Хөдөөний хөөрхөн оюутан.

Анх хотод пал хийтэл бууж байлаа 17-той туранхай бор бацаан. Хээ түмэн машин холхилдоод хаашаа ч харсан тав, есөн давхар өндөр байшингууд жирийгээд, ганган ганган охид хүүхнүүд яваал. Алингаа мэдкүү дөрвөн талыг нь бөгжилсөн модон авдартай гар оюутаны байрны өмнө бууж байлаа. Хар саравчтай малгай, сороочкон цамц, жинсэн өмд, пүүзтэй аан. Аа нутгаас гарах гэж хотод оюутан болжоогоо гар байна даа шинээр хэдэн хувцас аймаг ороод авцан дарайсан жинсэн өмдтэйгээ зогсож байна шүү дээ. Хэдэн цаасаа хэд хэдээр нь хуваагаад хувцас болгондоо хийчэхсэн автуусны ганц чиглэлгүй догь эр байлаашд. Байранд оруутаа нутаг нутагаас авчирсан ааруул хуруудаа амсуулж танилцах үйл ажиллагаа эхлэнэ. Конкурсанд хэдэд орсон, ингээд оюутан болоод эрдэмтэн болох гараагаа эхэллээ дээ гэж мэгцгээгээл. Нутагт байхад оюутан залуус ирхээр нээх гоё харагдаад байдаг байж билээ. Аа тэдний оюутан охин ирээд гэж мэгхээр нэг л ганган хүмүүс санагдаал. Гэтэл юу юугүй тэдний нэг болчих гэж.

Хэр баргын хүнтэй харьцахгүй гудамжаар хүн харж харж гайгүй гэснээс нь зам асууна даа. Аргагүйшд. Хотын хүүхдүүд хэцүү шүү, хүний газар бие бодож яваарай, айхтар хүмүүстэй нийлэв олны газар муу улс их, хотын хүүхдүүдтэй нийлсэний хэрэггүй, элдэв юм хум сурчихсан айхтар хүүхдүүд байдаг гэсэн, мөнгө төгрөгөө хулгай зэлгийд алдав гээд өчнөөн анхааруулага авж ирсэн амьтан чинь хот гэхээр аймаар төсөөлөлтэй орж ирнэ шүү дээ. Аймгийхан сургууль сургуульд тараад орчихсон хагас бүтэн сайнд төв талбай дээр уулзана. Ёстой сайхан буу хална даа их дэлгүүр орж дэлгүүр хэсээд дараа нь барааны хар зах орно. Манай хөдөөний охидууд сугдалцаад аймаар явдын шүү бас. Анагаахад орсон нэгнээ эмч хүн байж чи ч яахав сэтгүүлч хүн зурагтаар их гарна даа гэж ирээл ярьж алдана шүү дээ.

Дотроо бүгд нууцхан хийх ажлын жагсаалттай. Миний жагсаалт бол.

  1. Таксинд сууж үзэх
  2. Цахилгаан шатанд суух
  3. Хотын охинтой танилцах
  4. Баранд орж үзэх
  5. Ломбард яадгыг мэддэг болох
  6. Автуусны чиглэлүүд цээжлэх
  7. Хурдан цагаарах
  8. Хурдхан аймагтаа очиж бацаануудын атаархал төрүүлэх
  9. Хүүхдийн парк орж үзэх
  10. Трелайбусанд сууж үзэх
  11. Урсдаг шатаар явах
  12. Гуанзнаас гоё юм авж идэх

Иймэрхүү жагсаалттай байлаа дотроо. Одоо ч бүгдийг нь хийж дээр нь бүүр хэтрүүлээд хийчиж. Хоорондоо уулзахаараа ЭЗО, Начр хэмээн хичээлүүдээр чамирхахаас гадна МУИС, СУИС, дөрвөн зам, товчоо, төв шуудан, бөмбөгөр хэмээн хотын ярианууд их оруулж ярина хөдөөний хүүхдүүдтэй таархаараа. Үсний лакыг үнэртэй ус гэж түрхэх, 120 орох гэж дөрвөн замаас суугаад 7 буудал дээр бууж автуусанд суухаас айж буцаж алхах, урсдаг шатан дээр ойчих, багшийн дээд орлоо хэмээн төв шуудангаас их дэлгүүрлүү чиглэж алхаж олныг алмайруулах, косчоом бичээк лаакан гутал дотуур цэвэрхэн гээд цагаан үстэй оймс өмсөж явах, хаа хамаагүй охин өөрийг нь хархаар ичиж улайж тэнэгтэх, нэг пиав уучаад халж гуйвлах, бананы хальс арилгалгүй хазах зэрэг үйлдэлүүд гаргаж бантаж л байлаа. Эднүүс бол яахав дэээ 2 шил зуугын ундаа уучаад шээс нь дусалкээд явжаагаа хөдөөний хүүхдийн зовлон хамгийн аугаа их зовлон шүү. Хаашаа л харна хүн, хаана ч орж чадахгүй дотуур байрлуугаа гүйнэ шүү дээ. Байрандаа орчвол усанд тавьсан загас шиг байна. Тэнд нэг түцний ажаа панаалдцан энд нэг хэдэн охидод хулганыг нь алж өгөөд хоол идчихнэ гүү мөн яралзуулна шүү дээ.

Сүүлдээ байрандаа бүүр баатар болж шинэ ирсэн оюутануудыхаар хэсэмтгий болж ирдэг юм. Худлаа үнэн сургааль аальдаад, гэр орноосоо хол хэцүү байгаа биздээ, юу хэрэгтэйв халуун ус тэнд байдын, захаас махаа авбал хямд шүү гэсэн юмнууд хэлж өгж нэг тал болоод өөртөө ашигтай шийдвэр гаргуулна шүү дээ. Тэд чинь нэрэлхүү дээр нь нутгийн ах гүү ядаад адилхан хөдөөнөөс ирсэн ахад бол итгэнэ гэж жигтэйхэн. Тухайлбал нэгнийх нь өрөөнд байгаа тавагтай идээн дээрээс нь талх аваад нөгөө өрөөнөөс энэ талхыг дүрээд идчихээр юм байхгүй биз гэсэн шүү юм ярьж ороод талх шөлтэй идэж болно, хоолны гурил хэрэгтэй болуул тавын түмпэн барьж ороод “зиа дүү нар хуурай гурил байна уу хоолны гурилаа шингэдүүлчихлээ” гэхээр өөдөөс “хэр их хийхийн” гэж асуудын тэхээр нь “мэдкүү ээ дүү нарын сэтгэл мэдэж” гэсэн шүү юм яриад түмпэн дүүрэн гурилтай өрөөндөө орж болжээн. Гол нь сэтгэх л хэрэгтэй.

Анх улаан хацартай амьтан байсан бол одоо гүзээ суугаад бас ч муухай өөр болж шүү. Дөрвөлжин модон авдар чимдаан болж хувирхаас гадна хөдөөний хүүхдүүд хотжиж гоё ганган болж нугасны муухай дэгдээхэйнүүд дорхноо хотын ганган залуус болноо. Манай нутагт комунизм нурж унаад нэлээд хэдэн жил болчоод байхад галстугаа зүүдэг, номын тэмдэглэл хөтөлж, зохиолчдын дугуйлан болж алдартай зохиолч урьж туршлага судлах, америкууд цэрэгжсэн муу каптлистууд хэмээн хараадаг л байлаа. Их сургуулиа хурдхан төгсөөд нутагтаа очоод сайхан найр хийнээ. Манай нутагт хүү эрдэм сурсан гээд найр хийнэ. Нутгийн олон хүү дээд сургууль төгсчихөөд найр хийдгүй хуншгүй гэж муу хэлнэ шүү дээ. Ковбой малгай өмсч шинэ дээлэн дээрээ ромбоо зүүчихээд ханайтал сууж байгаад найралчих ч бас л гоё. Би чинь 2 зууны зааг дээр оюутан байлаа шүү дээ.


38 comments:

xexe xuurxun yumaa. Unuudur medeegeer ch saixan medeenuud yawaad l ... ix l saixan udur baina. Chinii bichlegiig unshsan chin tsaindaa saxar xiigeed uuj baigaam shig l bolloo gej :-)

Martsansaa tanai surguulid 9 sariin 1-nii bayariin mend xurgiye.

Chinii bichleg zarimdaa yag minii amidraliig huurnen uguulj baigaa yum shig l bah yum aa.

Шавь нар нь цэцэг биш пиав барьж ирдэг сургууль шүү нөхдөө

өнөөдөр лайтай 9 сарын нэгэн болж байна шд.

Хэхэхэхэ Одоо бол тэээ аймар хот мэддэг айхтар гар болоо биз дээ

hehe undestnii toim dr gartsan bsan bichlegee shahtsan baishd tee...haha

gehde tsag uye mederch shahjee...bilguun ahaa...

сүүлдээ нэгдүгээр күүрсийн бацаанууд дарамталж архинд гүйлгэдэг болно. шөнийн 03 цагт 500 цаас өгчөөч шдээ... нэг шил юм, даруулга, хоёр ширхэг тамхи... өөртөө хоёр хуушуур авч идээрэй... нтр гэж ална ш дээ...

айгаал цонхоор үсрээл гүйчдэг байжулээ... хаха... адяаал ч хэрэглкүү...

9 сарын нэгэнд бүгдээрээ ганган хувцастай ирнэ шүү. Би захирлын хувьд хичээлийн жил нээсэн бичлэг хийлээ.

Санаке - Харин тэх би догдлоод ажилдаа орос пормтойгоо ирцэн суужээшд

Үлэмж- Тасраагүй бол төөрхөөргүй боллоошд

Анон- Мэдрэхгүй яахвэ захирал хүн байна даа

Зоригт- Адяалдуулсаар байгаад сурцан гар байшд. 500 цаасанд тамхи архи 2 бариад ирдэг сэргэлэн гарууд байж л байдаг

залуу явхад золигиин юм алииг тэр гэхэв

хөдөөнөөс ирсэн ангижаваасаа аруун цаас зээлии гэсс тэвхиитэл хадгалсан боодол зуутын дэвсгэрт чимдаанаасаа гаргаж өгч билээ

Гаамп гаргаж өгсөн үү Хулиганаа

хулигаан- хотын хогын гар байсан биз

Үлэмж- би шургамой

Хичээлийн шинэ жилийн анхных нь дурсамж маягийн хичээл болжийна даа.

CCA- өтөлжээшд одоо яаая гэхүү дээ тээ

bor ulaan gazartai bagshiig tosoolku bnaa. yahuu ter turanhaig bol tosoolj boljeen !!! :D

дрийм- турайнхай байлаа сайхан байлаа

gump ulaan hatsartai baigaagui shd, sain medehiin bna tsagaan shar huuhed baisniig.

dursamj sedreegeed hayachihiim. Ai oyutan nasaa gej.

Хэхэ. Хөөрхийен

үлэмж: цаад чэн хадгалсаар байгаад хонхны баярын мөнгөн дээрээ гаргаж ирэх хүн дээ

гаамп: аруун цаасы нь нэхүүлж нэхүүлж буцааж өгөхдөө бүхэл мөнгө өгөх болчоод...бүхэл мөнгө өгөхөөр мөнгии нь бүхэлдээд өгциим шиг...ашиглуулциим шиг санагдаад...задлуулж өгсиишд би

Хуулиганд хахахахахаха

өөө хөөрхий бүгд хөдөөнийх юм шив дэ гэж мэгээд кккк


би оюутан болоод анх удаал пудрныхээ доор эсийн тос тавьж болдогийг мэдсэн, би оюутан болоод анх удаал хүнтэй гувцасаа сольж өмсөж болдогийг мэдсэн, би дотуур байранд ороод анх удаал хүнээс идэх юм харамлаж үзсэн гэээд тоочоод байвал их л дээ. гэхдээ яг дөрөв төгсөх жил тэд нар чэн аягүй ганган охидууд болчдын шдээ гэхдээ бор хэвээрээ

Oroi bagsh nariigaa baurluulj piawdahu ;))

одооо ч над мадын хайрыг булаасан тарган цагаан залуу болсон доо надын муу найз... гэснээс та нар шиг шар сэмжилсэн гарууд хөдөөнөөс ирсэн хөөрхөн хөөрхөн жоохон охидыг аваад суучихдаг байжууулээ...

манай ангийн нэг хөөрхөөөөн хөвсгөлийн охин нэгдүгээр кууурсдээ л хүнтэй суугаал жирмээ болчжээсэн ш дээ... бас нэг хаанахынч билээ 3-р курсын ах хүүд найрагдаад...

Санаа тэгээд юухгээдийн? Го-г оюутан охинтой суу гэхгээд байгаамуу ай? :D

Үлэмжээ: муучиглээ багш хүншт би, чи өрөө төлчөөч

хаха миний 9сарын 1ний бичлэг шал эсэргүү насс http://goy-goy.blog.banjig.net/post.php?post_id=485817 уншуул уншаарай гаамп багш бол тасарцан таныгаа чин зүрхнээсээ хайрлан хүндэлдийшүү /уйлчваа/

kkk neeree l huduunii ohid 4 jiliin dotor sep hiitel sergechihsen sanaa gej santa bolchdiin bna le. hotiinh ni harinch surguuli tugsuh ue-eeree ulamch daruuhan boldog bh gej boddiin shu. bi bol tiim l bsan da.........

хахаха
Их эд байх нь эээ

Багшээ асуулт байна. Улсаас сургалтын төлбөр гээд өгж байгаа 500 мянгаа оны дараагаас хаанаас хэнээс авах вэ? Манайх чинь угаасаа төлбөргүй сургууль юм чинь улсаас өгсөн төлбөрөө гар дээрээ авчихаж болно биз дээ? Захирал багш нэг юм дуугарна байгаа?

хэхэ

зиа юу юуны өмнө сайн байцгаана уу?
заа сайн л бгаа блгүй дээ, гэснээс би сайн бгаа нтр гээлүү =))
гол яриандаа оры, зиа ингэсиймаа

Гаамп багшээг шимтэн уншсаар
Гурван сар даруй өнгөрч
Дарга болох туйлын гүсэлтэй ч
Даанчиг гүзээ суухгүй зовлонтой
Гэхдээ яахуу цоглог бнаа

гэснээс ёоо юу болоод явчваа, ингэсийн нөгөө би танаа ангид шинээр иржаагаа сурагч байнаа, хоцорч ирчээд олон долоон юм яриад бгаад гүнээ уучлалт хүсэхийн ялдамд танилцаж бгаадаа заа цаашлаад таануудын ангид орж бгаадаа (авна гээгүй бхад л...) баяртай байнаа гэх гэсиймаа ^^

Хүндэтгэн ёсолсон:
Шулуун үст
Шувтан бөгст
Шугам зургийн гичээлд дургүй
Шулгануур гэжжж...

xuduunii oxiniig jiremsen bolgosonchigsen xairtai bolchdog uymbnelee bi lavdag tegsen xaxa tixdee gamp bagshaa chen xotiin xuuxed geshsh...

Mongol heleer zuw bichij meddeg hun yer n ih howor haragdlaa. Bugd gurwaa tugsuud mal deer garchihsan yum uu haishaa yum be !

Hey. Bi sayahan tsangaadiinaa, Piav uuh zuur gedeg nomiig unshaad tegeed ene blogiig sonirhoj bna. Gump chi neeree hodoonii huuhed yum u?

za

odoo apiach iim bhaa bolitson tgd c naadah cin jinhen sumiin huuuhed bjee

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл