай, хуурай, тослог. Чихнүүд бол дэлдэн, хулгар, том жижиг, дүлий, хатуу зөөлөн гээд бас чамгүй олон янз. Тэгээ л хөмсөг, нүд, нүүрний хэлбэр, дотор санаа, гадар өнгө гээ л бүхнийг бодолцож, тааруулж байж сая тэр хүний үсний хэлбэрийг дотроо тунгааж олох жишээтэй. Ухаандаа зарим хүнд бол, "Ээ та ингэж бүх үсээ нь шууж боодог нь яажугаам бэ, тарвас шиг харагдахыг хүсээ юу. Танд маруся үс л зохих юм байна" гэх зэргээр зөвлөнө. Аа гэтэл нөгөөд нь "таныг хүмүүс ананасан толгойт гэж хэлэхгүй байна уу, одоохон наад овоолсон үсээ буулга. Ардаа шууж боосон нь дээр" гэнэ.
Тиймээ би үсчний мэргэжлийг яг номоор нь яаж ийгээд эзэмшээд авхын сан гэж бодож явдаг. Тэгээ л хэн нэгэн хатагтайн, ер нь хэний ч хамаагүй үсийг хүссэнээс нь ч сайхан засч өгчөө л, том бүтээл хийсэн зураач шиг толгойгий нь холдож ойртож, эргүүлж тойруулан харж инээмсэглэн зогсох юм саан гэдэг бол миний мөрөөдлүүдийн нэг нь.

Энэ бүгдийг ярихаар та нөхдийн дунд, "өө үхсэн баас юухан байсийн, алиу хайч сам 2 аваад ир!" гэх хүн байгаа л байх. Би ч бас багадаа тэгж боддог байв. Бодох битий хэл дотроо олон янзын хялбар арга саам боловсруулдаг байлаа. Тухайлбал тайрмал үсийг засахдаа гоструул толгойд нь углаж байгаад цухуйсан үснүүдий нь хайчлах, шинэ жилийн үсийг бол лакаа бэлэн барингуутаа хүнээ тогонд цохиулах хоорондоо шүршиж тогтоох гэх мэт. Харин пинтүү халимагийн тухайд гэвэл гутлын шоотог үйлдвэрлэдэг газраас туршлага судлах хэрэгтэй гэж үздэг байлаа. Хэдэн минган шоотгийг яаж тэр ахархан хугацаанд гараас гаргаад байна вэ гэдэг нь миний сонирхолыг татдаг байв. Мөрөөдлийн маань хамгийн үнэтэй хэсэг бол мэдээж сайхан салон. Салоны маань зүй ёсны хамтрагчдаар хэдэн сайхан үсчин залуус охид байхын зэрэгцээ нэг үхэр бол заавал байна гэж боддог байснаа нуугаад яахав. Хэрэв хэн нэгэн үйлчлүүлэгч маань үсээ нимбай гэгч нь хойш нь самнуулж лакдуулхыг хүсж гэмээнэ үхрээрээ долоолгоо л... Ардын маань домог хууч юм бүхэнд хэрэг болдгийн нэг жишээ л дээ энэ.

За одоо үс засуулагч нарынхаа асуудал руу оры. Манайханд байнга үйлчлүүлдэг нэг л үсчинтэй хүмүүс тун цөөн байдаг нь баяаан шиг эгнэн байрласан олон үсчингийн газраас болж байгаа гэж би бодож явдаг. Дараа нь төөрөөд урьдхаа олдоггүй байх л даа. Төөрөөгүй байсан ч тэр газар нь оогт өөр хүүхэн, "за засуулхуу, хусуулхуу" гэцэн инээгээд зогсжаах жишээтэй.
Харин үсчиддээ зөвлөхөд, та нар минь хүний уртлын үсийг тайрчаад нүүрий нь нэг шударччээвэл хамар уруул дээр унацан хялгаснууд нь гижиг хүргэж тамлахгүй амар болох сон. Бас болж өгвөл нэг найзаа хажуудаа байлгаад өөр нэг танилынхаа талаар ярих чинь удаан сууж чилэх үед онцгой таалагддаг юм шүү. Тэрийгээ битий болиорой, тэр хэвээр нь хадгалаарай, тоглоогүй байнаа, нээрээ. Бас явцын дунд зарим хүнээс одоо яажийнэ гэж асуухдаа хол тавьцан нүдний шилий нь дөхүүлээд хамар дээр нь тавиад өгчүүл миний мэтийн нүдэндээ шилт, нүүрэндээ галт хүмүүс бол баярлаа л явчна. За тэгээд тэр үс зассаны дараа хийдэг угаалгыг бол тарифандаа шингээчиж байвал сайхан байна даа. Нэл сул үстэй хүн гараад явахаар чинь одоо ийш тийшээ үс шигчээд хамуутцым шиг маажаад явдаг шд. Чихний хонхорхой дотор нэл үс орцон ч байжаах шиг. Тэрий нь үлээгээд өгдгүүмаа гэхэд хэлээд өгдөг залуус зөндөө байгаа байх.
Нээрээ нэг чухал зөвөлгөө: Үсчид минь, хэрвээ зарим хүнээс "за яаж засxын" гэж асуухад чинь хариугүй хоолойгоор "доороос нь шуугаад.." гэж шуухитнаад байвал хоолойг нь боосон алчуурынхаа чанга сулыг нэг шалгаарай. Ингэж л боохгүй бол болдоггүйм байх гэж бодсоор байгаад муужраад уначих бүрэг ичимхий улсууд зөндөө л байгаа.
За ингээд үсний салон нээсэн найздаа, бусад үсчин залуус охиддоо ажлын амжилт хүсээд үргэлж хүмүүсийг баярлуулж яваарай гэж ерөөе өө!

Нээрээ нэг юм асууя, таануус толгойгоо авч тавьжаагаад өөрийнхөө хүслээр үсээ засxым сан гэж боджээсэн үү?

42 comments:

Гүүүү

Ёстооооййй гүүүүүү :D, тийм балайм гэж юу байдын тэнэгэрцэн биш этр... хахаха, Амгаа чи тийнлиздэээ, тэгжээсэнлиздэээ

http://goy-goy.blog.banjig.net/post.php?post_id=479716 guuuraawt

Пааа яаяа юун толгойгоо авж тавих вээ тэгээд ч өөрөө үс засж чадкум чинь тэгж бодоочгүй

shal teneg bichleg sugarahaa boliochee

tsentsreeeen, chamaig gar gejiishd bagsh oilgohgui bnuu chi

сайхан гуруулжин хэлбэртэй засуулахад их уддын шү үсчид... удхаараа мөнгө илүүг авдаг болцон байналээ... сонийм шүү

бас үсээ засуулахын өмнө үсээ угаалгах ч сайхан шүү... миний толгойг хүүгээ эрхлүүжагаа ээж шиг илээл... масаажархуу ч юм хийж байх шиг... сайхан хүүхэн байгуул бүүр ч гоё болдийшүү.. дотор бачуураал ...

ish muu zahiral bagsh mini amid mend arzaigaad 10 tavan ugee bicheed bj bgaa ni yamar saihan yum be taniig chini barigdaad irsen balarsan setgeleer unaad surguulitai manaitai baigaa geel tuviin tom site-r bichsen bdag shuu

Хэрэв хэн нэгэн үйлчлүүлэгч маань үсээ нимбай гэгч нь хойш нь самнуулж лакдуулхыг хүсж гэмээнэ үхрээрээ долоолгоо л... Уахахахахахахахахаха

Боджээсан...

2 нүдээ мөрөн дээрээ тогтоожугаал уу?..

laitai bichleg bna. harin tolgoigoo herhen salgah talaar neg zaaj ogohgui bol goriguee

Хэний ч хамаагүй юуных нь ч хамаагүй үсийнэ хусаад гээш дээ :P

хэхэха дадлагын үсчин дээр л суучихгүй бол бусад нь яамай гайгүй засдаг үсчид нь нас тогтсон ажима юм уу залуучууд гайгүй байдагийн хүүхнүүд болохоор өөр хүн амьтантай юм яриал аль эсүүл солонгос кино руу анхаарал нь яваад хэцүү ш хэхэ

Амгаа: Ямар болохыг хүсдэг гэсэн асуултад Амгаа маань сайхан хариуллаа
Юки: Ёстой гүүүү тээ Амгаа. Тиймлиз дээ чи Амгаа?
Гоё: БАяр хүргий, чаддаг байсан бол бодох байсан уу?
Цэндсүрэн: За мэдлээ, баярлаа шүү
гг: Яахы яахы
Зоригт8: Тэгээд доошоо угаагаад явчуул мөн алнаа гэжүү?
АНон: Ха яасан ч айхтар юм боддийн?
Бадман: Хэхэхэ
Улмал:Тийн тээ
БАясум: Ха, тэрийг нь боджугаагүйм байна. Тэх нь байна шүү дээ
Нимкаа: Харин мэдэж авхын сан гэж бодож яваа хүн дээ би.
Билли дэ бээрд: За яаахав дээ тэгээд.
Сэрэнити: Чиний аватар чинь нэг мөөм зөөмний зураг байна уу гүй юу?

Artgaa usee yaj archildagiin?

Ул тавьж хусаа л арчилна даа Анон минь?

aan tegvel odoo tolgoiniihoo usiig yaj archildagaa helj ogooch?

This comment has been removed by a blog administrator.

Артгаа ингэж гэнэ алдах гэж, хахаха

haha ugui yahav dee usee tegj l archildag hun baigaaz. bas l bodoltsoh l asuudal shuu dee artgaa mini. Tolgoinoosoo uur usiig buruu muuhai gej ad uzeed baina uu ugui yu?

оо энэ одоо юун хүний нэр бариад хэн бээ энэ?
анон: Толгойныхоо үсийг бол өөрөөр арчилнаа, олон хүн хардым чинь. Тал талаас нь жоохон шууна, дээрхий нь гээлднэ.
Бархасбадь: Алдсан гэнэ минь хаа явна?

nadad tiim ustei zaluu taalagddagshd Artgaa. Ul tavij hussan.

Nuguu usiig chini bol bas l tsoongui hun harna biz kkkkk

анон: нэвтэрчийж бичжаахаас даа. Гомбоо бас үглээ л байсан. Нэр бариад байна гээд. Чамтай санал нэг байнаа. Чи ингэхэд яаж арчилдагаа яриач?

Анон: Надаа бол ул тавьсан ч бай, тавиагүй ч бай, ер нь залуу таалагддаггүй. Хүүхнүүд яаж ч бодсон илүү шдээ
Анон: Би чинь нас тогтсон хүн шүү дээ, юугаа гайхуулж суухуу дээ одоо.

Ain yu yasan ner barih ve? Henii yasan ner gej? Minii us oird unaad shingereed baigaa. yaj unaltiig ni zogsooh bas otgoruuleh ve zovlooch artgaa

Анон: Задддаа арга ч мухардмал шүү дээ. Хэрэв чи толгойныхыгоо ярьж байгаа бол чийдэнгийн шил чиний ирээдүй гэсэн үг. Дажгүй ээ дажгүй. Ухаантай харагддаг шд,

Тиииииииииииииииииииииййййймэээээээээээ

uher baihdaa yah ve hehe, bi tegj boddogoo, uuruu usee zasaj baigaa um chin

Артгаа, эгчдээ захианы хариу өг гэж эцсийн удаа шаардаж байна. М

дэндэв: Тийм шүү дээ, Гаврошийг чи сана л даа
Гилий хатан: Тэхийм сан
Анон: Захиа чинь хаа байнаа эгчээ?

гүүүү сто үгүү ;p үсээ засах байтугай нүүрээ аятайхан будах авьяас дулимаг хүн би
харин ма дүү өөринхөө үсийг толинд харжуугаад засчдын гайхмаар:p

"Амьдрал богинохон шүү дээ хүмүүс ээ" гэдэг дээр байгаа.

Би үсчин болдымуу яршиг. Өнөөдөр уур хүргэсэн уртлын үсээ дураараа тачаалаараа тайраал.

Ner barisan ter hun chini tegvel artgaatai yamar aimmmmmmmmmmmmar adilhan hunbe. unshihchihaad Artgaa l zovhon ingej helne dee bodoj bailaa. tegsen bish baisiimuu shal tenegiin.

Гаврош өөрийнхөө үсийг тэгж засдаг байсан байхнээ хэхэ

Xosh chiodoo zuv bichchixed yaadiimbee

Artag bodoj baisnaas shal uur tsaraitai yum bna baabar.mn deerees zurgiig ni xarlaa

haa baina ter artgaa bagsheegiin maani zurag6

Goy goy сайн хайвал хамар доор чинь л байж байгаа даа

sainuu bagshee.

Bagsheegiin maani helzen ug tumen unen bulgee. Urjidar shavi n usee haichluulsiin. Chih zahtnaal hamar zahtnaal nuur am ervegneel bur baij yadaj baisoon. Suuldee buur bas goojih gj bnlee. Namaig ingj ervegnuulj bhaar zugeer delseed avchaasai gj bodohdoo hursen.

Yor n hudal helj unen munuu uchdugui hudalch huurmag zalitai nuhduudiig hiisen hergiig n huleelgeh shildeg arga bol gar hul hamag biyiig n hulj bgaad usiig zasahdaa nuuriig n shudrahgui bvl hergee huleeh ch yum shig...

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл