Дурсамжийн төрөл зүйл, түүнийг ангилах нь

Таагүй дурсамж цаг хугацааны эрхээр хөгтэй болох явдал элбэг. Мөн үргэлж таагүйгээрээ байгаад байдаг дурсамж, тэрхэн үедээ таатай сайхан байсан хирнээ урт хугацааны дараа эргэн харахад ичмээр дурсамжууд ч мөн өөр өөрийн эзлэх хувийн жинтэйгээр дурсамжинд оршдог. Энэ хамгийн сүүлийн бүлэг дурсамжийн талаар жишээ авъя. Жишээ авъя гээд бодонгуут хамаг нүүр улаа бутраад, энэ дэлгэцээ гялс хаачихмаар санагддаг гэнэ ээ.

Их сургуулийн 1-р курсийн оюутан. Манай анги угаасаа цөөхөн хүүхэдтэй, тэрэн дотор хотын жаал 4хөн. Би чухам л хотын охин нэртэйгээс цаашгүй, ямар ч хот орны талаар мэдлэг байхгүй. Мэддэг дэлгүүр нь Их дэлгүүр, Боржин, 3, 4-р хороолол, Сансарын үйлчилгээний төв. Тэр бүү хэл зах руу цөөхөн гарч үзсэн хүн. 3, 4-р хорооллын яг аль нь 3-р хороолол аль нь 4-р хороолол вэ гэдгийг ч ялгаж мэдэхгүй. Бар, рестораны талаарх мэдлэг улаан нойл, идэж уух юмны үнэ ханш огт мэдэхгүй ийм л дүйнгэхэн охин байлаа гэж. Байлаа ч гэж дээ одоо ч тийм л  нэг бүдүүн борог эмэгтэй байна. Болоол байна, амьдраал байна этрр, дуль дуль гэцэн дүрдээ оркжээшт...

1-р курст орсон эхний жил Ийш тийшээ явахдаа хүн хань татаж мэдэхгүй, за яршиг хүн гуйж байхаар өөрөө явчихъя гээд л ганцаараа жирийчинэ. Ямар сайндаа сагсны тэмцээний дундуур ам цангаад байхаар нь ганцаараа гарч яваад Парадайс гэдэг газар орж пиав уучихаад ирэхэв дээ. Амныхаа цангааг тайлчихаад зааланд ороод иртэл ангийнхан гайхаад л, чи хаачаад ирэв? архи үнэртээд байна уу даа? гээд асуусан чинь аниа нь хээв нэг "Ам цангаад Парадайс орж 2 пиав уусын, яасан" дүффффф одоо бодохоор ичмээр. Тэр үед ёстой үнэн нь л тэр юм чинь хамаа байж уу гэсэн бодолтой тэнэг гарааааа нээрээ, ичмээр дүнкүү гар.

Ангийн охидуудтайгаа тийм ч их найз болж амжаагүй, гэхдээ энэ хэн бол дажгүй охин шүү, а энийг сайн таньж амжаагүй л байна гэсэн шүү юм бодчихоол явж байсан үе. Шулуухан, илүү дутуу зангүй дажгүй гээд бодцон нэг охиныг маань хөдөөний нэг жижигхээн улаан хацартай охин дээрэлхдэг байшт нэгудаа. Шалгалт болкээд байхад номыг нь авчихаад өхгүй этр. Дигсэн яасан, би очсоноо номыг нь ширээн дээрээс нь авснаа, чи энэ хүүхдийн ном өг за юу, өөр газраас номоо олж ав. Гэнгүүтээ номыг эзэнд нь ацарч өгч этр. Ёоооё одоо тэр жижигхэн улаан гацартай хөдөөний охин миний найз. :P Гэхдээ чиний зөв байсан л даа, тэхдээ л чи илүү гушуулсан л даа этр. Хайнга матар.

Ингээд тэр үедээ тийм ч муу, муухай үйл хийж байгаагаа мэддэггүй хирнээ, эргээд бодохын цагт ичиж үхмээр үйл их л гаргахым даа. Ямар үйлдэл бүрийн өмнө дараа яах билээ гэж бодоод явалтай биш, цагийн юм цагтаа гээл явжийхаас. Цагтаа тэд эрчүүдийг уярааж, цахилж л явсан үзэсгэлэн гоо этрр, цахилаад байдаг нь муухай тэ?

20 comments:

Цахилж яваа гөрөөс шиг л юм болж дээ
Пиво уухаар улам ам цангаад тэгээд цангаагаа гаргах гэж уусаар байгаад таарах юм

Ам цангаадаахаар нь архи ууцымаа гээд ажил дээрээ согтуу ирдэг гэдэг шиг юм болжуу дээ тэр дээр Парадайс майс гэцэн.

Наад хамтлагт чинь манай эмээ үнэн голоосоо дургүй байсаншд. Хэдэн муухай хүүхнүүд гээд хахаха.

aan chi yuki baisan yum uu. he he

Өмнөөс нь иччихлээ байна хахаха

tsahildag huuhnuudiin 1 ni manai nuhriig 20-n hedtei zaluu bhad ni zunduu ih ashiglaj ashiglaj bgaad setgeleer ni unagaagaad salsan gedeg tuuh sonssiim bna..... durgui hurseen huugiinhee aaviig umuurch bichiv kkk

showtimer: тэхдээ л уумаарээн

Улаан Малгайт: хахаха, хамтлаг нь ямар хамаатайн хүн дуу дуулжаахад

Barkhasbadi: дийшүүдээ Бархасбадь минь

Дэндэв: энэ Дэндэвийн найз ийм ирваа этр гээл ярина гэж үү?

tik tok: хахаха, гайхаж үхкжээлаашт, аанай л хамтлаг яриад яваамайшт

ха ха ха ам нь цангахаар пиав уудаг айн.

Anaashaa chi amaa tsangaxaar yu uudiin

saihan gunduugui heegui ohin yumaa ene Yuki. Nad shig nerelhuu, ter ni azaartdag,baigaagaaraa baij chaddaggui tenegees hichneen tengerleg iim humuus.

өөр юмаар л чийглэдэг юм байлгүй дээ шуудаймер минь, chi bish ter ohin chini gej heleh gesen yum yuki.

Анааш: тэгээд архи уухымуу? заваанен

showtimer: харин тий

Anon: туйлширкуу шүү, компьютерийн цаана ямар ч этгээд суужээж магад

Barkhasbadi: Яагаад Анаашийн өмнөөс хариулаад байгаан? Сүүлийнхийг нь ойдгүйдэээ, исүүл энэ дээтрийн Анон чи юм уу?

Паа. Ю багш чинь хар залуугаараа амныхаа цангааг алкоголтой ундаагаар тайлдаг байсан юм байна шд. Тэгээд бодохлоор чинь... тэдэн жилийн өмнө 1-р курс байсан, ам цангах төдийд тийм хэмжээний "амсдаг" байсан гэхээр өдийд ч овоо том өндөрлөг дээр гарчихсан байгаа юм байна даа :D

p.s: тэр ганцаараа жирийдэг ч яахав байдаг л зүйл шүү дээ

Тэгнэ шүү дээ

bagshaa tsangaadeene hamt garchaad irehuu???? edr kkkkkk

Эмчилгээний журмаар гээд л ганц нэг татсаар байтал яг Юки шиг болж байна даа. Яана даа. Энд тэнд ганцаараа сууж байгаад тааралдвал битгий шоолоорой. Юкидэж яваа юм байна л гэж бодоорой

Цахилах нь ч юу юм бэ зүгээр

Мөнхбаатар: чи бултчих болтоймаа, энэ долооногт л багтаа гэж шахжээж, багтуулчингуутаа ай?

Дэндэв: тэхлайхдаа нээрээ

dustbin: үгүй, ганцаараа гар, багш нь чамын насан дээр ганцаараа этр

A.Амарсайхан ах: муухай нэр томьёо гаргах гээдийнуу гүү юу?

ҮЛЭМЖ: цахилна ч гэж байхгүй ээ тэ?

unshihad ih yum medegdene bichsen hunii.

цахилах гэж эрэгтэй хүнийхаар бол Карданаа татчаал яваадайх гэж ойлгоод байгаашд тэгээл Юки багшээд татах кардан байхгүй бантаал цахилна гэж байхгүй майхгүй гэжаагаам бээлгүй

@Юки ээ бултаад байх юу байх вэ. Сураг хүлээж баахан удаад, холбоо барих гэж ядаад, тэгээд дээрээс нь авах гэж их ч хүлээсэн болохоор "ингээд л удахгүй гардан авлаа шдээ" гэхээр л нэг л итгэл төрж өгдөггүй зориг дутаад, нэмэрт нь угийн адгуу дээрээ хийдэлгүй хэд хоночихсон чинь нутгаа санаад, ингэж бухын доодохын харж үнэг спиртний архаг дутмагшилд орсон лугаа юм болчихоос өмнө харьж халаасан нэрмэлдээ шар тос хөвүүлж суух минь гэж бодогсон тал бий :D
Тэгээд та хэд маань зав зай нь таарахгүйдээ бантаад цааргалж бантаад таг болчихов уу даа гэж прогноз дэвшүүлээд бултчихсан юм өө

Post a Comment

Санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа та нартаа гялайлаа. Хариуг аль болох түргэн болгооноо. бичлэг хийсэн хүн нь өөрөө хариугаа болгоогоорой. Сайн болгооно шүү.

Хичээлийн хуваарь

Нэгтөдөр -Юки
Хоёртөдөр -Гамп
Гуравтөдөр -Хэн нэгний чөлөөт үзүүлвэр
Дөрөвтөдөр -Артгаа
Тавтөдөр -Цитрус

Журнаалын ирц

Монголика - товчилсон үгс

ж-жишээ нь

г.м -гэх мэт

о.е? -ойлгожийнүү ер нь?

э.м.б -энийг ч мэднэ виздээ

э.а.м.б.б -энийг арай мидкүүм биш биздээ

г.т.б.э? -гү тийм биздээ энчин?


з.м.м -за мэдкүэ мэдкү

Сургуулийн бистүүл