Үүрийн элийрэл

Үүрийн шувуудын жиргээ шинэхэн, үүлээ арчсан тэнгэр шинэхэн гээл хөөрхөн дуу тэ? Нойрмоглоол яджийхад энэ дуу явахаар сэргээл босдог байсан сан. Эсвэл намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу? Нарны гэрлээр ивээсэн ... нараа сайн байна уу? Замын голоор алхалсан цагдаа ахаа сайн байна уу?

Бага байхдаа ч сонсжил өссөн, одоо зөнөсөн ч сонсох дуртай хүүхдийн дуунууд минь. Гэтэл одооны багацуул юу дуулаадээн даа. Зуны өглөөний наранд улаан тууз чинь дэрэвсээн, зулзаган жаахан оохион сургуулийн босго алхсан, зуурдын юм шиг өнгөрсөн 10 жилийн дараа, зурвас чамдаа илгээж хайраа би чинь илчилсээн эсвэл Үүр битгий цайгаасай, өглөө битгий болоосой. Бүр байчихаад орчлонд жаргал ихэдвэл зовлон болно гэдгийг ойлгож чи минь сэрээч, хайрт минь чи сэрээч этр...

Бага байхад аав, иж нар маань сайхан ялгаж, салгаад өгдөг байжээ. Чи бол жижигхэн хүүхэд, ийм ийм зүйлийг л хийх, идэх ёстой хүн этр гээл. Тэрийг нь нам, засгаас нь ч сайхан дэмжээд өгнө. Баатарчууд, пионерүүд, эвлэлийн гишүүд, илгээлтийн эзэд, намын гишүүн, ахмадын зөвлөл гээл.

Баатарчуудад бол нэг их сүр дуулиангүй атмаатаар элсчдийн. Пионерт элсэхэд ч бас гоё юм болно доо. Тэртээ тэргүй 3-р ангид хоороор нь элсүүлэх юм байж, онц сурсан цөөхөнийг нь 2-р ангид нь пионер болгоно. Энэ чинь арай илүү ачаа үүрэх чадвартайд нь хариуцлагыг мэдрүүлээд байна шүү дээ. Ингэж хүмүүжсэн хүмүүс чинь шагнал авахаараа шагнал авах сайхан байна аа, үүнийхээ ард үүсч буй хариуцлагыг даах юм сандаа гэж бодож байна гэдэг үгийг бараг л атмаатаар хэлнэ.

За тэр эвлэлд нь харин элсэж үзээгүй, ер нь аз л гэж боддышт. Ах эгч нар элгийн юм яринаа, цонхоор юу харагдаж байна гэж асууна, тэхээр нь миний хайрт нам засгийн ивээлээр сүндэрлэн буй аугаа их бүтээн байгуулалт ч гэдэг гэлүү? хахаха, панаалтай байгаан шүү. Энэ юу вэ? гээд ширээ заангуут уулын модыг урлаж хийсэн, уран мужааны бүтээлээ этр.. хахаха, худлаа худлаа. Бас л аугаа их эх орны минь бүтээн байгуулалт дайны л юм хэлдэг байх.

За намын гишүүн болчихвол хийдгээ хийчих шиг л болдог байсан байх. Гэхдээ л бас ядаргаатай, саплийвэл намын батлахы чинь хураана гэж айлгана, бүрр хураагаад авчихна. Айлын авгай эргүүлж болохгүй, агсан согтуу тавьж болохгүй бас л хэцүү дээ. Одоо тэгсэн яасан, гуйжээшт манай намын гишүүн болоочээ, элдэв хурал хуйд дуудахгүй ээ, эсэн бусын шаардлага тавихгүй ээ, эхнэрээ яах чинь намд падлийгүй ээ этр гээл. Бараг л мөнгө өгий гэдэг л гэсэн, би юугаа мидхүүвд.

Намын гишүүд тэтгэвэртээ гарна гэж нэг юм бий. Ач, зээ нараа харна. Тэднийгээ бас л сайхан хүмүүжүүлнэ, заваа гармагц румин мееблийнхээ өмнө сандал тавьж суужугаал энэ өвөөгийх нь Талархалын гэрчилгээ, минга есөн зуун жаран долоон онд тавдугаар таван жилийн гавшгайчийн болзол хангаж, нам засаг, улс эх орныхоо бүтээн байгуулалтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсны төлөө авчээлаа. Өөө энэ өвөөгийнх нь намын батлах, төрийн минь сүлд өршөө гэнгүүтээ тэрнээсээ адис аваад л. Ач, зээ нар нь тэгэнгүүт даамны тэмцээнээс ч болохнээ сайшаалын үнэмлэх авах гээд л мэрийнэ, махийна. Аваад л ирнэ.


Цэгцтэй л байсан санагдаад байхым, одоо ингэж нэг сайхан цэгцлэх юмсан. За Балдангийн хүүхдүүд аавынхаа гадаа бөөгнөр, Самдангийнхан алиу холдоочээ гэрлүүгээ яв гэжугаал. Гэр гэрт нь сайхан оруулж байгаал, нас насаар нь ангилаал. Ой тэгсэн чинь би ми намын гишүүний насан дээрээ явж этр. Болохгүй ч юм уу? Ийм намбагүй, хайш яайш намын гишүүн ч гэж юу байхавдээ. Пай юу вээ, намын гишүүн хүн мини юубэк өмсөхгүй гэнүү. За улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өвдөг давсан юбкээ өмсий доо.

Нийслэл хотыг цэцэрлэгжүүлэх ажлыг эрчимжүүлий, суботниктоо гары.

23 comments:

1t ntr

пионерт элсдэг чинь л их сайхан байсан юм шиг санагдаад байдыш дээ. Даанч миний үед больчихсон.

миний үед дөнгөж л шилжиж байсан болохоор ийм байсангүй ээ нэг 2 жилийнх нь өмнө нь ийм байсан гэсэн хэхэ

харин өглөө хичээлдээ яюахдаа дандаа 7цаг 10минутаас сурагчдад зориулсан нэвтрүүлэг явдаг тэрийг л сонсоод явдаг байлаа одоо явдаг юм уу үгүй юу тэгээд ч радиотой айл ч бараг байхгүй болоо байлгүй дээ

ayaa baga nas sanaand orjeeshu. pionert elseel belhen ntr geel yosoldog baij bilee. tegeel ulaan galstukaa zuuchiheer neg l tom hun boltsiim shig sanagdaal, sain uil buteemeer bolool haha. sain uil hiih shaans garahgui ih zovdog baij bilee :P

Пионерт байтугай баатарчууд болж байсан эсэхээ санахгүйм дөө

Yukid hairtai boltsonshd.

Oieeeeeeeeeeee...

Anon: нтр гээдийхийм байхгүй өөртөө итгэлтэй бай ай :P

Анааш: уухайс даа :P

Анааш: Лениний музей үзээл, тогонд цохиулаал элсжийлаа эмээ нь

serenity: өнгөтөөр яриулах уу?

serenity: шугамын радио лайтай санагддаг байжүлээ, гэхдээ л цагийн баримжааг тэрүүгээр л авдаг байсан даа

Anon: хэзээд бэлхэн гээл гоё тэ? Туг барьдаг байлаа, бөмбөр ч нүддэг байлаа

Дэндэв: Та аргагүй, олооон жилийн өмнөхийг мартаа байлгүй

Anon: өмнө нь хайргүй байсымуу ай?

Бантан: нуруугий нь дараад өхүү өвк?

Ингэхэд багш юу заагаад байнаа? хахаха

Дэндэв: дугай суу муу

tiin omno ni ene odoo boliosoi gej bodoj bailaa nuulgui helehed. Chinii uhaalag ugend chini uyarsaan gejuu

Chi ih goyo holtei yumaa tee YUKI

Anon: баярлалаа

Anon: яаран дүгнэлт бүү хий, энэ чинь зүгээр л зураг шүү дээ шавь минь :P, кийбардны цаана баба яга дүрээрээ бээжийгаа

67 ond 5-r tavan jil boljeesnuu? yag uu?

7.10-н Өглөөний мэнд-ээр л хичээл сургуульдаа явах цагаа зохицуулдаг байлаа ш дээ. Хувцаа өмсөж, явахдаа бэлдэнгээ нэвтрүүлгээ сонсоол...ай бага нас аа гэж...
Өглөөний мэнд хүүхдүүд ээ...гээл. Одоо ч дуу нь сонсогджийно дөө хэхэ.

эхлээд л галстук зүүх гэж яараад, 6 жил зүүчихээд угааж индүүдэхээсээ залхаад, хурдан эвлэлийн гишүүн болж галстукнаасаа салах гэж яарч байлаа даа эмээ нь. манай ангид над шиг эвлэлийн гишүүн байсан түүхэн үнэтэй хүн алгаа даа. Ичмээр юм бэ багш нараасаа хөгшин, ер нь би үтэр сургуулиа төгсдөг юм билүү Юки багшаа

Одооны багацуул гэцүү гэцүү
Зуны өглөөний халуун наранд улаан тууз дэрвэнэ ч гэж юу байх уу маньсын үед намар ч элсэлт авдагсан
Зулзган жаахан юмыг бархируулаал сургуулийн босгоор чирчийшт
Зуурдхан юмшиг л тувт мариухаандаал Бядний үедшугам зургын хичээл зуун жил шиг санагддаг байв
Ашгүй мээсээж гэлгүй Монголоор ярьдаг хүүхдүүд бас үлдэж дээ

Алдартай дуучид, тамирчид аль нэг намд элсэж буйг дандаа зурагтаар гаргадаг тээ? Тэр нь алдартны ч тэр, намын ч тэр, аль алиных нь сайхан сурталчилгаа болж энэтэр. "Өгсөн авсандаа өлзийтэй" гэсэн хэлц эндээс л гарсан байх ер нь.

zahirluud amid uu? artag zahirliig barigdaad mongoldoo irsen bn geltsehiim unen uu? ali esvel ayga tagsh yuman deerees aihtar zodoldoo yu zahirluud haachaa ve

http://goy-goy.blog.banjig.net/post.php?post_id=478403 mungutei bolmoorainuu teguul naashaa oirt

Оддогийн хүүхдүүд энтэр нь мань мэт болж таарлаа лдаа. Баларсын ямар. :P

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл